Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

*******, ******* нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0055/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ч.Мядагбадам

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолтой, *******гийн *******, *******ын ******* нарт холбогдох, 2018000000366 дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 39 дүгээр байр, 56 тоотод оршин суух, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/4 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3.т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3.т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1.д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 286 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 211 дүгээр зүйлийн 1.д зааснаар 1 жил 7 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, МЖ-66032912 регистрийн дугаартай овогт *******гийн *******,

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа ажилтай, бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 29 дүгээр брак байр, 5 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 56 тоотод албан үүргээ гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй түүний албаны хувцас болох зуны хантаазыг урж, хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт,

-мөн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төмөрийн түүхий эдийн цэг”-ийн урд зам дээр байрлуулсан *******ы эзэмшлийн 46-56 ДАР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 25.000.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хулгайлах гэмт хэрэгт,

-дээрх тээврийн хэрэгслийг хулгайлах явцдаа 46-56 ДАР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн, 08-46 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөлдүүлж хууль бусаар гэмтээж 3.033.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1.т заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэгт,

-шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 56 тоотод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн *******ын үйлдлийг таслан зогсоохдоо учирч болох байсан аюулгүй, гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлэн *******ын гарыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

 -Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

-Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 3.722.000 /гурван сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан, 3.702.000 /гурван сая долоон зуун хоёр мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 8 дугаар байр, 47 тоотод оршин суух овогт ын /РД: , утас: 99807760/-д, 20.000 /хорин мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Улиастай 4 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух овогт ын /РД: , утас: 94722608/-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******ын 5.000.000 /таван сая/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

-Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди-ийг хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүх шийтгэх тогтоолд “ ...Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 49.1.1, 52 дугаар зүйлийн 1.2, “Цагдаагийн албан хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх “зааврын 2.3, 3.3, 3.4а-д заасныг үндэслэн, цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн *******ын үйлдлийг таслан зогсоож гавлах зорилгоор хүч хэрэглэсэн үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, 52 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, тухайн нөхцөл байдалд тохирсон бөгөөд, биеийн хүч хэрэглэх явцад хохирогчид хүндэвтэр хохирол учирсныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэргийн шинжгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, яллах талын бусад нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн *******ын үйлдлийг таслан зогсоохдоо учирч болох байсан аюул, гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлж, өөрийн албаны хэрэгцээнд ашиглаж байсан нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гавыг ашиглахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.3 дах хэсэг, 52 дугаар зүйл, Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/224, А/102 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх” зааврын 1.3, 2.1, 2.4, 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.12.т заасан хүлээсэн үүргээ биелүүлэлгүй албадлага хэрэглэх үндэслэл арилсан буюу гэртээ агсам согтуу тавьж байсан зөрчил таслан зогсоогдсон, хууль сахиулагчийг эсэргүүцэх үйлдэл таслан зогсоогдсон байхад нөхцөл байдлыг дутуу буюу буруу үнэлэлт дүгнэлт өгч тухайн нөхцөл байдалд тохируулан биеийн хүч, нэг бүхий хэрэгслийг зөв хэрэглээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл: *******ы уг үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг ухамсарлан ойлгосон, учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан шинжтэй байх ба хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж *******ын 2 гарыг ард нь гаргаж гавлах явцдаа зүүн гарыг хүчтэй хөшиж, мушгин дарж унагахдаа бугалга ясыг хугалж учирч болох байсан аюул, гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлэн илүү хохирол учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх *******ы үйлдлийг цагаатгах үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн үйлдэлд хамаарал бүхий дээрх хууль, зааврын заалтын агуулгыг бүрэн агуулгаар харьцуулж дүгнэлгүй, зөвхөн шүүгдэгчид ашигтай гэж үзсэн зүйл заалтыг иш татаж, дүгнэлтийн үндэслэл болгон тайлбарлаж, яллах талын нотлох баримт, үндэслэлийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2.т заасан шаардлагыг хангаагүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч ******* албан үүргээ гүйцэтгэхдээ нөхцөл байдлыг буруу үнэлж нэг бүрийн тусгай хэрэгслийг хэтрүүлэн хэрэглэж хохирогчид хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч Б.агийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ы өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******ыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 56 тоотод албан үүргээ гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй түүний албаны хувцас болох зуны хантаазыг урж, хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж,

-мөн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төмөрийн түүхий эдийн цэг”-ийн урд зам дээр байрлуулсан *******ы эзэмшлийн 46-56 ДАР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 25.000.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж,

-дээрх тээврийн хэрэгслийг хулгайлах явцдаа 46-56 ДАР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн, 08-46 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөлдүүлж хууль бусаар гэмтээж 3.033.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1.т заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж,

-шүүгдэгч *******ыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 56 тоотод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн *******ын үйлдлийг таслан зогсоохдоо учирч болох байсан аюулгүй, гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлэн *******ын гарыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.т зааснаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1.т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч *******т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч *******аас нийт 3.722.000 төгрөг гаргуулан, үүнээс 3.702.000 төгрөгийг хохирогч *******д, 20.000 төгрөгийг хохирогч Б.д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч *******ын 5.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төмөрийн түүхий эдийн цэг”-ийн урд зам дээр байрлуулсан *******ы эзэмшлийн 46-56 ДАР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан, энэ үед хохирогч ******* нь өөрийн төрсөн дүү ийг дуудан түүний “Хьюндай-Соната”  маркийн 35-22 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь хөөж Хөтөл хороололд түүнийг гүйцэхэд ******* нь уг “Хьюндай-Соната”  маркийн 35-22 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж зогсохгүй цааш зугтаасан ба хохирогч нь 08-46 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн хүүгээ дуудан *******ын жолоодож явсан машиныг зогсоохоор амдаж очиход уг машиныг мөргөж зогссон үйл баримт, мөн шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 56 тоотод өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр т агсам согтуу тавьж, элдвээр хэлж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж хэдэн өдрөөр нойргүй хонуулснаас өөрийн дүү ыг “цагдаад дуудлага өгөөд хүрээд ир” гэж дуудахад а нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгснөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч *******, Б. нар гэрт нь очсон ба эхнэр нь шүүгдэгч *******ыг удаа дараа архи ууж агсам согтуу тавьж, 2., 3 хоног нойргүй хонуулж, хэл амаар доромжилсон талаар хэлж, түүнийг эрүүлжүүлж, баривчлуулах хүсэлтээ илэрхийлэхэд цагдаагийн ахлагч Б. *******ыг “тамхиа унтраа, хувцсаа өмс, явъя” гэсэн шаардлагыг удаа дараа тавихад түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэж “та нарт хамаагүй” гэж хантаазнаас нь татаж урж эсэргүүцэл үзүүлж, улмаар *******ыг эрүүлжүүлэхээр гэрээс нь авч явах гэхэд гарч зугатах байдалтай эсэргүүцэхэд түүний зугтах гэсэн үйлдлийг зогсоох, гавлах зорилгоор ******* нь түүнийг унаган зүүн гарыг нь ард нь гаргаж гавлах үед *******ын зүүн гар бугалгын доод 1/3-ээр ташуу битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдсон байна  

Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 56 тоотод өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр таа агсам согтуу тавьж, элдвээр хэлж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан гэх *******т тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг таслан зогсоох, гавлах зорилгоор биеийн хүч хэрэглэсэн үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1.т заасан “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд хэрэглэнэ”, мөн 52 дугаар зүйлийн 52.1.2.т заасан “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох тохиолдолд хэрэглэнэ”, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 2 дугаар бүлгийн 2.3.т “Цагдаагийн алба хаагч өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана” гэж, 3 дугаар бүлгийн 3.3.т “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана” гэж, 3.4а.д “Гавыг 2 гарыг урд нь, эсхүл ард нь бугуйгаар холбож хийх байдлаар хэрэглэнэ” гэж тус тус заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн, тухайн нөхцөл байдалд тохирсон бөгөөд биеийн хүч хэрэглэх явцад хохирогч *******ын зүүн гарын бугалга ясны зөрөөтэй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжгүй байна.

Мөн шүүгдэгч ******* 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төмөрийн түүхий эдийн цэг”-ийн урд зам дээр байрлуулсан хохирогч *******ы эзэмшлийн 46-56 ДАР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан бөгөөд уг үйлдлийг таслан зогсоож, өөрийнхөө машиныг авах зорилгоор хохирогч ******* нь өөрийн төрсөн дүү ийг дуудан түүний “Хьюндай-Соната”  маркийн 35-22 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь хөөж Хөтөл хороололд түүнийг гүйцэхэд ******* нь уг “Хьюндай-Соната” маркийн 35-22 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж 485.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар зогсохгүй цааш зугтаахад хохирогч нь 08-46 ДАР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтай өөрийн хүүгээ дуудан *******ын жолоодож явсан өөрийн машиныг зогсоохоор амдаж очиход уг машиныг мөргөж зогсоосноос 858.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах, 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.  

Учир нь шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ авч өөрийн болгож захиран зарцуулах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх, хохирол учруулах, устгах гэсэн шууд санаа зорилго агуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ ямар нэгэн ашиг хонжоо олох зорилгогүйгээр хохирогч *******ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх ба ингэж бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авсан шүүгдэгч *******ын хууль бус үйлдлээс болж хохирогч машинаа авах зорилгоор араас нь хөөж, саатуулж зогсоохын тулд өөрийнхөө дүүгийн болон хүүгийнхээ машиныг дайчилж хөөж, амдаж мөргөж зогсоохоос өөр аргагүй байсны улмаас машинуудад учирсан эвдрэл, гэмтэл, хохирол нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлтэй тул машинуудад учирсан хохирлыг шүүгдэгч ******* хариуцан төлөх, гэм буруудаа тохирсон хуулийн хариуцлага хүлээх үндэслэлтэй, мөн шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 56 тоотод өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр таа агсам согтуу тавьж, элдвээр хэлж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон байх ба дуудлагаар очсон цагдаагийн ахлагч *******, Б. нар түүний үйлдлийг таслан зогсоох, дахин агсам согтуу тавих, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүлжүүлэх байр луу авч явахаар удаа дараа хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхгүй, хэл амаар доромжилж, улмаар цагдаагийн ахлагч Б.Цэдэндамбын хантаазыг урж эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д заасан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.т заасан, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1.т заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл тус бүрд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тооцож, хохирол, хор уршиг, түүний шинж байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд оногдуулсан ял шийтгэл гэм бурууд нь тохирсон байна. 

Мөн хэргийн  мөрдөн шалгах  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                        ШҮҮГЧИД                            Ц.ТУЯА

                                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ