Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0055/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч Г.Э,

Шүүгдэгч Д.Аы өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Г.Х, Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.Х, Ч овогт Д.А нарт холбогдох эрүүгийн 2018000000366 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, Б овогт Г.Х /РД: /, 1966 оны 3 дугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй.
  2. Монгол Улсын иргэн, Ч овогт Д.А /РД: /, 1980 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Г.Хыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод албан үүргээ гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Цын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй түүний албаны хувцас болох зуны хантаазыг урж хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж,

2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төмөрийн түүхий эдийн цэг”-ийн урд зам дээр байрлуулсан Г.Эы эзэмшлийн 4*-** ДАР улсын дугаартай Тоёота харьер маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 25.000.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж,

дээрх тээврийн хэрэгслийг хулгайлах явцдаа 4*-** ДАР улсын дугаартай Тоёота харьер маркийн, 0*-** ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөлдүүлж хууль бусаар гэмтээн 3.033.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж,

шүүгдэгч Д.Аыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн Г.Хын үйлдлийг таслан зогсоохдоо учирч болох байсан аюулгүй, гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлэн Г.Хын гарыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Хын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 7 цагийн орчимд ажил тараад дөрвүүлээ 1 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ хариад унтаж байтал манай эхнэр дүү рүүгээ яриад цагдаа дууд энэ тэр гээд байсан. Удалгүй эхнэрийн дүү Г орж ирээд “яагаад архи уугаад агсам тавиад байгаа юм бэ?” гэсэн. Тэгэхээр нь би “агсам тавиагүй” гэсэн. Гэтэл хоёр цагдаа орж ирсэн. Би тамхи асаагаад сууж байтал 2 цагдаа өрөөнд орж ирээд “...яагаад агсам согтуу тавиад байгаа юм бэ?” гэхээр нь би “агсам согтуу тавиагүй” гэж хэлсэн. Тухайн үед архи л үнэртсэн байх, би хэрэг хүлээх чадвартай байсан. Гэтэл шууд босоод ир, авч явна гээд гав гаргаж ирэхээр нь гавлуулахгүй гээд эсэргүүцэж, хойш нь гараа татахдаа савж унасан. Босоод ирэхэд хоёр цагдаа хоёулаа миний хоёр гараас барьж авсан. Нэг нь зүүн гарыг мушгисан, би өөрийн эрхгүй татагдаж газар унасан. Газар унах хооронд миний дээр гарч цахилгаан бороохойгоор нохойн гөлөг зодож байгаа мэт хаа хамаагүй цохиж зодсон. Би хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцээгүй. Миний гар хугараад ажил хийх боломжгүй болсон. Гомдолтой байна. Шүүгдэгч Д.Ааас 5.000.000 төгрөг нэхэмжилж байна.

Машин хулгайлсны тухайд таньдаг хүн маань архи авч өгөөд би тэр архиа уугаад ухаангүй тасарсан байсан. Гэнэт машин дуут дохиогоо дуугарахад би ухаан орсон. Ухаан ороод тоормос гишгэж, түлхүүрээ хариулаад хаалгаа онгойлготол арын машины хүн ирээд намайг татаж унагаасан. Урд талын машин миний урдуур орж ирээд зүүн тал руу мөргөсөн. Архи уугаад хүний машин унаад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Аы өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Г гэж хүн хаалга нээсэн. Ороод эхнэртэй нь ярилцахад “энэ хүн намайг өчнөөн жил дарамталж байна, байнгын сэтгэл зүйн дарамтад байлгадаг. Энэ хүнийг өгч явуулмаар байна, нэг өдөр өгөөд маргааш нь дахиад дарамтлаад байдаг юм. Явуулдаг газар нь явуулмаар байна” гэсэн. Би тэгэхэд нь “таныг байнга ингээд байдаг бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх газар нь хандаж өргөдлөө өгч болно шүү дээ” гэсэн. Тэгээд Г.Хыг “тамхиа унтраачих та, хүн амьтан унтуулж амраа” гэж удаа дараа шаардлага тавьж, энэ хүнд хууль ёсны шаардлага биелүүлэх хангалттай хугацаа олгосон. Тэгээд хамт явж байсан цагдаа Ц тамхийг нь авч унтраагаад “босоод ир явъя” гэхэд босож ирээд “...та нар шиг пизданууд чаддаггүй байхгүй юу” гээд шууд заамдаж авсан. Би хуульд заасны дагуу тусгай хэрэгсэл хэрэглэж гавлах гэтэл гар нь хугарсан байна гэсэн. Би энэ хүнтэй хууль журмын дагуу харьцсан гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Эы өгсөн: Би ажлынхаа байрны гадаа зам дээр машинаа тавьчхаад ажил руугаа орсон. Гэтэл гэнэт машин хөдлөөд Сэлэнгийн зам руу явсан, тэгээд дүү Бийн Соната-7 маркийн машинаар араас нь хөөсөн. Дээшээ өгсөж яваад гүйцэж очоод “зогс зогс” гэхэд зогсохгүй хажуугаар шүргээд цаашаа яваад өгсөн. Тэгээд хүүхэд рүүгээ утсаар яриад хэлтэл манай хүүхэд нүүрс зардаг хашааны хажууд таараад урдуур нь орж зогсох гэтэл Х нь шууд приусыг мөргөөд машин нь унтарсан юм билээ. Бийн машины засварын мөнгийг би төлсөн. Одоо 3 машины үнэлгээгээр тогтоосон мөнгө дээр үнэлгээ гаргуулахад гарсан зардлыг нэмээд нийт 3.702.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Цын өгсөн: ...Дархан сумын 14 дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод “согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очиход Х нь эхнэр болон эхнэрийнхээ дүү Гтай маргалдсан байдалтай эхнэр О нь айсан, бухимдсан, дүү Г нь уурлаж Хтай хэрүүл хийгээд зогсож байсан ба Х нь өөрөө жижиг өрөөндөө тамхи татаад сууж байсан. О нь “наад хүнээ та 2 аваад яв, тэгэхгүй бол намайг айлган сүрдүүлээд бүтэн 2 өдөр агсам тавьж нойргүй хонуулсан. Удаа дараа энэ байдлыг гаргаж байна. Энэ хүнийг баривчлаад өгөөч, тэгэхгүй бол өнөөдөр эрүүлжүүлэх байранд хоноод маргааш гарч ирээд дахиад л агсам тавина” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та наад тамхиа унтраа” гэж 2 удаа шаардлага тавихад “юу хуцаад байгаа юм, лалруудаа, та нар хамаагүй шүү зайл” гэж хэлээд шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь тамхийг нь унтраах гэхэд өөрөө шал руу тамхиа шидчихээр нь би гишгэж унтраасан. Тэгээд “та наашаа босоод ир” гэхэд босож ирснээ шууд намайг заамдаж аваад хантаазнаас татаж урсан. Би хойш нь түлхэж матраас дээр суулгасан. Тэгээд Хыг босгоод А бариад би эхнэртэй нь Хыг эрүүлжүүлэх эсэх талаар санал гомдлыг нь асууж байтал ард пижигнээд Х нь орилж хашхирсан. Тэгэхээр нь би хартал Х коридорт шалан дээр хэвтчихсэн, А дээр нь тонгойчихсон байсан. Тэгэхээр нь би цахилгаан бороохойгоо дуугаргаад “шаардлага эсэргүүцвэл гавлана шүү” гэж хэлсэн. Х нь хэвтэж байхдаа “ёо ёо миний гар мултарчихсан байна” гэхээр нь А барьж үзээд “мултарчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд эргүүлийн машин дуудаад Хыг эмнэлэг рүү авч яваад үзүүлэхэд зүүн гарынх нь тохойны дээгүүр хугарчихсан байсан...

...Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж хантааз урсан асуудалд гомдолтой байна. Хантаазны мөнгийг Хаас нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-24, 126-127, 208-209, 2-р хх-ийн 183-184/,

Гэрч Р.Оийн өгсөн: ... Тухайн хэрэг болохоос өмнө Х нь 2, 3 хоног архи уугаад агсам тавиад нойргүй хонуулсан. Тэгээд 3 дахь өдөр нь буюу хэрэг болсон шөнө Х согтуу орж ирээд “гар утсаа нэхэж үгээр идээд унтаж байхад гэрэл асаагаад утас олоод өг гэх мэтээр намайг унтуулахгүй агсам согтуу тавиад үглээд байхаар нь би дүү Г руу яриад “Х агсам тавиад байна, цагдаад дуудлага өгчих” гэж хэлсэн. Тэгээд манай дүү орж ирээд удаагүй 2 цагдаа ороод ирсэн. Манай нөхөр жижиг өрөөнд тамхи татаад сууж байхад цагдаа нар жижиг өрөөнд ороод бодвол хувцсаа өмс гэж хэлсэн байлгүй. Тэгэхэд Х нь цагдаа нартай маргалдаад нэг цагдаатай зууралдаж, матраас дээр унахад уг цагдаагийн хантааз урагдчихсан байсан. Нөгөө цагдаа нь Хыг дагуулаад коридор руу явах үед Х нь чаргууцалдахад нөгөө цагдаа нь түүнийг дарж газарт унагаад зүүн гарыг нь мушгихад Х “ёо ёо миний гар өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгтэл нэг цагдаа нь цахилгаан бороохой дуугаргаад байсан. Хыг бороохойгоор цохиулсан эсэхийг мэдэхгүй байна.Тэгээд 2 цагдаа Хыг авч гарсны дараа нэг нь “нөхрийн чинь гар эвгүй болчихлоо” гэж эргэж орж ирсэн. Тэгээд Хыг цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Цагдаагаас “гарыг нь гипсдүүлчихлээ, буцаагаад аваачаад өгөх үү” гэхээр нь би “хүлээж авахгүй, та нар өөрсдөө авч яваад эрүүлжүүл, одоо гар нь хугарчихсан бүүр унтуулахгүй” гэж хэлсэн. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 200-201/,

Гэрч Р.Гантулгын өгсөн: ...эгч намайг “Х агсам согтуу тавиад байна, цагдаад дуудлага өгчих” гээд дуудахаар нь би өөрийн утаснаас цагдаад дуудлага өгөөд эгчийн гэрт очсон. Тэгэхэд Х нь жижиг өрөөнийхөө ширээ дээр тамхи ороочихсон сууж байсан. Намайг харчхаад “ах дүү нартай хүн сайхан юм, хачин болгоноо” гээд намайг занаад байсан. Намайг орж ирснээс 10 минутын дараа 2 цагдаа орж ирсэн ба Х тамхиа татаад байсан. Шар царайтай цагдаа “та тамхиа больчих, хувцсаа өмсөөрэй явъя” гэж хэлсэн. Тэгтэд Х “та муу сайн гичий нар намайг авч явдаг хэн бэ? Явахгүй” гээд шаардлагыг нь биелүүлэхгүй босож ирээд цагдаагийн хантаазнаас зуураад авахад нөгөө цагдаа нь Хыг дээрээс нь дарж түлхээд ард байсан матраас руу нь суулгаж байсан. Тэгэхээр нь би том өрөө рүү орсон. Нөгөө 2 цагдаа коридорт Хыг “явъя” гээд чирээд татаад байх шиг байсан. “Хын гутал нь хаана байгаа юм бэ?” гэхээр нь би гутлыг олоод өгсөн чинь Х нь “ёо ёо” гээд зүүн гараа барьчихсан үүдний хэсэгт шалан дээр сууж байсан. Хын гар яг унахдаа хугарсан юм уу? цагдаа хугалсан юм уу мэдэхгүй байна. Х нь эсэргүүцэж байгаад өөрөө газарт унах шиг болсон... Тэгээд цагдаа нар түүний гутал, хувцсыг өмсгөөд гараад удаагүй нэг цагдаа нь орж ирээд “Хын гар нь эвгүй болчихсон юм шиг байна, гараад ирээч” гэхээр нь би гараад гарыг нь үзэхэд зүүн гарынх нь тохойны үенээс дээш хэсэгт хугарчихсан бололтой байсан. Тэгээд тэр 2 цагдаа эргүүлийн машинтай Хыг аваад эмнэлэгт очоод рентген зурагт харуулахад гар нь хугарчихсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28, 53, 202-203/,

Гэрч Ч.Жы өгсөн: Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалд заасан нөхцөл байдалд биеийн хүч, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх эрхтэй. Хууль журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэснээс үүссэн үр дагаврыг алба хаагч хариуцахгүй. Цагдаагийн алба хаагч баривчлах гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох мэхийг хийхэд тухайн үеийн нөхцөл байдал, хүний биеийн онцлог, биеийн эсэргүүцэл, хүч чадлаас шалтгаалж гэмтэл үүсэхийг үгүйсгэх арга байхгүй. Хайчилж баривчлах гэж хүний аль нэг гарыг мөр, тохойны үеэр нугалж, нурууны ард авч хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор хийж байгаа мэх юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,

Гэрч У.Аийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байхад гар нь гэмтсэн хүн ирлээ гэхээр нь үзлэг хийхэд зүүн гарын бугалгын хэсэгт хугарсан бололтой байхаар нь рентгенд харахад зүүн гарын бугалгын доод 1/3-аар ташуу зөрүүтэй хугаралтай байсан. Х нь эхлээд үзлэг хийх явцад цагдаа нар гарыг нь мушгиад өшиглөсөн гэж яриад байсан. Тэгээд өмнө нь үзэж байсан хүндээ үзлэг хийж дуусаад дахиад Хаас яаж байгаад гар нь гэмтсэн талаар асуухад “эхнэрийн дүү ирээд гар мушгиж байгаад өшиглөсөн” гэж ярьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/,

Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн: Х нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биеэр ирж үзүүлсэн. Яаралтай тусламжийн хуудас, зүүн гарын рентген зургийг үзэхэд Хын зүүн гарын бугалаг яс доод гуравны нэг хэсгээр ташуу зөрүүтэй хугаралтай байсан. Дээрх хугарал нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй хөших, мушгих мөн мушгиж дарж унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бугалаг яс буюу чөмөгт ясны далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаардаг. Дөрвөн хоногоос дээш хугацаанд эрүүл мэндийг сарниулах гэмтлийг хүндэвтэр зэрэг гэж үздэг. Дээрх хугарал гэмтэл нь гүйцэд эдгэрч, эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй хөдөлгөөн эргэж сэргээгддэг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох бүлгийн 15.68 дугаар заалт “атгаал” дээд мөч далд бүтнээрээ болон тэдгээрийн зарим хэсэг тасрах, дээд мөчийг мөрний үеэр болон атгаалын дээд хэсгээр тайрснаас гаргүй болох, атгаалын дунд, доод хэсгээр тайрах, атгаалын хугарал бороолоогүй буюу хуурамч үе үүссэн үед баруун зүүн гараас шалтгаалж 40-80 хувь хүртэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоодог. Тийм учраас Хын бие учирсан зүүн бугалга ясны зөрөөтэй битүү хугарал гэмтлийг ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40, 204/,

Гэрч С.Сгийн өгсөн: Тухайн өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эмчээр үүрэг гүйцэтгэн ажиллахад жижүүрийн машинаар эргүүлийн цагдаа Мөнхзул, эргүүлийн офицер Батцоож нар иргэн Хыг саатуулахаар авчирсан. Тэгээд би Хын биед үзлэг хийхэд зүүн гараа гипсдүүлсэн байсан. Энэ хүнийг саатуулахгүй, гар нь хугарсан бол ар гэрт нь хүлээлгэж өг гэхэд Батцоож, Мөнхзул хоёр “Сая эмнэлэгт очиж гарыг нь гипсдүүлсэн. Эхнэртэй нь утсаар ярихад хүлээж авахгүй гэсэн” гэхээр нь Хыг хүлээн авч эрүүлжүүлсэн. Хын биед өөр гэмтэл шарх байхгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134/,

Гэрч Б.Мын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Батцоожийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 74 станцтай явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан А, Ц хоёроос “эрүүлжүүлэх, саатуулах байранд нэг согтуу хүн өгье” гэж дуудахаар нь очиход намхан, 50 орчим насны эрэгтэй хүн А, Ц хоёртой маргалдаж, хэл амаар доромжлоод зогсож байсан. Тэгээд тэр хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Миний харснаар тэр хүний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137/,

Гэрч Б.Бийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 74 станцтай явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан А, Ц нар нь “номер 6 дуудлагад ороод нэг согтуу хүн эрүүлжүүлэх байр луу өгч явуулмаар байна” гэхээр нь очиход 50 орчим насны, туранхай, эрэгтэй хүн байсан. Тэр хүний гар нь гэмтсэн юм шиг болохоор нь А, Ц хоёрт “наад хүнээ эмнэлгийн байгууллагад үзүүлээд эрүүлжүүлж болно гэсэн бичиг аваад энэ талаар ерөнхий жижүүрт танилцуулаад шаардлагатай бол саатуулна” гэж хэлээд явсан. Удалгүй А станцаар “нөгөө хүний гарыг үзүүлээд боолгосон. Гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөөр эхнэртэй нь ярихад нөхрийгөө хүлээж авахгүй эрүүлжүүл гээд байна” гэж ярихаар нь эргүүлийн машинтай очоод Хыг аваад саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Х нь нэлээн согтолттой, манай хоёр цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон байдалтай, гар нь гэмтсэн, өөр ил харагдах гэмтэл шархгүй зогсож байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140/,

Гэрч Д.Аын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад Б нь Х гэх хүнийг аваад ирсэн ба түүний нэг гар нь сойлттой, өмсөж байсан цамцаар нь боосон байсан. Эмч С үзээд “ийм хүн саатуулахгүй” гэхэд Б нь “энэ хүн гэртээ агсам согтуу тавьсан. Эхнэртэй нь утсаар ярихад нөхрийгөө авахгүй, эрүүлжүүлэх байранд хонуул гээд болохгүй байгаа юм. Эмчийн бичигтэй тул саатуулна” гээд үлдээсэн. Эмч С Хын хувцсыг тайлж бүрэн үзлэг хийхэд гар нь хугарсан гээд гипсдсэн байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143/,

Гэрч Э.Оын өгсөн: ...Дээрх тохиолдолд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нар гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 хэсэгт заасны дагуу шаардлага тавьж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу саатуулна. Гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээд нь цагдаагийн алба хаагчийн тавьсан дээрх хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, 52 дугаар зүйлийн 52.1.1-д заасан үндэслэлээр биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэж болно. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар тухайн хүн хуулийн этгээд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч хуульд заасан үндэслэл журмын дагуу албан үүргээ гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй. Цагдаагийн алба хаагч нь биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хэрэглэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”, мөн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам”-ын дагуу хэрэглэнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211/,

Гэрч Д.Б өгсөн: Хын мэдүүлгийг газар дээр нь шалгах үед хийсэн бичлэгийг үзлээ. Хохирогч гэх эрэгтэйн дүрсэлж, үзүүлж байгаагаар баривчлах мэхийн үйлдлийг зөв хийсэн байна. Мэхийг журмын дагуу зөв хэрэглэсэн ч биеийн хүч хэрэглэж л байгаа болохоор эрсдэл үүсэх боломжтой байдаг. Нөгөө талаасаа эсэргүүцэл үзүүлснээс бэртэх эрсдэл өндөр байдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212/,

Г.Хын зүүн гарын бугалгын доод 1/3 ташуу зөрөөтэй хугаралтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 31-32/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 861 дугаартай “Г.Хын биед зүүн бугалга ясны зөрөөтэй битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хөших, мушгиж дарж унах, хүчтэй мушгиж дарах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 36-37/,

Шүүгдэгч Г.Хын рентген зураг /1-р хх-ийн 38/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 7037102 дугаартай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8992**** дугаарын утаснаас дуудлага өгсөн тухай яриа бүхий 3 бичлэгт үзлэг хийж, сидинд хуулбарлаж, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 41-42/,

...Хантаазны баруун мөрний дээд хэсэг нь оёдлоороо 10 сантиметр ханзарч урагдсан, баруун, зүүн талын илүү гарсан зангуутай бүч нь оёдлоороо салж урагдсан, зүүн дал орчимд нь 1.8 сантиметрийн ташуу байрлалтай урагдалт байв гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 43-44/,

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /1-р хх-ийн 45-46/,

2019 оны 10 дугаар сарын 08-аас 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт ирсэн дуудлага мэдээллийн жагсаалт /1-р хх-ийн 47-48/,

Шүүгдэгч Д.Аыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн харуулын цагдаагаар томилж, дэд ахлагч цол олгосон Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2047 дугаартай мэдэгдэл /1-р хх-ийн 64/,

Дархан сумын нутагт 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 13-ны өдрүүдэд хэв журам сахиулах өдөр, шөнийн эргүүлийн хуваарь, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Батхишигийн илтгэх хуудас, цагдаагийн ахлагч Б.Цын илтгэх хуудас, цагдаагийн дэслэгч Б.Батцоожийн илтгэх хуудас, цагдаагийн ахлагч Д.Аы илтгэх хуудас, Г.Хыг асуусан тэмдэглэл, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас Г.Хт хариу мэдэгдсэн албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Батхишигийн албаны шалгалт явуулсан илтгэх хуудас зэрэг материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 65-75/,

Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар” /1-р хх-ийн 103-108/,

Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ** дүгээр байрны ** тоот орон сууцад хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 192-194/,

Шүүгдэгч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 195-197/,

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаас авсан зарим хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/145 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам” /1-р хх-ийн 225-233/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “цагдаагийн зуны хантааз 20.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 173-174/,

Иргэний нэхэмжлэгч Г.Бийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай төрсөн ах Эы машиныг хүн унаад зугтаачихлаа гэж өөрөө хэлэхээр нь би өөрийнхөө автомашиныг асаагаад хажууд Э ах суугаад араас нь хөөсөн юм. Тэгээд Хөтөл хорооллын наагуур уулыг тойрч зугтааж байгаад зогссон юм. Тэгэхээр нь зогсчихлоо гэж бодоод хажуу тал руу нь очоод зогсож байтал шууд миний автомашины жолоочийн эсрэг талын купер хэсгийн хамаад мөргөөд яваад өгсөн. Тэгээд гэр хороолол руугаа ороод “Гэгээ” дэлгүүр тал руу зугтааж байгаад Э ахын приус-20 маркийн автомашиныг мөргөөд зогссон. Би уг ослоос болж вьетнам засвар дээр автомашинаа 650.000 төгрөгөөр засварлуулсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Гэгээ” дэлгүүрийн замын эсрэг талд байх хатуу хучилттай зам байв. Үзлэгээр 4*-** ДАР улсын дугаартай хар өнгийн Тоёота харьер маркийн автомашины зүүн талын хэсэг рүү 08-96 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин мөргөсөн байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 2-7/,

Осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 10-11/,

...хяналтын камерын бичлэг эхлэх үед эгц урд талд хар өнгийн Тоёота харьер маркийн машин харагдах ба бичлэгийн баруун хэсгээс нэг эрэгтэй хүн гарч ирээд уг машины зүүн урд суудалд сууж, хойшоо бага зэрэг ухраад зогсож байгаад буцаж урагшлаад бичлэгээс гарч явж байгаа дүрс бичигдсэн байв гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг төмрийн түүхий эд авах цэгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 12/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 851 дугаартай “4*-** ДАР улсын дугаартай Тоёота харьер маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 858.000 төгрөг” гэх, 854 дугаартай “3*-** ДАР улсын дугаартай Хьюндай соната маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 483.000 төгрөг” гэх, 856 дугаартай “0*-** ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 2.175.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 20-25/,

Тоёота приус-20 маркийн 08-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота харьер маркийн 4*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Г.Э гэх 01460774, 02387341 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /2-р хх-ийн 82-83/,

Хьюндай соната маркийн 3*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Б гэх 02228727 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 181/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод албан үүргээ гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Цын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй түүний албаны хувцас болох зуны хантаазыг урж хүч хэрэглэн эсэргүүцсэн, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төмөрийн түүхий эдийн цэг”-ийн урд зам дээр байрлуулсан Г.Эы эзэмшлийн 4*-** ДАР улсын дугаартай Тоёота харьер маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх тээврийн хэрэгслийг хулгайлах явцдаа 4*-** ДАР улсын дугаартай Тоёота харьер маркийн, 0*-** ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөлдүүлж хууль бусаар гэмтээн 3.033.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, гэрч, хохирогч болон өөрийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Иймд шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.А нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн Г.Хын үйлдлийг таслан зогсоохдоо учирч болох байсан аюул, гарцаагүй байдлын хэр хэмжээг хэтрүүлэн Г.Хын гарыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох санал гаргаж байна гэв.

Шүүгдэгч Д.Аы өмгөөлөгч дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн үед иргэн Р.Г дуудлага өгсөн байдаг. Энэ дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч очсон. Цагдаагийн албан хаагч очиход Г.Х нь согтуу, бусадтай маргасан байдалтай байсан. Энэ байдлаас дүгнэлт хийхэд цагдаагийн албан хаагч хууль журмын дагуу шаардлага тавьсан, энэ шаардлагыг биелүүлээгүй, удаа дараа шаардлага тавиад биелүүлээгүйн улмаас түүнийг эрх бүхий байгууллагад хүргэх зорилгоор баривчлах, таслан зогсоох үндэслэл үүсэж, журам зөрчилгүйгээр биеийн хүч, тусгай хэрэгслийг ашиглахад Г.Хын биед гэмтэл учирсан. Шүүгдэгч Д.А нь Г.Хын гар хугарсан үйлдлийг хүлээн зөвшөөрдөг харин гэм буруугүйгээр хохирол учруулсан байдаг. Тийм учраас гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Х дүгнэлтдээ: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч гэртээ агсам тавиагүй, цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцээгүй байхад намайг гавлах гэж дарж унагаан зүүн гарыг мушгиж, цахилгаан бороохойгоор зодсон. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдээгүй, харин хүний машиныг унаж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

А/ Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод ороод агсам согтуу тавихад түүний эхнэр Р.О нь дүү Р.Гантулгыг “цагдаад дуудлага өгөөд хүрээд ир” гэж дуудсан ба Р.Г нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 7037102 дугаарт дуудлага өгснөөр тухайн өдөр хуваарийн дагуу явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч Д.А, Б.Ц нар нь дуудлагын дагуу шүүгдэгч Г.Хын гэрт очсон.

Цагдаагийн алба хаагчид очиход гэрч Р.О нь шүүгдэгч Г.Хыг удаа дараа архи ууж агсам тавьж 2, 3 хоног нойргүй хонуулсан, тухайн өдөр мөн согтуурхан хэл амаар доромжилсон талаар хэлж шүүгдэгч Г.Хыг эрүүлжүүлэх, баривчлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул цагдаагийн ахлагч Б.Ц нь шүүгдэгч Г.Хыг жижиг өрөөндөө тамхи татаад сууж байхад нь “тамхиа унтраа, хувцсаа өмс, явъя” гэх шаардлагыг удаа дараа тавихад шүүгдэгч нь хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг “та нарт хамаагүй” гэх байдлаар хараалын үг хэлж, татаж байсан тамхиа шалан дээр хаях зэргээр биелүүлээгүй, улмаар цагдаагийн ахлагч Б.Ц нь түүнийг босгоход хантаазнаас нь зууралдан урж эсэргүүцэл үзүүлсэн ба Г.Хыг эрүүлжүүлэхээр үүдний хэсэг рүү явах үед Г.Х нь цагдаагийн алба хаагчтай зууралдан эсэргүүцэхэд түүний үйлдлийг зогсоож, гавлах зорилгоор шүүгдэгч Д.А нь түүнийг дарж унагаан зүүн гарыг нь ард нь мушгих үед шүүгдэгч Г.Хын зүүн гар бугалгын доод 1/3-ээр ташуу битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт,

Б/ Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт төмрийн түүхий эд авах цэгийн урд байрлуулсан Г.Эы эзэмшлийн Тоёота харьер маркийн 4*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч явсан, хохирогч Г.Э нь өөрийн дүү Г.Бийг дуудан түүний Хьюндай соната маркийн 3*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь хөөж байгаад Хөтөл хороололд Г.Хын жолоодож явсан машиныг гүйцэхэд Г.Х нь Хьюндай соната маркийн 3*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж цааш зугтаасан. Хохирогч Г.Эы хүү Тоёота приус-20 маркийн 0*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Г.Хын жолоодож явсан машиныг зогсоохоор амдаж очиход Г.Х нь Тоёота приус-20 маркийн 0*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зогссон гэх үйл баримт тус тус тогтоогдлоо.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж, 49 дүгээр зүйлийн 49.1.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд хэрэглэнэ” гэж, 52 дугаар зүйлийн 52.1.2-т “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох тохиолдолд хэрэглэнэ” гэж, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 2 дугаар бүлгийн 2.3-т “Цагдаагийн алба хаагч өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана” гэж, 3 дугаар бүлгийн 3.3-т “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана” гэж, 3.4.а-д “Гавыг хоёр гарыг урд нь эсхүл ард нь бугуйгаар холбож хийх байдлаар хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 7037102 дугаарт ирсэн дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны ** тоотод очин цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Г.Хын үйлдлийг таслан зогсоож, гавлах зорилгоор биеийн хүч хэрэглэсэн үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, тухайн нөхцөл байдалд тохирсон бөгөөд биеийн хүч хэрэглэх явцад хохирогч Г.Хын зүүн гарын бугалга ясны зөрөөтэй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч Д.Аы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжгүй байна.

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэртээ агсам тавьсан болох нь гэрч Р.О, Р.Г нарын мэдүүлгээр нотлогдож байх ба дуудлагаар очсон цагдаагийн ахлагч Б.Ц, Д.А нар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Хын агсам тавих үйлдлийг таслан зогсоох, арилгуулах, дахин агсам тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг эрүүлжүүлэх байр луу авч явахаар “тамхиа унтраа, хувцсаа өмс, явъя” гэх шаардлагыг удаа дараа тавихад нь “та нарт хамаагүй” гэх байдлаар хараалын үг хэлж, хэл амаар доромжилж биелүүлээгүй, улмаар цагдаагийн ахлагч Б.Ц нь түүнийг босгоход хантаазыг урж эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Харин шүүгдэгч Г.Хын 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт төмрийн түүхий эд авах цэгийн урд байрлуулсан Г.Эы эзэмшлийн Тоёота харьер маркийн 4*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч явсан, түүний үйлдлийг таслан зогсоох, өөрийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хохирогч Г.Э нь өөрийн дүү Г.Бийн эзэмшлийн Хьюндай соната маркийн 3*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь хөөх үед Хьюндай соната маркийн 3*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж 485.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Г.Эы хүү Тоёота приус-20 маркийн 0*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр түүнийг амдаж очиход мөргөж Тоёота харьер маркийн 4*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 858.000 төгрөгийн, Тоёота приус-20 маркийн 0*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.175.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл заасан хулгайлах, 17.8 дугаар зүйл заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Учир нь: хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг, амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр үйлдэгддэгээрээ өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг.

Эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдаж эвдэж сүйтгэсэн, ашиглах боломжгүй болгосон үйлдэл байхаас гадна хувийн таарамжгүй харьцаа, өс хонзон, танхай зэрэг хувийн сэдэлтээр, өөрийн үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн санаатай үйлдэл байдаг.

Шүүгдэгч Г.Хын хохирогч Г.Эы эзэмшлийн Тоёота харьер маркийн 4*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар авсан, ингэхдээ Хьюндай соната маркийн 3*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота приус-20 маркийн 0*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж гэмтээсэн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн шинж болох бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд авч захиран зарцуулах, мөнгө олох гэсэн санаа зорилго, шунахай сэдэлт, эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн шинж болох хохирогчийн эд хөрөнгөнд хууль бусаар хохирол учруулах гэсэн шууд санаа зорилго байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тус тус тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Г.Х нь согтуурсан үедээ ашиг хонжоо олох гэсэн зорилгогүйгээр бусдын эзэмшлийн автомашиныг нууцаар, хууль бусаар авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж, автотээврийн хэрэгслийг жолоодон явснаар төгсдөг үйлдэл байдаг.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан ба шүүгдэгч Г.Хын Г.Эы эзэмшлийн Тоёота харьер маркийн 4*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хьюндай соната маркийн 3*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота приус-20 маркийн 0*-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, дээрх тээврийн хэрэгслүүдэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Д.Аыг цагаатгаж, шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч Д.Аыг цагаатгасан тул хохирогч Г.Хын 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цд 20.000 төгрөгийн, хохирогч Г.Эд 3.033.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Бт 483.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г.Х нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Хохирогч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...хантаазны мөнгийг Г.Хаас нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн боловч шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжин ажиллаж байгаа. Хантаазны мөнгийг өгөөгүй байгаа. Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцож амжихгүй” гэх хариу өгснийг хохирогч Б.Ц нь гомдол саналтай, хантаазны мөнгийг нэхэмжилж байгаа гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Хаас 20.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Г.Б нь өөрийн эзэмшлийн 3*-** ДАР улсын дугаартай Хьюндай соната маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 483.000 төгрөгийг хохирогч Г.Эоос авсан, шүүгдэгч Г.Хаас нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхэд гаргасан “...хохирол төлбөр болох 500.000 төгрөгийг хохирогч Г.Эоос авсан тул шүүх хуралд оролцохгүй. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх өргөдөл /2-р хх-ийн 236/-өөр нотлогдож байна.

Хохирогч Г.Э нь өөрийн эзэмшлийн 4*-** ДАР улсын дугаартай Тоёота харьер маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 858.000 төгрөг, 0*-** ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 2.175.000 төгрөг болон иргэний нэхэмжлэгч Г.Бийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 483.000 төгрөг, дээрх 3 тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг гаргуулахад зарцуулсан 186.000 төгрөг /2-р хх-ийн 29/, нийт 3.702.000 төгрөгийг шүүгдэгч Г.Хаас нэхэмжилжээ.

Шүүгдэгч Г.Х нь хохирогч Г.Эы 3.702.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон 2 дугаар хавтаст хэргийн 201 дүгээр хуудаст авагдсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Хаас 3.722.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Цд 20.000 төгрөгийг, хохирогч Г.Эд 3.702.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Хт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болон тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, 70 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 70 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох санал гаргав.

Шүүгдэгч Г.Х нь 6 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 68/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 71-81/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан ба шүүгдэгч Г.Х нь тэнссэн хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Хын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

Шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Хт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2.2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч овогт Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б овогт Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч овогт Д.Аыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Б овогт Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Хаас 3.722.000 /гурван сая долоон зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан, 3.702.000 /гурван сая долоон зуун хоёр мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 8 дугаар байр, 47 тоотод оршин суух Боржигон овогт Гачилын Э /РД: ТД70121315, утас: 99807760/-д, 20.000 /хорин мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Улиастай 4 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух, Боржигон овогт Баагуулын Ц /РД: ТА85080272, утас: 94722608/-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Хын 5.000.000 /таван сая/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

11. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР