Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2022/00072/И |
Дугаар | 135/ШШ2022/00233 |
Огноо | 2022-02-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2022/00233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2022/00072/И |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** хот, ... байрлах ХААДС-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ... тоотод оршин суух Б.М-т холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААДСАА шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Мт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ****** тоот гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... Миний бие 2014 оны 11 сарын 26-ны өдөр гэрээний үлдэгдэл үүргээс 1,000,000 төгрөгийг пад тракторын зээлийн эргэн төлөлт гэж гүйлгээний утгыг бичиж тариалан эрхлэлтийг дэмжих санд шилжүүлэн төлсөн. Одоо үндсэн төлөлтөөс 1,000,000 төгрөг дутуу боловч нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2021 оны 12 сарын 17-нд гаргасан байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
......д оршин суудаг Б.М нь 2013 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн үнэ бүхий тракторыг урьдчилгаа 2,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд, хүүгүй, хувааж төлөхөөр худалдаж авсан. Ингээд 2014 онд нэг удаа 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Хугацаа хэтэрсэн 2,000,000 төгрөг, анз тооцоход 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байна..., хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй.... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хэрэгт цугларсан нотлох баримтаар талууд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Нийт 5,000,000 төгрөг төлөх байсан урьдчилгаа 2,000,000 төгрөг төлсөн. 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг төлсөн. Өнөөдөр нэхэмжлэл гаргаж гэрээний хугацаа хэлэлцэх хугацаа 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэлийн шаардах эрх дууссан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82.1 журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба хариуцагч Б.М-т холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ****** тоот гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг,алданги 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ... 2013 онд гэрээ байгуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Одоо гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг төлөх дутуу боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж маргаж байна./ хэргийн 21 дүгээр хуудас /
Талуудын хооронд бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 31 ны өдөр байгуулж,гэрээний урьдчилгаа төлбөрт 2 000 000 төгрөг төлж,үлдэгдэл төлбөр болох 3 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31, 2015 оны 07 дугаар с арын 31,2016 оны 07 дугаар сарын 31-нд тус тус тохиролцжээ. /хэргийн 4-8 дугаар хуудас /
Хариуцагч А.М 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ТЭДСангийн дансанд зээлийн эргэн төлөлт пад трактор гэсэн утгаар 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 22 дугаар хуудас /
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ , гэрээний 3,2-т зааснаар үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31, 2015 оны 07 дугаар с арын 31, 2016 оны 07 дугаар сарын 31-нд хугацааны дагуу төлж дуусгах үүрэгтэй байна.
Хариуцагч А.М 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн, одоо үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөг гэж байгаа боловч, урьдчилгаа төлбөрт бэлнээр 2 000 000 төгрөг төлсөн, гэрээний зүйл БОТ, хадуур, тармуурын хамт хүлээн авсан, гэрээний 3.2-т зааснаар 2014 оны 07 дугаар сарын 31нд төлбөл зохих үүрэг 1 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн байх тул түүний үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг байна.
Гэрээний 3.3-т хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хоногт төлнө гэснээр ,хожимдуулсан үүрэгт ногдох алданги 1 000 000 төгрөг байна.
Талуудын байгуулсан 399 тоот гэрээгээр зээлдэгч талын хүлээсэн үүрэг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, ******* гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй үед нэхэмжлэгч ХАА-н дэмжих сан гэрээний 5.2-д зааснаар зээлдэгчээс зээлийн үнэ,төлбөрийг графикийн дагуу дагуу төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчийн лизинг хариуцсан ажилтан зээлдэгчийн бүх орлогод хяналт тавьж төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэжээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэснээр болон гэрээний 3.2 т зааснаар нэхэмжлэгч ХААД сан хариуцагч А.М-ээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2016 оны 07 дугаар сарын 31-ээс хойш шаардах эрхтэй:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснээр шаардах эрхийн хугацааг шаардах эрх үүссэн хугацаа болох 2016 оноос 07 дугаар сарын 31-нээс тооцвол 2019 оны 07 дугаар сарын 31-ээр байхаар, шаардах эрхийн хугацаа тасалдах байдал үүссэн эсэхийг тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэснээр хариуцагч А.М-ийн ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хариуцагчийн өмгөөлөгчийн ... энэ хугацаанд төлбөрийг төлүүлэх талаар шаардаж байгаагүй тул ... гэсэн татгалзал үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй ..гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Талуудын хооронд бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 3 ны өдөр байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 2 000 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр болох 3 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31, 2015 оны 07 дугаар сарын 31, 2016 оны 07 дугаар сарын 31-нд тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлээр худалдах-худалдан авах гэрээ болно.
Иймд нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба хариуцагч Б.М-т холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн БОТ/2013/399 тоот гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч ХААДСАА хариуцагч Б.М-т холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ****** тоот гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ