Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 111

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Прокурор                                                   А.Ариунзаяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Отгонбаяр

      Хохирогч                                             Ч.Алтанхүү

      Нарийн бичгийн дарга                          Б.Болормаа нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатад холбогдох 1731000210013   тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, дохиолол холбооны монтёр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 3 дугаар хэсэг 7-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбат  /РД:МЮ99062011/

 

  Шүүгдэгч Ө.Эрдэнбат нь нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 7-3 тоотод Я.Алтанхүүгийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ө.Эрдэнэбат 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би эмээ Өлзийсайхан, талийгаач ах Ядамдорж, эгч Гэрэлгуа нарын хамт эмээгийнхээ гэрт амьдардаг байсан юм. Өнгөрсөн 2016 онд манай авга ах Ядамдорж нас барсан юм. Харин Алтанхүү гэх эмэгтэй манай эмээгийн амбаар дээр зурагтны антен суулгаж байх үед манай эмээ амбаар дээрээс уначих вий гэсэн зүйл хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй манай эмээг хэл амаар доромжлоод “танай бэр Долгорсүрэн чинь таныг хүүгийнхээ толгойг залгисан авгай” гэж надад хэлсэн. Тэр асуудлын талаар манай авга эгч Гэрэлгуа манай аавд хэлсэн юм билээ. Тэр шалтгааны улмаас гэр бүлийхний дунд хагаралдаан гарах гээд байсан бөгөөд манай аав  Алтанхүү гэх эмэгтэйг дуудаж ирж нүүрэлдүүлж үнэн мөнийг олох гэж байсан. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн гэртээ аав, ээж, дүү нарын хамт байж байхдаа Алтанхүү гэх эмэгтэйгийн ярьсан яриа үнэн худлыг тогтоохоор ээж Алтанхүү гэх эмэгтэйг дагуулж гэрт ирэхийг хүлээгээд байж байхад үдийн 12 цагийн үед ээж Алтанхүү гэх эмэгтэйг дагуулаад ороод ирсэн. Тэгээд Гэрэлгуа эгч Алтанхүүд хандаж “чи ээжид танай бэр Долгорсүрэн өөрийг чинь хүүгийнхээ толгойг залгисан авгай гэж хэлж байсан биздээ” гэхэд Алтанхүү “би зүгээр л тэгээд хэлсэн. Долгорсүрэн тийм зүйл ярьж байгаагүй” гэсэн. Тэгсэн манай ээж уурлаад Алтанхүү гэх эмэгтэй рүү жижиг хуванцар аяга шидтэл Алтанхүүг онолгүй зөрөөд газарт унасан. Тэгтэл аав Ядмаа уурлаад “чи муу яах гэж айл гэрийн дунд худал зүйл ярьж, айл гэр үймүүлдэг юм” гэж хэлээд Алтанхүүгийн зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан чинь Алтанхүү аав, ээж, Гэрэлгуа эгч нарын өмнөөс хэрүүл хийгээд  байхаар нь би Алтанхүү гэх эмэгтэйг хашаанаас гаргаад эргээд орж ирсэн. Тэгсэн Алтанхүү манай хашаанааас гарангуутаа маш чангаар хашгираад “муу сайн янханууд” гэх мэтийн хараалын үгээр бид нарыг доромжлоод байхаар нь миний уур хүрээд араас нь гүйж очоод “та одоо юундаа орилдоод байгаа юм бэ” гэж хэлтэл “би чамайг цагдаад өгнө, ээждээ хэлнэ” гэх мэтийн сонин сонин зүйл яриад байхаар нь би зүүн гараараа баруун хөмсөг хэсгийн орчимд нэг удаа цохьтол миний аав хүрээд ирсэн. Тэр үед Алтанхүү “чамайг Цагдаад өгнө” гэж хэлчихээд яваад өгсөн. Алтанхүүг цохисоны дараа харахад баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд би аавтайгаа хамт гэртээ харьсан. Харин ээж Алтанхүүгийн араас ярилцахаар явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,

2. Шүүгдэгч Ө.Эрдэнэбат 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би эмээ Өлзийсайхан, талийгаач ах Ядамдорж, эгч Гэрэлгуа нарын хамт эмээгийнхээ гэрт амьдардаг байсан юм. Өнгөрсөн 2016 онд манай авга ах Ядамдорж нас барсан юм. Харин Алтанхүү гэх эмэгтэй манай эмээгийн амбаар дээр зурагтны антень суулгаж байх үед манай эмээ амбаар дээрээс уначих вий гэсэн зүйл хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй манай эмээг хэл амаар доромжлоод “танай бэр Долгорсүрэн чинь таныг хүүгийнхээ толгойг залгисан авгай” гэж надад хэлсэн. Тэр асуудлын талаар манай авга эгч Гэрэлгуа манай аавд хэлсэн юм билээ. Тэр шалтгааны улмаас гэр бүлийхний дунд хагаралдаан гарах гээд байсан бөгөөд манай аав Алтанхүү гэх эмэгтэйг дуудаж ирж нүүрэлдүүлж үнэн мөнийг олох гэж байсан. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн гэртээ аав, ээж, дүү нарын хамт байж байхдаа Алтанхүү гэх эмэгтэйгийн ярьсан яриа үнэн худлыг тогтоохоор ээж Алтанхүү гэх эмэгтэйг дагуулж гэрт ирэхийг хүлээгээд байж байхад үдийн 12 цагийн үед ээж Алтанхүү гэх эмэгтэйг дагуулаад ороод ирсэн. Тэгээд Гэрэлгуа эгч Алтанхүүд хандаж “чи ээжид танай бэр Долгорсүрэн өөрийг чинь хүүгийнхээ толгойг залгисан авгай гэж хэлж байсан биздээ” гэхэд Алтанхүү “би зүгээр л тэгээд хэлсэн. Долгорсүрэн тийм зүйл ярьж байгаагүй” гэсэн. Тэгсэн манай ээж уурлаад Алтанхүү гэх эмэгтэй рүү жижиг хуванцар аяга шидтэл Алтанхүүг онолгүй зөрөөд газарт унасан. Тэгтэл аав Ядмаа уурлаад “чи муу яах гэж айл гэрийн дунд худал зүйл ярьж, айл гэр үймүүлдэг юм” гэж хэлээд Алтанхүүгийн зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан чинь Алтанхүү аав, ээж, Гэрэлгуа эгч нарын өмнөөс хэрүүл хийгээд  байхаар нь би Алтанхүү гэх эмэгтэйг хашаанаас гаргаад эргэж хашаанд орж ирсэн. Тэгсэн Алтанхүү манай хашаанааас гарангуутаа маш чангаар хашгираад “муу сайн янханууд” гэх мэтийн хараалын үгээр бид нарыг доромжлоод байхаар нь миний уур хүрээд араас нь гүйж очоод “та одоо юундаа орилдоод байгаа юм бэ” гэж хэлтэл “би чамайг цагдаад өгнө, ээждээ хэлнэ” гэх мэтийн сонин сонин зүйл яриад байхаар нь би зүүн гараараа баруун хөмсөг хэсгийн орчимд нэг удаа цохьтол миний аав хүрээд ирсэн. Тэр үед Алтанхүү “чамайг цагдаад өгнө” гэж хэлчихээд яваад өгсөн. Алтанхүүг цохисоны дараа харахад баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгээд би аавтайгаа хамт гэртээ харьсан. Харин ээж Алтанхүүгийн араас ярилцахаар явсан. Өөр нэмж ярих зүйлгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р ху/,

         3.Шүүгдэгч Ө.Эрдэнэбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 сарын 09-ний өдөр Я.Алтанхүү нөхөртэйгээ цуг манай эмээгийн амбаар дээр гараад зурагтын антен суурилуулах гэж байсан. Тэгэхэд нь эмээ “манай дээвэр дусаал гоожиж байгаа, удчихсан болохоор цөмөрч магадгүй” гэсэн чинь эмээг “хүүгийнхээ толгойг залгисан авгай” гэж доромжилсон гэсэн. Танай бэр ингэж яриад явдаг гэж хэлсэн байсан. Эгч ирээд аавтай уулзаад Я.Алтанхүүгийн хэлсэн зүйлийн талаар хэлэхэд аав уурлаад хоорондоо гэрийнхэн хагаралдаж маргалдсан. 07 сарын 12-нд аав ээж 2 нүүрэлдүүлнэ гээд ээж Алтанхүүгийн гэрт очсон чинь байхгүй байсан, ажил дээр нь очоод байхаар нь аваад гаргаад ирсэн. Ээж Алтанхүүг эмээгийн гэрт дагуулж ирэхэд нь  чи “хүүхдийнхээ толгойг залгисан авгай гэж хэлсэн биздээ” гэтэл Алтанхүү “тэгсэн, би тэгэж хэлсэн. Танай бэр чинь тэгээд яриад явж байдаг гээд зүгээр хэлчихсэн юм” гэхэд ээж уурлаад “чи яахлаараа тэгж хэлдэг юм, хоёр гэрийг хооронд нь хагаралдуулаад” гээд аяга шидсэн. Аав уурлаад 2 алгадсан. Би хашаанаас гаргаж байсан чинь орилоод байсан. Хойноос нь очоод “та юу гээд орилоод байгаа юм бэ?” гэсэн чинь “би чамайг цагдаад өгнө, ээждээ хэлнэ” гээд байхаар нь миний уур хүрээд нэг цохьсон. Тэгсэн чинь хөмсөгнөөс нь жоохон цус гарчихсан. Аав ээж гэрээс гараад иртэл Алтанхүү цаашаа яваад өгсөн. Тэгээд гэртээ байж байтал цагдаа ирсэн. Тэрнээс биш хүзүүнээс нь боож алгадсан зүйл надад байхгүй Гол шалтгаан нь Я.Алтанхүү эгчээс л болсон. Хоёр гэрийн хооронд хэрүүл маргаан үүсгэсэн. ...гэх мэдүүлэг,

4. Хохирогч Я.Алтанхүү 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэртээ нөхөр хоёр хүүхдийнхээ хамт байж байхдаа оройн 22 цагийн үед манай нөхөр зурагтын антен тогтоохоор гарсан. Манай нөхөр тухайн антенийг хажуу айл болох Өлзийсайхан гуайн амбаар дээр тогтоох гэж байхад Өлзийсайхан гуай “тогтоолгохгүй” гэж уурласан. Тэр шалтгааны улмаас бид нар маргалдсан бөгөөд Өлзийсайхан гуай намайг “чи муу нөхөртэй зодуулж явахдаа таарсан авгай, танай бэр Долгорсүрэн таныг муулж явдаг юм билээ” гэх мэтээр бид хоёр хэсэг хэрүүл хийсэн. Тухайн оройноос хойш хэд хоногийн дараа 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед би ажил дээрээ байхад Долгорсүрэн гэх эмэгтэй ажил дээр ирээд “хоёулаа гарчихаад ирье, чамаас болоод манайд бөөн хэрүүл болоод байна, манай хадам ээжийн гэр рүү явъя, би нэрээ цэвэрлэж авна” гээд байхаар нь дагаад Өлзийсайхан гуайн гэрт очсон юм. Тэдний гэрт Ядмаа, Өлзийсайхан, Ядмаагийн төрсөн дүү Гэрэлгуа, хүү Эрдэнэбат нар байсан. Тэгсэн Долгорсүрэн над руу уурлаад “чи үнэнээ хэлээч” гэж над руу сэнжтэй аяга шидсэн юм. Тухайн аяга миний хажуугаар их ойрхон зөрөөд л газар унасан. Тэгсэн Ядмаа надад уурлаад “чи үнэнээ хэлээч ямар учраас айл гэрийн дунд хов зөөдөг юм” гэхэд нь би чимээгүй зогсож байхад Ядмаа миний зүүн хацар хэсэг рүү зөөлөн хоёр удаа алгадаад намайг “зайл” гэж хэлэх үед би хашаанаас гарч байхдаа “муу янханууд” гэж зөөлөн хэлсэн. Тэдний хашаанаас гараад явж байхад Ядмаагийн хүү Эрдэнэбат миний араас гүйж ирээд “та юу гээд байнаа” гэж хэлээд миний хүзүүнээс татах үед нь би эргэж харахад гараараа нэг удаа баруун нүдний дээд талд цохиж, нэг удаа зүүн хацар хэсэг рүү алгадсан юм. Тэгсэн миний баруун хөмсөгний дээд хэсэгт арьс нь язарч их хэмжээний цус гарсан. Тэр залуу намайг цохиод эргээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ орсон. Миний хөмсөгнөөс гарсан цус тогтохгүй байхаар нь эмнэлэг явж хөмсөгөндөө оёдол тавиулсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,

   5. Хохирогч Я.Алтанхүүгийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 08-ны өдөр зурагтынхаа антенийг урд талынхаа Ядмаагийн байшингийн дээвэр дээр байрлуулсан юм. Харин өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед намайг ажил дээрээ байх Ядмаагийн эхнэр Догоо гэх нэртэй эмэгтэй ажил дээр ирээд ажлаас дуудаж гаргаж ирээд “манайх руу хамт явъя” гэж хэлэхээр нь би Догоо гэх эмэгтэйг дагаад гэрт нь очиход Догоогийн гэрт Ядмаа, Ядмаагийн хүү Эрка, бас ээж  нь гэх эмэгтэй байсан. Ядмаагийн гэрт ороход Ядмаа  “яах гэж манай байшин дээр зурагтынхаа антенийг зоосон юм бэ” гэж хэлээд алгадсан. Намайг цохихоор нь би гэрээс нь гараад хашаан дотор байж байтал Ядмаагийн эхнэр Догоо гэдэг нэртэй эмэгтэй над руу шаазан аяга шидсэн. Би тэр аяганд зүүн гарынхаа шуу хэсгээр оногдсон. Миний зүүн гарын шуу хавдсан байна. Бас Ядмаагийн хүү Эрка миний араас хүрч ирээд араас багалзуурдаад толгой руу 2 удаа цохьсон. Намайг гэртээ ороход миний баруун хөмсөгний дээд талд хагарчихсан байсан. Би эмнэлэгт очиж толгойндоо оёо тавиулсан. Гэхдээ тэр Эрка гэх залуу гараараа цохиж хагалсан уу эсвэл ямар нэгэн зүйлээр цохиж хагалсан уу гэдгийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,    

            6. Хохирогч Я.Алтанхүүгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Энэ худлаа яриад байна. Би “антен зоолгохгүй” гэхээр нь хэрэлдчихээд антенаа авсан. Эгчийнхээсээ хар утас авчирч залгаад “энийг тавьчихая” гээд хэрүүл болсныхоо дараа хэлсэн. Ийм зүйл болно гэж бодоогүй. Тухайн үед тэгээд л өнгөрсөн. Хэрүүл хийхдээ “Хүүхдийнхээ толгойг залгисан авгай, танай бэр чинь тэгж ярьдаг” гээд хэлчихсэн. Антенаа аваад энэ эмээг гайгүй болохоор нь манай нөхөр бид 2 эмээгээс “уучлаарай” гэж уучлалт гуйсан. Охин нь цагдаа дуудсан боловч ирээгүй. Манай эгч энэ талынх нь амбаар дээр антенаа зоочих гээд зоочихсон. Маргааш өглөө 11 цагт намайг хайгаад явж байсан. Би өглөө эрт буудлаа цэвэрлэчихээд байж байтал намайг дуудаад “манай ээжийнд очиж учир зүгээ олъё” гэхээр нь “Хөх чулуутын хажууд зохицчихоё” гэсэн чинь “үгүй” гээд намайг дагуулаад явсан. Тэгээд эднийд очоод би юу ч дуугараагүй. Аав нь босч ирээд намайг 2 алгадсан. Намайг “яв яв” гэхээр нь би гэрээс нь гартал араас ирээд намайг цохьсон. Тэгэхээр нь намайг өмөөрөх хүн байхгүй болохоор нь “ээждээ, эгчдээ хэлнэ дээ” гэсэн. Би гэрээс нь гарахдаа амандаа зүгээр л “янхан” гэж хэлсэн. Чанга тод хэлсэн гээд байгаа юм. Би эмчилгээний зардал гээд 500.000 төгрөг нэхэмжилсэн. Намайг хот яв гэсэн. Баримтаа шүүхэд гаргаж өгөхгүй. Эмнэлгийн магадлагаа өгөөгүй. Гомол, санал байхгүй. одоогоор нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг,

7. Гэрч Ө.Эрдэнэбатын 2017 оны 07 сарын 12-нд мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би эмээ Өлзийсайхан, ах Ядамдорж, эгч Гэрэлмаа нарынхаа хамт амьдараг байсан. Ноднин жил манай ах Ядамдорж нас барсан. Манай эмээгийн хашааны урд талд Алтанхүү гэдэг нэртэй эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй манай эмээд танай бэр Долгорсүрэн чинь “ хүүгийнхээ толгойг залгисан авгай гэж  хэлсэн” гэхэд манай ээж Долгосүрэн тэр Алтанхүү эгчийг ажил дээрээс нь очиж аваад эмээгийн гэрт авчираад “яах гэж гэр бүлийн хүмүүсийн дунд худлаа юм яриад хагаралдуулаад байгаа юм бэ” гэж асуусан чинь Алтанхүү эгч “тиймээ би тэгээд хэлчихсэн юм” гэсэн чинь аав уурлаад “яах гэж худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлээд нэг удаа Алтанхүү эгчийн нүүрэн  хэсэгт алгадсан. Дараа нь би Алтанхүү эгчийг эмээгийн гэрээс гаргасан чинь Алтанхүү эгч “муу сайн янханууд би та нарыг харнаа” гээд орилоод байхаар нь миний уур хүрээд Алтанхүү эгчийн араас хөөж очоод барьж аваад толгойн тус газар нь нэг удаа гараараа цохьсон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р ху/,

8. Гэрч Б.Долгосүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 03-нд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед би нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад манай нөхрийн төрсөн дүү Гэрэлгуа гэрт ирээд нөхөр бид хоёр руу уурлаад “танай эхнэр чинь юун олон юм яриад яваад байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэрэлгуа надад хандаж хэлэхдээ “хэд хоногийн өмнө Алтанхүү, ээж бид хоёрт “танай бэр Долгорсүрэн хадам ээж хүүгийнхээ толгойг залгисан авгай гэж хэлсэн, тэгж хэлсэн юм уу” гэж асуухаар нь би гэрээсээ гарч Алтанхүүг олж дагуулж ирэхээр явсан. Харин манай нөхөр хүүхдүүд хадам ээж Өлзийсайханы гэр рүү явсан. Би Алтанхүүгийн ажил дээр очоод дагуулаад хадам ээжийн гэрт очсон. Тэдний гэрт манай нөхөр хүү, Гэрэлгуа, хадам ээж нар байсан. Би Алтанхүүд хандаж “ чи үнэнээ хэлээч тийм зүйл ярьж байсан уу, яах гэж чи айл гэрийн хооронд хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж явдаг юм, яагаад айл гэр хагаралдуулаад байгаа юм” гэхэд Алтанхүү “өө харин тийм” гээд өөр ямар нэг юм ярихгүй байхаар нь миний уур хүрээд жижиг сэнжтжй аяга аваад Алтанхүү рүү шидтэл Алтанхүүгийн хажуугаар өнгөрөөд унах шиг болсон. Тэгсэн манай нөхөр Ядмаа Алтанхүүд хандаж “чи одоо яах гэж ингэж олон долоон юм ярьдаг юм бэ, зүгээр л үнэнээ хэлээч “ гэж хэлээд баруун гараараа Алтанхүүгийн зүүн хацар хэсэг рүү хоёр удаа алгадсан. Тэгсэн Алтанхүү уурлаад “өө муу янханууд чинь “ гэж хэлээд хашаанаас гараад явсан. Хашаанаас гарсан хойно бид нарыг янханууд гэх мэтээр доромжлоод байсан. Тэгсэн манай хүү Эрдэнэбат гарч гүйн Алтанхүүг бариад авахаар нь хүүгийнхээ араас гартал Алтанхүү уйлчихсан, баруун хөмсөг  хэсгээс нь цус гарчихсан байдалтай “чиний хүүхэд чинь намайг цохьчихлоо” гээд цаашаа явж байсан. Тухайн үед хүүгээ Алтанхүүг цохихыг хараагүй ...гэх  мэдүүлэг /хх-ийн 20-21-р ху/,

      9. Гэрч С.Өлзийсайханы 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн бйацаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед өөрийн гэртээ байхад хашаанд юм цохиж байгаа дуу гарахаар нь гараад харахад амбаар дээр Алтанхүү гэх эмэгтэйн нөхөр гарчихсан “зурагтын антен тогтоочих уу” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэр шалтгааны улмаас Алтанхүү гэрээсээ гарч ирээд “тэнэг авгай, чи муу үр хүүхдийнхээ толгойг залгичихаад танай бэр Долгорсүрэн таныг хүүгийнхээ толгойг залгисан гээд муулаад явдаг юм билээ” гэх мэтээр маш ихээр доромжилсон. Би түүнтэй хэсэг хэрүүл маргаан хийсний дараа гэртээ ороод охин Гэрэлгуад болсон зүйлийн талаар хэлтэл Гэрэлгуа гэрээс гарч ирээд Алтанхүүтэй маргалдсан. Түүний дараа 2017 оны 07 сарын 12-ны өдөр охин Гэрэлгуа ах Ядмаагийнх руугаа явсан. Өдөр 12 цагийн үед манай гэрт Ядмаа, ач хүү Эрдэнэбат, охин Гэрэлгуа нар хүрээд ирсэн бөгөөд удалгүй манай бэр Долгосүрэн Алтанхүү гэх хүүхнийг дагуулаад ороод ирсэн. Тэгсэн манай бэр Долгорсүрэн Алтанхүүд хандаж  “яахаараа худал зүйл ярьж айл гэр үймүүлж явдаг юм бэ” гэж асуухад Алтанхүү “харин тэгээд хэлчихсэн юм” гэснээс өөр юм хэлэхгүй байсан. Тэгсэн манай  бэр  уурлаад Алтанхүү рүү жижиг даалантай аяга шидсэн бөгөөд тэр аяга Алтанхүүг оносон оноогүй талаар хараагүй. Тэд нар тэгж маргалдаж байх үед гэртээ орчихоод гараад иртэл Алтанхүү манай хашаанаас гараад явж байтал араас нь манай ач хүү Эрдэнэбат гүйгээд очсон. Эрдэнэбат Алтанхүүг цохьсон эсэх талаар би хараагүй. Харин Эрдэнэбат надад хэлэхдээ “Алтанхүүг нэг удаа гараараа цохьсон гэсэн” ...гэх мэдүүлэг, /хх-ийн  22-23-р ху/,

      10. Гэрч Ө.Гэрэлгуагийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн бйацаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 07 сарын 08-ны өдөр ээжтэйгээ хамт гэртээ байж байхад манай гадна юм түжигнээд байхаар нь ээж гэрээсээ гараад хэсэг байж байгаад гэртээ уйлаад орж ирсэн. Тэгсэн ээж Алтанхүү намайг “та хүүгийнхээ толгойг залгисан тэнэг авгай, танай бэр чинь таныг муулаад явдаг юм билээ гэж хэлсэн” гэсэн. Тэгээд би гэрээс гараад Алтанхүүтэй маргалдаад ямар учраас ээжид минь тэгж хэлж байгаа  талаар асуухад миний үгийг үгэн чинээ авахгүй байсан. Тэр оройноос хойш хэд хоногийн дараа би гэрээсээ гарч Ядмаа ахын гэрт очиж, түүний эхнэр буюу эгч Долгорсүрэнг гадуур ээжийг маань муулаад явж байсан эсэх талаар асуусан бөгөөд тэр шалтгааны улмаас ах бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгсэн Долгорсүрэн эгч “би юу гэж тийм тэнэг зүйл хэлж яриад явж байх юм” гэж хэлсэн. Тэгээд Долгорсүрэн эгч Алтанхүүг олж ирж учир зүгээ олохоор явсан. Харин ах, Эрдэнэбат бид нар манай гэр рүү яваад очсон. Манай гэрт ирээд удаагүй байхад 12 цагийн үед Долгорсүрэн эгч Алтанхүүг дагуулаад ороод ирсэн.  Бэр эгч Долгорсүрэн Алтанхүүд хандаж” би тэгж ээжийг муулаад яваад байдаг байсан юм уу чи үнэнийг хэл дээ” гэж хэлэхэд Алтанхүү “харин би тэгээд хэлчихсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед би уйлсан байсан учраас нүүрээ угаачихаад эргээд ирэх үед Алтанхүү гараад явсан. Алтанхүү явж байхдаа чангаар хашгираад бид нарыг доромжлоод байсан. тэр үед Эрдэнэбат Алтанхүүгийн араас гүйгээд явсан. Эрдэнэбат Алтанхүүг цохиж зодсон эсэх талаар ямар нэг зүйл хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25р ху/,

      11. Гэрч Д.Ядмаагийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 07 сарын 12-ны өдрийн 10 цагийн үед миний төрсөн дүү Гэрэлгуа манай гэрт ирээд надад “танай эхнэр их олон юм ярьдаг юм байна” гэхээр нь би “хэн юу гэж ярьж байна” гэхэд Гэрэлгуа хэд хоногийн өмнө Алтанхүү манай ээж болон надтай хэрүүл маргаан хийж байхдаа танай эхнэрийг хадам ээжийнхээ талаар “хадам ээж хүүгийнхээ толгойг залгисан авгай” гэсэн зүйл ярьсан гэхээр нь би эхнэрээсээ тэр талаар асуухад эхнэр Долгорсүрэн “тийм зүйл хэн нэгэн хүнд яриагүй” гэсэн. Тэгээд Алтанхүү гэх эмэгтэйтэй уулзаад тийм зүйл ярьсан эсэх талаар тодруулахаар манай эхнэр Долгорсүрэн Алтанхүүгийн гэр рүү, харин Гэрэлгуа, хүү Эрдэнэбат бид 3 ээжийн гэр рүү яваад очсон. Тэдний гэрт ирээд удаагүй байхад манай эхнэр Алтанхүү гэх эмэгтэйг дагуулаад ээжийн хашаанд орж ирсэн. Манай эхнэр Долгосүрэн Алтанхүүд хандаж “чи яахаараа айл гэрийни хооронд янз бүрийн худал зүйл яриад, айл гэр үйлмүүлээд байгаа юм” гэж асуухад Алтанхүү “тэгсэн, би тэгж хэлсэн” гэсэн зүйл ярьсан. Өөр ямар нэг зүйл яриагүй. Тэгсэн манай эхнэр Долгорсүрэн уурлаад Алтанхүү руу жижиг сэнжтэй аяга шидсэн бөгөөд тэр аяга Алтанхүүг онолгүй зөрөөд унасан. Тухайн үед миний уур хүрч байсан учраас “чи ийм зүйл огт ярьж болохгүй” гэж хэлээд дахин ийм зүйл хэн нэгэн хүнд ярьж болдоггүйг ойлгуулахаар баруун хацар хэсэг рүү нь хоёр удаа зөөлөн алгадаад “чи одоо зайл миний нүдэнд бүү харагд” гэж хэлтэл хашаанаас гарч явах үедээ бимд нарыг доромжлоод хашгирсан юм. Тэгсэн манай хүү Эрдэнэбат Алтанхүүгийн араас гүйж очоод бариад авсан. Алтанхүү “цагдаад дуудлага өгнө” гэж хшгираад байсныг бол сонссон. Харин Алтанхүү ямар учраас дуудлага өгнө гэж хашгираад байсан талаар бол мэдэхгүй.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/,

      12. Гэрч Ж.Мөнхдэлгэрийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 08-ны орой 22 цагийн үед гэрийнхээ зурагтын антенийг хажуу талын айлын амбаар дээр суурилуулах гэж байтал хажуу айлын Өлзийсайхан гуай гэрээсээ гарч ирээд “амбаар дээр антен тогтоолгохгүй” гэсний улмаас манай эхнэр Алтанхүү Өлзийсайхан гуайтай хэрүүл маргаан хийсэн. Хэрүүл маргааны үеэр манай эхнэр Өлзийсайхан гуайг “хүүгийнхээ толгойг залгисан авгай, танай бэр чамайг муулаад явдаг юм билээ” гэсэн зүйл хэлсэн. Тухайн орой тийм хэрүүл маргаан болсны дараа  2017 оны 07 сарын 12-ны өглөө Өлзийсайхан гуайн бэр Долгорсүрэн манай гэрт Алтанхүүг хаана байгаа талаар асууж орж ирсэн. Тэгэхээр нь Алтанхүү ажил руугаа явсан талаар хэлсэн. Тэгсэн өдрийн 12 цаг өнгөрч байх үед Алтанхүү гэртээ зодуулсан байдалтай баруун хөмсөгний хэсгээс цус гарчихсан ороод ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад манай эхнэр “намайг Ядмаагийн хүү Эрдэнэбат зодчихлоо” гэж хэлсэн. Алтанхүүгийг хөмсөгний хэсгээс цус гараад тогтохгүй байсан бөгөөд Алтанхүү эмнэлэг рүү оёдол тавиулах гэж явсан. Харин би Алтанхүүгийн оронд ажил дээр нь хэсэг хугацаанд байсан. Манай эхнэрийн баруун хөмсөг язарсан, мөн баруун нүдний дээд, доод зовхи нь хөхөрсөн, баруун хацар шанаа нь хавдсан байсан. Одоогоор манай эхнэрийн нүүрэн дэх шарх эдгэрч зүгээр болсон. Харин толгой нь өвдөөд байдаг болсон. Мөн манай эхнэрийн зүүн гарны шуу хэсэгт хөхөрсөн байсан нь хэрэг болохоос өмнө хаалганы бариулд цохиж гэмтээсэн гэмтэл байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/

     13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  № 236 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Я.Алтанхүүгийн биед тархи доргилт, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хх-ийн 32-р ху/,

14.Шинжээч Т.Насанжаргалын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баруун хөмсөгний язарсан шархнаас баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа зэрэгт дээрхи гэмтлүүд үүсэж болно. Мөн зүүн шууны гадна хэсэгт үүсэн гэмтэл тухайн хэрэг явдал болохоос өмнө үүсэх боломжтой. Мөн уг гэмтлээс бусад гэмтлүүд болох тархи доргилт, баруун хөмсөгний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх гэмтлүүдэд хамаарагдана. Тухайн гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р ху/

     15.Шүүгдэгч Ө.Эрдэнэбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 51-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 39-40-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 42-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 43-44-р ху/, хохирогчийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн тухай баримт, /хх 31-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 33–р ху/, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45-р ху/, шүүгдэгчийн бүрэн дунд боловсролыг гэрчилгээний хуулбар /хх-ийн 46-р ху/, шүүгдэгчийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50-р ху/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх талаарх лавлагаа /хх-ийн 49-р ху/ зэрэг болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Эрдэнэбатыг 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 7-3 тоотод Я.Алтанхүүгийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогчид Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч Ө.Эрдэнэбатыг 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 7-3 тоотод Я.Алтанхүүгийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

        Шүүгдэгч Ө.Эрдэнэбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ба хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

            Шүүгдэгч Ө.Эрдэнэбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй гэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй.зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатыг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Эрдэнэбатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Эрдэнэбатад мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.Эрдэнэбат нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдсугай.

 7. Шүүгдэгч  Ө.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН