Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2022/00246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/00157/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...............аймаг, ............ ... дүгээр баг .... дүгээр хороолол, ...тоотод оршин суух, регистрийн дугаар ............, .............. овгийн Ж-ны А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-....... дугаар ............ хорих ангид холбогдох

Хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А-нь ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-...... дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ...............аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ....-р сарын ....-ны өдрийн ..... дугаар захирамжаар “Н- х-” ХХК, Ж.А-, Э.М-бид нараас 392,859,211 төгрөгийг гаргуулж Т- б-ны Д- с-т олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар бидний өмчлөлийн ...............аймгийн ............ын .... баг, .... хороолол, .... байрны ...тоот ... өрөө орон сууц, ...............аймгийн ............ын .... баг, Хариг төвийн зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай ... м.кв талбайтай барилга, ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэгч Б.Э- нь .... оны ...-р сарын ...-ны өдрийн 17070062/07, 17070062/08 тоот эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн хураан авсан атлаа 2 дахь удаагаа .... оны ....-р сарын ...-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 17070062/12, 17070062/13 тоот эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн дахин хураасан. Гэтэл 3 дах удаагаа буюу .... оны ...-р сарын ...-ны өдөр дахин яг адил дугаартай 17070062/12, 17070062/13 тоот эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн дээрх хөрөнгүүдийг маань 3 дах удаагаа хурааж байгаа талаараа хэлж, мэдэгдээгүй болно.

Гэтэл ШШГТХуулийн 7-р зүйлийн 7.2-т “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэж заасан байхад энэ үүргээ биелүүлэлгүй ямар учраас яагаад дахин дахин хурааж байгаа талаараа ямар нэгэн тайлбар огт өгөөгүй. Мөн ШШГТХуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “ хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх”, 8.1.4-д “хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Э- нь бүрэн эрхээ хэтрүүлэн, хууль зөрчиж 3 удаа хөрөнгийг минь хураасан хууль бус ажиллагаа явуулсан.

Хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эд хөрөнгүүдийг маань хураагаад зогсохгүй шинжээч томилж ...............-ны өдөр үнэлүүлсэн үнэлгээгээр хотын төвийн А зэрэглэлийн ... давхрын ... өрөө орон сууцыг ............... төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай 360 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 477 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт 367,860,690 төгрөгөөр тус тус үнэлсэн нь өнөөдрийн зах зээлийн ханшийн тал үнэд л хүрэхээр байна. 2020 оны 06-р сараас орон сууц болон барилгын үнэ огцом өсөж байрлал, давхар зэргээс шалтгаалан ...............аймагт 3 өрөө орон сууц 80,000,000-95,000,000 төгрөг, үйлчилгээний зориулалттай талбай 1 м.кв нь 1.500.000-2.000.000 төгрөгийн ханштай болоод байна. ШШГТХуулийн 55-р зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан байхад дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг минь хүлээн авч дахин үнэлгээ тогтоолгүй, эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж 1 жил 6 сарын өмнө тогтоосон үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулж 2021.11.30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар үйлчилгээний зориулалттай 360 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 477 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 305,000,000 төгрөгөөр худалдан борлуулж бусдад давуу эрх олгосонд туйлын гомдолтой байна. Дахин үнэлгээ тогтоолгох талаар хүсэлтээ ШШГГазарт ..................-нд бичгээр гаргасан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэлгүйгээр хөрөнгийг минь худалдан борлуулж бусдын нэр дээр шилжүүлэх болоод байна. ШШГГазрын ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Хонгорзулд гаргасан өргөдлийн хариуг ..... оны ....-р сарын ....-ний өдөр бичгээр хүлээн авсан бөгөөд хариуг эс зөвшөөрч ШШГТХуулийн 44-р зүйлийн 44.4-т заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг ..... оны ....-р сарын ...-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно.

Тус гомдлын хариуд гомдол гаргасан үндэслэлүүдэд бүрэн дүүрэн хариулт өгөлгүй яагаад 3-н удаа хураах тогтоол үйлдэх болсон, ...... оны ....-р сарын ....-ны өдөр үйлдсэн 17070062/07, 17070062/08 тоот хураах тогтоолууд нь хүчинтэй эсэх, .... оны ...-р сарын ...-ний өдрийн 17070062/12, 17070062/13 тоот тогтоолуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ..... оны ....-р сарын ....-ны өдрийн 2020/03/005 тогтоолоор, дахин 5 хоногийн дараа буюу ..... оны ....-р сарын .....-ны өдрийн 2020/03/005 тоот тогтоолоор хүчингүй болгосон, энэ 2 тогтоолын аль нь хүчинтэй эсэх, тус тогтоолууд нь хууль зүйн хувьд хүчинтэй эсэх, үүний үр дүнд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө хүчинтэй эсэх тал дээр огт ач холбогдол өгөөгүй зөвхөн өөрийн ажилтан, албан хаагчаа өмгөөлж хамгаалсан хариу өгсөнд туйлын гомдолтой байна. Хэрвээ ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дээрх хураасан тогтоолуудыг хүчингүй болгосон бол тухай бүр хариуцагч надад танилцуулж мэдэгдэх ёстой байсан ч огт мэдэгдээгүй.

ШШГТХуулийн 271-р зүйлийн 271.3.1-т “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох...” талаар заасан байх тул хураасан тогтоолыг хүчингүй болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2 тогтоол өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Мөн ШШГТХуулийн 55-р зүйлийн 55.5-т “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан байхад төлбөр төлөгч миний хүсэлтийг хүлээн авалгүй үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэх үндэслэлээр эрхийг минь зөрчин эд хөрөнгийг минь үнэгүйдүүлэн зарсанд гомдолтой байна. Тус хуулийн заалтад үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргасан тохиолдолд дахин үнэлгээ тогтоохгүй гэсэн үг, үсэг нэг ч байхгүй байхад хуулийг буруу хэрэглэж хохироосонд гомдолтой байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа:

...............аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ........ оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай захирамжаар “Н-т х-” ХХКомпани, Ж- А-, Э- М-нараас 392.859.211 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Ж.А-, Э.М-нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010794 дугаартай, ...............аймаг, ............, ... дүгээр баг, ... дүгээр хороолол, .... дугаар байрны .... тоотод байрлах ... м.кв талбайтай ... өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013331 дугаартай, ...............аймаг, ............, ... дугаар баг, Хариг төвийн зүүн талд байрлах барилгын дэлгүүрийн зориулалттай, ..... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ...............аймаг, ............ын .... дугаар баг, .... дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0339511 дугаартай, нэгж талбарын 080152119 дугаартай, 477 /0.04/ м.кв талбайтай газрын хамт ...... оны ..... дүгээр сарын ...-ны өдрийн 17070062/12, 17070062/13 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар ..... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн 20/12, 20/13 тоот тогтоолоор “Тольдох оюуны өгөөж” ХХКомпанийг шинжээчээр томилсон байна.

“Тольдох оюуны өгөөж” ХХКомпани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн. Үүнд:

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010794 дугаартай, ...............аймаг, ............, .... дүгээр баг, .... дүгээр хороолол, .... дугаар байрны .... тоотод байрлах 40.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 56.422.510 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013331 дугаартай, ...............аймаг, ............, ... дугаар баг, Х- төвийн зүүн талд байрлах барилгын дэлгүүрийн зориулалттай, 360.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ...............аймаг, ............ын ... дугаар баг, .... дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0339511 дугаартай, нэгж талбарын 080152119 дугаартай, 477 /0.04/ м.кв талбайтай газрын хамт 367.860.690 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу ..... оны .... дугаар сарын ...-ны өдрийн 03/1420, 03/1421 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Үнэлгээтэй холбоотой гомдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу гаргах ёстой.

Төлбөр төлөгч Ж.А-, Э.М-нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010794 дугаартай, ...............аймаг ............ ... дүгээр баг, ... дүгээр хороолол .... дугаар байрны ... тоотод байрлах 40.0 м.кв талбайтай ... өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013331 дугаартай, ...............аймаг ............ .... дугаар баг, Х- төвийн зүүн талд байрлах барилгын дэлгүүрийн зориулалттай, 360.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Дархан- Уул аймаг, ............ын .... дугаар баг, ... дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0339511 дугаартай, нэгж талбарын 080152119 дугаартай, 477 /0.04/ м.кв талбайтай газрын хамт ...... оны ... дугаар сарын ...-ний өдрийн 17070062/12, 17070062/13 дугаартай тогтоолоор хураасан боловч үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчсөнийг хянаж .... оны ... дугаар сарын 27-ны өдрийн 2020/03/005 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор уг ажиллагааг хүчингүй болгон, ...... оны ..... дүгээр сарын ....-ны өдрийн 17070062/12, 17070062/13 тоот тогтоолоор хурааж, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр шинжээч томилсон байна.

“Тольдох оюуны өгөөж” ХХКомпани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад .... оны ....-р сарын ...-ны өдрийн 03/1421 тоот албан бичгээр танилцуулж, “....ШШГТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1- д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч Э.М-, Ж.А-нар нь тус газарт 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бие даан худалдан борлуулах хүсэлт бичгээр гаргасан тул хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бие даан худалдан борлуулах 30 хоногийн хугацааг олгосон. Тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-дахь заалт, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013331 дугаартай, ...............аймаг, ............, 8 дугаар баг, Х- төвийн зүүн талд байрлах барилгын дэлгүүрийн зориулалттай, 360.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ...............аймаг, ............ын 8 дугаар баг, ..... дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0339511 дугаартай, нэгж талбарын 080152119 дугаартай, 477 /0.04/ м.кв талбайтай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 367.860.690 төгрөгийн 70 хувь болох 257.502.483 төгрөгөөр , эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010794 дугаартай, ...............аймаг, ............, ....дүгээр баг, .... дүгээр хороолол, .... дугаар байрны .... тоотод байрлах орон сууцны зориулалттай, 40.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 56.422.510 төгрөгийн 70 хувь болох 39.495.757 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, ....... оны .... дүгээр сарын 22.....-ны өдрийн ... цаг .... минутад ...............аймаг, ............, ....... багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-..... дугаар нээлттэй хорих ангийн ..... тоотод зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлж төлбөр төлөгч нарт ...... оны .... дүгээр сарын .....-ний өдрийн 20/30 дугаар албан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг гардуулж өгсөн. ...............аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ....... оны .... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхээс “үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн ...... оны .....-р сарын .....-ний өдрийн 001/ХТ2021/00996 тогтоолоор мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба анхны албадан худалдаанд ...............аймаг, ............ын .... дугаар баг, .... дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0339511 дугаартай, нэгж талбарын 080152119 дугаартай, 477 /0.04/ м.кв талбайтай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 367.860.690 төгрөгийн 70 хувь болох 257.502.483 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010794 дугаартай, ...............аймаг, ............, .... дүгээр баг, .... дүгээр хороолол, .... дугаар байрны ..... тоотод байрлах орон сууцны зориулалттай, 40.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 56.422.510 төгрөгийн 70 хувь болох 39.495.757 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, ...... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн 10 цагт оруулсан байна. Төлбөр төлөгч Ж.А-, Э.М-нарт ...... оны .... дүгээр сарын ....-ны өдөр 03/2278 дугаартай албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг хүргүүлж тэмдэглэлээр баталгаажуулсан байна. ..... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... цагт Анхны албадан дуудлага худалдаагаар ...............аймаг, ............ын .... дугаар баг, .... дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0339511 дугаартай, нэгж талбарын 080152119 дугаартай, 477 /0.04/ м.кв талбайтай газрын хамт иргэн Ц.О-нь 305.502.483 төгрөгөөр дээд үнийг тогтоон албадан дуудлага худалдааны ялагчаар тодорсон байна.

Төлбөр төлөгч Ж.А-Э.М-нар нь дээрх албадан дуудлага худалдаатай холбогдуулан тус газарт болон ШШГЕГ-т гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянаж хянаж үзээд Ү-2003013331 дугаартай хөрөнгийг худалдан борлуулж ялагч тодруулсан нь хууль зөрчөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэн хариуг ........ оны ..... дугаар сарын ....-ний өдрийн 9/3028 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003010794 дугаартай, ...............аймаг, ............, ..... дүгээр баг, ..... дүгээр хороолол, ..... дугаар байрны ..... тоотод байрлах орон сууцны зориулалттай, 40.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 56.422.510 төгрөгийн 50 хувь болох 28.211.255 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, ...... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн 10 цагт Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж иргэн Ц.Г-нь 29.711.255 төгрөгөөр дээд үнийг тогтоон албадан дуудлага худалдааны ялагчаар тодорсон байна.

Тус газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул төлбөр төлөгч Ж.А-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-....... дугаар ..... хорих ангийн ..... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ирүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд, ...... оны ....дүгээр сарын ....-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх албаны дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгч дэд хурандаа Б.Дашдаваад гаргасан гомдол, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн өргөдлийн хариу зэрэг баримтууд ирүүлсэн байна.

Хариуцагч талаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1073 дугаартай гүйцэтгэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 6800 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1292 дугаартай шүүгчийн захирамж, 83 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, үнийн санал ирүүлэх тухай албан тоотууд, шинжээч томилсон тухай тогтоолууд, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотууд, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 4401 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ...............аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн албан тоот, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ...............аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоот, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотууд, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн өргөдөлд хариу өгөх тухай албан тоот, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэргийг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.А-нь хариуцагч ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.А-нь гомдлын шаардлагын үндэслэлийг ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар бидний өмчлөлийн ...............аймгийн ............ын ..... дүгээр баг, ..... дүгээр хороолол, ..... дугаар байрны .... тоот .... өрөө орон сууц, ...............аймгийн ............ын 8 дугаар баг, Хариг төвийн зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 360 м.кв талбайтай барилга, 477 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг битүүмжлэн, шийдвэр гүйцэтгэгч Б.Э- нь 2019 оны 17070062/07, 17070062/08 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2020 оны 17070062/12, 17070062/13 тоот тогтоолоор,  3 дахь удаагаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дахин яг адил дугаартай 17070062/12, 17070062/13 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор  хурааж энэ талаараа хэлж, мэдэгдээгүй, яагаад дахин дахин хурааж байгаа талаараа ямар нэгэн тайлбар огт өгөөгүй, бүрэн эрхээ хэтрүүлэн, хууль зөрчиж 3 удаа хөрөнгийг минь хураасан хууль бус ажиллагаа явуулсан. Мөн ШШГТХуулийн 55-р зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг минь хүлээн авч дахин үнэлгээ тогтоолгүй, эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж 1 жил 6 сарын өмнө тогтоосон үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар үйлчилгээний зориулалттай 360 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 477 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 305,000,000 төгрөгөөр худалдан борлуулж бусдад давуу эрх олгосон, дахин үнэлгээ тогтоолгох талаарх хүсэлтээ ШШГГазарт 2021 оны 11 дүгээр сарын 19-нд бичгээр гаргасан боловч гомдлыг хянан шийдвэрлэлгүйгээр хөрөнгийг минь худалдан борлуулж бусдын нэр дээр шилжүүлэх болоод байгаад туйлын гомдолтой байна гэжээ.

Хэрэгт авагдсан ...............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Төрийн банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч “Н-т х-” ХХК, Ж.А-, Э.М-нарт холбогдох 392 849 611,03 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1073 дугаартай гүйцэтгэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж бичигдсэний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хавтаст хэргийн 44 дэх тал/

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17070062/01, 17070062/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ............ын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 3 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ............ын 8 дугаар баг, Хариг төвийн зүүн талд байрлах 360 м.кв талбайтай барилгын дэлгүүр, ............ын 8 дугаар баг Хариг төвийн зүүн талд байрлах, 477 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг төлбөр төлөгч Э.М-д мэдэгдэж гарын үсэг зуруулж, шийдвэр гүйцэтгэгчийг тэмдэглэл үйлдсэн байна. /хавтаст хэргийн 45-48 дахь тал/

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна, 54.2.Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ, 54.3.Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсгээр …баталгаажуулна, 54.4.Хураан авах ажиллагаанд ...эзэмшигчийг оролцуулна гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Мөн дахин 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17070062/06, 17070062/05 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн эд хөрөнгө хадгалагч Э.М-д мэдэгдэн гарын үсэг зуруулж, үнийн санал авсан, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 17070062/09, 1707006210 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн, төлбөр төлөгч Ж.А-, Э.М-нарын үнийн саналыг авсан, дахин 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17070062/07, 17070062/08 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн төлбөр төлөгч Э.М-д мэдэгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ. /хавтаст хэргийн 77-87 дахь тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 2 сарын 13-ны өдрийн 2020/02/03 дугаартай тогтоолоор ...шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт тооцон битүүмжилсэн эд хөрөнгийг хураан авч, шинжээч томилсон боловч шинжээч нь хуулийн хугацаанд хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлээгүй, худалдан борлуулах хуулийн хугацааг хэтрүүлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч Б.Э-гийн үйлдсэн эд хөрөнгө хураах тухай 2019 оны 9 сарын 23-ны өдрийн17070062/07, 17070062/08 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, шинжээч томилох тухай 2019 оны 9 сарын 27-ны өдрийн 2019/20, 2019/19 тогтоолыг тус тус хүчингүйд тооцсон байна. /хавтаст хэргийн 88 дахь тал/

2020 оны 2 сарын 21-ний өдрийн 17070062/12 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн төлбөр төлөгч Э.М-танилцаж гарын үсэг зурсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн төлбөр төлөгч Э.М-н үнийн санал авсны дараа Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 сарын 27-ны өдрийн 2020/03/005 тогтоолоор ...шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураасан үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон хуулийн хугацааг хэтрүүлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан үндэслэлээр дээрх эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон байна. /хавтаст хэргийн 89-92 дахь тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 17070062/12, 17070062/13 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэн төлбөр төлөгч Э.М-гаар уг тогтоолд гарын үсэг зуруулж, үнийн санал авч 2020 оны 4 сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр Тольдох оюуны өгөөж ХХК-ыг томилсны дагуу эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоож ирүүлснийг төлбөр төлөгч Э.М-д мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Э.М-д хуулийн хугацаанд дээрх шинжээчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилуулах гомдлын шаардлагыг шүүхэд гаргасныг тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1127 дугаартай шийдвэрээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг гомдол гаргагчийн гомдлоор ...............аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн  001/ХТ2021/00996 дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 93-105 дахь тал/

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай 2020/02/005 тогтоолыг хүчингүйд тооцсон байна. /хавтаст хэргийн 106 дахь тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Э.М-, Ж.А-, нарын өмчлөлийн эд хөрөнгийг хураан авч тухай бүр нь төлбөр төлөгч Э.М-д мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан хугацааны дотор үнэлгээ тогтоогоогүй үндэслэлээр 3-4 удаа эд хөрөнгө хураах тогтоол үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 сарын 04-ний өдрийн 20/30 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ж.А-, Э.М-нарын өмчлөлийн төлбөрт хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар үнийг тогтоож, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тогтоолыг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ж.А-т утсаар мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна. Ингээд ...............аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 9 сарын 22-ны өдрийн 4401 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Э.М-нь үнэлгээний талаар гомдлоо шүүхэд гаргасан гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хавтаст хэргийн 107-110 дахь тал/

Э.М-нь үнэлгээний талаар гаргасан гомдлыг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа дахин Албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 2021 оны 11 сарын 15-ны 21/16 дугаартай тогтоолоор эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тогтоол гарч мэдэгдлийг шуудангаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 111-112 дахь тал/

Хариуцагч ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдан борлуулна, 66.2-т Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаагаар Ү2003013331 дугаартай хөрөнгө, газрыг 305 502 483 төгрөгөөр худалдан борлуулж, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц борлогдоогүй үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар гарсан тогтоолыг мэдэгдлийг төлбөр төлөгч нарт шуудангаар хүргүүлж улмаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дуудлага худалдаагаар Н.Гансувдад өмчлөх эрх үүссэн байна. /хавтаст хэргийн 113-114 дэх тал/

Хариуцагч ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан дээрх ажиллагаа нь 177 дугаар хуулийн  177.2-т Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ, 177.4-т Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэсэн хуулийн шаардлагыг мөн зөрчөөгүй байна.

Гомдол гаргагч нь гомдолдоо... үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан байхад дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг минь шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч дахин үнэлгээ тогтоолгүй, эд хөрөнгийг маань үнэгүйдүүлсэн гэж дурдсан ба Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж зааснаар гомдлоо шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байх тул гомдол үндэслэлгүй байна.

Иймд гомдол гаргагч Ж.А-ийн ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.А-нь биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.А-ийн ...............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор ...............аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА