Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2021/01377/и |
Дугаар | 135/ШШ2022/00252 |
Огноо | 2022-02-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2022/00252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2021/01377/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... хот, .......... дүүрэг, ........ хороо, .......... хотхон, .........байр, .......тоотод оршин суух С овогтой Б /регистрийн дугаар:.........../,
Нэхэмжлэгч: ................. хот, ............... дүүрэг, ........... хороо, ..........хотхон,...... байр, .... тоотод оршин суух Б овогтой Т /регистрийн дугаар:.........../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:....... аймаг, ........ сум, ....... баг, ............. оршин суух .......... овогтой Б /регистрийн дугаар:............/,
Хариуцагч:........ аймаг, .......... сум, ....... баг, ...... оршин суух С овогтой Б /регистрийн дугаар:........../ нарт холбогдох,
С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан ......... дугаартай үл хөдлөх хөрөнгө,........ дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б /цахимаар/, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б /цахимаар/, хариуцагч С.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Б бидний нэрийн өмнөөс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл олгосон. Гэтэл С.Б нь М.Б дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж ......... төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Ямар учраас ийм гэрээ хийсэн талаар лавлахад үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны татварыг багаар төлөхийн тулд ийм гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Эндээс харахад тухайн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. М.Б нь манай ах С.Б зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд тухайн баталгаагаар 2020 оны 06 дугаар сард ...........төгрөгийг төлсөн, үлдэгдэл ........... төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл одоо М.Б нь тухайн үл хөдлөх хөрөнгийг ........... төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс дахиж мөнгө өгөх боломжгүй гэсэн. Энэ бүхнээс харахад М.Б нь бидний хэдэн зуун сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд С.Б болон М.Баатарсүх нарын хооронд байгуулагдсан.......... дугаартай үл хөдлөх хөрөнгө, ............. дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг ........... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэргийн материал болон бусад зүйлсээс харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Юуны өмнө талууд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний баталгаа гэдэг зүйлийг үйлдсэн. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан, бас нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа үл хөдлөх хөрөнгийг .............төгрөгөөр худалдаж авч байгаа, энэ мөнгийг талууд графикийн дагуу төлнө өө гээд талууд гарын үсгээ зурчихсан. н.Б, н.Т, С.Б нарын гарын үсэг зурсан тохироо байдаг. Үүнийг хариуцагч талаас ямар нэг байдлаар үгүйсгээгүй. Түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр .......... аймгийн тойргийн нотариатаар батлуулсан үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа үл хөдлөх хөрөнгийг нийт .......... төгрөгөөр худалдаж авсан мэтээр талууд тохиролцоод энэ гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч н.Б нэр дээр бүртгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн газраас гаргаж ирсэн баримтаар тогтоогддог. Ер нь хариуцагч н.Б тус нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараар ..........төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, урьдчилгаа ............ төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл мөнгийг төлнө өө гэдэг ийм байдлаар үгүйсгээгүй. ........... төгрөгийн гэрээ хийгээд, ........... төгрөгийн татвар тушаасан байдаг гэдгийг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудаас хараад үзэх юм бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна гэв.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............төгрөгөөр гэрээ байгуулсан. Татварын асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед С.Б ахын биеийн байдал тааруу эмчилгээний төлбөр хэрэгтэй байгаа гэсэн учраас бид татвар болох ........ төгрөгийг тушаасан. Үүний дараа бид .......... хотод байрлах С.Б ахын ......... сувилалд очиж төлбөр тооцооны талаар харилцан ярилцаж бичгэн хэлцэл үйлдсэн. Хэлцлийн дагуу бид сар сардаа төлж ирсэн бөгөөд нийт ....... төгрөгийг төлсөн. Үлдэгдэл ...... төгрөгийг анх ярихдаа 5 жилийн хугацаанд, хэрэв зээл авах тохиолдолд богино хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож хамгийн бага хугацаагаа хэлцэлдээ бичсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр анх энэ хариуцагч С.Б өөрөө бид нарт санал тавиад, өөрийнх нь эзэмшлийн гэж хэлээд, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдах саналыг удаа дараа тавьсны эцэст бид нар хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг дүр үзүүлэх гэсэн бол бид нар бүх тогтсон амьдралаа, бизнесийн харилцаагаа, хүүхдийн сургууль соёлоо хүртэл солиод орон нутаг руу шилжиж ирээд, нэг ч хүн танихгүй газар, энэ хүнд хэцүү цагт ингэж үйл ажиллагаа явуулахаар зүтгэхгүй байсан. Тэгээд хариуцагч С.Баяраа анх хэлэхдээ тухайн үед болохгүй байсан учраас төлбөрийн уян хатан нөхцөлөөр, унаад балгас болох гэж байгаа юм, би шийдвэр гүйцэтгэлийн албаар авсан, ахад нь хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө бий, гол нь ахыгаа эм, тарианы мөнгөөр таслахгүй байгаарай гэсэн. Тэгээд төлбөрийн уян хатан нөхцөл буюу 3-5 жилийн хугацаанд төлөхөөр авсан гэв.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...татварын тухай хууль зөрчиж гэрээ хийсэн нь үнэн. Гэтэл Б ...........төгрөгөөр хөрөнгийг авах гэж байна. Гэтэл одоо ............... төгрөгийн хөрөнгө оруулсан, ............... төгрөг өгөөд объектоо буцаагаад ав, ............. төгрөгөөр худалдаж авсан гэрчилгээ надад байна, одоо өгөх тооцоо төлбөр байхгүй, танай энэ хонгорын шорооноос чинь мөнгө олдохгүй юм байна, тэгээд хот руу буцлаа гээд доромжлоод, дарамталдаг болсон. ........... төгрөгийн засвар хийсэн гэж худал тайлбар зурагнууд өгч шүүхийг хуурч байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлтэй бол танилцсан. Эдгээр улсууд худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу ямар, ямар хэлбэрээр хийх ёстой тэр дагуу хийгдсэн. Гагцхүү энэ дээр юу яригддаг вэ гэхээр дундын ....сая, ..... сая гэдэг дээр нотариатаар хийсэн гэдэг дээр маргадаг боловч бусад хэлбэр бол хуулийн шаардлага хангасан. Үүнтэй холбоотой хариуцагч С.Б гуай нотариатаар нотлоод татвараа яасан нь миний буруу гэдэг боловч энэ хэргийн материалд оруулсан байгаа шүү дээ. Эд нар өөрсдөө яг .......... төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийе, мөнгөн хэлбэрийг тийм, тийм хугацаанд тодорхой хэмжээгээр төлөөд хоорондоо асуудлыг шийдье гэдэг талаар баримтыг талууд өөрсдөө гаргаад өгчихсөн. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна манай тал гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б, В.Т нар нь хариуцагч М.Б, С.Б нарт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгө газрыг өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ С.Б бидний нэрийн өмнөөс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл олгосон. Гэтэл С.Б нь М.Б дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж .......... төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Ямар учраас ийм гэрээ хийсэн талаар лавлахад үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны татварыг багаар төлөхийн тулд ийм гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Эндээс харахад тухайн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. М.Б нь манай ах С.Б зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд тухайн баталгаагаар 2020 оны 06 дугаар сард ....... төгрөгийг төлсөн, үлдэгдэл .......... төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл одоо М.Б нь тухайн үл хөдлөх хөрөнгийг ........ төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс дахиж мөнгө өгөх боломжгүй гэсэн. Энэ бүхнээс харахад М.Б нь бидний хэдэн зуун сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна гэж тодорхойлсон байна.
Хариуцагч М.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ....... саяар гэрээ байгуулсан. Татварын асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед С.Б ахын биеийн байдал тааруу эмчилгээний төлбөр хэрэгтэй байгаа гэсэн учраас бид татвар болох .....төгрөгийг тушаасан. Үүний дараа бид ....... хотод байрлах С.Б ахын ..... сувилалд очиж төлбөр тооцооны талаар харилцан ярилцаж бичгэн хэлцэл үйлдсэн. Хэлцлийн дагуу бид сар сардаа төлж ирсэн бөгөөд нийт ... сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл .. сая төгрөгийг анх ярихдаа 5 жилийн хугацаанд, хэрэв зээл авах тохиолдолд богино хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож хамгийн бага хугацаагаа хэлцэлдээ бичсэн... гэж тайлбарлаж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан гараар бичсэн хариуцагч нарын Иргэн С.Б-с М.Б, Т.Т нар нь ......... аймгийн ......... суманд байрлах ........ дугаар тоот гэрчилгээ бүхий .......улсын бүртгэл бүхий газар /13778.0 кв.га/, 800,0 м.кв талбайтай үл хөдлөх /.........тоот улсын бүртгэлийн дугаартай/ хөрөнгийг .......... төгрөгөөр худалдан авсан болно. Худалдах, худалдан авах талууд дараах нөхцөлийг харилцан тохиролцов. Үүнд: 1. Урьдчилгаа болгож ....... төгрөг төлсөн бөгөөд ямар ч нөхцөлд хэлцлийг буцаахгүй, урьдчилгааг эргүүлж төлөхгүй болно. 2. Нийт ......... төгрөгийг 1,5 жилийн дотор дараах хуваариар худалдан авагч тал төлнө. Урьдчилгаа 5,000,000, 1. 2020.07.02-1,000,000, 2. 2020.08.02-1,000,000, 3. 2020.09.02-1,000,000, 4. 2020.10.02-1,000,000, 5. 2020.11.02-1,000,000, 6. 2020.12.02-1,000,000, 2020 онд нийт 11 сая, 2021.01.02-2,000,000, 2021.02.02-2,000,000, 2021.03.02-2,000,000, 2021.04.02-2,000,000, 2021.05.02-2,000,000, 2021.06.02-2,000,000, 2021.06 сард нийт 23 сая төгрөг төлсөн байна. 3. Үлдэгдэл 6 сард үлдсэн ......... төгрөгийг төлж барагдуулна гэж гарын үсгээ зурж баталгаажуулан заажээ.
Нэхэмжлэгч С.Б, Б.Т нар нь С.Б .......... аймаг, .......... сум, .......... баг хаягт байрлах, 800,0 м.кв засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах бэлэглэх, арилжих, түрээслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог авах, зээлийн барьцаанд тавих, зээл барьцааны гэрээг байгуулах, зээл барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, мэдүүлэг бөглөх, буцааж хүлээн авах, барьцаанаас чөлөөлөх, лавлагаа авах, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон байна.
Энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр С.Б, Б.Т нарыг төлөөлөгч хариуцагч С.Б, хариуцагч М.Б нар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх хөрөнгийг ........... төгрөгөөр худалдан борлуулахаар гэрээ хийсэн байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, талууд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас зайлсхийж бодит байдалд ............ төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсныг .........төгрөг болгон багасгаж гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээргүй байна.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй байдаг бөгөөд хариуцагч С.Б, М.Б нарын хооронд хууль зүйн ямарваа нэгэн үр дагавар гараагүй байхыг хэлнэ. Гэтэл С.Б, М.Б нь 1,5 жилийн хугацаатай .........төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь талуудад хууль зүйн үр дагавар үүссэнийг нотолж байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх боломжгүй юм.
Өөр хэлцлийг хавхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг. Хариуцагч М.Б дээрх хэлцлийн дагуу зээлээр худалдах, худалдан авахаар үүргийн харилцаа үүссэн байх тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэх гэж үзэхгүй.
Мөн нэхэмжлэгч С.Б, Б.Т нараас хариуцагч С.Б олгосон итгэмжлэл нь хууль ёсны дагуу олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагч М.Б үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл биш юм.
Хариуцагч М.Б нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий хөрөнгийг худалдан авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээ хийгдсэн, гэрээний хугацаа 1,5 жил буюу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор байсан бөгөөд гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж байсан, нэхэмжлэгч нар 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн сүүлийн хуудасны ар талд дарагдсан тус шүүхийн захиргааны ажилтны дардсаар баталгаажсан зэргээс үзэхэд хариуцагч М.Б гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн нь тогтоогдож байна.
Иймд С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б, М.Б нарт холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгө газрыг өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д тус тус заасныг баримтлан С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б, М.Б нарт холбогдуулан гаргасан С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан ........ аймгийн ...... суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /Улсын бүртгэлийн .........., гэрчилгээний ............/, газар /Улсын бүртгэлийн .............../-ыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ......... аймгийн ............ суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /Улсын бүртгэлийн № ..........., гэрчилгээний .........../, газар /Улсын бүртгэлийн ............/ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч С.Б, Б.Т бидний өмчлөлд бүртгэхийг ........... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,150 төгрөгөөс 328,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС