Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2022/00527

 

 

 

 

 

 

   2022          09           12                                      153/ШШ2022/00527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Чингис хот, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Эсба ******* айл ******* тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 153/2022/00469/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.      Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.тэй 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1-******* айлын ******* тоот *******.7 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн тавилгатай орон сууцыг 47,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар ярилцаж тохиролцсон. Энэхүү 47,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөг нь тухайн байрны тавилгын үнэ, 45,000,000 төгрөг нь уг байрны үнэ гэж тохиролцсон. Тавилгын 2,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг байрны үнэ 45,000,000 төгрөгөөс 13,500,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл тавилгын 1,000,000 төгрөг, байрны үнэ 31,500,000 төгрөгийг сар бүр 5 юм уу 6 сая төгрөгөөр боломжоороо шилжүүлье, тэгээд хэдэн төгрөг үлдэнэ түүнийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлөөд дуусгана, төлбөрөө төлж дууссаны дараа байрны гэрчилгээг авна, боломж гарвал төлбөрөө бөөнд нь төлье гэхэд нь зөвшөөрсөн. Мөн тэрээр байрны тавилгын үнийг байрны мөнгөнөөс тусдаа тооцъё, учир нь би нөхөртөө тавилгыг нь 2,000,000 төгрөгөөр авч байна гэж хэлээгүй зөвхөн 45,000,000 төгрөгөөр байр авч байна гэж хэлсэн тул тавилгын үнийг тусдаа төлье гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай байрны түлхүүрийг авч байранд орсон. Тухайн үед миний бие Хэнтий аймагт амьдарч байсан учир гэрээ байгуулж чадаагүй, амаар тохиролцож, итгэлцлийн журмаар асуудлыг шийдвэрлэсэн. Гэвч Б. нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний байранд орсон боловч сар бүр 5 юм уу 6 сая төгрөг боломжоороо төлбөрөө төлнө гэж тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүй, мөнгөө нэхэхэд короногоос болоод манай нөхөр том тэргээр тээвэрт явж чадахгүй байна. Тээвэр хийгдмэгц өгнө гэсэн. Үүнд нь би хүлээцтэй хандсан. 2022 он гарч хүмүүсийн амьдрал хэвийн байдалд шилжихэд байрны мөнгөө нэхсэн. Гэтэл 4, 5, 6 сард, маргааш, нөгөөдөр, ирэх 7 хоногт өгнө гээд бас л худал хэлсэн.

              Миний бие Б.ийг байрны төлбөрөө төлж чадахгүй, төлөх боломжгүй болсон бол байрыг чөлөөлөөд өг, би мөнгийг нь буцаагаад өгье гэж удаа дараа сануулсан. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь эгчийгээ биечлэн очиж уулзаад байрыг чөлөөлүүлэх талаар ярилцаад өгөөрэй, бид 2 утасны цаанаас ярилцаад ойлголцохгүй байна гэж хэлсэн боловч байрыг чөлөөлж өгөөгүй. Үлдэгдэл төлбөрөө нэхэхэд дандаа дарамталж байна гэж хэлдэг. Харин саяхан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Ингэхэд нь миний бие удахгүй мөнгөө өгөх юм байна гэж бодоод гэрээгээ байгуулахаар Ховд аймагт ирж Б.тэй ажил дээр нь очиж уулзсан. Гэтэл тэр сүүлд 4,000,000 төгрөг өгсөн. Түүнийг өгөөгүй саруудад хуваачих, тэгээд л сар бүр мөнгө өгсөн болно гэж хэлсэн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх бид нарын ярилцсан сар бүр 5 юм уу 6 сая төгрөг боломжоороо төлнө, боломж гарвал бөөнд нь ч өгнө. Тэгээд үлдэгдэл хэдхэн төгрөг үлдвэл 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж дуусгана гэж тохирсон тохиролцоонд нийцэхгүй байна. Мөн миний бие Ховд аймагт ирсэн тул гэрээгээ байгуулъя гэж хэлэхэд гэрээ байгуулаагүй, утсаар холбогдохгүй мессеж бичихэд хэрүүлийн шинжтэй хариу мессеж бичээд ойлголцдоггүй. Аргагүйн эрхэнд түүний хүү рүү нь залгаж ээж рүүгээ дамжуулж хэлээч, гэрээ байгуулахгүй, мөнгөө ч өгөхгүй байна гэж хэлсэн. Түүний хүү нь ээждээ дамжуулан хэлье гэсэн боловч өнөөдрийг хүртэл надтай хэн нь ч холбогдохгүй байна.

            Иймд хариуцагч Б. нь миний байрыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш 10 сарын хугацаа өнгөрөхөд төлбөрөө огт төлөөгүй саяхан 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Бид нарын анх тохиролцсон тохиролцоогоо Б. нь зөрчсөн, түүнээс мөнгөө төлөхийг байнга шаардах хэцүү байна. Мөн гэрээ байгуулахаар ирснээ хэлэхэд тэрээр хариу өгөхгүй байгаагаас үзэхэд гэрээ байгуулахаас татгалзаж байна гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Эсба 1/******* айлын орон сууцны ******* тоот байрыг хариуцагч Б.ээс гаргуулж өгнө үү.

              Жич: Хариуцагч Б. нь одоог хүртэл миний байранд амьдардаг, би уг байрны ипотекийн зээлийг төлдөг, тэрээр миний байранд ямар ч төлбөр төлөхгүйгээр амьдарч байгаа. Бидний хооронд тохиролцсон гэрээг хариуцагч Б. нь зөрчсөн учраас уг гэрээ цуцлагдаж байгаа тул миний бие Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д зааснаар өөрт учирсан хохирлыг төлүүлнэ. Ингэхдээ Б.ээс байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн нийт 17,500,000 төгрөг, тавилгын үнэ 1,000,000 төгрөгөөс миний байранд орсон өдөр болох 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс одоо миний байрны шилжүүлэн өгөх хүртэл хугацааны бодит хохирол, алдагдал болох төлбөрийг мөн байрны тавилгын тоо хэмжээ, бүрэн бүтэн байдал, хэрэглээний зардлаа төлөөгүй бол уг зардал болох цэвэр бохир ус, СӨ, дулааны төлбөрүүдийг суутган үлдэгдэл мөнгийг нь буцаан өгнө. Ингэхдээ бодит хохирлоо тухайн үеийн бүрэн тавилгатай 1 өрөө байрны түрээсийн төлбөрөөр тооцох болно гэв.

2.Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б. нь Б.*******гийн гаргасан нхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2021 оны 08 сарын 25-ны өдөр амаар гэрээ хийж Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн эсба 2/******* айлын ******* тоот байрыг тавилгын хамт 47,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаанд 14,500,000 төгрөг төлсөн. 2022 оны 06 сард 4,000,000 төгрөг, 7 сард 3,500,000 төгрөг төлсөн. Нийт 22,000,000 төгрөгийг төлсөн. Бид аман гэрээгээр 2023 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд бүх мөнгийг төлж дуусгахаар тохиролцсон байсан. Бидний анхны тохиролцоогоор сар болгон тодорхой хэмжээний төлөлт хийхээр тохиролцсон боловч ковид 19 өвчний улмаас манай нөхөр тээвэрт явж чадахгүй, мөнгө төгрөгөө тохирсон хугацаандаа төлж чадаагүй. Одоо ч тээврийн үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байна. Гэхдээ 6 сараас эхлээд боломжоороо төлөлтөө хийгээд явж байна. Хэрэв нэхэмжлэгч Б.******* нь байрны гэрчилгээг гаргаад өгвөл бид байраа барьцаалаад 2022 оны 12 сарын 30-ны өдрөөс өмнө төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой. Нэхэмжлэгч талтай эвлэрэх бүрэн боломжтой байгаа гэв.

Нэхэмжлэгч Б.*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: 2021 оны 7 сард хотоос байр авах шаардлагаа гараад өөрийнхөө Ховд аймгийн Жаргалант сумын Эсба ******* айлын орон сууцны ******* тоот нэг өрөө тавилгатай байрыг яаралтай зарахаар зар тавьсан. Зарын дагуу хэд хэдэн хүмүүс холбогдсоны нэг нь Б. байсан. Би байраа зараад Улаанбаатар хотод байр авах шаардлагатай байгаад Ховд аймагт байгаа байраа хямд үнээр зарахаар болсон. Б. урьдчилгаа 30 хувийг хийгээд байрны түлхүүрийг чинь авна гэж тохиролцсон. Сар болгон 5,000,000-6,000,000 төгрөг, боломжтой бол 8,000,000 төгрөгөөр хийнэ, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүх төлбөрөө төлж дуусгах саналыг тавихаар би хүлээн зөвшөөрсөн. Сар бүр 6,000,000 төгрөг төлөхөөр 2021 онд миний байрны төлбөрийн *******-90 хувийг төлөх юм байна гэж зөвшөөрсөн. Миний байр ХАС банканд ипотекийн зээлийн барьцаанд байдаг, би байрны төлбөрөө яаралтай авна гэж хэлсэн. Байраа 45,000,000 төгрөгөөр, тавилгаа 2,000,000 төгрөгөөр, нийт 47,000,000 төгрөгөөр зарсан. Б. сар бүр төлбөрөө шахаж хийгээд байрныхаа гэрчилгээг яаралтай авна, манай нөхөр том машин барьдаг гэж хэлсэн. Би тохиролцоонд нь итгээд байрныхаа түлхүүрийг өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 13,500,000 төгрөг, байрны тавилгын үнэ 1,000,000 төгрөг нийт 14,5000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш ямар ч мөнгийг шилжүүлээгүй. Мөнгөө шилжүүлэхгүй тохиролцоогоо зөрчөөд байна шүү, миний хотод авах байрны урьдчилгаа нэхэгдээд байна, мөнгөө төлөөрэй гэж удаа дараа шаардсан. Мөнгөө төлөхгүй бол манай байрыг чөлөөлөөд өг гэж хэлж байсан.

2021 оны 12 сард төлөх боломжгүй байна, ковид туссан гэхээр нь хугацаа олгосон. 2022 оны 1 сард боломжгүй байна гэхээр нь байр чөлөөлөөд өг, би чамаас мөнгө нэхээгүй гэж гэсэн. 2022 оны 06 сард 10 сарын дараа над руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо миний байрны мөнгийг төлөөд эхэлж байгаа юм байна гэж бодоод 2022 оны 07 сард Ховд аймагт очоод байр Худалдах-худалдан авах гэрээ хийе гээд гэрээгээ цаасан хэлбэрээр бичиж очоод ажил дээр нь очсон. Б. завгүй юм шиг байсан ажлаасаа гараад явсан. Би ажил дээр нь үлдсэн. Цаасан хэлбэрээр гэрээгээ хийсэн юм чинь уншаад надад хариу өгөх байх гэж бодсон хариу өгөөгүй. Утас руу нь залгахад аваад нэгэнт тохиролцсон юм бол юун гэрээ гээд байгаа юм гээд тасалсан. Тэгээд чат бичсэн. Хариу ирүүлээгүй. Хариу өгөхгүй байсан учраас би түүний хүү рүү нь залгаж хэлэхэд ээжтэйгээ холбогдож байгаад хариу өгье гэсэн боловч хариу өгөөгүй. Миний буцах хугацаа болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 1,000,000-2,000,000 төгрөг шилжүүлсэн. Бид нарын анхны тохиролцооны агуулга ийм байгаагүй. 2021 онд багтаагаад өөрийнхөө хэлснээр төлөөд байсан бол төлбөрийн *******-90 хувь төлөгдөх байсан. Одоо болтол төлбөрийн 50 хувь төлөгдөөгүй. Амаар хийсэн тохиролцоо зөрчигдөж байна. Гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцсон тохиролцооныхоо дагуу төлбөрөө төлөөгүй учраас миний хотод авах байрны захиалга цуцлагдсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоо хариуцагчтай тохиролцсон ч гэсэн надад ямар ч ашиг байхгүй. Байраа чөлөөлж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Б.ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг байрыг худалдан авахдаа Б.******* надад 20 хувийн урьдчилгаа өгөөд ороорой гэж хэлсэн. Харин би байранд орохдоо 30 хувийн урьдчилгаа болох 13.500.000 төгрөг, тавилгын 1,000,000 төрөг, нийт 14.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг урьдчилгаа явуулсны дараа Б.******* сар бүр мөнгө шилжүүлэхээр заасан гэрээ явуулсан байхаар нь сар бүр мөнгө шилжүүлэх талаар гэрээнд тусгахгүй, ямар ч байсан Хөшөөтийн уурхайн ажил эхлэхээр боломжит байдлаар мөнгөө хийж байгаад 2023 оны 12 дугаар сар гэхэд хэлснээрээ төлөөд дуусгавар болгоно гэж бичсэн. Харин Б.******* сар бүр 5,000,000-6,000,000 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл дээр тусгасныг нэхэмжлэлтэй танилцаад гайхсан. Мо Эн Ко ХХК-ийн зүгээс өвөл ажил явагдахгүй байсаар байгаад 4 сард эхэлсэн, манай нөхөр тус компанид ажилладаг бөгөөд ажлын хөлс нь дараа сард орж ирдэг. 2022 оны 6 сард 4000000 төгрөг, 7 сард тавилгын 1000000 төгрөг, 2022 оны 8 сарын 31-ний өдөр 1000000 төгрөг буюу 2022 онд 8500000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 12 сар хүртэл 60 хувийг нь хийгээд явж байгаа юм чинь 70 хувь руугаа ороод 2023 оны 12 сар гэхэд төлөөд дуусгавар болгочих юм байна гэж бодсон. Би эхлээд Б.*******ас урьдчилгаа 30 хувиа өгчихсөн юм чинь байрныхаа гэрчилгээг өгчих, гэрчилгээг чинь тавьж зээл гаргуулчхаад банканд зээлээ төлөөд явъя, чамд үлдсэн мөнгөө гаргаад өгье гэж хэлэхэд боломжгүй эгч ээ, миний байрны гэрчилгээ банкинд 25000000 төгрөгийн барьцаанд байгаа гэж хэлсэн. Би Б.*******д итгэсний үндсэн дээр төлбөрөө төлөөд яваад байгаа гэв.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хас банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24/*******6 дугаар тодорхойлолт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Хаан банк дахь тоот данс, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр ыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б.ийн утасны чат, мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар шүүх бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Б. нь орон сууцны үнийг сар бүр 5,0-6,0 сая төгрөгөөр төлж байхаар тохирсон. Манай байранд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орсноос хойш 2022 оны 06 дугаар сар хүртэл мөнгөө нэхсээр байхад төлөөгүй. Харин 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Бидний анхны тохиролцсон тохиролцоог зөрчсөн тул байрыг албадан чөлөөлүүлэх,

2.2. Сар бүр байрны үнийг шилжүүлээгүйгээс болж миний захиалсан өөр байрны гэрээ цуцлагдсан тул эвлэрэх саналыг хүлээж авах боломжгүй гэв.

3.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Б.*******гаас байрыг худалдаж авахдаа сар бүр мөнгө төлөхөөр тохиролцоогүй. Гэрээний төслийг зурвасаар явуулсан ба түүнд нь сар бүр мөнгө төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Би боломжоороо байрны үнийг төлсөн.

3.2. Байрыг 45,000,000 төгрөгөөр, тавилгыг 2,000,000 төгрөгөөр, нийт 47,000,000 төгрөгөөр худалдаж авсан, одоогийн байдлаар 21,500,000 төгрөгийг төлсөн. Би байрны үнийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн төлж дуусгах ёстой. Миний төлбөрөө төлж дуусгах хугацаа болоогүй. Ковид-19 нөхцөлийн улмаас хэдэн сар төлбөрөө төлж чадаагүй, манай нөхөр Хөшөөтийн уурхайд том тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг ба үйл ажиллагаа нь жигдэрснээр 2022 оны 06 дугаар сараас эхлэн боломжоороо байрны төлбөрийг төлж байгаа гэв.          

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, ******* баг, Жаргалант хотхон, 1-р ******* айлын орон сууцны ******* тоотод байршилтай, *******.7 м.кв талбайтай нэг өрөө байрны өмчлөгч Б.******* нь тус байраа хариуцагч Б.т 45,0 сая төгрөгөөр, тавилгыг 2,000,000 төгрөгөөр, нийт 47,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.

4.2. Байрны урьдчилгаа 30 хувь буюу 13,500,000 төгрөг, тавилгын үнэ 1,000,000 төгрөгийг төлснөөр 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байрыг Б.т чөлөөлж өгсөн байна.

4.3. Хариуцагч Б. нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2500000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тавилгын үнэ 1000000 төгрөг, нийт байрны үнэ 21,000,000 төгрөг, тавилгын үнэ 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

4.4. Нэхэмжлэгч Б.******* нь сар бүр байрны үнэ 5,0-6,0 сая төгрөг төлөх ёстой, уг үүргээ хариуцагч зөрчсөн гээд, хариуцагч Б. нь сар бүр мөнгө төлөх боломжгүй гэдгээ хэлсэн, боломжоороо төлөхөөр тохиролцсон гээд талууд маргана.

            5. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн өмчлөлийн байрыг хариуцагч Б.т 45,0 сая төгрөгөөр, тавилгыг 2,0 сая төгрөгөөр, нийт 47,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, худалдан авагч Б. нь байрны үнэ 21,000,000 төгрөг, тавилгын үнэ 2,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг төлсөн гэдэгт талууд маргахгүй байна. Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний төслийг гаргаж, зурвасаар танилцуулан гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар тохиролцож байсан, худалдагч Б.******* нь гэрээ байгуулах үед Ховд аймагт байгаагүйгээс нотариатч уг гэрээг гэрчлэхээс татгалзсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

            5.1. Байрыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр худалдан авагч Б.т чөлөөлж өгсөн, байрны гэрчилгээ нь Ипотекийн зээлийн барьцаанд байгаа болон зээлийг нэхэмжлэгч Б.******* төлдөг болох нь хэрэгт авагдсан ХАС банкны тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогдов. /Хавтаст хэргийн 26-******* дахь тал/

            5.2. Нэхэмжлэгч Б.******* нь байрны төлбөрийг сар бүр 5,0-6,0 төгрөгөөр төлөх ёстой байсан гээд, хариуцагч Б. нь боломжоороо төлөх ёстой байсан, сар бүр болон төлөх үнийн дүнгийн талаар тохиролцоогүй гээд маргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Б.ийн гар утсанд хадгалагдсан талуудын хооронд бичилцсэн зурваст хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Б.******* нь байрны үнийг төлөхийг, байрны үнийг төлөхгүй бол байраа чөлөөлж өгөхийг хариуцагч Б.ээс хэд хэдэн удаа шаарджээ. Хариуцагч Б. нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байраа хүлээж авснаас хойш тэнд амьдарсан, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байрны мөнгийг төлөөгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч Б.******* нь сард 5,0-6,0 сая төгрөгөөр байрны үнийг төлөхөөр тохиролцсон гэдгээ нотолж чадаагүй боловч хариуцагч Б.ээс байрны үнийг төлөхийг шаардаж байсан нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул худалдагч гэрээнээс татгалзаж, байраа чөлөөлөхийг шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ гэж дүгнэв. /Хавтаст хэргийн 88-89 дахь хуудас/

            5.3. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.******* байрны үнийг шаардаж байсан гэдэгт маргахгүй байх ба байрны төлбөрийг төлж чадаагүй шалтгааныг ковид-19 нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Гэтэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ 2021 оны 08 дугаар сард буюу ковид-19 цар тахал гарсны дараа хийгдсэн болохыг дурдах нь зүйтэй. Байрны үнийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон, уг хугацаа дуусаагүй гэж хариуцагч Б. тайлбарладаг боловч нэхэмжлэгч Б.******* худалдах-худалдан авах гэрээг байгуулахаар Ховд аймагт ирээд худалдан авагч Б.тэй гэрээ хийхийг санал болгоход тэрээр гэрээ хийгээгүй ба 2022 онд төлөгдсөн 8,500,000 төгрөгийн 4,500,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа төлсөн, байрны төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж зааснаар худалдагч Б. нь худалдах-худалдан авах гэрээний дагуу байрыг эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан ч өмчлөгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзсан тул уг эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй этгээдийг шударга эзэмшигч гэж үзэхгүй. Иймд, худалдан авагч Б. нь өмчлөгч Б.*******гийн байрыг чөлөөлж өгөх үүргийг хүлээнэ.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******гийн Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, ******* баг, Жаргалант хотхон, 1-р ******* айлын орон сууцны ******* тоотод байршилтай, *******.7 м.кв талбайтай нэг өрөө байрыг хариуцагч Б.ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            6. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, ******* баг, Жаргалант хотхон, 1-р ******* айлын орон сууцны ******* тоотод байршилтай, *******.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, нэг өрөө байрыг хариуцагч Буяндалайгийн ийн эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /Далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН