Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2022/00553

 

 

 

 

 

   *******            09         23                                       153/ШШ*******/0553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн сум, ******* баг, ******* ******* *******, ******* тоотод оршин суух, Ховд аймгийн сумын ******* ******* *******, овогт ,

Хариуцагч: Ховд аймгийн сум, баг, *******ын тоотод оршин суух, Ховд аймгийн сумын ******* ******* , овогт нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрд учирсан хохирол 5,353,838 төгрөгийг хариуцагч Ш., 583,8 төгрөгийг хариуцагч Б. нараар төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 21 оны 0 сарын 10-ны өдөр хүлээн авч, 21 оны 0 сарын 17-ны өдөр 153/21/00362/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Ш., түүний өмгөөлөгч ,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

(Хариуцагч Б.гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас оны 12 дугаар сард аймгийн сумын ******* -19 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийт 1,340,900 төгрөгийг норматив зардал болох хүүхдийн хоолны зардлаас зарцуулж, зориулалт бусаар зарцуулж Төсвийн тухай хууль зөрчсөн зөрчилд нь ******* Ш.гээр төлүүлэхээр 21 оны 3 сарын 09- ний өдрийн дугаартай улсын ахлах байцаагчийн акт тогтоосон байна. Түүнчлэн ******* хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг , 19 онд хэтрүүлэн 5.525.872 төгрөгийг удирдах дээд байгууллагын тушаал, шийдвэргүйгээр зориулалт бус зарцуулсан нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын 12 оны 10 тогтоолын 4 дэх заалтыг зөрчсөн зөрчилд нь 4942665 төгрөгийг Ш.гээр, 5838 төгрөгийг Б.гаар төлүүлэхээр 21 оны 3 сарын 09-ний өдрийн дугаартай улсын ахлах байцаагчийн акт тогтоосон байна. ******* Улсын байцаагчийн дээрх актууд биелэгдээгүй улсын төсөвт хохирол учирсан хэвээр байгаа тул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газраас төрд учирсан хохирлыг барагдуулахад төрийн байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтийг ирүүлснийг тус прокурорын газраас хүсэлтийг хүлээн авч төрд хохирол учирсан байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно. Иймд төрд учирсан хохирлыг арилгуулах тухай төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ******* ******* иргэн Ш.гээс нийт 6.283.565 төгрөг, Б.гаас 583.8 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулах зорилгоор Монгол Улсын *******ын тухай хуулийн дугаар зүйлийн .1, мөн хуулийн 41 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд тус тус заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэв.

2.Хариуцагч Ш. шүүхэд ирүүлсэн хариу т*******бартаа: Аймгийн санхүүгийн хяналь, аудитын албанаас оны 12 дугаар сарын явцад хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнг болон тогтоосон актыг үндэслэлгүй гэж үзээд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсан тул энэ асуудал нь шүүхийн тогтоол гарсан тул энэ асуудал нь шүүхийн маргаантай асуудалтай явж байгаа болно гэв.

3. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу т*******бартаа: Б. миний бие Ховд аймгийн сумын ******* цэцэрлэгт оор ажилладаг. Миний бие 19 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. оны 10 сард аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас , 19 оны гүйцэтгэлийн аудит хийгдсэн. Уг шалгалтаар хүүхэд бүрийн 1 өдрийн хоолны зардлыг 5,525,872 төгрөгийг хэтрүүлсэн гэж үндэслэлээр акт тогтоосон. Миний бие ажиллах хугацаандаа ******* нярав , ахлах тогооч нарын бичиж өгсөн хоолны талоны дагуу санхүүгийн гүйлгээ тооцоогоо хийж байсан. Уг шалгалт нь хэтэрхий нэг талыг барьсан төрийн доод шатны албан хаагчдад дарамт шахалт үзүүлсэн гэж үзэж байна. Норматив хэтрүүлсэн талаар 1 хүүхдэд 1,650 төгрөгийн төсөвтэй хүрэлцдэггүй, зах зээлийн бараа материалын үнийн өсөлттэй холбоотой гэж үзэж байна. Иймд уг шалгалтаар тогтоосон актыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуулийн дагуу үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын т*******бар: Ховд аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас тус ******* санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийсэн. 21 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дугаартай мөн өдрийн дугаартай Улсын ахлах байцаагчийн акт тавьсан. Уг актаар анх Ш.гээс 6.283.565 төгрөгийг, гаас 583.8 төгрөгийг тус тус гаргуулахаар акт тавьсан. Уг актыг үндэслэн *******ын газраас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж Ш.гээс 6.283.565 төгрөгийг, гаас 583.8 төгрөгийг тус тус гаргуулах нь үндэслэлгүй гэх агуулга бүхий шаардлага гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт Ш.гээс 6.283.565 төгрөгөөс 929.727 төгрөгөөр багасгаж актын хэмжээг тогтоосон. Энэ нь хяналтын шатны шүүх хүртэл явж шийдэгдсэн. Иймээс захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 9.929.727 төгрөгөөр багсгасан хэмжээгээр буюу Ш.гээс 5.353.838 төгрөгийг, гаас 583.8 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Ш.гийн т*******бар: Миний бие 2-3 удаагийн шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцсон. Санхүүгийн аудитад олон удаа шалгуулж байсан хэдий ч зөрчил илэрч байгаагүй. Шалгалтыг ямар шалтгааны улмаас хийсэн талаар шүүхэд хандсан. Санхүүгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэргийн шүүхэд санхүүтэй холбоотой баримтыг эх хуваарь нь гарган өгсөн. Би энэ баримтуудыг шүүхийн архиваас гаргуулах саналтай байна. Учир нь би санхүүтэй холбоотой зарим зүйлийг санахгүй байна. 17, , 19 оны санхүүгийн баримтуудыг эх хуваарь нь гарган өсөн байгаа. Төсвийн хэмнэлтийн би сайн ойлгож байгаа. Ганц манай цэцэрлэг биш бүх цэцэрлэгүүдэд хүүхдийн хоолны хэмнэгдсэн төсөв гардаг. Үүнийг бид оны эцэст цэцэрлэгтээ дутагдсан эд зүйл болоод ахмадуудаа хүлээн авах зэрэг зүйлд дотоод журмынхаа дагуу зарцуулдаг. Хууль зөрчиж хувьдаа зарцуулсан зүйл байхгүй. Төрийн бүхий үйл ажиллагаанд оролцдог иймээс би Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэв.

Нэхэмжлэгчээс: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 21 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 53, 55 дугаар албан бичиг, Ховд аймгийн *******ын газрын 21 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/3 албан бичгээр Ш.Сувд-Эрдэнэд олгосон итгэмжлэл, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн оны 12 дугаар сарын 17-ны өдрийн , дугаар актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сангийн сайдын 21 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн , 21 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 13-2/*******85 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн , 45 дугаар актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мэдэгдэх хуудас, Ховд аймгийн *******ын газрын ******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар Э.Ариунболдод олгосон итгэмжлэл, Ховд аймгийн *******ын газрын ******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар од олгосон итгэмжлэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөв.

Хариуцагчаас: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн архивын хуулбар, Ховд аймгийн Аудитын хорооны 21 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоолын хуулбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаар албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай 15- онд байгуулсан үр дүнгийн гэрээ, -19 оны үйл ажиллагааны т*******ан зэрэг нотлох баримтыг гаргаж өгөв.

Шүүхээс: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 21 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны ******* оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тогтоолын архивын хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан т*******барыг үндэслэн нэхэмжлэгч Ховд аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ховд аймгийн *******ын газар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.Үүнд:

2.1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Ховд аймгийн сумын цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийж, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн акт тавьж, төлбөрийг тус ******* ******* Ш., Б. нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг актыг хариуцагч Ш. хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба улсын байцаагчийн акт үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг үндэслэн Ш.гээр төлүүлэх хохирлын хэмжээг 929,727 төгрөгөөр багасгаж байна.

2.2. Ш., Б. нар төрд учирсан хохирлыг төлөөгүй тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хүсэлтээр буюу төрийн байгууллагын хүсэлтээр ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

3. Хариуцагч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. Хариуцагч Ш.: Би улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрөөс хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй. Бүгдийг нь байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан, төрд хохирол учруулаагүй. Жил бүрийн үр дүнгийн гэрээг хангалттай үнэлгээгээр үнэлүүлж байсан, манай ******* цэцэрлэг шилдэг цэцэрлэгээр шалгарч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.2. Хариуцагч Б.: Норматив зардал хэтрүүлсэн гэж улсын байцаагчийн акт тавьсан нь зах зээлийн үнийн өсөлт, төсөв хүрэлцдэггүй холбоотой байсан. Үндэслэлгүй акт тавигдсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас оны 12 дугаар сард Ховд аймгийн сумын цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийж, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “Үргүй зардал төлүүлэх тухай” улсын ахлах байцаагчийн акт тавьсан байна.

            4.2. Хариуцагч сумын ******* ******* ******* Ш. нь дээрх улсын ахлах байцаагчийн актыг зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч уг маргааныг шийдвэрлэсэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. *******оос хариуцагч Ш.гээр төлүүлэх 6,283,565 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 929,727 төгрөгөөр багасгаж, 5,353,838 төгрөгийн хохирлыг нэхэмжилжээ.

            4.3. Хариуцагч сумын ******* ******* 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “Үргүй зардал төлүүлэх тухай” улсын байцаагчийн актын талаар маргаагүй байна.

            5. Ховд аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 21 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай Шүүхэд нэхэмжлэл гаргуулах тухай албан бичгийг Ховд аймгийн *******ын газарт хүргүүлсэн. Ховд аймгийн *******ын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 2 зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчаас төрд учирсан хохирлыг төлөхөөс татгалзсан тул уг хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурорын газарт хандсан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хүсэлт үндэслэлтэй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар прокурор нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээдээс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна.

            5.2. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас оны 12 дугаар сард Ховд аймгийн сумын цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийж, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актыг хариуцагч Ш. эс зөвшөөрч, маргасан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актын Ш.д холбогдох хэсгийг 929,727 төгрөгөөр багасгажээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхээр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны ******* оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай *******1 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн 21 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ш.гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай №668 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (хавтаст хэргийн 49-69 дэх хуудас)

5.3. Ховд аймгийн *******ын газрын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Ш.гийн улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улсын байцаагчийн 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай актыг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор иргэний хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан. Нэхэмжлэгч Ховд аймгийн *******ын газраас дээрх актыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас Ш.гээс гаргуулах хохирлын хэмжээг 929,727 төгрөгөөр багасгаж, Ш.гээс 5,353,838 төгрөг гаргуулахаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж,  тодруулсан болно.

5.4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ш.д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргасан нотлох баримтыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар бүрдүүлэхийг хүссэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэв. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан ба нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлж, хохирлын хэмжээг багасгаж тогтоосон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Нэгэнт шүүх шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй бөгөөд Улсын ахлах байцаагчийн 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай актын маргааныг захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна.

5.5. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай актаар хариуцагч Ш. 1,340,900 төгрөгийг, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай актаар хариуцагч Ш.гээр 5,525,872 төгрөг, хариуцагч Б.гаар 583,8 төгрөг төлүүлэхээр тус тус акт тогтоосон ба шүүхийн шийдвэрээр дугаартай Үргүй зардал төлүүлэх тухай улсын байцаагчийн актын Ш.д холбогдох хэсгийг 929,727 төгрөгөөр багасгасан байх ба улсын байцаагчийн акттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч Ш.гээс 5,353,838 төгрөг, хариуцагч Б.гаас 583,8 төгрөг гаргуулан Ховд аймгийн Төрийн сангийн хэлтэст төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан т*******бар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасан ба хариуцагч Б. нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт ирүүлснээр хариуцагч Б.гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч “... *******ын нэхэмжлэл үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, төрд учирсан хохирлыг хариуцан арилгах этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээж аваагүй болохыг т*******барлавал зохино.

7. Нэхэмжлэгч Ховд аймгийн *******ын газар нь төсөвт байгууллага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хариуцагч Ш.гээс 5,353,838 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 100,611 төгрөг, хариуцагч Б.гаас 583,8 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж ,146 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар төрд учирсан хохирол 5,353,838 (Таван сая гурван зуун тавин гурван мянга найман зуун гучин найм) төгрөгийг хариуцагч Ш.гээс, 583,8 (Таван зуун наян гурван мянга хоёр зуун найм) төгрөгийг хариуцагч Б. нараас тус тус гаргуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Ховд аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн *******ын газар нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Ш.гээс улсын тэмдэгтийн хураамжид 100,611 төгрөг, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид ,146 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.РАУШАН

ШҮҮГЧИД                                                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
                                                                                                Х.ТАСХЫН