Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2022/00736

 

 

 

 

  2022         07           01                                        151/ШШ2022/00736    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Ждүийн газар,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг, 18-4-42 тоотод байрлах, “Д...х” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 802,932,853.29 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Надмидцэдэн

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ундрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Түвшинтөгс

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ждүийн газар нь “Д...х” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 802,932,853.29 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  “Д...х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Агентлаг байгуулах тухай" 49 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А-273 дугаар тушаалаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт “... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно." гэж зохицуулсан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 24 дүгээр булгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлтэй зээл олох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дах заалтууд. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн Зээлдэгч “Д...х" ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан" (цаашид "Сан" гэх)-аас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот зээлийн, 2016/Б-132 тоот барьцааны гэрээ байгуулан 800,000,000 (найман зуун сая) төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй "Төмөр бетон эдлэхүүний үйлдвэр" төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1. Төв аймаг, Зуунмод сумын 5-р баг Нацагдорж, "Д...х" ХХК (РД:3859746) өмчлөлийн 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай гэрчилгээний 000421885 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2. Баянзүрх дүүргийн 14-р хороо, Зүүн дөрвөн зам хороолол, 6-р байр 9 тоот Баярмагнай овогтой Мөнх-Амар (РД:УШ84020112) өмчлөлийн 250 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204012111 дугаартай гэрчилгээний 000244595 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3. Төв аймаг. Зуунмод сумын 5-р баг Үйлдвэрийн бус "Д...х" ХХК (РД:3859746) эзэмшлийн 20,000 талбайтай, нэгж талбарын M.KB 18645284388914 дугаартай, гэрчилгээний 000316599 дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөрт 21,473,353.90, хүүгийн төлбөрт 39,926,391.10, хөшүүргийн төлбөрт 623,982.65 төгрөг, нийт 62,023,727,65 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1170 хоног хэтэрч, зээлийн төлбөр төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот зээлийн гэрээг цуцлах,

2. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тасалбар болгосон зээл төлбөр

А. Үндсэн зээлийн төлбөрт 778,526,646.10 төгрөг,

Б. Зээлийн хүүгийн төлбөрт 13,656,441.90 төгрөг,

В. Хөшүүргийн төлбөр 10,749,765.29 төгрөг нийт 802,932,853.29 төгрөгийг гаргуулах.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох

 

а. Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж, Д...х ХХК (РД:3859746) өмчлөлийн 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай гэрчилгээний 000421885 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

б. Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, үйлдвэрийн бүс Д...х ХХК (РД3859746)-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын 18645284388914 дугаартай, гэрчилгээний 000316599 дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д...х” ХХК-н, Ждүийг хөгжүүлэх сангаас 2014 оны 12 дугаар сарын 23-нд 2016/3-132 тоот зээлийн гэрээг байгуулаад 300.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр төмөр бетон үйлдвэрлэлийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулаад зээлийн санхүүжилтийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр авсан байдаг юм. Тус зээлийг авснаас хойш “Д...х” ХХК-н зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй удаа дараа зээлийн эргэн төлөлтийн журмыг зөрчсөн 1170 хоног хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөрт 21,473,353.90 хүүгийн төлбөр 39,926,391.10 төгрөг, хөшүүргийн төлбөрт 623,982.65 төгрөг, нийт 62,023,727.65 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй учраас дагаар нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд “Д...х” ХХК-н, Ждүлэлийг хөгжүүлэх сангийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 778,526,646.10, зээлийн хүүгийн төлбөрт 3,656,441.90 төгрөг хөшүүргийн төлбөрт 10,749,765.29 төгрөг, нийт 802,932,853.29 төгрөгийг гаргуулах, тухайн төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг Нацагдоржийн гудамж Д...х ХХК-ийн өмчлөлийн 703 метр квадрат талбайтай улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай гэрчилгээний 000421885 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, үйлдвэрийн бүс Д...х ХХК (РД3859746)-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын 18645284388914 дугаартай, гэрчилгээний 000316599 дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компанийн хэрэгжүүлж буй "Төмөр бетон бүтээц, эдэлхүүний үйлдвэр" төсөл нь нийт 1,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 800,000,000 төгрөгийн зээл авахаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот Зэлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний 3.2-т санхүүжилтийг ажлын 10 хоногт олгоно гэж заасан боловч хэдийн санхүүжилт манай харилцах дансанд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн. Ингээд үйлдвэр барилгын ажлыг хийх гүйцэтгэн, үйлдвэр 2018 оны 12 дугаар сард ашиглалтад орж 2019 оны 1 дүгээр сараас эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн.

"Төмөр бетон бүтээц, эдлэхүүний үйлдвэр" төсөлд бид өөрийн хөрөнгөөр 450 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн Ждүийн хөгжүүлэх сангаас олгосон зээлийг оролцуулан 1,2 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйлдвэрийн барилга байгууламжаа барьж гүйцэтгэсэн. Үүнд:

1. Үйлдвэрийн барилга (төмөр каркасан тулгууртай)

2. Бүтээгдэхүүн эдлэхүүнийг уураар хатаах болон нягтаршуулах шугам,

3. Уурын зуух (Халаалтын болон уурын тогоотой),

4. 10 квт цахилгаан дамжуулах 200 метр шугам, дэд станц,

5. Ажилчдын сууц, гал тогоо, лобраторын барилга (евроблокон)

6. Гүний худаг, дулааны шугам

7. Гадна талбайн тохижилт (засах, тэгшлэх)

8. 10 тонн даацтай 2 гүүрэн кран угсрах (үйлдвэрийн дотор)

9. 800 метр бетон цутгамал хашаа барих

10. З төрлийн 140,000,000 төгрөгийн 34 ширхэг хэв хашмал шинээр хийх зэрэг болно.

Манай компани үйлдвэрлэсэн бетон эдлэхүүн, бүтээгдэхүүнээр Төв аймаг болон Мишээл экспо төвд зохион байгуулагдсан Ждүлэгчдийн үзэсгэлэн худалдаа арга хэмжээнүүдэд 3 удаа амжилтай оролцсон. 2018 оноос 2020 онд 14-26 хүнийг байнгын ажлын байраар хангаж 2018 онд 35.5 сая төгрөг, 2019 онд 127,6 сая төгрөг, 2020 онд 80,6 сая төгрөгийг ажилчдын цалинд олгосон бөгөөд нийт 271 сая төгрөгийг ажилчдын цалин нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулсан.

Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2 жилд 1,148 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 845,2 сая төгрөгийн материал түүхий эд татан авч 152,9 сая төгрөгийн цахилгаан түлшний зардал гаргасан. 15,7 сая төгрөгийн татвар төлсөн. Бид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Зээлийн гэрээний төлбөрт 62,023,727.65 төгрөгийг төлсөн байдаг.

Шинээр Ковш-30 дугуйт ачигч, сэрээт ачигч худалдан авч 51,000,000 төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн.

2020 онд үйлдвэрлэлийн шугамыг сорчлон хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 78,000,000 төгрөгийн Л-7, Л-9 загварын лотки хэв хашмалыг шинээр хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажилласан.

Энэ үед дэлхий нийтэд Covid-19 цар тахал гарч давагдашгүй нөхцөл байдал үүсч улс даяар онцгой байдал зарлан хол хорио тогтоосон бөгөөд Төв аймгийн Онцгой комисс 6 сарын хугацаанд хатуу хол хорио тогтоосноор тус аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай манай компанийн ажилчид үйлдвэрийн барилгад нэвтрэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй болсон. Мөн нөгөө талаас манай компанитай гэрээтэй захиалагч компани захиалгат бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг бууруулснаар бид алдагдалд орж бид гэрээний төлбөрөө цаг хугацаанд нь авч чадахгүй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх чадвараа алдсан.

Бид гэрээт байгууллагын захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 60,000,000 төгрөгийн цемент элс хайрга зэрэг материал татан авсан боловч 2 жил үйл ажиллагаа явуулаагүй учир цемент элсний чанар муудаж хэрэгцээ хангахгүй болох, ковидын үед ажилчдад сул зогсолтын мөнгө олгох зэргээр нэмэлт тооцоогүй зардал гарснаар компанийн санхүү муудсан.

Дээрх үүссэн нөхцөл байдлаас үзэхэд манай компани байгууллагаас тогтоосон хатуу хөл хорио буюу давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ цаг тухайд нь хийж гүйцэтгэж чадаагүй. Энэ нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч байгууллагад бид албан бичгүүдэд хүргүүлж байсан. Нэхэмжлэгч талаас давагдашгүй хүчин зүйл арилснаас хойш гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацаа тогтоолгүйгээр үндсэн зээл, зээлийн хүүг шууд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бид давагдашгүй нөхцөл байдал үүссэн тул Ковидтой байсан 2 жилийн хугацаагаар гэрээ сунгагдах байх гэсэн ойлголтой байсан. Мөн нэхэмжлэгч нь Зээлийн гэрээ байгуулагдсан үеэс зээлийн олголтыг хийгээгүй бөгөөд тус хугацаанаас зээлийн гэрээний хугацааг тоолж эхэлсэн нь буруу байна. Зээлийн олголтыг Зээлийн гэрээ байгуулагдсанаас 8 сарын дараа хийсэн болно.

Мөн нэхэмжлэгчээс хөшүүргийн төлбөр гэж 10,749,755.29 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөшүүргийн төлбөр төлөх талаар бидний хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд байхгүй бөгөөд хуульд ч ийм төлбөр төлөх талаар заалт байхгүй. Иймд хуульд заагаагүй, гэрээгээр харилцан тохиролцоогүй төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/132 дугаар зээлийн гэрээний хуулбар (хх-5-10), “Д...х” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-11-12), Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга (хх-13-14), 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/Б-132 дугаар барьцааны гэрээний хуулбар (хх-15-19), 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулбар (хх-20-22), 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 1411005007 дугаар “Д...х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-23), Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл (хх-24), 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Д...х” ХХК-ийн дүрэм (хх-25-29), Улсын бүртгэлийн Ү-220412111 дугаартай Баярмагнайгийн Мөнх-Амрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-30), Улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай “Д...х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-31), “Д...х” ХХК-ийн Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-32), 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б.Мөхн-Амрын Д...х” ХХК-ийн захирал А.Оюунбаатарт олгосон итгэмжлэлийн хуулбар (хх-33-34), №04-16 дугаар “Д...х” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэрийн хуулбар (хх-35), Д...х” ХХК-ийн төслийн зээлийн өргөдлийн хуулбар (хх-36-40), 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №10 ажилд томилох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хуулбар (хх-41), Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №А-273 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар (хх-42-43), 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын Агентлаг байгуулах тухай тушаалын хуулбар (хх-44-45), 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн Ждүийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-46) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ждүийн газрын нэхэмжлэлээс 792,183,088 төгрөгийг хангаж, үлдэх хөшүүргийн төлбөр 10,749,765 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ждүийн газар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Агентлаг байгуулах тухай" 49 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А-273 дугаар тушаалаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт “... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно." гэж зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус үндэслэн Зээлдэгч “Д...х" ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"-аас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот зээлийн, 2016/Б-132 тоот барьцааны гэрээ байгуулан 800,000,000 (найман зуун сая) төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй "Төмөр бетон эдлэхүүний үйлдвэр" төслийн зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөрт 21,473,353.90, хүүгийн төлбөрт 39,926,391.10, хөшүүргийн төлбөрт 623,982.65 төгрөг, нийт 62,023,727,65 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1170 хоног хэтэрч, зээлийн төлбөр төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот зээлийн гэрээг цуцлах,

2. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тасалбар болгосон зээл төлбөр

А. Үндсэн зээлийн төлбөрт 778,526,646.10 төгрөг,

Б. Зээлийн хүүгийн төлбөрт 13,656,441.90 төгрөг,

В. Хөшүүргийн төлбөр 10,749,765.29 төгрөг нийт 802,932,853.29 төгрөгийг гаргуулж,

3..Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох

а. Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж, Д...х ХХК (РД:3859746) өмчлөлийн 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай гэрчилгээний 000421885 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

b. Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, үйлдвэрийн бүс Д...х ХХК (РД3859746)-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын 18645284388914 дугаартай, гэрчилгээний 000316599 дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн бөгөөд Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/132 дугаар зээлийн гэрээний хуулбар (хх-5-10), “Д...х” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-11-12), Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга (хх-13-14), 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/Б-132 дугаар барьцааны гэрээний хуулбар (хх-15-19), 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулбар (хх-20-22), 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 1411005007 дугаар “Д...х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-23), Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл (хх-24), 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталсан “Д...х” ХХК-ийн дүрэм (хх-25-29), Улсын бүртгэлийн Ү-220412111 дугаартай Баярмагнайгийн Мөнх-Амрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-30), Улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай “Д...х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-31), “Д...х” ХХК-ийн Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-32), 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б.Мөхн-Амрын Д...х” ХХК-ийн захирал А.Оюунбаатарт олгосон итгэмжлэлийн хуулбар (хх-33-34), №04-16 дугаар “Д...х” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэрийн хуулбар (хх-35), Д...х” ХХК-ийн төслийн зээлийн өргөдлийн хуулбар (хх-36-40), 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №10 ажилд томилох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хуулбар (хх-41), Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №А-273 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар (хх-42-43), 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын Агентлаг байгуулах тухай тушаалын хуулбар (хх-44-45), 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн Ждүийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-46) зэргээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг тус тус байгуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ждүийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дамдинцэдэн нь шүүх хуралдааны явцад хамтран хариуцагч Төв аймаг, Зуунмод сум 1-р баг, Номт 18 дугаар байр 42 тоотод оршин суух Энхболдын М...аас татгалзсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хамтран хариуцагчаас татгалзах эрх нь зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон байна.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №2016/Б-132 дугаартай барьцааны гэрээний иргэн Б.Мөнх-Амарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 6-р байр, 9 тоотод байрлах 250 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204012111 дугаартай, гэрчилгээний 000244595 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ждүийн газар болон хариуцагч “Д...х” ХХК нарын төлбөл зохих төлбөрийн хэмжээг тооцвол:

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/3-132 дугаар зээлийн гэрээгээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 800,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлийг хариуцагч “Д...х” ХХК-д олгосон байна. (хх-5-10 хуудас)

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь талуудын хүсэл зорилгыг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлэх үүргээ 2017 оны 08 дугаар сарын 20-ны гүйцэтгэсэн болох нь “Д...х” ХХК-ний тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдож байна. (хх-11-12 хуудас)

Зээлийн гэрээнд заасан 60 сарын хугацаа нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөрт 21,473,353.90 төгрөг, хүүгийн төлбөрт 39,926,391.10 төгрөг, хөшүүргийн төлбөрт 623,982.65 төгрөг нийт 62,023,727.65 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад хариуцагч “Д...х” ХХК нь төлсөн бөгөөд энэхүү мөнгөн дүнд талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 778,526,646.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,656,441.90 төгрөг, хөшүүргийн төлбөрт 10,749,765.29 төгрөг нийт 802,932,853.29 төгрөгийг хариуцагч “Д...х” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.   

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн гэрээг үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Ждүийн газар нь дээрх хуулийн зохицуулалтаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын эрх бүхий этгээдүүд хүсэл зорилгоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран гэрээнүүдийг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ждүийн газрын нэхэмжлэлийн шаардлага болох хөшүүргийн төлбөрт 10,749,765.29 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн төлбөрийг нэхэмжлэх үндэслэлээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №2016/З-132 дугаартай гэрээний 2.1.5-д зааснаар “Нэмэгдүүлсэн хүү” гэж тайлбарласан. (хх-5-12 хуудас)

Гэвч тухайн зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ хөшүүргийн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь хууль болон гэрээнд нийцээгүй тул үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас хөшүүргийн төлбөрт 10,749,765.29 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Д...х” ХХК-иас үндсэн зээлийн төлбөр 778,526,646.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,656,441.90 төгрөг нийт 792,183,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ждүийн газарт олгохоор шийдвэрлэсэн болно. 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 23-ны №2016/З-132 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны №2016/Б-132 тоот барьцааны гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт зэрэг гэрээнүүдээр хариуцагч Д...х” ХХК-ний өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай гэрчилгээний 000421885 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

“Д...х” ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, үйлдвэрийн бүс 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын 18645284388914 дугаартай, гэрчилгээний 000316599 дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газар нийт 882,653,060 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөр тус тус барьцаалсан байна. (хх-20-22 хуудас)

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлснээр дуусгавар болно гэж, зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж, барьцаалуулагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байх тул тухайн зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусгавар болоогүй байх тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус заасны дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээр дурьдсан барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ждүийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч “Д...х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,118,865 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д...х” ХХК-иас 792,183,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ждүийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,749,765 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2..Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Д...х” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдоржид байрлах 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1427003410 дугаартай гэрчилгээний 000421885 дугаартай үйлдвэрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Д...х” ХХК-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай нэгж талбарын дугаар 18645284388914 дугаартай 000316599 дугаар гэрчилгээ барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалтай газар,

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэх гэрээгээр барьцаалсан 882,653,060 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөс үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ждүийн газар нь хамтран хариуцагч Төв аймаг, Зуунмод сум 1-р баг, Номт 18 дугаар байр 42 тоотод оршин суух Энхболдын М...,

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №2016/Б-132 дугаартай барьцааны гэрээний иргэн Б.Мөнх-Амарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 6-р байр, 9 тоотод байрлах 250 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204012111 дугаартай, гэрчилгээний 000244595 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ждүийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч “Д...х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,118,865 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ