Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 223/МА2022/00041

 

 

 

 

2022           10            06                                          223/МА2022/00041

 

 

............... газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/00736 дугаар шийдвэртэй,

 

............... газрын нэхэмжлэлтэй,

...............” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 802.932.853.29 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс  хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий  шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............../цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: “Монгол улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар ...............гийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг ...............-т шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт “....эрх залгамжлагчийн гаргасан эрх залгамжлагчийн хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно“ гэж зохицуулсан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, ...............гаас урт хугацаатай, хөнгөлөлтэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч "..............." ХХК нь “..............." (цаашид "Сан" гэх)-аас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот зээлийн, ...............-тоот барьцааны гэрээ байгуулан 800,000,000 (найман зуун сая) төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй "Төмөр бетон эдлэхүүний үйлдвэр" төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1........................., "..............." ХХК (РД:...............) өмчлөлийн 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай гэрчилгээний ............... дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2. ...............тоот ............... (РД:...............) өмчлөлийн 250 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай гэрчилгээний ............... дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3. Төв аймаг. Зуунмод сумын 5-р баг Үйлдвэрийн бүс "..............." ХХК (РД:...............) эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын ...............дугаартай, гэрчилгээний ............... дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөрт 21,473,353.90, хүүгийн төлбөрт 39,926,391.10, хөшүүргийн төлбөрт 623,982.65 төгрөг, нийт 62,023,727,65 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1170 хоног хэтэрч, зээлийн төлбөр төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот зээлийн гэрээг цуцлах,

2. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тасалбар болгосон зээл төлбөр

А. Үндсэн зээлийн төлбөрт 778,526,646.10 төгрөг, Б. Зээлийн хүүгийн төлбөрт 13,656,441.90 төгрөг,

В. Хөшүүргийн төлбөр 10,749,765.29 төгрөг нийт 802,932,853.29 төгрөгийг гаргуулах.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох

А. ..............., ..............., ............... ХХК (РД:...............) өмчлөлийн 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай гэрчилгээний ............... дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Б................, үйлдвэрийн бүс ............... ХХК (РД...............)-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын ...............дугаартай, гэрчилгээний ............... дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "..............." ХХК-н, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014 оны 12 дугаар сарын 23-нд 2016/3-132 тоот зээлийн гэрээг байгуулаад 300.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай 3 хувийн хүүтээгээр төмөр бетон үйлдвэрлэлийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулаад зээлийн санхүүжилтийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр авсан байдаг юм. Тус зээлийг авснаас хойш "..............." ХХК-н зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй удаа дараа зээлийн эргэн төлөлтийн журмыг зөрчсөн 1170 хоног хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөрт 21,473,353.90 төгрөг, хүүгийн төлбөр 39,926,391.10 төгрөг, хөшүүргийн төлбөрт 623,982.65 төгрөг, нийт 62,023,727.65 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй учраас дангаар нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд "..............." ХХК-ийн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 778,526,646.10, зээлийн хүүгийн төлбөрт 3,656,441.90 төгрөг, хөшүүргийн төлбөрт 10,749,765.29 төгрөг, нийт 802,932,853.29 төгрөгийг гаргуулах, тухайн төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд ............... ...............ийн гудамж ............... ХХК-ийн өмчлөлийн 703 метр квадрат талбайтай улсын бүртгэлийн Ү-............... дугаартай гэрчилгээний ............... дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ..............., үйлдвэрийн бүс ............... ХХК (РД...............)-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын ...............дугаартай, гэрчилгээний ............... дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна" гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Манай компанийн хэрэгжүүлж буй "Төмөр бетон бүтээц, эдэлхүүний үйлдвэр" төсөл нь нийт 1,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд ...............гаас 800,000,000 төгрөгийн зээл авахаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/3-132 тоот Зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний 3.2-т санхүүжилтийг ажлын 10 хоногт олгоно гэж заасан боловч хэдийн санхүүжилт манай харилцах дансанд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн. Ингээд үйлдвэрийн барилгын ажлыг хийн гүйцэтгэх 2018 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, 2019 оны 1 дүгээр сараас эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн.

"Төмөр бетон бүтээц, эдлэхүүний үйлдвэр" төсөлд бид өөрийн хөрөнгөөр 450 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн ............... хөгжүүлэх сангаас олгосон зээлийг оролцуулан 1,2 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйлдвэрийн барилга байгууламжаа барьж гүйцэтгэсэн. Үүнд:

1. Үйлдвэрийн барилга (төмөр каркасан тулгууртай)

2. Бүтээгдэхүүн эдэлхүүнийг уураар хатаах болон нягтаршуулах шугам,

3. Уурын зуух (Халаалтын болон уурын тогоотой),

4. 10 квт цахилгаан дамжуулах 200 метр шугам, дэд станц,

5. Ажилчдын сууц, гал тогоо, лабораторын барилга (евроблокон)

6. Гүний худаг, дулааны шугам

7. Гадна талбайн тохижилт (засах, тэгшлэх)

8. 10 тонн даацтай 2 гүүрэн кран угсрах (үйлдвэрийн дотор)

9. 800 метр бетон цутгамал хашаа барих

10. 3 төрлийн 140,000,000 төгрөгийн 34 ширхэг хэв хашмал шинээр хийх зэрэг болно.

Манай компани үйлдвэрлэсэн бетон эдлэхүүн, бүтээгдэхүүнээр Төв аймаг болон Мишээл экспо төвд зохион байгуулагдсан Жижиг Дунд Үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа арга хэмжээнүүдэд 3 удаа амжилтай оролцсон. 2018 оноос 2020 онд 14-26 хүнийг байнгын ажлын байраар хангаж 2018 онд 35.5 сая төгрөг, 2019 онд 127,6 сая төгрөг, 2020 онд 80,6 сая төгрөгийг ажилчдын цалинд олгосон бөгөөд нийт 271 сая төгрөгийг ажилчдын цалин нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулсан.

Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2 жилд 1,148 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 845,2 сая төгрөгийн материал түүхий эд татан авч 152,9 сая төгрөгийн цахилгаан түлшний зардал гаргасан. 15,7 сая төгрөгийн татвар төлсөн. Бид ...............д зээлийн гэрээний төлбөрт 62,023,727.65 төгрөгийг төлсөн байдаг.

Шинээр Ковш-30 дугуйт ачигч, сэрээт ачигч худалдан авч 51,000,000 төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн. 2020 онд үйлдвэрлэлийн шугамыг сорчлон хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 78,000,000 төгрөгийн Л-7, Л-9 загварын лотки хэв хашмалыг шинээр хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажилласан. Энэ үед дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарч давагдашгүй нөхцөл байдал үүсэж улс даяар онцгой байдал зарлан хөл хорио тогтоосон бөгөөд Төв аймгийн Онцгой комисс 6 сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоосноор тус аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай манай компанийн ажилчид үйлдвэрийн барилгад нэвтрэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй болсон. Мөн нөгөө талаас манай компанитай гэрээтэй захиалагч компани захиалгат бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг бууруулснаар бид алдагдалд орж бид гэрээний төлбөрөө цаг хугацаанд нь авч чадахгүй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх чадвараа алдсан. Бид гэрээт байгууллагын захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 60,000,000 төгрөгийн цемент элс хайрга зэрэг материал татан авсан боловч 2 жил үйл ажиллагаа явуулаагүй учир цемент элсний чанар муудаж хэрэгцээ хангахгүй болох, ковидын үед ажилчдад сул зогсолтын мөнгө олгох зэргээр нэмэлт тооцоогүй зардал гарснаар компанийн санхүү муудсан. Дээрх үүссэн нөхцөл байдлаас үзэхэд манай компани байгууллагаас тогтоосон хатуу хөл хорио буюу давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ цаг тухайд нь хийж гүйцэтгэж чадаагүй. Энэ нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч байгууллагад бид албан бичгүүдэд хүргүүлж байсан. Нэхэмжлэгч талаас давагдашгүй хүчин зүйл арилснаас хойш гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацаа тогтоолгүйгээр үндсэн зээл, зээлийн хүүг шууд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бид давагдашгүй нөхцөл байдал үүссэн тул Ковидтой байсан 2 жилийн хугацаагаар гэрээ сунгагдах байх гэсэн ойлголтой байсан. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан үеэс зээлийн олголтыг хийгээгүй бөгөөд тус хугацаанаас зээлийн гэрээний хугацааг тоолж эхэлсэн нь буруу байна. Зээлийн олголтыг Зээлийн гэрээ байгуулагдсанаас 8 сарын дараа хийсэн болно.

Мөн нэхэмжлэгчээс хөшүүргийн төлбөр гэж 10,749,755.29 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөшүүргийн төлбөр төлөх талаар бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд байхгүй бөгөөд хуульд ч ийм төлбөр төлөх талаар заалт байхгүй. Иймд хуульд заагаагүй, гэрээгээр харилцан тохиролцоогүй төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ..............." ХХК-иас 792,183,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............... газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,749,765 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч “..............." ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Төв аймгийн ..............., ...............ид байрлах 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай гэрчилгээний ............... дугаартай үйлдвэрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “..............." ХХК-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай нэгж талбарын дугаар ...............дугаартай ............... дугаар гэрчилгээ барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалтай газар, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэх гэрээгээр барьцаалсан 882,653,060 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............... газар нь хамтран хариуцагч Төв аймаг, ...............дугаар байр 42 тоотод оршин суух Энхболдын Мандах,

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №2016/5-132 дугаартай барьцааны гэрээний иргэн ...............-өмчлөлийн .............. тоотод байрлах 250 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай, гэрчилгээний ............... дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ............... газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч “..............." ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,118,865 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

“Хариуцагч ...............”-ийн гүйцэтгэх захирал ...............давж заалдах гомдолдоо: ...Бид нэхэмжлэгчид нийт 62,023,727 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь 623,982.65 төгрөгийг хөшүүргийн төлбөрт гэж суутган авсан нь үндэслэлгүй байгаа тул тус үндэслэлгүйгээр хөшүүргийн төлбөрт гэж суутган авсан 623,982.65 төгрөгийг ............... газраас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх нь уг асуудал нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх явцад шийдвэрлэгдэнэ гэсэн тайлбар хэлж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар уг асуудал нь шүүх хуралдааны үеэр огт хэлэлцэгдээгүй, гэтэл шүүхийн шийдвэрийн 8-р хуудсанд "...хөшүүргийн төлбөрт 623,982.65 төгрөг нийт 62,023,727.65 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад хариуцагч "..............." ХХК нь төлсөн бөгөөд энэхүү мөнгөн дүнд талууд маргаагүй болно" гэж үндэслэлгүй тайлбарласан байна.

Мөн шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга (хх 13-14) гэсэн баримт нь зөвхөн нэг талын гарын үсгээр баталгаажсан нэг талын баримт байх бөгөөд шүүх үүнийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон байна.

Мөн шүүхээс хариуцагч үүргээ гүйцэтгэхэд давагдашгүй хүчин зүйл / дэлхий нийт болон манай улсад тархсан Ковид-19 ийн давагдашгүй хүчин зүйл, хөл хорио / нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт огт хийгээгүй нь хариуцагчаас гаргасан хариу тайлбарт үндэслэл бүхий тайлбар хийлгүйгээр шийдвэр гаргажээ. Хэрэв шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэр гаргасан бол хүүгийн төлбөрөөс чөлөөлөх боломжтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүх ............... газрын нэхэмжлэлтэй "..............." ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх эхний шүүх хуралдааныг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутаас зарласан бөгөөд тус хуралдаан хойшилж дараагийн хуралдааны товыг шүүхээс зарлахдаа мөн тухайн өдрөө буюу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагаас гэж зарласан. Ингээд шинээр товлогдсон 2 дахь шүүх хуралдааны зарыг шүүхийн байгууллагаас манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............-д мэдэгдээгүй, мэдэгдлээ ч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирэх боломжит хугацаа байхгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл шүүх нь хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхээс гаргасан ноцтой алдаа гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд тус алдаа дутагдлыг мөн хянаж үзнэ гэж найдаж байна. Иймд дээрх үндэслэлээр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/00736 дугаартай шийдвэрээс зээлийн хүүгийн төлбөрт 13.656.441.90 төгрөгийг манай компаниас гаргуулан ............... газарт олгохоор шийдвэрлэсэн байгааг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч “...............” ХХК-ийн захирал ...............-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ...............- нь хариуцагч “...............” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 778,526,646.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,656,441.90 төгрөг, хөшүүргийн төлбөрт 10,749,765.29 төгрөг нийт 802,932,853.29 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ...............-агентлаг “...............-”-ыг байгуулсан байна. /хх 44-45/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар тушаалаар: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, ажлын албаны үйл ажиллагааны зардал, цалингийн сан, архив, үндсэн болон бусад эд хөрөнгө, өр авлага, үйл ажиллагааг “...............-”-т шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, ...............гийн ажлын албаны албан хаагчид, сангийн эд хөрөнгө, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага, үйл ажиллагааг “...............-”-т шилжүүлэх ажлын хэсэгт даалгажээ. //хх 42-43/

Нэхэмжлэгч ...............- /хуучнаар .............../ нь хариуцагч “...............” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2016/З-132 дугаартай зээлийн гэрээ, мдугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/З-132 дугаар зээлийн гэрээний хуулбар (хх-5-10), ............... ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-11-12), Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга (хх-13-14), 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...............-дугаар барьцааны гэрээний хуулбар (хх-15-19) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ...............- /хуучнаар .............../ нь хариуцагч “...............” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/З-132 дугаар зээлийн гэрээний дагуу ............... газар нь 800,000,000 төгрөгийг жилийн 3% -ийн хүүтэй, 60 сарын хугацаатай”Төмөр бетон эдэлхүүний үйлдвэр”-ийн төслийн зориулалтаар олгохоор “...............” ХХК нь авсан зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төгрөгөөр төлөхөөр тохиролцож, зээлийн барьцаанд

а. ..............., ..............., ............... ХХК (РД:...............) өмчлөлийн 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай гэрчилгээний ............... дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

b. ..............., үйлдвэрийн бүс ............... ХХК (РД...............)-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын ...............дугаартай, гэрчилгээний ............... дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна. /хх5-10, 15-22/

Дээрх зээлийн гэрээг талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан ба барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул эдгээр гэрээнүүд нь тус тус хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч “...............” ХХК нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч ...............-т үндсэн төлбөрт 21,473,353.90 төгрөг, хүүгийн төлбөрт 39,926,391.10 төгрөг, хөшүүргийн  төлбөрт 623,982.65 төгрөг нийт 62,023,727.65 төгрөг төлсөн байна.

Гэрээнд заасан хугацаанд хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ...............-т үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсний дагуу анхан шатны шүүх хариуцагч ...............” ХХК-аас үндсэн зээлийн төлбөр 778,526,646.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,656,441.90 төгрөг нийт 792,183,088 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...............-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.

Түүнчлэн хариуцагч талаас дээрх зээлийн төлбөрөө шүүхийн шийдвэрт заасны дагуу сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болсон байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох ..............., ..............., “...............” ХХК (РД:...............) өмчлөлийн 703 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай, гэрчилгээний ............... дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг Зуунмод сум 5 дугаар баг, үйлдвэрийн бүс “...............” ХХК (РД...............)-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай, нэгж талбарын ...............дугаартай, гэрчилгээний ............... дугаартай барилгын хавтангийн үйлдвэрлэлийн зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

...............-, хариуцагч “...............” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2016/З-132 дугаартай зээлийн гэрээний 4.3.2-т “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн 20 /хорин/ хувь байна. Зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор зохицуулсан байхад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хөшүүргийн төлбөр гэж нэхэмжилж байгааг анхан шатны шүүх хууль болон гэрээнд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ковид-19 өвчний улмаас буюу улс даяар тогтоосон хатуу хөл, хорионы улмаас үйлдвэрлэл зогсон, алдагдалд орж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх боловч тус компанийн үйл ажиллагаа зогсон, санхүүгийн алдагдалд орж улмаар төлбөрийн чадваргүй болсон талаар шүүхэд баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд, шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............-ыг оролцуулахаар зохигчдоос шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............нь оролцсон байх тул талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хангагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжиж тайлбар гарган мэтгэлцэж оролцоогүй байх тул анхан шатны шүүх зээлийг гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дүгнээгүй нь үндэслэлтэйг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисонтой холбоотойгоор түүний давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “...............” ХХК-ийн гүйцэтгэх захирал ...............-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,233 /хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг улсыг төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  М.МӨНХДАВАА

                                   

                        ШҮҮГЧИД                                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ