Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2022/00442

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/00690/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ............ аймгийн ....... сум, ........ баг, хөдөө оршин суух ..... овгийн Д-н Б /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... аймгийн ........... сум, ........ баг, .......... гол, хөдөө оршин суух ......... овгийн Н-н А /РД:............/-д холбогдох,

57,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.А, хариуцагч Н.А, түүний өмгөөлөгч Ч.Б, гэрч П.Б нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2018 онд Н.А 100 эм хонь, 133 эр хонийг өгсөн.100 эм хониноос жилийн төл болох 50 төлийг нь чамд өгнө гэж тохирсон. Би 10,000,000 төгрөг 2 удаа өгсөн 2019 оны 6 дугаар сард, тус оны 7 дугаар сарын 19-нд надад эргүүлж өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 20-нд би дахиж 10,000,000 төгрөг өгсөн. Миний 83 эр хонины мөнгийг надад өгсөн. Би 50 эр хонины мөнгийг нь авч чадаагүй. Төлөө авч чадаагүй өдий хүрсэн. Миний хувьд залилуулсан гэж цагдаад мэдэгдсэн. Харин цагдаа эрүүгийн хэрэг биш харин иргэд хоорондын маргаан учир иргэний хэргийн шүүхэд ханд гэж хэлээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 2014 оноос хойш мах зардаг болсон. Энэ Д.Б мал ихтэй би малаа хүнд маллуулж төлийнх нь 50 хувийг нь малласан хүндээ өгдөг гэж надад хэлсэн. Тухайн үед би тэгвэл хөгшиндөө 100 хонь өгчих гэж хэлэхэд зөвшөөрсөн. Энэ яригдаад байгаа 100 хонь гэдэг бол би үдээс хойш очиж авсан. Тухайн авсан эр хонинуудыг Дарханд авч ирж маллаад борлуулж мөнгийг нь өгсөн. 2018 оны 9 дүгээр сард өөрөө ирээд 40 хонио харсан. Мах жоохон өсөхөөр хонио борлуулаад мөнгөө өгөөрэй гэж хэлсэн удалгүй хот явах гэж байна гэж хэлэхээр нь 4 сая төгрөг надаас аваад явсан. Мөн ... сая төгрөг аваад явсан бид хоёрын хооронд ......... төгрөгийн тооцоо дууссан. Надад ирсэн 100 эм хонь нь 2019 онд төллөсөн тэгээд төлтэйгөө нийлээд 200 хонь болно. 2020 онд төллөөд 300 хонь болсон миний хувьд ......... төгрөгийг ........... төгрөг болгож өгсөн. Миний аав 2 жил гаруй өвчтэй байсан. 2020 оны 10 дугаар сарын 30-ны хавьцаа намайг байхгүй байхад 8 хүнтэй манайд намайг байхгүй хооронд ирсэн байсан. Д.Б авсан ............ төгрөг нь Б гэдэг хүний мөнгө гэж байсан. Намайг чи гарын үсэг зураад өгчих гэсэн би бичиг үсэг мэддэггүй юм гэж хэлсэн. Би мөнгөө авна та нарын асуудал надад хамаагүй гэсэн. Миний хүүхэд хонио хариулаад явж байтал Д.Б 9 дүгээр сарын 31-ний өдөр намайг байхгүй байхад гэрт байсан машины түлхүүр аваад 10 дугаар сарын 01-ний өдөр хонь чинь .......... байна гэж цагдаа хэлсэн. Хойшоо ...... явах замд хонь ......... 80 км байгаа гэсэн. ......... Э гэдэг ахмад цолтой байцаагч байсан. Би хонио авахаар Д.Б руу маргааш нь дахиад залгахад утсаа авахгүй байсан. Дахиад залгахад яах гээд залгаад байгаа юм бэ чи гээд томроод байсан. Тэгээд би байцаагчдаа эргээд хэлсэн. ..... рүү Д.Б миний хонийг тууж явахад 510 гаруй хонь байсан бөгөөд намайг очиж авахад 300 хонь байсан. Надад маллуулсан 100 хониноос 70 нь үлдэж, 30 хонь нь байгаагүй. Тэгээд намайг хөтлийн цагдаад өгсөн байсан. Миний хувьд цагдаад 4 хүүхдээ тэжээх гэж амьдарч байгаа эр хүн би бичиг үсэг мэддэггүй гэж хэлж байсан. Д.Б надад өгсөн 100 хонио өөрөө авсан. Д.Б надад ирсэн 100 хонь нь 2 жил төллөсөн тухайн 2 жилийн төл болох 100 хонийг нь өгч болно” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д.Б нь миний 100 эм хонийг маллах юм бол гарсан төлийн 50 хургыг  нь чи ав, үлдэгдэл 50 хургыг нь би авна гэж хэлж байсан. Би мэдүүлгийг нь харахад энэ хоёр тохирсон байсан. Цагдаагийн газарт дараа нь мэдүүлэг өгсөн байдаг. Н.А 400 хонийг маань авч яваад 200 хонь өгсөн гэдэг зүйл цагдаагийн газарт огт яригдаагүй. Н.Алтангэрэлийн мэдүүлгийг прокуророос аваад үзэхээр 100 хонио авсан 300 хонь болоод өссөн байгаа, миний 200 хоньтой нийлээд 500 хонь байгаа гэж хэлсэн байдаг. Тэгээд Д.Б бид хоёр 100 хонио төлтэйгөө аваад түүнээс хойш бид хоёр 50 төлөө авна гэж бодож байсан. Дараагийн нэг асуудал бол Н.А нь Д.Б 133 эр хонь авч явсан асуудал. Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн байдаг. Н.А би Д.Б 133 эр хонь авсан. Д.Б 83 эр хонины мөнгийг бид хоёр өгч авалцаад дууссан тэгээд 50 эр хонины асуудал байгаа гэж хэлсэн болохоор Д.Б бид хоёр цагдаа сэргийлэх гээд яваад яах вэ ойлгомжтой юм байна. ......... төгрөгийг дараагийн хугацаанд авна гэдэг байдлаар тохироод үлдсэн. Миний бодлоор эвлэрчих юм байна гэж бодож байсан. Н.А нь өмнө цагдаад өгч байсан мэдүүлгээс зөрүүтэй юм яриад байх юм. Н.А шүүх хурал дээр худал зүйл ярьж бид нарыг хуурч байна. Д.Б 100 хонийг огт өгөхгүй гэж байна шүү дээ. Хөтөлд цагдаагийн газарт мэдүүлэг өгч байсан. Н.А бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хүн байна. Н.А уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна шүү дээ” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэ үйл явдал 2018 онд болсон байдаг. Д.Б, Н.А нар 100 эм хонь харилцан тохиролцож өгсөн байдаг. 2020 онд Д.Б нь Н.А  намайг залилсан гэж шалгуулсан байдаг. 100 эм хонь 40 эр хонь байсан бол одоо 10 эр хонины зөрүүтэй байна. Улмаар Цагдаа болон Прокурорын байгууллага хянаад тухайн үед шинжээчээр хонины үнийг үнэлж тогтоосон байсан. 2020 оны байдлаар капитал зууч компанийн үнэлсэн 100 эм хонь, 40 эр хонь, эм хонь нь нэг толгой нь .... төгрөг, эр хонь ..... төгрөг нийлээд .......... төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч тал өндөр үнэлгээ хийлгээд .......... төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Цагдаад гомдол гаргахдаа 40 эр хонь гэж хэлчихээд одоо болохоор 50 эр хонь гэж нэхэж байгаа байдлыг нь ойлгохгүй байна. Б гэдэг хүн Н.А ......... төгрөг авсан юм байна. Одоо ......... төгрөгөөс нь ........... төгрөг үлдэж байгаа гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох ......... төгрөгийн хувьд тухайн үед нэг эр хонийг .......... төгрөгөөр тохирсон байдаг. Эр хонины мөнгийг цувуулаад өгсөн. Харин эм хонины мөнгө төлийн мөнгийг нэхэмжлэхдээ тухайн цаг үеийнхээс өөрөөр нэмж нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.А 300 хонины үнэ ....... төгрөг, зээлсэн ........төгрөг, нийт .......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч 2 удаа ......... төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр ......... төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч зээлсэн .......... төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, үүнээс дөрвөн удаа .......... төгрөгөөр нийт .......... төгрөгийг төлсөн, хасаад .......... төгрөгийг төлнө, надаар маллуулна гэж байсан 300 хонийг өөрөө ирж туугаад аваад явсан, одоо 2 жилийн төл болох 50 шүдлэн хонины ........... төгрөг, 50 төлөгний ........... төгрөг, 133 эр хонины мөнгийг зараад би буцааж өгсөн, иймээс ............ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдсэн мөнгийг төлөхгүй гэж маргадаг болно.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.А 2018 онд аман гэрээгээр 100 эм хонийг маллаж, төлөөр нь тооцоо хийхээр, 133 эр хонийг зарж худалдан борлуулж үнийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүлчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд хариуцагч Н.А нь нэхэмжлэгч Д.Ба зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний эрх зүйн харилцаанд оролцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

            Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар, ........... аймгийн ........... сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд гэрч Д.Б “...би 40 эр хонь заруулахаар болоод 100 эм хонинийхоо хамтаар өгөөд явуулсан юм. Тэгээд тэр явдлаас одоог хүртэл заруулахаар болсон 40 эр хонины мөнгөнөөс нэгч төгрөг өгөөгүй юм...” гэх мэдүүлэг, гэрч Н.А “...Д.Б очоод 100 охин төлөг малнаас нь ялгуулж аваад, мөн Д.Банзрагчтай нэг эр хонийг 145,000 төгрөгөөр тохироод нийт 133 ширхэг эр хонийг мөн ялгаад Д.Б хаваржааны хашаанд хашиж хонио өглөө нь туугаад ........ аймаг руу явсан юм...” гэх мэдүүлэг зэргээр зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ хийгдсэн гэж үзэхээр байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ..., шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч Н.А татгалзлаа нотолж чадахгүй байна.

            Зохигчид Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ хийсэн бөгөөд энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан нь тогтоогдож байх тул мөн хуулийн 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ.”, 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж тус тус заасантай нийцэж байх тул гэрээ байгуулагдсанд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “2020 оны 10 дугаар сарын 30-ны хавьцаа намайг байхгүй байхад 8 хүнтэй манайд намайг байхгүй хооронд ирсэн байсан. ....Д.Б надад өгсөн 100 хонио өөрөө авсан...” гэсэн тайлбарыг үгүйсгэж боломжгүй юм. Учир нь малын А дансны хуулгаар 2019 онд 510 хонь, 2020 онд 393 хоньтой гэсэн тодорхойлолт, гэрч П.Б “...2020 оны 10 дугаар сарын хавьцаа Д.Б манайд ирээд эхлээд мөнгө өг гээд байсан. Хээр хонь хариулж байсан хүүхдээс гэрт байсан машины түлхүүр аваад туугаад явсан. Тухайн үед 410 гаруй хонь байсан. 300-аад хонийг 4 хоногийн дараа авсан. 2020 онд манайх 520-иод хонь байсан байх. 2020 оны жилийн эцсийн тоологыг 2020 оны 12 дугаар сарын дундуур тоолуулсан. Тухайн үед 300 гаруй мал тоолуулсан” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч өөрийн маллуулахаар өгсөн 100 хонийг буцаан авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

            Гэрч П.Б хаан банкны депозит .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр .......... тоот дансанд А гэсэн утгатай .......... төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ............ тоот дансанд............. гэсэн утгатай .......... төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч өөрийн данс болохыг хүлээн зөвшөөрсөн, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ............ тоот дансанд А гэсэн утгатай ...........төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бэлэн зарлага ............ гэсэн утгатай ............ төгрөг шилжүүлсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хариуцагч, гэрч П.Б нар тодорхойлж чадахгүй байх тул зээлсэн .............. төгрөгөөс ......... төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж татгалзлыг хүлээн авахгүй боломжгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрсөн ...........төгрөгийг хасаж талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэж .......... төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

            ......... аймгийн ............сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд нэхэмжлэгч Д.Б гэрчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд заруулахаар өгсөн 133 эр хониноос 40 эр хонины мөнгийг аваагүй байгаа нь нотлогдож байна, шүүх хуралдаанд нэхэмжлэгч 1 эр хонийг 130,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон гэж, хариуцагч үнийн дүн дээр маргадаггүй болно. Иймд 40 эр хонины мөнгө ......... төгрөг, хариуцагчийн зөвшөөрсөн 2 жилийн төл болох 50 шүдлэн хонины ........... төгрөг, 50 төлөгний ........ төгрөг, нийт .......... төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хариуцагч Н.А....... төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэлээс ............ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А 302,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЖАВХЛАНТӨГС