Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00049

 

*******ийн нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/00690/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Д.Буянжаргал, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 442 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох    

Нэхэмжлэлийн шаардлага: “******* хонины үнэ 47,000,000 төгрөг, зээлсэн 8,800,000 төгрөг, нийт 55,800,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

1.а. 2018 онд *******д ******* эм хонь маллуулахаар, ******* эр хонийг заруулахаар өгсөн. Үүнээс заруулахаар өгсөн ******* эр хониноос 83 хонины мөнгийг өгч 50 эр хонины мөнгө, маллуулахаар өгсөн ******* эм хонь түүний 3 жилийн төлийн 50 хувь болох 150 хонины үнэ нийт 47,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард ******* нь мах авахаар зээлсэн 10,000,000 төгрөг тус тус авна.

Иймд *******ээс ******* хонины үнэ 47,000,000 төгрөг, зээлсэн 10,000,000 төгрөг нийт 57,000,000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.б. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д зээлсэн 10,000,000 төгрөгийн төлбөрт 2 удаа 600,000 төгрөг авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөг хасч ******* хонины үнэ 47,000,000 төгрөг, зээлсэн 8,800,000 төгрөг нийт 55,800,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хариуцагч *******ээс 29,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс 26,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 302,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүхэд 55,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 26,800,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн,

4.б.  Би ******* эм хонио төлтэй нь аваагүй байхад шүүх хариуцагчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас ******* хонины 18,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн,

4.в. “Ашид билгүүн” ХХК нь эр хонийг 220,000 төгрөгөөр үнэлж 50 эр хонь нь 11,000,000 төгрөг болох байсан. Гэтэл 40 эр хонийг 130,000 төгрөгөөр үнэлж 5,200,000 төгрөг гаргуулахаар тус тус үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Гомдлын зарим хэсэг болох ...******* эр хонь заруулахаар өгсөн, 83 хонины мөнгөө авсан, 50 хонины мөнгөө авч чадаагүй, нэг хонийг 130,000 төгрөгөөр үнэлж  40 хонины үнэ 5,200,000 төгрөг гаргуулах болсон нь зүйд нийцэхгүй, ..., гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлтэй,  мөн  анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зарим харилцаанд эрх зүйн дүгнэлт өгөөгүй зэрэг зөрчил гаргасан байх тул энэ үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

3. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд  мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан ******* хонь зээлээр худалдах, худалдан  авах гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн талуудын хооронд үүссэн ******* хонь маллуулах, хөлсөнд төлийн 50 хувийг авах тохиролцоо нь ямар төрлийн гэрээний харилцаа болох талаар дүгнэлт хийгээгүй, энэ талаарх талуудын харилцааг зөв тодорхойлоогүй, хууль баримтлаагүй зэргээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны байх  хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 4. Хэргийн материалаас судлан үзвэл: нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д  холбогдуулан ******* хонины үнэ 47,000,000 төгрөг, зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 57,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 55,800,000 төгрөг болгон багасгасан байна. /10,000,000-1,200,000=8,800,000 төг/.

Мөн нэхэмжлэгч нь ******* хонины үнэ гэж 47,000,000 төгрөг нэхэмжилсэн байх ба  эдгээр нь ямар насны хонь, нэг бүрийн үнэ хэдэн төгрөг гэж тооцсон болох нь нэхэмжлэлд тодорхойгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулж үнэлгээ хийлгэсэн байна.

Хэргийн 11 дүгээр талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-н үнэлгээгээр 50 эр хонь /1хонь х 220,000/ 11,000,000  төгрөг, нас гүйцсэн *******  эм хонь /1хонь180,000/ 18,000,000 төгрөг, 50 шүдлэн /1х180,000/ 9,000,000 төгрөг, 50 төлөг /1х120,000/ 6,000,000 төгрөг, 50 хурга /1х60,000/ 3,000,000 төгрөг, нийт 47,000,000 төгрөг гэж  үнэлжээ. Уг үнэлгээний талаар талууд маргаагүй.

5. Хариуцагч ******* нь бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, харин шүүх хуралдаанд  ... 2014 оноос хойш мах зардаг болсон, ... ******* хонь худалдан, борлуулж мөнгийг нь өгөхөөр тохирсон, 83 хонины мөнгийг өгсөн, үүнээс 40 хонийг борлуулж мөнгийг өгнө, ******* эм хонь маллахаар авсан, 2 жилийн төл болох ******* төл болох хонийг өгнө, ******* эм хонийг өөрөө аваад явсан, зээлсэн 10,000,000 төгрөгийн тооцоо дууссан гэх агуулга бүхий тайлбар гарган маргасан байна./хх-23, 180,181/

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Хуулийн 359.2-д “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж, Хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил үйлчилгээний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж  тус тус заасан.

7. Талуудын тайлбараас үзэхэд: нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан, шаардлага тус бүрт өөр өөр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

7.а/ хариуцагч ******* нь нас гүйцсэн ******* эм хонийг 2 жилийн хугацаатай маллаж, гарсан төлийг нь 50, 50-иар нь хувааж авахаар амаар хэлэлцэн тохирсон, энэ талаар талууд маргаагүй.

Өөрөөр хэлбэл, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авсан байх тул  Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь  хүчин төгөлдөр байна.

Иймээс талуудын  тохиролцоо нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан агуулга, шаардлагад  нийцэж  байх тул талуудын хооронд “хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж  үзнэ.   

Хөлсөөр ажиллах гэрээний талуудыг “ажиллагч, ажиллуулагч” гэж нэрлэдэг ба энэ гэрээний талууд буюу  ажиллагч, ажиллуулагч нь  иргэн байж болдог. Тиймээс энэ хэргийн хувьд ажиллагч нь хариуцагч *******, ажиллуулагч нь нэхэмжлэгч ******* болно.

Мөн гэрээний хэлбэрийн талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй тул талууд “амаар” тохиролцсон нь хэлцлийн хэлбэрт тавигдах Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ...хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож  “амаар” хийнэ гэсэн шаардлагад нийцсэн байна.

7.б/ Хариуцагч ******* нь 2014 оноос хойш мах зардаг ...1 хонийг 130,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч нэхэмжлэгч *******аас ******* тооны эр хонь хүлээн авсан, үүнээс 83 хонийг борлуулж үнийг нь өгсөн гэх ба энэ талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь үлдэгдэл 50 хонины үнэ төлөөгүй гэж нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч 40 хонь үлдсэн, худалдах  нэг бүрийн үнэ 130,000 төгрөгөөр тохирсон  хэмээн  маргасан байна.

 Анхан шатны шүүх, талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, энэ зүйл, заалтаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь талуудын хоорондох эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хууль буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх  үзэв.

Талуудын тохиролцоо, тайлбар, хэргийн үйл баримт, хариуцагчийн 2014 оноос хойш мах зардаг болсон гэх тайлбар зэргээс үзэхэд зохигч нар ******* эр хонийг худалдан борлуулахаар тохирсон гэх ба энэ  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,...г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээх хуулийн агуулга, шаардлагад нийцэж байх тул талуудын хооронд ******* хонь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх  үндэслэлтэй.  

7.в/ Нэхэмжлэгч ******* нь 10,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж түүнийг гаргуулах шаардлага гаргасан. Энэ талаар талууд маргаагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 600,000 төгрөгөөр 2 удаа нийт 1,200,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч нь зөвшөөрч, энэ хэмжээгээр дээрх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг  багасгасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-н “нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, ... эрхтэй” гэж заасанд нийцнэ.

Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж  үзсэн нь үндэслэлтэй байна.

8. Дээр дурдсаныг  дүгнэвэл:

8.а. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д хөлсөөр ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн ******* эм /нас гүйсэн/ хонио өөрөө буцаан авсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж, няцаасан  баримтыг гаргаж өгөөгүй, хуульд заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлж, мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан малын “А” дансыг /хх- 159-167/ үндэслэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.  

Мөн хариуцагч нь хоёр жилийн төл болох ******* төл малыг нь өгнө гэж зөвшөөрсөн байх бөгөөд энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч нь төл малыг насны байдлаар нь үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй байх тул шүүх, 50 шүдлэн хонины үнэ  9,000,000 төгрөг, 50 төлөг үнэ  6,000,000 төгрөг гэж  “Ашид билгүүн” ХХК-н үнэлгээг үндэслэн тооцож, нийт 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй  байна.

8.б. Хариуцагч буюу худалдан авагч ******* нь худалдан авахаар ******* хонь хүлээн авснаас 83 хонины үнийг төлсөн, харин талуудын тайлбар болон хэргийн үйл баримтаар 50 хонины үнийг төлөөгүй, мөн нэг бүрийг 130,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар  тохирсон гэж үзэхээр байна.

           Анхан шатны шүүх, 40 хонины үнэ төлөгдөөгүй гэж үзсэн нь талуудын тайлбар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авч, 50 хонины үнэ 6,500,000 төгрөг /50 х 130,000 төг/ -ийг хариуцагчаас гаргуулах  үндэслэлтэй  гэж үзэв.

             8.в. Хариуцагч ******* нь 10,000,000 төгрөг зээлсэн гэх ба үүнээс 1,200,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 8,800,000 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй, энэ хэмжээгээр анхан шатны шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Иймд нэхэмжлэлийн 55,800,000 төгрөгийн шаардлагаас хөлсөөр ажиллах гэрээний ажлын гүйцэтгэл 50 шүдлэн буюу 9,000,000 төгрөг, 50 төлөг буюу 6,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 хонины үнэ 6,500,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 8,800,000 төгрөг нийт 30,*******,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч *******ид  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,500,000 төгрөг  /нас гүйцсэн *******эм хонь х 180,000төг = 18,000,000 төгрөг, 50 хурга х 60,000 төг = 3,000,000 төгрөг, худалдсан 50 хонины нэг бүрийн үнийн зөрүү 4,500 төгрөг/  гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

10. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь  заалтад хууль хэрэглээний болон бусад өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Харин нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлоос ... ******* эм хонь аваагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас ******* хонины үнэ 18,000,000 төгрөгийг хассан, 50 эр хонь нь нийт 11,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой байсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хэсгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

11. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эхнэр Т.Байгалмаа гэгчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан  байх бөгөөд түүнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар  гэр бүлийн гишүүд, ...-хээ эсрэг мэдүүлэг өгөх эсэх талаар тодруулаагүй нь  Монгол Улсын иргэний хувьд түүнд Үндсэн хуулиар олгосон үндсэн эрх, эрх чөлөөг нь баталгаатай эдлүүлээгүй,

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Зохигчийн эхнэр, нөхөр, ...-г зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлэг авч болно. Энэ тохиолдолд тэд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд гэрч асуусан ажиллагаа нь хуульд заасан арга, хэрэгслээр авагдаагүй, нотлох баримт цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчсөн гэж үзэх  үндэслэлтэй байна.

12. Мөн уг хэрэгт авагдсан хэргийн 5-9, 35-39, 40-42, 54-59, 60-105, 125-141 дугаар талд буй баримтуудаас үзэхэд: хэргийн зохигч нар нь уг маргааныг Цагдаагийн газарт өгч шалгуулсан гэх үйл баримт болсон байх бөгөөд *******, ******* нарын хооронд гарсан маргааныг гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэх маргаан гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс Прокурорын тогтоолоор татгалзаж шийдвэрлэсэн, уг тогтоол хүчинтэй байгаа гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу ******* нь иргэний журмаар иргэний шүүхэд хандаж  *******д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, ...гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

Ийнхүү нэхэмжлэл гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлж буй этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй.

Иргэний журмаар хандаж маргаанаа шийдвэрлүүлж байгаа тохиолдолд өмнөх Цагдаа болон Прокурорын газарт шалгуулж байсан гэх баримтуудыг тухайн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь дээрх хуулиудад нийцэхгүй, шинээр нотлох баримтаа бүрдүүлэх шаардлагатай гэж хуулиас ойлгогдож байгааг  тэмдэглэх нь зүйтэй  гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ...”гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан ...” гэж,

“хариуцагч *******ээс 29,000,000 төгрөг гаргуулж, ...” гэснийг “хариуцагч *******ээс хөлсөөр ажиллах гэрээний гэрээний үүрэгт 50 шүдлэн хонь буюу 9,000,000 төгрөг, 50 төлөг буюу 6,000,000 төгрөг, зээлийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 15,*******,000 төгрөгийг тус тус гаргуулж, ...“ гэж,

“нэхэмжлэлээс 26,800,000 төгрөг ...”гэснийг “нэхэмжлэлээс үлдэх 25,500,000 төгрөг ...” гэж,  

Шийдвэрийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 ...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар” гэж, “нэхэмжлэгчээс ...” гэснийг “нэхэмжлэгч *******аас ...” гэж, “хариуцагч *******ээс 302,950 төгрөг  гаргуулж, ...” гэснийг  “ хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 302,950 төгрөг гаргуулж, ...” гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 000  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

        

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                                                              ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   Х.БАЙГАЛМАА