Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2022/00551

 

 

 

 

 

   2022           09          *******                                         153/ШШ2022/00551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, *******, ******* 1 давхарт байрлах, “*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн *******ант сум, ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Ховд аймгийн *******ант сум, ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух, овогт нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 32,568,150 төгрөг, хүү 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,936,072 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг гаргуулах, нийт 56,202,081 төгрөг гаргуулах,  үл хөдлөх барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 153/2022/00470/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.******* болон хамтран зээлдэгч Д. нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 07 сарын 25-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 40,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож баталгаат ипотекийн гэрээг байгуулж, гэрээгээр Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, ******* ******* айл байр, ******* тоот хаягт орших 57 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, барьцааг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. Зээлдэгчийн зүгээс хамгийн сүүлд 2021 оны 05 сарын 31-нд зээлийн төлөлт хийсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд үндсэн зээлд 7,431,850 төгрөг, зээлийн хүүд 8,393,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,6,196 төгрөг нийт 17,011,999 төгрөгийг төлсөн.

 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан ч зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг сайн дураараа төлөхгүй байгаа тул шүүхэд ийнхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч нар нь 2022 оны 02 сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 32,568,150 төгрөг зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,936,072 төгрөг, авлага нотариатын зардал                  17,500 нийт 56,202,081 төгрөг байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ" гэж заасны дагуу дээрх үнийн дүнг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 56,202,081 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, ******* ******* айл байр, ******* тоот хаягт орших 57 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******, Д. нарт холбогдох иргэний хэрэгт дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага 56,202,081 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байгууллагатай 2019 оны 07 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд бид зээлд 17 гаруй сая төгрөг, 2022 оны 2 сарын 23-нд 500,000 төгрөг төлөөд нийт 17,511,999 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс нь 7,000,000 төгрөг хасаж, үлдсэн 10,511,999 төгрөгийг хүү тооцсон авсан байна.

 2020, 2021 онуудад Ковид өвчний учир зээлийг хойшлуулан хүүг зогсоох талаар Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч бүх банкны салбарууд энэхүү тогтоолыг хэрэгжүүлж байхад ******* санхүүгийн байгууллага энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй мөн иргэн бидний хүсэлтийг хүлээж аваагүйгээс болж бид зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүд орж хохирч байна. Иймд ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн хүү 19,680,359, нэмэгдүүлсэн хүү 3,936,072 төгрөг, нийт 23,616,431 төгрөгийн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн тайлбар: Иргэн Ж.******* болон хамтран зээлдэгч Д. нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 07 сарын 25-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 40,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож баталгаат ипотекийн гэрээг байгуулж, гэрээгээр Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, ******* ******* айл байр, ******* тоот хаягт орших 57 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, барьцааг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгчийн зүгээс хамгийн сүүлд 2021 оны 05 сарын 31-нд зээлийн төлөлт хийсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд үндсэн зээлд 7,431,850 төгрөг, зээлийн хүүд 8,393,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,6,196 төгрөг нийт 17,011,999 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан ч зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг сайн дураараа төлөхгүй байсан. Хариуцагч нар нь 2022 оны 02 сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 32,568,150 төгрөг зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,936,072 төгрөг, авлага нотариат 17,500 нийт 56,202,081 төгрөг байгаа болно. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 56,202,081 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, ******* ******* айл байр, ******* тоот хаягт орших 57 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага болох нь 56,202,081 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, ******* ******* айл байр, ******* тоот хаягт орших 57 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байна. Зээл авсан асуудал дээр хариуцагч талаас ямар нэгэн байдлаар маргасангүй. Мөн 500.000 төгрөгийг хүүгээс хассан бөгөөд зээлдүүлэх дараалал байгаа учраас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар үндсэн зээлийн төлбөр шаардах баримт хэрэгт авагдсан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлээд байгаа асуудлын хувьд Засгийн газраас зээл төлөлтийг хойшлуулсан бөгөөд энэ талаар чиглэл өгсөн. Харин зээлийн хүүг зогсоосон асуудал байхгүй. Энэ асуудал нь банктай холбоотой асуудал юм. Мөн энэ талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүүгийн 50 хувийг төлөх асуудлыг хэлж байгаа боловч боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн тайлбар: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нар тухайн байгууллагаас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хүү болон үндсэн зээл нийт 56,202,081 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нарын зүгээс үндсэн зээл дээр маргаагүй. Харин хүүгийн асуудлаас болоод хариуцагч нарын эрх зүйн байдал нь дордож байгаа бөгөөд иргэн хүний хувьд хүндрэлтэй нөхцөл байдал болсон учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: “******* ББСБ” ХХК-ийн салбарын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, дугаар зээлийн гэрээ, дугаар барьцааны гэрээ, дугаар баталгаат ипотекийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, дугаар зээлийн дансны хуулга, зээл хүүгийн тооцоо, ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ад олгосон итгэмжлэл, Ж.*******ын “******* ББСБ” ХХК-д 2022 оны 01, 2021 оны 09, 2020 оны 05 сард гаргаж байсан хүсэлт, шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн хорооны хурлын , дугаар протокол, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, зээлдэгчийн дансны хуулгаас түүвэр хийсэн тооцоолол, барилгын гэрэл зураг, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХААН банк дахь , дугаар дансны хуулганы нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгөв.

            Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгөв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

            2.1. Зээлдэгч Ж.*******, Д. нар тус байгууллагаас авсан 40,000,000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргийг зөрчсөн. Манай байгууллагаас зөвхөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.

2.2. Зээлдэгч нар зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй. Анх зээлийг газар тариалангийн зориулалтаар авсан боловч барилгын салбарт зээлийг ашигласан байна. Зээлийн хороонд зээл төлөх хугацаанд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасан. Гэтэл зээлийг зориулалтын бусаар ашигласан тул зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэж шийдвэрлэсэн.

            2.3. Ковид-19 цар тахлын үед ипотекийн болон зарим хэрэглээний зээлийг хойшлуулах талаар Засгийн газраас чиглэл ирсэн болохоос зээлийн хүүг зогсоох талаар ямар ч шийдвэр гараагүй гэв.

            3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

            3.1. Ковид-19 цар тахлын нөхцөлд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг нэхэмжлэгч “*******” ББСБ хүлээж аваагүй.

            3.2. Ковид-19 цар тахлын үед Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг хойшлуулах, зогсоох талаар Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэв.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

            4.1.  Зээлдэгч Ж.*******, Д. нар “*******” ББСБ ХХК-ийн Ховд салбараас 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дугаартай Зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй зээлдэн авсан байна.

            4.2. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан, Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, ******* ******* айл, ******* тоотод байрлах, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

            4.3. Зээлдэгч нар “*******” ББСБ ХХК-ийн зээлийн хороонд зээл, хүүгийн нөхцөлийг өөрчилж өгөхийг хүсэж 2 удаа хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг “*******” ББСБ ХХК-ийн Зээлийн хорооны хурлын шийдвэрээр зээлийн нөхцөлийг өөрчлөхөөс татгалзаж шийдвэрлэсэн байна.

            5. Нэхэмжлэгчийн зээлээ төлөхийг шаардсан шаардлагын тухайд,

            5.1. “*******” ББСБ ХХК-ийн Ховд салбараас зээлдэгч Ж.*******, Д. нар нь  40,000,000 төгрөгийн зээлийг Газар тариалан эрхлэх зориулалтаар 30 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”гэж                зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

            Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар 2021 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл  үндсэн зээлд 7,431,850 төгрөг, зээлийн хүүд 8,393,953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,6,196 төгрөг,  нийт 17,011,999 төгрөгийг төлсөн гэдэгт зохигчид маргахгүй байна.   Түүнээс хойш зээлдэгч нар зээл төлөх үүргээ зөрчжээ. Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 32,568,150  төгрөгийг төлнө гэдэгт маргахгүй байгаа ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гээд маргана. Нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийн үлдэгдэл 32,568,150 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,936,072 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг,  нийт 56,202,081 төгрөг нэхэмжлэв.

 Зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн  452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” гэж заасныг үндэслэн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг 3,936,072 төгрөгөөр тооцсон байна. Энэ талаар талууд Зээлийн гэрээний 3.1.7-д Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор  тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн үндсэн хүү 19,680,359 төгрөгөөс 20 хувь нэмэгдүүлсэн хүүг тооцоход 3,936,072 төгрөг тооцогдоно. 

 Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д, 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 56,4,581 төгрөг төлөхийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. /Хавтаст хэргийн 5-8 дахь хуудас/

            5.1. Харин хариуцагч нараас ковид-19 цар тахлын үед зээл төлөх хугацааг хойшлуулах, эсхүл зээл, түүний хүүг зогсоох талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг “*******” ББСБ ХХК хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзав.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.-д “Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн .1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.”, 10.10.-д “Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монгол банк батална.”гэж заажээ. Энэхүү хуулийн хэрэгжилтээр цар тахлын үед Засгийн газар, Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй эх үүсвэртэй ипотекийн зээлийг зээлдэгч хүсэлт гаргасан тохиолдолд ямар нэгэн шаардлага тавихгүйгээр хуульд заасан хугацаагаар хойшлуулах, хэрэглээний зээлийг төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах чиглэлийг банк, банк бус санхүүгийн байгууллагад өгсөн ба зээлийн хүүг зогсоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Энэ талаар  гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

Зээлдэгч нар 2020 онд, 2022 оны 01 дүгээр сард зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг “*******” ББСБ-д гаргаж байжээ. “*******” ББСБ ХХК-ийн  2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэрээр зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах боломжгүй талаар шийдвэр гаргасан байна. Зээлийн хороогоор зээлдэгч нарын хүсэлтийг хэлэлцэхэд тэд авсан зээлийг зориулалтаар нь буюу газар тариалан эрхлэх зориулалтаар ашиглаагүй, барилгын салбарт зарцуулсан, нэхэмжлэгч байгууллагын зүгээс зээлдэгчид олгосон зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавих эрхтэй бөгөөд зээлдэгч нар зээлийг өөр зориулалтаар ашигласан үндэслэлээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “.Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.”гэж зааснаар нэгэнт зээл олгосон байгууллагаас зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзсан тул зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэх үүргийг хүлээнэ.

5.3. “*******” ББСБ ХХК-ийн Ховд аймаг дахь салбар нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн  29.6.-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.” гэж зааснаар хуулийн этгээдийн эрхгүй боловч  нэхэмжлэлийг “*******” ББСБ ХХК-иас олгосон итгэмжлэлээр гаргасан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.

5.4. Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь 40,000,000 төгрөгийн зээл олгосон, барьцааны гэрээ байгуулсан гэдэгт талууд маргахгүй байна. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, *******, ******* айл, ******* тоотод байршилтай, 57 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ж.*******ын өмчлөлийн  хоёр өрөө  байрыг барьцаалсан, барьцааны гэрээ бичгээр хийгдэж, тухайн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр барьцааны гэрээнд тавигдах Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна. /Хавтаст хэргийн 9-10 хуудас/

            Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хийгдсэн ба барьцааны зүйлийг “Гэрийн эд зүйл, тоног төхөөрөмж” гэж тусгасан боловч ямар төрлийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болохыг тодорхой заагаагүй, мөн нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг шаардаагүй, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан болохыг дурдах нь зүйтэй. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

            5.5. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж зааснаар талууд зээлийн гэрээ байгуулахдаа зээлийг хугацаанд нь төлөхгүй бол зээлдэгч Ж.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

            Зээлдэгч нар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй болох нь тогтоогдсон тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нь үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэсэн нэмэлт үүрэг бөгөөд зээлдэгч нар зээл төлөх үүргээ гүйцэтгэвэл үүрэг дуусгавар болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй. Харин үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бол уг ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457-р нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв. 

            5.6. Нэхэмжлэгчээс нотариатын зардалд 17,500 төгрөг гаргуулахыг шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” бөгөөд нотариатын зардал нь нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол  боловч  энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх  тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийнэ.

6. Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид *******3,872 төгрөг төлөх ёстой байхад 509,160 төгрөг төлж, 70,200 төгрөг илүү төлсөн байх тул  улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******, Д. нараас 438,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******, Д. нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 32,568,150 төгрөг, зээлийн хүү 19,680,359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,936,072 төгрөг, нийт 56,4,581 (Тавин зургаан сая нэг зуун наян дөрвөн мянга таван зуун наян нэг) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-ийн Ховд салбарт олгож,  нотариатын зардал 17,500 (Арван долоон мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.*******, Д. нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү  56,4,581 төгрөгийг сайн дураар төлөхгүй бол барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Ж.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн 8449558 дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн *******ант сумын 7-р баг, *******, ******* айл, ******* тоотод байршилтай, 57 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай,  хоёр өрөө  байрыг зарж борлуулсны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд  аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457-р нээлттэй, хаалттай  хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 509,160 төгрөгөөс 438,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 438,872 төгрөг, төрийн сангийн данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН