Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 132/ШШ2022/00491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1******* онд төрсөн, 27 настай, эмэгтэй, О******* аймгийн Б******* сумын *******т баг, ******* тоотод оршин суух, М******* овогт Х******* Б******* /ФА*******/,

 

Нэхэмжлэгч: 1 онд О******* аймагт төрсөн, настай, эрэгтэй, т, эрхэлсэн тодорхой ажилгүй, О******* аймгийн Б******* сумын Г багийн айл, тоотод оршин суух, М******* овогт Х******* Д /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1 онд төрсөн, 26 настай, эрэгтэй,Б аймгийн С сумын дүгээр багт оршин суух, Т овогт Эы М //-д холбогдох,

 

.658.07 /дөрвөн сая зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуун долоон/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй,132/2021/00268/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С,

Хариуцагч Э.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Э,

Гэрч Ц.М /цахимаар/

Нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хамтран нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д нар нь Э.Мд холбогдуулан эмээлийн бааврын үнэ ,658,07 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд:

Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие X.Б******* нь Э.Мд холбогдуулан О******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан, гомдлын агуулга Э.М манай гэрт байсан ааваас бидэнд өгсөн эмээлийн хар мөнгөн бааврыг дүү Даас гуйж аван барьцаалан зээлдүүлэх газарт тавиж өөрийн холбогдсон хэргийн хохирлыг төлөхөд хэрэглэсэн ба эмээлийн бааврыг авч өгнө гэсээр барьцаалан зээлдүүлэх газарт заруулсан байсан. Дүү бид хоёр эмээлийн баавраа нэхэж олон удаа шаардаж байсан ба Э. М удахгүй аваад өгнө гэж худлаа яридаг байсан. Энэ асуудлыг залилсан гэж үзэн шалгуулсан боловч хэрэг биш байна гэжээ. Цагдаагийн газарт өгөх үед Мөнх-Эрдэнийн аав нь хүртэл ирж өргөдлөө аваач ээ, ах нь төлөөд өгье гэж хүртэл хэлж байсан.

Э. Мэс эмээлийн баавраа нэхэж утсаар, чатаар мөн биеэр очиж уулзаж шаардсан боловч авч өгөөгүй. Уг бааврыг Цагдаагийн газарт үнэлгээнд үнэлүүлэхээр даалгаж үнэлгээг тогтоосон ба Э. Мэс уг зарсан бааврын үнэ болох ,658,07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сард Н гэдэг эмэгтэйн шүдийг М цохиод хугалсан. Шүдийг нь хийлгэж өгөхгүй бол Цагдаад өгөх гээд байна гэхээр нь би надад мөнгө байхгүй. Аавын эмээлийн бааврыг ломбардад ,000 төгрөгөөр тавьсан байгаа гэж хэлтэл тэрийгээ надад аваад өгчих би тэр ломбардаас очиж аваад таньдаг эгч дээрээ найдвартай хүнд тавьчихъя гэж хэлээд ломбардны бичгийг миний бичиг баримтын хамт аваад явсан. Хоёр долоо хоногийн дараа миний цалин буучихна асуудалгүй аваад өгчихнө. Энэ шүдний хэргийг зохицуулаадахъя гэж хэлсэн. Тэгээд 2 сарын дараа холбогдсон боловч утсаа авахгүй алга болчихсон. Тэгэхээр нь би дүү Сүхээтэй нь холбогдоод хэлсэн. Удалгүй аав нь ирж уулзсан. Тоног нь зарагдсан байна. Хийлгэж өгнө гэсэн. Тэгээд хийлгэж өгөхийг нь хүлээгээд Эрдэнэтэд б байгаад хийж өгөхгүй болохоор нь би хот руу ажилтай байсан тул явсан. Манай эгч 2020 онд энэ талаар мэдээд Цагдаад өргөдөл гаргаад өгсөн. Тэгтэл М надтай холбоо бариад эгч чинь цагдаад өгсөн байна. Танай тоногууд чинь байгаа ломбардын хүн нь урдаас удахгүй ирчихнэ гэж ярьсан. Ингэж ярьчихаад дараа нь мэдүүлэг өгөхдөө

Д надруу залгаад манай эгчид тэнд байгаа гэж хэл гэсэн гэж худлаа ярьсан байна лээ. Одоо ,658,07 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Дээр үеийн хийцтэй хатуу хар мөнгөн баавар байсан. Манай аав ЗИЛ-130 машин, 7 адуугаар авч байсан. Хэрвээ би зарах байсан бол ломбардад граммлаж зарахгүй байх байсан. Зүгээр өөрөөр нь зарахад үнэ хүрэх байсан гэв.

3.Хариуцагч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д бид хоёр 2017 оны 11 сард Төгөл баян худалдааны төвийн караокены газар орсон. Д Н-Эрдэнэ гэж хүүхнийг элдэв бусаар хэлж зодоон эхэлсэн. Би зодоогүй салгах гэж очсон. Нг Д цохисон гэдгээ хүлээсэн байгаа. Маргааш нь Н-эрдэнэ Д луу өөрөө ярьсан байсан. Тэгээд над руу ярьж байсан. Н-Эрдэнийн ах нь цагдаад өгнө гээд шүдний мөнгө 600,000 төгрөг нэхээд байсан. Би цуг явсан, найз нөхөд учраас ,000 төгрөг байснаа өгсөн. Тэр зодооныг Д өөрөө эхлүүлсэн, өөрөө цохисон. Д аавынхаа эмээлийн бааврыг ломбардад тавьсан байсан. Үүнийг тавиад өрөө дарчихаад дараа нь авъя гэж ярьж байсан. Миний бичиг баримт Завханд байгаа ирээгүй байна гэж ярьж байсан. Тэгээд би тухайн үедээ өөрийнхөө бичиг баримтаар бааврыг ломбардад тавьж өгсөн нь үнэн. Д би хамт яваагүй гэж ярьж байна. Өөрийг нь байхгүй бол Дын бичиг баримттай байсан ч ломбард надад өгөхгүй. Ломбардны эзэн М бид хоёртой цуг очиж анх барьцаанд тавьсан байсан ломбардны 110 хэдэн мянган төгрөгийг чөлөөлж авч байсан. Тэгээд 50,000 төгрөгөөр ломбардад тавьсан. Ломбардын бичгийг Дт өөрт нь тэр дор нь өгч байсан. Д тэр мөнгийг Н-Эрдэнэд аваачиж өгсөн. Д дараа нь эмээлийн бааврыг 150,000 төгрөг нэмээд зарсан гэж надад хэлж байсан. Би ,658,07 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дт эмээлийн хяр нь байгаа, эмээлийн бааврыг хяраар нь үндэслээд үнэлээд байгаа юм байна. Хярыг нь авч ирээд дахин үнэлгээ хийлгүүлмээр байна. Үнэлгээний газар сая үнэлгээ хийхдээ надтай холбоо бариагүй гэв.

.Шүүх хуралдаанд гэрч Ц.М мэдүүлэхдээ: Би энэ хүмүүсийг танихгүй. Манайхаар үйлчлүүлж байсан байх. Би ажлын байраа солиод жил гаран болсон байна. Би шинэ байрандаа ороод жил болж байна. Тухайн үед би Хүрэнбулаг багт ломбард ажиллуулж байсан. Хэрэгт холбогдоод мөнгөний хэрэг болоод гэж 2 залуу ирж уулзсан. Төгөл худалдааны төвийн 1 давхарт алт монет мөнгөн эдлэл авдаг газар эмээлийн бааврыг барьцаанд тавьсан, тэр газраас нь шилжүүлээд танайд тавьчихъя гэж ярьсан. Тэр хүүхэд нь өмнө нь манай ломбардад гар утас тавьж байсан хүүхэд байсан. Төгөл худалдааны төвийн ломбардын эзнийг алт мөнгө мэддэг хүн юм чинь гэж бодоод тэр бааварыг баараггүй мөнгө мөн гээд би авч байсан. Ломбарданд очоод би бичиг хийж өгсөн. Өнгө зүс дүрсийг би мэдээд байна. Харахад хав хар, нь пирамид, ромбо хэлбэртэй байсан. Хэсэг хугацааны дараа барьцааны хугацаа дуусахаас өмнө мөнгө нэмье гээд ирэхээр нь нэмэхгүй гэхэд заръя гэсэн. Зараад зөрүү мөнгийг авъя гэхээр нь алт мөнгөний дархан руу орж граммлуулаад авч байсан. Ланг нь төгрөгөөр бодож авсан. 5 ширхэг гурвалжин хэлбэртэй судалтай байсан санагдаж байна. Зарах гэж ирэхдээ хэдүүлээ ирснийг санахгүй байна. Эмээлийн бааврыг худалдаж авсны дараа явуулын алт монет мөнгө авна гэж орж ирсэн ченжүүдэд зарахад сорьц багатай хатуу хар мөнгө байна гэж хэлж байсан. Манай ломбард гар утас авдаг байсан. Өмнө нь гар утас тавьж, хугацаандаа юм аа авсан болохоор дараагийх нь зүйлийг авсан байх. Би хуучин байрандаа ажиллаж байхдаа бүх бичиг баримтаа устгаад шинэ байрандаа ирсэн. Надад барих баримт байхгүй. Шууд хэлчих нэр мэдэхгүй байна. М нь намайг х ирээд надад мэдэгдэхгүйгээр бичлэг хийсэн байсан. Би аль алинийг нь танихгүй гэв.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Болор-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх--7 тал/, О******* аймгийн П газрын 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 393 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай п тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай п шийдвэрт өөрчлөлт оруулах тухай п тогтоол, А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-26-27 тал/, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, Х ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 1 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, эмээлийн мөнгөн баавар үнэлсэн тухай тайлан /хх-63-73 тал/, нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин шинжээч томилж, Б ХХК О******* аймаг дахь салбарын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02/03-0 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн албан бичиг, үнэлгээний тайлан /хх-105-111/,

Хариуцагчаас Б аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/95 дугаартай захирамж, Э.Мөнх-Эрдэнийн жолоочийн үнэмлэхний хуулбар, Эрүүл мэндийн яамны Covid-19 шинжилгээний хариуг гаргаж өгсөн байна.

6. О******* аймгийн П газрын 2021 оны 8 дугаар сарын 0-ний өдрийн 1/987 дугаартай албан бичгээр Эрүүгийн 200068 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг татсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д нар нь хариуцагч Э.Мэс эмээлийн мөнгөн бааврын үнэ ,658,07 /дөрвөн сая зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуун долоон/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Э.М манай гэрт байсан ааваас бидэнд өгсөн эмээлийн хар мөнгөн бааврыг дүү Даас гуйж аван барьцаалан зээлдүүлэх газарт тавьж өөрийн холбогдсон хэргийн хохирлыг төлөхөд хэрэглэсэн. Эмээлийн бааврыг авч өгнө гэсээр барьцаалан зээлдүүлэх газарт заруулсан байсан. Эмээлийн баавраа нэхэж олон удаа шаардаж байсан ба Э. М удахгүй аваад өгнө гэж худлаа ярьж, ... түүний аав нь ирж Цагдаад өгсөн өргөдлөө аваач, ах нь төлөөд өгье гэж хэлж байсан. Цагдаагийн газарт шалгагдаж байхад гарсан үнэлгээ болох ,658,07 төгрөгийг Э.Мэс гаргуулна гэж, тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

3.1 Х.Д нь зодооныг эхлүүлж, Н гэх хүүхнийг цохисон. Би зодоон эхлүүлээгүй. Н гэгчийн ах нь утсаар ярьж шүдний мөнгө 600,000 төгрөг нэхсэн. Би Х.Дтай хамт явсан, найз гэдгээрээ өөрт байсан ,000 төгрөгийг өгсөн. Х.Д аавынхаа эмээлийн бааврыг ломбардад тавьсан, үүнийг ломбарданд тавиад хохирлоо дараад дараа нь авъя гэж ярьж байсан. Ломбардны эзэн Мтай хамт бид хоёр анх барьцаанд тавьсан ломбарданд очиж эмээлийн бааврыг гаран мянган төгрөг өгч чөлөөлж, дахин 50,000 төгрөгөөр ломбардад тавьсан. Хохирлын мөнгийг Нд Х.Д аваачиж өгсөн. Ломбардад би өөрийн бичиг баримтаар тавиад, ломбардны бичгийг Х.Дт өгсөн. Дараа нь Х.Д эмээлийн бааврыг ломбардад нь 150,000 төгрөг нэмээд зарсан гэж надад хэлж байсан. Би ,658,07 төгрөгийг төлөхгүй гэж,

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч эмээлийн мөнгөн /хар/ баавар нь нэхэмжлэгч нарын аавын өмчлөлийн эд хөрөнгө байх тул Х.Д, Х.Б******* нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй.

Хариуцагч Э.М эмээлийн бааврыг ломбарданд зараад зөрүү мөнгийг аваад ашигласан гэдгийг нотлох баримт байхгүй.

Шинжээчийн дүгнэлтээр эмээлийн мөнгөн бааврыг 3 өөр үнэлгээгээр үнэлсэн. Шүүх шинжээчийн дүгнэлтийг заавал үнэлэх шаардлагагүй. Хариуцагч Э.М хохирол учруулсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

.Э.М нь 600,000 төгрөгийн хохирол төлөх зорилгоор Х.Дын аавынх нь гэх эмээлийн мөнгөн бааврыг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Ц.Мн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг бүртгэлтийн хэргийн материалд хохирогч Х.Болор-Эрдэнийн Э.Мтэй холбогдож эмээлийн баавраа авах талаар асуухад би 50,000 төгрөгөөр урт цагаанд байрлах таньдаг эгчийнхээ ломбарданд тавьчихсан байгаа. ...ломбардны эгч хөдөөнөөс ирэхээр би өөрөө аваад өгнө гэж хэлсэн гэх мэдүүлэг, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, 0,000 төгрөгийг Н-Эрдэнийн данс руу Э.Мөнх-Эрдэнийн данснаас шилжүүлсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

.1.Хариуцагч Э.М нь эмээлийн мөнгөн /хар/ бааврыг Х.Дт буцааж өгөөгүйгээс шалтгаалан Х.Б******* нь О******* аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын -ний өдөр хэрэг бүртгэлтийн 200068 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан байна.

О******* аймгийн П газрын п 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 393 дугаартай тогтоолоор ...иргэний эрх зүйн шинжтэй маргаан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

.2.Хариуцагч Э.Мөнх-Эрдэнийн Х.Д нь зодооныг эхлүүлж, Н гэх хүүхнийг цохисон. Би зодоон эхлүүлээгүй. Хохирлын мөнгийг Нд Х.Д аваачиж өгсөн. Ломбардад би өөрийн бичиг баримтаар тавиад, ломбардны бичгийг Х.Дт өгсөн гэх татгалзалын үндэслэл нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.М нь эмээлийн мөнгөн бааврыг өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газар тавьж, хохирол төлсөн, эмээлийн бааврыг барьцаалан зээлдүүлэх газраас авч нэхэмжлэгч нарт өгөөгүй болох нь тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болж байгаа эмээлийн мөнгөн бааврыг аавынх, ааваас өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд Э.М нь нэхэмжлэгч нарын эцгээс бус Х.Даас авсан, эд хөрөнгө хэний эзэмшил өмчлөлд байгааг заавал нотлох шаардлагагүй юм.

6.Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Х.Д нь эмээлийн бааврыг Э.Мд өөрийн зөвшөөрлөөр өгсөн гэж үзэхээр байгаа хэдий ч нэхэмжлэгч Х.Б*******тэй үүргийн харилцаа үүсээгүй тул бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д нарыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.1-д зааснаар Э.Мэс эмээлийн мөнгөн бааврын үнийг шаардах эрхтэй гэж үзэв.

7.Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө биетээр байхгүй, буцаан өгөх боломжгүй болсон бол үнийг төлөхөөр зохицуулсан. Нөхөн төлбөрийн хэмжээ нь эд хөрөнгийг олж авсан үеийн үнээр тодорхойлогдох боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд эд хөрөнгийг буцаан өгөөгүй учир эд хөрөнгийн үнэлгээний өөрчлөлтийг хариуцан төлөх үүрэгтэй.

7.1.Эмээлийн мөнгөн бааврын үнэлгээг талууд эс зөвшөөрч маргасан тул шүүхээс удаа дараа шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон боловч шинжээчээр томилогдсон Халиун Капитал ХХК, Далай ван Аудит ХХК-ийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн дүгнэлт гэж үзэн шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

7.2.Харин хэрэг бүртгэлтийн шатанд шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг үндэслэн эмээлийн мөнгөн бааврын үнэ ,658,07 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,8 /наян есөн дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 89,8 /наян есөн дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д нарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мэс ,658,07 /дөрвөн сая зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуун долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д нарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89,8 /наян есөн дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 89,8 /наян есөн дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН