Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2022/00532

 

 

 

 

 

 

2022 09 14 153/ШШ2022/00532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ..... ХХК /РД:2075377/-ийн ..........-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, *******т сум, *******-р баг, ******* багийн 3/******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ын ,

Хариуцагч: Ховд аймаг, *******т сум, *******-р баг, ******* багийн 3/******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35,319,822.01 /гучин таван сая гурван зуун арван есөн мянга найман зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч банк ХХК-ийн Ховд салбарын захирал Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ын , *******ын ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр банктай ЗГ5*******05112**************7 дугаартай гэрээг байгуулж 19,500,000 төгрөгийг жилийн 24% хувийн хүүтэй, 3******* сарын хугацаатай зээл авч ашигласан.

Мөн иргэн ын нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр банктай ЗГ5*******05121920 дугаарт кредит карт-хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 5,582,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай гэрээ байгуулсан.

Дээрх ЗГ5*******05112**************7 тоот, ЗГ5*******05121920 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр ЗБ5*******05112**************7 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗБ5*******05121920 дугаартай барьцааны гэрээгээр Ү-1*******17000275 тоот улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн *******т сумын *******-р баг, ******* багийн 3/******* айлын орон сууцны ******* тоотод байрших 15 м2 талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан болно.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ын од холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 9*******3 хоног хугацаа хэтрүүлж, Худалдааны зээл ЗГ5*******05112**************7 тоот зээлийн гэрээний үүрэгт 17,955,*******49.53 төгрөг, хүүгийн төлбөрт 11,*******07,121.*******2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт **************4,589.21 төгрөг *******,227,3*******0.3******* төгрөг, нийт *******,227,3*******0.3******* төгрөгийг,

Кредит карт-хэрэглээний зээл ЗГ5*******05121920 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,004,923.49 төгрөг, үндсэн хүүний төлбөр 87,538.1******* төгрөг, нийт 5,092,4*******1.*******5 төгрөгийг тус тус төлөөгүй байна.

Худалдааны зээлд *******,227,3*******0.3******* төгрөг, кредит карт-хэрэглээний зээлд 5,092,4*******1.*******5 төгрөг, нийт 35,319,822.01 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд баръцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж тус тус заажээ

Иймд Д., Э.******* нараас нийт 35,319,822.01 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт банкинд олгуулж өгнө үү.

БГ5*******05112**************7, ЗБ5*******05121920 дугаарт Ипотекийн гэрээний дагуу Ү-1*******17000275 улсын дугаартай Ховд аймгийн *******т сумын *******-р баг, ******* багийн 3/******* айлын орон сууцны ******* тоотод байрших 15м2 нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ5*******05112**************7, ЗГ5*******05121920 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.од 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр 19,500,000 төгрөгийн худалдааны зээл буюу гар утас худалдаа, засварын үйлчилгээнд зориулж гэрээ байгуулан зээл олгосон. Тус зээл 2019 оны 0******* дугаар сар хүртэл хэвийн төлөлттэй байгаад 2019 оны 08 дугаар сард төлөлт зогссон. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3,425,*******11 төгрөгийн төлөлт хийгдсэн. Үүний 1,544,000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж, 1,879,000 төгрөг үндсэн хүүгээс төлөгдсөн. 2,241 төгрөг торгуулийн хүүнд суутгагдсан. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл зээлийн торгуулийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг түр хугацаанд зогсоосон. Нэхэмжлэлийн шаардлага нь Д.оос 17,955,*******49 төгрөгийг 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл, 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 1*******-ны хүртэл хүүгийн үндсэн төлбөр болох 11,*******07,121.*******2 төгрөг, үүнтэй холбоотой нэмэгдүүлсэн төлбөр **************4,589.21 төгрөг, нийт *******,227,3*******0.3******* төгрөгийг нэхэмжилсэн. Д. нь 2019 онд 5,000,000 төгрөгийн эрхтэй кредит картын зээл авсан. 2019 оны 07 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй. Нийт *******70 хоногийн зөрчил үүссэн. Тус зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж хэрэглээний зээл рүү шилжүүлсэн. 2021 оны ******* дугаар сарын 13-ны өдөр 5,582,000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. Монгол банкны актив ангилах зээлийн дагуу нэг зээл нь муудсан бол нөгөө зээлийг шүүхэд давхар нэхэмжлэхээр ангилагддаг. Үүнтэй холбоотойгоор зээлийг давхар нэхэмжилсэн. Зээлийн үлдэгдэл төлбөр 5,150,000 төгрөг, үндсэн хүү 97*******,000.32 төгрөг байгаа. Нийт 34,*******4*******,483.31 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Үндсэн зээлдэгч Д., журмын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч байх шаардлагатай гээд гэр бүлийн хүн Э.******* гарын үсэг зурсан. 2 жилийн хугацаанд хувийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний ажил тасалдаж зогссонтой холбоотой зээлээ төлж чадаагүй. Бага хүүхэд нь өвчтэй байсан. ....Банк мэдэгдлээ өгсөн үеэсээ гэрээнийхээ үүргийг цуцлагдсан гэж үзээд байгаа юм уу, эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа гэрээний үүрэг цуцлагдсан гэж үзээд байгаа юм уу, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. ....Хүүгийн төлбөрийг *******,000,000 төгрөг гэдэг байдлаар тайлбарлаж байна.

Хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Кредит картын зээл гэдэг агуулга арай өөр. Нөхцөл байдлыг өөрчилж хэрэглээний зээлийн нөхцөлд кредит картын зээлийг шилжүүлсэн гэж байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,004 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 87,000 төгрөг гэж хэлээд байгаа. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* сарын хугацаатай гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо төлөхгүй байгаа гэдэг үндэслэлээр биш ерөнхийдөө манайх актив ангилах журмынхаа дагуу нэг зээл дээрээ нэхэмжлэл гаргаж байгаа бол нөгөө зээлийг давхар нэхэмжлэх эрхтэй гэж байна. Кредит картын зээлийн тухайд эрсдэл бий болоогүй байгаа гэж үзэж байна. Актив ангилах журмынхаа дагуу бусад зээлийг хамтатган нэхэмжлэх ёстой юм хэрэглээний зээлийг хамт нэхэмжилж байгаа гээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа. Кредит картын тухайд шаардах эрх бий болоогүй байна. Банк өөрсдөө тооцоолол гаргадаг. 2021 оны 1-8 сар хүртэл хугацаанд ямар тооцооллыг хасаж гаргаад байгаа юм. Шууд нэмэгдүүлсэн хүүгээ тооцсон асуудал харагдаад байгаа. Банк зээл олгосон гэдгээрээ эрсдлийг хариуцагчаараа төлүүлэх шаардлагыг шүүхэд гаргадаг. Энэ зээл жилийн 22 хувийн хүүтэй зээл байгаа. Хүүхдийн эмчилгээний асуудал байсан учраас банкинд хүсэлтээ гаргаж байсан. Хүсэлт ирсэн тохиолдолд хүүг зогсооно гэж байна. Энэ журамласан зохицуулалт нь хаана байгаа юм. Монгол банкны зүгээс хүүгийн төлбөрийг зогсоох чиглэл баримталсан. Энэ талаар харилцагч нарт мэдээлэл өгсөн эсэх нь тодорхойгүй. Аль аль талдаа үүрэг гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандсан нөхцөл байдал байгаа... гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, банк ХХК-ийн Ховд салбарын захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *******/*******3 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлэн хуулбар, банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18/7979 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн ЗГ5*******05112**************7 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн ЗБ5*******05112**************7 тоот ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн БГ5*******05112**************7 тоот барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ5*******05121920 тоот зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗБ5*******05121920 тоот ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Д., Э.******* нарын иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, банк ХХК-ийн Ховд салбараас Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ТБ2022/0004******* дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, банк ХХК-ийн Ховд салбарын захирлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн *******/513 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, банк ХХК-ийн уулзалтын тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Д.оос банк ХХК-ийн Ховд салбарт гаргасан хүсэлт, *******ын *******ийн нэр дээрх 0029701 дугаартай Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээний тасагт илгээ хуудасны хуулбар, торлог шилэнцрийн мэс заслын хуудасны хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.оос банк ХХК-ийн Ховд салбарт гаргасан өргөдөл, 2022 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн банк ХХК-ийн уулзалтын тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн банк ХХК-ийн уулзалтын тэмдэглэл, Д.ын нэр дээрх 5*******05112**************7 тоот зээлийн дансны хуулга, зээл төлөлтийн тооцоолол, зээлийн зөрчлийн мэдээлэл, Д.ын нэр дээрх 5*******05121920 тоот зээлийн дансны хуулга, зээл төлөлтийн тооцоолол, зээлийн зөрчлийн мэдээлэл, банк ХХК-ийн Ховд салбарын захирлын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *******/45******* дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18/*******/0245 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч талаас 2022 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийн 0392 дугаартай иргэн Д.оос иргэн Н.*******т олгосон итгэмжлэл, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэлийн 0*******20 дугаартай иргэн Э.Оюунэцэцэгээс иргэн Н.*******т олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

Шүүхээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ийн хүсэлтээр банкны Зээлийн хорооны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/59-19 дугаар хурлын шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч банк ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч Д., Э.******* нараас /худалдааны зээл/ үндсэн зээл 17,955,*******49.53 төгрөг, хүүгийн төлбөр *******,5*******7,57******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,543 төгрөг, нийт 24,725,7*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас үлдэх 5,501,592 төгрөгийг, мөн 5,092,4*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч байгууллага анх шүүхэд хариуцагч нараас худалдааны зээлийн үндсэн төлбөр 17,955,*******49.53 төгрөг, зээлийн хүү 11,*******07,121.*******2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************4,589.21 төгрөг, нийт *******,227,3*******0.3******* төгрөг,

Кредит карт-хэрэглээний зээлийн үндсэн төлбөр 5,004,923.49 төгрөг, зээлийн хүү 87,538.1******* төгрөг, нийт 5,092,4*******1.*******5 төгрөг,

Нийт 35,319,822.01 төгрөгийг гаргуулах, мөн БГ5*******05112**************7, ЗБ5*******05121920 дугаартай Ипотекийн гэрээний дагуу Ү-1*******17000275 улсын дугаартай Ховд аймгийн *******т сумын *******-р баг, ******* багийн 3/******* айлын орон сууцны ******* тоотод байрших 15м2 нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Д., Э.******* нар нь 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр банктай ЗГ5*******05112**************7 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 19,500,000 төгрөгийг 24 хувийн хүүтэйгээр 3******* сарын хугацаатай худалдааны зээлийг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөн банктай ЗГ5*******05121920 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,582,000 төгрөгийг 22,8 хувийн хүүтэйгээр ******* сарын хугацаатай кредит карт-хэрэглээний зээлийг тус тус авсан. Зээлдэгч нар гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар худалдааны зээлийн үндсэн төлбөр 17,955,*******49.53 төгрөг, зээлийн хүү 11,*******07,121.*******2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************4,589.21 төгрөг, нийт *******,227,3*******0.3******* төгрөг, Кредит карт-хэрэглээний зээлийн үндсэн төлбөр 5,004,923.49 төгрөг, зээлийн хүү 87,538.1******* төгрөг, нийт 5,092,4*******1.*******5 төгрөг, Нийт 35,319,822.01 төгрөг байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Хариуцагч нар нь Коронавируст цар тахал гарснаас шалтгаалан 2 жилийн хугацаанд хувийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний ажил тасалдаж зогссонтой холбоотой, мөн бага хүүхэд маань өвчтэй байсан учир зээлээ төлөх чадваргүй болсон. Уг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хувьд эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Түүнчлэн, Кредит карт-хэрэглээний зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,004 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 87,000 төгрөг гэж хэлээд байгаа боловч уг зээлийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* сарын хугацаатай гэрээ байгуулагдсан ба энэхүү зээлийн тухайд эрсдэл бий болоогүй, зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэж байгаа тул нэхэмжлэгч шаардах эрх бий болоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Д.Аринболд, Э.******* нар нь банк ХХК-ийн Ховд салбартай 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр ЗГ5*******05112**************7 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, худалдааны зээлийн зориулалттай, 3******* сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр 19,500,000 төгрөгийг, мөн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ5*******05121920 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, кредит карт-хэрэглээний зээлийн зориулалттай, ******* сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 5,582,000 төгрөгийг тус тус хүлээн авсан байна.

4.2. 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр байгуулсан ЗБ5*******05112**************7 дугаартай Ипотекийн гэрээгээр;

- Ховд аймгийн *******т сумын *******-р баг, ******* багийн 3/******* айлын орон сууцны ******* тоотод байрших 15 м2 нэг өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1*******17000275 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нар худалдааны зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс үүдэн Монгол банкны актив ангилах журмын дагуу худалдааны зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн кредит карт-хэрэглээний зээлийн үндсэн зээл, зээлийн хүүг тус тус төлүүлэх... гэж, хариуцагч талаас ...Худалдааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол эргэлзээтэй учир нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн кредит карт-хэрэглээний зээл нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* сарын хугацаатай гэрээ байгуулагдсан ба уг зээлийн тухайд хугацаа дуусаагүй, эрсдэл бий болоогүй учир шаардах эрх бий болоогүй... гэжээ. Харин зохигчид үндсэн худалдааны зээлийн үлдэгдэл 17,955,*******49.53 төгрөг гэдэгт маргаагүй болно.

*******. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

*******.1. Нэхэмжлэгч банк ХХК нь хариуцагч нараас зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байх учир Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр байгуулсан, худалдааны зээлийн зориулалттай зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүүг, мөн Иргэний хуулийн 153, 154 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шаардах эрхтэй байна.

*******.2. Хариуцагч Д., Э.******* нар нь 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн ЗГ5*******05112**************7 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 17,955,*******49.53 төгрөг, зээлийн хүү *******,5*******7,57******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,543 төгрөгийг банк ХХК-д төлөх ёстой болох нь хэрэгт авагдсан ЗГ5*******05112**************7 дугаартай зээлийн гэрээ, тус гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн график, банкны 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх зээлдэгч Д.ын зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

7. 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн ЗГ5*******05112**************7 дугаартай зээлийн гэрээний тухайд:

7.1. Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

7.2. Хариуцагч Д., Э.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч талын буюу банкны санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох буюу түүнийг цуцлахаар заажээ.

Хариуцагч Д., Э.******* нар ЗГ5*******05112**************7 дугаартай зээлийн гэрээний үүргийн төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээл 393,205 төгрөг, үндсэн хүү 371,835.*******2 төгрөг, 2019 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээл 375,57*******.1 төгрөг, үндсэн хүү 389,4*******4.53 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үндсэн хүү 358.37 төгрөгийг, 2020 оны 0******* дугаар сарын *******-ны өдөр үндсэн зээл 773,*******04.94 төгрөг, үндсэн хүү 754,153.53 төгрөг, торгуулийн хүү буюу нэмэгдүүлсэн хүү 2,41.53 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээл 1,9*******4.42 төгрөг, үндсэн хүү 3*******3,207.03 төгрөг, нийт 3,425,**************.97 төгрөгийг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан зээлдэгч Д.ын нэр дээрх 5*******05112**************7 тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Улмаар зээлдэгч тал буюу банк ХХК-ийн Ховд салбар нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.7-д тус тус заасныг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандан 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн ЗГ5*******05112**************7 дугаартай зээлийн гэрээтэй холбогдолтой маргааныг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргаснаар зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д., Э.******* нараас 2019 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн ЗГ5*******05112**************7 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 17,955,*******49.53 төгрөг, зээлийн хүү *******,5*******7,57******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,543 төгрөг, нийт 24,725,7*******8 төгрөгийг гаргуулан банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,501,592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Зээлийн хүү 11,*******07,121.*******2 төгрөгөөс *******,5*******7,57******* төгрөгийг хариуцагч талаас гаргуулж, 5,501,592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

8.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...хариуцагч талд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа сануулж байсан. Зээлдэгч нар 2019 оны 08 дугаар сар хүртэл хэвийн төлөлттэй байж байгаад үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй, 2020 оны ******* сард үндсэн зээлийн төлбөрт 773,*******04.94 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 754,153.53 төгрөг, торгуулийн хүүнд 2241.53, төгрөгийг төлсөн, 2021 оны 12 сард үндсэн зээл 19*******4.42 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3*******3,207.03 төгрөгийг төлсөн... гэжээ.

Гэтэл банк ХХК-ийн зүгээс зээлдэгч Д., Э.******* нарт албан ёсоор мэдэгдэх хуудас өгч, гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэх асуудлаар мэдэгдэж байснаа шүүхэд нотолж чадаагүй, энэ талаарх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоогүй.

Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Дараахь тохиолдолд Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй, 4.2.1-д Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэж заажээ. Энэхүү гэрээний зохицуулалтаар, зээлдэгч нар 2019 оны 08 дугаар сараас хойш гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй учир банк зээлийн гэрээг цуцалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах байсан боловч ямар нэгэн шалтгаангүйгээр хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаагүйгээс шалтгаалан зээлийн хүү нэмэгдэж тооцогдсон нь зээлдэгчийн эрхийг зөрчсөн, банк өөртөө давуу байдал үүсгэсэн гэж үзэхээр байна.

Нөгөө талаар 2020, 2021 онуудад Монгол Улсад Коронавирусын тохиолдол бүртгэгдэж, энэхүү цар тахлын улмаас хил, гааль хаагдах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр тасалдаж, хүндрэл учирсан нь нийтэд илэрхий болно.

8.2. Түүнчлэн, хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, бизнесийн үйл ажиллагаа доголдсон, өвчний улмаас хүүхдээ эмчлүүлэхээр явсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаараа зээлдүүлэгч тал болох банк ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан болох нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Д.оос банк ХХК-ийн Ховд салбарт гаргасан хүсэлт, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.оос банк ХХК-ийн Ховд салбарт гаргасан өргөдөл зэргээр нотлогдож байна.

8.3. Дээрх байдлаас дүгнэж үзвэл, нэхэмжлэгч банк ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шүүхэд хандаагүйгээс болж зээлийн хүү, хуримтлагдсан хүү их хэмжээтэй бий болсон, мөн дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ажил, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж банк ХХК нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан үеэс зээлийн гэрээг цуцлагдсан хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү болох 11,*******07,121.*******2 төгрөгийг 40 хувиар багасгаж шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

9. Кредит карт-хэрэглээний зээлийн үндсэн төлбөр 5,004,923.49 төгрөг, зээлийн хүү 87,538.1******* төгрөг, нийт 5,092,4*******1.*******5 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.1. Нэхэмжлэгч тал нь ...зээлдэгч нарын кредит карт-хэрэглээний зээл нь хэвийн төлөлттэй байгаа боловч зээлийг төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон учир банкны Дотоод журмын дагуу хамтад нь нэхэмжилж байна... гэж,

Хариуцагч тал нь ...Кредит карт-хэрэглээний зээлийн хувьд эрсдэл үүсээгүй, гэрээний хугацаа дуусаагүй, хэвийн төлөлттэй байгаа байх тул уг зээлийн хувьд шаардах эрх үүсээгүй байна. Иймд уг кредит карт-хэрэглээний зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

Хариуцагч Д. нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 0******* дугаар сарын 13-ны өдөр төлөгдөж дуусах ******* сарын хугацаатай зээлийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгдэж байгаа, зээлийн ангилал хэвийн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ЗБ5*******05121920 дугаартай кредит карт-хэрэглээний зээлийн гэрээ, Д.ын нэр дээрх 5*******05121920 тоот зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан байх бөгөөд энэ нь нөгөө талд мэдэгдсэн бичгийн баримтаар нотлогдоно гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч тал нь кредит карт-хэрэглээний зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, шаардах эрх бий болсон талаар зээлдэгч талд мэдэгдээгүй байх тул гэрээнд тохиролцсон зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах нөхцөл бүрдээгүй байхад худалдааны зээлийн гэрээтэй хамтатган шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.2. Зээлдэгч нь ЗБ5*******05121920 дугаартай кредит карт-хэрэглээний зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч талд дээрх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрх үүссэн тохиолдолд дахин уг зээлийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

*******. Нэхэмжлэгч банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлд зааснаар хариуцагч нараас 281,578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д., Э.******* нараас /худалдааны зээл/ үндсэн зээл 17,955,*******49.53 төгрөг, зээлийн хүү *******,5*******7,57******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,543 төгрөг, нийт 24,725,7*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас үлдэх 5,501,592 төгрөгийг, мөн 5,092,4*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар зохигч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Ховд аймгийн *******т сумын ******* дугаар баг ******* багийн 3/******* айлын орон сууцны ******* тоот, улсын бүртгэлийн Ү-1*******17000275 дугаартай, 15 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 281,578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН