Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 35

 

 

   2022          12           13                                    206/МА2022/00035

 

 

 

******* ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* ******* дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00532 дугаар шийдвэртэй, 

******* аймгийн ын т байрлах, ******* ******* ХХК /РД:2075377/-ийн ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хариуцагч: ******* *******, ,,од оршин суух, Боржигон овогт Дансалноровын Ариунболд,

Хариуцагч: ******* *******, ,,од оршин суух, Ээмдээ овогт Энхбатын Оюунцэцэг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35,319,822.01 /гучин таван сая гурван зуун арван есөн мянга найман зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1 Зээлдэгч Дансалноровын Ариунболд, Энхбатын Оюунцэцэг нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* *******тай ЗГ5605112667 дугаартай гэрээг байгуулж 19,500,000 төгрөгийг жилийн 24% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч ашигласан.

Мөн иргэн Дансалноровын Ариунболд нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* *******тай ЗГ5605121920 дугаарт кредит карт-хэрэглээний зээлийн гэрээ байгуулж 5,582,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай гэрээ байгуулсан.

1.2 Дээрх ЗГ5605112667 , ЗГ5605121920 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗБ5605112667 дугаартай барьцааны гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗБ5605121920 дугаартай барьцааны гэрээгээр Ү-1617000275 улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ын,од байрших 15 м2 талбайтай нэг өрөө зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан болно.

1.3 Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй *******ийг хохироож байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж Дансалноровын Ариунболдод холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 963 хоног хугацаа хэтрүүлж, Худалдааны зээл ЗГ5605112667 зээлийн гэрээний үүрэгт 17,955,649.53 төгрөг, хүүгийн төлбөрт 11,607,121.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 664,589.21 төгрөг 30,227,360.36 төгрөг, нийт 30,227,360.36 төгрөгийг,

1.4 Кредит карт-хэрэглээний зээл ЗГ5605121920 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,004,923.49 төгрөг, үндсэн хүүний төлбөр 87,538.16 төгрөг, нийт 5,092,461.65 төгрөгийг тус тус төлөөгүй байна.

1.5 Худалдааны зээлд 30,227,360.36 төгрөг, кредит карт-хэрэглээний зээлд 5,092,461.65 төгрөг, нийт 35,319,822.01 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн ******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

1.6 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд баръцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж тус тус заажээ

Иймд *******, ******* нараас нийт 35,319,822.01 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* *******инд олгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1 Үндсэн зээлдэгч *******, журмын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч байх шаардлагатай гээд гэр бүлийн хүн ******* гарын үсэг зурсан. 2 жилийн хугацаанд хувийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний ажил тасалдаж зогссонтой холбоотой зээлээ төлж чадаагүй. Бага хүүхэд нь өвчтэй байсан. ....Банк мэдэгдлээ өгсөн үеэсээ гэрээнийхээ үүргийг цуцлагдсан гэж үзээд байгаа юм уу, эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа гэрээний үүрэг цуцлагдсан гэж үзээд байгаа юм уу, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хүүгийн төлбөрийг ,000,000 төгрөг гэдэг байдлаар тайлбарлаж байна.

2.2 Хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Кредит картын зээл гэдэг агуулга арай өөр. Нөхцөл байдлыг өөрчилж хэрэглээний зээлийн нөхцөлд кредит картын зээлийг шилжүүлсэн гэж байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,004 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 87,000 төгрөг гэж хэлээд байгаа. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 30 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо төлөхгүй байгаа гэдэг үндэслэлээр биш ерөнхийдөө манайх актив ангилах журмынхаа дагуу нэг зээл дээрээ нэхэмжлэл гаргаж байгаа бол нөгөө зээлийг давхар нэхэмжлэх эрхтэй гэж байна. Кредит картын зээлийн тухайд эрсдэл бий болоогүй байгаа гэж үзэж байна. Актив ангилах журмынхаа дагуу бусад зээлийг хамтатган нэхэмжлэх ёстой юм хэрэглээний зээлийг хамт нэхэмжилж байгаа гээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа. Кредит картын тухайд шаардах эрх бий болоогүй байна. Банк өөрсдөө тооцоолол гаргадаг.

2.3.  2021 оны 1-8 сар хүртэл хугацаанд ямар тооцооллыг хасаж гаргаад байгаа юм. Шууд нэмэгдүүлсэн хүүгээ тооцсон асуудал харагдаад байгаа. Банк зээл олгосон гэдгээрээ эрсдлийг хариуцагчаараа төлүүлэх шаардлагыг шүүхэд гаргадаг. Энэ зээл жилийн 22 хувийн хүүтэй зээл байгаа. Хүүхдийн эмчилгээний асуудал байсан учраас *******инд хүсэлтээ гаргаж байсан. Хүсэлт ирсэн тохиолдолд хүүг зогсооно гэж байна. Энэ журамласан зохицуулалт нь хаана байгаа юм. Монгол *******ны зүгээс хүүгийн төлбөрийг зогсоох чиглэл баримталсан. Энэ талаар харилцагч нарт мэдээлэл өгсөн эсэх нь тодорхойгүй. Аль аль талдаа үүрэг гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандсан нөхцөл байдал байгаа  гэжээ.

3.******* ******* дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00532 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас /худалдааны зээл/ үндсэн зээл 17,955,649.53 төгрөг, зээлийн хүү 6,567,576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,543 төгрөг, нийт 24,725,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас үлдэх 5,501,592 төгрөгийг, мөн 5,092,460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар зохигч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ******* аймгийн ын 6 дугаар , улсын бүртгэлийн Ү-1617000275 дугаартай, 15 м2 талбайтай, 1 өрөө зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 281,578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 нэхэмжлэгч "******* *******" ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шүүхэд хандаагүйгээс болж зээлийн хүү, хуримтлагдсан хүү их хэмжээтэй болсон, мөн дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ажил, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан зэрэг нөхцөл байлыг харгалзан үзэж ******* ******* ХХК нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан зээлийн гэрээг цуцлагдсан хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү 11,607,121.62 төгрөгийг 40 хувиар асгаж шийдвэрлэсэн болохыг дурьдсан.

4.2 Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн .7-д Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон  хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлдэгчийн саналыг үндэслэн энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн зээлийн гэрээний хугацааг сунгахаар шийдвэрлэсэн. Банкны өөрийн эх үүсвэртэй зээлийн хувьд өөрчлөлт оруулахаар тусгагдсан.

4.3. ******* Банк ХХК нь зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.2-т зааснаар шүүхэд хандаагүйгээс болж зээлийн хүү, хуримтлагдсан хүү их хэмжээтэй бий болсон гэж үзсэн.

Зээлийн гэрээний 2.5-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов" гэж заасныг талууд харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг тул зээлийн гэрээний хугацаанаас үл хамааран хуримтлагдсан хүү болно.

4.4 Мөн зээлийн гэрээний 3.2.2-т зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Банкнаас шаардах эрхтэй гэж заасан байдаг. Зээлдэгч ч мөн адил зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардах эрхтэй байхад дангаар *******ийг энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд хандаагүй гэж үзэх нь нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******, ******* нараас /худалдааны зээл/ үндсэн зээл 17,955,649.53 төгрөг, хүү 11,607,121.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 664,589.21 төгрөг нийт 30,227,360.36 төгрөг, кредит карт хэрэглээний зээлийн үндсэн төлбөр 5,004,923.49 төгрөг зээлийн хүү  87,538.16 төгрөг нийт 5,092,461.65 төгрөг, нийт 35,319,822.01 төгрөгийг гаргуулах,  мөн БГ5605112667, ЗБ5605121920 дугаартай Ипотекийн гэрээний дагуу Ү-1617000275 дугаартай ******* аймгийн ын,од байрших 15м2 нэг өрөө зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

7. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ5605112667 дугаартай зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ5605121920 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, ипотекийн гэрээ зэрэг нотлох баримтуудын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэн шүүхэд гарган өгсөн байна.

8. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

9. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Кавируст цар тахал гарснаас шалтгаалан 2 жилийн хугацаанд хувийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний ажил тасалдаж зогссон, мөн насны хүүхэд өвчтэй байсан учир зээлээ төлөх чадваргүй болсон. Уг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хувьд эргэлзээтэй, нөхцөл байдлууд байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Түүнчлэн кредит карт хэрэглээний зээлийн хугацаа дуусаагүй, эрсдэл бий болоогүй, зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэж байгаа тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй, ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарласан байна.

. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн талаар *******инд удаа дараа мэдэгдэж байсан, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар шүүхэд хандаагүйгээс болж зээлийн хүү, хуримтлагдсан хүү их хэмжээтэй болсон, мөн дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын улмаас иргэн аж ахуйн нэгж байгууллагын ажил бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ******* ******* ХХК нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан үеэс гэрээг цуцалсан хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү болох 11,607,121.62 төгрөгийг 40 хувиар асгаж шийдвэрлэв”,

Мөн “...нэхэмжлэгч тал нь кредит карт-хэрэглээний зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, шаардах эрх бий болсон талаар зээлдэгч талд мэдэгдээгүй байх тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах нөхцөл бүрдээгүй байхад худалдааны зээлийн гэрээтэй хамтатган шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.

11. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөр “шүүх зээлийн гэрээнд заасан үндсэн болон торгуулийн хүүгийн хэмжээг 40 хувиар бууруулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь *******инд илтэд хохиролтой болсон тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүссэн” агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,501,592 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох  баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт заагаагүй” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

13. Өөрөөр хэлбэл шүүх зээлийн хүүг 40 хувиар асаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ тусгаагүй, материаллаг хуулийг тайлбарлаж хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлага хангахгүй болжээ.

14. Иймд “нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хүлээн авч, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. ******* ******* дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2022/00532 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “зээлийн хүү 6,567,576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,543 төгрөг, нийт 24,725,768 төгрөгийг гаргуулан” гэснийг “зээлийн хүү 11,607,121.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 664,589.21 төгрөг нийт 30,227,360.36 төгрөгийг гаргуулан” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “281,578 төгрөг” гэснийг “309,087 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                      

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР