Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/03310

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ... тоотод байрлах, регистр ..., Х... ББСБ, ХХК,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ... Б... овогт Д...ын Ж...,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Х... овогт Д...гийн Х...,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Х... овогт Х...ийн А...,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ...2 тоотод оршин суух, эрэгтэй, регистр ..., Харчин овогт Х...ийн Х...,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Солонгос улсад амьдарч байгаа гэх, эмэгтэй, регистр ..., Харчин овогт Д...ын Х...,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцуудыг чөлөөлүүлэх,

 

Сөрөг шаардлага:Х... ББСБ, ХХК-тай Д.Х..., Х.Х..., Х.А... нарын 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох,

Д.Х...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаар, Д.Ч...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ ... дугаар, Д.Б...ийн Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдийг буцаан олгохыг Х... ББСБ, ХХК-д даалгах, Х... ББСБ ХХК-аас зээлийн төлбөрт илүү төлсөн 100 345 486 төгрөгийг гаргуулах,

 

Х... ББСБ, ХХК-ийн Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 70 000 000 төгрөгийн үнэтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 40 000 000 төгрөгийн үнэтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцуудыг буцаан шилжүүлэхийг даалгах,

 

Гуравдагч этгээд Д.Б...ын бие даасан шаардлага:Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э..., хариуцагч буюу хариуцагч Х.А..., Х.Х... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х..., өмгөөлөгч Э.Т... /ү-..../, О.М... /ү-../, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б...ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Х... ББСБ, ХХК нь Д.Ж..., Д.Х..., Х.А..., Х.Х..., Д.Х... нарт холбогдуулан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

Манай байгууллага Д.Ж...тай 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 61 000 000 төгрөгт, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгт тооцон манай компанийн нэр дээр шилжүүлэх, орон сууц тус бүрийг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эзэмшиж, ашиглах нөхцөлтэйгөөр байгуулсан.Иймд Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц тус бүрийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч буюу хариуцагч Х.А..., Х.Х... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х... шүүхэд хуралдаанд тайлбарлахдаа:Би Х... ББСБ, ХХК-аас зээл авч, барьцаа хөрөнгө шаардлагатай гэж өмчлөгч нарын зөвшөөрлийн гарын үсэг зуруулна гэж бид биечлэн очиж гарын үсэг зурсан, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Х... ББСБ, ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г...тэй Д.Х... нь 130 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай 1 сарын 3.5 хувийн  хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн барьцааны ... дугаартай гэрээ байгуулж Д.Х..., Х.Х..., Х.А... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны, 32 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ байгуулан Д.Х..., X.Х..., Х.А... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц болох 2 байрыг тус тус барьцаалсан.

 

Мөн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Х... ББСБ, ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г...тэй Д.Б... нь 90 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ байгуулж Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, .... тоотын 40 м.кв талбайтай 3 орон сууцыг барьцаалсан.Мөн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Х... ББСБ, ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ч.Г...тэй, Д.Ч... нь 40 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ байгуулж Д.Ч...ын өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоотын 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.Ингээд бүгд 260 000 000 төгрөгийг зээлсэн.

 

Анхнаасаа уг авсан мөнгийг би өөрөө хэрэглэж, эргэн төлөлтийн 327 342 000 төгрөгийг ч өөрөө төлөхдөө тийм зээлийн гэрээний мөнгө гэж тус тусад нь хийгээгүй бүхэлд нь нэгтгэж, тухайн байгууллагын хэлсэн данс руу нь шилжүүлсэн байдаг.Эдгээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулахдаа Х... ББСБ, ХХК нь хууль зөрчиж, зээлдэгчийн болон барьцаалуулагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэрээ хийсэн.Зээлийн нийт гэрээнд бүгд 260 000 000 төгрөг зээлсэн гэж бичигдсэн ч зээлийн гэрээний шимтгэл гэж 2 600 000 төгрөгийг суутгаж, 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх 4 хоногийн хүү /1 дүгээр сарын үлдэгдэл хугацааны хүүгийн мөнгө/ гэж 2 000 000 суутгаж бэлэн гар дээр 255 400 000 төгрөгийг өгсөн.Энэ мөнгийг өгөхдөө санхүүгийн зарлагын баримт үйлдээгүй, өөрсдийн дотоод журнал дээрээ /компьютерт/ бичээд цаасанд хэвлэж гаргаад гарын үсэг зуруулсан ч уг баримтын нэг хувийг өгөөгүй, одоо тооцоо нийлсэн ч гаргаж өгдөггүй, олдохгүй байна гэж үзүүлдэггүй.Бидний зээлийг зээлийн мэдээллийн санд бүртгээгүй, санхүүгийн тайлан баланст огт оруулаагүй байна. Гэрээ байгуулснаас хойш мөнгөө төлөх үед Ч.Г... гүйцэтгэх захирлынхаа хувийн данс руу шилжүүл гэж зээлийн эдийн засагч Б.Э..., Б.О... нар хэлсэн.Иймээс ХААН банк ... дугаартай Ч.Г...ийн хувийнх нь данс руу 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг шилжүүлсэн, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр уг данс руу нь 30 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-нд 47 742 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 26-нд 40 000 000 төгрөг, мөн 2015 оны 1 дүгээр сарын 10-нд зээлийн эдийн засагч Б.Э... нь өөрийнхөө данс руу шилжүүл гэхээр нь түүний Хаан банкны данс руу нь 100 000 000 шилжүүлсэн, 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн эдийн засагч Б.О...ын данс руу шилжүүл гэсэн тул түүний данс руу Х...ын данснаас 10 000 000 төгрөг шилжүүлсэн, 2014 оны 7 дугаар сарын 24-нд зээлийн эдийн засагч Б.О..., Б.Э... 2 мөнгөө шилжүүлчих гэхээр нь Б.О...ын хэлснээр түүний данс руу 27 000 000 төгрөгийг тушаасан, бүгд 327 342 000 төгрөг төлсөн.Үүнээс хойш ихэнх мөнгөө төлсөн байхад байрыг барьцаанаас чөлөөлж өгөхгүй байсан тул өөрсдөө нэхэж байж Д.Ч...ын Баянгол дүүргийн ... тоотод байрлах 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж авсан, 2018 он гаргаад Х... ББСБ, ХХК-аас нэг тэр бум гаруй төгрөг төлөх үлдэгдэлтэй гэж хэлээд уг байгууллагын хуулийн зөвлөх М... гэж хүн ирж уулзаад мөнгөө өгөхгүй бол байр чөлөөлж өг, албадан байрыг чинь гаргуулж авна гэж биднийг шахаж айлган сүрдүүлээд Х... ББСБ, ХХК дээрээ гэрээ байгуулсан болон байрны өмчлөгч нарыг аваачиж биднийг албан хүчээр барьцаанд байсан 3 орон сууцыг ББСБ-хаа нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн орон сууц буцаан худалдах, худалдан авах гэрээг Х... ББСБ, ХХК Х...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж... нар мөн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэсэн 2 төрлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан, Д.Х...ын тухайн үеийн итгэмжлэл нь БНСУ-ын элчингээр ирэхдээ хугацаа дууссан итгэмжлэлээр шилжүүлж авсан байдаг.Д.Б..., Д.Ж... бид хоёрын хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоотын байрыг мөн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн орон сууц буцаан худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэсэн 2 төрлийн гэрээ байгуулж авсан.Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн Д.Б...ийг хариуцагчаар тооцож уг байрнаас Д.Б...ийг нүүлгэхийг шаардсан нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг үүсгэсэн байх тул хэрэгт уг хоёр нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэгтгэж, шийдвэрлэх хүсэлттэй байна.Гэтэл Д.Ч...ын байрыг өмнө нь чөлөөлсөн мөртөө Х... ББСБ, ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь Д.Ч...ын нэрээр цалингийн зээл авсан гэж хуурамч материал, бичиг баримт бүрдүүлэн уг ББСБ нэг жил гаруй хугацаатай 3 сая төгрөгийн зээл авсан байсныг Д.Ч... нь Бид ББСБ-аас өөр зээл авах гэж байхдаа Х... ББСБ, ХХК-аас та зээл авсан байна гэж хэлэхээр нь мэдээд Х... ББСБ, ХХК-д хэлэхэд манайд нягтлан бодогч байсан Д.Ч...ын нэрээр зээл аваад андуурсан байна устгачихлаа гэж хэлж байсан нь энэ байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь харагдаж байна.Бидний авсан зээлийг тайлан баланстаа огт тусгаагүй, тайлан ч гаргадаггүй тул хувь хүний дансаар мөнгөө эргэн төлөлт хийлгэж авдаг байсан байна.Энэ нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл хийж байгаа хуулийн этгээд гэж ойлгогдохоор байна.Мөн зээлийн гэрээнд уг Х... ББСБ, ХХК-ийн ерөнхий захирал зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дараагүй, зээлийн гэрээний 1.4-т зээлийн үйлчилгээний шимтгэл гэж нийт зээлийн үнийн дүнгийн 0,5-1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авна гэж заасны дагуу нийтдээ 2 600 000 төгрөг хууль бусаар суутгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зээлийн эрээний 3.2.4-т үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлүүлэхээр заасан нь хууль зөрчсөн хууль бус гэрээ байгуулсан байна.Учир нь банк бус санхүүгийн байгууллага нь алданги тооцох ёсгүй.Бидний төлсөн мөнгийг эхлээд үндсэн мөнгөнөөс хасаж, үлдэгдэл мөнгийг тооцоогүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь нийт хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг тооцоо гаргаж үзүүлээгүй мөртөө хууран мэхлэх замаа худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, иймд байрыг чөлөөлж өгөхгүй, бид өөрсдөө амьдарч байгаа гэв.

 

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ:Х... ББСБ, ХХК анх Д.Х...т зээл олгохдоо заавал барьцааны үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй гэсэн тул Д.Х..., Х.Х..., Х.А... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон Д.Х..., Х.Х..., Х.А... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалан Д.Х... нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 130 000 000 төгрөг зээлсэн.Уг зээлийн ЗГ... дугаартай гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Г..., зээлдэгчээр ББСБ-ийн шаардсанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х...ыг гарын үсэг зуруулж, барьцааны 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн БГ... дугаартай гэрээ, БГ...а дугаар гэрээнүүдэд Д.Х..., Х.Х..., Х.А... нарыг гарын үсэг зуруулсан, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн ЗГ1402/04 дугаартай гэрээгээр Д.Х...т 90 000 000 төгрөг зээлэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал Ч.Г..., уг ББСБ-ын шаардсанаар зээлдэгчээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Б...өөр гарын үсэг зуруулж, барьцааны 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1... дугаартай гэрээ байгуулж Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нараар гарын үсэг зуруулсан, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн ЗГ... дугаарын гэрээгээр Д.Х...т 40 000 000 төгрөг зээлэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал Ч.Г..., тухайн ББСБ-ийн шаардсанаар зээлдэгчээр Д.Ч...ын гарын үсэг зуруулж, барьцаанд Д.Ч...ын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 байрны 110 тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн БГ... дугаартай гэрээнд Д.Ч... гарын үсэг зурж бүгд 260 000 000 төгрөгийг Д.Х... зээлж авахаар тохирсон.Үүнээс зээлийн шимтгэл гэж 2,600,000 төгрөг суутгаж, 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 4 хоногийн хүү /1 дүгээр сарын үлдэгдэл хугацааны хүүгийн мөнгө/ гэж 2 000 000 төгрөг бүгд 4,600,000 төгрөг суутгаж авч үлдээд бэлэн гар дээр нь 255 400 001 төгрөг Д.Х...т өгсөн.Эргэн төлөлтийг ББСБ-ийн албан тушаалтнуудын хэлснээр гүйцэтгэх захирал Ч.Г..., зээлийн эдийн засагч Б.Э..., Б.О... нарын хувийг данс руу нь нийт 327 342 000 төгрөг төлсөн, 2018 он гаргаад Х... ББСБ, ХХК нь нэг тэрбум төгрөг төл өгөхгүй бол байр чөлөөлж өг, албадан байрыг чинь гаргуулж авна гэж биднийг шахаж айлган сүрдүүлж, барьцааны 3 орон сууцыг өөрсдийнхөө нэр дээр албан хүчээр шилжүүлж авсан.Анх зээлийн гэрээний дагуу мөнгийг өгөхдөө санхүүгийн зарлагын баримт үйлдээгүй өөрсдийн дотоод журнал дээрээ /компьютерт/ бичээд цаасанд хэвлэж гаргаад гарын үсэг зуруулсан. Уг баримтын 1 хувийг өгөөгүй, тооцоо нийлсэн ч өгдөггүй.Мөн эргэн төлөлтийн мөнгийг хувийнхаа дансаар авч байсан.Нийт 496 000 000 төгрөг төлсөн, 2015 оны 3 сарын 31-нд зээл хаагдсан гэж Монгол банкнаас гарч ирсэн, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна.

 

Иймд Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Д.Х... /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж... гарын үсэг зурсан/, Х.Х..., Х.А... нар, Х... ББСБ, ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү, худалдсан гэрээний үнэ 61 000 000 төгрөг байна.

 

Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Д.Х... /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж... гарын үсэг зурсан/, Х.Х..., Х.А... нар, Х... ББСБ, ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү, худалдсан гэрээний үнэ 100 000 000 төгрөг байна./1 хх 112, 113/

 

Х... ББСБ, ХХК нь Д.Х...тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЭГ1402/03 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 130 000 000 төгрөгийг, Д.Ч...тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ... дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 40 000 000 төгрөгийг, Д.Б...тэй 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ... дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 90 000 000 төгрөгийг тус тус сарын 3.5 хувийн хүүтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, ...тоотод байрлах 40 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн ... тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулан зээлийг олгосон.Дээрх зээлийг Д.Х... өөрийн бизнесийн үйл ажиллагаанд буюу эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба тухайн үед барьцааны эд хөрөнгийн өмчлөгч этгээдтэй зээлийн гэрээг байгуулна гэсэн зээлдэгчийн шаардлагын дагуу Д.Х..., Д.Ч..., Д.Б... нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.Дээр дурдсан 3 зээлийн гэрээний дагуу 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.Х... нь зээлийн шимтгэл болон 4 хоногийн хүүг хасуулаад нийт 255 400 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан эсэх тал дээр хариуцагч нар нь маргаантай зүйл байхгүй болно.Хариуцагч Д.Х... нь нэхэмжлэгч байгууллагын шаардсанаар зээлийн эргэн төлөлтийг Х... ББСБ, ХХК-ийн захирал Ч.Г..., Б.Э..., Б.О... нарын хувийн данс руу шилжүүлж байсан ба өнөөдрийн байдлаар нийт 377 742 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.Үүнд:2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Б.Э...ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 100 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ч.Г...ийн Хаан банкны ... тоот данс руу 30 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард Б.О...ын Төрийн банкны ... тоот данс руу 10 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б.Э...ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 20.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ч.Г...ийн Хаан банкны ... тоот данс руу 10 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ч.Г...ийн Хаан банкны ... тоот данс руу 47 742 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч.Г...ийн Хаан банкны ... тоот данс руу 40 000 000 төгрөг, 2014 онд Б.Э...ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 30 000 000 төгрөг, 2014 онд Б.Э...ийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 90 000 000 төгрөгийг тус тус бэлэн бус хэлбэрээр нэхэмжлэгчид зээлийн эргэн төлөлтийг хийж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн.Нэхэмжлэгч Х... ББСБ, ХХК-аас 2018 оны 4 дүгээр сард хариуцагч нарын гэрт ирж уулзан нэг тэрбум төгрөгийн зээлийн төлбөртэй хэмээн мөн хэмжээний мөнгийг төлөхийг шаардаж, уг төлбөрийг төлөхөөс татгалзсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, барьцаа хөрөнгийг суллаж өг хэмээн хууль бус арга хэлбэрээр айлган сүрдүүлж барьцааны 3 орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн авсан.Ийнхүү шилжүүлэн авахдаа хариуцагч нартай зээлийн гэрээний тооцооны талаар тооцоо нийлж акт үйлдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр нэг тэрбум төгрөгийг хүчээр тулгаж орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

 

Иймд Д.Х...ын Х... ББСБ, ХХК-тай байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ... дугаар бүхий зээлийн гэрээний, Д.Ч...ын Х... ББСБ, ХХК-тай байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ... дугаар зээлийн гэрээний, Д.Б...ийн Х... ББСБ, ХХК-тай байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ... дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоож, дээрх барьцааны хөрөнгүүдийг буцаан олгохыг нэхэмжлэгч Х... ББСБ, ХХК-д даалгаж өгнө үү.

 

Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...хэрэв их дүнтэй үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангах зарчмаар тооцвол иргэн Д.Х...ын үндсэн зээлд 130 000 000 төгрөг, үндсэн хүүд 32 255 548.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 451 109.79 төгрөг, Д.Б...ийн үндсэн зээлд 90 000 000 төгрөг, үндсэн хүүд 30 833 509.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 166 701.88 төгрөг, Д.Ч...ын үндсэн зээлд 40 000 000 төгрөг, үндсэн хүүд 15 741 369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 148 273.97 төгрөг буюу нийт 354 596 513.86 төгрөг төлөхөөр байна. Д.Х...ийг нийт 10 удаагийн гүйлгээгээр 454 942 000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн гэж үзвэл 100 345 486.14 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна...” гэж дүгнэсэн.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х... би зээлдүүлэгч Х... ББСБ ХХК-д дээрх гурван зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.Харин зээлдүүлэгч Х... ББСБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж намайг хууран мэхэлж барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэрээг хүч хэрэглэх замаар байгуулж намайг хохироосон болно.Би дээрх 3 зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж, илүү 100 345 486.14 төгрөг илүү төлж хохирол хүлээсэн байх ба мөн зээлдүүлэгч болох Х... ББСБ ХХК-ний нэр дээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж давхар хохирсон байна.Иймд Х... ББСБ ХХК-аас зээлийн төлбөрт илүү төлсөн 100 345 486.14 төгрөгийг гаргуулна.

 

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар Х... ББСБ, ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа Д.Б...тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 70 000 000 төгрөгт тооцож худалдан борлуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

 

Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг  Д.Б...тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

 

Х... ББСБ, ХХК болон Д.Х..., Х.Х..., Х.А... нарын хооронд 2018 оны 4 дүгэр сарын 4-ний өдөр байгуулагдсан буцаан худалдан авах нөхцөлтэй байгуулагдсан уг гэрээ хуульд нийцсэн эсэх, Д.Х...ын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй, улмаар зээлийн төлбөрөөс илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэж хариуцагч шаардаж байхад нэхэмжлэгч байгууллага нь тухайн орон сууцуудын өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлснээр Д.Х..., Х.Х..., Х.А... нарын эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхээр байна.

 

Иймд Х... ББСБ, ХХК болон Д.Б... нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 70 000 000 төгрөгийн үнэ бүхий 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг буюу үл хөдлөх өд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 40 000 000 төгрөгийн үнэ бүхий 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцуудыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х... ББСБ, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Х...аас Д.Ж...д итгэмжлэл олгож  гэрээ байгуулсан, Иргэний хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй, орон сууцыг худалдсан Д.Х... болон бусад этгээд нь хүсэл зоригоо хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрсдөө илэрхийлж хийсэн хэлцэл тул хууль зөрчсөн асуудал байхгүй болно.2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Х.Х..., Х.А..., Д.Х...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж... нартай байгуулагдсан.Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан, Д.Х...ыг төлөөлөх эрхгүй байна, барьцаа хөрөнгийн өмчлөх эрх Х... ББСБ, ХХК-д байхгүй, 100 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй, Дээрх үл хөдлөх хөрөнгийг Д.Б...тай гэрээ байгуулж худалдсан тул түүнийг шударга өмчлөгч гэж үзнэ, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б... шүүхэд гаргасан шаардлагадаа:Би 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Х... ББСБ, ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч, хууль журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон.

 

Дээрх орон сууцны төлбөр болох 110 000 000 төгрөгийг Х... ББСБ, ХХК-ийн захирал Ч.Г...ийн Хаан банкны ... тоот дансанд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлж, зохих журмын дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өмчлөгч болсон.

 

Би төлбөрийг төлж худалдан авсан орон сууцаа одоогийн эзэмшигч нарын өмчлөлөөс хэрхэн чөлөөлүүлж авах талаар Х... ББСБ, ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй ярилцахад манай байгууллагын зүгээс орон сууц чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл хүлээж бай гэсний дагуу би худалдан авсан орон сууцаа чөлөөлөх талаар тодорхой үйлдэл хийгээгүй хүлээж байсан.

 

Иймд Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч буюу хариуцагч Х.А..., Х.Х... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг маргаантай гэдгийг мэдсээр байж худалдан авсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авсан байхад биднээс зөвшөөрөл аваагүй гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс:Х... ББСБ, ХХК-ийн Д.Х...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж..., Х.Х..., Х.А... нартай 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Х... ББСБ, ХХК-ийн Д.Х..., Х.А... нартай 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр  хийсэн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Х... ББСБ, ХХК-д Д.Х...ын төлөөлөгч Д.Ж..., Х.Х..., Х.А... нарын гаргасан хүсэлт, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Х... ББСБ, ХХК-д Д.Х...ын төлөөлөгч Д.Ж...гийн гаргасан хүсэлт, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Д.Х...аас Д.Ж...д олгосон итгэмжлэл, Х... ББСБ, ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр олгосон Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг өмчлөх эрхийн ..., ... дугаар гэрчилгээнүүд, Х... ББСБ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн./1 дүгээр хх  6-7, 11-13, 14, 17, 20,  21-22, 23-24/

 

Хариуцагчаас:Х... ББСБ, ХХК-ийн Д.Х..., Х.А... нартай 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ, Х... ББСБ, ХХК-ийн Д.Х...тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ... тоот Зээлийн гэрээ, Х... ББСБ, ХХК-ийн Д.Х..., Х.Х..., Х.А... нартай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн БГ... тоот, БГ...а тоот Барьцааны гэрээнүүд, Д.Х..., Х.Х..., Х.А... нарт 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн ... дугаар гэрчилгээ, Д.Х..., Х.Х..., Х.А... нарт 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах 40 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн ... дугаар гэрчилгээ, Х... ББСБ, ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нартай хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Х... ББСБ, ХХК, Д.Б... нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн Д.Х...аас Д.Ж...д олгосон итгэмжлэлүүд, Х... ББСБ, ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Х... ББСБ, ХХК, Д.Х...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж..., Х.Х..., Х.А... нартай хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд, Х... ББСБ, ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.Ч...тай байгуулсан ЗГ1402/05 дугаар Зээлийн гэрээ, Х... ББСБ, ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.Ч...тай байгуулсан БГ1402/05 дугаар Барьцааны гэрээ,  Д.Ч...д 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ,  Х... ББСБ, ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.Б...тэй  байгуулсан ЗГ1402/04 дугаар Зээлийн гэрээ, Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нарт 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн 000224578 дугаар гэрчилгээ, Х... ББСБ, ХХК-ийн Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нартай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан БГ1402/04 дугаар Барьцааны гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Санхүүгийн зохицуулах хорооноос Д.Х..., Х.А..., Д.Ж..., Д.Ч... нарт хүргүүлсэн хариу,  Д.Х...ийн Хаан банкин дах дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг, Төрийн банкин дах Д.Х...ын дансны хуулга, Д.Х...ийн Х... банкин дах дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг 3 ширхэг, Хаан банкны 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн мөнгө шилжүүлэг, Б... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн./1 дүгээр хх 42-44, 47-49, 50-53, 54, 56, 58-59, 64-66, 68-70, 72-77,81-83, 84-85, 86, 87-89, 91, 93-94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 97-101, 3 дугаар хх-115, 117, 118-120/

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр:Гэрч Б.Э..., Б.О... нарын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх 248-249, 3 дугаар хх 4-5, 177-184/

 

Хариуцагчийн хүсэлтээр:Кассын орлогын ордер 48, 26, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 54 дугаар албан шаардлага, нэхэмжлэгч байгууллагын бэлэн мөнгөний зарлагын баримт 3 ширхэг, кассын орлогын ордер 28,  Хаан банкин дахь Б.Э...ийн дансны хуулга, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 103 хуудас баримт, гэрч Д.Б...ийн мэдүүлэг, гэрч Д.Ч...ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжилгээний баримтууд зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна./1 дүгээр хх 122-123, 125-126, 127-132, 158, 201-ээс 2 дугаар хх 187-189, 116-117, 118-163, 3 дугаар хх 1-2, 9-10/

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын сөрөг шаардлагаас Х... ХХК-ийн Д.Б...тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагыг хангаж, бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Д.Б...ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан тул дээрх хоёр орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Зээлийн мөнгийг эргүүлээд төлчихсөн, хууран мэхэлж худалдах, худалдан авах гэрээг хийсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ-Зээлийн мөнгийг бүрэн эргүүлж төлсөн байхад тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж дарамталж, 3 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан, Монгол банкнаас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлсөн гэх мэдээлэл ирсэн.

Иймд Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Д.Х... /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж... гарын үсэг зурсан/, Х.Х..., Х.А... нарын Х... ББСБ, ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

 

Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Д.Х... /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж... гарын үсэг зурсан/, Х.Х..., Х.А... нарын Х... ББСБ, ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

 

Д.Х...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаар, Д.Ч...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ ... дугаар, Д.Б...ийн Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдийг буцаан олгохыг Х... ББСБ, ХХК-д даалгах, Х... ББСБ ХХК-аас зээлийн төлбөрт илүү төлсөн 100 345 486 төгрөгийг гаргуулах,

 

Х... ББСБ, ХХК-ийн Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 70 000 000 төгрөгийн үнэтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 40 000 000 төгрөгийн үнэтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцуудыг буцаан шилжүүлэхийг даалгах гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гэрээ хууль зөрчөөгүй, орон сууцыг худалдсан Д.Х... болон бусад этгээд нь хүсэл зоригоо өөрсдөө илэрхийлж хийсэн, сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй, барьцаа хөрөнгийн өмчлөх эрх Х... ББСБ, ХХК-аас гэрээгээр Д.Б...т шилжсэн гэх үндэслэлээр няцаасан.          

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Х... ББСБ, ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр тус тус худалдан авсан тул дээрх орон сууцуудыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэж тодорхойлсон.

 

Хариуцагч бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Маргаантай, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байхад худалдсан, бидний зөвшөөрөл аваагүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х... ББСБ, ХХК-ийн Д.Х...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж..., Х.Х..., Х.А... нартай 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Х... ББСБ, ХХК-ийн Д.Х..., Х.А... нартай 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хийсэн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Х... ББСБ, ХХК-д Д.Х...ын төлөөлөгч Д.Ж..., Х.Х..., Х.А... нарын гаргасан хүсэлт, 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Х... ББСБ, ХХК-д Д.Х...ын төлөөлөгч Д.Ж...гийн гаргасан хүсэлт, 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн Д.Х...аас Д.Ж...д олгосон итгэмжлэл, Х... ББСБ, ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр олгосон Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг өмчлөх эрхийн 000651189, 000651188 дугаар гэрчилгээнүүд, Х... ББСБ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Д.Х..., Х.Х..., Х.А... нарт 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн 000285752 дугаар гэрчилгээ, Д.Х..., Х.Х..., Х.А... нарт 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах 40 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн 000285751 дугаар гэрчилгээ, Х... ББСБ, ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нартай хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Х... ББСБ, ХХК, Д.Б... нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн Д.Х...аас Д.Ж...д олгосон итгэмжлэлүүд, Х... ББСБ, ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Х... ББСБ, ХХК, Д.Х...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж..., Х.Х..., Х.А... нартай хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд, Х... ББСБ, ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.Ч...тай байгуулсан ЗГ1402/05 дугаар Зээлийн гэрээ, Х... ББСБ, ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.Ч...тай байгуулсан БГ1402/05 дугаар Барьцааны гэрээ,  Д.Ч...д 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ,  Х... ББСБ, ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Д.Б...тэй  байгуулсан ЗГ1402/04 дугаар Зээлийн гэрээ, Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нарт 2012 оны 12 дугаар сарын 11-ны өдөр олгосон Баянгол дүүргийн ... тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн ... дугаар гэрчилгээ, Х... ББСБ, ХХК-ийн Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нартай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан БГ1402/04 дугаар Барьцааны гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/14407 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Санхүүгийн зохицуулах хорооноос Д.Х..., Х.А..., Д.Ж..., Д.Ч... нарт хүргүүлсэн хариу,  Д.Х...ийн Хаан банкин дах дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг, Төрийн банкин дах Д.Х...ын дансны хуулга, Д.Х...ийн Хаан банкин дах дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг 3 ширхэг, Хаан банкны 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн мөнгө шилжүүлэг, Буурал Трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кассын орлогын ордер 48, 26, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 54 дугаар албан шаардлага, нэхэмжлэгч байгууллагын бэлэн мөнгөний зарлагын баримт 3 ширхэг, кассын орлогын ордер 28,  Хаан банкин дахь Б.Э...ийн дансны хуулга, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 103 хуудас баримт, гэрч Д.Б...ийн мэдүүлэг, гэрч Д.Ч...ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжилгээний баримтууд, талуудын, гуравдагч этгээдийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:Нэхэмжлэгч Х... ББСБ, ХХК нь Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч Д.Ж..., Д.Х..., Х.А..., Х.Х..., Д.Х... нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.Х...ыг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Ж...г хариуцагчаар оролцуулахаас, гэрч Д.Э...ээс дахин мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус татгалзсан болно./2 дугаар хх-213, 226, 227, 3 дугаар хх-105, 153/

 

Х... ББСБ, ХХК нь Д.Х...тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр Д.Х... нь 130 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирч зээлж авсан байна./хх-47, 48, 49/

 

Х... ББСБ, ХХК нь Д.Х...тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03, БГ-1402/03а дугаартай барьцааны гэрээнүүд байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр Д.Х...тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 130 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Д.Х..., Х.Х..., Х.А... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө бүхий 70 000 000 төгрөгийн үнэтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий 120 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцуудыг барьцаалсан бөгөөд уг гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба гэрээнд барьцаалуулагч Д.Х... болон Х.Х..., Х.А... нарын ээж нь гарын үсэг зурсан байна./хх-50, 51, 52, 53, 54, 56, 201, 202/

 

Тухайн үед Баянгол дүүргийн .... болон 32 тоотод  байрлах орон сууцуудыг Д.Х..., Х.Х..., Х.А... нар өмчлөх эрхтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгогдсон ..., ... дугаартай гэрчилгээнүүд, Баянгол дүүргийн  бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 87 дугаартай баримтаар нотлогдож байна./1 дүгээр хэргийн-54, 56, 201, 202, 2 дугаар хх-18/

 

Х...ийн А... нь 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болох нь ... дугаартай төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, Х...ийн Х... нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болох нь ... дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд дээрх барьцааны гэрээнд Х.Х..., Х.А... нарын хууль ёсны төлөөлөгч тэдний ээж Д.Х... гарын үсэг зурсан байна./хх-46, 57/

 

Х... ББСБ, ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Д.Х..., Х.Х..., Х.А... нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд: ”Д.Х... нь Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаартай зээлийн гэрээний дагуу БГ ... дугаартай барьцааны гэрээг байгуулан энэхүү гэрээний 1.1-т дурдсан үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалагдсан болохыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар хүлээн зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан ... дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 161 000 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байна.Талуудын хооронд байгуулсан ... дугаартай зээлийн үүргийн тодорхой хэсгийг БГ 1402/03а дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцаар хангуулах тухай саналыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар худалдагч талд гаргасан болохыг тодорхойлж байна.Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны нийт үнэ 61 000 000 төгрөг байхаар тогтов.Худалдагч талын гаргасан саналын дагуу орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч тал орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй, худалдагч тал худалдаж буй хөрөнгөө гэрээний 3.1-д заасан хугацаа дуусахаас өмнө буцаан худалдан авах давуу эрхтэй  болохыг худалдан авагч тал зөвшөөрч байна” гэсэн байх бөгөөд уг гэрээнд худалдагч Д.Х...ын төлөөлөгч Д.Ж... гарын үсэг зурсан байна./1 дүгээр х.х-6, 7/

 

Д.Х... нь Солонгос улсаас Баянгол дүүргийн .... тоотод байрлах орон сууц, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах орон сууцыг Х... ББСБ-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг шилжүүлэх хүсэлт гаргах, Х... ББСБ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах, Х... ББСБ-д шилжүүлсэн хөрөнгөө буцаан худалдан авах хүсэлт гаргах, Х... ББСБ-д шилжүүлсэн хөрөнгөө буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр Д.Ж...д олгож, энэ итгэмжлэл нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй гэжээ./1 дүгээр хх-68, 69, 70, 71/

 

Мөн Х... ББСБ, ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Д.Х...тай Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээнд Х... ББСБ, ХХК нь Д.Х...тай байгуулсан ... дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Х... ББСБ, ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн энэхүү гэрээний 1.2-т дурдсан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг биелүүлсэн нөхцөлд буцаан худалдах, худалдан авах харилцааг зохицуулна.Худалдан авагч нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор энэхүү гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн нөхцөлд тухайн орон сууцыг худалдан авах давуу эрхтэй болно” гэж тохирон гэрээнд худалдагч авагч Д.Х...ыг төлөөлж Д.Х..., Х.А... нар гарын үсэг зурсан байна./1 дүгээр хх-11, 12, 13/

 

Х... ББСБ, ХХК нь Д.Х...тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 130 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03, БГ-1402/03а дугаартай барьцааны гэрээнүүд, 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, улмаар Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр бүртгүүлсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..., ... дугаартай гэрчилгээ, Баянгол дүүргийн  бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 87 дугаартай баримтаар нотлогдож байна./1 дүгээр хх-21, 22, 201, 202/

 

Гэтэл Х... ББСБ, ХХК нь Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн .... тоотод байрлалтай, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлалтай, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Б...т шилжүүлсэн байна.

 

Иймд Х... ББСБ, ХХК нь Баянгол дүүргийн .... тоотод байрлалтай, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлалтай, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцыг  хариуцагч нарын эзэмшлээс шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

-Хариуцагч нар нь Х... ББСБ, ХХК-ийн Д.Х..., Х.Х..., Х.А... нартай 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох,

 

-Хариуцагч нар нь Д.Х...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаартай, Д.Ч...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ ... дугаартай, Д.Б...ийн Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1402/04 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны хөрөнгүүдийг буцаан олгохыг Х... ББСБ, ХХК-д даалгах,

 

-Х... ББСБ ХХК-аас зээлийн төлбөрт илүү төлсөн 100.345.486 төгрөгийг гаргуулах,

 

-Х... ББСБ, ХХК-ийн Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 70 000 000 төгрөгийн үнэтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 40 000 000 төгрөгийн үнэтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцуудыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг шаардлагуудыг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч Х... ББСБ, ХХК-тай Д.Х..., Х.Х..., Х.А... нар 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Х...аас татгалзсан байх тул Д.Х... энэхүү хэргийн хариуцагч биш бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

 

Нөгөө талаар Х... ББСБ, ХХК-тай Д.Х..., Х.Х..., Х.А... нарын хийсэн хэлцлийг зөвхөн Х.Х..., Х.А... нарын шаардлагаар хүчин төгөлдөр бус хэлцэл эсэхийг шийдвэрлэхгүй боломжгүй Д.Х...ын эрх ашиг хөндөгдөх тул энэхүү сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Д.Б... нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Х... ББСБ, ХХК-аас 90 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, мөн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/04 дугаартай барьцааны гэрээ байгуулж Д.Б..., Д.Ж..., Б.У..., Б.Б... нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотын 40 м.кв талбайтай 3 орон сууцыг барьцаалсан байна./хх 87-9/

 

Д.Ч... нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Х... ББСБ, ХХК-аас 40 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/05 дугаартай барьцааны гэрээ байгуулж Д.Ч...ын өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоотын 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна./хх 81-86/

 

Х... ББСБ, ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан Д.Ч..., Д.Б... нарыг төлөөлөх эрх хариуцагч нарт олгогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Х..., Х.Х..., Х.А... нар нь дээрх зээлийн гэрээний талууд биш бөгөөд Д.Х..., Д.Ч..., Д.Б... нар нь нэхэмжлэгч байгууллагаас 2014 онд авсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч нарт шилжүүлсэн баримт байхгүй тул Д.Х...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаар, Д.Ч...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ ... дугаар, Д.Б...ийн Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1402/04 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны хөрөнгүүдийг буцаан олгохыг Х... ББСБ, ХХК-д даалгах, Х... ББСБ ХХК-аас зээлийн төлбөрт илүү төлсөн 100 345 486 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Харин Х... ББСБ, ХХК-ийн Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцууд нь Д.Х..., Х.Х..., Х.А... нарын Х... ББСБ, ХХК-аас авсан зээлийн барьцааны хөрөнгө болохыг дээр дурдсан.

 

Гэтэл хариуцагч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр барьцаалсан үүрэг дуусгавар болсон гэж маргаж байх тул Х... ББСБ, ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 174 дүгээр зүйлийн 174.1, 175.2-т зааснаар шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу худалдахыг шаардах эрхтэй болохыг зохицуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд уг барьцаагаар үүргийг хангахтай холбоотой худалдах асуудлыг шүүх шийдвэрлэх журамтай бөгөөд барьцааны зүйлийг худалдан борлуулах арга, хэлбэрийн талаар талууд хуульд зааснаас өөр аргыг сонгож, хүсэлт санал гаргасан тохиолдолд шүүх эд хөрөнгийг өөр аргаар худалдах талаар шийдвэрлэж болохыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан байна.

 

Хариуцагч нар нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03, БГ-1402/03а дугаартай барьцааны гэрээнүүдээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцуудыг зээлийн гэрээний өр төлбөрт тооцон нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн дээрх орон сууцуудыг ямар үндэслэлээр барьцааны гэрээнд зааснаас багаар үнэлсэн, зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад худалдсан байгаа нь буруу байна.

 

Одоогийн байдлаар Баянгол дүүргийн .... тоотод Д.Х..., Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод Д.Х..., Х.А..., Х.Х... нар оршин суух бүртгэлтэй гэх боловч Д.Х... нь  Солонгос улсад амьдарч байгаа болох нь тогтоогдож байна./1 дүгээр хх-34/

 

Иймд Х... ББСБ, ХХК-ийн Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Бие даасан шаардлагын тухайд:Д.Б... нь хариуцагч Х.А..., Х.Х..., Д.Х... нарт холбогдуулан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байрлах, 40 метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай бие даасан шаардлагыг гаргасан.

 

Х... ББСБ, ХХК нь Баянгол дүүргийн ...., 32 тоотод байршилтай орон сууцуудын өмчлөх эрхийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Д.Б...ын өмчлөлд шилжүүлсэн болох нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000677589 дугаартай гэрчилгээ, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 87 дугаартай баримтаар нотлогдож байна./1 дүгээр хх-201, 202, 2 дугаар хх-4/

 

Шүүх Х... ББСБ, ХХК-ийн Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, мөн өдрийн 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн.

 

Б.Б... нь Баянгол дүүргийн ...., 32 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж аваагүй байхад хариуцагч нарын эзэмшил нь хууль бус байх боломжгүй тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

 

Х... ББСБ, ХХК-ийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн зардлын 800 000 төгрөгийг Х... ББСБ, ХХК-аас гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэв./3 дугаар хх 184/

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х... ББСБ, ХХК-ийн төлсөн 140 000 төгрөг, хариуцагч нарын төлсөн 2 179 850 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Х... ББСБ, ХХК-аас 707 950 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэв. / 2 дугаар хх-87-89,170-171, 3 дугаар хх 145, 191/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Х... ББСБ, ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн .... тоот болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод байршилтай орон сууцуудыг Д.Х..., Х.А..., Х.Х... нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Х... ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар Х... ББСБ, ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Д.Х..., Х.Х..., Х.А... нарын байгуулсан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдаж, Д.Х...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ... дугаар гэрээ, Д.Ч...ын Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ ... дугаар гэрээ, Д.Б...ийн Х... ББСБ, ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1402/04 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны хөрөнгүүдийг  буцаан олгохыг Х... ББСБ, ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Х... ББСБ, ХХК-ийн Д.Б...тай 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан /Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц/ үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн .... тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод  байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Х.Х..., Х.А..., Д.Х... нарын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Д.Б...ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х... ББСБ, ХХК-ийн төлсөн 140 000 төгрөг, хариуцагч нарын төлсөн 1 471 900 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Х... ББСБ, ХХК-аас 707 950 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар Х... ББСБ, ХХК-аас 800 000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН