Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00519

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00519

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/04056 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х ХХК,

Хариуцагч: Д.Х Х.А, Х.А,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.Б, Д.А, Б.Ү, Б.Ф, Д.О

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Ф

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг даалгах, зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулах,

Гуравдагч этгээд Д.Оын бие даасан шаардлага: гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгах,

Гуравдагч этгээд Б.Ф, Б.Ү, Д.А нарын бие даасан шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгах,

Гуравдагч этгээд Д.Бын бие даасан шаардлага: Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х түүний өмгөөлөгч О.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аийн өмгөөлөгч Б.Г, О.Б, гуравдагч этгээд Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч Х ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хуульд заасны дагуу олж авсан. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х ХХК нь Д.Бтай дээрх орон сууцыг худалдах-худалдан авахаар гэрээ байгуулж, өмчлөлийг шилжүүлсэн.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээд Д.О, Д.А, Б.Ү, Б.Ф нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд, мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Бын байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Гуравдагч этгээд Д.А, Б.Ү, Б.Ф нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд, мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Бын байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Гуравдагч этгээд Д.Оын хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 3.1 Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд, мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Бын байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Гуравдагч этгээд Д.Бын хариу тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Д.Б болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр. Хариуцагч сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Фын хариу тайлбар, татгалзлын агуулга:

6.1 Миний бие цаашид өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй. Хариуцагч Д.Х нарын тайлбар, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

7. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

7.1 Х ХХК анх Д.Хт зээл олгохдоо Д.О, Х.А, Х.А нарын өмчлөлийн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг болон Д.О, Х.А, Х.А нарын өмчлөлийн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалан Д.Хт 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 130,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн ЗГ1402/03 дугаартай гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Й, зээлдэгчээр нэхэмжлэгчийн шаардсанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Оыг гарын үсэг зуруулж барьцааны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03 дугаартай болон БГ1402/03а дугаартай барьцааны гэрээнд Д.О, Х.А, Х.А нараар гарын үсэг зуруулсан.

7.2 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээгээр Д.Хт 90,000,000 төгрөг зээлэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал Ч.Й, нэхэмжлэгчийн шаардсанаар зээлдэгчээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Аөөр гарын үсэг зуруулж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/04 дугаартай барьцааны гэрээ байгуулж Д.А, Д.Ж, Б.Ү, Б.Ф нарын өмчлөлийн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд Д.А, Д.Ж, Б.Ү, Б.Ф нараар гарын үсэг зуруулсан.

7.3 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээгээр Д.Хт 90,000,000 төгрөг зээлэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал Ч.Й, нэхэмжлэгчийн шаардсанаар зээлдэгчээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Аөөр гарын үсэг зуруулж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/04 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Д.А, Д.Ж, Б.Ү, Б.Ф нарын өмчлөлийн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд Д.А, Д.Ж, Б.Ү, Б.Ф нараар гарын үсэг зуруулсан.

7.4 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 дугаарын зээлийн гэрээгээр Д.Хт 40,000,000 төгрөг зээлдэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал Ч.Й, нэхэмжлэгчийн шаардсанаар зээлдэгчээр Д.Фын гарын үсэг зуруулж, барьцаанд Д.Фын өмчлөлийн Р дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 03 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/05 дугаартай барьцааны гэрээнд Д.Ф гарын үсэг зуруулсан.

Зээлийн гэрээний үүрэгт нийт 260,000,000 төгрөгийг Д.Х хэлж авахаар тохирсон. Үүнээс зээлийн шимтгэл гэж 2,600,000 төгрөг суутгаж, 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 4 хоногийн хүү гэж 2,000,000 төгрөг, бүгд 4,600,000 төгрөг суутгаж авч үлдээд, бэлэн гар дээр нь 255,400,000 төгрөгийг Д.Хт өгсөн.

7.5 Зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч байгууллагын албан тушаалтнуудын хэлснээр гүйцэтгэх захирал Ч.Й, зээлийн эдийн засагч н.Р, н.О нарын хувийн данс руу нь нийт 327,342,000 төгрөг төлсөн. 2018 онд нэхэмжлэгч нь айлган сүрдүүлж барьцаа 3 орон сууцыг өөрийн нэр дээр албан хүчээр шилжүүлж авсан.

Зээлийн гэрээний дагуу мөнгийг өгөхдөө санхүүгийн зарлагын баримт үйлдээгүй, өөрсдийн дотоод журнал дээрээ бичээд цаасанд хэвлэж гаргаад гарын үсэг зуруулсан. Уг баримтын 1 хувийг өгөөгүй, тооцоо нийлсэн ч өгдөггүй. Мөн эргэн төлөлтийн мөнгийг хувийнхаа дансуудаар авч байсан. Иймд 31, 01 тоот орон сууцнуудыг худалдсан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

7.6 Д.Оын Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 дугаартай зээлийн гэрээний, Д.Фын Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 дугаартай зээлийн гэрээний, Д.Аийн Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгоно.

7.7 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдон ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж, илүү 100,345,486 төгрөг төлж, мөн Х ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр давхар хохирсон. Иймд Х ХХК-аас зээлийн төлбөрт илүү төлсөн 100,345,486 төгрөгийг гаргуулна.

7.8 Х ХХК нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасны дараа Д.Бтай дахин Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, хариуцагчийн өмчлөлийн 31, 01 тоот орон сууцыг шилжүүлсэн бүртгэл хийлгэсэн. Мөн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууц О.Цийн нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус тул Х ХХК болон Д.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 70,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг худалдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцуудыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

7.9 Зээлдэгч нь анх зээл олгох үеэс эхлэн биднийг хууран мэхэлсэн гэж үзэж байгаа бөгөөд зээлийг олгосон анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, эрх бүхий байгууллагад зээлийн гэрээг бүртгүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийг ББСБ-ын захирал, нягтлан бодогч нар нь өөрсдийн хувийн дансаар авсан төдийгүй 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий гэрээнүүдийг байгуулахдаа үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж зарим өмчлөгч нарын зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан. Эг шинжээчээр томилж зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх тооцоолол, илүү болон дутуу төлөлтийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болохыг дурдаж, зээлийн илүү төлөлт хийсэн болохыг тогтоосноос гадна Эноос Х ХХК-д албан шаардлагыг ч хүргүүлж байсан. Гэвч Х ХХК нь хууль, дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хууль бусаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хариуцагч талтай байгуулсан нь уг гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК болон Д.Оын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулж, Д.Оын Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 дугаар зээлийн гэрээний, Д.Фын Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 дугаар зээлийн гэрээний, Д.Аийн Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгож, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг /чөлөөлүүлэх/ нэхэмжлэгчид даалгаж, Х ХХК-иас зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-үүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцнуудыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

8.1 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй, орон сууцыг худалдсан Д.О болон бусад этгээд нь хүсэл зоригоо хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрсдөө илэрхийлж хийсэн хэлцэл хууль зөрчөөгүй, хуурч мэхлээгүй. Орон сууцнуудыг буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэйгөөр байгуулсан. Тохирсон хугацаанд зээлдэгч буюу хариуцагч нар зээлийг төлөөгүй учир орон сууцыг бусдад гэрээний дагуу шилжүүлсэн.

8.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилласан шинжээч нарын 2 дүгнэлт илт зөрүүтэй гарсан бол нэг шинжээч нь бөөрөнхий дүгнэлт гаргасан. Мөн зарим шинжээч нар өөр зүйлд төлөгдсөн мөнгийг хариуцагч нараас төлсөн мөнгө мэтээр буруу дүгнэлт гаргасан. Шүүхэд гэрчээр асуугдсан н.Р ...50 сая төгрөг зээлийн гэрээний үнийн дүнд орохгүй, ...Х бид 2-н дундын тооцоо гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл уг мөнгийг оруулж тооцсон явдал байгаа. Иймд тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд Д.Бын хариу тайлбар, татгалзлын агуулга:

9.1 Д.Б болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд Д.О, Д.А, Б.Ү, Б.Ф, Д.Ф нар сөрөг шаардлагыг дэмжиж хариу тайлбар гаргасан.

11. Гуравдагч этгээд Д.Бын бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

11.1 Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр, мөн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон. Уг 2 орон сууцны төлбөрт нийт 110,000,000 төгрөгийг Х ХХК-ийн захирал Ч.Йийн Хаан банк дахь 5121039999 дугаар дансанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Иймд дээрх 2 ширхэг орон сууцыг хариуцагч Д.Х Х.А, Х.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

12. Нэхэмжлэгч гуравдагч этгээд Д.Бын бие даасан шаардлагад хариу тайлбар гаргаагүй.

13. Хариуцагч, гуравдагч этгээд Д.О, Д.А, Б.Ү, Б.Ф нарын тайлбар, татгалзлын агуулга:

13.1 Д.Бын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

14. Гуравдагч этгээд Д.А, Б.Ү, Б.Ф нарын бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

14.1 Хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий 31, 01 тоот орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг авсан. Улсын бүртгэлийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х ХХК шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныхаа дараа Д.Бтай дахин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 2 ширхэг орон сууцыг шилжүүлсэн бүртгэл хийлгэсэн болохыг мэдсэн. Мөн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны лавлагаагаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ-гээр О.Цийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан.

14.2 Зээлдэгч нар зээлээ бүрэн төлсөн байхад Х" ХХК илтэд үндэслэлгүйгээр зээлийн өр төлбөр гарган, улмаар барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусад этгээдүүдэд давхар худалдан борлуулж өмчлөгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй зээлдэгч нарыг хууран мэхэлж, хүч хэрэглэн худалдах-худалдан авах гэрээ байгуулан давхар бусдад худалдан борлуулсан гэж үзэхээр байна.

Иймд Д.А, Б.Ү, Б.Ф нарын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК болон Д.Аийн хооронд байгуулагдсан Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, Д.А болон Х ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгож, барьцааны зүйл болох дээрх орон сууцыг Д.А, Д.Ү, Д.Ф нарт шилжүүлэхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

15. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

15.1 Д.А, Б.Ү, Б.Ф нарын бие даасан шаардлага уг хэрэг маргаанд хамааралгүй. Гэтэл шүүхээс тэдний бие даасан шаардлагыг хүлээн авсан нь буруу.

15.2 Д.Оын бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул дараа дараагийн гэрээг талуудын хүсэлтээр байгуулсан тул бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууц өөр этгээдийн өмчлөлд байгаа гэжээ.

16. Гуравдагч этгээд Д.Бын хариу тайлбар, татгалзлын агуулга:

16.1 Хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

17. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:

17.1 Д.О, Д.А, Б.Ү, Б.Ф нарын бие даасан шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

18. Гуравдагч этгээд Д.Оын бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

18.1 Зээлдэгч нар зээлээ бүрэн төлсөн байхад Х ХХК илтэд үндэслэлгүйгээр зээлийн өр төлбөр гарган, улмаар барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусад этгээдүүдэд давхар худалдан борлуулж, өмчлөгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй зээлдэгч нарыг хууран мэхэлж, хүч хэрэглэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан давхар бусдад худалдан борлуулсан.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоож, Д.О болон Х ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/03 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоож, барьцааны зүйл болох Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, мөн Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

19. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

19.1 Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

20. Хариуцагч болон гуравдагч этгээд нар гуравдагч этгээд Д.Оын бие даасан шаардлагад хариу тайлбар гаргаагүй болно.

21. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

21.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул Х ХХК-ийн хариуцагч Д.Х Х.А, Х.А нарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 18м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай үндсэн,

хариуцагч Х.А, Х.А, Д.Х нарын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 18м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, Х ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 01 тоот хаягт байршилтай, 40м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, Х ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д.Оын Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний, Д.Фын Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 тоот зээлийн гэрээний, Д.Аийн Х ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг нэхэмжлэгчид даалгах, Х ХХК-иас зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 18м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 01 тоот хаягт байршилтай, 40м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцнуудыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл,

Д.А, Б.Ү, Б.Ф нарын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК болон Д.А нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын Ү-00000000002 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, Д.А болон Х ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/04 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох эрхийн улсын Ү-00000000002 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Д.А, Д.Ү, Д.Ф нарт шилжүүлэхийг Х ХХК-д даалгах тухай бие даасан шаардлага,

Д.Оын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, Д.О болон Х ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох эрхийн улсын Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 18м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 01 тоот хаягт байршилтай, 40м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг Х ХХК-д даалгах тухай бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Х Х.А, Х.А нарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 00 тоот хаягт байршилтай, 18м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байрны 01 тоот хаягт байршилтай, 40м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Д.Хээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 210,600 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 659,677 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 707,950 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 657,950 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 462,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн нийт 836,350 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оаас төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Баас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Х Х.А, Х.А нараас 800,000 төгрөгийг гаргуулан Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэсэн.

22. Хариуцагч нарын өмгөөлөгч О.Сгийн давж заалдах гомдлын агуулга:

22.1 Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээний үүрэг болон уг гэрээ хуульд нийцсэн эсэх талаар, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, зээлийн илүү төлөлтийг буцаан гаргуулахаар шаардаж байхад нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бусад гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулж, хариуцагч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь нотлогдож байхад шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

22.2 Нэхэмжлэгчээс 3 зээлийн гэрээний үүрэгт 1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, барьцаа хөрөнгүүдийг шилжүүлж өг гэсэн хууль бус шаардлага тавьсны үндсэн дээр тус гэрээ байгуулагдсан. Ингэхдээ хариуцагч Д.Хээс зээлийн эргэн төлөлтүүдийн тооцоог хийж нэгтгэн гаргасны үндсэн дээр зээлийн үлдэгдэл төлбөр байгаа эсэхийг тодруулснаар орон сууцаа буцааж худалдан авах нөхцөлийг нэхэмжлэгчтэй тохирсон. Гурван зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Хээс нийт 454,942,000 төгрөгийг төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 97, 98, 99, 100, 101, 158 тал, 2 дугаар хавтаст хэргийн 114 талд авагдсан дансны хуулгаар нотлогддог төдийгүй Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мэдээллээр маргаан бүхий 3 зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдсөн болох нь давхар нотлогддог. Энэ нь нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчтай гэрээ байгуулахдаа дүр үзүүлж хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан болох нь нотлогдох төдийгүй уг гэрээ, хэлцэл нь анхнаасаа хууль зөрчсөн болох нь дээр дурдсан баримтууд болон Эны албан шаардлага, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад шүүхээс сөрөг нэхэмжлэлийн талаар илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийж улмаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Бын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус. Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б нь өөрийн биеэр оролцож шаардлага, үндэслэлээ дэмжиж оролцоогүй байхад түүний гаргасан шаардлагыг шүүх буцаах ёстой байсан ч шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

22.3 Хариуцагч нар 3 зээлийн гэрээний үүрэгт 454,942,000 төгрөгийг төлснөөр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэрээнүүд байгуулагдахаас өмнө зээлийн үүрэг дуусгавар болсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасанд нийцсэн байхад энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Эны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, илүү төлөлттэй байгаа тул илүү төлсөн 100,345,486.14 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасантай нийцсэн байхад энэ талаар шүүхээс огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй ба шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүх уншиж сонсгохдоо энэ талаар дурдсан боловч шийдвэрт огт тусгаагүй.

22.4 "Х ХХК-аас ийнхүү хууль бусаар барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь тухай орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох бүрэн боломжтой юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

23. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

23.1 Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зохих ёсоор төлж ирсэн ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж ойлгож байтал зээлдүүлэгч Х ХХК-аас 2018 онд холбогдон авсан зээлүүдээ бүрэн төлж дуусаагүй байна гэх шалтгаанаар барьцаа хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан. Ингэхдээ буцаан худалдах, худалдан авах нөхцөлөөр гэрээ байгуулъя гэсэн тул бид 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцнуудын өмчлөх эрхээ зээлдүүлэгчид шилжүүлсэн ба үлдэгдэл гэх төлбөрийг харилцан тооцоо нийлж үнэхээр зээлийн үлдэгдэлтэй байгаа бол төлж орон сууцнуудаа буцаан шилжүүлж авах нөхцөлөөр тохиролцсон байсан. Гэвч Х ХХК нь барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Д.Ж, Х.А, Х.А, Д.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан.

23.2 Анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагчаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлт гаргасныг хэлэлцэж шүүх хуралдааныг хойшлуулсан ба нэхэмжлэгч тал шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан захирамж гарсныг мэдсээр байж Д.Б гэгчтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь зээлийн эргэн төлөлтийн тооцооллын талаар маргаж Эг шинжээчээр томилж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан, уг шинжээчийн дүгнэлтээр Д.Хийг нийт 10 удаагийн гүйлгээгээр 454,942,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн гэж үзвэл 100,345,486.14 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна гэсэн дүгнэлт гарсан ба зээлдэгч нар зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлдэгч нар зээлээ бүрэн төлсөн байхад Х ХХК илтэд үндэслэлгүйгээр зээлийн өр төлбөр гарган улмаар барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусад этгээдүүдэд давхар худалдан борлуулж өмчлөгч нарын хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй зээлдэгч нарыг хууран мэхэлж, хүч хэрэглэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан давхар бусдад худалдан борлуулсан гэж үзэхээр байна.

23.3 Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчтай гэрээ байгуулахдаа дүр үзүүлж хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан болох нь нотлогдох төдийгүй уг гэрээ, хэлцэл нь анхнаасаа хууль зөрчсөн болох нь дээр дурдсан баримтууд болон Эны албан шаардлага, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад шүүхээс гуравдагч этгээд Д.Оын бие даасан шаардлагын талаар илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийж улмаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Бын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож шаардлага, үндэслэлээ дэмжиж оролцоогүй байхад түүний гаргасан шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу байх ба түүний шаардлагыг шүүх буцаах ёстой байсан ч шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х ХХК-аас зээлийн үүрэг бүрэн төлөгдсөний дараа айлган сүрдүүлэн дүр үзүүлэх замаар хууран мэхэлж барьцаа хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улмаар бусад гуравдагч этгээд нарт худалдан борлуулж давхар ашиг орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж хариуцагч нарын өмчлөх эрхийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс бодит үнэнд нийцээгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

24. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аийн өмгөөлөгч О.Бын давж заалдах гомдлын агуулга:

24.1 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 дугаар зээлийн гэрээ дуусгавар болсон эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй буюу зээлийн гэрээний үлдэгдэл 107,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн, мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр гэрээний үүрэг биелэгдсэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр гэрээг дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Шинжээчийн дүгнэлтээр Д.А нарын зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн, харин ч илүү төлөлттэй гэж дүгнэсэн, Монгол банкны лавлагаагаар зээлдэгч нарын зээл 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр төлөгдөж дуусгавар болсон гэх нотлох баримтууд авагдсан байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Тодруулбал Д.Х нь нийт 3 зээлийн гэрээний үүрэгт 454,942,000 төгрөг төлсөн ба илүү төлөлттэй болохыг Эны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

24.2 Нэхэмжлэгч Х ХХК-аас барьцааны гэрээг болон хууль зөрчиж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах замаар барьцаа хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч улмаар гуравдагч этгээдэд худалдан борлуулсан хууль бус үйлдэл гаргасан. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь тухай орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох бүрэн боломжтой юм.

Дээрх орон сууцыг ямар үндэслэлээр барьцааны гэрээнд зааснаар багаар үнэлсэн, зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхад шүүх зээлийн гэрээний үлдэгдэл 107,000,000 төгрөг төлж барагдуулах үүрэгтэй гэж дүгнээд байгаа нь тодорхойгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийг бусдад худалдсан нь хууль зөрчсөн байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Аийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

25. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

25.1 Хариуцагчийн гомдолд дурдаад байгаа, сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа бүх хэлцлүүд нотариатаар гэрчлэгдсэн, гарын үсэг зурагдсан байдаг. Гарын үсэг зурсан байдалд анхаарал хандуулаарай гэж хэлж байна. Зээлдэгч болон өмчлөгч нарын гарын үсэг байдаг. Зарим нь гарын үсгээ зурахдаа итгэмжлэлээр зурсан байдаг. БНСУ-аас ирсэн итгэмжлэл байдаг бөгөөд Х ХХК-ийн зээлийн төлбөрт шилжүүлэн өгөх хүсэлт гаргах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах эрхийг н.Жд олгосон байдаг. Мөн насанд хүрээгүй өмчлөгч нарын хувьд ээж нь болох Д.Х нь төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Тухайн хэлцлүүд холбогдох этгээдүүдийн зөвшөөрлөөр хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн нотариатаар гэрчлэгдсэн учраас хүсэл зориг байсан гэж үзэж байна.

25.2 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн буцаан худалдах, худалдан авах гэрээ, мөн Х ХХК-д гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан. Тухайн хүсэлтүүдийг өөрсдөө гаргасан. Бид хүсэлт гарга гэж шаардаагүй, хүчээр гарын үсэг зуруулаагүй, ямар нэгэн байдлаар дарамтлаагүй. Тухайн хүсэлтийг зээлдүүлэгч байгууллага хүлээж авсан. Буцаан худалдах, худалдан авах гэрээгээр тохирсноор бид танайд төлөх ёстой 160,000,000 төгрөгийг ийм хугацаанд төлье, энэ хугацаанд бид эзэмшиж ашиглаж байя, хугацаандаа төлөөгүй бол асуудлыг дуусгая гэсэн агуулгатай гэрээ байгуулсан. Мөн дээрх агуулгаар хүсэлтээ гаргасан. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэл нь өөрсдийнх нь гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл, нотариатаар гэрчлэгдсэн байдлаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна. Нотариатаар гэрчилсэн учраас үнэн зөв хийгдсэн гэж үзнэ.

25.3 Д.Аийг ирээгүй учраас бие даасан шаардлагыг буцаах ёстой байсан гэж байна. Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндсэнд бие даасан шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн шаардлага байхад бие даасан шаардлагыг буцаана, сөрөг нэхэмжлэлийг буцаана гэсэн хууль зүйн ойлголт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй учраас үндэслэлгүй гомдол гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гомдол гаргаж байна. Талууд өөрсдөд аль болох ашигтай дүгнэлтүүдийг иш татаж байгаа. 3 шинжээчийн дүгнэлтийн алийг нь үндэслэж шийдвэрлэх вэ, шийдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч Д.Х сөрөг нэхэмжлэлээр илүү төлсөн 100,345,486.14 төгрөг нэхэмжилдэг. Өнөөдөр тайлбар хэлэхдээ Д.Х зээлсэн мөнгөө төлсөн гэж ярьж байна. Гэтэл хэргийн материалд Д.Х болон Х ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ огт байдаггүй. Х ХХК нь зөвхөн Д.А, Д.Ф, Д.О нартай зээлийн гэрээ байгуулсан. Тийм учраас Д.Хийн илүү төлсөн гэх 100,345,486.14 төгрөгийг буцаан шаардах эрх хуулиар олгогдоогүй.

25.4 Д.Оын гомдлын хувьд О.С өмгөөлөгчийн гомдлын тайлбартай давхцаж байгаа. Д.О нь Иргэний хуульд заасан итгэмжлэлийн дагуу төлөөлөгч н.Жгаар дамжуулж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн. Тийм учраас Д.Оын гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд Д.Фтай холбоотой асуудал шийдвэрлэгдэж дууссан учраас тайлбар хэлэх шаардлагагүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 процессын алдаа гаргасан. Х ХХК нь 31, 01 тоот орон сууцны шаардлага гаргасан болохоос 02 тоот орон сууцтай холбоотой шаардлага гаргаагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримталж гуравдагч этгээдээр Д.А, Б.Ү нарыг оруулсан. Миний зүгээс шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй учраас 124.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулна. Гэтэл бусад этгээдийн огт өөр маргааныг хамааруулж шийдэж байгааг дээрх хуулийн зохицуулалт хамаарах үндэслэл биш гэж үзэж байна. Тийм учраас Д.А, Б.Ү, Б.Ф нар энэ хэргийн маргаанд оролцох хууль зүйн боломжгүй, оролцох ёсгүй, цаашлаад хэрэгсэхгүй болгож шийдэх ч боломжгүй байсан. Тусад нь Х ХХК-д холбогдуулж шаардлага гаргах ёстой байсан. Хэрэв энэ хэрэг маргаантай хамт шийдэх боломжтой гэж үзэх юм бол 02 тоот орон сууцны өмчлөгч н.Ц энэ маргаанд орж ирэх ёстой байсан, түүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Д.А нарын бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдэх боломжгүй учраас хүлээж авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон байдлаар шийдвэрлэж, тусад нь нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.

Анхан шатын шүүх хэргийг шийдвэрлэхдээ тогтоох хэсэгтээ үндэслэл бүхий зөв шийдвэр гаргасан. Х ХХК нь 2 хөрөнгийг шаардах эрхгүй байсан. Д.Бын шаардлага үндэслэл бүхий байсан. Д.Б бол шударга өмчлөгч гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Тамгагүй шийдвэр гардаж авсан гэж байна, шүүх тамгатай шийдвэр гардуулсан байдаг. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

26. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

26.1 Хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед хөрөнгө Х ХХК-ийн нэр дээр байсан. Орон сууцыг очиж үзье, яаж байраа авах уу гэж асуухад байрыг удахгүй чөлөөлнө гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч, гуравдагч этгээдүүдийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.Ж, Д.Х Х.А, Х.А нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг даалгаж, зээлийн төлбөрт илүү төлсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

2.1 Гуравдагч этгээд Д.О нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгуулахаар, гуравдагч этгээд Б.Ф, Б.Ү, Д.А нар нь гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгуулах бие даасан шаардлагыг тус тус гаргасан. Нэхэмжлэгч бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

2.2 Гуравдагч этгээд Д.Б нь хариуцагч нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэхээр бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч дэмжиж, хариуцагч болон бусад гуравдагч этгээд нар эс зөвшөөрч маргажээ.

2.3 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Жд холбогдох шаардлагаасаа татгалзсан. /3хх 105-106/

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

3.1 Нэхэмжлэгч Х ХХК болон гуравдагч этгээд Д.О нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/03 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Х ХХК нь 130,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Од сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч болон Д.О, Х.А, Т.А нарын хооронд мөн өдөр БГ1402/03 дугаар, БГ1402/03а дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээгээр Д.О, Х.А, Х.А нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /1хх 47-57, 1хх 233-239, 2хх 33-40/

3.2 Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгч Д.Од шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй.

3.3 Зээлдэгч буюу барьцаалуулагч Д.О болон барьцаалуулагч Х.А, Т.А нар нь дээрх зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 161,000,000 төгрөг болохыг баталж, барьцааны зүйл болох 00 тоот хаягт байршилтай орон сууцыг 61,000,000 төгрөгийн, 01 тоот хаягт байршилтай орон сууцыг 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тус тус тооцон, нэхэмжлэгчид шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгох, мөн Д.О нь ийнхүү шилжүүлэхээс өмнө тухайн орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус нэхэмжлэгчид гаргажээ. /1хх 14, 17/ Өөрөөр хэлбэл, хүсэлтийн агуулга нь Д.О нь зээлийн гэрээний үлдэх үүрэг нийт 161,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн, барьцаалуулагч Д.О, Х.А, Т.А нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх тухай байна.

3.4 Улмаар, нэхэмжлэгч нь хүсэлтийг хүлээн авч, Д.О, Х.А, Х.А нартай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Д.О, Х.А, Х.А нар нь 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 61,000,000 төгрөгт, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгт тус тус тооцон нэхэмжлэгчид шилжүүлснээр 161,000,000 төгрөгийн зээлийн гэрээний нийт үүрэг дуусгавар болох талаар харилцан тохиролцсон. /1хх 243-244, 2хх 42-43/. Үүний дагуу дээрх 2 ширхэг орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх 246, 2хх 47/

3.5 Түүнчлэн, мөн өдөр нэхэмжлэгч болон Д.О нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Д.О нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дээрх 2 ширхэг орон сууцыг нийт 161,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчээс буцаан худалдан авах давуу эрхтэй байхаар тохиролцжээ. /1хх 11-14/ Хэрэгт авагдсан баримтаар дээрх хугацаанд Д.О тухайн орон сууцыг буцаан худалдан авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

4. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.О нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Мөн барьцааны гэрээ нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж тус тус үзэхээр байна.

4.1 Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно. Нэхэмжлэгч болон зээлдэгч Д.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг, мөн барьцаалагч Д.О, Х.А, Х.А нартай байгуулсан барьцааны гэрээний үүрэг орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар солигдсон байх бөгөөд тухайн гэрээний үүрэг биелэгдсэнээр гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч болон зээлдүүлэгч нар нь зээлийн гэрээний үүрэг нийт 161,000,000 төгрөгт тооцон барьцааны гэрээний зүйл болох дээрх 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцно.

5. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц Д.Бын өмчлөлд шилжиж, Д.Б өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхгүй тул тэрээр өмчлөлтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй. Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6. Сөрөг нэхэмжлэл болон Д.Оын бие даасан шаардлагын тухайд:

6.1 Нэхэмжлэгч болон Д.О, Х.А, Х.А нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч Д.О, Х.А, Х.А нар нь улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 61,000,000 төгрөгт тооцож, мөн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгт тооцон зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлсэн. Уг гэрээг байгуулснаар талуудын хооронд өмнө нь үүссэн зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Тухайн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн зүйлийн 56.1.9-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч болон гуравдагч этгээд Д.О нар нь орон сууцыг буцаан шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд Д.Оын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн, гуравдагч этгээд Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй.

6.2 Түүнчлэн, нэхэмжлэгч болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 дугаартай зээлийн гэрээний үүргийг мөнгөн хөрөнгөөр төлж дуусгасан гэж үзэх үндэслэл шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдоогүй байна. Мөн Монголбанкны мэдээллийн санд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлдэгч нарын зээлийн үүрэгтэй холбоотой мэдээлэл бүртгэлгүй байгаа нь тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нар зээлдүүлэгчид төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүх тухайн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд Д.Оын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.3 Хариуцагч нар нь гуравдагч этгээд Д.Ф, Д.А нарын нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 дугаар, ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Учир нь, хариуцагч нар тухайн гэрээний тал биш байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар гомдлын шаардлага гаргах эрхгүй. Иймд анхан шатны шүүх дээрх сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

6.4 Шинжээч Эны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр ...хэрэв бага дүнтэй үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангах зарчмаар тооцвол ...нийт 354,708,285 төгрөг төлөхөөр байна. ...Д.Хийг нийт 10 удаагийн гүйлгээгээр 454,942,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн гэж үзвэл 100,233,714 төгрөгийг илүү төлөлт хийсэн байна, ...Хэрэв их дүнтэй үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангах зарчмаар тооцвол ...нийт 354,596,513 төгрөг төлөхөөр байна, ...Д.Хийг нийт 10 удаагийн гүйлгээгээр 454,942,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн гэж үзвэл 100,345,486 төгрөгийг илүү төлөлт хийсэн байна. гэжээ. /2хх 188/ Харин шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар дүгнэлтэд ...Эны шинжээчийн дүгнэлт нь ...тооцоо гаргасан хавсралт тооцоололгүй, шинжилгээний обьектын шаардлагыг бүрэн хангаагүй гэжээ. /3хх 179-185/ Иймд Эны дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 100,345,486 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн, гуравдагч этгээд Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй.

6.5 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 00 тоот хаягт байршилтай, орон сууцыг 40,000,000 төгрөгөөр /1хх 249/, 01 тоот хаягт байршилтай, орон сууцыг 70,000,000 төгрөгөөр /2хх 52/ тус тус худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу өмчлөх эрх Д.Бт шилжиж, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1хх 246, 2хх 55/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн зүйлийн 56.1.1-56.1.9 дэх хэсэгт дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан 00 тоотын болон 01 тоотын орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн тул үүний дараа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх дээрх сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний үүрэг сүүлд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргээр солигдсон тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй.

6.6 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь түүний бие даасан шаардлагыг буцаах үндэслэл болохгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

7. Гуравдагч этгээд Д.Бын бие даасан шаардлагын тухайд:

7.1 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 00 тоот хаягт байршилтай, орон сууцыг 40,000,000 төгрөгөөр /1хх 249/, 01 тоот хаягт байршилтай, орон сууцыг 70,000,000 төгрөгөөр /2хх 52/ тус тус худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу өмчлөх эрх Д.Бт шилжсэн улсын бүртгэл хүчинтэй байх тул Д.Б нь хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг зааснаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарыг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх Д.Бын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

8. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.О, мөн хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг болон үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө болох 00 тоот болон 01 тоот хаягт байршилтай орон сууцтай холбоотой маргаан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ф нарын хооронд байгуулсан гэх зээлийн болон барьцааны гэрээний талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Түүнчлэн, 02 тоот хаягт байршилтай орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсантай холбоотой Д.А, Б.Ү, Б.Ф нарын бие даасан шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль нэгийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь дээрх 02 тоот хаягт байршилтай барьцаа хөрөнгийн талаар маргаагүй байхад Д.А, Б.Ү, Б.Ф нарын бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шийдвэрт гуравдагч этгээд Д.А, Б.Ү, Б.Ф нарын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Үүнтэй холбоотойгоор тогтоох хэсгийн 3 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтанд өөрчлөлт оруулна. Түүнчлэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аийн давж заалдах шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ...илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүйг зөвтгөж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталсан нэмэлт оруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/04056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 106.1 гэсний дараа 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж нэмж, Д.А, Б.Ү, Б.Ф нарын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК болон Д.А нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын Ү-00000000002 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, Д.А болон Х ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/04 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох эрхийн улсын Ү-00000000002 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Д.А, Д.Ү, Д.Ф нарт шилжүүлэхийг Х ХХК-д даалгах тухай бие даасан шаардлага, гэснийг хасч,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж, 6 дахь заалтыг 7 гэж өөрчлөн дугаарлаж,

тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж, уг заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-д холбогдох, Д.А болон Х ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000002 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, Д.А болон Х ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000002 дугаарт бүртгэлтэй, Р дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 02 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Д.А, Д.Ү, Д.Ф нарт шилжүүлэхийг Х ХХК-д даалгах тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн нийт 836,350 төгрөг, гэснийг хасч, олгосугай. гэснийг олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аөөс төлсөн 836,350 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талын төлсөн 2,839,527 төгрөгийг, гуравдагч этгээд Д.Оын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Аийн төлсөн 836,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

М.БАЯСГАЛАН