| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0214/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2017-07-18 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0193/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч*****,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Насанд хүрээгүй хохирогч ***** хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
Шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн***** холбогдох 20179000167 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, *****
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч *****нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур гэх газарт Сэлэнгэ явах замд Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 2.3 /б/-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож зорчигч ***** амь насыг хохироосон, зорчигч ***** биед хүнд зэргийн гэмтэл, зорчигч *****ий биед хөнгөн зэргийн гэмтэл,*****ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашинд нийт 2,870,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур гэх газарт Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож зорчигч ***** амь насыг хохироосон, зорчигч ***** биед хүнд, зорчигч *****ий биед хөнгөн,*****ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашинд нийт 2,870,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч ***** “...Дарханаас гарч явахад*****намайг “ус уух уу” гэж асуухад би “ууя” гэж хэлээд баруун гараараа усаа автал машин донслох шиг болсон. Тэгээд машины жолоо нөгөө тийш дарагдаж замын хажуу руу орчихсон, онхолдсон байсан. Би машинаас гараад иртэл*****машины хажууд хагас суучихсан, дүүгийн хүүхэд*****, манай ээжийн цаад талд замын хажууд хэвтэж байсан. Нөгөө дүү болох***** зам дээр машин зогсоох гээд зогсож байсан. Би ***** дээр явж очоод нүүр амных нь цусыг цаасаар арчиж өгөхөд надад “би чамайг баллаад хаячихлаа” гэж хэлэхэд нь “чиний баллах яах вэ, би чамайг баллаад хаячихлаа” гэсэн..., *****ийг аваад Дархан руу эмнэлэг явсан. Тэгээд Дарханы 103-н эмнэлэг дээр ирээд 20 минут болоод*****нас барсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,
...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, оршуулгын зардлаас 6,000,000 төгрөг төлсөн, 9,661,940 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх 3,661,940 төгрөгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг,
Хохирогч *****“...2017 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед би Солонгос улсад байж байхад миний утас дуугарч манай найз хүүхэн*****гэдэг эмэгтэй надад*****нас барчихлаа, сэтгэлээ бариарай гэж хэлсэн. Солонгос улсаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой Монгол улсад ирсэн. Гэртээ ирээд нөхөр *****ийг зам тээврийн осолд өртөж нас барсан гэдгийг мэдсэн. 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр *****тэй Солонгосоос ярихад Улаанбаатар хотод явж байна, группээ сунгуулах гэж явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Шүүгдэгчийн зүгээс 6 сая төгрөг хохиролд төлсөн, нийт оршуулгын зардал 9,661,940 төгрөгийн баримт гаргаж өгсөн, үүнийг нэхэмжилнэ, мөн сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилнэ, маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Хохирогч ***** “...2017 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай төрсөн ахо *****нь Дарханаас Сэлэнгэ явах замд зам тээврийн осолд орж нас барсан юм. Миний төрсөн ах В.***** нь *****гэдэг эмэгтэйн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ рүү дайгдаж явж байсан юм байна лээ. Миний төрсөн ах В.*****ийг тэр *****гэдэг эмэгтэй гэр орноор нь эргэлдэж Улаанбаатар хот руу авч явж өөр лүү нь залгаж Улаанбаатар хот руу ямар ч шаардлагагүй байхад нь авч явж байгаад зам тээврийн осолд өртүүлж амь насыг нь хохироосонд би их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маш их гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч *****ий “...15 цагийн үед Сэлэнгэ явах болоод тэгээд явсан. Тэгээд явахаас өмнө *****нэг хүн дайгдаж Сэлэнгэ явъя гээд байна, 3-р эмнэлэг дээр байна гэнээ гэж хэлээд тийшээ явсан. Тэгээд 3-р эмнэлгийн гадаа очиход нь би тэр залууд бид нар замаараа Сэлэнгийн Орхон сум орж ахтайгаа золгоно ш дээ гэж хэлэхэд тэр залуу зүгээрээ, би машинд сууж байнаа гэж хэлсэн. Бид нар хөдлөөд явж байхдаа Сэлэнгийн Орхон орохоо болиод шууд Сэлэнгэ явахаар болсон юм. 19 цагийн үед Дархан өнгөрч явж байгаад Цагааннуур гэдэг газар арай хүрээгүй явж байхад гэнэт машин замын хажуу руу ороод онхолдсон. Би ухаан алдчихсан байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс орилолдоод ёололдоод байж байсан, охиноосоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй хохирогч ***** хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэгийн “...манай охин ***** нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой миний төрсөн эгч ***** жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд өртөж бие, эрүүл мэндээрээ хохирсон юм. Би охин *****г зам тээврийн осолд өртөх үед нь Дарханы Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлж элэгний болон эгэмний хугарлын хагалгаанд оруулж эмчлүүлсэн. Миний охины биеийн байдал одоо ч тийм сайнгүй байгаа. Надад охиноо эмчлүүлэхэд өөрийн зүгээс нилээдгүй зардал мөнгө чирэгдэл гарсан. Энэ гарсан зардал болон төлбөрийг өөрийн эгч***** гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”Эгчээсээ эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ***** “...Би 2017 оны 03 дугаар сарын О6-ны орой нагац эгч *****,*****, эмээ *****бас нэг танихгүй ахын хамт Улаанбаатар орчихоод буцаж явсан юм. Манай нагац эгч *****машин барьж явсан. Бид нар Дархан өнгөрөөд Сэлэнгэ рүү явах замд явж байгаад замын хажуу руу онхолдож зам тээврийн осолд орсон. Би юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машинаас гараад тэр хавиар гар утсаа хайж байсан. Тэр танихгүй ах машинаас зайтай газар сууж байсан. Тэгээд *****эгчтэй юм ярьж байхыг би сонсож байсан, ...зам тээврийн осол болох үед миний нүүр, ам шалбарч дотуур цус алдсан байсан. Мөн зүүн эгэм хугарч, элэг бяцарсан байсан гэж Нэгдсэн эмнэлэг дээр хүлээн авч үзсэн эмч хэлж байсан. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/.
Гэрч*****ийн “...2017 оны 03 дугаар сарын 05-ны орой манай хадам ээж *****надаас миний эзэмшлийн 05-28 ДАР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг эмээ чинь Улаанбаатар хот руу ах дүү нартайгаа золголт хийе гэнээ, машинаа өгч байгаач, чиний машинтай эмээг чинь аваад яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би машинаа хадам ээж *****д өгч явуулсан юм. Би тэр үед Сэлэнгэд ажилтай байсан болохоор өөрийнхөө машинтай очсон байсан юм. Надаас хадам ээж *****2017 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед авч явсан юм. Тэгээд хадам ээж *****эмээ *****хадам ээжийн дүүгийн хүүхэд*****, мөн хадам ээжийн дүүгийн хүүхэд болох***** нарын хамт явсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой хадам ээж *****намайг ажлаасаа буугаад гэртээ байж байтал утасдаж ээж нь Дарханаас Сэлэнгэ орох замд замын хажуу руу орж аваарт орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хадам ээж *****г миний машиныг унаж яваад зам тээврийн осолд орчихлоо гэдгийг мэдсэн, хадам ээж Золбоогоос 05-28 ДАР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 57 дугаар хуудас/.
Насанд хүрээгүй гэрч***** “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед би *****эгчийн машинтай эмээ Улаанхүүхэн,***** эгч, нэг танихгүй ах бид нар Улаанбаатараас Сэлэнгэ явж байгаад Дархан өнгөрөөд явж байгаад замд машин онхолдсон юм. Машиныг *****эгч жолоодож явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн ийн 58 дугаар хуудас/.
Нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай “...Ж.*****нь Тоёота приус 05-28 ДАР улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ МУ-ын ЗХ Дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 2.3 /б/-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2017 оны 3-р сарын 07-ны өдрийн 26 дугаартай “ ...цээж хэвлийн хавсарсан гэмтэл, зүүн талын 4-7-р хавирганы хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн авчилт, элэг язрал, ... гэмтлийн шок, ... талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/
“*****ий биед гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал, нэг хавирганы битүү хугарал, цээжний хэсэг, баруун, зүүн хөхний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлий үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаартай дүгнэлт,
“***** биед хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал , хэвлийн хөндийн сул цус, дотуур цус алдалтын дараах цус багадал, хэвлийн арын гялтангийн цус хуралт, эгэм ясны битүү хугарал, нүүр, бүсэлхий, нуруу гарын сарвуун дахь зулгаралт тогтоогдлоо, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаартай дүгнэлт,
***** хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хавтаст хэргийн 78-126 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.
Шүүгдэгч *****гэм буруугийн талаар маргаагүй ба зорчигч ***** амь насыг хохироосон, зорчигч ***** биед хүнд, зорчигч *****ий биед хөнгөн,*****ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашинд 2,870,000 төгрөгийн хохирол учруулсныг хамгийн хүнд хэсгээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Талийгаачийн эхнэр хохирогч *****нь оршуулгын зардалд 9,661,940 нэхэмжилснээс шүүгдэгч *****6,000,000 төгрөг төлсөн байх ба үлдэх төлбөрийг төлөхөө шүүхийн хэлэлцүүүлэгт илэрхийлж, 9,661,940 шаардлагын талаар маргаагүй байна.
Насанд хүрээгүй хохирогч ***** эмчилгээний зардал 2,533,240 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг нэхэмжилж байсан боловч 2,000,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлжээ.
Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн шүүгдэгч ***** ээж *****, хүргэн***** нар иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүгдэгч *****нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд 9,661,940 нэхэмжилснээс төлөгдөөгүй үлдсэн 3,661,940 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 230-р зүйлд ... Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Хуульд эдийн бус гэм хорыг арилгах арга зам, сэтгэл санааны хохирлын хэмжээг хэрхэн яаж тогтоох талаар зохицуулаагүй боловч хохирогч *****сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг буруутгах аргагүй ба оршуулгын зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1-р зүйлд зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэдэгт нийт төлбөрийг хэрхэн, хэдий, хугацаанд төлөхөө хохирогчтой харилцан тохиролцож зөвшилцөлд хүрсэн байхыг ойлгох ба “төлнө” гэсэн үгийг ойлгох нь учир дутагдалтай болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.5, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч***** 3,661,940 төгрөг гаргуулан хохирогч***** олгуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 50,000,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.4-р зүйлд зааснаар нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:
Шүүгдэгч *****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
*****нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх, оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн ба дээрхи байдлуудыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн зурагт, хөргөгч зэргийг хохирол төлбөрт тооцуулахаар, ***** жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах шийтгэлийг биелүүлэх зорилгоор тогтоолын хамт тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД