Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/02828

 

                                2022    10    04

                                   182/ШШ2022/02828

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух, Ч овогт Н.Д /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, О овогт Ч.А /РД:00000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

Хариуцагч Ч.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ч.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ч.А нь 2022 оны 01 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 01-нд 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2022 оны 3 дугаар сарын 16-нд 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй тус тус зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Түрүүчийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ч.А нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээл 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Ч.А хариу тайлбартаа ...Миний бие Н.Д гуайгаас 10,000,000 төгрөгийг увуулж, цувуулж авсан нь үнэн. Анх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 хувийн хүүтэй сарын хугацаатай 2,000,000 төгрөг зээлж аваад 02 дугаар сарын 10-ны өдөр төлөх болсон боловч чадалгүй 3 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 13-ны өдөр хүү, алдангитай нь хамт 2,350,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Надад 1,000,000 төгрөг хэрэг болсон учраас Д гуайг манай дэлгүүрт орж ирэхэд нь надад 1,000,000 төгрөг хэрэг болчихлоо гээд ярьсан чинь чи 2 монетан ээмэгээ надад өгөөд 1,000,000 төгрөг 20 хувийн хүүтэй ав... гэхэд нь яалтчгүй надад мөнгөний хэрэг байсан болохоор 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын хугацаатай зээлж авсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,200,000 төгрөг Н.Дд өгсөн. Мөн 2022 оны 3 дугаар сарын 01-нд 2,000,000 төгрөг сарын хугацаатай зээлж аваад 2022 оны 4 дүгээр сарын 03-нд хүү, алдангийн хамт 2,350,000 төгрөгийг өгсөн.

Одоо бидний хооронд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлж авсан 5,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Энэ мөнгөнөөс нэхэмжлэгчийн надаас авсан бараа, бүтээгдэхүүний үнэ 4,478,000 төгрөгийг хасч тооцуулна... гэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.03.29-ний өдөр 174,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-2022.03.01-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 3 х/,

-Ч.Агийн гар бичвэр бүхий Зээлийн гэрээ байгуулах хүсэлт /хх-ийн 4 х/,

-Ч.Агийн гар бичвэр /хх-ийн 5, 8-9 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6 х/,

-Төрийн банк ХХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 7х/,

-2022.05.08-ны өдрийн өмгөөлөгч О.Сарантуулын хүсэлт /хх-ийн 15 х/,

 

Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2022.08.12-ны өдөр байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 58 х/,

-Төлбөрийн нэхэмжлэл /хх-ийн 65 х/,

-Ч.Агийн гар бичвэр /хх-ийн 66-68 х/,

-Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 69-70 х/,

-Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 71 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Ч.Агаас зээлийн гэрээний үүрэгт 8,777,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,223,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ч.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- 2022 оны 01 дүгээр сарын 10-нд 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй,

- 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй,

- 2022 оны 03 дугаар сарын 01-нд 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай,

- 2022 оны 3 дугаар сарын 16-нд 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй тус тус зээлсэн бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас хүү авахгүйгээр 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч Ч.А нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

-2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 хувийн хүүтэй сарын хугацаатай 2,000,000 төгрөг зээлж аваад 02 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсан боловч чадалгүй 3 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 13-ны өдөр хүү, алдангитай нь хамт 2,350,000 төгрөг,

-2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын хугацаатай зээлж аваад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,200,000 төгрөг,

-2022 оны 3 дугаар сарын 01-нд 2,000,000 төгрөг сарын хугацаатай зээлж аваад 2022 оны 4 дүгээр сарын 03-нд хүү, алдангийн хамт 2,350,000 төгрөг буюу нийт 5,900,000 төгрөгийг төлсөн.

-2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зээлж авсан 5,000,000 төгрөгийг төлөөгүй. Гэхдээ энэ мөнгөнөөс нэхэмжлэгчийн авсан бараа, бүтээгдэхүүний үнэ 4,478,000 төгрөгийг хасч тооцуулна гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Барьцаат зээлийн /шинэчилсэн/ гэрээ, Зээлийн гэрээ байгуулах хүсэлт гаргах нь, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Д нь 2022 оны 3 дугаар сарын 16-нд 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 20 хувийн хүүтэй /хх-ийн 4 х/, 2022 оны 3 дугаар сарын 01-нд 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай /хх-ийн 5 х/, 2022 оны 01 дүгээр сарын 28-нд 2,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй /хх-ийн 8 х/, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй /хх-ийн 9 х/-гээр нийт 10,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Ад зээлдүүлсэн байна.

 

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.1.Талууд гэрээгээр хүү тогтоосон бол тогтоосон хугацааны тохирсон хүүг нь буцаан өгөх үүрэг мөн хамаардаг боловч нэхэмжлэгч нь хүү шаардахгүй, зөвхөн үндсэн төлбөрөө шаардаж байгаа гэж тайлбарласан учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

5.2.Нэхэмжлэгч Н.Д нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нийт 10,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Ад бэлнээр өгсөн байх ба зээлдэгч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

6.Зохигч 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлж авсан талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

7.Хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү, алдангийн хамт 2,350,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,200,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 03-нд хүү, алдангийн хамт 2,350,000 төгрөг буюу нийт 5,900,000 төгрөгийг бэлнээр өгсөн энэ хүн нэг л хоног мөнгийг нь өгөхгүй болохоор утсаар залгаад загнадаг. Хэрвээ би сар бүр мөнгийг нь өгч яваагүй байсан бол энэ хүн надад ар, араас нь мөнгө зээлэхгүй байсан. Би яагаад мөнгө, өгсөн авсан дээр гарын үсэг зураагүй юм бэ гэхээр миний ажиллуулж байгаа жимсний мухлаг Н.Дгийн гэртэй ойрхон байдаг болохоор энэ хүн орж ирээд мөнгө өгөх хугацаа болсон гэхээр нь шууд өгдөг байсан. Тэгээд Н.Д мөнгөө аваад явдаг. Би та өгсөн гээд хасаж байгаа биз дээ гэхээр хасаж байгаа гэдэг байсан учраас би өөрийнхөө эгч шиг итгэдэг байсан учраас дэвтэр дээрээ тэмдэглэдэг байсан гэж тайлбарлан Н.Д 1-10 1 сая 2-10 1,200,000 өгөв 1140, 2-21 1 сая 3-21 1,200,000 өгөв 330, 2-28 2 сая 3-28 2,350,000 алданги 3 хоног, 3-1 2 сая 4-1 2,2000,000 өгөв. 140, 3-16 4-16 5,000,000 тооцох гэсэн бичилт бүхий гар бичвэрийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн.

 

7.1.Нэхэмжлэгч нь 5,900,000 төгрөгийг хүлээж аваагүй гэж маргасан бөгөөд хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх баримтад дурдагдсан мөнгийг Н.Дд бэлнээр хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй. Учир нь энэхүү баримтад талуудын хэн аль нь хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гарын үсэг зураагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй.

 

7.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 4,478,000 төгрөгийн бараа, хүнсний бүтээгдэхүүн авсан. Мөн тогооны мөнгийг аж ахуйн нэгжээр тооцож 727,450 төгрөгийг илүү авсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас тус тус хасч тооцуулна гэж тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

гэж

8.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 400,000 төгрөгийн хүү, 823,000 төгрөгийн хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн авснаа хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

Ийм учраас хариуцагч Ч.Агаас 8,777,000 /10,000,000-823,000-400,000/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дд олгож, дээрх шаардлагаас 1,223,000 /823,000+400,000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

9.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ч.Агаас 155,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Ч.Агаас 8,777,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,223,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ч.Агаас 155,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА