Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/шш2022/02656

 

 

 

 

 

 

 

2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/02656

Улаанбаатар хот

 

                                        

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж,анд байрлах,******* /рд:9887962, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,, аос байрны*******од оршин суух, онд төрсөн,тай, эрэгтэй, Тах овогт******* /рд:ШУ90120511/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 125 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.        

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 125 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Тус СӨХ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооныны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалтын найдвартай байдал, оршин суугч, түрээслэгчдийн тав тухтай амьдрах боломжоор хангах зорилготой ажиллаж байна. Тус СӨХ-ны захирал 2017 оны 12 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолоор ******* гүйцэтгэх захирлаар томилогдсон. СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй зардалд 125 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөдныод 2011 оноос эхлэн амьдрахдаа СӨХ-ийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч сүүлд 6 604 000 төгрөгийн төлбөрийг үлдэгдэлтэй байсан. Ийнхүү СӨХ-ийн төлбөрөө шүүхийн журмааргаас гаргуулахаар нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид дээрх байрыг түрээсэлж байсан н.Содномтой уулзахад******* гэх хүнтэй түрээсийн гэрээ байгуулж, амьдарч байгаа гэсэн тул*******гийн оршин суугаа хаягийг тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх орон сууцны өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулахад 2011 онд  тус орон сууцны өмчлөгчөөр, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Уянга, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр******* нар тус тус бүртгэгдсэн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т орон сууц худалдан авагч нь тус орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй гэж заасан. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцагч******* бүрэн хариуцах тул*******гээс 2011-2020 оны үлдэгдэл төлбөрт нийт 7 604 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул СӨХ-ны эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөлдөөд 2011-2017 он хүртэлх хугацааны төлбөр 3 469 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2017 оны үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, 2018 оны төлбөр 500 000 төгрөг, 2019 оны үлдэгдэл төлбөр 1 375 000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 750 000 төгрөг нийт 4 125 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.  

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Сууц өмчлөгчдийн холбооны Эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг сонгодог бөгөөд тус зөвлөлөөс гүйцэтгэх захирлаа томилдог. Гэвч хэрэгт авагдсан баримтад бүх гишүүдийн хурлын тэмдэглэл байхгүй, удирдах зөвлөлийг хэрхэн яаж сонгосон нь тодорхойгүй байна. Дээрхээс харахад тус СӨХ нь удирдах зөвлөлийг бүх гишүүдийн хурлаар сонгоогүй, ийнхүү сонгоогүй учраас гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлөөс томилсон нь хуульд нийцэж байгаа эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Хавтас хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул******* нь СӨХ-ийн төлбөр шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Мөн СӨХ-ийн төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоох ёстой байтал удирдах зөвлөлөөс тогтоосон байдаг. Яг өнөөдрийн байдлаар хэрэгт үүнтэй холбоотой хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс дээрх баримтуудыг гаргаж өгөөгүй, шинээр гаргаж өгч байгаа баримтууд нь тухайн маргааны үйл баримтаас хойших хугацаа буюу 2022 онд бүх гишүүдийн хурал хийсэн баримт байна. Иймд******* нь бүх гишүүдийн хурлаар СӨХ-ийн төлбөрийг тогтоогоогүй, удирдах зөвлөлөө хуульд зааснаар томилоогүй, нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Реженси Ресинденси СӨХ-ны гэрчилгээ, дүрэм,*******-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ажил хүлээлцэх үеийн протокол, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар*******-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, айл өрхөөс авах үйлчилгээний хураамж, төлбөр тооцооны бүртгэл, төлбөрийн нэхэмжлэл,ынд мтөлбөр төлөх талаар зурвас илгээж байсан нэхэмжлэл, тооцооны дэлгэрэнгүй бүртгэл, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар РР СӨХ-ийн удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлын тогтоол, 2022 оны СӨХ-ны хураамжийн зардлын задаргаа, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн*******-ны оршин суугчид, түрээслэгчид бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2021, 2022 онуудын тооцооны дэлгэрэнгүй бүртгэл, мэдэгдэл, эвлэрлийн гэрээ, айл өрхөөс авах үйлчилгээний хураамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч талаас,*******гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж,, хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Тус СӨХ нь 2011 онд байгуулагдсан, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооныны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, оршин суугч, түрээслэгчдийг тав тухтай амьдрах боломжоор хангах зорилготой ажилладаг. Тус СӨХ-ны захирал 2017 оны 12 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолоор ******* гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тус СӨХ-ын удирдах зөвлөлийн тогтоолоор орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй зардалд 125 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөдныод 2011 оноос эхлэн амьдрахдаа СӨХ-ийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан, сүүлд 6 604 000 төгрөгийн төлбөрийг үлдэгдэлтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх орон сууцны өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулахад 2011 онд  тус орон сууцны өмчлөгчөөр, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Уянга, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр******* нар тус тус бүртгэгдсэн байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т орон сууц худалдан авагч нь тус орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч******* хариуцах үүрэгтэй байна. Иймд*******гээс 2011-2020 оны үлдэгдэл төлбөрт нийт 7 604 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул СӨХ-ны эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөлдөөд 2011-2017 он хүртэлх хугацааны төлбөр 3 469 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2017 оны үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, 2018 оны төлбөр 500 000 төгрөг, 2019 оны үлдэгдэл төлбөр 1 375 000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 750 000 төгрөг нийт 4 125 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Сууц өмчлөгчдийн холбооны Эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг сонгодог бөгөөд тус зөвлөлөөс гүйцэтгэх захирлаа томилдог. Гэвч хэрэгт авагдсан баримтад бүх гишүүдийн хурлын тэмдэглэл байхгүй, удирдах зөвлөлийг хэрхэн яаж сонгосон нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул******* нь СӨХ-ийн төлбөр шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Мөн СӨХ-ийн төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоох ёстой байтал удирдах зөвлөлөөс тогтоосон байдаг. Иймд******* нь бүх гишүүдийн хурлаар СӨХ-ийн төлбөрийг тогтоогоогүй, удирдах зөвлөлөө хуульд зааснаар томилоогүй, нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.

 

Реженси Ресинденси СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолоор *******г гүйцэтгэх захирлаар томилж, Сүхбаатар дүүргийн Засаг даргаас тус СӨХ-ийг өргөдөл, холбогдох материалыг үзээд Сүхбаатар дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээ олгосон байх тул шүүх*******-ийг хуульд заасан шаардлагыг хангаж байгуулагдсан, гүйцэтгэх захирал ******* тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж дүгнэв.  

 

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 9 дүгээр зүйлийн 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтаар,******* нь бүх гишүүдийн хурлын тогтоолоор шийдвэрлэсэн зардлыг өмчлөгчөөс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч бүх гишүүдийн хурлын тогтоолыг нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан айл өрхөөс авах үйлчилгээний хураамжийг 125 000 төгрөгөөр тогтоосон тус СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн гарын үсэг зурсан баримт нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 10 дугаар зүйлээр зардлыг хуваарилах эрхийг олгоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. /хх14/

 

Дээрх үйл баримтаар*******-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 4 125 000 төгрөг гаргуулах шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй нөхцөл байдал бий болсон боловч хариуцагч******* тус орон сууцыг өөрийн өмчлөлд байгаа болон СӨХ-ны үйлчилгээ авч байсан эсэхэд маргаагүй үйл баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан “...СӨХ-ны төлбөр төлөхтэй холбоотой асуудлаар хариуцагч тал огт маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх боломжгүй буюу 2011-2017 оны хооронд СӨХ-ны төлбөрийг тухайн үеийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан захирлын зөвшөөрснөөр 62 500 төгрөгөөр төлж байсан” гэх тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Э.Тэлмэн ...нэг л удаа ...СӨХ-ны төлбөрийг 125 000 төгрөгийн 50 хувь буюу 62 500 төгрөгийн хэмжээгээр төлье гэсэн саналыг тавьж байсан. ...2021 оны 9 бил үү, 10 дугаар сарын үед Э.Тэлмэн өөрөө тийм байр суурьтай байгаа тухайгаа надад хэлж байсан” гэх тайлбар зэргээр хариуцагчийг 62 500 төгрөгийн хэмжээнд СӨХ-ны төлбөр төлөхийг зөвшөөрсөн, дээрх зөвшөөрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 25, 26 дугаар зүйлүүд болон талуудын зарчимд нийцэж байна гэж дүгнэв.   

 

6. Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 6/7671 дүгээр албан бичгээр маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол 1, Олимпын гудамжны хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхгийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр анх бүртгэгдэж, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Уянгын өмчлөлд, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр*******гийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж зааснаар хариуцагч******* тус СӨХ-ны төлбөрийг хариуцах үүрэгтэй, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

7. Харин нэхэмжлэгч нь 2017-2020 оны СӨХ-ны төлбөрийг гаргуулахаар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэтрүүлсэн байх тул 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс өмнөх хугацааны төлбөрийг шаардах эрхгүй юм.  

 

8. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2018 оны үлдэгдэл 4 сарын төлбөрийг сард 62 500 төгрөгөөр тооцож 250 000 төгрөг, 2019 оны үлдэгдэл 11 сарын төлбөрийг сард 62 500 төгрөгөөр тооцож 687 500 төгрөг, 2020 оны үлдэгдэл 6 сарын төлбөрийг сарын 62 500 төгрөгөөр тооцож 375 000 төгрөг, нийт 1 312 500 төгрөгийг хариуцагч*******гээс гаргуулан нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 812 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, бүх гишүүдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, зардлын задаргаа гэх баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байгааг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6329 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн, гэрчээр  н.Солонгыг оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Реженси Ресинденси СӨХ-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч*******гээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 312 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Реженси Ресинденси СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 812 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 942 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Реженси Ресинденси СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ