Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2022/01862/И |
Дугаар | 183/ШШ2022/02621 |
Огноо | 2022-09-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2022/02621
2022 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2022/02*21 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Бусдын хууль эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч О.Б /онлайнаар/,
хариуцагч А.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 13 өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б хариуцагч С.Д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1* дугаар хороо, *** дугаар байр, * тоот 80.7 м.кв талбай орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Б нь С.Д 2018 оны анх Хан-Уул дүүргийн 1* дугаар хороо, *** дугаар байр * тоот 80.7 м2 талбайтай орон сууцаа хувь лизингийн нөхцөлөөр худалдан борлуулахаар гэрээн хийж, 2019 оны 4 дүгээр сард байрандаа суулгасан. Байрын урьдчилгаа төлбөрт нийт 74,1 сая төгрөг хүлээн авч төлбөр төлж дуусмагц өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан гэвч С.Д одоо болтол гэрээний үүргээ биелүүлээгүй хэрнээ урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө надад зээлүүлсэн мэтээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж 133 550 000 төгрөгийг надаас нэхэмжилсэн үүний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарч миний бие С.Д 113 550 000 төгрөгийг төлөхөөр болж бидний хооронд хийгдсэн орон сууцны лизингийн гэрээ хүчингүй болсон. Би одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ямар нэгэн орлогогүй байгаа бөгөөд С.Д хууль бусаар өмчилж ашиглаад байгаа дээрхи байрыг худалдан борлуулж С.Д нэхэмжилсэн мөнгийг төлөх шаардлага үүсээд байна. Гэвч Д байрны урьдчилгаанд өгсөн мөнгөө надаас шүүхээр нэхэмжилж авах гэж байгаа хирнээ одоо болтол миний байрыг надад хүлээлгэж өгөлгүйгээр мөн ямар түрээсийн төлбөр төлөлгүйгээр ашиглаж амьдарч байна.Үүнээс болоод би орон сууцаа худалдан борлуулж чадахгүй мөн мөнгөө нэхсэн С.Д дарамт шахалтан доор маш хэцүү байдал доор амьдарч байна. Иймд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1* дугаар хороо, *** дугаар байр, * тоот орон сууцыг С.Д болон түүний гэр бүлээс чөлөөлж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэгдүгээрт тус нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн 1* дугаар хороо, *** дугаар байр, * тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа байгаатай холбоотой холбогдуулан О.Б хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.18-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны дагуу гэж дүгнэсэн, хоёрдугаарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус өмчлөгчөөс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай гэж гаргасан боловч манай зүгээс хууль бусаар өмчлөөгүй ба эвлэрлийн гэрээнд заасны дагуу тус байранд амьдарч байна. Энэ хүн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, миний мөнгийг төлөхгүй байгаа тул зөвшөөрөхгүй. Иймд О.Б гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0* сарын 11-ний өдрийн 183/ШЗ20200**** дугаар захирамж /shuukh.mn/ зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 3-*/
4. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг, 1* дугаар хороо, *** дугаар байр, * тоот орон сууцны лавлагааг гаргуулж авсан байна. /хх-ийн 33/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... С.Д 2018 онд Хан-Уул дүүргийн 1* дугаар хороо, *** дугаар байр, * тоот 80.7 м.кв талбай орон сууцаа хувь лизингийн нөхцөлөөр худалдан борлуулах гэрээ хийж, байрны урьдчилгаа төлбөрт 74 100 000 төгрөгийг хүлээн авч байрны төлбөрөө бүрэн төлж дуусмагц өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр болсон. Гэвч С.Д шүүхэд нэхэмжлэл гаргаж миний бие 113 550 000 төгрөгийг төлөхөөр болсон. Би одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа учраас С.Д хууль бус эзэмшиж байгаа орон сууцыг худалдан борлуулж уг төлбөрийг төлөх шаардлага үүсч байгаа учраас С.С.Д хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 1* дугаар хороо, *** дугаар байр, * тоот 80.7 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэх гэж тайлбарлав.
3. Хариуцагч С.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: ... Тус орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. ...хууль бус өмчлөгчөөс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай гэж гаргасан боловч манай зүгээс хууль бусаар өмчлөөгүй ба эвлэрлийн гэрээнд заасны дагуу тус байранд амьдарч байгаа, энэ хүн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, миний мөнгийг төлөхгүй байгаа тул зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар О.Б нь С.Д зээлийн гэрээгээр 93 550 000 төгрөгийг, 3 сарын хугацаатайгаар зээлж, улмаар зээлийн хугацаанд О.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1* дугаар хороо, ***-* тоот 80.7 м.кв гурван өрөө орон сууцандаа байрлуулахаар тохирч, улмаар С.Д нь уг байранд амьдарч эхэлсэн байна. ...Гэвч зээлдэгч О.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүйгээс маргаан үүссэн болох нь тогтоогдож байна.
Улмаар С.Д, О.Б холбогдуулан үндсэн зээл 93 550 000 төгрөг, алдангийн 40 000 000 төгрөг, нийт 133 550 000 төгрөгийг гаргуулахаар Хан-Уул дүүрэг дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан байх ба талууд 2020 оны 05 сарын 29-ний өдөр байгуулсан *** дугаар эвлэрлийн гэрээ байгуулсныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0* сарын 11-ний өдрийн 183/ШЗ20200**** дугаар захирамжаар талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.
Уг гэрээгээр С.Д нь 133 550 000 төгрөгнөөс алданги 20 000 000 төгрөгийг татгалзаж, үлдэх 113 550 000 төгрөгийг О.Б төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчинтөгөлдөр болсон байна.
Хан-Уул дүүрэг, 1* дугаар хороо, Буянт-Ухаа, *** дугаар байр, * тоот хаягт бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай орон сууцны өмчлөгчөөр О.Б бүртгэлтэй байгаа болох нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны ** дугаар сарын **-ны өдрийн**** дугаар албан бичгээр тогтоогдож байна./хх-ийн 33/
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны ***** дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны **/******/****** дугаар шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны ********* дугаар түдгэлзүүлсэн тогтоол, 2020 оны **/**, 2022 оны */** дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол тус тус эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй талаар баримт авагдсан байна. /хх-33/
5. Хариуцагч С.Д нь дээрх үндэслэлээр буюу шүүгчийн захирамжийн дагуу О.Б нь зээлийн төлбөр 113 550 000 төгрөгийг төлөхгүй байгаа тул байрыг чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд уг байрыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарлав.
Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй байх тул хариуцагч С.Д нь О.Б шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээр түүний өмчлөх эрхэд саад учруулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 10* дугаар зүйлийн 10*.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.гэж, 10*.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэснээр нэхэмжлэгч О.Д Хан-Уул дүүрэг, 1* дугаар хороо, Буянт-Ухаа, *** дугаар байр, * тоот байрны хууль ёсны өмчлөгч мөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
*. Иймд Хан-Уул дүүрэг 1* дугаар хороо, Буянт-Ухаа, *** дугаар байр, * тоот орон сууцыг С.С.Д хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 10* дугаар зүйлийн 10*.1, 10*.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 1* дугаар хороо, Буянт-Ухаа, *** дугаар байр, * тоот 80.7 м.кв, эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай орон сууцыг С.С.Д хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *0 дугаар зүйлийн *0.1, 5* дугаар зүйлийн 5*.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ