Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/шш2022/02528

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/02528

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төв бүс энгельс гудамж, 21 дүгээр байрны*******од оршин суух,*******д төрсөн,*******тай, эрэгтэй, Цэнгүүн овогт******* /рд:*******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, рашаан гудамж, 79б байрны*******од оршин суух,д төрсөн,*******ай, эмэгтэй, Цөөхүүл овогт******* /рд:ОЭ70030664/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсний урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхсайхан /ШТЭҮД-2789/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батбаяр /ШТЭҮД-0200/, Д.Туяа /ШТЭҮД-3314/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

                                                                                                                    

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ньт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсний урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний бие хууль зүйн фирмийн өмгөөлөгч, хуульчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээгээрийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгч миний өмгөөлөгчөөр оролцох, уг асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон. Өмгөөллийн үйл ажиллагааны нийт хөлс 80 000 000 төгрөг байхаар, гэрээний урьдчилгаа 20 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөгийг, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг шүүх хурал болох өдөр үл маргах журмаар төлөхөөр болсон. Үйлчлүүлэгч талаас гэрээгээр хүлээсэн урьдчилгаа төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөрийн Хаан банк дахь тоот  дансанд 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өмгөөлөгчийн туслах гэхд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлүүлэхээр 2 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь өмгөөлөгчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.1-д заасан “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээн үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр оролцох” гэх ажил үйлчилгээг аваагүй, нь гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 20 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа буцааж төлөхөө аман болон мессежээр илэрхийлж байсан тул өмгөөлөгчтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсний урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Д.Тунгалаг нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгтийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, үйлчлүүлэгч нь өмгөөлөгчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай үнэн зөв, мэдээлэл өгөх, шаардлагатай баримт, материалыг гаргаж өгөх үүрэг хүлээн харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өмгөөлөгч талаас гэрээнд заасан үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэр бүхий 4 өмгөөлөгч ажилласан. Ингээд өмгөөлөгчд ХХК-ийн итгэмжлэл олгож, нэхэмжлэл гаргахад компанийн шаардлагатай санхүүгийн тайлан баланс, бичиг баримт дээр ажиллаж байсан, өмгөөлөгч,, нар нэхэмжлэл гаргах шүүхийн харьяалал, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэх нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагааг хамтран гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна. 2019 оны 8 дугаар сард нь шүүхэд нэхэмжлэл гаргахаа болилоо гэж хэлээд өөрийн компанийн бичиг баримтыг авч явсан. Иймд талууд тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 “...Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллээ чөлөөтэй илэрхийлж харилцан зөвшилцсөний үндсэн дээр байгуулсан, гэрээний 3.4-т “Энэхүү гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд өмгөөлөгчөөс үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон төлсөн урьдчилгаа хөлс болон бусад төлбөрийг буцаан олгохгүй” гэж тохиролцсон байх тул урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас,, нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Tungalag Dashtseren гэх фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасын хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөроосд олгосон итгэмжлэл,  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар гомдол гаргаагүйд тооцох тухай тогтоол, мөн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Шүүхийн тусгай архиваас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргуулсан, мөн зохигчдын хүсэлтээр, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 6031 дүгээр шүүгчийн захирамжаар гэрчийн мэдүүлгийг даалгавар гүйцэтгүүлж хэрэгт хавсаргасан, зохигчдын харилцан бичсэн зурвасыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээгээрийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэрэгт миний өмгөөлөгчөөр оролцох, уг асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон. Өмгөөллийн үйл ажиллагааны нийт хөлс 80 000 000 төгрөг байхаар, гэрээний урьдчилгаа 20 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөгийг, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг шүүх хурал болох өдөр үл маргах журмаар төлөхөөр болсон. Миний зүгээс гэрээгээр хүлээсэн урьдчилгаа төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөрийн Хаан банк дахь тоот  дансанд 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өмгөөлөгчийн туслах гэхд нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлүүлэхээр 2 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэгч нь өмгөөлөгчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.1-д заасан “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээн үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр оролцох” гэх ажил үйлчилгээг аваагүй, нь гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 20 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа буцааж төлөхөө аман болон мессежээр илэрхийлж байсан тул өмгөөлөгчтай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсний урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Д.Тунгалаг нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгтийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, үйлчлүүлэгч нь өмгөөлөгчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай үнэн зөв, мэдээлэл өгөх, шаардлагатай баримт, материалыг гаргаж өгөх үүрэг хүлээн харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өмгөөлөгч талаас гэрээнд заасан үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өмгөөлөгч нэхэмжлэл гаргахад компанийн шаардлагатай санхүүгийн тайлан баланс, бичиг баримт дээр ажиллаж байсан, өмгөөлөгч,, нар нэхэмжлэл гаргах шүүхийн харьяалал, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэх нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагааг хамтран гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлсэн. 2019 оны 8 дугаар сард нь шүүхэд нэхэмжлэл гаргахаа болилоо гэж хэлээд өөрийн компанийн бичиг баримтыг авч явсан. Иймд талууд тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллээ чөлөөтэй илэрхийлж харилцан зөвшилцсөний үндсэн дээр байгуулсан, гэрээний 3.4-т “Энэхүү гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд өмгөөлөгчөөс үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон төлсөн урьдчилгаа хөлс болон бусад төлбөрийг буцаан олгохгүй” гэж тохиролцсон байх тул урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр өмгөөлөгч ньийн “Жи Кей Эм Кей” ХХК-ийг “Менгтиан” ХХК-д худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаандийн өмгөөлөгчөөр оролцох, түүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр, нь өмгөөллийн хөлс 80 000 000 төгрөгөөс гэрээ хийхэд урьдчилгаа 20 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000 төгрөг, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг шүүх хурал болох өдөр төлөхөөр талууд тус тус харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу урьдчилгаа 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн, хүлээн авсан эсэхэд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн хэлсний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, гэтэл түүний гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан, үүний дараа дахин шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй, удаа дараа шаардсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж урьдчилж төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нь гэрээний дагуу 4 өмгөөлөгч ажилласан, 2019 оны 8 дугаар сард нь шүүхэд нэхэмжлэл гаргахаа болилоо гээд компанийн бичиг баримтаа авч явсан тул гэрээний 3.4-т гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд өмгөөлөгчөөс үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон төлсөн урьдчилгаа хөлс болон бусад төлбөрийг буцаан олгохгүй заасны дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгч нь хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгөөгүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон, Баянгол дүүргийн шүүх дээр байгаа хэргийн хүрээнд талууд эвлэрэн хэлэлцсэн учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэл зааж маргаж байна.

 

5. Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэж заасан боловч нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамтран ажилладагд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгосон итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосон үйл баримтаар өмгөөлөгч гэрээнд заасан ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн эсэх талаар маргаангүй гэж дүгнэв. 

 

Тус итгэмжлэлийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ХХК-д холбогдуулан “Жи Кей Эм Кей” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Менгтиан” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн-тай байгуулсан ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх гэрээнээс мөн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах-худалдан авах гэрээнээс тус тус татгалзсан болохыг тогтоолгох, “Жи Кей Эм Кей” ХХК-ийн 100 хувийн хувьцааны эрхийг “Менгтиан” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн-аас гаргуулан авч, ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээрийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2125 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.11-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “гэрээг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээг дүгнэх хүртэл хугацаатай байгуулав” гэж, хариуцагчийн хамтран ажилладаг гэхд олгосон итгэмжлэлд  “...Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргааныг бүх шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж” гэж тусгаснаас үзвэл хариуцагч нь шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж шүүхэд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах, улмаар тус маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн, ...өмгөөлөгчид үнэн зөв бодит мэдээлэл өгөх, шаардлагатай баримт материалыг гаргаж өгөх... үүргээ биелүүлээгүй, өөр хэрэг маргаан өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан боловч хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 627 тоот тогтоолд “...Б.Чинзориг нь компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг ХХК-д холбогдуулж гаргасан, ...хэргийг тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон, тус захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзсан” гэж дурдан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд үндэслэн захирамжид гомдол гаргаагүйд тооцсон үйл баримтаар хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ХХК-д холбогдуулан компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Жи Кей Эм Кей” ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч байсанынт холбогдуулан гаргасан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа гэсэн үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус захирамжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаж, гаргасан гомдлоосоо татгалзаж, үүний дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан үйл баримт тогтоогдох тул нэхэмжлэгчийг хэргийн талаар үнэн зөв бодит мэдээлэл өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.Чинзоригийг “...хариуцагч компанитай эвлэрэхээр болсон, шүүхэд нэхэмжлэл гаргахаа болилоо гээд компанийн бичиг баримтаа буцаан авч, гэрээг цуцалсан тул гэрээний 3.4-т зааснаар төлбөрөө буцаан шаардах эрхгүй” гэж маргасан боловч нэхэмжлэгчийн гаргасан “...удаа дараа очиход миний хэрэг дээр хэн ч ажиллаагүй, материал хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул би 2019 оны 8 дугаар сард хайж байж баримтуудаа олж авсан” гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үгүйсгэж чадаагүй, түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн, нарын фейсбүүк аппликейшнаар харилцсан, нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сараас эхлэн хэргийн талаар асууж байсан, 2019 оны 11 дүгээр сараас гэрээний дагуу төлсөн мөнгөө буцааж нэхсэн зурвас зэргээр нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, улмаар үр дүн гараагүйн улмаас мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус зааснаар хариуцагчаас 20 000 000 төгрөгийг шаардах эрхтэй боловч шүүх хэргийн нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Д.Тунгалаг өмгөөлөгч хэргийн материалыг судалсан, хангалттай мэдээлэлтэй байсан. Иймээс 5 000 000 төгрөгийн хэмжээнд ажилласан гэж үзэж эвлэрэх санал гаргасан” гэх тайлбарт үндэслэж, хариуцагчаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус баримтлан хариуцагчаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ