Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/02893

 

           

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

 

   2022 оны 10 сарын 10 өдөр

           Дугаар 183/ШШ2022/02893

                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “И ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б овогтой, Б.З-т холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.449.533 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг А.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “И ” ХК нь Б.З од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.510.858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлдэгч Б.З нь манай компанитай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр В17019120309 дугаартай зээлийн гэрээгээр 2.744.820 төгрөгийг нэг сарын 3.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь уг зээлээр “С” ХХК-иас гар утас худалдан авсан бөгөөд зээлдэгчийн зөвшөөрлөөр Хаан банкны 5111513488 тоот дансанд 2.744.820 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.588.100 төгрөг, зээлийн хүүд 913.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9000 төгрөг, нийт 3.510.858 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.588.100 төгрөг, зээлийн хүү 2.093.250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.071 төгрөг, нийт 5.802.180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа 5.449.533 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.З нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй тул уг төлбөрийг хариуцах боломжгүй юм. Б.З төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдол гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Тэрээр бие даан хэлцэл байгуулах эрх зүйн чадамжгүй болно. Зээлдүүлэгчээс зээлдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогүйгээс уг асуудал үүссэн. Мөн уг олгосон зээлээр гар утас болон телевизор авах гэрээ хийсэн боловч “С” ХХК-иас уг зүйлийг хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн В17019120309 дүгээр Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн мэдээлэл, Бараа хүлээлгэн өгсөн акт, Хүсэлт гаргах нь, Зээлийн дансны хуулга гэсэн баримтыг, хариуцагчаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Сэтгэл зүйн оношилгоо, Худалдан авагчийн нэхэмжлэх гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И ” ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.449.533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Б.З нь манай компанитай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр В17019120309 дугаартай зээлийн гэрээгээр 2.744.820 төгрөгийг нэг сарын 3.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь уг зээлээр “С” ХХК-иас гар утас худалдан авсан бөгөөд зээлдэгчийн зөвшөөрлөөр Хаан банкны 5111513488 тоот дансанд 2.744.820 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.588.100 төгрөг, зээлийн хүүд 913.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9000 төгрөг, нийт 3.510.858 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.588.100 төгрөг, зээлийн хүү 2.093.250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.071 төгрөг, нийт 5.802.180 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 5.449.533 төгрөг болгон багасгаж байна гэжээ.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Үүнд: Б.З нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй тул уг төлбөрийг хариуцах боломжгүй юм. Б.З төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдол гэсэн оноштой хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Тэрээр бие даан хэлцэл байгуулах эрх зүйн чадамжгүй болно. Зээлдүүлэгчээс зээлдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогүйгээс уг асуудал үүссэн. Мөн уг олгосон зээлээр гар утас болон телевизор авах гэрээ хийсэн боловч “С” ХХК-иас уг зүйлийг хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн В17019120309 дүгээр Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн мэдээлэл, Бараа хүлээлгэн өгсөн акт, Хүсэлт гаргах нь, Зээлийн дансны хуулга, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Сэтгэл зүйн оношилгоо, Худалдан авагчийн нэхэмжлэх, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            “И ” ХК, Б.З нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн В17019120309 дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “И ” ХК нь хэрэглээний зээлийн зориулалтаар 2.744.820 төгрөгийг нэг сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэгч Б.З од зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг талууд байгуулжээ.

 

            Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “И ” ХК нь хэрэглээний зээлийн зориулалтаар 2.744.820 төгрөгийг зээлдэгч Б.З од түүний хүсэлтийн дагуу Хаан банкны 5031883073 дугаар дансанд шилжүүлсэн, зээлдэгч нь зээл, хүүд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 10 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 187.747 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17.552 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 173.962 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 3.037 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 267.517 төгрөг, нийт 649.827 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 2.588.100 төгрөг, хүүд 2.093.250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 198.071 төгрөг, нийт 4.879.421 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

 

            Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3-т зааснаар хариуцагч Б.З нь иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болох нь тогтоогдоогүй болно.

 

5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.З оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 2.588.100 төгрөг, хүүд 2.093.250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 198.071 төгрөг, нийт 4.879.421 төгрөгийг нэхэмжлэгч “И ” ХК нь шаардах эрхтэй юм.

 

6. дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.З оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.879.421 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 570.112 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 71.124 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 51.612 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.З оос улсын тэмдэгтийн хураамжид 93.020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.З оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.879.421 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 570.112 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 71.124 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 51.612 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.З оос улсын тэмдэгтийн хураамжид 93.020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД