Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02537

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02537

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: 

 Хариуцагч: 

Хариуцагч: 

   Хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг даалгах үндсэн,

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Ж.М, өмгөөлөгч Б.Б,

хариуцагч ЖЭСКл ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Б

хариуцагч Б.Бын төлөөлөгч Н.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ж.М хариуцагч ЖЭСКл ББСБ ХХК, Б.Б нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны *** тоотод байрлах, 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг ЖЭСКл ББСБ ХХК өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ЖЭСКл ББСБ ХХК-иас Б.Б руу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны *** тоотод байрлах 4 давхар 726.99 мкв талбай бүхий 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөхийг шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Ж.М миний бие 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ***** дугаар барилгын хөрөнгө оруулалт захиалгын гэрээг С ХХК-ийн захирал П.Х болон гүйцэтгэх захирал Б.Г нартай байгуулсан. Энэнхүү гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах аялал жуучлалын зориулалттай, нийт 325.6 мкв талбай бүхий * давхар №*********** дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй Ү-*********** эрхийн улсын бүртгэлийн дугаартай барилгыг Ж.М миний хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр барилгын ажлыг дуусгаж ашиглалтанд оруулахаар болсон. Энэхүү гэрээний хөрөнгө оруулалт нь 441 000 000 төгрөг бөгөөд эхний хөрөнгө оруулалт болох 315 000 000 төгрөгийг 2011 оны 3 сарын 02-ны өдөр хоёр дахь хөрөнгө оруулалт болох 63 000 000 төгрөгийг 2011 оны 4 сарын 05-ны өдөр, гурав дахь хөрөнгө оруулалтын 63 000 000 төгрөгийг 2011 оны 5 сарын 05-ны өдөр төлж хөрөнгө оруулалтын дүн нь уг барилгын үнэ байхаар тохиролцожСХХК-ийн захирал П.Хын Голомт банкин дахь харилцах дансанд нь 2011 оны 3 сарын 02-ны өдөр 250 600 ам.доллар шилжүүлсэн. Улмаар 2011 оны 10 сарын 31-ний өдөрСХХК-тай үл хөдлө эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2011 оны 10 сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж **** тоот хаягт байрлалтай 325.6 мкв талбайтай Аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж ************* дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Улмаар 2015 оны 4 сарын 01-ний өдөр дээрх хаягт байрлалтай 638.71 мкв талбайтай Аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж ************* дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тухайн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр засаж сэлбэж тохижуулсаар арга буюу мөнгө дутахад 2018 оны 6 сарын 26-ны өдөр ЖЭСКл ББСБ ХХК-иас 327 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийг миний бие төлж чадаагүй тул тус шүүхийн 2019 оны 5 арын 27-ны өдрийн ***** дугаар шүүгчийн захирамжаар ЖЭСКл ББСБ ХХК нь 383 080 5000 төгрөгийн төлбөрөөс 56 080 500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 327 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2019 оны 8 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөг, 2019 оны 9 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөг, 2019 оны 9 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие дээрх шүүгчийн захирамжаар тохиролцсон төлбөрийг төлөөгүй учир ЖЭСКл ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амага байрлах э хотхоны 4 давхар амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газар дээр очиж өөрийн банк бусын нэр дээр шилжүүлэн авсан. Тус шүүхийн 2019 оны 5 сарын 27-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамжаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг ЖЭСКл ББСБ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхгүйгээр дур мэдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчинтөгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх шүүгчийн захирамжаар дурдсан цаг хугацаанд төлбөрийг төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон тохиролцоо нь шүүгчийн захирамжаар баталгаажсан бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь биелэгдэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар надаас төлбөрөө барагдуулах бүрэн боломжтой бөгөөд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхээр байна. Нэгэнт миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө ЖЭСКл ББСБ ХХК-д өмчлөх эрх нь шилжсэн, Улсын бүртгэлийн байгууллагаас миний зөвшөөрлийг авалгүйгээр шүүгчийн захирамжаар шууд өмчлөх эрхийг шилжүүлсэн нь дээр дурдсанаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэрийг агуулж буй бөгөөд энэхүү Улсын бүртгэлийн байгууллагаас шууд ЖЭСКл ББСБ ХХК руу өмчлөх эрх шилжсэн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлэх хэлбрийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжэлийн 1 дэх шаардлагаа ЖЭСКл ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, э хохтхон, Зайсангийн тойруу гудамж амины орон сууцны **** тоотод байрлах 726.99 мкв 4 давхар амины орон сууцыг Жи эси би капитал ББСБ ХХК руу өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Дээрх нөхцөл байдлын үүднээс зээлээ төлж өөрийн өмчлөх эрхийг олж авахын тулд өөрийн итгэлд дүү Б.Бд хэлж бид харилцан тохиролцож миний ЖЭСКл ББСБ ХХК-иас авсан зээлийг Б.Б төлөх, Б.Бын төлсөн 327 000 000 төгрөгөнд би 2020 оны 5 сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж аль аль нь гарын үсгээ зурсан. Энэ тохиролцоо биелэлээ олсон бөгөөд миний өмчлөлийн 4 давхар орон сууцны өмчлөх эрх ЖЭСКл БББ ХХК-иас Б.Бын нэр дээр 2020 оны 6 сарын 15-ны өдөр шилжсэн. Бид анхнаасаа тус амины орон сууц нь тусгай орц гарцтай тул давхар бүрээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж зарим хэсгийг нь зарж борлуулан Б.Бын зээлийг төлөх талаар тохиролцсон. Гэвч Б.Б нь амины орон сууцыг өөрийн нэр дээр болгож авсны дараагаар зангаа хувирган тухайн амины орон сууцыг өөрийн нэр дээр болгож авсны дараагаар зангаа хувирган тухайн амины орон сууцыг өөрийн өмч мэтээр бусдад ярьж миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу амины орон сууцнаас намайг хөөх, хямдхан зарахыг шаардаж 2,3 давхруудад өөрөө болон өөрийнхөө хамаатнуудтай амьдарч байгаа болно. Дээр дурдсанаар тус амины орон сууц нь тусгай орц гарцтай тул давхар бүрээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж зарж борлуулан Б.Бын зээлийг төлье гэхээр уг амины орон сууцны өмчлөх эрх надад байхгүй тул зарж борлуулах Б.Бын зээлийг төлөх боломжгүй болоод байна. Энэ талаар Б.Бын гар утас руу нь залгахаар миний утсыг авахгүй, намайг үл ойшоосон байдалтай, уулзахгүй, зугтсаар өдий хүрсэн. Энэ талаар хүний эрхийн болон цагдаагийн байгууллагад хандахад шат шатны прокуророос залилах гэмт хэргийн шинжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлбэл зохих маргаан гэж үзсэн тул тус шүүхэд миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж уг эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Энэхүү нэхэмжлэл нь эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл тул иргэний хэрэг үүсгэх үндэслэл бий болж хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжэл гаргаж байгаа болно. Би Б.Бтай 2013 оны хавар АНУ руу сургалтанд явахдаа анх танилцаж олон зүйлээр дэмжиж туслан гэр бүл болоход нь миний зүгээс зохих дэмжлэг үзүүлж байсан. Б.Б ч гэсэн надад намайг мөнгө төгрөггүй үед мөнгө зээлэх болон бусад хэлбэрээр харилцан бие биедээ тусалж нэг нэгэндээ илэн далангүй ах дүү шиг байсан. Бид анхнаасаа дээрх нөхцөл байдлаар харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Энэхүү хэлцлээ амаар дараа нь бичгээр тооцоо нийлж хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Б.Б нь миний өмчлөлийн амины орон сууцыг чамаас би худалдаж аваагүй, ЖЭСКл ББСБ ХХК-аас авсан гэж маргаан үүссэн. Ийнхүү Б.Бтай тохиролцож миний ЖЭСКл ББСБ ХХК-д төлөх ёстой зээлийг төлж барагдуулсан бөгөөд бидний дунд зээлийн харилцаа үүссэн. Энэхүү зээлийн харилцаа цаашлаад үл хөдлөх хөрөнгийг барьцаалах талаар бидний дунд харилцаа үүсээгүй бөгөөд Б.Бд анхнаасаа өөрийн өмчлөлийн амины 4 давхар орон сууцыг худалдаж буй үйлдэл биш гагцхүү ЖЭСКл ББСБ ХХК-иас авсан зээлээ төлүүлэх зорилготой байсан. Энэхүү зорилгыг аль аль нь мэдэж байсан бөгөөд бидний тохиролцоо буюу энэхүү үйлдэл нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл бөгөөд миний бие хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүссэн. Дээр дурдсан Б.Б бид хоёрын тохиролцоо нь өөр хэлцлийг буюу бидний дунд үүссэн зээлийн харилцааг халхавчлах зорилгоор хийсэн уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийлэллийг би болгох зорилгыг агуулсан хүчинтөгөлдөр бус хэлцэл тул Б.Б бид хоёрын энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавцлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсч нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа гаргаж байна. Миний Монгол улсын үндсэн хуульд заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх зөрчигдсөн. Б.Бын хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударгаар олж аваагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд Хан-Уул дүүргийн 11 длгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 638.71 мкв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар 638.71 мкв үл хөдлөх эд хөрөнгийг ЖЭСКл ББСБ ХХК руу өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ЖЭСКл ББСБ ХХК-иас Б.Б руу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу, э хотхоны амины орон сууцны **** тоот 4 давхарт байрлах 726.99 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавцлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг шаардсан шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж тодруулсан. Мөн Б.Б нь ЖЭСКл ББСБ ХХК-тай арилжааны гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдэл бус бидний хооронд амаар дараа нь бичгээр илэрхийлсэн хүсэл зориг нь бидний байгуулсан зээлийн гээрэг буюу өөрхэлцлийг халхавчлах зорилгоор тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл болох өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Б.Б нь надтай харилцан тохиролцсоны дагуу ЖЭСКл ББСБ ХХК-д төлөх миний зээлийг төлж барагдуулснаар миний бие ЖЭСКл ББСБ ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулахдаа тохирсон үүргээ биелүүлсэн байтал ЖЭСКл ББСБ ХХК нь надтай тохирсон зарчмаа зөрчин Б.Бд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгснийг, мөн Б.Б нь надтай тохиролцсоны дагуу миний өр зээлийг төлсөн ч хэлсэн ярьснаа огт үндэсгүй үгүйсгэж үл хөдлөх эд хөрөнгийг маань өөрийн болгохоор улайрч буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв. 

2. Хариуцагч ЖЭСКл ББСБ ХХК гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөхийг шаардах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн агуулгад ...ЖЭСКл ББСБ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхгүйгээр дур мэдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх шүүгчийн захирамжаар дурдсан цаг хугацаанд төлбөрийг төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон тохиролцоо шүүгчийн захирамжаар баталгаажсан бөгөөд энэхүү хуулиар надаас төлбөрөө барагдуулах бүрэн боломжтой бөгөөд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу хууль зөрчөсн хэлцэл гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл зээлдэгч Ж.М нь манай компаниас 2018 оны 6 сарын 26-ны өдөр ЗГ*********** дугаар зээлийн гэрээ болон ЗБ*********** дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Тус гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн төлөлтөө хугацаандаа биелүүлээгүй тул тус шүүхэд хандаж 2019 оны 5 сарын 27-ны өдрийн **** дугаар захирамжаар талууд эвлэрч, хэргийг шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу Ж.М нь төлбөрөө нэг ч удаа төлөөгүй, сайн дураар үүргээ биелүүлээгүй тул манай байгууллага шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.М нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр НШШГГ-т өөрийн барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцуулан манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг үндэслэн НШШГГ-т 2019 оны 10 сарын 24-ний өдрийн ******** дугаар албан тоотоор барьцаа хөрөнгийг манай компанийн өмчлөлд шилжүүлж, ажиллагаа дуусгавар болсон. Эдгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ж.Мы өөрийнх нь хүсэлтийн дагуу явагдсан байтал нэхэмжлэлд энэ талаар мэдээгүй, хууль зөрчсөн мэтээр дурдсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл манай компани нь шүүхээс гадуур дур мэдэн ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлээгүй бөгөөд Ж.Мы хүсэлтийн дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу ажиллагаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Б.Б гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЖЭСКл ББСБ ХХК-иас Б.Бд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоот хаягт байрлах 726.99 мкв талбайтай 4 давхар бүхий 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлө эд хөрөнгийн өмчлөхэрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхийг шаардаж нэхэмжилсэн байна. Б.Б нь 2013 онд АНУ-д сургалтаар явж байхдаа анх Ж.Мтай танилцсан. Ж.М нь 2015 оноос эхлэн Б.Бас мөнгө зээлж эхэлсэн ба энэ үеэс эхлэн бидний хооронд мөнгө, санхүүгийн асуудал үүссэн. Тэрээр 2020 оны 4 сард Б.Б дээр ирж уулзсан. Тухайн үед тэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө ЖЭСКл ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавиад 327 000 000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ чи энэ үнээр нь худалдаад авчих гэж хэлсэн байдаг. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ЖЭСКл ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Ж.Мы хэлсний дагуу ЖЭСКл ББСБ ХХК-ийн удирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2020 оны 4 сарын 29-ний өдөр **** дугаар арилжааны гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг арилжааны гэрээгээр Б.Б э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхин шилжүүлэн авч, хариу төлбөрт нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 207 дугаар байны 66 тоотод байрлах 71.11 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199 108 000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрт 2011 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон цайвар цэнхэр өнгөтэй, RX350 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 47 000 000 төгрөгт, 2016 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй NX200 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 80 892 000 төгрөгт тус тус тооцож, ЖЭСКл ББСБ ХХК-д шилжүүлсэн. Улмаар Б.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан ба 90 хувийн гүйцэтгэлтэй байсан хөрөнгөд өөрийн зардлаар нэмэлт засвар үйлчилгээ хийж дуусган орон сууцны гэрчилгээг 2020 оны 6 сарын 15-ны өдөр шинэчилж авсан. ЖЭСКл ББСБ ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 сарын 29-ний өдрийн **** дугаар арилжааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.М Б.Б нарын хооронд ямар нэг зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, энэ талаар баримтгүй. Хэрэгт өгсөн тооцоо нийлэв гэсэн баримтыг үндэслэж, зээлийн гэрээ гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өр төлбөрийг төлөхөөр зээл авав гэсэн нэг ч үг, үсэг байхгүй гэв.

4. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний танил Ж.М нь 2020 оны 4 сард над дээр ирж уулзаж өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө банк бус санххүүгийн байгууллагад талдсан талаар хэлсэн. Тодруулбал, тэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоын амины орон сууцны **** тоот хаягт байрлах 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө ЖЭСКл ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавиад 327 000 000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан байсан. Ж.М нь тухайн үед хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ чи энэ үнээр нь буюу 327 000 000 төгрөгрөө банк бус санхүүгийн байгууллагаас нь худалдаж авчих гэж хэлсэн. Ж.Мы хэлсний дагуу миний бие ЖЭСКл ББСБ ХХК-ийн удирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шижлүүлэн авахаар харилцан тохиролцож 2020 оны 4 сарын 29-ний өдөр **** дугаар арилжааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Уг арилжааны гэрээгээр Б.Б э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхин шилжүүлэн авч, хариу төлбөрт нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 207 дугаар байны 66 тоотод байрлах 71.11 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199 108 000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрт 2011 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон цайвар цэнхэр өнгөтэй, RX350 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 47 000 000 төгрөгт, 2016 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй NX200 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 80 892 000 төгрөгт тус тус тооцож, ЖЭСКл ББСБ ХХК-д шилжүүлсэн. Улмаар Б.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан. Ж.М нь маргаан бүхий хөрөнгийг ЖЭСКл ББСБ ХХК-д шилжүүлсэн хэрнээ тухайн барилгын нэгдүгээр давхарт амьдарч байсан бөгөөд намайг тухайн хөрөнгийг шилжүүлж авахад ч мөн адил тэндээ амьдарсаар байсан ба намайг авснаас хойш үргэлж хэл ам, хэрүүл тэмцэл хийдэг байсан тул миний бие аргагүйн эрхэнд гэр бүлийн хамтаар өөр газар амьдарч байгаа билээ. Миний бие өөрийн орон сууц болон Монгол улсад импортлогдож ирсэн хоёр машүиныг арилжааны гэрээгээр шилжүүлэн өгч ЖЭСКл ББСБ ХХК-иас авсан байрандаа өөрөө ч амьдарч чадахгүй байхад Ж.М нь өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарсаар байгаа тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 1 давхрыг Ж.Мы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие ЖЭСКл ББСБ ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ЖЭСКл ББСБ ХХК-д шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ЖЭСКл ББСБ ХХК-д зээлийн төлбөрт бүр мөсөн шилжүүлж буй үйлдэл биш бөгөөд зээлээ төлсний дараагаар миний нэр дээр шилжүүлэх ёстой тохиролцоо байсан. Би Б.Бтай тохиролцсоны үндсэн дээр ЖЭСКл ББСБ ХХК-ийн эрх бүхий этгээдүүдтэй түүнийг уулзуулж өр зээлээ төлүүлсэн. Нэгэнт ЖЭСКл ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр зээлсэн мөнгөө бүрэн хүлээн авсан, зээлийн харилцаан дуусгавар болж, Б.Б руу маргааны зүйл болох ү хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд бид 2021 оны 02 сарын 08-ны өдөр ББСБ-ын дарсан 330 000 000 төгрөгийг 2020 оны 5 сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцохоор тохиролцож, 2 тал гарын үсэг зурж, баталгаажуулсан бөгөөд энэхүү баримтаа шүүхэд эх хувийг нь нотлох баримтаар өгсөн. Түүнчлэн шүүхээс Б.Бын над руу бичсэн и-мэйл хаягт үзлэг хийх хүсэлтийг хангасан бөгөөд Б.Бын явуулсан и-мэйлд бидний өр төлбөрийн асуудлыг тодорхой дурдсан байдаг. Мөн миний бие Б.Бд итгэсний үндсэн дээр энэхүү тохиролцоо болохоос өмнө өөрийн ҮТР ХХК-ийн 2.5 хувийн хувьцааг худалдсан болон Увс аймгийн Завхан сумын Хяргас ннуурын хөвөөнд тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын зориулалттай 2.5 га газрыг Б.Бын нэр дээр уг газрын гэрчилгээг шууд гаргуулж өгсөн. Сөрөг нэхэмжлэлд дурдаад буй шиг үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд алдчихсан гэж үзэх боломжгүй бөгөөд би өөрийн биеэр Б.Быг банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий хүмүүстэй уулзууснаас биш өөрөө очиж уулзсан зүйл байхгүй бөгөөд худалдаад авчих гэж тохиролцоогүй буюу хэлээгүй, анхны тохиролцоо бол уг амины орон сууц нь тусдаа орц, гарцтай тул салган зарж борлуулж Б.Бын банк бус санхүүгийн байгууллагад төлсөн төлбөрийг барагдуулах зорилго байсан бөгөөд бидний энэхүү тохиролцооны зүйл болсон 2021 оны 02 сарын 08-ны өдрийн тохиролцооны хүсэл зориг, Б.Бын над руу бичсэн мэйлээс тодорхой харж болно. Түүнчлэн би Б.Бар зээлээ төлүүлэх хүртэлх хугацаанд надад ямарваа нэгэн дарамж шахалт, ахуй амьдралд сөргөөр нөлөөлөх зүйл байгаагүйг дурдах нь зүйтэй. Гэтэл Б.Б нь уг амины орон сууцанд өөрийн гэр бүл боон хадам талынхантайгаа ирж намайг доошоо 1 давхарт орчих гэхэд нь миний зүгээс ямар ч зүйл бодоогүй бүх зүйлээ доошоо 1 давхарт нүүлгэхэд Б.Б өөрийн дүү, түүний найз нарыг авч ирж нүүлгэлцэж байсан. Ингээд 3,4 давхрыг суллаж Б.Б нь өөрөө гэр бүлийн хамт 2 давхарт нүүс орсны дараа хадам эгч, хадам дүү нарыгаа байшинд нүүлгэж авч ирье, байшингийн цахилгаан, дулаан, СӨХ-ны төлбөрийг төлөөд сууж байя гэж надад хэлсний дагуу би зөвшөөрч 7 сарын эхээр тэд нүүж ирсэн. Байшингийн 1 давхарт би Б.Бын хүссэний дагуу 2020 ны 6 сард нүүж орсон. Намайг 1 давхарт нүүж орсноос эхлээд Батчулуун гэгчтэй нийлэн Б.Б удаа дараа гэрээс гаргаж байсан ба дахин ингэж хэлэхээр нь би дургүйцэж би яахаараа орон гэрээсээ гарч өмч хөрөнгийг маань худалдах яриа хэлэлцээнд оролцож болдоггүй юм бэ гэж хэлсэн ба харин байшин худалдан авахыг сонирхсон хүмүүст Б.Б Мэндээ гэж хүн байгаа тэрний үгийг битгий тоо, бүхнийг би мэднэ гэж надаас далдуур хэлдэг байсныг сүүлд мэдсэн. Б.Б нь 2020 оны 11 сарын дундуур байшингаас нүүж өөр газар амьдрах болсон нь надаас огт болоогүй юм. Жил бүрийн төвийн дулаан халаалт иүгээх үед Зайсан очрмоор сар орчим дулаан доголдож асуудал болж байдаг. Энэ нь нийт оршин суугчдад хаа сайгүй таагүй байдгаас гадна манай байшингийн дулааны холболт 1 давхартаа буруу холболттой байсныг 1 давхарт амьдарч байгаагүй учраас мэдэхгүй байснаас байшингийн халаалт доголдож байсан. Энэ нь Б.Бын бага хүүхдүү даарч хөөрч, ханиад тусах эрсдэлтэй байсан тул надад байшин хүйтэн байна, хүүхдүүд өвчин тусах нь танд гомдож байна, бид нар дулаахан байр түрээслэх болсон гэж хэлж байсан. Би тэр даруй дулааны холболтыг засаж манай байшингийн халаалт ямар ч асуудалгүй дулаахан бүр халууцдаг болсон. Энэ талаар Б.Б руу хийсэн ажлын бичлэгийг мессенжерээр ч явуулж байсан. Б.Б нь надтай тохиролцсон тохиролцоогоо үгүйсгэж намайг хууран мэхэлж байсан нь илрээд ирэхээр бидний хооронд зайлшгүй маргаан гарч ирнэ тэгэхээр нь холхон байхаар шийдсэн нь бас нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Би маргааны зүйл болсон амины орон сууцны зөвхөн 1 давхарт бус мөн 4 давхарт мөн зогсоолтой техникийн өрөөнд миний өөрийн эд хогшил, тавилга, номын сан, хувцар хунар, эд зүйлс байдаг. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг шилжүүлж, дуусгавар болох боловч эдгээр шилжүүлсэн үйлдлийг буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг дээр дурдсан бөгөөд шууд утгаар буюу уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нь маргаангүй Б.Б гэж үзэж болохгүйн дээр Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар эрх шилжүүлж байгаа этгээд ЖЭСКл ББСБ ХХК өмчлөгч биш болохыг Б.Б тухайн үед мэдэж байсан тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй байна. Б.Бын хувьд маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөгч гэж үзэж буй бөгөөд энэ нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан болно. Иймд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч ЖЭСКл ББСБ ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай ЖЭСКл ББСБ ХХК-нд холбогдуулан гаргаагүй тул нэхэмжлэлд тайлбар байхгүй гэв.

7. Нэхэмжлэгчээс 2011.03.02-ны өдрийн **** дугаар гэрээ, 2011.03.07-ны өдрийн **** дугаар гэрээ, 2011.10.31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээний хуулбар /баримтын шаардлага хангаагүй/, *********** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.12.18-ны өдрийн 17/271 дугаар тодорхойлолт хавсралтын хамт, кадастрын зураг, гэрэл зураг, 2018.06.26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2019.05.23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2019.05.27-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамж, гараар бичсэн гэрээ, 2021:10:20-ныө дрийн *******дугаар албан бичиг, 2021.11.22-ны өдрийн****** дугаар прокурорын тогтоол, 2022.01.21-ний өдрийн ****** дугаар мэдэгдэх хуудас, 2022.03.02-ны өдрийн **** дугаар мэдэгдэх хуудас, хорооны тодорхойлолт, ************ дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ************* дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, үнэмлэхний хуулбар, 2016.08.05-ны өдрийн **** дугаар Засаг даргын захирамж, ************* дугаар газар эзэмших гэрчилгээ, 2016.12.26-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2017.05.22-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар, 2017.06.23-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017.06.26-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017.06.27-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017.10.16-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017.10.16-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017.12.27-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017.12.27-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2017.12.27-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, гэрэл зургууд, баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 6-44, 90-101, 126-158, 161-171/

8. Хариуцагч ЖЭСКл ББСБ ХХК-иас 2019.09.11-ний өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудас, 2019.10.24-ний өдрийн ******** дугаар албан бичиг, 2019.10.24-нийө дрийн 11/12 дугаар тогтоол, *********** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.27-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамж, зэрэг баримтууд ирүүлсэн./хх-ийн 76-82/

9. Хариуцагч Б.Бас иргэний үнэмлэхний хуулбар, ********** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.04.29-ний өдрийн **** дугаар гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2020.04.29-ний өдрийн **** дугаар итгэмжлэл, **** дугаар итгэмжлэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гадаад пасспортын хуулбар зэрэг баримтууд ирүүлсэн. /хх-66-70, 176-181, 188-189/

10. Нэхэмжлэгчийн хүсэлтээр *************** хаягнаас *************** хаягт явуулсан 2020.05.30-ны өдрийн, 2020.06.30-ны өдрийн, 2020.12.17-ны өдрийн цахим захидалд ************** хаягнаас үзлэг хийж, тэмдэглэлийг хавсаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... ЖЭСКл ББСБ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгийг дур мэдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчинтөгөлдөр бус хэлцэл,

...мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ЖЭСКл ББСБ ХХК-иас Б.Бын нэр дээр шилжүүлсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 56.1.4 дэх хэсэгт заасан өөр хэлцлийг халхавцлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд юм. Өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор Б.Бд санал тавьж, улмаар Б.Бын төлсөн 327 000 000 төгрөгөнд би 2020 оны 5 сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж аль аль нь гарын үсгээ зурсан. Энэ тохиролцоо биелэлээ олсон бөгөөд миний өмчлөлийн 4 давхар орон сууцны өмчлөх эрх ЖЭСКл БББ ХХК-иас Б.Бын нэр дээр 2020 оны 6 сарын 15-ны өдөр шилжсэн. ...Дээр дурдсан Б.Б бид хоёрын тохиролцоо нь өөр хэлцлийг буюу бидний дунд үүссэн зээлийн харилцааг халхавчлах зорилгоор хийгдсэн байхад өөрийн хөрөнгө мэтээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Б.Б нь надтай тохиролцсон тохиролцоогоо үгүйсгэж намайг хууран мэхэлж байсан нь илрээд ирэхээр бидний хооронд зайлшгүй маргаан гарч ирнэ тэгэхээр нь холхон байхаар шийдсэн нь бас нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Б.Б татгалзалын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө ЖЭСКл ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавиад 327 000 000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ чи энэ үнээр нь худалдаад авчих гэж хэлсэн байдаг. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ЖЭСКл ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Ж.Мы хэлсний дагуу ЖЭСКл ББСБ ХХК-ийн удирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2020 оны 4 сарын 29-ний өдөр **** дугаар арилжааны гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар Б.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан ба 90 хувийн гүйцэтгэлтэй байсан хөрөнгөд өөрийн зардлаар нэмэлт засвар үйлчилгээ хийж дуусган орон сууцны гэрчилгээг 2020 оны 6 сарын 15-ны өдөр шинэчилж авсан. ЖЭСКл ББСБ ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 4 сарын 29-ний өдрийн **** дугаар арилжааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Мы хууль бус эзэмшлээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэж тайлбар гаргаж, маргажээ.

4. Хариуцагч ЖЭСКл ББСБ ХХК татгалзлын үндэслэлээ ...Ж.М нь манай компаниас 2018 оны 6 сарын 26-ны өдөр ЗГ*********** дугаар зээлийн гэрээ болон ЗБ*********** дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Тус гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн төлөлтөө хугацаандаа биелүүлээгүй тул тус шүүхэд хандаж 2019 оны 5 сарын 27-ны өдрийн **** дугаар захирамжаар талууд эвлэрч, хэргийг шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу Ж.М нь төлбөрөө нэг ч удаа төлөөгүй, сайн дураар үүргээ биелүүлээгүй тул манай байгууллага шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.М нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр НШШГГ-т өөрийн барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцуулан манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг үндэслэн НШШГГ-т 2019 оны 10 сарын 24-ний өдрийн ******** дугаар албан тоотоор барьцаа хөрөнгийг манай компанийн өмчлөлд шилжүүлж, ажиллагаа дуусгавар болсон. Эдгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ж.Мы өөрийнх нь хүсэлтийн дагуу явагдсан байтал нэхэмжлэлд энэ талаар мэдээгүй, хууль зөрчсөн мэтээр дурдсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл манай компани нь шүүхээс гадуур дур мэдэн ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлээгүй бөгөөд Ж.Мы хүсэлтийн дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу ажиллагаа дуусгавар болсон гэж тайлбарлажээ.

5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, үзлэг хийсэн баримтууд зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ж.М, ЖЭСКл ББСБ ХХК-ийн нарын хооронд 2018 оны 6 сарын 26-ны өдөр ЗГ*********** дугаар зээлийн гэрээ, ЗБ*********** дугаар барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр ЖЭСКл ББСБ ХХК нь 327 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн байна. /хх-ийн 23-26/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ж.Мы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-************ эрхийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, **** тоот хаягт орших 638.71 метр квадрат талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 27-31/

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ж.М нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй тул ЖЭСКл ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 383 080 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/******* дугаар шүүгчийн захирамжаар ЖЭСКл ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 383 080 500 төгрөгнөөс 56 080 500 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ж.М үлдэх 327.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2019 оны 8 дугаар сарын сарын 23-ны өдөр 109.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, хэрэв хариуцагч заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, э хотхон, **** байрны **** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, 638.71 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, **-** УНС улсын дугаартай, Ford edge маркийн 2007 онд үйлдвэрлэсэн ******************* арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-51/

Төлбөр төлөгч Ж.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2019 оны 9 сарын 11-ний өдрийн *** дугаар гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба Ж.М нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцуулах хүсэлтийг бичгээр гаргасан ба ...төлбөртөө тооцон өгч байгаа тул хөрөнгийг төлбөр авагч ЖЭСКл ББСБ ХХК- шилжүүлж өгнө үү. Төлбөр хүлээн авагчид дээрх хөрөнгийг шилжүүлэхэд Ж.М миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно гээд, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна./хх-ийн 15/

 

Хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн **/** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон байх ба НШШГГ-ын 2019.10.24-ний өдрийн ******** дугаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгээр ...барьцаа хөрөнгийг төлбөр авагч ЖЭСКл ББСБ ХХК-д төлбөртөө тооцон өгөхөөр хүсэлт ирүүлсэн байх тул шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг хуулбарлан хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна./хх-ийн 78-80/

Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн, гэрээ байгуулагдсан эсэхийг тогтооход нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч тэдний хүсэл зориг харилцан нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай болно.

 

6. а/Эдгээрээс дүгнэхэд ЖЭСКл ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг Ж.Мы зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Ж.М нь дээрх улсын бүртгэлийн талаар гомдол гаргаагүй, маргаагүй байна.

Иймд талуудын хооронд хийгдсэн өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл хийсэн гэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хэлцэл хийгч талуудад хэлцэл хийх хүсэл зориг угаас байгаагүй, сэтгэлийн хөөрөл болон бусад эрх зүйн бус үр дагаварт тулгуурлан дээрх хэлцлийг хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

б/ Мөн нэхэмжлэгч нь Б.Б, ЖЭСКл ББСБ ХХК нарын хооронд 2020 оны 4 сарын 29-ний өдөр **** дүгээр арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийг хүчинтөгөлдөр бусд тооцуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч Ж.М нь уг хэлцлийг хүчинтөгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ Өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор Б.Бд санал тавьж, улмаар Б.Бын төлсөн 327 000 000 төгрөгөнд би 2020 оны 5 сарын 01-ний өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж, 2021.02.08-ны өдөр акт үйлдсэн бөгөөд энэ нь хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан бидний гарын үсэг зурсан баримтаар болон Б.Баттлугаас надад бичсэн э-майлаар нотлогдоно гэснийг, хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгөө ЖЭСКл ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавиад 327 000 000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ чи энэ үнээр нь худалдаад авчих гэж хэлсэн байдаг. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ЖЭСКл ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан. Ж.Мы хэлсний дагуу ЖЭСКл ББСБ ХХК-ийн удирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлэн авсан. Ж.М Б.Б нарын хооронд ямар нэг зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, энэ талаар баримтгүй. Хэрэгт өгсөн тооцоо нийлэв гэсэн баримтыг үндэслэж, зээлийн гэрээ гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өр төлбөрийг төлөхөөр зээл авав гэсэн нэг ч үг, үсэг байхгүй гэж маргасан.

 

Хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.

 

ЖЭСКл ББСБ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр улсын бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон байх ба 2020 оны 4 сарын 29-ний өдөр **** дүгээр арилжааны гэрээг Б.Бтай бичгээр байгуулсан байна. /хх-ийн 80, 67-70/

Уг гэрээгээр хариуцагч Б.Б, ЖЭСКл ББСБ ХХК нарын хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, **** тоот хаягт байрлах 638.71 мкв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 327 000 000 төгрөгт тооцон Б.Бын өмчлөлд шилжүүлэх, Б.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж, 207 дугаар байны 66 тоотод байрлах 71.11 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199 108 000 төгрөгт, үлдэгдэл төлбөрт 2011 онд үйлдвэрлэгдсэн цайвар цэнхэр өнгөтэй, RX350 маркийн суудлын автомашиныг 47 000 000 төгрөгт, 2016 онд үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй NX200 маркийн суудлын автомашиныг 80 892 000 төгрөгт тус тус тооцож ЖЭСКл ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээний дагуу талууд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б бүртгүүлсэн байна. /хх-ийн 67-70/

 

Дээрх байдлаас үзэхэд арилжааны гэрээ нь Ж.М Б.Б нарын хооронд байгуулж, амаар тохиролцсон гэх зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 сарын 08-ны өдөр бичгээр гэрээ байгуулах болсон шалтгаанаа нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг худалдах зорилгогүй, ...ББСБ-аас авсан зээлийг төлүүлэх зорилготой, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг зарж, зээлийн төлбөрийг төлөх зорилготой хийгдсэн гэж тайлбарлаж байх хэдий нэхэмжлэгч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

7. Хариуцагч Б.Б Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 1 давхрыг Ж.Мы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Б.Б нь ЖЭСКл ББСБ ХХК-иас 2020 оны 4 сарын 29-ний өдрийн арилжааны гэрээгээр маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг авахаар харилцан тохиролцож, дээрх гэрээний дагуу 2022 оны 6 сарын 15-ны өдрийн ********** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж, **** тоот хаягт байршилтай, 726.99 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-67/

Нэхэмжлэгч Ж.М маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөрт өгөх зорилгогүй, зээлийн гэрээгээр халхавчлах зорилгоор өгсөн, Б.Б, ЖЭСКл ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хүчинтөгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлах хэдий ч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.гэж, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэснээр хариуцагч Б.Б хүчин төгөлдөр гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж, **** тоот хаягт байршилтай, 726.99 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, хууль ёсны өмчлөгч болсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж шүүх үзэв.

8. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, ЖЭСКл ББСБ ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.Мын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах, 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг ЖЭСКл ББСБ ХХК өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ЖЭСКл ББСБ ХХК-иас Б.Б руу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах 4 давхар 726.99 мкв талбай бүхий 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөхийг ЖЭСКл ББСБ ХХК, Б.Б нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, э хотхоны амины орон сууцны **** тоотод байрлах, 638.71 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхийг Ж.Мд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч Б.Бас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Ж.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                         

                              ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ