Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/02667

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бодь цамхаг “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Москва хороолол,  байр,  тоотод оршин суух, С овогт Ш.Э /рд:ХМ/,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Э.С/рд:ЧА/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 128,82*******,874.8 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Ш.Э, Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХК-ийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.Э, Б.Снар нь Б ХК-тай 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдөр 689 тоот зээлийн гэрээ, 1714 тоот барьцааны гэрээг байгуулж, 1**************,*********************,********************* төгрөгийг, жилийн 2*******,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтайгаар зээлсэн. Зээлдэгч нар нь 689 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Ш.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Үдугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж, 37 дугаар барилгын  тоотод байрлах,  м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж, 37 дугаар барилгын  тоотод байрлах, 5,24 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, зээлийн гэрээг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчсөн ба банк зээлдэгч нараас үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч нар нь 2*******21 оны *******1 дүгээр сард зээл авснаас хойш нийт 95,414 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.3.9, 5.3.12, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болсон. Зээлдэгч нар нь 2*******22 оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1**************,*********************,********************* төгрөг, үндсэн хүү 28,*******73,353.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,521.77 төгрөг, нотариатын зардал 25,********************* төгрөг, нийт 128,82*******,874.8 төгрөгийг хариуцагч Ш.Э, Б.Снараас гаргуулж, Б ХК-д олгож өгнө үү.

Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд Ш.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Үдугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын  тоотод байрлах 8,35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын  тоотод байрлах 5,24 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Монгол Улсын Засгийн газраас хамгийн сүүлд 2*******21 оны 4 дүгээр сарын *******9-ний өдөр хөл хорио тогтоож, 2*******21 оны 5 сараас хэвийн болж, бүх худалдаа үйлчилгээ явагдаж байгаа. Өнөөг хүртэл 2 жилийн хугацаанд улсын орны хувьд ачаа, тээврийн үйл ажиллагаа зогсонги байгаа одоо хэвийн болсон, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд энэ байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь доголдсон хаагдсан зүйл байхгүй, нэмэгдсэн үнээр худалдан авалтаа хийгээд л явж байгаа. Ганцхан хариуцагч Ш.Э цар тахалаас болж хөл хорионд орж, хямраад байгаа биш, энэ хүн 2 жил гаруй хугацаанд лангуу түрээсэлж олсон орлогоо авч байгаа. Зээлийн төлбөрөө төлөх боломж байсан ч нэг ч төлбөр төлөөгүй 2*******21 оны *******1 дүгээр сараас хойш 1 жил 8 сарын хугацаанд ердөө 95,********************* төгрөг төлсөн. Энэ байдал нь зээлдэгчийн хувийн зохион байгуулалт, санхүүгийн сахилга баттай холбоотой. Хил гааль хаалттай хүн орж гарч болохгүй байгаа ч ачаа тээвэр чөлөөтэй байгаа. Зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн үеэс зээлийн эдийн засагт хариуцагчийн ажиллуулж байгаа лангуун дээр очиж уулзахад ерөнхийдөө хэрүүл маргаан болоод дуусдаг байсан. Банкинд өөрөө албан ёсоор гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, өмнөх хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрөө төлөөд үндсэн төлбөрөө хойшлуулаад хугацааг хойшлуулж байсан ч энэ талаар зээлдэгч нар хүсэлт гаргаагүй. Иймд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү   гэв.

Хариуцагч Ш.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ш.Э нь 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдөр буюу цар тахал хөл хорионы үеэр дээрх зээлийг онлайнаар авсан. Энэ үед улс орон даяар хатуу хөл хорионд 2 жил орчим байсан ба бүх нийтээрээ, тэр тусмаа үйлчилгээний байгууллага хаалга үүдээ барьсан, орлого олох боломж байгаагүй, орлогогүй байсан. Мөн орох гарах хил ч хаалттай байсан. Үүнийг бүгд улс орон даяараа мэднэ. Улсаас хүртэл нэн ялангуяа “Орон сууцны ипотек”-ийн зээлтэй иргэдэд 2 жил дараалан буюу 2*******22 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд зээлийн хүүг жил дарааллан хойшлуулж байгаа. Ийм цар тахлын хүнд нөхцөл байдлыг ойлгосон бодлого одоо ч үйлчилж хэрэгжиж байгаа. Ийм бодит нөхцөл байдалд байсан байхад Б энэ бүх хүнд нөхцөл байдлыг мэдэж байгаа хирнээ, надад холбогдуулан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд яаран сандран нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Учир нь би “Б” тай 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний 3.1.2-т зээлийн хугацаа 36 сараар уг зээлийг авсан. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй ба зээл зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2*******24 оны *******1 дүгээр сарын 2*******-ны өдөр буюу 2 жил орчмын дараа дуусах юм. 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээний 4.1.5, 3.15-д заасанчлан орон даяар хатуу хөл хорионд 2 жил орчим байсан ба бүх нийтээрээ тэр тусмаа үйлчилгээний байгууллага хаалга үүдээ барьсан, орлого олох боломж байгаагүй, орлогогүй байсан. Мөн орох гарах хил ч хаалттай байсан. Үүнийг бүгд улс орон даяараа мэдэх учраас бүгд хөл хорионд гэртээ байсан. Тодруулбал нийтэд илэрхий баримт учраас нийтэд илэрхий тул үүнийг нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн гэрээний 4.4.4, 4.4.14-т зааснаар миний зүгээс ямар ч байсан 2*******24 оны *******1 дүгээр сарын 2*******-ны өдрөөс өмнө гэрээнд заасны дагуу үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалыг бүрэн төлж барагдуулна. Мөн Бинд хандаж хүсэхэд мэдээж би өөрийн Худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хоёр эд хөрөнгөө хамгийн багадаа л миний хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь 2**************,*********************,********************* төгрөгийн үнэтэй, хоёр үл хөдлөх эд хөрөнгөө иргэн би мэдээж банкинд алдахыг хүсэхгүй тул төлнө, нөгөө талаар Б ч хохирохгүй, учир нь ийм өндөр үнэлгээтэй Худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр үл хөдлөх эд хөрөнгө нь банкны өөрийнх нь барьцаанд хуулийн дагуу байгаа учраас банк хохирохгүй ямар ч хохирол амсахгүй. Жирийн иргэн хэн хэнбугай ч байсан банкнаас өөрийн аливаа хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээл авдаг учраас банк ямар ч тохиолдолд хохирол амсдаггүй харин ч хэд дахин нугалж ашигтай ажилладаг шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би Бнаас 1**************,*********************,********************* төгрөгийн зээл авсан нь үнэн. Тэр үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон ба хил хаалттай, арилжаа наймаа хийх боломжгүй байсан. Ипотекийн зээлийг хүртэл хүүгүй болгож хойшлуулж байсан. Тухайн үед хатуу хөл хориотой, худалдаа, үйлчилгээ зогссон байсан, би 2 жил юу ч хийгээгүй учраас зээлээ төлж чадаагүй. Одоо нэг зээлээ төлье гэтэл захисан бараа, таваар хилийн хаалттай байдлын улмаас ирэхгүй байна. Би хугацаанд нь зээлээ төлөөд, барьцаа хөрөнгөө суллаж авна. Хатуу хөл хорио үргэлжлээд байвал би зээлийг төлөх боломжгүй байна гэдгийг зээл олгосон эрэгтэйд хэлэхэд “...та манай банканд хүсэлт гаргаад, нөхцөлөө сайжруулаад, хугацаагаа уртасгаж болно” гэж хэлж байсан. Би тэр хүсэлтийг гаргаж өгье гэж бодож байтал зээлийг маань шүүхэд шилжүүлчихсэн байна. Одоо би зээлээ төлөөд, хэвийн горимд нь оруулаад, үл хөдлөх хөрөнгөө авна. Зээлийн үлдэгдэл дээр маргах зүйл байхгүй. Хэрэв хугацаа сунгагдах юм бол хүү нэмэгдэх юм шиг зүйл ярьж байна. Хүү нэмэгдсэн ч би төлөөд хөрөнгөө авна. Би Сандэй худалдааны төвд лангуун дээр гутал зардаг. Би нэг мөр зээлээ төлөөд цаашид хэвийн горимд нь оруулаад явах хүсэлтэй байгаа. Надад давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, одоо ч арилжаа наймаа сайжраагүй байна. Би зээлсэн мөнгөний 5******* сая төгрөгөөр нь Хятадаас бараа захиж шилжүүлсэн боловч бараа хугацаандаа ирээгүй хожимдож ирээд улирал нь дууссан, загвар нь хоцрогдсон, мөн чанаргүй бараа ирсэн учир одоо хүртэл зарагдаагүй. 5******* сая төгрөгийг нь өөрийнхөө жижиг асуудалд зарцуулаад дууссан. Энэ талаараа банкны ажилтанд зээлээ төлөхийг шаардах болгонд хэлдэг ч хүлээж аваагүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Э ахын 6*******22 гэх лангууг өнөөдрийг хүртэл түрээсэлж ирсэн. Зээл авснаас хойш банкнаас намайг эхнэр нь гэж бодоод, маш их дарамталсан. Эхнэр нь гадаадад байгаа, бид бие биеийгээ мэдээд, олон жил болсон, найдвартай хүн учраас гуйхаар нь хамтран зээлдэгчээр орсон. Миний хувьд нэгэнт хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учраас Ш.Эыг оноос өмнө зээлээ хэвийн горимд оруулахад нь тусална гэж бодож байна. Хятадаас бараа бүтээгдэхүүн хилээр удаж орж ирж байгаа, бидний захиалсан бараа улиралаа өнгөрөөж орж ирж байгаа нь үнэн. Энэ цахим зээлийг авахад надад ямар ч гэрээний нөхцөлийг тайлбарлаж өгөөгүй. Хамтран зээлпэгч хэрэгтэй гээд гарын үсэг зуруулсан. 2*******21 оны 4 сараас захууд хэвийн үйл ажиллагаа явагдаж эхлэсэн. Зээлийн эдийн засагт н.Жавхлан намайг хамтран зээлдэгч учир зээлээ төл гэсэн, би энэ зээлд хамааралгүй гэхэд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир төлөх үүрэгтэй гэж дарамт шахалт үзүүлсэн учир би Худалдаа хөгжлийн банк дээр зээлээ судлуулаад надад 5*******,*********************,********************* төгрөгийг зээл батлагдсан. Тэгээд Б дээр очоод энэ зээлийн хамтран зээлдэгчээс чөлөөлөөд өгвөл тэр 5*******,******* сая төгрөгийн зээлийг аваад танай зээлийг хаагаад шилжүүлье гэхэд шийдвэрлэж өгөөгүйгээс болоод уг зээлийг авч чадаагүй. Энэ зээлд би огт хамааралгүй тул төлөхгүй зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс Б ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГ/689 дугаартай зээлийн гэрээ, 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдрийн БГ/1714 дугаартай барьцааны гэрээ, Ш.Эын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар байр тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ш.Эын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 37 дугаар барилгын 6*******23 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 11-1821551, 11-1821537 дугаартай барьцаалбар, Б ХК-иас Ш.Э, Э.С нарт хүргүүлсэн мэдэгдэл, Ш.Эын зээлийн дансны хуулга, Бны 76929**************1243******* дугаартай мемориалын баримт зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Ш.Э, Э.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128,82*******,874.8 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Ш.Э, Э.С нараас зээлийн гэрээний үүрэгт 128,82*******,874.8 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа тэдэнтэй байгуулсан 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГ/689 дугаартай зээлийн гэрээ, 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдрийн БГ/1714 дугаартай барьцааны гэрээг тус тус үндэслэл болгожээ.

 

Талууд дээрх №ЗГ/689 дугаартай зээлийн гэрээгээр 1**************,*********************,********************* төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 2*******,4 хувийн хүүтэй, олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 7-19-р хуудас/

 

Эдгээр гэрээг үндэслэн нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1**************,*********************,********************* төгрөг, үндсэн хүү 28,*******73,353.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,521.77 төгрөг, нотариатын зардал 25,********************* төгрөг, нийт 128,82*******,874.8 төгрөгийг гаргуулах, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд Ш.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Үдугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын  тоотод байрлах 8,35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын  тоотод байрлах 5,24 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргаж байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.  

 

Зээлдүүлэгч Б нь ЗГ/689 тоот зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлэх, зээлдэгч Ш.Э, Э.С нар нь мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргахгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Б ХХК нь ЗГ/689 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу 1**************,*********************,********************* төгрөгийг 2*******21 оны *******1 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгч Г.Эрдэнэбаатарын тус банк дахь харилцагчийн 814*********************11224 тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь гүйлгээ хийсэн №76929**************1243******* дугаартай  меморалын баримт /хх-29/, зээлийн дансны хуулга, /хх-28/, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт /хх-27/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул ЗГ/689 тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 2*******6 дугаар зүйлийн  2*******6.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зүйлийн 5-т заасан үндэслэлээр зээлийг олгосон  гэж үзэв.

 

Зээлдэгч нар нь 2*******21 оны *******1 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГ/689 дугаартай зээлийн гэрээ зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж,  2*******21 оны *******2 дугаар сарын 2*******-ны өдөр 95,414 төгрөгийг төлсөнөөс өөр төлөлт хийгдээгүйн улмаас эргэн төлөлт доголдож, зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж “мэдэгдэл” хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан 2*******21 оны 1******* дугаар сарын *******1-ний өдрийн 21/1*******3, 2*******21 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 21/42, 2*******22 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 814/22-33 тоот мэдэгдэлүүдээр тогтоогдож байна. Хариуцагч тал зээлийн төлбөрийн үлдэгдэл болон төлбөрийн тооцоолол, мэдэгдэл хүргүүлсэн үйл баримтын талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Зээлдэгч банк нь зээлдүүлэгч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мэдэгдэл өгсөөр байтал зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, 2*******21 оны *******2 дугаар сараас 2*******22 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн төлөлт огт хийхигүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийг эргэн төлөхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.1, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.3.9, 5.3.12, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасантай нийцжээ. 

 

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх төлбөрөөс 95,414 төгрөгийг төлсөн талаар болон үлдэгдэл төлбөрт нэхэмжлэлээр шаардаж буй 1**************,*********************,********************* төгрөг, үндсэн хүү 28,*******73,353.*******3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,521.77 төгрөг, нийт 128,82*******,874.8 төгрөгийг төлөх талаар маргахгүй, төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 128,82*******,874 төгрөгийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлөгдөөгүй хуримтлагдсан үндсэн зээл, үндсэн хүүгийн төлбөрийг төлж, гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үргэжлүүлэх төлөх боломжтой гэх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал  зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчсөний улмаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тооцон нэхэмжлэл гаргасан учир хариуцагчийн уг тайлбарыг зөвшөөрөхгүй, дээрх нөхцлөөр эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

Хариуцагч Э.С нь Бтай банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн байх бөгөөд Э.С нь “...би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь гарын үсэг зурсан..., ...намайг уг гэрээний хамтран зээлдэгчээс чөлөөлөөд өгвөл би өөр банкнаас зээл аваад энэ зээлийг төлөлцөх боломжтой...,” гэх тайлбарыг гаргаж байгаа нь түүнийг  зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба энэ талаарх тайлбараа нотолж чадаагүй болно. Түүнчлэн хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээгээр зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч тус бүрээс зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байхаар харилцан тохиролцсон байх тул Э.С, Ш.Э нарыг Иргэний хуулийн  242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчид нь үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд  өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. Иймд хариуцагч Э.С нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид 19  цар тахал гарсантай холбогдуулан хил гааль хаасан, бараа бүтээгдэхүүн хилээр орж ирэхгүй удсан, хомсдолд орсон, гутал зардаг лангуугаа ажиллуулж чадаагүй..., ...зээлээ төлөх чадваргүй байгаа талаар мэдэгдэж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах болон хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох арга хэмжээг авч өгөхийг хүссэн хүсэлтээ гаргаж байсан..., ...  Ковид 19  цар тахалын улмаас хөл хорио тогтоож, улмаас эрхэлж байсан бизнесээ эрхлэх боломжгүй болж, орлогогүй болсон...”  гэж зээлийн төлбөрөө төлөөгүй шалтгаанаа тайлбарладаг боловч төлбөрөө төлөх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, төлбөр төлөлтийг хойшлуулах хүсэлтийг гаргаж байгаагүй, ковидын үед банкны зүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй, харин МУ-ын Засгийн газраас ковидын хөл хориог цуцалсан үеэс буюу 2*******21 оны 5 сараас эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар гаргасан хариуцагч нарын тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардсан нь зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, мөн зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болохыг зохицуулсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2-т заасантай тус тус нийцэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 128,82*******,874 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Б ХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч нар нь №ЗГ/689 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ш.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Үдугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын тоотод байрлах 8,35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын  тоотод байрлах 5,24 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалан БГ/1714 тоот Барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл  ба хариуцагч нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй  байна.

 

Хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ш.Э, Э.С нараас  зээлийн гэрээний үүрэгт 128,82*******,874.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 872,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э, Э.С нараас 872,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох  Ш.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Үдугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын  тоотод байрлах 8,35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 37 дугаар барилгын  тоотод байрлах 5,24 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН