Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2022/02606

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, ХХБХХК /рд/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит  дугаар гудамж,  тоот хаягт оршин суух, Б овогт Б.Д/рд:ОК/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,256,646.19 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн “Кредит картын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн оролцов.  

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Днь 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдөр “Кредит картын гэрээ”-г байгуулан 5,*********************,********************* төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, жилийн 24 хувь, бэлэн зарлагын хүү сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй байхаар тохиролцож, 12 сарын хугацаагаар зээлж авсан. Карт эзэмшигчийг “Кредит картын гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргээ биелүүлэхийг шаардсан хэдий ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Карт эзэмшигчийн ашигласан төлбөрийн дүн 2*******22 оны *******4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зарцуулсан дүн 4,967,935.1******* төгрөг, хүүгийн авлага 3,241,718.33 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 8,992,76 төгрөг, шимтгэлийн авлага 32,********************* төгрөг нийт 8,256,646.19 төгрөг байна.

Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаатай холбогдуулан “Худалдаа хөгжлийн банк”-ны шинээр хариуцаж авсан зээлийн эдийн засагч зээлдэгч Б.Даваасүрэнтэй холбогдоход “би энэ зээлийг аваагүй, манай захирал авч хэрэглэсэн” гэж хэлсэн. Худалдаа хөгжлийн банкнаас тус зээлийг хэрхэн төлүүлэх вэ, ямар ажиллагаа хийгдэж байгаа талаар бүх зүйлийг хянаад, салбар хариуцсан захирал гарын үсэг зурдаг. Би зээлийн материалыг мэддэг болсноос хойш Б.Д нь эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлэх талаар ярьж байсан ба гараар бичсэн хүсэлт нь ч байдаг. Түүний дараа захиралтайгаа уулзаад, захирал нь зээлийг авч ашигласан учраас хариуцагчаар оролцох нь зөв гэж үзээд, шүүхээр орж, хариуцагчийг солих асуудлыг ярьсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэд хэдэн удаа хариуцагчтай холбоо барьж хариуцагчийг солих асуудлыг шүүх шийдвэрлэнэ, манай зүгээс Г.Гг хамтран хариуцагчаар татах боломжтой, дараа нь ямар нэгэн асуудал гарч, төлбөр төлөгдөхгүй байх тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад зөвхөн танд бус хамтран хариуцагчид ч гэсэн адил хариуцлага тооцогдоно гэдгийг хэлсэн. Картыг карт хариуцсан мэргэжилтнээс ирж аваад эзэмшигчид хүлээлгэн өгдөг. Тухайн карт пин кодтой, нууцлалтай учир өөр хүн ашиглах боломжгүй. Карт эзэмшигчийн ашигласан төлбөрийн дүн 2*******22 оны *******4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зарцуулсан дүн 4,967,935.1******* төгрөг, хүүгийн авлага 3,241,718.33, хугацаа хэтрэлтийн шимтгэл 8,992.76 төгрөг, шимтгэлийн авлага 32,********************* нийт 8,256,646.19 төгрөг байна. Зээл хүүгийн тооцооллыг программаар тооцоолоод гарч ирж байгаа, бэлэн бус гүйлгээний хүүг сарын 2 хувь, жилийн 24 хувь, бэлэн зарлагын хүү сарын 3******* хувь, жилийн 36 хувийн хүүтэй байхаар тооцож гаргасан, үүнийг программаар тооцон гаргаж ирж байгаа учир ямар нэгэн гараар тооцож гаргасан зүйл байхгүй. Төлбөрт төлөгдсөн дүн нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүүг төлөгдөж дууссаны дараагаар үндсэн зээлийн төлөлт рүү орж явж байгаа. Зээлийн төлбөрийг банк тухай бүр төлөлт хийх ёстой үнийн дүнгээс хасаад тооцоод явсан. Кредит карт гараагүй байхад картын данснаас мөнгө авах боломж байхгүй, хариуцагч картын гэрээгээ 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдөр байгуулж, 2*******19 оны 1******* дугаар сарын 24-ний өдөр анхны зарлага гарсан байгаа, энэ хооронд кредит карт гарах боломжит хугацаа. Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар талууд кредит картын гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан тул хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд зээлийн төлбөрийг хариуцагч Б.Даваасүрэнгээс гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Ти Би Импайр” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2*******19 оны 1******* сард захирал Г.Ггийн хүсэлтээр Улаанбаатар банкинд кредит картны зээлийн шалгуурт зөвхөн иргэний үнэмлэхний хуулбар авсан.  Тухайн өдрөө зээлийн гэрээнд ямар ч зээл судлалгүй шууд зуруулж авсан. Харин карт нь 2-3 хоногийн дараа гарна гэж хэлж байсан. Миний бие тус картыг гартаа ч барьж үзээгүй бөгөөд Улаанбаатар банк өөрсдөө картыг авч бэлнээр 5,*********************,********************* төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр авч шууд “Ти би импайр” ХХК-ийн зээлэнд хийсэн байсан. Тус компаний захирал Г.Г нь тус зээлийг хариуцан төлж барагдуулна гэж байсан боловч бизнес нь хүнд байдалд орж одоог хүртэл тус зээл төлөгдөөгүй. Миний нэр дээр нэхэмжлэл ирсэн байна. Иймд миний бие Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Ти Би Импайр” ХХК-ийн захирал Г.Ггээр төлүүлж надад үүссэн хохирлыг барагдуулахыг хүсч байна. Мөн тус шүүх хуралд миний бие Г.Гд итгэмжлэл хийж төлөөлүүлэн оролцуулахаа мэдэгдэж байна.

2*******22 оны 1******* дугаар сарын 16-ны өдрийн байдлаар гэрээний дагуу 5,685,296.23 төгрөгийн төлөлт хийсэн нь кредит картын дансны хуулганаас харагддаг. Шүүхэд өгснөөс хойших хугацаанд нэхэмжилж буй хүүгийн авлага 3,241,718.33 төгрөгөөс өмнөх хүү тооцооллыг хасаагүй гэж харж байна. 5,685,296.23 төгрөгийн хүү алдангийг төлчихсөн  байхад дахиад 3,241,718.33 төгрөгийн хүү нэхэмжлээд байна. Иймд миний зүгээс хүсээгүй зээлдээ давхар давхар хүү төлөөд байна гэж харж байна. Энэхүү зээлийг худалдаа хөгжлийн банкнаас гарын үсэг ашиглаж гаргасан зээл юм. Банканд 2*******19 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5*******1,168.22 төгрөг, 2*******19 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 23,631.78 төгрөг, 2*******19 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1*******,********************* төгрөг, 2*******19 оны 12 дугаар сарын 3*******-ны өдөр 237,*******26.56 төгрөг, 2*******2******* оны *******1 дүгээр сарын *******9-ний өдөр 1,1*******9,2*******1.82 төгрөг, 2*******2******* оны *******1 дүгээр сарын *******9-ний өдөр 245,898.18 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 1*******,********************* төгрөг, 2*******2******* оны *******1 дүгээр сарын *******9-ний өдөр 35,486.51 төгрөг, 2*******2******* оны *******2 дугаар сарын 15-ны өдөр 9*******,494.9******* төгрөг, 2*******2******* оны *******2 дугаар сарын 15-ны өдөр 394,429.96 төгрөг, 2*******2******* оны *******2 дугаар сарын 15-ны өдөр 125,*******75.14 төгрөг, 2*******2******* оны *******2 дугаар сарын 15-ны өдөр 4*******,********************* төгрөг, 2*******2******* оны *******3 дугаар сарын 3*******-ны өдөр 217,799.51 төгрөг, 2*******2******* оны *******4 дүгээр сарын *******1-ний өдөр 225,672.25 төгрөг, 2*******2******* оны *******6 дугаар сарын 13-ны өдөр 513,*******27.2*******, 2*******2******* оны *******6 дугаар сарын 27-ны өдөр 568,136.36 төгрөг, 2*******2******* оны *******7 дугаар сарын 14-ний өдөр 635,*******54.64 төгрөг, 2*******2******* оны *******7 дугаар сарын 16-ны өдөр 1,********************* төгрөг, 2*******2******* оны *******7 дугаар сарын 31-ний өдөр 7*******1,972.9******* төгрөгийг тус тус төлсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус эргэлзээтэй байна.

Үндсэн зээл, хүүгийн авлага, хугацаа хэтрэлтийн шимтгэл, шимтгэлийн авлага, зарцуулсан дүнгийн нарийн задаргааг яагаад гаргаж өгөхгүй байгаа юм бэ, яг ямар аргаар бодож зээл хүүгийн тооцооллыг гаргасан юм. Кредит картад мөнгө хийсэн ч гэсэн банкнаас заавал ашиглуулсан мөнгөө татдаг. Үндсэн зээл, хүүгийн авлага, хугацаа хэтрэлтийн шимтгэл, шимтгэлийн авлага, зарцуулсан дүнг нарийн тооцож гаргаж өгөх ёстой.

Кредит картад байгаа мөнгийг манай Ти би Импайр компанийн зээл рүү хийсэн байдаг. Тухайн үед банк кредит картын зээлийн шалгуурт тэнцэх хүнийг олоод ир гэсний дагуу шалгуурт тэнцэх хүн явуулъя, шалгаж үзээд болж байвал кредит карт гаргуулъя гэсэн боловч Б.Дг шалгалгүй шууд хүсэлтийг нь бичүүлээд гэрээ байгуулж кредит карт гаргаж, уг кредит карт дахь мөнгийг манай зээл рүү хийчихсэн байсан. Үүний дараагаар би кредит картыг очиж авсан. Тухайн кредит картыг очиж авахад пин код нь дугтуй дотроо бичигдсэн байсан. Б.Дкредит картыг авч ашигласан зүйл байхгүй учир зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа: Б.Днь 2*******19 оны 1******* дугаар сарын 21- нд Худалдаа хөгжлийн банкны “Кредит картын гэрээ” байгуулж зээлийн зарт авах захиалга өгсөн. Учир нь ажиллаж байсан “Ти Би Импайр” ХХК-ийн захирал Г.Г нь зээлийн шалгуур хангаж байгаа эсэхээ шалгуулчих гэсэн. Гэтэл кредит карт нь гарч миний гар дээр ирээгүй байхад банк өөрсдөө картнаас 3 удаагийн давтамжтайгаар 2*******19 оны 1******* дугаар сарын 24-нд пос машинаар 5 сая төгрөг татсан байсан. Б.Днь гар дээрээ картаа аваагүй, өөрийнх нь эзгүйд картнаас мөнгө татах эрхийг хэнд ч олгоогүй байхад банк дур мэдэн картын таталт хийж “Ти Би Импайр” ХХК-ийн зээлд суутгасан. Иймд мөнгө, эд хөрөнгө Б.Дгийн эзэмшил зөвшөөрөлд өгөөгүй, Даваасүрэн хэнд ч өөрийн өмнөөс карт ашиглахыг зөвшөөрөл өгөөгүй байхад гүйлгээ хийж 8,256,646.19 төгрөг нэхэмжилсэнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд ХХБболон Б.Днарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар төлөгдсөн дүн нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүүг төлөгдөж дууссаны дараагаар үндсэн зээлийн төлөлт рүү ороод явдаг гэсэн. Гэхдээ үүнийг төлөхөд эхлээд шүүхийн зардал, үндсэн зээл, хүү гэсэн дарааллаар явна. Түүнээс хүүгээс эхэлж үндсэн зээл рүү төлөгдөж явахгүй, дараалал нь буруу байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбарлахад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д  “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл Банкны хуульд салбар хуулиар зохицуулна гэдэг байтал Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д Банкнаас зээл олгоход зээлийн хувийн хэрэг байна гэж заасан байдаг. Зээлийн хувийн хэргийн бүрдүүлэлт дотор 22 дугаар зүйлийн 22.2.1-д зааснаар зээлийн гэрээ болон өргөдөл хэрэгт авагдсан байдаг харин Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д заасан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар сонгосон арга төлбөр түүнд холбогдох мэдээлэл байхгүй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4-д заасан орлогын мэдээлэл байхгүй байдаг. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.4-д Монгол улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд бол хуульд заасны дагуу татварын байгууллагад авлагын талаарх мэдээлэл болон санхүүгийн тайлангаа тайлагнана гэж заасан байдаг ч санхүүгийн тайлангийн мэдээлэл байхгүй байгаа юм. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.6-д зээл хүсэгч нь өр, орлогын харьцааг нотолсон байх ёстой гэж заасан байдаг гэтэл орлогын тайлан байхгүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.8-д зээлдэгчийн хүсэлд зээлдүүлэгчээс авсан зээл, гуравдагч этгээдийн хүлээсэн мөнгөн төлбөр үүргийн талаарх зээлийн мэдээллийн санд мэдээлэх гэж байгаа гэтэл энэ хүний банкны зээлийн талаарх мэдээлэл зээлийн хувийн хэрэгт огт байхгүй мөн үндсэн зээл, хүүгийн авлага, хугацаа хэтрэлтийн шимтгэл, шимтгэлийн авлага, зарцуулсан дүнгийн нарийн задаргаа байхгүй байдаг. Иймд банкны үйл ажиллагаа эрхлэгчдэд баримтлах хуулийн этгээдийн тухай хуульд тухайн зээлийн шаардлагыг хангаагүй бол зээлийг хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн байдаг. Банкны зээл олгох тухай үйл ажиллагаанд баримтлах хуультай холбоотойгоор материалыг бүрдүүлэхгүйгээр Б.Даваасүрэнд олгосон зээл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан хэлбэрийг зөрчиж хийсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох юм гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаардаг. Тус зээлийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулах шаардлага тавигддаг. Талууд кредит картын гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан байдаг. Үндсэн зээл, хүүгийн авлага, хугацаа хэтрэлтийн шимтгэл, шимтгэлийн авлага, зарцуулсан дүнгийн нарийн задаргаа  нь тухайн зээлийн гэрээ дээр тодорхой байгаа. Иргэний эрх зүйн зарчмаар тэгш эрх, сайн дурын үндсэн дээр 2 тал зөвшилцөж гэрээ байгуулдаг. Б.Днь “манай захирлын таньдаг хүн тухайн банканд ажилладаг байсан юм, намайг очиход кредит карт зээлийн эрх байгаа эсэхийг судлахгүйгээр кредит картын гэрээ байгуулж 5,*********************,********************* төгрөгийн зээл гаргаад тэр нь захирлын компанийн зээл рүү татагдчихсан” гэж тайлбар хэлдэг. Банкнаас олгох зээлтэй холбогдох харилцааг Иргэний хуулиас гадна бие даасан хууль болох Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагддаг. Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосон тооцно” гэж заасан байдаг. Зээлдэгчийн нэр дээр 2619**************3172 дугаартай зээлийн данс нээгдсэн бөгөөд тухайн кредит картыг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл нь банкнаас гаргаж өгсөн “Кредит картын зээл хүүгийн тооцоолол”-оос тодорхой харагддаг. Тухайн үед судлахгүй зээл гаргасан, бид нарын зөвшөөрөлгүйгээр зээл гаргасан байна гээд зээлийн мэргэжилтэнд өргөдөл гаргаад шүүхээр шийдвэрлүүлээд явж болох байтал хамгийн сүүлд 2*******2******* оны *******2 дугаар сарын 17-ны өдөр гүйлгээ хийгдсэн байдаг. Тиймээс зөвхөн Гарьдхүү гэж хүний компанийн зээлийг төлөөд энэхүү  харилцаа нь дуусаагүй, цаашид ч ашиглаж байсан гэдэг нь харагддаг. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээл авсан Б.Дгэдэг нэрээр зээлийн данс нээгээд, Б.Дгийн гарын үсэг зурагдчихсан байхад манай зүгээс хариуцагчийг солих эрх байхгүй, хэрвээ Г.Гг кредит карт ашигласан гэж нэхэмжлэл гаргавал шүүх хүлээж авахгүй. Хариуцагч Б.Днь “би энэ картыг ашиглаагүй, мөнгөнөөс огт ашиглаагүй учир ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, мөнгө төлөхгүй, Г.Г ашигласан учир хариуцагчийг солиод намайг хариуцагчаас чөлөөлөөд өгөөч ээ” гэдэг зүйл ярьдаг ч шүүх хуралдааны явцад хариуцагчийг солиулах ямар нэгэн хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй байгаад гайхаж байна. Харилцагчийн эзэмшлийн картыг банк, түүний ажилтан дур мэдэн ашиглах ямар ч боломжгүй бөгөөд дугтуйтай картыг зээлдэгчид хүлээлгэн өгдөг. Тухайн үед таны картыг аваад Г.Г гэдэг хүний зээлийг төлчихсөн шүү, пин код нь энэ шүү гээд ярьсан зүйл байна уу. Хариуцагч нь худалдаа хөгжлийн банкны хүлээж авсан эдийн засагчид “би төлөхгүй, манай захирал төлнө, захирал авснаа хүлээн зөвшөөрч байгаа,” гэж хэлдэг. Хэрвээ хамтран хариуцагчаар татах, хариуцагчийг солих хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хангасан тохиолдолд мөнгөн хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх асуудал яригдана. Энэ тохиолдолд гэрээгээ гаргаад үнийн дүн дээрээ маргаад шүүхээр шийдвэрлүүлээд явах боломжтой гэж харж байна.

Өмнө шүүх дээр очоод хуулийн дагуу шийдчихье гээд гуйгаад байхад нь 3 жилийн хугацаа олгож, хуулийн хугацаагаа тулгаад одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэсэн асуудал ярьж байна. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2*******2******* оны *******7 дугаар сарын 31-ний өдөр төлөлт хийгээд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй байдаг. Салбарын зүгээс ажиллагаа хийхдээ Г.Г гэдэг хүнтэй 7, 8, 9, 1******* саруудад 4 удаа уулзалт зохион байгуулсан байдаг. Хамгийн сүүлд 2*******21 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай зүгээс тусгай активын хэлтэс рүү хуулиараа шийдвэрлүүлэхээр явуулж тусгай активын хэлтсээс манай хуулийн фирмд ирсэн байдаг. Уг зээлийг Б.Даваасүрэнгийн зээл гэж үзээд, энэ хүний нэр дээр төлбөр гарчихсан байгаа юм. Г.Г Б.Дгээр зээл авахуулаад компанийнхаа зээлийг төлүүлчихсэн байгаа асуудлыг банк хариуцна гэж үзэж байсан юм бол өмнө нь энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж эсхүл эвлэрсэн бол тухайн үеийн хүү бодогдохгүй байх боломжтой байсан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс ХХБХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХБдахь Б.Дгийн кредит картын зээлийн хүүгийн тооцоолол, Ю.Бн Хд гаргасан нэхэмжлэл, Улаанбаатар хотын банкинд гаргасан Б.Даваасүрэнгийн кредит карт эзэмших хүсэлт, 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн ККГ19*******1/191*******21 дугаартай кредит картын гэрээ, гэрээний хавсралт, ХХБдахь Б.Дн 2619**************3172 тоот кредит дансны хуулга зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

Хариуцагч талаас Ти Би Импайр ХХК-ийн 2*******22 оны *******6 дугаар сарын *******7-ны өдрийн22/51 дугаартай шүүхэд гаргасан тайлбар баримтыг гарган ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБХХК нь хариуцагч Б.Дд холбогдуулан, кредит картын гэрээний үүрэгт 8,256,646.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.Днь 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн “Кредит Картын Гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ХХБХХК нь хариуцагч Б.Дээс зээлийн гэрээний үүрэгт 8,256,646.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа түүнтэй байгуулсан 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн №ККГ19*******1/191*******21 тоот “Кредит картын гэрээ”-г үндэслэл болгожээ.

 

Талууд дээрх №ККГ19*******1/191*******21  тоот “Кредит картын гэрээ”-ээр 5,*********************,********************* төгрөгийн лимиттэй, зээлжих эрх бүхий кредит картыг Б.Дд 1 жилийн хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй, олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 13-16-р хуудас/

Энэ гэрээг үндэслэн нэхэмжлэгч ХХБХХК нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2*******22 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тооцон нийт зарцуулсан 4,967,935.1******* төгрөгийг хүүгийн авлага 3,241,718.33 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 8,992.76 төгрөг, шимтгэлийн авлага 32,********************* төгрөгөөр тооцон нийт 8,256,646.19 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргаж байна.

 

Харин хариуцагч Б.Дуг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд талуудын хооронд байгуулагдсан 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн №ККГ19*******1/191*******21 тоот “Кредит картын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.  

 

Хариуцагч Б.Днь тус банкинд 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдөр кредит карт эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч мөн өдрөө 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн №ККГ19*******1/191*******21 тоот “Кредит картын гэрээ”-г байгуулсан үйл баримтын талаар талууд маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

ХХБХХК нь дээрх кредит карт эзэмших гэрээгээр Б.Дд 5,*********************,********************* төгрөгийн зээлжих эрхийг олгохоор, Б.Днь уг 5,*********************,********************* төгрөгийн зээлжих эрхтэй картыг 12 сарын хугацаатай ашиглан, бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь байхаар тохиролцож гарын үсэг зурсан байна.  Мөн гэрээний хавсралт болох кредит картын хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлтэй танилцсан болохоо баталгаажуулан тус тус  гарын үсэг зуржээ.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.Дкредит картыг хүлээн аваагүй, картыг хүлээн авахаас өмнө 3 удаагийн гүйлгээгээр Ти Би Импайр ХХК-ийн зээлд суутгасан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийг эс зөвшөөрч уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гарган маргаж байна.

 

Хэрэгт авагдсан кредит картын зээлийн хүүгийн тооцоолол, Б.Дгийн нэр дээрх 2619**************3172 тоот кредит дансны хуулга баримтуудаар нэхэмжлэгч ХХБанк нь 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдөр 5,*********************,********************* төгрөгийн лимит бүхий зээлжих эрхийн картын дансыг нээж 2*******19 оны 1******* дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ашиглаж, ашигласан хугацааны хүү тооцогдон бодогдсон, зээлдэгч ашигласан зээлээс эргүүлэн төлөлт хийгдсэн байна. Хариуцагч тал дээрх дансны хуулгаар ирүүлсэн орлого зарлагын гүйлгээний нийт дүнгийн талаар маргадаггүй. Харин уг картыг өөрийн биеэр хүлээж аваагүй байхад 2*******19 оны 1******* дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн 2,*********************,********************* төгрөг, 995,********************* төгрөг, 2,**************4,8************** төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээг банк карт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж маргаж байна. Мөн хариуцагч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагчийн төлбөрийн чадвар, дансны хуулга зэрэг хувийн хэрэг материал бүрдүүлээгүй, картыг гарын үсэг зуруулж хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарладаг боловч хариуцагч  эдгээр гүйлгээгээр өөрийн ажилладаг компани болох Ти Би Импайр ХХК-ийн захирал Г.Ггийн хүсэлтээр уг картыг нээлгэж, түүний тус банк дахь зээлийн төлбөрийг төлсөн гэсэн тайлбар гаргасныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г өөрийн төлбөрт шилжүүлсэн, уг төлбөрөөс зээлийн 1******* хувиар тооцон төлж байсан, цаашид зээлийг төлөхөө илэрхийлсэн тайлбарыг гаргадаг.

Түүнчлэн хариуцагч уг төлбөрийг өөрөө авч ашиглаагүй гэх боловч уг гүйлгээний дараа үргэжлүүлэн 18 удаагийн зээлийн төлөлт, түүнээс их хэмжээний бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийгдсэн байдал, гэрээний дагуу  уг гүйлгээг хүлээн зөвшөөрч заавал төлөх төлбөрийн доод хэмжээ буюу зарцуулсан зээлийн дүнгийн 1******* хувиар тооцон төлбөрийг хийсэн байдал болон уг 3 удаагийн бэлэн гүйлгээний талаар гомдол гаргаагүй, цаашид үргэжлүүлэн ашигласан нь түүнийг хожимоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч Б.Днь 2*******19 оны 1******* дугаар сарын 24-ний өдрийн 3 удаагийн нийт 5,*********************,********************* төгрөгийг бэлэн зарлагын гүйлгээг өөртөө ашиглаагүй, зөвшөөрөлгүйгээр банк бусдын зээлийн төлбөрт шууд суутгасан гэж байгаа бол уг гүйлгээний талаар банкинд хандан гомдол гаргах, уг гүйлгээг цуцлах, татгалзах, цаашлаад гэрээнээс татгалзах, картыг хаалгах зэрэг арга хэмжээ авах эрх нь нээлттэй байхад энэ талаар гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

Худалдаа хөгжийн банк ХХК нь №ККГ19*******1/191*******21 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу кредит карт ашиглан бэлэн зарлага болон бэлэн бус гүйлгээ хийгдсэнээр зээл олгогдсонд тооцно гэж тохиролцсоны дагуу зээлжих эрх бүхий харилцан данс, картыг нээж олгосон тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 2*******6 дугаар зүйлийн  2*******6.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зүйлийн 5-т заасан үндэслэлээр зээлийг олгосон  гэж үзэв.

Зээлдэгч нь 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн №ККГ19*******1/191*******21 дугаартай зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, зээлжих эрх бүхий кредит карт эзэмших эрхийн гэрээний хугацаа 2*******2******* оны 1******* дугаар сарын 21-ний өдөр дууссан, уг хугацаанаас хойш үндсэн зээлийг зарцуулсан дүнгээр тооцон 4,967,935.1******* төгрөг, хүү 3,241,718.33 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул хугацаа хэтрэлтийн шимтгэл 8,922.76, шимтгэлийн ав 32,********************* төгрөгийг тооцон нэмж нийт 8,256,646.19 төгрөгийг тооцон ХХБхариуцагч Б.Дгээс шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2-т заасантай тус тус нийцэж байна.

 

Харин нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангасан дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Б.Даваасүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 8,256,646.19 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБХХК-д олгож, хариуцагч Б.Дгийн 2*******19 оны 1******* дугаар сарын 21-ний өдрийн №ККГ19*******1/191*******21 тоот “Кредит картын гэрээ” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,*******56 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 147,*******57 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс 147,*******57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН