Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2022/00984

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2022/00326/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... өөрийн байранд байрлах Г.х.о ХХК /РД:.../,

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... байранд байрлах ... ХХК /РД:.../,

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт Т.Т /РД:.../-ын тус тус нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

 

Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Г.х.о ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гомдол гаргагч Г.х.о ХХК, Б.т ХХК, иргэн Т.Т нарын өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хамтран хариуцагч К.з ХХК-ийн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах, 3000 м.кв талбайтай, барилга зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6,590,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 7,000,000,000 төгрөг байна.

Иргэн Т.Тын эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 1500 /0.15/ м2/га үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг зах зээлийн ханшаас илт багаар үнэлж 60,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн хаш - 400,000,000 төгрөг/

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан Т.Тын эзэмшил, өмчлөлийн:

Иргэн Т.Т-ын эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... баг, ... сургуулийн баруун талд байрлах нэгж талбарын ... дугаартай 4553 /0.4553/ м2/га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг зах зээлийн ханшаас илт багаар үнэлж 87,417,600 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн хаш - 300,000,000 төгрөг/

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/03 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан Т.Тын эзэмшил, өмчлөлийн:

Иргэн Т.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... баг, ... дугаар байрны хойд талд байрлах, 674.0 м.кв талбайтай зургаан ширхэг агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн адил багаар үнэлж 195,400,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 1,000,000,000 төгрөг/

Дээрх Т.Тын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн ханш нийтдээ 8,700,000,000 төгрөг болох байтал шинжээч илт багаар үнэлж 6,932,817,600 төгрөгөөр үнэлсэн ба өөрөө хэлбэл 1,767,182,400 төгрөгийн зөрүүтэй багаар үнэлсэн гомдолтой байна.

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/04 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б.т ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн:

Б.т ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах 14000.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг илт багаар үнэлж 1,233,500,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 5,000,000,000 төгрөг/

Б.т ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... брак байр хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 5441 /0.5441/ м2/га эзэмших эрхтэй газрыг багаар буюу 104,467,200 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 200,000,000 төгрөг/

Б.т ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах 162.0 м.кв талбайтай машин угаалга, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг багаар үнэлж 109,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 400,000,000 төгрөг/

Дээрх Б.т ХХК эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш нийтдээ 5,600,000,000 төгрөг болох байтал шинжээч илт багаар үнэлж 1,446,967,200 төгрөгөөр үнэлсэн ба өөрөө хэлбэл 4,153,032,800 төгрөгийн зөрүүтэй багаар үнэлсэн гомдолтой байна.

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/05 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Г.х.о ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн:

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 479.0 м.кв талбайтай, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 800,900,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш -8,000,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 270.0 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэт багаар үнэлж 300,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш -1,000,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 10 га төмрийн хүдэр угааж баяжуулах зориулалттай газрыг илт багаар буюу 80,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 200,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 2 га ган боловсруулах зориулалттай газрыг 16,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 60,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 3 га үйлдвэрлэлийн зориулалттай газрыг илт багаар буюу 24,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 50,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 4 га ус цэвэршүүлэх зориулалттай газрыг илт багаар буюу 32,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 55,000,000 төгрөг/

Дээрх Г.х.о ХХК эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш нийтдээ 9,365,000,000 төгрөг болох байтал шинжээч илт багаар үнэлж 1,252,900,000 төгрөгөөр үнэлсэн ба өөрөө хэлбэл 8,112,100,000 төгрөгийн зөрүүтэй багаар үнэлсэнд гомдолтой байна гэжээ.

 

Гомдол гаргагч Г.х.о ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 479.0 м.кв талбайтай төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. /Зах зээлийн ханш нь 8,000,000,000 төгрөг/. 2. Улсын бүртгэлийн ... дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 270.0 м.кв талбайтай үйлдвэрийн ажилчдын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар нэг тэрбум байхад хэт багаар буюу 300,000,000 төгрөгөөр үнэлсэн. 3. Газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 10 га төмрийн хүдэр угааж баяжуулах зориулалттай газрыг илт багаар буюу 80,000,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханшаар 200,000,000 төгрөг байна. 4. Газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 2 га ган боловсруулах зориулалттай газрыг бага буюу 16,000,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханш нь 60,000,000 төгрөг байна. 5. Газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 3 га үйлдвэрийн зориулалттай газрыг бага буюу 24,000,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханш нь 50,000,000 төгрөг байна. 6. Газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 4 га ус цэвэршүүлэх зориулалттай газрыг бага буюу 32,000,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханш нь 55,000,000 төгрөг байна. ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02/154, 02/155, 02/157 тоот албан бичгүүдийг тус 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдийг шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж танилцуулсан. К.з ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг алдагдуулж зах зээлийн үнээс хэт доогуур эд хөрөнгүүдийг үнэлсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар эрхийнхээ дагуу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Гомдол гаргагч нарын өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Тын эзэмшлийн өмчлөлийн ... дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй ... аймаг, ... сум, ... дугаар багт байрлах 3000 м.кв талбайтай барилга зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6,590,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл өнөөгийн зах зээлийн ханш 7,000,000,000 төгрөг байна. Газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй ... дугаар баг, ... дугаар хороолол хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 1500 м2/га үйлчилгээний зориулалттай газрыг илт багаар буюу 60,000,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханш 400,000,000 төгрөг байна. Газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй ...  баг, ... сургуулийн баруун талд байрлах нэгж талбарын ... дугаартай 4553 /0.4553/ м2/га үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 87,417,600 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханш нь 300,000,000 төгрөг байна. ... тоот гэрчилгээтэй ... дугаар баг, ... дугаар байрны хойд талд байрлах 674.0 м.кв талбайтай 6 ширхэг агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 195,400,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханш нэг тэрбум байна. Б.т ХХК-ийн эзэмшил өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн ... гэрчилгээтэй ... дугаар багт байрлах 14000.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1.233.500.000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханшаар 5 тэрбум байна. ... тоот гэрчилгээтэй, ... дугаар баг, ... дугаар брак байр хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 5441 м2/га эзэмших эрхтэй газрыг багаар буюу 104,467,200 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханшаар 200 сая төгрөг байна. ... дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй 5 дугаар багт байрлах 162.0 м.кв талбайтай машин угаалга, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 109 сая төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн ханшаар 400 сая төгрөг байна. Шинжээч илт багаар үнэлсэн нь зөрүүтэй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. К.з ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 4.1.5-д зааснаар шинжилгээг тал бүрээс нь үнэн бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмуудыг алдагдуулж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай шийдвэрээр Г.х.о ХХК, Б.т ХХК, Т.Т нараас 5,920,840.119 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар нь сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хураах ажиллагааг явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар нь хураасан хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч нар нь төлбөр авагч нараас зээл авах үед харилцан тохиролцсон барьцааны гэрээний үнийн дүнгээр санал гаргаж талууд үнийн дүн дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 тогтоолоор К.з ХХК-г шинжээчээр томилсон.  К.з ХХК нь үнэлгээг нийт 12,560,624.800 төгрөг тогтоосон талаар 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу ажлын 3 өдрийн дотор талуудад албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний  К.з ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь нэхэмжлэгч талаас зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар гаргасан байгаа боловч түүнтэй холбоотойгоор нотлох баримт ирүүлээгүй байна. Шинжээч нь хуульд заасан дүгнэлтийг гаргасан  тул үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хамтран хариуцагч К.з ХХК-ийн төлөөлөгч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу дээрх дурдагдсан хөрөнгүүдийн үнэлгээг гаргасан.  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээчин  өртгийн аргаар үнэлэх нь тохиромжтой гэж үзсэн. Дээрх объектууд нь орон сууц, авто граш, авто засвартай ижил төстэй барилгууд олноор байдаггүй зах зээлийн худалдааны харьцуулах объект байхгүй гэх шалтгааны улмаас боломжгүй гэж үзсэн. Үнэлгээнд хамрагдсан худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газар, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар зэрэг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн батлагдсан 208 дугаар тушаалын дагуу ижил төстэй эд хөрөнгийн жишиг үнийн хандлагын үнийн аргаар үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээнд баримталдаг арга аргачлалыг барьсан бөгөөд  Барилга хот байгуулалтын сайдын 2021 онд гаргасан тушаалаар барилгын материалын үнэ ханшийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулан 2016 онтой харьцуулан тооцож үнийн өсөлтийг 1.74 нэгж гэж тодорхойлсон. Энэ нэгжээр нийт суурь талбайг үржүүлэх аргаар бид өсгөн нэмэгдүүлж дээрх барилга байгууламжийн үнэлгээг нэгжийн суурь болгон ашигласан. Тухайн барилга объектын зохих нормативын дагуу элэгдлийг тооцож хассан, биет элэгдэл, гадны нөлөөлөл зэрэг харгалзах дүрэм журмын дагуу тооцож гаргасан байгаа. Эзэмшлийн газрууд нь өмчлөлийн газар учраас зах зээлийн үнийг ашиглах боломжгүй байдаг. Тухайн хөрөнгүүдийг эзэмшилд бүрэн авсан бол зах зээлийн үнэлгээг ашиглах арга байдаг. Тиймээс тухайн эд хөрөнгүүд нь эзэмшлийн өмч цаад утгаараа улсын өмч учраас хүчингүй болох, хэзээ ч хураагдах магадлалтай учраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний 283 дугаартай тушаалаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдаагаар тооцож ирүүлсэн. Г.х.о  ХХК-ийн уул уурхайн зориулалттай газрууд нь ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах учраас 800,0 сая төгрөг гэж тогтоосон байдаг. Тийм учраас энэ дүнгээр нь бид тооцож газрын үнэлгээг гаргасан. Бусад үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрын хувьд газрын бүсчлэл, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг харгалзан үзээд ... хотод дуудлагын үнэ мкв 19,200 төгрөгөөр үнэлсэн. Худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгүүдийн хувьд болохоор Эрдэнэс плазагийн газар үнэ хөдөө аж ахуйгаас бусад 1 дүгээр бүсэд байрлалтай м2-ийн үнэ 40,000 төгрөгөөр тооцож 60,000,000 үнэлсэн. Манай ... газрын үнэ ханш бидний авсан судалгаагаар 25000-50000 төгрөгийн хооронд байдаг. Сүүлийн үед газрын үнэ өслөө гэсэн мэдээллүүд байдаг. Цөөн тооны 31 дүгээр хороолол, 25 дугаар хороолол гэсэн газрууд өндөр байгаа учраас нийтлэг үнэ ханш гэж үзсэн. Үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийн үнэ ханшийн талаар зохих мэдээллийг авсан. Төсвийн төлөвлөгөө болгож байгаа ч гэдэг юм уу энэ чиглэлээр  олон жил судалгаа хийсэн мэргэжлийн хүмүүсээс үнэ ханшийн талаар мэдээллийг харьцуулж авсан. Ерөнхийдөө барилга байгууламжийн үнэлгээг нэгдсэн нэг аргачлалын дагуу буюу өртгийн хандлагыг барьж хийсэн. Орон сууцны барилга ч юм уу авто граш дээр тогтсон зах зээлийн үнийг баримтлах, тооцох боломжгүй учраас үнийн өсөлтийн индексээр өсгөн нэмэгдүүлээд техникийн зай, итгэлцүүр, ханын зузааны итгэлцүүр, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал зэргийг харгалзан үнэлгээг гаргасан. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны тушаалаар батлагдсан газар эзэмших эрхийн анхны дуудлага худалдааны ажлыг боловсруулахдаа аймаг болгонд ажлын хэсэг томилогдоод судалгаа хийсэн юм байна лээ. Надтай мэдээлэл солилцож байсан. 2018 онд тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар үнэлгээ хийгдсэн байдаг.  Итгэлцүүр тооцоогүй учраас үнэлгээчид өөрчлөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.х.о ХХК, Б.т ХХК, иргэн Т.Т нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт хураагдсан Т.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах, 3000 м.кв талбайтай, барилга зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6,590,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 7,000,000,000 төгрөг байна.

Иргэн Т.Тын эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 1500 /0.15/ м2/га үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг зах зээлийн ханшаас илт багаар үнэлж 60,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн хаш - 400,000,000 төгрөг/

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан Т.Тын эзэмшил, өмчлөлийн:

Иргэн Т.Тын эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... баг, ... сургуулийн баруун талд байрлах нэгж талбарын ... дугаартай 4553 /0.4553/ м2/га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг зах зээлийн ханшаас илт багаар үнэлж 87,417,600 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн хаш - 300,000,000 төгрөг/

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/03 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан Т.Тын эзэмшил, өмчлөлийн:

Иргэн Т.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар байрны хойд талд байрлах, 674.0 м.кв талбайтай зургаан ширхэг агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн адил багаар үнэлж 195,400,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 1,000,000,000 төгрөг/

Дээрх Т.Тын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн ханш нийтдээ 8,700,000,000 төгрөг болох байтал шинжээч илт багаар үнэлж 6,932,817,600 төгрөгөөр үнэлсэн ба өөрөө хэлбэл 1,767,182,400 төгрөгийн зөрүүтэй багаар үнэлсэн гомдолтой байна.

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/04 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б.т ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн:

Б.т ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах 14000.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг илт багаар үнэлж 1,233,500,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 5,000,000,000 төгрөг/

Б.т ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, 28 брак байр хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 5441 /0.5441/ м2/га эзэмших эрхтэй газрыг багаар буюу 104,467,200 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 200,000,000 төгрөг/

Б.т ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах 162.0 м.кв талбайтай машин угаалга, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг багаар үнэлж 109,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш 400,000,000 төгрөг/

Дээрх Б.т ХХК эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш нийтдээ 5,600,000,000 төгрөг болох байтал шинжээч илт багаар үнэлж 1,446,967,200 төгрөгөөр үнэлсэн ба өөрөө хэлбэл 4,153,032,800 төгрөгийн зөрүүтэй багаар үнэлсэн гомдолтой байна.

К.з ХХК-ийн үнэлсэн 2022.01.15-ны өдрийн №2022/01/05 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Г.х.о ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн:

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, . аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 479.0 м.кв талбайтай, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 800,900,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш -8,000,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 270.0 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэт багаар үнэлж 300,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш -1,000,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 10 га төмрийн хүдэр угааж баяжуулах зориулалттай газрыг илт багаар буюу 80,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 200,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, .... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 2 га ган боловсруулах зориулалттай газрыг 16,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 60,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 3 га үйлдвэрлэлийн зориулалттай газрыг илт багаар буюу 24,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 50,000,000 төгрөг/

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 4 га ус цэвэршүүлэх зориулалттай газрыг илт багаар буюу 32,000,000 төгрөгөөр үнэлсэн. /Зах зээлийн ханш - 55,000,000 төгрөг/

Дээрх Г.х.о ХХК эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш нийтдээ 9,365,000,000 төгрөг болох байтал шинжээч илт багаар үнэлж 1,252,900,000 төгрөгөөр үнэлсэн ба өөрөө хэлбэл 8,112,100,000 төгрөгийн зөрүүтэй багаар үнэлсэнд гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөрт хураагдсан Б.Ц-ийн өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар К.з ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчөөгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1601 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21070315 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнийн санал өгөх тухай, Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх тухай акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 122 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хариуцагч Г.х.о ХХК, Б.т ХХК, Т.Т нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,721,006,934.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээний 3.1.1-д заасан графикийн дагуу төлж барагдуулахаар,

хэрэв хариуцагч нар нь эвлэрлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хариуцагч Г.х.о ХХК болон хамтран хариуцагч Б.т ХХК, хамтран хариуцагч иргэн Т.Т нарын өмчлөлийн Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан ... дугаартай гэрээгээр тус тус барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүд болох Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 479.0 м.кв талбайтай, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 270.0 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 20.0 м.кв талбайтай, харуулын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хаягт байрлах 20.0 м.кв талбайтай, авто пүүний барилга, авто пүү зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Б.т ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах 14000.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Б.т ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах 162.0 м.кв талбайтай машин угаалга, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Б.т ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах 20.0 м.кв талбайтай гараж, 40.0 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Иргэн Т.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах, 3000 м.кв талбайтай, барилга зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Иргэн Т.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... сургуулийн хашаанд хуучнаар ... сургууль хаягт байрлах, 2026.0 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Иргэн Т.Тын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар байрны хойд талд байрлах, 674.0 м.кв талбайтай, зургаан ширхэг агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 10 га төмрийн хүдэр угааж баяжуулах зориулалттай газар;

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 2 га ган боловсруулах зориулалттай газар;

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 3 га үйлдвэрлэлийн зориулалттай газар;

Г.х.о ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 4 га ус цэвэршүүлэх зориулалттай газар;

Б.т ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... брак байр хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 5441 /0.5441/ м2/га эзэмших эрхтэй газар;

Б.т ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 547 /0.0547/ м2/га эзэмших эрхтэй газар;

Иргэн Т.Тын эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол хаягт байрлах нэгж талбарын ... дугаартай 1500 /0.15/ м2/га үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар;

Иргэн Т.Тын эзэмшлийн газар эзэмших эрхийн ... тоот гэрчилгээтэй, ... аймаг, ... сум, ... баг, ... сургуулийн баруун талд байрлах нэгж талбарын ... дугаартай 4553 /0.4553/ м2/га үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

Г.х.о ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө:

 

Барьцааны зүйлийн тодорхойлолт, байршил

Барьцааны зүйлийн нарийвчилсан дүрслэл

Барьцааны зүйлийн зориулалт

Тоо хэмжээ, шинж чанар

Харилцан тохиролцсон үнэлгээ /төгрөгөөр/

1

... аймаг, ... сум, ... дугаар баг, ...д байрлах, Нойтон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж

В800 конвейр

В800 ремень

2448 тээрэм

10м2 давтамжийн дэлгэц

1535 соронзон сепаратор

1530 соронзон сепаратор

1530 соронзон сепаратор

16 м2 филтер

В650 конвейр

Тоног төхөөрөмжийн хайрцаг

В500 конвейр

Төмрийн хүдрийг нойтон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж

11 ширхэг

415,016,530.00

2

Нийт үнэлгээ

415,016,530.00

 

Ирээдүйд бий болох хөрөнгө:

 

Барьцааны зүйлийн нэр төрөл, тодорхойлолт, шинж чанар

Барьцааны зүйл нь Барьцаалуулагчынх болохыг нотолсон баримт

Эд хөрөнгө бий болох хугацаа

Барьцааны зүйлийн талаар харилцан тохиролцсон үнэлгээ

 

 

 

 

/төгрөгөөр/

1

Үйлдвэрийн барилга, Хорголжин төмрийн хүдрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, оффис цайны газрын барилга, засварын цех, ажилчдын байр агуулахын байр

Нүүрсэн хийгээр хорголжин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламж худалдан авах болон угсралтын ажлын гэрээ

2018.03.31

1,642,824,050.00

 

Г.х.о ХХК-ны эзэмшлийн Хаан банкан дахь ... дугаартай харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд (одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого) төгрөгийн данс;

Б.т ХХК-ны эзэмшлийн Хаан банкан дахь ... дугаартай харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд (одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого) төгрөгийн данс;

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ... дугаартай Батлан даалтын гэрээгээр Б.т ХХК-ийн өөрийн бүхий л эд хөрөнгө;

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ... дугаартай Батлан даалтын гэрээгээр иргэн Т.Тын өмчлөлийн өөрийн бүхий л эд хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн төлбөрийг төлүүлэхээр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21070315 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор үл хөдлөх хөрөнгө, газар, гурилын үйлдвэр, тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгө, газар, гурилын үйлдвэр, тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгүүдийг хураан авчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж, энэ талаар оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтооно... гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдах нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газар, гурилын үйлдвэр, тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээний талаар төлбөр төлөгч нараас санал авах талаар мэдэгдэж, тэдний хүсэлтийг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй гэж үзэн, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/01 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор К.з ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээчээр томилогдсон К.з ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/01 дугаар дүгнэлтээр ... Т овогтой Т-ын өмчлөлийн ... аймгийн .. сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3000.0 м.кв талбай бүхий Э.п төвийн үйлчилгээний зориулалттай барилга 1500.0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар 6,650,000,000 төгрөг, К.з ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/02 дугаар дүгнэлтээр ...Т овогтой Т-ын өмчлөлийн ... аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2026.0 м.кв талбай бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 4553.0 м.кв талбай бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай газар 1,810,617,600 төгрөг, К.з ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/03 дугаар дүгнэлтээр ...Т овогтой Т-ын өмчлөлийн ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 674.0 м.кв талбай бүхий Агуулахын зориулалттай барилга 195,000,000 төгрөг, К.з ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/04 дүгээр дүгнэлтээр ...Б.т ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сумын ... дугаар багт байрлах 1400.0 м.кв талбай бүхий Гурилын үйлдвэрлэлийн зориулалтай барилга, 5441.0 м.кв талбай бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай газар, 162.0 м.кв талбай бүхий Машин угаалга, засварын газрын барилга, 20.0 м.кв талбай бүхий Гаражийн барилга, 40.0 м.кв талбай бүхий Агуулахын барилга, 547.0 м.кв талбай бүхий Агуулахын зориулалттай газар ...1,470,707,200 төгрөг, К.з ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/01/05 дугаар дүгнэлтээр ...Г.х.о ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт ...д байрлах 479.0 м.кв талбай бүхий Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн зориулалттай барилга, 10 га талбай бүхий Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн зориулалттай газар, 270.0 м.кв талбай бүхий Ажилчдын байрны зориулалтай барилга, 20.0 м.кв талбай бүхий Харуулын байр, 20.0 м.кв талбай бүхий Авто пүүний барилга, 2 га талбай бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай газар, 3 га талбай бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай газар, 4 га талбай бүхий Ус цэвэршүүлэх т%B