Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03386

 

 

 

 

     2022 оны 10 сарын 10 өдөр

    Дугаар 102/ШШ2022/03386

       Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 107-р байр, 89 тоотод оршин суух хаягтай, рд:уг820*******1*******00, Зээрд овогт Билэгтийн *******ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, 51/6-р байр, 29 тоотод оршин суух хаягтай, рд:чд82032305, Тайж боржигон овогт Дүгэрийн *******д холбогдох,

 

            97 91******* 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг нар оролцож

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.*******д холбогдуулан  97 91******* 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Талууд хамтран ажиллахаар тохиролцож 2020 оны 02 сарын 20-ны өдөр зах зээлийн үнэлгээнээс харьцангуй доод үнээр байшин барьж бусдад худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд ******* нь өөрт хамаарал бүхий гэр бүл, хамт олонтойгоо гэрээ байгуулж, урьдчилгаа байршуулах замаар төслийн эхний төсөв бүрдүүлэх, ажил гүйцэтгэхтэй холбоотой ажлын зураг, газар, ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлыг өөрт хамаарал бүхий найз нөхдөөсөө бүрдүүлж, дараа нь төлөх нөхцөлтэйгээр хэлэлцэн тохиролцсон байдаг. Энэ ажлын хүрээнд хэлэлцэн тохиролцсоны дагуу ******* ажлынхаа газрын хүмүүст нийтдээ ******* дүүрэг, Цагдаагийн хэлтэс, Цахилгаан түгээх станц, ******* дүүргийн шүүх, прокурор, нэгдсэн эмнэлэг, Засаг даргын тамгын газраар дамжуулан эхний *******0 төлөлтөө бүрэн дуусгасан. Эхний ээлжинд 10га газрын *******га газар дээр эхний төслөө хэрэгжүүлэх буюу *******0 айлын орон сууц байгуулах ажиллагааг эхлүүлсэн. Улмаар *******га газар дээр *******0 айл бус 60 айлын төлөвлөлт болгон нэмэгдүүлж борлуулалтын хамтын ажиллагааны үр дүн, гүйцэтгэл амжилттай хэрэгжсэн. Дараа нь 6га газар авч төслөө цааш үргэлжлүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх явцад талууд үл ойлголцож, *******ийг хамтын ажиллагаанаас гаргах оролдлогуудыг удаа дараа хийсний үндсэн дээр *******, ******* нар харилцан тохиролцоод ******* ажлаас гарсан байдаг. Ажлаас гарахдаа талууд тооцоо нийлж эхний төслөөс 170 сая төгрөг, 2 дахь 6га газрын эхний 1******* айлын орлогоос өөрт ногдох *******3,960,000 төгрөг нийт 213,960,000 төгрөг өгөхөөр тохиролцож улмаар үүний 191,0*******6,000 төгрөгийг өгсөн болохоо ******* *******т тооцоолж явуулсан. Энэ тооцоогоор 22,91*******,000 төгрөг дээр өмнөх төслийн үлдэгдэл, дараагийн төслөөс гарч байгаа учир өөрт ногдох 75,000,000 төгрөг нийт 97 91******* 000 төгрөгийг хариуцагч *******гаас нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргаж байхдаа буруу тооцоод 107 сая төгрөг нэхэмжилж байсан бол өнөөдөр албан ёсоор залруулж 97 91******* 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч ******* ******* ******* ХХК-иас татгалзаж байгаа ... гэв.

 

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 2019 онд нэхэмжлэгчтэй уулзаж хамтарч ажиллах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийнх нь дагуу ярилцаж байсан. ******* бол тодорхой үүрэг хариуцлага хүлээж амлалт өгч орж ирсэн. Явцын дунд ******* амлалтдаа хүрээгүй илүү мөнгө нэхсэн, борлуулалтын орлого руу орсон асуудлууд байдаг. Мөнгө өгөх асуудал дээр ажилласан хугацааных нь хэмжээнд нь *******т өгөөд ******* өрөө орон сууцыг ******* өөрөө өгч байсан. Ирэх онд барих 6 барилгаас хувь авна гэдэг асуудал нь гэрээ хэлцэл байгуулаагүй, ирэх онд 6 барилга барих үгүй нь тодорхойгүй зүйл ярьж түүнээсээ ашиг орлого нэхсэнээр талуудын хооронд маргаан гарсан.  Мөнгө авах үндэслэлээ баримтаар нотлоогүй, зүгээр ******* болон ******* ******* ******* ХХК-ийн дансны хуулгыг шүүхийн журмаар авхуулаад ийм төгрөгийн ашиг олсон байна. Үүний хэдэн хувийг авах юм байна гэдэг тооцооллыг гаргаж өгөөд байдаг. Гэтэл тэдэн байшингийн борлуулалттай, ийм хэмжээний ашиг олсон. Түүний хэдэн хувийг би хариуцсан гэх баримт гарч ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ хамтран ажиллах гэрээний үндсэн дээр би ийм ашиг хүртэх ёстой гэж тайлбарладаг. Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлага хангахгүй байдаг. Хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, итгэмжлэл зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна ... гэв. 

 

3. 1-р хавтас хэрэг

Нэхэмжлэгчийн ирүүлсэн

            Нэхэмжлэл /хэргийн 1-5 дугаар тал/          

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 7 дугаар тал/

Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 8-11 дүгээр тал/

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хүсэлт /хэргийн 22-23 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан /хэргийн 38 дугаар тал/

2020.03.0*******-ний өдрийн 2020/А-07, 2020.05.23-ны өдрийн 2020/78 дугаар Захиалгын гэрээ /хэргийн *******8-53 дугаар тал/

Орлогын тооцоолол /2-р хавтаст хэргийн 2-8 дугаар тал / нотлох баримтууд,

 

*******. Хариуцагчийн ирүүлсэн

Хариуцагчийн тайлбар хүсэлт /хэргийн 28 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 36, 81 дүгээр тал/

******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.*******батын иргэний үнэмлэх /хэргийн 61-6******* дүгээр тал/

******* ******* ******* ХХК-ийн хариу тайлбар /хэргийн 68 дугаар тал/

******* ******* ******* ХХК-ийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 82-1*******2 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Шүүхээс

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 17*******-2************** дүгээр тал/

Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /2-р хавтаст хэргийн 1 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хамтран ажиллах гэрээний дагуу 2020, 2021 онуудад олсон ашиг орлогоос өөрт ногдох ашиг болох 97 91******* 000 төгрөг гаргуулах... гэж тайлбарласныг,

 

3. Хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...аман гэрээгээр Д.*******тай уулзаад ажиллаж байх хугацаандаа авах ёстой зүйлсээ авсан гэж үзэж байгаа учраас илүү нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй... гэж тайлбарлав.

 

*******. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 107 21******* 000 төгрөг  байсныг багасгаж 97 91******* 000 төгрөг болгосон, мөн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нар 2020 онд ******* дүүрэг, 20 хороо, ******* *******н Булагтайн ам гэх ******* га, 6га бүхий газарт зориулалттай байшин барьж худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээ амаар байгуулсан нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд харилцсан цахим захидал баримтаар тогтоогдож байна.

 

7. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, *******2 дугаар зүйлийн *******2.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.1, *******76 дугаар зүйлийн *******76.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

8. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч тохиролцсон, Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1, *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

9. Нэхэмжлэгч байшингийн захиалгын зар сурталчилгаа хийх, захиалагч олох, гэрээ байгуулах, ажлын зураг, газар, ажил гүйцэтгэхтэй холбоотой зардлыг өөрт хамаарал бүхий найз нөхдөөсөө бүрдүүлэх, захиалгын урьдчилгаа төлбөрөөр барилгын ажил төслийн эхний төсөв санхүүжилт олох үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажиллах гэрээний хураамжаа төлөх, хамтран ажиллах гэрээний хамтын үйл ажиллагаанд байшингийн борлуулалтыг хариуцан ажиллах, хариуцагч Д.******* байшингийн гүйцэтгэлийг хариуцан ажиллах,  талууд хамтран ажиллах гэрээнээс олсон ашгаа адил тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн шүүхэд болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, захиалгын гэрээ, нэхэмжлэгч болон хариуцагч нарын харилцаж байсан цахим захидалд үзлэг хийн бэхжүүлж авсан захидлын зураг, газар, байшингийн загвар зураг, санхүүгийн тооцоо 22 91******* 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоотой, 75 000 000 төгрөгийн өглөг байгаа гэх утга бүхий  захидал харилцаа баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-11, *******8-53, 17*******-2************** дүгээр тал/

 

10. Гэрээний талууд хамтын үйл ажиллагааны үр дүнд *******га бүхий газарт 62 айлын, 6 га бүхий газарт 1******* айлын байшин барьж худалдан борлуулсан, хамтын үйл ажиллагааны ашгийн 50 хувь болох 213 960 000 төгрөг нэхэмжлэгчид олгогдохоос одоо үлдэгдэл 22 91******* 000 төгрөгийн ашиг олгогдоогүй болох нь талуудын хоорондын цахим захидал дахь тооцоо баримтаар тогтоогдож байна. /хэргийн 226 дугаар тал/

 

11. Нэхэмжлэгч ...дээрх ашиг орлогыг хуваасны дараагаас хариуцагчийн харилцаа хандлага өөрчлөгдөж намайг хамтын үйл ажиллагаанаас шахах, гарахыг удаа дараа санал болгосон ба гэрээнээс татгалзан гарсны төлбөрт 75 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон тул би арга буюу гэрээнээс татгалзан гарсан... гэж тайлбарласан ба энэ нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болно.

 

12. Хариуцагч ...хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг адил тэнцүү хувааж авахаар тохиролцсон, нэхэмжлэгч /2020 оны 08 сар орчим/ гэрээ хамтын үйл ажиллагаанаас гарсан гэрээ дуусгавар болсон... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж маргаагүй.

 

13. Нэхэмжлэгч хамтын үйл ажиллагаа гэрээнээс гарсан хэдий ч хариуцагч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 2021 онд 6га бүхий газарт байшингаа барьж дуусгасан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

1*******. Хариуцагч нэхэмжлэгчид төлөх төлбөр тооцоо байхгүй гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй энэ талаар ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн дээрх захидал баримтыг үгүйсгэж няцаагаагүй тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

15. Иймд Иргэний хуулийн *******76 дугаар зүйлийн *******76.1, *******79 дүгээр зүйлийн *******79.1, *******79.3, *******79.*******-т зааснаар хариуцагч Д.*******гаас хамтран ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас ногдох хувь болох нийт 97 91******* 000 төгрөг /22 91******* 000 төгрөг, 75 000 000 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69******* 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6*******7 520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

17. Хэргийн 12-21, 76 дугаар талд авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар баримт байх тул нотлох баримтаас хассан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 97 91******* 000 төгрөг болгосон, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн *******76 дугаар зүйлийн *******76.1, *******79 дүгээр зүйлийн *******79.1, *******79.*******-т зааснаар хариуцагч Д.*******гаас хамтран ажиллах гэрээний ногдох хувь нийт 97 91******* 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69******* 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6*******7 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д зааснаар хэргийн 12-21, 76 дүгээр талд авагдсан хуулбар баримтуудыг нотлох баримтаас хассугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ