Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/02855

 

 

 

 

 

 

        2022 оны өдөр

      09 сар       22  р                                            184/ШШ2022/02855

 

                                       МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

*******онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К” ХХК дахь Б /Р*******: /. Хаяг: ******* дүүрэг, *******амбуугийн гудамж-, ..... .... өөрийн байр 

Хариуцагч: “*******” ХХК /Р*******: /. Хаяг: *******онгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо

Хариуцагч: ******* овогт ************** /Р*******: /. Хаяг: *******үхбаатар дүүрэг, .... дугаар хороо, Говь .... тоот

Зээлийн гэрээний үүрэгт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., *******.О, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******-ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар тушаалаар “К” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу ..... банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкийг төлөөлөх, удирдах болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. “*******” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдөр №54 дугаартай зээлийн гэрээг байгуулж 38,500 ам.долларыг 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2009 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу 24 сарын хугацаатайгаар сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдөр №54 дугаартай Барьцааны гэрээг байгуулан оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчийн ин дахь 200000*******9 дугаар дансанд 38,500 ам.долларыг шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт cap бүр төлж байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 7,755.18 ам.доллар нэмэгдүүлсэн хүүгээс 1,749.44 ам.доллар нийт 9,504.62 ам.долларыг төлснөөс хойш дахин зээлийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд “*******” ХХК болон түүний захирал ******* овгийн ******* нараас 145,155.74 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны албан ханшаар *******,*******,******* төгрөгийг гаргуулж “” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож өгнө үү.

Хариуцагч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие “” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас ирсэн “*******” ХХК болон ******* нараас 145,155.74 ам.доллар буюу *******,*******,320.81 төгрөгийг гаргуулж “...” банк ХХК-д олгуулахаар гаргасан 2022 оны 2 сарын 24 өдрийн 240 тоот нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 9 өдөр хүлээж авсан. Би уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2007 онд 38,500 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч, уг мөнгийг бэлэн болон бэлэн бус байдлаар хүлээн аваагүй. 2011 оноос хойш .... банк зээлийн өр төлбөрийн талаар бидэнтэй харьцаа холбоо үүсгээгүй. Түүнчлэн ******* би энэ зээлийн гэрээнд компанийн гүйцэтгэх удирдлагын гүйцэтгэх удирдлагын хувьд гарын үсэг зурсан ба хувь иргэний хувьд өөрийгөө уг гэрээнд хамааралгүй гэж үзэж байна.

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, ******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Манай компанийн гүйцэтгэх захирал *******-ын нөхрийн танил гэх н.Б нь 2002 оны 12 сард өөрийн орон сууцыг барьцаалж “..... банк” ХХК-иас 50,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн зээлийн төлбөр болох 50,000,000 төгрөгийг манай компани авч тухайн үед “К” ХХК-ийн Монгол шуудан банкинд байх өрний зарим хэсгийг төлж байсан юм. Үүний дараа н.Б нь барьцаанд байгаа орон сууцаа алдах гээд байна, зээлийн гэрээний нэрээ шилжүүлж ав гэж хүсэлт тавьсны дагуу гүйцэтгэх захирал *******-н хамаатан Б.М-н нэр дээрх орон сууцыг барьцаалан зээл болон барьцааны гэрээг Б.М-н нэр дээр шилжүүлэн байгуулсан. 2005 онд н.Б-н авсан 50,000,000 төгрөгийн зээл 50,000 ам.доллар болсон гээд банкны зүгээс зээлийн гэрээг дахин шинэчилж байгуулуулсан. 2007 онд банкны зүгээс 50,000 ам.долларын зээл нийт 58,500 ам.доллар болсон учраас зээлийн гэрээг 2 салгаж, Б.М-н нэр дээр 20,000 ам.доллар, манай компанийн нэр дээр 38,500 ам.долларыг авсан мэтээр зээлийн гэрээ байгуулах санал гаргасан. Ингээд манай компани 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №54 дугаар Зээлийн болон барьцааны гэрээг байгуулахад өмнө байгуулж байсан зээлийн гэрээг хурааж авсан. Өөрөөр хэлбэл, өмнө н.Б-н нэр дээр зээлсэн 50,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн гэх асуудал байгаагаас биш компанийн зүгээс 38,500 ам.долларыг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй. Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргаж зээлийн дансны хуулганд зээлийн дансанд 38,500 ам.доллар орсон мэт харагдаж байгаа боловч энэ нь зөвхөн банкны зүгээс бичсэн бичилт юм. 2011 он хүртэл компанийн зүгээс тодорхой хэмжээний мөнгөн төлөлт, Toyota Prado 77 маркийн хар хөх өнгийн автомашин, Улаанбаатар, ******* дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. байр, .. тоот хаягт байрлах 32.7 м.кв орон сууц зэргээр зээлээ төлж барагдуулж дууссан. Улаанбаатар, ******* дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, ... байр, .. тоот хаягт байрлах 32.7 м.кв орон сууц нь манай компанийн гүйцэтгэх захирал *******-н өмчлөлийн орон сууц байсан бөгөөд “... банк ХХК-д барьцаалуулах зорилгоор Б.М-н нэр дээр шилжүүлсэн байсан юм. Ингэж зээл төлөгдсөн учраас банкны зүгээс 11 жилийн хугацаанд нэг ч удаа зээлийн асуудлаар бидэнтэй холбогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр олгосон 241 дугаартай итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаартай /... банк ХХК-ийг албадан татан буулгах тухай/, 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн дугаартай /.... банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай/, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А-111 дугаартай /... банк ХХК дахь .... эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай/, 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А-354 дугаартай /.... банк ХХК-д ... эрх хүлээн авагч томилох тухай/, 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А-394 дугаартай /.... банк ХХК дахь ..... эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай/, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А-268 дугаартай /.... банк ХХК дахь ..... эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай/, 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай “.... банк” ХХК, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай барьцааны гэрээ, 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 07/05 дугаартай “*******” ХХК-ийн “.... банк” ХХК-д гаргасан өргөдөл, зээлийн хүү тооцооллын хүснэгт, “*******” ХХК-ийн дансны хуулга, зээлдэгчийн анкет, 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай дэд хорооны хурлын шийдвэр, 2007 оны 2 дугаар сарын 26-ны 27 дугаартай зээлийн гүйлгээ хийх шийдвэр, .... банкны гүйцэтгэх захирлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тухай, Үндэсний төв архивын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн баримт хүлэн авсан тухай акт, “.... банк” ХХК дахь ....-ны эрх хүлээн авагчаас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр *******онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 1147 дугаартай албан бичиг, хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮН*******Э*******ЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...... банк” ХХК дахь ...... эрх хүлээн авагч нь хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,*******,******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар тушаалаар “...... банк” ХХК-д ..... эрх хүлээн авагч томилсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А-268 тоот тушаалаар эрх хүлээн авагчийн бүрэн эрхийг 2022 оны 10 дугаар сарын 8-ны  өдрийг хүртэл сунгасан байна. /хх-ийн 5-10/

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу ...... банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкийг төлөөлөх, удирдах болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн, нэхэмжлэлийг банкны эрх хүлээн авагч 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч, хариуцагч  “*******” ХХК-ийн захирал ******* татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээнд би компанийн захирлын хувиар төлөөлөн гарын үсэг зурсан, гэрээний дагуу 38,500 ам.долларыг ..... банк хариуцагч компанид шилжүүлэн өгөөгүй, зээлийг төлөхийг шаардаж байгаагүй, мөн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тус тус тайлбарласан.

...... банк нь  “*******” ХХК-тай 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 54 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 38,500 ам.долларын зээлийг  сарын 1,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор тохиролцсон бөгөөд зээлийн /барьцааны/ гэрээнд зээлдэгч, барьцаалуулагч талыг төлөөлж “*******” ХХК-ийн захирал ******* гарын үсгээ зурсан байна. /хх-ийн 11-15/

Барьцааны гэрээгээр барьцаалуулагч нь оёдлын үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан бөгөөд хариуцагч барьцааны зүйл одоо байхгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй болно.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байна.

            Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар хариуцагч  үндсэн зээлээс 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 7,755.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,740.44 ам.доллар төлсөн байна.  /хх-ийн 19, 21 /

            Хариуцагч нь зээлийн гэрээгээр мөнгийг хүлээн аваагүй, 2011 оны 2 дугаарсарын 18-нд төлөгдсөн гэх төлбөр нь өөр гэрээний төлбөрийг суутган авсан гэж маргасан, нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон 38,500 ам.долларыг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй. 

Үндэсний төв архиваас болон .... банк дахь эрх хүлээн авагчаас ирүүлсэн албан бичгээр тухайн байгууллагуудад ...... банкнаас хариуцагч “*******” ХХК- зээл олгосон данс, гүйлгээ хийсэн баримт буюу дансны хуулга хадгалагдаагүй болох нь тогтоогдсон. /хх-ийн 67, 74/  

Талуудын хооронд байгуулсан  зээлийн гэрээний хугацаа 2009 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба нэхэмжлэл гаргасан 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1,  75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан 2009 оны 2 дугаар сарын 26, хариуцагч хамгийн сүүлд зээлийн төлбөрийг төлсөн гэх 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн үүргийг шаардаж байсан, гэрээг харилцан тохиролцож сунгасан гэх баримтгүй байна.

Мөн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд  заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй болно. 

Иймд хариуцагч *******” ХХК, ******* нараас *******,*******,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “.... банк” ХХК дахь .... эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг  баримтлан хариуцагч “*******” ХХК, ******* нараас *******,*******,320 /*******өрвөн зуун арван дөрвөн сая найман зуун далан найман мянга гурван зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “.... банк” ХХК дахь .... эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй “болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

                     *******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТ*******ҮХ