Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/02102

 

     

 

 

 

 

 

 

 

     2022        09        23 

   

 

 

 

 

 

 

 

         181/ШШ2022/02102

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батхуяг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: МД ХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ИХТ ХХК холбогдох

 

гэм хорын хохирол 20,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, иргэдийн төлөөлөгч С.Нандин-Эрдэнэ, Ж.Гарьд, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МД ХКнь даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр гэм хорын хохирол 20,250,000 төгрөгийг хариуцагч ИХТ ХХК -аас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... тээврийн хэрэгслийн даатгалын №1911007610003 тоот гэрээт даатгуулагч Э овогтой Б УБӨ улсын дугаартай Lexus Lx570 маркын автомашиныг 2020 оны 3 сарын 4-ний өдөр Т.Б нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, World market В1 давхарт байрлах Заан авто угаалгын газарт угаалгаж байх үед авто угаалгын газрын ажилтан Б.С нь  УБК улсын дугаартай Ланд круйзер 100 маркын авто машиныг жолоодон хөдөлгөх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин манай даатгуулагчийн тээврийн хэрэгслийн араас хоёр удаагийн давтамжтайгаар хүчтэй мөргөж нийт 41,839,400 төгрөгийн хохирол учруулсан. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 20,250,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Иргэний хуулийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрх “МД ХК нд шилжсэн. Иймд гэм хорын хохирол учруулсан буруутай этгээдийн ажил олгогч буюу ИХТ ХХК -аас даатгуулагчид төлсөн гэм хорын нөхөн төлбөр 20,250,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

2. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... даатгалын байгууллагаас даатгалын нөхөн төлбөр олгосон бол Иргэний хууль, Даатгалын тухай хуульд заасны дагуу хохирол нэхэмжлэх эрх даатгалын компанид шилждэг бөгөөд заавал бичгийн хэлбэрээр нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах зохицуулалт байдаггүй. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагагүй юм. ... энэхүү хэргийн тохиолдолд даатгуулагч нь даатгалын байгууллагаас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авахаар хүсэлт гаргаж, материал бүрдүүлж өгсөн ба үүний дагуу манай байгууллага нөхөн төлбөрийг тооцон даатгуулагч руу шилжүүлсэн юм. Түүнчлэн даатгуулагч Э.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өөрийн гаргасан гомдлоосоо татгалзсан эсэх нь манай байгууллагыг даатгалын нөхөн төлбөр олох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь эрх зүйн ач холбогдолгүй юм гэв.

 

3. Хариуцагч ИХТ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хохирогч Болорхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний зүгээс угаалгын газарт ажиллаж байсан залуугаас өөрт учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй гэх тайлбар өгсөн байдаг. Нэхэмжлэгч даатгалын гэрээний дагуу үүргээ гүйцэтгэчихэд өөрөөс гарсан зардлаа гуравдагч этгээдээс буцааж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Даатгалын компани хураамж авсан байгаа. Гэрээний 6.2-т зааснаар зогсоолд байх үеийн даатгал гээд даатгуулагчаас хураамж авч гэрээ байгуулсан. Үүргээ биелүүлчхээд буцаагаад гуравдагчаас нэхэмжилж байна. Иргэний хуулийн 443.7-д даатгуулагч зөвшөөрсөн байх”-ыг шаардаж байгаа. Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээг харилцан тохиролцож хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлчхээд буцаагаад даатгуулагч хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл байгаад байхад нэхэмжлэл гаргаад байгаа. Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээнд нэг тал нь гарын үсэг зураагүй. Гэм хорын даатгалын гэрээ байгуулаагүй даатгалын гэрээ байгуулсан. Нэхэмжлэх эрх МД ХК-нд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч ИХТ ХХК сөрөг нэхэмжлэлдээ: ... Эрх шилжүүлэх тухай гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд гэрээний зүйл нь “...Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-р заалтыг үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гээд, гэрээний нэг дэх заалтад заасан гэрээний зорилгод “...нэхэмжлэх эрхээ, эрх шилжүүлэн авагч буюу “МД ХК д шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцааг зохицуулахад оршино” гээд, 5.1 дэх заалтад “Энэхүү гэрээнд 2 талын гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчинтэйд тооцно” гэсэн байна. Дээрх заалтаар гэрээг харилцан тохиролцож байгуулсан гэсэн боловч нэг тал болох даатгуулагч хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зураагүй байгаа нь гэрээний 5.1 дэхь заалт хэрэгжих боломжгүй, баталгаажуулаагүй гэрээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-т заасан “... Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөлөгдөнө” гэснээр даатгуулагч анхнаасаа гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан байхад даатгагч нөхөн төлсөн байна. Энэ нь даатгуулагч буюу хохирогч Э.Б гийн “... миний зүгээс авто угаалгын газарт ажиллаж байсан буюу зам тээврийн осол гаргасан залуугаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх /Эрүүгийн хавтаст хэргийн 206-р тал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолын 4 хуудас/ мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд дээрх бодит нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах” гэрээ нь төслийн шинжтэй “МД ХК ийн нөхөн төлбөр хариусан менежер нэг талаас гарын үсэг зурж, компанийн гүйцэтгэх захирал баталгаажуулсан, гэрээний нөгөө тал гарын үсэг зураагүй гэрээ нь баталгаажаагүй байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчээс даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх шилжүүлэн авсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: Хариуцагч ИХТ ХХК гэм буруугүй. Нэхэмжлэгч МД ХКгэрээгээ дутуу хийсэн, хохирогч Э.Б хохирол байхгүй гэсэн тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийг хариуцах шаардлагагүй гэв.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн даатгалын №1911007610003 дугаар гэрээ, даатгуулагч Э.Б гийн жолооны үнэмлэх, УБӨ улсын дугаартай, lexus570 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “МД ХК аас Э.Б д даатгалын нөхөн төлбөр шилжүүлсэн тухай Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл,  нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, Б.С иргэний үнэмлэхний хуулбар, мөрдөгчийн тогтоол, “Кости эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, “Таван богд” ХХК-ийн нэхэмжлэх хуудас.

 

7. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.29-ний өдрийн №2021/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн төв архивын 2022.05.03-ны №1951 тоот “Хуулбар хүргүүлэх тухай” албан бичиг, 2020.12.15-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.07-ны өдрийн №2020/ШЗ/1836 дугаар “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.27-ны өдрийн №2020/ДШМ/1349, 2021.03.23-ны өдрийн 2021/ДШМ/291 дугаар магадлал.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч МД ХКнь хариуцагч ИХТ ХХК -нд холбогдуулж гэм хорын хохирол 20,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ даатгуулагчид учирсан гэм хорыг нөхөн төлсөн хэмжээгээр шаардах эрх шилжсэн гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шаардах эрх шилжүүлэн авсан гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж, маргасан.

 

3. Шүүх бүрэлдэхүүн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.29-ний өдрийн №2021/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоол /хх38 хуудас/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.23-ны өдрийн 2021/ДШМ/291 дугаар магадлал /хх 94 хуудас/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, “Кости эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх10-18 хуудас/, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар Б.С нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “Заан” авто угаалгын газарт угаалгахаар байрлуулсан автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөний улмаас Э.Б гийн эзэмшлийн УБӨ улсын дугаартай Lexus lx570 маркын автомашиныг мөргөж, 41,589,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалд заасан дээрх үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

6. Нэхэмжлэгч “МД ХК аас эрүүгийн хэргийн хохирогч Э.Б д 2019.11.08-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний дагуу гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 20,250,000 төгрөгийг 2021.04.08-ны өдөр олгосон болох нь даатгалын гэрээ, нөхөн төлбөр шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

7. Харин хариуцагч “ ... даатгуулагч анхнаасаа гуравдагч этгээдэд буюу хариуцагчид холбогдуулж шаардлага гаргах эрхээсээ татгалзсан байхад даатгагч нөхөн төлбөр төлсөн ... нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, гэрээний тал гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус ... “ гэсэн үндэслэлээр тайлбар гарган маргаж буй байдлаас үзэхэд даатгалын нөхөн төлбөрт төлсөн төлбөрөө нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй эсэх, шаардах эрх шилжсэн эсэх нь тус тус маргааны зүйл болжээ.

 

8. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэжээ.

 

Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор даатгуулагчид учирсан гэм хорыг даатгагч нөхөн төлсөн нь гуравдагч этгээдийн өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд даатгагч гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих ба ийнхүү шаардах эрх шилжих үйл явц нь даатгуулагчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу хуульд зааснаар үүснэ.

Тиймээс нэхэмжлэгчээс даатгалын гэрээний дагуу хохирогч Э.Б д 20,250,000 төгрөгийг олгосноор шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэх ба гэм буруутай этгээд учруулсан гэм хорын хохирлыг даатгагчид нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

9. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 ” ... даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан нь даатгалын гэрээний харилцаан дахь хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх даатгагчийн үүрэгтэй холбоотой харилцаанд хамаарах бөгөөд нөхөн төлбөрийг төлснөөр шаардах эрх шилжүүлэн авсан даатгагчийн гуравдагч этгээдэд холбогдуулж гаргасан шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ” гэсэн бичгийн гэрээнд Э.Б гарын үсэг зураагүй байх ба үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа “ ... Э.Б даатгалын гэрээний дагуу 41,839,400 төгрөгийг бүхэлд шаардсан боловч даатгагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул шаардах эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй ... “ гэжээ. 

Гэхдээ гэм хорын нөхөн төлбөрийг даатгагч нөхөн төлснөөр шаардах эрх шилжихээр хуульд заасан тул бичгийн гэрээнд Э.Б гарын үсэг зурсан эсэхээс үл хамаарч даатгагчид даатгалын нөхөн төлбөр шаардах эрх шилжсэн гэж үзнэ. Түүнчлэн “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ”-нд нэг тал гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хоёр талын гэрээ гэж үзэх үндэслэлгүй, талуудын хооронд бичгийн гэрээ анхнаасаа байгуулагдаагүй байх тул хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үр дагавар үүсэхгүй. 

 

10. Гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болон даатгагч этгээдийн хэнээс шаардах нь хохирогчийн эрх бөгөөд хохирогч Э.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “ ... миний зүгээс авто угаалгын газарт ажиллаж байсан буюу зам тээврийн осол гаргасан залуугаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй ... ” гэж мэдүүлсэн нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэхгүй гэсэн агуулгыг илэрхийлэхээс бус түүнийг даатгалын гэрээнийхээ дагуу нөхөн төлбөр авах эрхээсээ татгалзсан гэж үзэх боломжгүй байна.

 

11. Тиймээс “даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус” гэх хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй.

 

12. Б.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ хариуцагч байгууллагад хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэн, цалин хөлс авч ажиллаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй. Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу ажил олгогчийн хувьд хариуцагч ИХТ ХХК -нд холбогдуулан гэм хорын нөхөн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй. 

 

13. Иймд дээрх үндэслэлээр шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагч ИХТ ХХК -аас 20,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МД ХК нд олгож, хариуцагчийн гаргасан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 259,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их  хонгор трейд” ХХК-аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 259,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Èðãýíèé õóóëèéí 498 дугаар зүйлийн 498.1, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ИХТ ХХК -аас гэм хорын нөхөн төлбөр 20,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МД ХК нд олгож, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 259,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Иххонгор трейд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 259,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МД ХК нд олгосугай.

 

  1. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                                       ШҮҮГЧ                                       Д.БАТХУЯГ

 

 

А.МӨНХЗУЛ