Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0122

 

Э.Ууганбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Э.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, гуравдагч этгээд Ж.Ганбаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Батцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-р байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын А/119 дугаар захирамжаар олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газар болон гараж, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ууганбаярын “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14-р байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар Ж.Ганбаад олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газар болон гараж орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Э.Ууганбаяр би Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Ганбаад олгосон 390м2 газрын миний өв залгамжлалаар авсан газрын 40м2 газар болон гараж, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Захиргааны хэргийн шүүх 2016 оны 12 сарын 13-ны өдөр шийдвэрлэж 1038 дугаар шийдвэр гаргасныг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гардан авч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Э.Ууганбаярыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.8, 12.8-д заасныг баримтлан Нийслэлийн засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Ганбаад олгосон 390м2 газраас галын гарц давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Нийслэлийн засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Ганбаад олгосон 390м2 газрын миний өв залгамжлалаар авсан 40 м2 газар болон гараж, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Шүүх Э.Ууганбаярыг 20м2 газрыг эзэмших эрхийг ааваасаа өвлөн авсан, харин газар эзэмших гэрчилгээ аваагүй 20 м2 газар эзэмших, ашиглах эрхийг өвлөн авсан нь тогтоогдохгүй байна гэжээ.

Иймд  нэхэмжлэгчийг энэхүү  гэрчилгээг  аваагүй  20м2  ашиглалттай

холбоотой эрх, үүргийг шилжүүлэн авсан гэж үзэхээргүй байгаа бөгөөд уг газрын эзэмшил, ашиглалт зөрчсөн зөрчлийн талаар аливаа этгээдээс шаардах эрхгүй гэж

үзсэн.

Гэтэл миний аав Энхбаяр нь 1996 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо13 дугаар хороолол 14-р байрны зүүн тус байранд оршин суугчдыг автомашинаа хадгалах, хамгаалахад зориулан 30 авто машины гараашийг төлөвлөсөн.

Төлөвлөлтийн дагуу 30 машины гарааш баригдаж 14-р байрны айл өрхүүд гарааш худалдан авч эзэмшиж ирснээс миний аав 2 гараашийн нэгэнд нь дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг, нөгөөд нь өөрийн өмчлөлийн машиныг байрлуулж амьдарч байсан.

Дугуй засвараар ашиглаж буй гараждаа 2006 онд Баянзүрх дүүргийн засаг даргаас газар эзэмших захирамж гаргуулж 2008 оны 3 дугаар сарын 11 өдөр газар эзэмших гэрээг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт " Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ."гэж зааснаар эзэмшсэн.

Газар эзэмших гэрээнд 5 жил гэж заасан. Гэрээ 2008 оны 3 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна." гэж зааснаар 15 жил эзэмших эрхтэй учир хариуцагчийн хэлээд байгаа эзэмших хугацаа дууссан гэдэг нь үндэслэлгүй юм.

Хариуцагч гэрээний 5 жил бол гэрээг дүгнэхийн тулд гэрээний хугацааг 5 жил гэсэн гэдэг.

Хоёр гаражийн 1996 оны 10 сарын 24-ны өдрийн 3/863 төлөвлөлт.зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын ерөнхий архитектороос гараж барих зөвшөөрөл өгсөн, Баянзүрх дүүргийн засаг даргаас газар эзэмшүүлсэн байдлаас үзвэл Улаанбаатар хотоос төлөвлөлт хийж зохих зөвшөөрөл хийсэн газарт байрлах гаражийг эзэмшиж, ашиглаж байхад нь нийслэлийн засаг даргаас 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А/119 дүгээр захирамжаар Ж.Ганбаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, 1996 оны төлөвлөлтийг өөрчлөөгүй, аавын минь газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад тухайн газрыг эзэмших эрх олгосныг миний эрх ашгийг зөрчиж байна.

Миний аав 2013 онд гэнэт цус харван орчинтойгоо харьцаж чадахгүй болсноор 1 жил асаргаанд байж 2014 онд нас барсан. Би өв нээлгэх гэж нотариатад хандахад Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.4 дэх хэсэгт зааснаар1 жилийн дараа 2015.10.31-нд өвлөх эрхийн гэрчилгээг гарсан.

Энэ үед Ж.Ганбаа нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд надтай холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж хариуцагчаар оролцох үедээ гаражын газрыг 2012 онд эзэмшиж авсан талаар мэдсэн.

Миний.бие өөрийн нэр дээр маргаж буй газраа эзэмшиж авахаар хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн газрын алба хүлээн авдаггүй. Газрын давхардалтай байна. Шийдүүлж ир гэдэг.

Миний аав эзэмшиж байхад Ж.Ганбаад газар эзэмших эрхийг олгож болдог, би болохоор ЭЗЭМШИЖ байсан газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авч болдоггүй нөхцөл байдал vvcч эрх ашиг нь зөрчигдөж байна.

Дээрх байдлаас үзвэл Ж.Ганбаад 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А/119 дүгээр захирамжаар газар эзэмшүүлснээс Ууганбаяр нь өвөө нээлгэн Газрын тухай хууль, газар эзэмших гэрээний үүргээ биелүүлж хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж байна. Иймд Э.Ууганбаяр нь нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

2. Миний бие шүүхэд 40м2 газраа өв залгамжлах эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.4 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ авч Баянзүрх дүүргийн газрын алба, нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандахад чи энэ газрын талаар маргах эрхгүй байна гэдэг шийдвэрийг гаргаад байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт дурьдаад байгаа Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 -т зааснаар эзэмших эрхтэй байхаар заасан. Миний бие өв хүлээн авсан учраас тухайн газрын эзэмшиж байсан аавын минь эрх үүрэг надад шилжин ирсэн гэж үзэж байгаа болно.

Иймээс эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

3. Э.Ууганбаяр би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14-р байрны 16 тоотод амьдардаг бөгөөд гарааш тал руу гэрийн цонх хардаг. Нийслэлийн засаг даргаас газар эзэмшүүлэхдээ гарааш байрны хооронд аврах гарц байрладаг бөгөөд урд хэсгийг нь гарааш барьж хаасан зөвхөн маргаж буй тэр хэсгээр гал команд, түргэн тусламжийн машин орох боломжтой. Газар эзэмшигч нь тухайн хэсгээ хааж нэвтрэх боломжгүй болгох түүнээс үүдэн аюул тулгарвал аврах ажиллагаа явагдахад хүндрэл учрах эрсдэл үүсч болзошгүй нөхцлийг нийслэлийн засаг дарга 2012.02.21-ний А/190 дүгээр захирамжаараа олгоод байгаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг минь зөрчөөд байна.

Гэтэл шүүх энд барилгажих талбай мөн эсэх нь тодорхойгүй галын аюулгүй байдалд дүрэм журамд Нийслэлийн засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамж нийцээгүй байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны зүүн талд 40 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 дугаар захирамжаар олгосон 390 м.кв газраас өв залгамжлан авах 40 м.кв газар болон гараж, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “40 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” гэх хэсгийг тодруулах замаар хариуцагч нь хэн болохыг тогтоох шаардлагатай байна.

Учир нь иргэн Н.Энхбаяр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороолол 18 дугаар хороо 13 дугаар байрны зүүн талд 20 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх үүсч, улмаар газар эзэмших гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгчийн өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжилж буй 40 м.кв газрын дугуй засвар ажиллуулдаг гэх 20 м.кв хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар, үлдсэн 20 м.кв газарт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зөвшөөрснөөр гараж барьж эзэмшсэн гэх бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагын хариуцагч нь хэн болохыг тодруулах шаардлагатай байна.

2. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн “өвлөгдөхөөс өмнө Н.Энхбаярын газар эзэмших эрх дуусгавар болсон байсан” гэсэн дүгнэлттэй холбогдуулан өөрийн эцэг Н.Энхбаярыг 2013 онд гэнэт цус харван орчинтойгоо харьцаж чадахгүй болсноор 1 жил асаргаанд байж 2014 онд нас барсан хэмээн маргаж байна.

Н.Энхбаяр нь 20 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 125 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болж, 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Газрын тухай хуульд зааснаар гэрээгээр эзэмшсэн байна. Үүнээс үзэхэд Н.Энхбаярын газар эзэмших эрх 2013 онд дуусгавар болохоор байсан ба нэхэмжлэгч Э.Ууганбаяр түүний эцэг 2013 оноос бусдын асаргаанд орсон гэж тайлбарлаж байна.

Н.Энхбаяр нь ямар хугацаагаар өвчтэй байсан, энэхүү хугацаанд газар эзэмших эрхийн хугацаа дууссан эсэх, өвчтэй байсан хугацаа нь газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргах хугацаатай ямар хамааралтайг тогтоох шаардлагатай байна.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Ж.Ганбаад Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар 390 м.кв газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан зориулалтаар эзэмшүүлсэн байна. Гэтэл гуравдагч этгээдээс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий 390 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар авсан гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй, гуравдагч этгээдэд олгосон гэх 390 м.кв газрын зориулалт, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан журам нь хуульд нийцсэн эсэхийг баримтаар судлан тогтоох шаардлагатай байна.

Мөн тухайн орчинд дээрх зориулалтаар газар эзэмших эрх олгож болох эсэх, мөн 2012 онд Н.Энхбаярын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй, газар дээр бусдын хөрөнгө байхад ямар үндэслэлээр гуравдагч этгээдэд давхцуулан газар эзэмшүүлсэн болохыг шалган тогтоох хэрэгтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж затанхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                              ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ