Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01930

 

 

 

 

 

 

 

 

      2022       09         02  

 181/ШШ2022/01930

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.Т нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.О холбогдох

 

орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 43,600,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лж, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие Өндөр буянт ХХК-иас 2013 оны 10 сарын 14-ний өдөр тус компанийн дүрмийн санд заасан хувьцаа, хувь эзэмшлийн эрхийн дагуу № тоот “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан Сүхбаатар дүүргийн 4-р хороо Юу Би таун хотхон 38 байр 2-р орц 120 тоот орон сууцны зориулалттай байрыг улсын бүртгэлийн газарт холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчээр бүртгүүлсэн болно. Дээрх орон сууцыг 2013 онд өөрийн үеэл дүү болох Г.Х дамжуулан хөлслүүлэхээр шийдэж зар өгсний дагуу 2013 оны 5-р сард Д.Э гэх хүн зарын дагуу ирж орон сууцыг хөлслөхөөр тохиролцон түрээсийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгө төлж, орон сууцны түлхүүр авч явсан. Тухайн үед Д.Этай удаа дараа холбогдож “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулах гэж оролдсон ч “Эгч нь Мэргэжлийн хяналтын газарт өндөр албан тушаал хашдаг тийм учраас гэрээнд гарын үсэг зурах боломжгүй харин өөрийнхөө оронд дүүгээ явуулж гэрээ байгуулъя” гэж хэлсэн. Гэвч дүү нь ирээгүй утас нь холбогдохгүй байсан. Улмаар Д.Э нь “миний хамаатны хүмүүс байгаа” гэж Г.Х болон надад итгүүлэн хөлслөн авсан дээрх байранд хариуцагч М.О амьдруулсан. Гэвч дээрх байранд 2013 оны 9 сараас орж амьдарсан хариуцагч М.Онь Д.Эыг дээрх орон сууцны өмчлөгч гэж итгэн анх удаа уулзахдаа худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа болгон тодорхой хэмжээний төлбөр Д.Эд өгсөн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 2019/ДШМ/1109 тоот магадлалаар тогтоогдсон. М.Онь үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахдаа худалдагч талын өмчлөх эрхийг шалгалгүйгээр өмчлөгч бус этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байдаг. Ийнхүү өөрийн болгоомжгүй үйлдлээс болж гэмт хэргийн хохирогч болсон атлаа хууль ёсны өмчлөгч О.Тгийн өмчлөх эрхийг одоог хүртэл үндэслэлгүйгээр зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн 4-р хороо 5-р хороолол Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гудамж 0 байр 0 тоот хаягт байрлах 84.96 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч О.Тгийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхийг даалгаж өгнө үү ...

... анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоол гарсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойших 30 сар буюу 2022 оны 1 сар хүртэлх хугацаагаар тооцож 30,000,000 төгрөг нэхэмжилсэн. Бид 2022 оны 1 дүгээр сараас хойшхи 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогыг нэмж шаардахын тулд энэ хугацааны түрээсийн зах зээлийн үнэ цэнийг хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар тогтоолгоход 1 сарын 1,700,000 төгрөгийн үнэ цэнэтэй байгаа талаар тайлан гарсан. Ингээд 8 сарын хугацааны олох байсан орлого нийт 13,600,000 төгрөгөөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж 43,600,000 төгрөгийг хариуцагч М.Оээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М.О , түүний өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч тухайн байрыг худалдаж авна гээд бусдад залилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий байрыг худалдаж авч өмчлөгч гэж ойлгоод явж байсан. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар шударга эзэмшигч гэдэгт өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно гэсэн. М.О энэ хугацаанд өөрийгөө шударга эзэмшигч гэж ойлгож ирсэн.  Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Засгийн газар шийдвэр гаргаж цар тахалтай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын 2020 оны 01 сарын 24-ний өдөр баталсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн хүнд нөхцөл байдлыг батлах журамд заасны дагуу давагдашгүй хүчин зүйл болсон гэж үзэж байна. Ялтан Д.Эд хариуцагч нь 70 сая төгрөгөө өгч залилуулсан. Тухайн үед хариуцагч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, ах дүү хамаатан нь хүлээж аваагүй. Тэгээд орон сууцыг чөлөөлж чадахүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрч байна. Хохирол гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 10 сарын 14-ний өрийн 0 дугаар Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.31-ний өдрийн 2019/ДШМ/1109 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020.03.09-ний өдрийн №137 дугаар тогтоол, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн дүрэм, тодорхойлолт, шаардлага хүргүүлсэн бичиг, “Премиум стар проперти” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, тодорхойлолт,  Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.08.05-ны өдрийн №326 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан. 

4. Хариуцагч тал нотлох баримтаар: хариуцагч Д.М.О гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч М.О д холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол буюу олох байсан орлого 43,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин хохирол 43,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Өмчлөх эрх нь хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр үүсдэг бөгөөд  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ гэжээ.

 

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, “Өндөр буянт холдинг” ХХК-ийн 2021.03.26-ны өдрийн №21/35 дугаар албан бичиг, “Өндөр буянт холдинг” ХХК болон О.Т нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №0 дугаар “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” болон нэхэмжлэгчийн “ ... компанийн дүрмийн санд заасан хувьцаа, хувь эзэмшлийн эрхийн дагуу ... гэрээний үндсэн дээр хууль ёсны өмчлөгч, эзэмшигчээр бүртгүүлсэн ... “ гэх тайлбар зэргээр нэхэмжлэлийн зүйл болох Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 0 байр 0 тоот улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлтэй, 84,96 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч О.Т болох нь тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөгч болохын хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор эрх зөрчсөн этгээдэд холбогдуулж орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

 

7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.31-ний өдрийн 2019/ДШМ/1109 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020.03.09-ний өдрийн №137 дугаар тогтоолооор шүүгдэгч Д.Эыг 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн эзэмшиж байсан атлаа өөрийгөө уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан байрны өмчлөгч болгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ... М.Оээс 70,000,000 төгрөг хууран авч ... бусдад нийт 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн үйл баримт тогтоогдож байна.  

 

            8. Тодруулбал хариуцагч М.Онь нэхэмжлэгчийн өмчлөлийн 0 байр 0 тоот орон сууцанд 2013 оноос амьдарч эхэлсэн нь дээрх эрүүгийн хэрэгтэй холбоотой бөгөөд тэрээр Д.Эыг орон сууцны өмчлөгч гэж итгэн улмаар орон сууцыг худалдан авах зорилгоор түүнд 70,000,000 төгрөг шилжүүлж, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүх эрүүгийн хэрэгтэй холбоотой үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

10. Эрүүгийн хэргийн талаарх дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 байр 120 тоот, 84,96 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203027143 дугаар бүртгэлтэй орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус болохыг нотлох үндэслэл болох бөгөөд хариуцагч тал энэ үйл баримтын талаар маргаагүй, түүний өмгөөлөгч орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

11. Харин нэхэмжлэгч “ ... хариуцагч М.Оорон сууцыг эзэмших эрхгүй гэдгээ мэдсэн атлаа 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа ...  “ гэсэн үндэслэлээр олох байсан орлого нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 

12. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 “Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно”, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаас үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлага гаргаснаар тухайн хөрөнгийн хувьд хариуцагч М.Онь шударга бус эзэмшигч болох бөгөөд шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эрхийн үр шимийг буцааж өгөх үүрэгтэй.

 

13. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэжээ.

Нэхэмжлэгчийн “ ... орон сууцыг хөлслүүлэхээр “Шуурхай зар” сонины газарт орон сууц хөлслүүлэх зар өгсөн ... “ гэх тайлбар болон Д.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч нь орлого олох зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад түрээслэх зорилготой байсан нь тогтоогдсон ба энэ үндэслэлээр орох байсан орлого буюу 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сар хүртэл 38 сарын түрээсийн орлогыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.  

Нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох зорилгоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн №326 дугаар үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж, уг тайланг үндэслэн түрээсийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2022 оны 01 дүгээр сарыг хүртэл 1,000,000 төгрөгөөр, үүнээс хойш хугацааг 1,700,000 төгрөгөөр тооцож нийт 38 сарын түрээсийн орлого 43,600,000 төгрөг гэж тодорхойлосон байна.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дээрх тайланд Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 0 байр 0 тоот хаягт байршилтай 84,96 м.кв талбайтай орон сууцны түрээсийн зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 1,700,000 төгрөг гэж тодорхойлсон байх боловч шүүх хэргийн нөхцөл байдал, хариуцагч тухайн орон сууцанд амьдрах болсон шалтгаан нөхцөл, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж, 70,000,000 төгрөгийг хохирол хүлээсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түрээсийн төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчээс анх нэхэмжлэлдээ дурдсан 1,000,000 төгрөгөөр тооцож, 38 сарын түрээсийн орлого 38,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

  

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар өөрсдийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хэргийн оролцогч хүлээдэг. Хариуцагч талын татгалзал, тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагчийн “ ... коронавируст цар тахлын улмаас нүүж чадаагүй, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн ... “ гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй байна.

Учир нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгоно гэж заасан. Тиймээс хариуцагч хууль ёсны өмчлөгчийн шаардлагын дагуу орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, суурьшин амьдрах зориулалттай орон сууцны бусад хэлбэрийг сонгох боломжтой байсан гэж үзэх бөгөөд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан нь хариуцагчийн халдашгүй байх, орон байраар хангагдах үндсэн эрхийг зөрчихгүй юм.

 

15. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, УБ, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 0 байр 0 тоот хаягт байршилтай 84,96 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч М.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох ёстой байсан орлого болох 38 сарын түрээсийн орлого 38,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч О.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх  5,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 669,100 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг, 38,000,000 төгрөг ногдох 347,950 төгрөг/ нийт 446,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан УБ, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 0 байр 0 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203027143 дугаарт бүртгэлтэй, 84,96 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч М.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч М.Оээс 38,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 669,100 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч М.Оээс 446,150 төгрөг гаргуулж тус тус  нэхэмжлэгч О.Тд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд çîõèã÷, гуравдагч этгээд, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж зààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН