Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 189/ШШ2018/00005

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Н.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* овогт *******н ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, , , гэх газар байрлах ХХК /УБД:, РД:/-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол нийт 4.457.500 төгрөг гаргуулах, 240 боодол өвсийг хадгалж байгаа агуулах чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч П., иргэдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 61 тооны үхэр маллаж байна. Би Таванбогдоос тэжээл, будаа авч жил болгон малаа тэжээдэг. Гэтэл бэлтгэсэн өвс дууссан болохоор 2017 оны 01 дүгээр сард ХХК-ийн захирал Н.тай яриад  pбэлтгэсэн өвснөөс нь 400 боодлыг авахаар болж, өөрсдийн зардлаар 2017 оны 01 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд татаж аваад 61 тооны үхэртээ өгсөн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 4 бяруу бөөлжиж, гэдэс нь дүүрсэн, халуурсан шинжтэй байсан. Сумын малын эмч д дуудлага өгсөн. Энэ хугацаанд 1 бяруу үхсэн, 3 бярууны биеийн байдал хүндэрсэн. Эмч 3 бяруунд тариа хийж, үхсэн бяруунд задлан хийж, дээж авч явсан. 2017 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд 2 бяруу дахин үхсэн. Энэ хугацаанд өвсөө өгч байсан. Тэр болгонд эмч дуудаж ирүүлсэн. Эмч хэлэхдээ задлан хийсэн бярууны ходоод нь улаан хүрэн өнгөтэй болсон байна. Ямар нэг зүйлээс хордсон шинж тэмдэг илэрлээ гэсэн. Тэгээд биднээс малдаа ямар тэжээл өгч байгаа талаар асуусан. Бид малдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ХХК-ийн хивэг, Дарханаас авсан улаан буудай, өөрсдийн бэлтгэсэн өвсөөр 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тэжээсэн. Үүнээс болсон бол энэ үед нэг ч мал үхэж хорогдоогүй гэдгийг хүн ойлгоно байх. Эмч худалдаж авсан өвсний 5 боодлоос дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид /УМЭАЦТЛ/ шинжлүүлэхэд хариу нь аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илэрсэн гэх хариу гарсан. Шинжилгээний хариу ирэхээс өмнө малд өвс өгөхгүй байхыг эмч зөвлөсөн боловч өөр өгөх тэжээлгүйгээс өвс өгсөөр байсан, нийт 16 үхэр өвдөж, 3 бяруу үхсэн. Бид өвс худалдаж авсан ХХК-ийн захиралтай утсаар удаа дараа ярьж, мал үхээд байна гэхэд огт тоохгүй байсан. Мөн ирж уулз гэхээр нь очиход өөрөө ирээгүй. Бид аргаа бараад худалдаж авсан өвснөөс үлдсэн 240 боодлыг УМЭАЦТЛ-ийн шинжилгээний бичигтэй, сумын цагдаагийн тодорхойлолт хавсаргаад аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж, үлдсэн 240 боодол өвсийг устгаж өгөхийг хүссэн. Гэтэл өвсний эзэн Б. гэнэт хотоос эмч авчирч өөрийнхөө өвснөөс дээж авч явж шинжлүүлэхэд хариу нь мөн л мөөгөнцөртэй гэж гарсан. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч С., н. нар өвсний эзэн Б.ыг дагуулж ирээд дахиад өвс, хивэг, будаанаас дахин дээж авч яваад хариу нь мөөгөнцөртэй буюу 3 дээжний хариутай мөн ижил гарсан. Бид шинжилгээний хариунд эргэлзээгүй. Харин хүргэж өгсөн дээжинд эргэлздэг. Бид  буюу ХХК-иас олон жил тэжээл, хивэг авч хэрэглэсэн. Хэрэв энэ хивэгнээс янз бүрийн мөөгөнцөр хор илэрсэн бол Мэргэжлийн хяналтын газар цаг алдалгүй очиж шалгах ёстой. Б. нь өөрийн зарсан өвсөө шаардлага хангахгүй болохыг мэдээд бусдын бараа бүтээгдэхүүнийг шинжлүүлдэг нь буруу юм. Энэ хүний өвсний хадгалалт буруу, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн.

аймгийн шүүх бүрэлдэхүүний 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийн дагуу шинжээч өвснөөс дээж авсан байдаг. Үүний хариу мөөгөнцөр бол хаа сайгүй байдаг, энэ нь мал үхэх шалтгаан болохгүй гэсэн байдаг. Хариуцагч талын гаргасан зарим шинжилгээний бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн шинжилгээний хариунд би гомдолтой байгаа.

Иймд 400 боодол өвсний үнэ 1.960.000 төгрөг, өвс тээвэрлэлтийн хөлс 160.000 төгрөг, малын эмчийн дуудлага 50.000 төгрөг, малын эмчилгээнд 100.000 төгрөг, мал устгахад зарцуулсан машины шатахууны 150.000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэлгээ 1 үхрийг 1.000.000 төгрөг, 1 бяруу 500.000 төгрөг нийт 4.457.500 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулах, мөн 240 боодол өвсийг устгуулж, өвс хийсэн агуулах сав чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани малын тэжээл өвс бэлтгэдэг ба Улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. ******* болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн шинжилгээгээр өвс нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа. Малын тэжээл, хивэг, өвс, будаа зэрэг нь шинжилгээгээр бүгд мөөгөнцөртэй гарсан байтал зөвхөн манай компанийн өвснөөс болж үхэр үхсэн гэж дайраад байдаг. Мөн манай компанийн өвснөөс зөвхөн Ш.*******ын мал хордоно гэж байхгүй. Манай талын гаргаж өгсөн нотлох баримтын хувьд хуулбар үнэн тамгатай тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байгаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр мал юунаас болж үхсэн гэдгийг тогтоодог. Бид гаднаас нь хараад мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч “” ХХК-д холбогдуулан 400 боодол өвсний үнэ 1.960.000 төгрөг, өвс тээвэрлэлтийн зардал 160.000 төгрөг, малын эмчийн дуудлагын хөлс 50.000 төгрөг, малын эмчилгээний зардал 100.000 төгрөг, мал шатааж устгахад зарцуулсан бензиний үнэ 150.000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэ 2.000.000 болон бусад зардал нийт 4.457.500 төгрөгийг гаргуулах, мөн 240 боодол өвсийг хадгалж байгаа агуулах чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч “” ХХК нь олон жил өвс бэлтгэн худалдаж байгаа ...нэхэмжлэгчтэй хамт өвс худалдан авсан хүмүүсийн мал өвснөөс шалтгаалж үхсэн зүйл байхгүй, харин нэхэмжлэгчийн малаа тэжээж байсан будаа, хивэгт адилхан мөөгөнцөр илэрсэн тул хохирлыг хариуцахгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзсан.  

 

Харин зохигчид 400 боодол өвсний үнэ, малын үнэлгээ, гарсан зардал, хохирол зэргийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

 

Иргэдийн төлөөлөгч “...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээний хариугаар мөөгөнцөр илэрсэн. Улсын мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлт зөв гарсан гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 12-22 дугаар талд байгаа дүгнэлт, хадгалалтын явцад Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн хугацаа байдаггүй, ил задгай талбайд хураагдсан өвсийг дахин преслэдэг гэсэн зүйлүүдийг үндэслэн “” ХХК-ийн буруу гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ш.******* нэг бүр нь 4.900 төгрөгийн үнэ бүхий нийт 400 боодол өвсний үнэ 1.960.000 төгрөгийг хариуцагч “” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ХААН банкны тоот дансаар шилжүүлэн өгч /хх-15/, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд өөрийн зардлаар тээвэрлэн авсан байна.

 

Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч “” ХХК биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч Ш.*******д шилжүүлэх үүрэг хүлээх юм.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1. дэх заалтад гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр заасан.

Зохигчид эд хөрөнгийн чанарын талаар тохиролцоогүй байгаа ч худалдсан 400 боодол өвс нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байх ёстой. /Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2./

 

Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч “” ХХК-иас авсан 400 боодол өвсийг мал тэжээх зориулалтаар ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой байсан нь аймгийн *******ын “” мал эмнэлгийн мал, амьтны өвчний хордлого гарсан тухай актад “Халдварлалтын байдал, шинж тэмдэг, эмгэг анатомийн хувиралтыг үндэслэн өвсний хордлого өвчин гарсан гэж тогтоолоо /хх-5/, мөн  эмнэлгийн малын эмч Б.ын үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолтод “....нийт 3 үхэр өвсний хордлогын улмаас үхсэн болно” /хх-6/, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн актад “...лабораторийн шинжилгээгээр алколойд илрээгүй, хар тугалга, кадми зөвшөөрөгдөх хэмжээнд, аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илрэв” гэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баталгаажсан Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн актад “...өсгөвөрлөх шинжилгээгээр алтернари төрлийн мөөгөнцөр илрэв” гэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19-02008-316 дугаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд “...Хяналт шалгалтаар иргэн Ш., Т. нарын авсан өвс нь ил задгай хураасан, Ш.******* нь малаа хивэг, улаанбуудай, өвсөөр тэжээдэг, уг өвс нь  н.аас авсан нь тогтоогдсон. Ш.*******ын мал тэжээж байсан өвс, хивэг, улаанбуудай, Т.гийн өвснөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжилгээнд хамруулсан. Улсын мал, эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17-647, 17-648, 17-679 тоот сорилтын дугаартай шинжилгээний дүнгээр: 1 дүгээр дээж мукор, Алтернари мөөгөнцөр, 2 дугаар дээж алтернари мөөгөнцөр, 3 дугаар дээж алтернари, мукор ризопус мөөгөнцөр, тэжээлийн будаанд алтернари, хивгэнд пенициллиум, мукор ризопус төрлийн мөөгөнцөр илэрсэн байна... /хх-10, 12, 91, 92/, гэрэл зураг зэрэг баримтуудаар болон гэрч *******ын малын эмч Б.ын “...дуудлага өгөөд очиход үхэрт хордлогын шинж тэмдэг илэрсэн, 1 үхэр үхсэн, 3 үхэр хордсон байсан. Үхсэн үхрээс дээж аваад лабораторид явуулсан. Өвснөөс хордоод байна гэж дүгнээд дээж явуулахад лабораториор баталгаажсан...” гэх мэдүүлэг,

гэрч шинжээч Э.ын “...өвснөөс мөөгөнцөр илэрсэн тул эхлээд стандарт бус гэж дүгнэлт гаргасан, ... 1 нуруунаас өвс авсан 3 айлын 2 айлын мал нь үхээгүй, 1 айлын мал үхсэн байдаг. Удсан өвс мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог” гэх мэдүүлэг /хх-131/, гэрч аймгийн *******ын малчин Ш.ын “... 2017 оны цагаан сараас өмнө 300 боодол өвс, цагаан сараас хойш 300 боодол өвс авсан. Манай малд хордсон зүйл байхгүй. Т. ахынх бас худалдаж авсан. Тийм асуудал гаргаагүй, мал үхээгүй” гэх мэдүүлэг /хх-171-172/, гэрч Т.гийн “...Над руу мал үхлээ, олон мал өвдсөн гэж утсаар ярьсан нь үнэн ... Миний 3 адуу үхсэн. Цаг хугацааны хувьд 2017 оны 4 дүгээр сараас хойш манай мал үхсэн, ... би зарга болгоод яахав шийдэгдэхгүй юм чинь гэж хэлсэн. Мөн бизнес хийж байгаа Б.ын нэрийг бодсон” гэх мэдүүлэг /хх-189-190/, гэрч, С.Болдбаатарын “...Үхүүлэх тун гэж байдаг. Сүүлийн 60 жил микотоксимийн судалгаа хийгдэж байгаа. Монголд энэ талаар судалгаа шинжилгээ бага байдаг, ... аспергиллус нигер нь хорт хавдар үүсгэдэг бодис мөн, гэхдээ бодисын агууламжийн хэмжээнээс хамаарна, жил хадгалсан өвсөнд цаг уурын байдал, чийг, хуурайшилтаас болж микотоксим өсч, үржиж байдаг. Монгол улсын стандартаар ийм өвсийг өгнө, өгөхгүй гэсэн хэмжил зүй байдаггүй. Гэхдээ яг одоогоор энэ өвсийг өгвөл мал шууд үхүүлэх хэмжээнд хүрэхгүй ч удаан хугацаагаар хордлого өгөх, мал өвдөх магадлалтай, микотоксимийн хэмжээ үхүүлэх хэмжээнээс 20 дахин бага байхад мал амьтанд гаж нөлөөгүй” гэх мэдүүлэг /хх-198-199/, гэрч С. ...иргэн Т.гийн өвс болон Ш.*******ын өвс, хивэг, будаанаас дээж авсан, шинжилгээний хариугаар бүгдээс нь мөөгөнцөр илэрсэн байдаг ...Хэн нэгнийг буруутгах эрх байхгүй. Өвснөөс нь мөөгөнцөр илэрсэн” гэх мэдүүлэг зэргээр  нотлогдож байна.

   Мөн нэхэмжлэгч Ш.******* өвсийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор эд хөрөнгийн доголдолын талаар мэдэгдэж өвсийг сольж өгөх шаардлагыг тавьсан байхад хариуцагч “” ХХК Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. “өвснөөс болж мал үхсэн талаар сарын дараа мэдэгдсэн...өвсийг сольж өгөх хүсэлт тавьж байсан...тухайн үед компанийн захирал Б.ын эхийн бие муу байсан учир судалж үзье гэсэн хариу өгсөн” гэсэн тайлбар зэрэг баримтаар тогтоогдов.

   Иймд нэхэмжлэгч Ш.******* Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасны дагуу шаардлага гаргах эрхээс сонгож худалдах худалдан авах гэрээг цуцалж, энэ хуулийн 256 дугаар зүйлийн 256.1., 261 дүгээр зүйлийн 261.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар 240 боодол өвсийг буцаан өгч, өвсний үнэ, хохирол, зардал, гэм хорыг  шаардах эрх үүсч байна.  

 

   Харин хариуцагч “” ХХК-ийн зарсан 400 боодол өвс мөөгөнцөртэй байсан эсэхийг зөвхөн тусгай мэдлэгийн түвшинд нарийн шинжилгээ хийж байж мэдэхээр байгаа нь дээрх эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт бүхий бичгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ш.*******ийг өвс хүлээн авахад болон малд өгөх үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч Ш.******* эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдаагүй болно.

 

Иймээс хариуцагч “” ХХК-иас 400 боодол өвсний үнэ 1.960.000 төгрөг, өвс тээвэрлэлтийн зардал 160.000 төгрөг, малын эмчийн дуудлагын хөлс 50.000 төгрөг, малын эмчилгээний зардал 100.000 төгрөг, малын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлсэн аймгийн *******ын ханш тогтоох үнэлгээний комиссын хурлын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлд тусгасан үнэлгээ /хх-86/-г үндэслэн 1.600.000 төгрөг бүгд 3.870.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Харин баримтгүйгээр илүү нэхэмжилсэн малын үнэ 400.000 төгрөг, мал шатааж устгахад зарцуулсан бензиний үнэ 150.000 төгрөг, шаардлага нь тодорхойгүй 37.500 төгрөг нийт 587.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн нэхэмжлэгч Ш.*******ын аймгийн *******ын *******, ны ард байрлах агуулахад 240 боодол өвс байгаагаас шалтгаалан өөрийн эзэмшлийн зүйлийг ашиглаж чадахгүй эрх нь зөрчигдөж байгаа тул тус газраас өвсөө авч, агуулах чөлөөлж өгөхийг хариуцагч “” ХХК-д даалгав.

 

Харин Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас, дүгнэлт, МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байх тул хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзлээ. /хх-9,11, 19-22/

 

Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.270 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “” ХХК-иас 76.870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1., 256 дугаар зүйлийн 256.1.-д заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас 3.870.000 /гурван сая найман зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 587.500 /таван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******ын аймгийн *******ын *******, Морин давааны ард байрлах агуулахад хадгалагдаж байгаа 240 боодол өвсийг авч чөлөөлж өгөхийг хариуцагч  “” ХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.270 /наян зургаан мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч “” ХХК-иас 76.870 /далан зургаан мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.НАРАНГЭРЭЛ

 

    

     ШҮҮГЧИД                          З.ТҮВШИНТӨГС

 

                                       

                                              Н.БАЯРСҮРЭН