Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2022/00564

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр Дугаар 131/ШШ2022/00564 Баянхонгор аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Заг сумын 4-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн Заг сумын 4-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн*******, Хариуцагч: Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт нарт холбогдох

40838000 төгрөг гаргуулах, 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Д.*******, өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагч /хариуцагчийн төлөөлөгч/, , хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С*******гээс 2018 оны 10 дугаар сарын 14-нд 2 650 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-нд 2 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-нд 2 500 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-нд 9 580 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 26-нд 5 420 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөг нийт 26 050 000 төгрөгийг цувуулан зээлээр авсан. Зээлсэн мөнгөнөөс би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 32 538 000 төгрөгийг , илүү 6 488 000 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл С.Бат-Ирээдүйгийн эхнэр нь намайг тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган надаас 39 000 000 сая төгрөг нэхэмжилж түүнээсээ 1 000 000 төгрөгийг татгалзан 38 000 000 төгрөг авахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед нөхөр Д*******д хандан миний бие өгсөн мөнгөний талаар хэлэхэд аваагүй гэж хэлсэн би ч өөрөө маш их яарч явсан тул гарын үсэг зураад дараа нь нөхөртэй нь учраа олох байх надаас авсан мөнгөө авгайдаа хэлээгүй юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл А. Цэцэгдарь эвлэрлийн гэрээг баталгаажуулсан 2020 оны 09 дүгээр сарын 10- ны өдрийн 131/Ш3202/02712 дугаартай шүүгчийн захирамжийг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн байсан. 

Би Д.Бат-Ирээдүйтэй утсаар ярьж авгай чинь шүүхийн шийдвэрт намайг өгсөн байна миний чамд өгсөн мөнгийг хасаарай гэтэл хасахгүй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрээс дуудсанаас хойш дээрх Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийгдэж байсан материалыг үзэхээр шүүхийн тамгын газарт хүсэлт гарган холбогдох баримттай танилцахад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх Зээлийн гэрээний зээлдүүлэгч С.Бат-Ирээдүй, хамтран зээлдэгч нар 2018 оны 10 дугаар сард Д.******* надад 33 000 000 төгрөг өгсөн гэх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн он сартай зээлийн гэрээ байсан. Уг гэрээг тухайн үед миний бие С.Бат-Ирээдүй, нартай байгуулаагүй бөгөөд энэ хоёр хүнээс 33 000 000 төгрөг ч аваагүй. С.Бат-Ирээдүйгээс л дээрх он, сарын дарааллын дагуу 26 050 000 төгрөгийг цувуулан зээлээр авсан. Энэ мөнгөний талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд С.Бат-Ирээдүйг төлөөлөн А.Цэцэгдарийг хандсан гэж ойлгож эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон. Гэтэл асуудал өөр байсан гэдгийг эвлэрүүлэн зуучлалын материалаас үзэж ойлгосон. Мөн түүнчлэн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зээлдэгч гэх С.Бат-Ирээдүй оролцоогүй түүнд итгэмжлэл ч олгоогүй байсан. Энэ нь Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчмыг чандлан сахиж, үйл ажиллагаагаа талуудын аль алины эрх, ашиг сонирхолд нийцүүлэн тэдний тэгш оролцоог хангаж явуулах үүрэг хэрэгжээгүй байна гэж миний бие үзэж байна. Гэтэл Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны О9 дүгээр сарын 10-ны өдрийн 131/Ш32020/02712 дугаартай захирамжаар өргөдөл гаргагч нь өргөдлийн шаардлага 39.000.000 төгрөг гаргуулахаас 1.000.000 төгрөгөөс татгалзаж, уригдагч тал Д.******* нь үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өргөдөл гаргагчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн эвлэрийн гэрээг баталгаажуулсан байсан. Уг захирамжийг миний бие гардаж аваагүй. Уг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд С.Бат-Ирээдүй оролцож миний С.Бат-Ирээдүйд шилжүүлсэн 32.538.000 төгрөг хасагдаагүй болно. Одоо миний бие С.Бат-Ирээдүйд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 15 удаагийн гүйлгээгээр 32.538.000 төгрөгийг өгсөн тул энэ мөнгөө нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж бодож байна. Иймд С.Бат-Ирээдүйгээс 32.538 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:   Хэрэгт нотлох баримтаар авагдсан мөн хариуцагч С.Бат-Ирээдүйн шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсан 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 33.000.000 төгрөгийг миний ХААН банкны тоот дансруу шилжүүлнэ..гэсэн зээлийн гэрээ нь хууль бус, нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуурамч гэрээ юм. Учир нь би уг гэрээг 2018 оны 10 сарын 15-ны өдөр хариуцагч С.Бат-Ирээдүй болон нартай байгуулаагүй бөгөөд гэрээнд заасанчлан надад 33.000.000 төгрөг ч миний дансруу ороогүй. Миний бие С.Бат-Ирээдүйгээс урьд зээлсэн төгрөгөн дээрээ нэмж 2019 оны 06 сард 15.000.000 төгрөгийг зээлсэн.

Энэ үед намайг Баянхонгор аймагт ажлаар явж байхад нь утсаар ярьж эгчийн дүү С.Бат-Ирээдүйгээс зээлсэн мөнгөний асуудлаар уулзъя гээд надтай ганцаараа ирж уулзсан. Уулзахдаа ахаасаа зээлсэн мөнгөний талаархи гэрээ байгаа юм. Гарын үсгээ зурчих гэж хэлэхэд нь би үнэхээр юм бодолгүй түүнд итгээд л гарын үсэг зурсан. Гэтэл энэ нь 33.000.000 төгрөгийн асуудал болж цаашлаад 38.000.000 төгрөгийн асуудал үүссэн байсан. Нэхэмжлэгч би С.Бат-Ирээдүй, нарын энэ үйлдэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийг зөрчиж цаашлаад мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд 2018 оны 10 сарын 15-ны өдрийн С.Бат-Ирээдүй, , Д.******* гэсэн нэртэй хийсэн 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү..гэжээ. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Баянхонгор аймаг дахь ХААН банкнаас С.Бат-Ирээдүйн ХААН банкны 5239006380 тоот харилцах дансны хуулгыг гаргуулах өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу ХААН банкнаас ирүүлсэн С.Бат-Ирээдүйн дансны хуулгатай нэхэмжлэгч миний бие 2022 оны 05 сарын 09-ний өдөр танилцахад Д.******* би өөрийн ХААН банкинд байрших тоот данснаас 2020 оны 01 сарын 02-ны өдөр С.Бат-Ирээдүйн ХААН банкны 5239006380 тоот харилцах дансруу 5.000.000 төгрөг, миний ХААН банкинд байрших 5700956600 тоот харилцах данснаас 2020 оны 08 сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн миний найз бүсгүй байсан ийн ХААН банкны тоот харилцах данснаас 2019 оны 12 сарын 23-ны өдөр 2.300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Мөн түүнчлэн хариуцагч С.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан хариуцагчийн хариу тайлбар дээрээч дурдсан байсан. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах үед дээрх шилжүүлж байсан төгрөгийг мэдэж байсан ч ямар ямар данснаас шилжүүлж байснаа мэдэхгүй байсан тул өмгөөлөгчид хандан дансны хуулга гаргуулах хүсэлт гаргаж С.Бат-Ирээдүйн дансны хуулгаас харах хүсэлтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 32.538.000 төгрөгөөр гаргаж байсан юм. Одоо миний бие тус шүүхэд гаргасан 32.538.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 8.300.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна..гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 1 дүгээр шаардлагын хувьд С.Бат-Ирээдүйгээс 8,400,000 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь хүү алданги тооцсон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагуудаа дэмжиж дараах эрх зүйн дүгнэлтийг гаргаж байна. С.Бат-Ирээдүй нь Д.*******од 26,000,000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр зээлүүлсэн байдаг нь хэрэгт авагдсан дансны хуулга болон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөнгийг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 283.3-т зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна. Анх зээлийн хүү алдангийг тооцоогүй байна. С.Бат-Ирээдүйн Д.*******той ямар нэг бичгийн гэрээ хийгээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоно. Хоёр дахь шаардлагын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 33,000,000 төгрөгийн зээлийн гэрээг С.Бат-Ирээдүй, Д.******* нар байгуулаагүй гэсэн тоот дансны хуулга болон хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар болон, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн хэрэгт нотлогдон тогтоогдох баримт авагдаагүй. Иргэний хуулийн гэрээний 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг хангаагүй байгаа учраас Иргэний хулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа учраас тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ юм гэж үзэж байна. Мөн түүнчлэн 2019 оны 6 дугаар сард зээлийн гэрээ байгуулагдсан газрын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо өөр тайлбар гаргаж байна. Харин тухайн гэрээ нь нэг жилийн дараа хийгдсэн гэдгийг хоёр талын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар тухайн зээлдэгч С.Бат-Ирээдүй өөрөө гарын үсэг зураагүй байна. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Иймд иргэний хуулийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн хуульд заасан зохигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч С.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Д.******* нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр начины найр хийх гэсэн юм 5.000.000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч гэсэн юм. Өдрийн 1 хувиар бодож өдөрт 50.000 төгрөг өгөхөөр тохирч зээлсэн учир 7 хоногийн хүү болох 350.000 төгрөгийг суутгаж аваад 4.650.000 төгрөг өгсөн юм. 2. 2018 оны 10 сарын 22-ны өдөр мөнгийг дахин 7 хоног зээлэх болж 10 сарын 22-ны өдөр хүү болох 350.000 төгрөгийг******* бид хоёрын хамтран эзэмшдэг дансруу шилжүүлсэн. 3. 2018 оны 10 сарын 29-ний өдөр мөнгийг өдрийн 1 хувийн хүүтэй биш сарын 10 хувийн хүүгээр бодож зээлэхээр тохирч мөн өдрөө хүү болох 500.000 төгрөгийг манай дансруу шилжүүлсэн. Энэ бол 11 сарын хүү юм. 4. 2018 оны 12 сарын хүүг 2018 оны 12 сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг манай дансруу шилжүүлсэн. 5. ******* 2019 оны 01 сард сар бүр хүү өгөх, үндсэн мөнгөн дээрээ хүүг нэмэх ялгаагүй юм гэсэн тохироог тай хийж, нэг сарын хүү болох 500.000 төгрөгийг нэмж 5.500.000 төгрөг болгосон. 6. 2019 оны 01 сарын 16-ны өдөр ******* нэмж 2.500.000 төгрөг зээлж үндсэн мөнгө 8.000.000 төгрөг болсон. 7. 2019 оны 02 сарын хүү болох 800.000 төгрөгийг 2019 оны 03 сарын 05-ны өдөр манай дансруу хийсэн. 8. 2019 оны 03 сарын хүүг үндсэн мөнгөн дээр нэм гэсэн тэгэхэд нь *******од эхнэр ингэхгүй, миний хувьд сар бүрийнхээ хүүгээр амьдардаг, сар бүр хүүгээ авна гэхэд эгчээ хүүгээ нэмсэн нийт төлбөрөөс сарын 10 хувийн хүүг бодохоор та нарт ашигтай гэж хэлсэн. Үүнийг бид зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 03 сарын хүү болох 800.000 төгрөгийг нэмж 8.800.000 төгрөг тооцоогоор болсон. 9. 2019 оны 04 сарын хүү болох 8.800.000 төгрөгийг нэмж 880.000 төгрөг тооцоогоор болж нийт мөнгөн тооцоогоор 9.680.000 төгрөг болсон. 10. 2019 оны 05 сарын 09-ний өдөр нэмж 2.900.000 төгрөг нэмж зээлсэн. 11. 2019 оны 05 сарын үндсэн мөнгө болох 9.680.000 төгрөгний хүү 968.000 төгрөг, нэмж зээлсэн 2.900.000 төгрөгний 20 хоногийн хүү 192.000 төгрөгийг нэмж нийт мөнгө тооцоогоор 13.740.000 төгрөг болж, энэ мөнгөө өгөөгүй байсан. - Д.******* утсаар 2019 оны 06 сарын 25-ны өдөр мөнгө хэрэгтэй байна, алтны уурхай ажиллуулж эхэлсэн, танайх ноолуур сайн авдаг гээд мөнгө зээлээч гээд Галуут сумын төвд байх манай гэрт уулзахаар тохирсон. Тухайн үед эхнэр бид хоёр хөдөөнөөс мотоциклиор ирсэн, Д.******* ланд 200 машинтай нэг залуутай ирэээд тэр залуу нь машиндаа үлдсэн. Өөрөө манай гэрт ганцаараа орж ирсэн. ******* 33.000.000 төгрөг зээлье, хүүгээ өмнөх тохиролцоогоор 10 хувь гэж санал хэлснээр бид зээлийн гэрээ үйлдсэн, тэгэхэд эхнэр чи мөнгөө яг хугацаанд нь өгөх асуудал дээр тохирсноороо явахгүй байна, цаг хугацаандаа өгөхгүй бол алданги тооцож, бичгээр гэрээ байгуулъя гэснээр бичгээр гэрээ байгуулах болсон.

Энэ мөнгө зээлэх гэрээ яриа, гэрээ үйлдэж байхад манай охин Сарангоо, хүү Золбоот, Золбоо нар байсан. Тэгээд 2019 оны 06 сарын байдлаар 13.740.000 төгрөг, түүний хүү 1.374.000 төгрөг болж нийт мөнгө тооцоогоор 15.114.000 төгрөг болсон байсныг 114.000 төгрөгийг эхнэр тэгшитгэх зорилгоор хаслаа гээд нэмж 15.000.000 төгрөг зээлье үүн дээр мөнгө нэмж 33.000.000 төгрөг болгое гэхэд ******* зөвшөөрсөн. Гэрээний дагуу эхнэр бид хоёр 2019 оны 06 сарын 25-ны өдөр Төрийн банкнаас 15.000.000 төгрөгийн малчны зээл авч өгсөн. Хүүгээ бол сарын эхэнд авахаар тохирсон бөгөөд ******* 7 сард наадам гээд мөнгөний их хэрэг гардаг юм, хүү болох 3 сая төгрөгөө өгөхөд хүндрэлтэй хүүгээ нэмчих гэсээр 3.000.000 төгрөгийн хүүг нэмж нийт 33.000.000 төгрөгийг манайх өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн.

1. 2019 оны 08 сарын хүү 3.300.000 төгрөг болж тэр хүүний мөнгө 3.300.000 төгрөгийг манай дансруу 2019 оны 08 сарын 22-ны өдөр хийсэн. 2. 2019 оны 09, 10 сарын хүү нийт 33.000.000 төгрөгний хүү болох 6.600.000 төгрөг болж тэр хүүний мөнгө болох 6.600.000 төгрөгийг манай дансруу 2019 оны 10 сарын 25-ны өдөр хийсэн. 3. 2019 оны 10 сард Д.******* 2020 оны 01 сард дүү нь мөнгөтэй болох гээд байна, тэр үед мөнгийг чинь бөөнөөр нь өгье харин хүүг нь сар бүр өгнө гэж хэлээд харилцан бичгээр байгуулсан гэрээгээ 2 сараар сунгуулсан. 4. 2019 оны 11 сарын хүү 3.300.000 төгрөгийн хүүг 2019 оны 11 сарын 29-ний өдөр манай дансанд хийсэн. 5. 2019 оны 12 сарын хүү 3.300.000 төгрөгний хүүнээс 1.000.000 төгрөгийг 2019 оны 12 сарын 20-нд манай дансанд хийсэн. 6. 2020 оны нэг сард 5.000.000 төгрөг манай дансанд орсон. 2.000.000 төгрөг, 2.088.000 төгрөг тус тус орж ирсэн түүнээс 2019 оны 12 сарын хүү болох 2.300.000 тэгшлээд 2.088.000 төгрөгөөр бодоод хүүгээс авсан. Ингээд гэрээний хугацаа дуусаж үлдсэн 33.000.000 төгрөг авах үлдсэн. Дараа нь үндсэн мөнгөнөөс 5 саяар нэг удаа, 2 саяаар нэг удаа тус тус өгсөн. Үүнийг хасаад нийт 26.000.000 төгрөг огт өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. - 2020 оны 08 сард Баянхонгор аймаг дахь Эвлэрүүлэн зуучлалаар орж үндсэн 26.000.000 төгрөг дээр, алданги болох 2020 оны 01 сарын 29-ний өдрөөс 2020 оны 07сарын 29-ний өдрийг хүртэл 180 хоногийн алданги 23.400.000 төгрөг болсон бөгөөд хуулийн дагуу алданги үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэснээр 13.000.000 төгрөгний алданги тооцож нийт 39.000.000 төгрөг дээр нэхэмжлэл гаргаад 1.000.000 төгрөгөөс татгалзаж 38.000.000 төгрөг дээр эвлэрч шүүхийн захирамжаар баталгаажуулсан. -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж 2020 оны 10 сарын 30-ны өдөр 7.000.000, 2020 оны 10 сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 11 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөг шүүхийн шийдвэрээр гаргуулсан..гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.******* нь улсын начин цолны найр хийх талаар хэлж 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж байсан. Тухайн өдөр манай нөхөр С.Бат-Ирээдүй рүү ярьж 7 хоногийн хугацаатайгаар дүүдээ мөнгө зээлэх талаар асуудаг. Манайх тус зээлийг хүлээн зөвшөөрч 7 хоногийн хугацаатай нь хүү бодолгүйгээр 5,000,000 төгрөгөөс нь 7 хоногийн хүү болох 350,000 төгрөгийг авч 4,650,000 төгрөгийг анх зээлдүүлсэн юм.

Үүнээс хойш 7 хоногийн хугацаа өнгөрч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу 7 хоног болоход Д.******* руу би өөрөө залгаад ярьж зээлийн эргэн төлөлтөө хийх талаар хэлэхэд өнөөдрийн хувьд боломжгүй байна гэдгийг хэлж 7 хоногийн хүүг урьдчилан хийе гээд 350,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Бат-Ирээдүй бид хоёрын хамтран эзэмших данс буюу 5239006380 гэсэн тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөн адил зээлийн хоногийн хугацаа буюу 7 хоног болсноор би Д.******* руу ярьж байсан. С.Бат-Ирээдүй ерөөсөө ярьдаггүй байсан.

Тэгэхэд нэхэмжлэгч утсаар ярихдаа надад үнэхээр боломж байдаггүй гэдгийг хэлж сараар сунгах тухай хэлэхэд би үүнийг нь хүлээн зөвшөөрч сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн хугацаа хүүг сунгасан. Тэгэхэд Д.******* надад 11 сарын хүү гэж 500,000 төгрөгийг өгсөн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 сарын хүү гэж 500,000 төгрөгийг өгсөн. 2019 оны 01 дүгээр сард ярихдаа эгчээ надад үнэхээр одоо мөнгө байхгүй байна. 1 дүгээр сарын хүүг үндсэн мөнгөн дээр нэмж 2 дугаар сараас 5,500,000 төгрөгөөс хүү бодоод явчихаа танд энэ байдал нь ашигтай шүү дээ гэж хэлэхэд үнэхээр надад ашигтай байсан учир би зөвшөөрсөн. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөг нэмж өгсөн. Учир нь 2019 оны 01 дүгээр сард нөхөртэйгөө Улаанбаатар хотод очоод Д.*******той уулзсан тэгэхэд land 200 маркийн авто машинтай ирсэн. Тэгэхдээ дүү нь гоо сайхны эмнэлэг байгуулж байгаа учраас урьдаас тоног төхөөрөмж оруулж ирэхэд маш их мөнгө хэрэг болж байна. Нутгийн ах эгч минь дүүдээ тус болж өгнө үү гэж хэлэхэд би урдаас нь би Д.*******од чи баян ах дүү нартай шүүдээ тэд нараасаа яагаад мөнгө төгрөг зээлж ашиглаж болдоггүй талаар асуухад Д.******* би тэд нартай харьцдаггүй гэж хэлсэн тийм учраас нэмж мөнгийг зээлүүлж данс руу нь шилжүүлсэн юм. Ингээд өмнөх зээлийн үлдэгдэлтэй нийлж 8,000,000 төгрөг болсон. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 сарын хүү гэж 800,000 төгрөг өгсөн. Үүнийг би тухайн гэрээг хүлээн зөвшөөрсөн учраас хүүг нь төлөөд явсан гэж ойлгож байна. Хүүгээ төлж чадахгүй болохоороо үндсэн мөнгө зээлийн хүүд төлөөд явъя гээд хэлдэг. Мөн 4 дүгээр сарын 8,800,000 төгрөгийн хүү 880,000 төгрөг болоод зээлийн үндсэн төлбөр нэмэгдээд 9,680,000 төгрөг болсон. Түүний хүү нь 968,000 төгрөг болсон. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2,900,000 төгрөгийн хүүг сар бүрийн 29-ний өдөр бодогддог. Хүү нь 192,000 төгрөгийг нэмж 13,740,000 төгрөг болсон. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд миний охин хоёр дүүгийн хамт амьдардаг байсан.

Тэр үед манай сумын гэрт Д.******* ирж уулзсан. Нийт мөнгө нь 13,740,000 төгрөг болж 5 сарын хүү 1,374,000 төгрөг болж байсан. Гэтэл мөн адил төлбөр мөнгөний боломжгүй байна. Алтны уурхай ажиллуулах гэж байгаа болохоор дүүдээ нэмээд мөнгө зээлэхийг хүссэн гэхдээ бид тухайн өдөр мөнгө байгаагүй ч банкнаас мөнгө зээлж өгч байсан. Харин Д.******* 7 сараас хүүгээ төлж гэрээгээ хийе гэж хэлсэн. Тэгээд 6 сарын хүү 1,374,000 төгрөгийг нэмээд 15,114,000 төгрөг болсон. 7 дугаар сарын хүү 3,000,000 төгрөг болсон. Учир нь 6 дугаар сарын 16-ны өдөр Д.*******од 15,000,000 төгрөг өгсөн. Өмнөх 15,114,000 төгрөгтэй нийлээд 30,114,000 төгрөг болсон. Үүн дээр 7 дугаар сарын хүү 3,000,000 төгрөг нэмэгдээд 33,114,000 төгрөг болно гэж урьдчилан бодож тооцоолоод бичсэн. 33,114,000 төгрөгөөр тохироод гэрээ хийхдээ гэрээний он сарын ямар учраас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болгож бичсэн учир нь анх тухайн өдөр мөнгийг зээлүүлж, өмнөх хүү бүгд нийлбэр дүнгээр оролцуулан гэрээгээ хийе гэж харилцан тохиролцоод бичигдсэн юм. Гэрээнд ямар учраас гарын үсгэн зурсан бэ гэдгийг тодруулан яривал миний нөхөр С.Бат-Ирээдүй гараа гэмтээсэн байсан учир гэрээгээ бичээд Д.*******оор гарын үсэг зуруулаад нөхрөөрөө гарын үсэг зуруулах гэтэл миний ханийн гар бэртэлтэй байсан учир намайг гарын үсэг зурчих гэж хэлсэн болохоор нь би гарын үсгээ зурсан юм.

Тухайн цаг үед бид 3 хамтдаа сууж байгаад хийгдсэн гэрээ юм. 2020 оны 06 дугаар сард мөнгөний талаар ярьж дуудаад гарын үсэг зуруулсан гэж ярьж байна. Тухайн үед ямар ч гарын үсэг зуруулсан үйл явдал болоогүй. Гэрээний хугацаа дуусаж холбоо барьж чадахгүй байсан учир би 2020 оны 03 дугаар сард Д.*******ыг зээлсэн мөнгө төлбөрөө барагдуулахгүй байна гэж хэлээд би цагдаад өргөдөл өгч шалгуулсан. Д.******* цагдаа дээр ирж мэдүүлэг өгөхдөө бидний хооронд гэрээ хэлэлцээр байгаа зээлийн хүүгээ төлөөд явж байна. Удахгүй үндсэн мөнгө төлнө гэж хэлж байсан. Зээлийн үндсэн төлбөрөөс 26,000,000 төгрөг үлдсэн байна. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,300,000 төгрөгийн хүү орж ирсэн.2019 оны 9 дүгээр сарын хүү гэж мөнгө төлөгдөөгүй явсаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,600,000 төгрөгийн 09, 10 дугаар сарын хүү гэж шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү гэж 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болж байсан. 2020 оны 01 дүгээр сард Д.******* мөнгөтэй болох гэж байгаа талаар хэлснээр гэрээг дахин 2 сараар сунгах болсон. Харин зээлийн хүүгээ төлөөд явна гэж хэлж байсан учраас зээлийн гэрээнд 2 сараар сунгав гэх бичилтийг бичсэн байдаг. Мөн 2019 оны 12 дугаар сард зээлийн хүү 1,000,000 төгрөг шилжигдэн орж ирсэн. 2020 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөг. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2,088,000 төгрөг тус тус шилжигдэн орж ирсэн байдаг. Үүнээс 2,088,000 төгрөгийг 12 дугаар сарын зээлийн хүүд тооцон өгч байсан 1,000,000 төгрөг дээр нэмж 3,088,000 төгрөгийг авч байсан.

Уг нь би 12 дугаар сарын зээлийн хүүд 3,300,000 төгрөгийг авах ёстой байсан. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг орж ирсэн. Гэтэл би тооцоолон бодоод хартал 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.*******од 15,000,000 төгрөг шилжүүлж маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг данс руу өөр хүнээс шилжигдэн орж ирэхээр нь Д.*******од мөнгө хэрэгтэй байгаа юу талаар асууж лавлахад Д.******* дүүд нь мөнгө хэрэгтэй байна. гэж 1,000,000 төгрөгөө шилжүүлчих гэж хэлсэн учраас түүнд зээлүүлж 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг орж ирсэн байсан түүнийг хасаж тооцсон. 2020 оны 01 дүгээр сард 5,000,000 төгрөг.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгүүдийн зээлийн үндсэн төлбөр 33,000,000 төгрөгөөсөө хасаж 26,000,000 төгрөг үлдсэн юм. Үүнийг төлүүлэх гэж цагдаагийн байгууллагад хандахад тухайн байгууллагаас энэ хэргийг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна. Иргэний хэргийн шүүхэд хандаж төлбөр мөнгө шийдвэрлүүлэх боломжтой гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш төлбөр мөнгө барагдуулах талаар Д.******* руу удаа дараалан ярьж байсан. Д.******* ярихдаа ах эгч хоёрыгоо хохирол гомдолгүй болгон төлбөр мөнгө төлнө гэж хэлдэг байсан. Бид үүнд нь итгэсээр өдийг хүрсэн байдаг. Тэгээд эвлэрүүлэн зуучлах газар хандаж зээлийн үлдэгдэл 26,000,000 төгрөгт үндсэн үнийн 50 хувиас хэтрэхгүй алданги тооцдог болохоор 13,000,000 төгрөгийг алданги тооцож, 39,000,000 төгрөг нэхэмжилж орсон. Шүүхэд нэхэмжлэлээ өгснөөс хойш 2020 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг орж ирснийг хасаж тооцоод 38,000,000 төгрөг нэхэмжлээд эвлэрсэн байдаг. Эвлэрүүлэн зуучлагч Д.*******оос маш сайн хянамгай асуусан. Та энэ 38,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна уу, та төлөх үү, 2020 оны 11 дүгээр сар гэхэд төлж барагдуулж чадах уу гэж асуусан. Гэтэл Д.******* төлж чадна гэдгээ хэлж байсан.

Шүүхийн шийвэр гарснаас хойш 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг тус тус өгч нийтдээ 11,000,000 төгрөг орж ирсэн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгө нь орж ирэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичиж өгснөөс хойш 998,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж байхад 2,300,000 төгрөг гэж бичигдсэн байна. Үүнийг би мэдэхгүй явж байсан байна 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 2,300,000 төгрөг нь өөр хүний данснаас шилжүүлснийг мэдэлгүй өнгөрсөн байна. Үүнийг би санаатай дарагдуулаагүй учраас нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасаж тооцож болно гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гарган гэж байна. Зээлийн гэрээ хаана хийгдсэн болон гэрээний агуулгын хувьд маргаан үүсгэж байна. Зээлийн гэрээ нь нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэлт хийхэд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр буюу 06 дугаар сарын эхээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэж бодоход гэрээ хийгдсэн байна гэж харагдаж байна. Мөн гэрч нар мэдүүлэхдээ гэрээ хийх талаар ярилцаж хоорондоо гарын үсэг зурж байсан гэж мэдүүлдэг. Мөн аав болох С.Бат-Ирээдүйн гар гэмтэлтэй байсныг мөн ярьдаг. Хариуцагч Б.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч Д.******* нарын хооронд гэрээ хийгдэж гарын үсэг зурсан үйл явдал болсныг нотолж байна. Мөн өмнөх зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, дараа нь зээлсэн 15,000,000 төгрөгийн зээл авч нийтдээ 30,000,000 төгрөг болж, түүнд нэмэгдэж 7 дугаар сарын зээлийн хүү 3,000,000 төгрөгийг нэмээд 33,000,000 төгрөг болгоод үүнээсээ хүүгийн өгөөд явна гэсэн байдал тодорхой харагдаж байна. Гэрээ бодитоор ингэж хийгдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнг хариуцагч нар төлөх шаардлагагүй гэж харж байна. Өмнөх зээлийн гэрээнд шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарсан байна. Ийм учраас зээлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагагүй, хуулийн хувьд боломжгүй зүйл юм.

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 131 дүгээр дугаартай шүүгчийн захирамжийн 38,000,000 төгрөгийг Д.*******оос гаргуулж д өгөх утга санаа бүхий захирамж нь хууль ёсны шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тухайн захирамжид гомдол гаргаагүй байдаг. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд Д.******* өөрөө оролцож байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа тухайн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр татгалзах боломжтой байсан гэтэл өөрийн биеэр хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж хэлснээр эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн байна. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэхээс өмнө Д.******* өөрөө эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж гарсны дараа дахин нотлох баримт гаргаж уг асуудлыг хэлэлцэж байгааг хууль зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй мөн өнөөдрийн хэлэлцэх хурлаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас хэргийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, Д.*******, С.Бат-Ирээдүй, нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 131/ШЗ2020/02712 дугаар захирамж, Д.*******ын ХААН банкин дахь дугаар дансны хуулга, С.Бат-Ирээдүй, нарын ХААН банкин дахь 5239006380 дугаар дансны хуулга, 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 293 дугаартай эвлэрлийн гэрээ, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 131/ШТ2022/00012 дугаар тогтоол, гэрч , нарын мэдүүлэг, Төрийн банкны С.Бат-Ирээдүйн нэр дээрх 231500037982 дугаар дансны хуулга, ХААН банк ХХК-ийн 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 5225/682 дугаар албан бичиг, 5246/20 дугаар тодорхойлолт зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.Бат-Ирээдүй, нарт холбогдуулан зээлийн гэрээний хүү төлбөрт илүү төлсөн 40.838.000 төгрөг гаргуулах, 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа 2018 оны 10 сараас 2019 оны 06 сарын 27-ны хороонд хариуцагч нараас зээлсэн зээлийн төлбөр 26.050.000 төгрөгийн хүү төлбөрт 40.838.000 төгрөг төлсөн атал дээрх зээлийн гэрээний үүргийг шүүхийн шийдвэрээр дахин 38.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг илтэд доруулсан тул гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр илүү төлсөн 40.838.000 төгрөгөө гаргуулах, хариуцагч нартай хууль ёсоор зээлийн гэрээ байгуулаагүй, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан, гэрээ бодитой хийгдээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж шаардах эрхээ тус тус тодорхойлжээ. Харин хариуцагч нар нь татгалзлалын үндэслэлдээ Д.******* нь 26.050.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад 2020 оны 09 сарын 10 ны өдөр хүртэл хүүг төлж байсан, үндсэн төлбөр болох 26.050.000 төгрөгийг төлөөгүй тул алдангийн хамт нэхэмжилж шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээг хууль ёсны үндэслэл бүхий байгуулсан гэж маргажээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 131/ШЗ2020/02712 дугаар захирамжаар Д.*******, нарын хооронд хийгдсэн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг тооцон Д.******* нь 38.000.000 төгрөгийг д өгөхийг зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Үйл баримтаар зохигчдын дунд 2018 оны 10 сараас хойш зээлийн гэрээний үүрэг үүссэн, хүү төлбөрийн үлэмж маргаантай, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас зохигчдын гэрээний асуудлыг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэсэн боловч хууль хэрэглэж, маргаанд хамрагдах хугацааг тодорхойлоогүй байх тул шүүх дээрх маргааныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.Бат-Ирээдүй, нараас 2018 оны 10 сарын 14-ний өдөр 2.650.000, 2018 оны 10 сарын 15-ны өдөр 2.000.000, 2019 оны 01 сарын 16-ны өдөр 2.500.000, 2019 оны 06 сарын 26-ны өдөр 9.580.000 төгрөг, 2019 оны 06 сарын 26-ны өдөр 5.420.000 төгрөг, 2019 оны 06 сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 26.050.000 төгрөгийг хэлцэл хийснээр зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, харилцагчийн банкин дахь дансны мэдээллээр нотлогдож байна.

Улмаар 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 40838000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн болон өөрийн сайн дураар хариуцагч нарт төлсөн болох нь тогтоогджээ. Дээрх 40838000 төгрөгийн 11.000.000 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 131/ШЗ2020/02712 дугаар захирамж гарсны дараа буюу 2020 оны 10 сарын 30, 11 сарын 01-ний өдрүүдэд төлсөн байна. Мөн 2021 оны 01 сарын 15-ны өдөр 998500 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Д.*******ын харилцах данснаас төлбөрт суутгасан болох нь тогтоогдож байна. Шүүх дээрх байдлаас дүгнэлт хийхэд 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 2020 оны 11 сарын 01-ний өдрүүдэд нэхэмжлэгчээс хариуцагч нарт төлсөн 28839500 төгрөг нь зээлийн гэрээний хүүнд тооцогдож төлөгдсөн гэх боловч энэ байдал нь ямар нэгэн бичгийн гэрээгээр зохицуулагдаагүй буюу Д.******* нь нарт хүү төлөх үүрэг үүсээгүй байхад төлөгдсөн, хариуцагч нар нь бичгийн гэрээгүйгээр нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хүүгийн төлбөр гэж шаардан авсан нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан гэх үндэслэл болж байна. Хэдийгээр зохигчид нь гэрээ хэрэгжих явцад 2018 оны 10 сарын 15-ны өдрөөр огноолон 2019 оны 05 сард 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч энэ гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргийг биелүүлээгүй байх тул зээлийн гэрээ бодитой байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Харин уг гэрээгээр зохигчид нь өөр хоорондоо урьд хийгдсэн зээлийн харилцааны тооцоог нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжтой байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцэлийг амаар хийсэнд тооцохоор заажээ.

Зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд зээлийн гэрээний гол нөхцөл болох хүү, хугацааны талаар зохигчид зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг, хэлцлийн зорилго, гол нөхцөл тодорхой бус, талуудын хүсэл зориг харилцан нийцээгүй байх тул шүүх талуудын хооронд хүү тооцсон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх гэрээг үндэслэн, уг гэрээнд заасан хүүгийн хэмжээгээр өмнө байгуулсан аман хэлцэлд хүү тооцох нь дээрх хуулийг зөрчих тул шүүх зохигчдын хооронд хүү тооцож байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нар нь Иргэний хуулийн 282.3-д заасныг зөрчин нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хүү хэмээн их хэмжээний мөнгө авч байсан гэж дүгнэн буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин хариуцагч А.Цэцэгдарийн өргөдлөөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас Д.*******од холбогдуулан эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулаад 2020 оны 09 сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул уг захирамжаар шийдвэрлэсэн асуудлыг шүүх хянан хэлэлцэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Д.******* нь 2020 оны 09 сарын 10-ны өдрөөс хойш хариуцагч нарт 11998500 төгрөг төлснийг хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэх буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлсөн гэж үзэх тул талуудын хооронд хийгдсэн 11.998.500 төгрөгийн төлбөрийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.

Хоёр: Нэхэмжлэгчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв. Хэдийгээр дээрх гэрээгээр зохигчид 33.000.000 төгрөгийг харилцан зээлж, эрх үүрэг үүсгээгүй, хугацааг нөхөн гаргасан, зарим оролцогч гарын үсэг зураагүй зэргээр гэрээнд тавигдах ерөнхий шаардлагуудыг зөрчсөн байх ч уг гэрээг үндэслэн зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 26050000, алданги 13.000.000 төгрөгийн маргааныг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 131/ШЗ2020/02712 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. Иймд дээрх гэрээ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэл болсон байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм. Нөгөө талаар уг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд талууд 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээ бодитой байгуулсан эсэх, хүү, алданги гаргуулах эсэх зэрэг маргааныг шүүх хэлэлцээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь энэ хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох үндэслэлгүйгээр олж авсан 28839500 төгрөгийг хариуцагч С.Бат-Ирээдүй, нараас гаргуулж нэхэмжлэгч Д.*******од олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 11.998.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, зээлийн гэрээг хүчин төгөлөр бусд тооцуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 32.538.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үнэд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулж өгөхийг хүссэнийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******оос нэхэмжлэлийн үнийн дүн болох 32.538.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320640 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 217950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бат-Ирээдүй, нараас нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн шаардлага болох 28839500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 302147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******од олгох нь зүйтэй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр олж авсан 28.839.500 төгрөгийг хариуцагч С.Бат-Ирээдүй, нараас гаргуулж нэхэмжлэгч Д.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.998.500 төгрөг, зээлийн гэрээг хүчин төгөлөр бусд тооцуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамж 320640 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бат-Ирээдүй, нараас улсын тэмдэгтийн хураамж 302147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******од олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ