Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 189/ШШ2021/00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******, *******,*******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

Хариуцагч: *******, *******ны од оршин суух, овогт ийн /РД:/,

 

Хариуцагч: , , *******, од оршин суух, ******* овогт гийн /РД:,

Хариуцагч: *******, *******,*******од оршин суух, ******* овогт *******ын ******* нарт холбогдох

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г. /ШТЭҮД-/

Хариуцагч Д.,

Нэхэмжлэгч А.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.

Хариуцагч Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь Ж.*******т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1. А. нь Ж.*******тэй 2003 оноос үерхэж, шинэ гэр бүлд олгосон 500,000 төгрөг авахаар гэрлэлт батлуулж, тэдний дундаас 2007 онд хүү Э. төрсөн. А., Ж.******* нар Ж.*******ийн ээжийн 6-р байрны 1 давхарт амьдарч байгаад хоорондоо таарамжгүйгээс тусдаа амьдарсан. А. 2015 онд Солонгос улс руу явж, 2016 онд ирээд машины наймаа хийсэн. Ж.******* нь А.ыг хамт амьдаръя, хүүхдээ бодъё гээд А.ын ээжийн байранд 4-5 сар амьдарсан.

Ж.******* 2012 онд зээл авч 3 сарын хугацаатай Солонгос улс руу явахад үл хөдлөх хөрөнгө шаардлагатай байна гэсэн. Тухайн үед Ж.******* т ажилладаг байсан. А., Ж.*******тэй 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нотариатад бэлэглэлийн гэрээ байгуулж, байрыг нэр дээр нь шилжүүлж авсан. тэд муудалцаад Ж.******* алга болж, т үзэгдээгүй.

А. 2018 оны 1 дүгээр сард хэрэгт холбогдсон, Ж.******* эргэж ирдэггүй, холбоо барьдаггүй байсан. Уг байранд н., Ч. нар засвар хийж амьдарсан ба өөрсдийн нэр дээр хувьчлан аваад хүү А.ын нэр дээр шилжүүлсэн.

Ж.*******ийг Солонгос улсаас ирэхэд нь гэрээгээ цуцлуулъя гэсэн ч шалтаг тоочоод зугтаад байсан. А. тухайн үед хэрэгт холбогдоод хоригдож байхад Багахангай дүүргийн зарын группэд тоот байрыг зарах зар тавьсан байсныг А., Ч. нар мэдээгүй. А.ыг хоригдож байхад 2018 оны 7 дугаар сард бэлэглэлийг гэрээг буцаалгах итгэмжлэл хийлгэсэн. Ж.*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хаягтаа байхгүй учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. А.ыг суллагдсаны дараа Ж.******* гэрлэлтээ цуцлуулна гэж ирэхэд нь байраа шилжүүлж авъя гэхэд байр надад хамаагүй, та нар санаа зовох хэрэггүй гэсэн.

А.ыг шоронд байхад ээжтэй нь ч уулзахгүйгээр байр зарах зар тавьж, Ж.******* бэлэглэгчийг ноцтой гомдоосон. Иймд бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.******* хариу тайлбартаа: А. бид хоёр 1998 оноос бие биеэ мэддэг, 10 жилд байхаас үерхсэн. Бидний дундаас 2007 онд хүү Э. төрсөн. 2007 оны 11 дүгээр сард бид хоёр гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед шинэ гэр бүл болсон хосуудад 500,000 төгрөг өгч байсан ч нялх биетэй байсан учраас тухайн мөнгийг авахаар хадам ээж бичиг баримт бүрдүүлж 500,000 төгрөг аваад надад ямар ч мөнгө өгөөгүй. А. бид хоёр 2011 онд муудалцаж, би ээжийнхээ гэрт очсон, 2015 онд эвлэрсэн. Би шалтгаангүйгээр алга болоогүй. Би Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг хэргийн эрхлэгч байсан. Эд хөрөнгийн улсын бүртгэгч, бичиг хэргийн ажилтан өөр өөр чиг үүрэгтэй, холбогдох газраар шалгуулж болно. А. байрыг хүү та хоёртоо өгнө, зараад надад 10,000,000 төгрөг өгчих, ээжид хэлээд хэрэггүй, ирээдүйд хүүд хэрэг болно гэдэг байсан. А.тай сүүлд утсаар ярихад шүүхэд очоод байрыг хүү, та хоёрынх гэдгийг хэлнэ гэж ярьсан. Би 2016 онд байрыг 2,500,000 төгрөгийн зээл авахаар барьцаалж, банкны хүн дагуулж очсон. Тухайн үед Д. эгч байрыг худалдаж авсан гэхэд би хууль ёсны өмчлөгч гэдгээ хэлсэн.

Би байрыг барьцаалж, Солонгос руу яваагүй, миний гадаад паспортын хуулбар нотолно. А. хүүхдээ төрсөн цагаас харж хандаагүй, анхаарал халамж тавьдаггүй байсан.

Шүүх бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.г миний асрамжид үлдээж, эцэг А.аас тэтгэлэг гаргуулсан ч одоо хүртэл тэтгэмж төлдөггүй, хүүхэдтэй утсаар ярьж, уулздаггүй, намайг дарамталдаг, эцгийн үүргээ биелүүлдэггүй. Би өдий болтол ганцаараа хүүхдээ өсгөж, тэжээж байна. Хүүхдэдээ оймс авч өгөөгүй байж байр ярьсан хүмүүс байдаг юм. Бэлэглэлийн гэрээг нотариат бэлэн загвар дээр бичүүлж батлуулсан. Бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосныг баримтаар тогтоогоогүй байна гэв.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь Д.д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1. Миний бие , *******, тоот 36 мкв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар гэрчилгээ авсан. Би Улаанбаатар хотод аав ээжийндээ түр оршин сууж байсан. Одоо өрх толгойлж өөрийн орон сууцанд орох гэхэд Д. амьдарч байна. Орон сууц чөлөөлж өгөх талаар хэлсэн боловч өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Би Д.тай орон сууц хөлслөх, түрээслэх, худалдах, худалдан авах ямар ч гэрээ, хэлцэл хийгээгүй. А.ын хүүдээ үлдээсэн ганц зүйл бол энэ байр.

Д. байр худалдаж авахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа гаргуулаагүй, байрыг худалдан борлуулах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй учир шилжүүлсэн мөнгөө өгсөн хүнээсээ авах эрхтэй. Мөн маргаан бүхий байранд 2012 оноос 2018 он хүртэл хүртэл хүн амьдраагүй, хоосон байсан.

Иймд Д.ы хууль бус эзэмшлээс *******, ******* тоот 36 мкв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөх, А.ын нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д. хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А., Д. нартай *******, ******* тоот байрыг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 12,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг байрны бичиг баримт шилжүүлсний дараа өгөхөөр гэрээ байгуулсан. Байрны мөнгөнд нийт 20,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед нотариат байхгүй байсан. Манайх 2010 онд т шилжиж, түрээсийн байранд амьдарсан. Манайх энэ байранд 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Уг байр Ж.*******ийн байр биш, Солонгос улс руу яаралтай явах гээд бэлэглэлийн гэрээ байгуулж, шилжүүлж авсан гэж Ч. ярьдаг. Ж.******* 2018 оны 6 дугаар сард 2, 3 хүнтэй ирээд энэ байрыг зарах гэж байгаа, миний байр гэхэд нь би мөнгийг төлсөн гэж хэлсэн. Тэрнээс хойш Ж.******* ирээгүй. А. 2019 онд суллагдсан, байрны гэрчилгээгээ авмаар байна гэхэд Ж.*******тэй уулзаарай гэж хэлсэн гэв.

 

Нэхэмжлэгч А. нотлох баримтаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ,

Ж.******* Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, дүгээр шийдвэрийн хуулбар,

хариуцагч Д. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах түр гэрээ, мөнгө төлсөн баримтууд зэргийг тус тус гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Д.д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А. нь хариуцагч Ж.*******т холбогдуулан бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн.

 

Шүүх нэхэмжлэгч Ж.*******ийн хариуцагч Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.ын хариуцагч Ж.*******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь Нийслэлийн , ******* , тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хуулийн дагуу өмчилсөн тул бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, нэхэмжлэгч А. нь хариуцагч Ж.*******ийг бэлэглэлийн гэрээг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгох гэж шаардах эрхээ тус тус тодорхойлж байна.

 

Хариуцагч Д. уг орон сууцыг А., Д. нартай түр гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон урьдчилгаа 12,00,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 18,000,000 төгрөгийг жилийн хугацаанд төлөхөөр тохирсон, Ж.*******ийг байрны өмчлөгч биш гэж, хариуцагч Ж.******* нь бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, бэлэглэгч А.ыг ноцтой гомдоогоогүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ /хх-6/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрчилгээ /хх-22/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-72/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-73-74/, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэр, тэмдэглэлийн хуулбар /хх-, 80/, -ийн орон сууц хувьчлах товчооны гэрчилгээний хуулбар /хх-91/, тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шүүгчийн захирамж /хх-93/, ЦЕГ-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-98/, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах түр гэрээ /хх-48/, мөнгө төлсөн баримт /хх-49/-аар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ийн нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасныг үндэслэн хариуцагч *******ын *******тэй бэлэглэлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэж, Ж.******* нь уг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан, тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэрээр А., Ж.******* нарын гэрлэлтийг цуцалсан байна.

Хариуцагч Д. нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах түр гэрээг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчтэй байгуулаагүй, өмчлөгчид байрны үнийг өгөөгүй байна.

Зохигч талууд Нийслэлийн , *******, , тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгч мөн эсэхэд маргаж, харин 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй.

 

Талуудын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, мөн хуулийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасныг зөрчөөгүй, хуулийн хүчин төгөлдөр болно.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1., 280.1.1.-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан боловч Ж.******* нь бэлэглэгч А.ыг ноцтой гомдоосон нь баримтаар тогтоогдоогүй, гэрч Б. нь үйл баримтын талаар мэдээллийг тодорхой өгч нотлоогүй, шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн тул бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Ж.******* хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн дансанд тус тус үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулж, Ж.*******т олгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд А.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ж.*******ийн өөрийн хаягийн талаар шүүхэд бичсэн тайлбар, нийслэлийн дүүргийн 9-р хорооны Засаг даргын түр оршин суугч гэх тодорхойлолтын хуулбар /хх-96-97/-ыг хуульд заасан журмын дагуу нотариатаар гэрчлүүлээгүй шаардлага хангаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1.-д заасныг баримтлан А.ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2209000223 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн , *******, , тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч Д.ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч А.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд тус тус үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Ж.*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ