Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2022/00884

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 1******* өдөр

Дугаар 13*******/ШШ2022/00**************4

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХК-д холбогдох,

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 7*******2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/

Хариуцагчийн төлөөлөгч

            Хариуцагчийн өмгөөлөгч

            Иргэдийн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 7*******2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“*******” ХК нь “*******” ХХК-ийн ******* аймгийн *******, Баянтүмэн сумдын нутаг дэвсгэрт байх 13*******4А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллаж байсан бөгөөд уг гэрээ нь 201******* оны 04 дүгээр сард цуцлагдсан. Гэрээ цуцлагдсанаас хойш “*******” ХК манай компанийн 13*******4А тусгай зөвшөөрлийн талбай руу дур мэдэн нэвтэрч, олборлолт явуулж, 710, 730-р түвшнээс нүүрс хулгайлсан байсан. Бидний зүгээс энэ асуудлаар 201******* оны 0******* сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, бүтэн жил гаруйн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд аймгийн Прокурорын газраас 2019 оны 07 сард зөрчлийн хэрэг байна хэмээн харьяалах байгууллага болох Мэргэжлийн хяналтын байгууллага руу шилжүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу “*******” ХК-ийг 10 000 000 төгрөгөөр торгож, шийтгэл хүчин төгөлдөр болж төлөгдсөн байна. Иймд зөрчил үйлдэж авсан 15 1*******7.07 тонн нүүрсний үнэ болох 210 492 7*******2 төгрөгийг “*******” ХК-аас гаргуулж “*******” ХХК-ийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Энэ хэргийг анхан шатны шүүх өмнө нь шийдвэрлэхдээ дээрх нэхэмжилсэн дүнгээс НӨАТ-ыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Бидний зүгээс нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн. ******* аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг явагдаж байх үед 710, 730 дугаар түвшнээс нүүрс олборлосныг шинжээч нар тогтоосон байдаг. Үүний дагуу зөрчлийн хэрэг шалгагдаж, шийдвэрлэгдсэн байдаг. Хариуцагч тал анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хяналтын шатны шүүхээс Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Дээд шүүх “талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна, хариуцагч энэ нүүрсийг тээвэрлэхэд зардал гаргах нь тодорхой, энэ талаар холбогдох баримтыг гаргаагүй” гэж дүгнэсэн байдаг. Үүний дагуу 2022 оны 0******* сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт нь учир дутагдалтай гарсан дүгнэлт байдаг. Өөрөөр хэлбэл, асуултад бүрэн дүүрэн хариулаагүй, ямар зардлыг яаж гаргасан гэдгийг мэргэжлийн үүднээс тодорхой тайлбарлаж чадаагүй учир энэ дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээд шүүхийн “борлуулахад гарсан зардал” гэж дүгнэснийг эсэргүүцэж байгаа. Учир нь, бид өнөөдөр гэм хорын хохирлын асуудал ярьж байхад ийм байдлаар дүгнэснийг буруу гэж үзэж байна. Харин “мэтгэлцэх зарчмыг хангаагүй” гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, зөрчлийн хэргээр оногдуулсан торгуулийг төлсөн мөртлөө бид нүүрс аваагүй гээд тайлбар гаргаад байдаг. Дээд шүүхийн хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч “хэрэв зөрчлийн улмаас гэм хор учирсан байна гэж үзвэл Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар адил төрлийн эд хөрөнгөөр гэм хорын хохирлыг өгөх боломж байгаа” гэж тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсийг нүүрсээр өгье гэдэг. Бид учруулсан гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөхийг шаардаж байгаа юм. Хариуцагч тал нүүрс аваагүй гэдгээ үндэслэлтэйгээр няцааж тайлбарлаж чаддаггүй. Мэдээж хууль бусаар авсан асуудлаа тайлан балансдаа тусгахгүй байх нь ойлгомжтой. Бодит байдал дээр 710, 730 дугаар түвшингээс нүүрс ухаад авчихсан асуудал дээр гаргасан шинжээчийн дүгнэлт бодитой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Улсын дээд шүүхээс “тухайн олборлогдсон нүүрс нь ямар байдалд байсан юм бэ, хөрсийг нь хуулаад бэлэн болгосон түвшнээс авч ашигласан юм уу, эсхүл тодорхой зардал гаргаад ашигласан асуудал байгаа бол түүний зардал нь ямар хэмжээнд нотлогдсон юм бэ гэдгийг ярих ёстой байсан. Уг хэрэг анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэхэд яг энэ талаар ямар нэг нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй” гэж үзэж хэргийг буцаасан. Бидний зүгээс энэ ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа. Бие даасан хэргийн хүрээнд өөрсдөө нэхэмжлэгчээр оролцож байгаа нь хангалттай тогтоогдож байгаа тохиолдолд тухайн зардалтай холбоотой асуудлыг бие даасан хэлбэрээр шийдэх боломжтой гэдгийг талууд үнэн зөвөөр тайлбар тавих байдлаар дүгнээд, үргэлжлүүлээд явахад мэтгэлцээний зарчим бүрэн хангагдсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд 1 тонн тутамд гарах зардлын хэмжээг гаргахад үндэслэл болсон буюу 710, 730 дугаар түвшинд 2000 тонн олборлогдсон гэсэн мэдээлэл нь “*******” ХК-ийн гаргасан тайланг шинжээч хөдөлбөргүй үнэн мэтээр хүлээн авч ашигласантай холбоотой. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үйл баримт нь 15 000 тонн болох нь тогтоогдсон. Тэгэхээр шинжээч дүгнэлтээ гаргахдаа аудитлагдсан тайлангийн мэдээлэл, урьд гарсан шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулж авч үзэхдээ маргагч нэг талын буюу “*******” ХК-ийн удирдлагын өөрсдийн үзэмжээр мэдүүлсэн тайлангийн дүнг аудитлагдсан гэдгээр шууд үнэн зөв гэж хүлээж авсан нь шинжээчийн дүгнэлт нь 2300 тонн нүүрсийг нийт олборлосон нүүрс гэж үзэх эсэх асуудал дээр нотлох баримтын ач холбогдлоо алдаж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь хангалттай үндэслэл бүхий гэдэг нь тодорхой болсон учир хэргийг шийдвэрлэхэд үйл баримтын хүрээнд эргэлзээтэй нөхцөл байдал арилсан гэж үзэж байна гэв.

Хариуцагч “*******” ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Манай компани Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдээгүйг Прокурорын газар тогтоосон болно. Хулгайлсан гэх 730-р түвшний нүүрсийг манай компани 201******* оны 2, 3, 4 дүгээр саруудад олборлосон болно. Энэ үед “*******” ХХК-тай хамтран ажиллаж байсан. Харин 201******* оны 0******* сард 730-р түвшнээс ямар ч нүүрс олборлоогүй бөгөөд 750-р түвшнээс олборлож байсан нүүрс нойтон чийгтэй байсан учир 730-р түвшний хоосон орон зай буюу мөргөцөгт буулган хурааж, хатааж байсан. “*******” ХХК энэ процессыг мэдсээр байж манай хил рүү нэвтрэн орж нүүрс хулгайлсан мэтээр ярьж явааг 2 компанийн ажилчид бүгд мэднэ. Манай компани 201******* оны 04 сард “*******” ХХК-ийн 13*******4А талбайгаас гарч, “” ХХК-ийн 14*******92А талбайд орж нүүрс олборлосон. 201******* оны 05 сарын 11-ний өдөр ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай компанийн үйл ажиллагааг зогсоож лацадсан. 201******* оны 05 сарын 23-аас “” ХХК-тай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа сэргээн ажилласан. Энэ нь 05 сард “*******” ХХК-ийн 13*******4А талбайд “*******” ХК ажиллаагүйг нотолж байна. “*******” ХХК нь 201******* оны 4, 5, ******* дугаар саруудад 13*******4А талбайд манай машин техникийг оруулахгүй, карьер дахь нүүрс тээврийн замыг хааж боох зэрэг үйлдлүүд хийж байсан. Мөн өдөр болгон 2-3 хүний бүрэлдэхүүнтэй харуул хамгаалалт гарч байсан. 201******* оны 0******* сард маргаан үүссэн тул “*******” ХХК-ийн 13*******4А талбайн хилийн заагийн дагуу нүүрсний мөргөцгүүдэд нүүрсээр, хөрсний мөргөцгүүдэд хөрсөөр далан хийж хилийн зааг тогтоож, ямар ч хүнд ойлгогдохоор хэлбэрт оруулсан байдаг. Үүнээс өмнө 13*******4А болон 14*******92А лицензтэй талбайнууд тодорхой хилийн зааг байхгүй, зөвхөн 4 булангийн цэгүүд хөдөлгөөнгүй шав тэмдэгтэй байсан. Энэ нь манай “*******” ХК-ийн үндсэн карьераас гадна байдаг цэгүүд. Үүний улмаас уг 2 лицензтэй талбайн зааг ердийн хүнд ойлгомжгүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай компани “*******” ХХК-тай хамтран ажиллаж байгаад 201******* оны 02 сарын 01-нд бичгээр гэрээ цуцлагдсан боловч 201******* оны 04 сарын 12-н хүртэл үйл ажиллагаа явагдсан. Бид талбай байгаагүйн улмаас чийгтэй нүүрсээ хатаах гэж эдний талбай дээр хураасан байсан бөгөөд түүнийгээ зөөж байхад манай талбайд үйл ажиллагаа явуулаад байна гэж хардсан байдаг. Бид бусдын талбай руу оруулж хураасан нь зөрчил юм байна гэдгээ зөвшөөрч 10 000 000 төгрөгөөр торгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нүүрс хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн гэх байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ Мэргэжлийн хяналтын газар манай байгууллагыг бусдын талбайгаас нүүрс олборлосон гэж үзсэн бол зөрчилд хариуцлага тооцохоос гадна бусдад учруулсан хохирлыг төлүүлэх арга хэмжээг тухайн үед авах байсан. 201******* оны 04 сарын 1*******-ны өдөр гэрээ цуцлагдсантай холбоотойгоор бид бүх техник хэрэгслээ “*******” ХХК-ийн талбайгаас гаргасан ба энэ үеэс “*******” ХХК өөрийн талбай дээр харуул хамгаалалтаа гаргасан. “*******” ХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 15 000 тонн нүүрсийг 0******* сарын тэр хэдхэн хоногт яагаад ч олборлох боломжгүй. 201******* оны 0******* сард манайхаас станцад өгсөн нүүрсний өдөр тутмын мэдээ хэргийн материалд байгаа шүү дээ. Хэрүүл хийсэн тухайн 24-ний өдөр нь манайх үйл ажиллагаа явуулаагүй. Бид ямар нэг хулгайн үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлага, агуулга хоёр зөрүүтэй харагдаад байна. Ашиглах гэдэг бол тодорхой үр шимийг бий болгох л субьектив үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагааны үр дүнд ашиг л олох байсан. Эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрх үүсэхгүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Иргэний хуулийн 497.1-ээр нэхчихээд, ашиглагчийнхаа хүрээнд үр ашгаа олох байсан гэж тайлбараа гаргаад байгаагаас нь харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, процессын хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж харахаар байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнээр нүүрсээ борлуулахын тулд хөрс хуулах, олборлолт хийх, боловсруулах, тээвэрлэх гэх мэт дараалал бүхий ажлуудыг заавал гүйцэтгэнэ. Зөвхөн ашиглах субьектив үйл ажиллагааны үр дүнг л шаардах эрхтэй. Тиймээс гэм хортой холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээд шүүхэд тайлбарласан тайлбараас харахад Иргэний хуулийн *******3.1-д огт хамаарахгүй байгаа юм. Газрын хэвлийд байгалийн шинжээрээ байгаа нүүрс бол *******3.1-д заасан аль нэг этгээдийн өмч байх боломжгүй. МУ-ын Үндсэн хуулийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасны дагуу өнөөдөр газрын хэвлийд байгалийн шинжээрээ байгаа зүйлийг миний өмч гэж маргах, үүнийг миний эд хөрөнгөд гэм хор учирсан гэж шаардах эрхгүй гэж үзэж байна. Гуравдугаарт, “Топсүрвэй” ХХК болон “Майнинг конвейр транспорт” ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэгт хамааралтайгаар шинжээчээр томилогдсон асуудал огт байхгүй. Тиймээс эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтайгаар авагдсан нотлох баримт биш. Үүнийг практик дээр үнэлдэггүй. Эрүүгийн журмаар авагдсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломж байхгүй. Ашиглах эрх нь эд хөрөнгийн эрх биш болохыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 12 сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийн талаарх нэмэлт тайлбартаа ...Б.Чимид, С.Нарангэрэл, Д.Батболд нарын хууль зүйн тайлбар, номоос иш татаж тайлбараа өгсөн. Үүнээс харахад манайх ашиглагч мөн. Мөн газрын хэвлийд байгалийн шинжээрээ байгаа нүүрсийг өмчилнө, эд хөрөнгө болгож авна гэж байхгүй. Зөвхөн ашиглана, үр шимийг нь хүртэнэ гэж байгаа. Дээрх тайлбаруудаас нь харахад гэм хорын хохирол нэхэмжлэх эрх байхгүй. Дөрөвдүгээрт, ашиглах эрх нь үүсмэл эрх ба хоёрдогч шинжтэй. “*******” ХХК-ийн ашигладаг тусгай зөвшөөрөлтэй талбайн газрын хэвлий дор байгаа байгалийн баялаг хэлбэрээрээ байгаа нүүрс нь “*******” ХХК-ийн эд хөрөнгө биш байх тул тус компани нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд биш бөгөөд эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх боломжгүй. Тавдугаарт, Хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өнөөдөр хулгайлсан гэж яриад байна. Хулгайлсан бол бид өнөөдөр энд иргэний шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй. Бид бусдын талбайд зөвшөөрөлгүй нэвтэрч орсон үйлдэлдээ хариуцлага тооцуулсан. Шинжээчийн ************** тоот дүгнэлтэд “2307.5 тонн нүүрс олборлосон нь тогтоогдож байна. 1 тоннд ногдох өртөг нь 14 741 төгрөг байна” гэсэн нь асуултад бүрэн хариулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бид 1 тонн нүүрс олборлоход ямар хэмжээний зардал гарах вэ гэж л асуусан. 12 *******00 төгрөг гэж байгаа нь НӨАТ тооцоогүй дүн. Нэхэмжлэгч тал шинжээчийн энэ дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж тайлбарлаад байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт, мөн үүнийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаагүй. Энэ шинжээчийн дүгнэлт нь энэ иргэний хэрэгтэй хамааралтайгаар авагдсан ганц нотлох баримт мөн. Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлохын тулд өөрт байгаа баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Баримтаа шинжээчид гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Үүргээ биелүүлээгүйгээс болж шаардлагаа нотолж чадахгүй байх нь хэргийн оролцогчийн өөрийнх нь л асуудал болохоос биш аль нэг талыг буруутгах асуудал байхгүй. Зургаадугаарт, манай компани 1 тонн нүүрсний өөрийн өртөг болох 14 741 төгрөгийн *******0 хувийг хөрс хуулалтад зарцуулдаг тооцоо байгаа. Энэ нь мөн аудитлагдсан санхүүгийн тайлан дээр байгаа. Өөрөөр хэлбэл, бид 2307.5 тонн нүүрс олборлохын тулд 20 407 530 төгрөгийг хөрс хуулалтын зардалд зарцуулсан гэсэн үг. Хөрс хуулалтад хамгийн их зардал гардаг. Долоодугаарт, “Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хороо арилгуулахаар шаардсан нөхцөлд гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх шаардлага гаргаж байгааг хариуцагчийн өмгөөлөгч нь зөвшөөрөөд байсан” гэж яриад байна. Манай талаас “урт хугацаанд маргалдаад яах вэ, хамтарч ажиллаж байсан учир ойлголцох боломж байвал ойлголцоорой” гэдгийг надад хэлсэн юм. Мэтгэлцэх болоод энэ зарчим нь хангадвал үүнээс гарах үр дагаварт нь 510.1-д зааснаар өмнөх байдалд нь сэргээгээд, тээвэрлэхгүйгээр холбогдох нүүрсийг өгч болох юм гэсэн санааг хэлсэн болохоос биш би хариуцагчийн өмнөөс эвлэрэх юм уу, эсхүл байр суурийг шууд илэрхийлэх боломжтой субъект би биш. Наймдугаарт, хэрэгт “*******” ХХК-ийн маркшейдерийн хэмжилт баталсан зураг байхгүй. Харин өмнө нь”*******” ХК-д ажиллаж байгаад “*******” ХХК-д ажилд орсон гэх С.Эрдэнэбат гэж хүний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******т файлаар өгсөн зургуудыг энэ хэрэгт өгчихсөн. Тэр файл нь хэн ч засвар хийх боломжтой юм байна лээ. Энэ файлыг эцсийн байдлаар компанийн удирдлага уулын ажлын төлөвлөгөө болно гээд баталгаажуулдаг. С.Эрдэнэбат гэж хүний *******т өгсөн зургууд баталгаажсан уулын ажлын төлөвлөгөө биш юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, гэм хорын хохирол шаардах эрхгүй этгээд шаардсан. Түүнчлэн хариуцагчийг талбай руу орж олборлолт хийсэн гэдгийг нотолж чадаагүй. 201******* оны 04 сарын 1*******-аас хойш харуул хамгаалалттай байсан тухайн объектоос 15 000 тонн нүүрс аваад гарах боломжгүй гэдэг нь тодорхой. Нэг бол цахилгаан станцад өгнө. Эсхүл тэнд нь овоолоод орхихоос өөр аргагүй шүү дээ. Түүнчлэн авсан гээд байгаа 201******* оны 0******* сарын 24-ний өдөр манайх огт ажил хийгээгүй. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “******* ХК 2307 тонн гэж буруу тайлагнасан” гэж байна. 12 700 тонн нүүрсээ бусдаас нуухын тулд ямар байдлаар буруу тайлагнасан гэж нотолж байгаа юм бэ. Түүнчлэн үлдэж байгаа 13 000 орчим тонн нүүрсийг хаана борлуулсан гэж үзээд байгаа юм бэ. Үүнийг нотлох ёстой шүү дээ. Өмгөөлөгч хэт өөрийн хувийн үзэл бодлоор хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан тайлбар бүү өгөөсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг процессын хуулийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Миний хувьд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан бичиг, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2019.07.19-ний өдрийн 5/230 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019.0*******.30-ны өдрийн 01/513 дугаартай албан бичиг, “*******” ХХК-аас “*******” ХК-д хүргүүлсэн 201*******.01.23-ны өдрийн 3 дугаартай “Хамтран ажиллах гэрээг цуцлах тухай” албан бичиг, “*******” ХК-ийн 201******* оны 01-07 дугаар саруудын Уулын ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэл, “*******” ХК-ийн 201******* оны 05, 0*******, 07 дугаар саруудын нүүрс олборлолт болон хөрс хуулалтын талаарх №5, *******, 7 дугаартай Хэмжилтийн актууд, 201******* онд “Топсүрвэй” ХХК-ийн гаргасан “******* ХХК-ийн *******ы орд газар дахь уурхайн талбайд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглал, карьерын эзлэхүүн тодорхойлох геодезийн хэмжилтийн ажлын техникийн тайлан”, ******* аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 201*******.10.31-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай”, 201*******.11.07-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай”, 2019.01.07-ны өдрийн “Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоолууд, Шинжээчийн 201*******.11.1*******-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт, 2019.01.1*******-ны өдрийн 2 дугаартай нэмэлт дүгнэлт, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай 201*******.01.23-ны өдрийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.05.21-ний өдрийн 2*******5******* дугаартай дүгнэлт зэрэг баримтуудын хуулбар, “*******” ХК-ийн 2019.11.05-ны өдрийн 19/2*******2 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “*******” ХХК-ийн захирлын 201*******.10.01-ний өдрийн Б/3******* дугаар “Ажилд авах тухай” тушаал зэрэг баримтуудыг (1 дэх хх-н 3-4*******, 70 тал),

хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай итгэмжлэлүүд, 201*******.04.1*******-ны өдрийн огноотой 4 ширхэг гэрэл зураг, “Монголын алт ” ХХК-ийн 201******* оны 05-12 дугаар саруудын Уулын ажлын гүйцэтгэл, ******* аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2019.0*******.04-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол болон ******* аймгийн Прокурорын газрын прокурорын 2019.0*******.14-ний өдрийн 5/255 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “******* бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “*******” ХК-ийн хооронд байгуулагдсан “200******* онд нүүрс худалдах, худалдан авах гэрээ” болон тус гэрээний хавсралтууд болон нэмэлт өөрчлөлт, “” ТӨХК-ийн 2017.11.13-ны өдрийн 1/*******37 дугаартай албан бичиг, “” ТӨХК-ийн 201******* онд үйлдвэрлэлийн хэрэгцээнд худалдан авах нүүрсний төлөвлөгөө, “” ХК-ийн 2017-2027 оны нүүрсний хэрэглээний таац, МУ-ын Мэргэжлийн хяналт, 201*******.05.04-ний өдрийн 12/7******* дугаартай хяналт шалгалтын удирдамж, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 201*******.05.14-ний өдрийн 12/7******* дугаартай “******* ХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай” илтгэх хуудас, 201*******.05.10-ны өдрийн 01*******5570 дугаартай Шийтгэлийн хуудас, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 201*******.05.11-ний өдрийн 12-05-031-09 дугаартай “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт, Лац тавьсан тухай тэмдэглэл, Лац хөндсөн тухай тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 201*******.05.21-ний өдрийн 12-05-031-12 дугаартай “Үйл ажиллагааг сэргээх тухай” акт, “*******” ХК-ийн 201*******.05.21-ний өдрийн 1*******/73 тоот албан бичиг, “Монголын алт ” ХХК-ийн ******* мак нүүрсний уурхайн даргын 201*******.05.21-ний өдрийн А/11, 201*******.05.07-ны өдрийн 009, 201*******.05.0*******-ны өдрийн 010 дугаартай албан бичгүүд, “*******” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ш.Бямбасүрэнгийн 201*******.04.23-ны өдрийн албан бичиг, Төлбөрийн даалгавар 224, 3*******7, 379, 442, 441, 201******* оны 1-р улиралд олборлосон нүүрсний хэмжээ, “*******” ХК-аас “” ТӨХК-д 201******* оны 05, 0*******-р сард нийлүүслэн нүүрсний тайлан, “Монголын алт ” ХХК-тай хийх АМНАТатвар болон газрын түрээсийн тооцоо, зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно. (1 дэх хх-н 50, *******7-**************, 79-*******0, 192-199, 202-245 тал, 2 дахь хх-н *******0 тал)

Шүүх талуудын хүсэлтээр “Хас банк” ХХК, “ХААН банк” ХХК-ийн ******* салбаруудаас дансны мэдээлэл гаргуулах, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2020.01.15-ны өдрийн 01/31, 2019.0*******.30-ны өдрийн 01/513 дугаар албан бичгүүд, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2019.09.30-ны өдрийн 12-05-031-52 дугаар тэмдэглэл, Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай 2019.0*******.30-ны өдрийн 12-05-031-52 дугаар тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2019.0*******.30-ны өдрийн 01*******5*******57 дугаартай “Шийтгэлийн хуудас”, Төрийн сан “Орлогын дансны хуулга”, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019.0*******.30-ны өдрийн 02-031/52 дугаар “Эрх бүхий албан тушаалтны даалгавар” зэрэг баримтуудын хуулбарыг, “Монголын алт ” ХХК-аас тус компанийн 201******* оны 05-12 дугаар саруудын нүүрс олборлолт болон хөрс хуулалтын талаарх №5-12 дугаартай Хэмжилтийн актууд, тус компанийн “******* мак” нүүрсний уурхайн даргын 201*******.05.07-ны өдрийн 009, 2019.09.24-ний өдрийн А/117, 201*******.05.0*******-ны өдрийн 010 дугаартай албан бичгүүд, Ашигт малтмал ашиглалтын 14*******92А дугаартай “Тусгай зөвшөөрөл”, уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтууд, ******* уурхайн карьер нь “******* ” уурхайн 14*******92А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд нэвтэрч орсон зургууд, “Монголын алт ” ХХК болон “*******” ХК-уудын 2019.04.1*******-ны өдөр баталсан “Нөөцийн хөдөлгөөн тодорхойлсон тухай акт”, “” ХХК-ийн 14*******92А тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон нүүрсний хэмжээ тооцсон акт, *******ы нүүрсний ордын 13*******4А тусгай зөвшөөрлийн талбайд хамтран ажиллах гэрээ дүгнэсэн 2015.01.07-ны өдрийн №03, 201*******.01.11-ний өдрийн №02, 2017.01.12-ны өдрийн №2, 201*******.01.10-ны өдрийн №2 дугаартай актууд, 201******* оны эхний 4 сард олборлосон нүүрсний хэмжээ зэрэг баримтуудын хуулбарыг гаргуулах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.0*******.10-ны өдрийн ************** дугаар дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг тус тус хийсэн болно. (1-р хх-н 59-*******1, 124-132, 150-17*******, 2-р хх-н 20*******-20******* тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь тус шүүхэд хариуцагч “*******” ХК-д холбогдуулан “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 7*******2 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ. (1 дэх хх-н 1-2 тал)

            Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* болон өмгөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг явагдаж байх үед 710, 730 дугаар түвшнээс нүүрс олборлосныг шинжээч нар тогтоосон. Үүний дагуу зөрчлийн хэрэг шалгагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, зөрчлийн хэргээр оногдуулсан торгуулийг төлсөн атлаа бид нүүрс аваагүй гээд тайлбарлаад байдаг. Нүүрс аваагүй гэдгээ үндэслэлтэйгээр няцааж тайлбарлаж чаддаггүй. Мэдээж хууль бусаар авсан асуудлаа тайлан балансдаа тусгахгүй байх нь ойлгомжтой. Бодит байдал дээр 710, 730 дугаар түвшингээс нүүрс ухаад авчихсан асуудал дээр гаргасан шинжээчийн дүгнэлт бодитой гэж үзэж байна. Талуудын мэтгэлцэх зарчим бүрэн хангагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...Манай компани 710, 730-р түвшнээс ямар ч нүүрс олборлоогүй бөгөөд 750-р түвшнээс олборлож байсан нүүрс нойтон чийгтэй байсан учир 730-р түвшний хоосон орон зай буюу мөргөцөгт буулган хурааж, хатааж байсан. 201******* оны 04 сарын 1*******-аас хойш харуул хамгаалалттай байсан тухайн объектоос 15 000 тонн нүүрс аваад гарах боломжгүй. Эрүүгийн журмаар авагдсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломж байхгүй. Шинжээчийн ************** дугаартай дүгнэлт нь энэ иргэний хэрэгтэй хамааралтайгаар авагдсан ганц нотлох баримт мөн. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, гэм хорын хохирол шаардах эрхгүй этгээд шаардсан. Түүнчлэн хариуцагчийг талбай руу орж олборлолт хийсэн гэдгийг нотолж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1.     Нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч “*******” ХК-иуд нь “Хамтран ажиллах гэрээ” байгуулан тус гэрээний дагуу хариуцагч “*******” ХК нь ******* аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн 13*******4А тусгай зөвшөөрлийн талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан байх ба “*******” ХХК 201******* оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №3 тоот албан бичгээр хоёр компанийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцлах болсныг “*******” ХК-д мэдэгдэж, 201******* оны 04 дүгээр сараас хамтран ажиллахаа больж гэрээ цуцлагдсан байна. (1 дэх хх-н 1-2, 7, *******5-************** тал),

2.     Хариуцагч “*******” ХК нь хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас хойш буюу 201******* оны ******* дугаар сард нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 13*******4А тусгай зөвшөөрлийн талбайд зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх асуудлаас болж ******* аймаг дахь Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн 1*******210039******* дугаартай хэрэг нээгдэж, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 201******* оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор “*******” ХХК /*******/ нь хохирогчоор тогтоогдсон байна. (1 дэх хх-н 29 тал)

3.     Дээрх Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 201******* оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” болон 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоолуудаар “Майнинг конвейр транспорт” ХХК-ийн захирал Э.Анхбаярыг шинжээчээр томилж, шинжээчид “...дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт байр зүй, геодезийн хэмжилтээр 13*******4А дугаартай талбай дахь карьерийн эзэлхүүнийг тодорхойлж хохирлын хэмжээг тогтоох, 13*******4А дугаартай талбай дахь уурхайн олборлолтын 710 дугаар түвшний эзэлхүүнийг тодорхойлж хохирлын хэмжээг тогтоох нэмэлт шинжилгээ хийх...”-ийг тус тус даалгажээ. (1 дэх хх-н 30, 33 тал)

4.     Томилогдсон шинжээч болох “Майнинг конвейр транспорт” ХХК-ийн захирал Э.Анхбаяр нь 201******* оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн №1 тоот дүгнэлтдээ “...Хэмжилтийн үр дүнг ******* ХК-ийн 201******* оны 05 дугаар сарын уулын ажлын төлөвлөгөөний зурагтай харьцуулахад 73*******0.49 м3 нүүрс олборлосон болох нь хэмжилтийн үр дүнгээр тогтоогдлоо...” гэж, 2019 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн №2 тоот нэмэлт дүгнэлтдээ “...Хэмжилтийн үр дүнг ******* ХК-ийн 201******* оны 04 дүгээр сарын уулын ажлын гүйцэтгэлийн зурагтай харьцуулахад 5275.4 м3 нүүрс олборлосон байна. ...730 дугаар түвшингийн 73*******0.49 м3 нүүрс, ...710 дугаар түвшингийн 5275.4 м3 нүүрсний дүнг нэгтгэхэд 12*******55.*******9 м3 нүүрс болсон бөгөөд нийлбэрийг ******* хүрэн нүүрсний нягтад бодолт хийж үзвэл 12*******55.*******9х1.2=151*******7.1 тн нүүрс олборлосон болох нь тогтоогдлоо...” гэж тус тус дүгнэлт гаргажээ. (1 дэх хх-н 31-32, 34-3******* тал)

5.     ******* аймгийн Прокурорын газрын прокурор нь хэрэг бүртгэлтийн 1*******210039******* дугаартай хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсныг хянаад 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/230 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор ******* ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаасаа хэтрүүлэн ******* ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулсан буруутай үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлд заасан Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, уг зөрчлийн асуудлыг зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна. (1 дэх хх-н 5 тал)

*******.     ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь “*******” ХК тусгай зөвшөөрлийн талбайгаасаа хэтрүүлэн “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулсан тухай зөрчлийн материалыг хүлээн авч 2019 оны 0******* дугаар сарын 2*******-30-ны өдрүүдэд хянаад, зөрчилд холбогдогч “*******” ХК-ийн гаргасан дээрх зөрчил нь бүрэн нотлогдсон гэж үзэн 2019 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн 01*******5*******57 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар “*******” ХК-д 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг 10 000 000 төгрөгийн торгуулийг ******* ХК нь төлж барагдуулан зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусчээ. (1 дэх хх-н 124-132 тал)

Түүнээс гадна тус иргэний хэргийг Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 001/ХТ2021/01475 дугаар тогтоолоор “...хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй. Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг тогтоохдоо хууль бусаар олборлосон гэх 151*******7 тн нүүрсний 1 тн-ыг нь 12*******00 төгрөгөөр тооцож нэмэгдсэн өртгийн татварыг нэмж 210 492 7*******2 төгрөг гэж тодорхойлсон бол хариуцагч хөрс хуулах, нүүрсийг тээвэрлэхэд зардал гарах нь тодорхой гэж тайлбар гаргасан, үүнээс өөрөөр талууд мэтгэлцээгүй, шүүх энэ талаар тодруулж, ач холбогдол бүхий маргааны зүйл тодорхой бус, орхигдсон байна. “*******” ХХК уг хэмжээний нүүрсийг борлуулах тохиолдолд зардал гаргах нь зайлшгүй бөгөөд зохигч гэм хорын хохирлын асуудлаар мэтгэлцэж чадаагүй тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй...” гэж дүгнэн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. (2 дахь хх-н 90-95 тал) 

Иймд тус шүүх Хяналтын шатны шүүхээс хэрэг буцаж ирсэн /2022.01.1*******/-ээс хойш талуудад дээрх хэмжээний нүүрсийг олборлох, борлуулахад гарах зардалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, гэм хорын хохирлын асуудлаар мэтгэлцэх боломжийг олгох үүднээс талуудад хэрэгт гаргах санал, хүсэлт нотлох баримт байгаа эсэх, байгаа бол даруй өгөх талаар удаа дараа тайлбарлан хэлж, шүүх талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар чиглүүлэх үүргээ хэрэгжүүлсэн. (2 дахь хх-н 105-10******* тал)

Гэвч талууд дээрх зардалтай холбоотой ямар нэг нотлох баримт ирүүлээгүй учраас 2022 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн шүүх хуралдаанаар “...талуудын мэтгэлцэх эрхийг хангах зорилгоор нэхэмжлэгч, хариуцагч нарыг 151*******7.07 тонн нүүрсийг борлуулахад гарах зардалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжийг олгох үүднээс...” шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шийдвэрлэсэн боловч хэн алин нь ямар нэг бичгийн нотлох баримт ирүүлээгүй болно. (2 дахь хх-н 143-15******* тал) 

Харин 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн 13*******/ШТ2022/00019 дугаар шүүхийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээчид “...******* ХК-ийн 2017, 201******* оны санхүүгийн баримтанд үндэслэж 151*******7.07 тонн нүүрсийг газрын хэвлийгээс олборлож, худалдан борлуулахад хэдэн төгрөгийн зардал гарах вэ...” гэсэн асуултад хариулж дүгнэлтээ гаргахыг даалгаж, мөн хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгах үүрэгтэй талаар дурдаж шийдвэрлэсэн. (2 дахь хх-н 1*******5-19******* тал) 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Л.Алтанцэцэг 2022 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн ************** дугаартай “...Э.Анхбаяр шинжээчийн дүгнэлтээс үзвэл ******* ХК нь ...730 дугаар түвшнээс 73*******0.49 м3 буюу **************5*******.59 тн нүүрс, ...710 дугаар түвшнээс 5*******75.4 м3 буюу *******330.4******* тн нүүрс, нийт 151*******7.07 тн нүүрс олборлосон гэсэн байгаагаас шинжилгээгээр 2307.5 тн нь тогтоогдож байна. Мөн шинжилгээнд ирүүлсэн ******* ХК-ийн 2017, 201******* оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар олборлосон нүүрсний өртөг нь 1 тн-д 14741.25 төгрөг, 147*******5.40 төгрөг байсан байна. Нийт 2307.5 тн нүүрсийг олборлож, худалдан борлуулахад 34 054 352.*******0 төгрөгийн зардал гаргасан байна...” гэсэн дүгнэлтийг гаргаж тус шүүхэд ирүүлсэн бөгөөд талуудаас энэхүү дүгнэлттэй холбоотой хүсэлт, санал ирээгүй болно.  

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх ************** дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч “...шинжээч нь шинжээчид тавьсан асуултад хариулахгүй, нүүрс олборлолтод дүгнэлт хийж, асуултаас гажсан дүгнэлт гаргасан. Бид нэг тонн нүүрсийг 12*******00 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргасан байхад нүүрсний өртөг нэг тоннд 147*******5, 14741 төгрөг гэж дүгнэлт гаргахаар хасах дүнтэй гарч байна. 15000 тонн нүүрс олборлосон асуудалд тухайлан гарсан зардлыг шинжилж дүгнэхгүйгээр нийтээр нь авч үзэж, өртгийг тусгасан нь буруу болсон...” гэж, харин хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “...Шинжээч нь шинжлэх ухааны нарийн тооцооллын дагуу дүгнэлтээ гаргадаг, асуултад бүрэн хариулсан. Энэ шинжээчийн дүгнэлт нь энэ иргэний хэрэгтэй хамааралтайгаар авагдсан ганц нотлох баримт мөн. Шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа 2307.5 тонн нүүрсийг аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэж гаргасан. Тиймээс талууд шинжээчийн дүгнэлтийг үнэн, худлаа гэж дүгнэх нь хууль зүйн болоод шинжлэх ухааны түвшний хувьд боломжгүй. Тиймээс энэ ************** дугаартай дүгнэлтийг үнэлэх боломжтой...” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Л.Алтанцэцэгийн гаргасан 2022 оны ******* сарын 12-ны өдрийн ************** дугаартай дүгнэлтэд:

- Шинжээч нь “*******” ХК-ийн олборлосон нүүрсний хэмжээг тогтоохдоо тус компанийн зөвхөн “******* бүсийн эрчим хүчний станц” ТӨХК-д 2015-2021 онуудад нийлүүлсэн нүүрсний тайланг үндэслэж олборлосон нүүрсний хэмжээг тогтоосон,

- 1 тонн нүүрс олборлоход гарсан өртөг /НӨАТ-гүй/ нь 14741.25 төгрөг болон 147*******5.40 төгрөг гэж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тухайн үеийн зах зээл дэх нэг тонн нүүрсний газар дээрх үнэ болох 12*******00 төгрөгөөс давсан байдлаар тусгасан зэрэг нь дээрх дүгнэлтийг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шинжээчийн ************** дугаартай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 151*******7.07 тонн нүүрсийг газрын хэвлийгээс олборлож, худалдан борлуулахад хэдэн төгрөгийн зардал гарах талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй шалтгаанаа “...Нүүрсний дээр байгаа хөрсний зузаан, ямар техник технологи ашиглах зэргээс шалтгаалж зардал янз бүр гарна. Хөрсийг хамтран ажиллах гэрээний хүрээнд “*******” ХК хуулсан. Бид ямар ч хөрс хуулаагүй учир биднээс зардал гарахгүй шүү дээ. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу хөрс хуулж, олборлож, тээвэрлээд, борлуулсантай холбоотой зардлаа өөр бие даасан хэргээр буюу өөрсдөө нэхэмжлэгчээр оролцоод, хариуцагчаар “*******” ХХК-ийг татсан тусдаа хэргээр явж байгаа...” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий цаг хугацаа буюу 201******* оны 04-0******* саруудад “*******” ХХК нь хөрс хуулах болон нүүрс олборлох үйл ажиллагааг явуулж байгаагүй үйл баримт тогтоогдож байна.

Иймд тус шүүх талуудыг 151*******7.07 тонн нүүрсийг газрын хэвлийгээс олборлож, худалдан борлуулахад хэдэн төгрөгийн зардал гарахтай холбоотой бичгийн нотлох баримт гаргаж өгөх боломжоор буюу шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцэх боломжоор тус тус хангасан, мөн энэ асуудлаар шинжээч томилсон, мөн талуудыг гэм хорын хохирлын асуудлаар мэтгэлцэх боломжоор хангасан бөгөөд шүүх хуралдаанд талууд энэ талаар хангалттай мэтгэлцсэн болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас дээрх тонн нүүрсийг газрын хэвлийгээс олборлож, худалдан борлуулахад тодорхой хэмжээний зардал гардаг талаар, хариуцагч талаас мөн зардал гардаг гэж тус тус шүүх хуралдаанд мэтгэлцдэг боловч дээрх зардлын талаар талуудын хэн алин нь бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх 151*******7.07 тонн нүүрсийг газрын хэвлийгээс олборлож, худалдан борлуулахад гарах зардлыг тодорхойлох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 000 000 төгрөгөөр торгуулсан тухайгаа “...Бид бусдын талбай руу чийгтэй нүүрсээ оруулж хураасан, үүнийгээ зөрчил юм байна гэдгээ зөвшөөрч 10 000 000 төгрөгөөр торгуулсан...” гэж тайлбарладаг.

Гэвч хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газраас зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчилд холбогдогч буюу хариуцагч “*******” ХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баясгалангаас авсан мэдүүлгээс үзвэл тэрээр тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлолт явуулсан болохоо зөвшөөрсөн байх тул хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнээс гадна иргэний хэргийн шүүх нь зөрчлийн хэрэг хянан шалгасан ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд зөвхөн зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирол гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болдог.

Хариуцагч талын өмгөөлөгч “...******* ХХК-ийн ашигладаг тусгай зөвшөөрөлтэй талбайн газрын хэвлий дор байгалийн баялаг хэлбэрээрээ байгаа нүүрс нь ******* ХХК-ийн эд хөрөнгө биш байх тул тус компани нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд биш бөгөөд эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх боломжгүй...” гэж маргадаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасан байгаа хэдий ч мөн хуулийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг” ойлгоно гэж, 27 дугаар зүйлийн 27.1 болон 27.1.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглана гэж тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаас үзвэл төр нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх /тусгай зөвшөөрөл эзэмших/-ийг бусад этгээдэд хуульд заасан нөхцөл журмын дагуу олгодог, тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг дээрх хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах үүрэгтэй, харин энэ үүргээ зөрчиж ашигт малтмалыг ашиглаж бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан бол энэ нь хууль бус үйлдэл болохоор байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 13*******4А тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх тул хуулийн дагуу эд хөрөнгийн эрхээ эдлэх бөгөөд өөрийн зөвшөөрлийн талбай дахь эзэмшлийн зүйлийг нь бусад этгээд хууль бусаар олборлон авч гэм хор учруулсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.  

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан “Майнинг ковейр транспорт” ХХК-ийн шинжээчийн 201******* оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн №01 тоот дүгнэлт болон 2019 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн №02 тоот нэмэлт дүгнэлт, “Топсүрвэй” ХХК-ийн гүйцэтгэсэн “*******” ХХК-ийн *******ы орд газар дахь уурхайн талбайд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглал, карьерийн эзэлхүүн тодорхойлох геодезийн хэмжилтийн ажлын техникийн тайлан, ******* ХК-ийн 201******* оны 01-0******* саруудын уулын ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн маркшейдерийн зураглал, ******* аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/230 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2019 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, холбогдогчоос авсан мэдүүлэг, мөн өдрийн 01*******5*******57 дугаар “Шийтгэлийн хуудас” болон бусад бичгийн баримтуудаар “*******” ХК нь тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж, нийт 151*******7.07 тонн нүүрсийг олборлосон зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй “өмнө нь олборлосон байсан чийгтэй нүүрсээ нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайд буулган хатаагаад буцааж авсан, газрын хэвлий дор байгалийн баялаг хэлбэрээрээ байгаа нүүрс нь ******* ХХК-ийн эд хөрөнгө биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй, гэм хор учруулаагүй” гэх  татгалзлууд нь үндэслэлгүй байхаас гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 3******* дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч талыг татгалзлын үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь дээрх хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд бусдын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх тул хариуцагч “*******” ХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй” гэж заасан байхаас гадна мөн хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоодог.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үнэ 210 492 7*******2 төгрөгийг тооцохдоо 151*******7.07 тонн нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор нэг тонн нүүрсний газар дээрх үнэ болох 12*******00 төгрөгөөр тооцож 191 357 0*******2 төгрөг болсон, үүн дээр нэмэгдсэн өртгийн татварыг шингээж 210 492 7*******2 төгрөг гэж тодорхойлж нэхэмжилдэг.

Гэвч нэхэмжлэгч нь 191 357 0*******2 төгрөг дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрхэн, хэдэн хувиар тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байхаас гадна Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар гэх бөгөөд албан татварыг эд хөрөнгөд учирсан бодит хохиролд оруулан тооцох боломжгүй гэж үзэв.

Иймд эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоохдоо нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж тооцох үндэслэлгүй байх тул 151*******7,07 тонн нүүрсийг нэг тонн нүүрсний газар дээрх үнэ болох 12 *******00 төгрөгөөр тооцон бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх хохирлыг 191 357 0*******2 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

Гэвч нэхэмжлэгч нь учирсан хохирлоо бусдад зарж борлуулсан үнээр тооцож нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байхаас гадна 151*******7,07 тонн нүүрсийг бусдын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлоход цаг хугацааны хувьд багагүй хугацаа шаардагдах бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК нь хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас хойш өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд харуул хамгаалалт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийн талбайгаа бусдын халдлагаас хамгаалах арга хэмжээг авах хуульд заасан ерөнхий үүргээ биелүүлээгүй байх бөгөөд энэ нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч “*******” ХК-ийн хариуцан төлөх гэм хорын хохирол болох 191 357 0*******2 төгрөгийг 30 хувиар /57 407 124,******* төгрөг/ багасгаж, хариуцагч “*******” ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 133 949 957,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7******* 542 *******04,******* төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч “*******” ХК-ийн ХААН банкин дахь 5405073701 тоот харилцах дансыг 210 492 7*******2 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 13*******/ШТ2019/00025 дугаартай тогтоол нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.*******1 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******27 700 /133 949 957.4 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр тус хэрэгт шинжээч томилсон бөгөөд шинжээчийн зардлыг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр талуудад хуваарилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд шинжээчийн зардалд гарсан *******00 000 төгрөгийн 30 хувьтай тэнцэх 240 000 төгрөгийг нэхэмжлэгчээс, үлдэх 5*******0 000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан дахь 100900012005 тоот харилцах дансад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 11******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 133 949 957.4 /нэг зуун гучин гурван сая есөн зуун дөчин есөн мянга есөн зуун тавин долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7******* 542 *******04.******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.*******1 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******27 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 5******* дугаар зүйлийн 5*******.2-т зааснаар шинжээчийн зардалд  нэхэмжлэгч “*******” ХХК-иас 240 000 төгрөгийг, хариуцагч “*******” ХК-иас 5*******0 000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан дахь 100900012005 тоот харилцах дансад оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч “*******” ХК-ийн ХААН банкин дахь 5405073701 тоот харилцах дансыг 210 492 7*******2 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 13*******/ШТ2019/00025 дугаартай тогтоол нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА                                                    

                                            ШҮҮГЧИД                             С.ГАНЧИМЭГ                                                                                                                 

                                                                                            Г.УРТНАСАН