| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2022/00169/И |
| Дугаар | 103/ШШ2022/00446 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2022/00446
2022 10 27 103/ШШ2022/00446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,500,571 төгрөг, зээлийн хүү 13,43*******,5*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,44*******,42******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг нийт 2*******,400,279 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаасан иргэний хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь тус банкны ******* салбараас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр №ЭГ/ тоот зээлийн гэрээ байгуулан 15,965,197 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,02*******,423 төгрөг, зээлийн хүү 1,**************7,791 төгрөг нийт 3,916,214 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч /2314 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 13,500,571 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,43*******,5*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,44*******,42******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг нийт 2*******,400,279 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Өмнө нь энэ хэрэг шүүх хурлаар ороод хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэргийг дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Өмнөх хойшилсон хурал дээр хариуцагч талаас үндсэн төлбөрөө төлж, хүүг хасаж тооцох санал тавьсан. Уг хүсэлтийг дээд газар руугаа илгээсэн боловч боломжгүй гэж үзсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн дагуу хуулийн зохицуулалтыг маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг тогтоосон нь үндэслэлгүй байна гэж үзсэн, үүнийг дэмжиж байна. Зээлийн гэрээн дээр 90-ээс дээш хоног хэтэрвэл шүүхэд өгөх ёстой гэсэн журам заалт байхгүй. Хариуцагчийн хувьд манай банкны зээл хариуцаж байсан тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тийм учраас өөрөө тодорхой үүрэг хариуцлага хүлээх тухай мэдэж байсан, мэдсээр байж зээлээ төлөхгүй байгаа, бүх зүйлд банкийг буруутгаж байгаа нь буруу гэж үзэж байна гэв.
Хариуцагч Б. итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өмнө нь уг хэрэг шүүхээр 1 удаа хэлэлцэгдсэн, давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсэн. Ингэж ирэхдээ 2 үндэслэлээр ирсэн. Нэгдүгээрт зээлийн гэрээн дээр 3 янзын тоо бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл 14,465,996.************** төгрөг, мөн 1,500,000 төгрөгийн зээл олгов гэсэн мөртлөө нийт үнийн дүн нь 15,965,196.************** төгрөг гэсэн байгаа. Эдгээр үнэлгээнүүдийн үндэслэлийг тодорхой тайлбарлах, хөөн хэлэлцэх хугацаан дээр талууд мэтгэлцэх, өмнө нь авсан зээлтэй холбоотой зээлийн хүү нь давхар бодогдоод байна уу гэсэн үндэслэлээр буцсан байдаг. Түүнээс биш хөөн хэлэлцэх хугацаа тооцсон нь буруу байна гэсэн үндэслэлээр буцаагүй гэж магадлалын тухайд ойлгогдож байна. Хариуцагч Б. өмнөх шүүх хуралдаан дээр өгч байсан тайлбарыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дэмжиж байна. Б. нь ******* банкнаас 2007 оноос эхлэн удаа дараа цалингийн зээл авч байсан. Гэхдээ зээл авахдаа өөрөө тухайн банкинд ажиллаж байсан. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийг авахдаа өмнөх зээлийн үлдэгдлийг тооцуулах замаар зээл авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Гэхдээ энэ хэрэг маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа гэж зайлшгүй байх ёстой. Хариуцагчийн өмнө нь өгч байсан тайлбараар ******* банкны шаардах эрх нь уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар мөн дууссан гэж тайлбарладаг. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.7 дэх хэсэгт зээлийн гэрээ 36 сар байна гэж заасан. Тэгэхээр энэ зээлийн гэрээний 36 сарын хугацаа дуусмагц зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дууссан. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно гэсэн үндэслэлийг буюу зээлээ төлөөгүй хугацаанаас эхлэн тооцох хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Шаардах эрхийн хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Зээл авсан өдрөөс эхлэн 36 сарын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа байна гэж тооцож байна. Дээр нь хариуцагчийн өгсөн тайлбарт зээлийн гэрээн дээр хэрвээ зээлийн төлбөр эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн тохиолдолд 90 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүснэ гэж тодорхой заасан байгаа нь хариуцагчийг зээлээ төлөх ёстой байсан өдөр нь хэтэрмэгц шаардлага гаргах эрх нь үүссэн гэж бодох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах тодорхой журам байхгүй гэсэн. Тийм учраас банкны зүгээс хариуцагчийг яг хэдийд шүүхэд өгөх үү гэдэг нь ойлгомжгүй байгаа учраас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасан үндэслэл байгаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байна. Хариуцагчийн зүгээс 201******* он хүртэл ******* дүүргийн ******* банкны салбарт удаа дараа ажилдаа эргэж орох тухай хүсэлтээ гаргадаг байсан. Ингээд 201******* оноос хойш буцаж ажилд орох нөхцөлгүй болсон учир дахин тухайн банкин дээр ирээгүй гэж тайлбарладаг. Үүнээс хойш Б. нь ******* дүүрэгт байх гэрийн хаяг дээрээ байсан, мөн Батширээт сум руу ирж очин байсан, миний тодорхой хаягийг мэддэг байсан, ******* дүүрэгт байх ах, эгч нар маань тодорхой хаяг дээрээ байсан учраас надад зээл төлөх талаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан гэж хэлдэг. Ийм учраас ******* банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусмагц хариуцагчид мэдэгдэх хуудас өгч, зээлийг эргэн төлүүлэх, үгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өмнө нь өгсөн тайлбараа дэмжиж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хариуцагч Б. нь шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь 2022 оны 3 дугаар сарын 2*******-ны өдөр 5770/73/22 тоот итгэмжлэлээр банкийг шүүхэд төлөөлөх эрхийг Н.*******т, хариуцагч Б. нь 2022 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийн итгэмжлэлээр өөрийгөө төлөөлөх эрхийг Т.ад тус тус олгожээ. /хх-ийн ******* хуудас/
3.Хариуцагч Б. нь ******* банкны ******* салбараас 2014 оны ******* дугаар сарын 12-ны өдөр 16,000,000 төгрөгийн зээл авсан байх ба энэ зээлийн үлдэгдэл 14,465,197 төгрөг дээр 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/ тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээлийг нэмж авч нийт 15,965,197 төгрөгийн зээлийг 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан байна. /хх-ийн 9-13 хуудас/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1-т зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байх ба талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/ тоот дугаартай зээлийн гэрээний 2.1.6-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно, 2.1.7-д Зээлийн гэрээний хугацаа: ..,зээлийн ашиглах хугацаа 36 сар, Энэхүү гэрээний 2.1.1.2-т зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно. Зээлдэгч зээлийг энэ хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг банктай зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу тохиролцоно. 2.4.4-т Зээлдэгч зээлийг гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ. Дээрх талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцооноос дүгнэж үзэхэд нэмж 1,500,000 төгрөг авсан өдөр буюу 2015.4.14-ний өдрөөс зээлийн гэрээний хугацааг тоолж эхлэх бөгөөд гэрээний 2.1.7, 2.4.4-т зааснаар гэрээний үргэлжлэх хугацаа 36 сар, 36 сарын дотор багтаан зээлийг бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлж зээлийг бүрэн төлж дуусгах хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.
2015.4.14-ний өдрөөс гэрээний хугацааг тоолоход зээлийг бүрэн төлж дуусгах хугацаа буюу гэрээ үргэлжлэх 36 сарын хугацаа 201*******.4.14-ний өдөр дуусаж, энэ өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж байна. Шаардах эрх үүссэн өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацааг тоолоход 2021.4.14-ний өдөр дуусах байсан боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага зээлдэгч Б.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2020 оны ******* дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байх тул хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,500,571 төгрөг, зээлийн хүү 13,43*******,5*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,44*******,42******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг нийт 2*******,400,279 төгрөгийг гаргуулж ******* банкны ******* салбарт олгохоор шийдвэрлэв. /хх-ийн 15-16 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 299,951 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус зааснаар ******* овогт ******* аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,500,571 төгрөг, зээлийн хүү 13,43*******,5*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,44*******,42******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг нийт 2*******,400,279 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 299,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ