Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 142/шш2022/01034

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 30 142/ШШ2022/01034

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А. Р ХХК /утас7/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.М т /утас: / холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс үүдэлтэй хохирхол нийт 43 121 023 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: АР ХХК-иас урьдчилгаанд тооцуулсан машины төлбөр 15 500 000 төгрөг гаргуулах,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х ,

Хариуцагчийн өмгөөлөгч О.С ,

Гэрч Г.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АР ХХК нь С.М холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг, гэрээний үүрэгтэй холбоотой хохирол нийт 43 121 023 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани нь Содномцэрэнгийн Майнбаяртай 2020 оны 07 сарын 18-ны өдөр №УТ2007/13 тоот санхүүгийн /лизинг/ түрээсийн гэрээ (автомашины түрээсийн гэрээ гэх нэртэй) байгуулан улсын дугаар 6425УАН, Volkswagem Touareg автомашиныг худалдсан. С.М нь 2020 оны 08 сарын 3, 4-ны үед манай компанийн инженер Г.Б-тэй утсаар холбогдон гол туулсан чинь ус руу ороод унтарчихлаа гэж ярихад Б нь асааж болохгүй, уснаас гаргаад ачлагын машинаар засварын газарт үйлчилгээнд оруулах хэрэгтэй" гэж хэлсэн байдаг. Түүнчлэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр машиндаа үйлчилгээ хийлгэхээр манай компани дээр ирсэн бөгөөд машин нь усанд орсон, агаар шүүгч норсон, хөдөлгүүр доголдолтой байсан. Манай компанийн инженер Б машины хөдөлгүүрийг яаралтай задлаж үзэх хэрэгтэй байна, дээр ярихад ус туулж байсан чинь унтарчихлаа гээд байсан, яаж асаасан, хөдөлгүүрээс ус гарсан уу гэхэд, 2 дугаар цилиндрээс ус гарсан гэж хэлсэн. Г.Б хөдөлгүүр чинь дугараад байна даа, яаралтай оншилгоонд оруулж задлаж үзэх хэрэгтэй байна гэхэд, тоохгүй зүгээрээ гээд хөдөлгүүрийн тос, шүүр, агаар шүүгч, 1 дүгээр цилиндрийн катушкийг солиулаад явсан. 4-5 хоногийн дараа манай борлуулагч Б.Б-Э рүү яриад энэ машин чинь хамаг тос мос нь гоожоод зогсчихлоо энийгээ ирж ав гэж хэлсэн. Түүнчлэн манай компанийн менежер Б.Урантогос утсаар холбогдож машиныг оношилогоонд оруулахыг хэлсэн боловч машиныг авчирч оношилогоонд оруулахгүй байсан тул бид дахин холбогдож асуудлын талаар тодруулахад машин аваачиж чадахгүй, та нар өөрсдөө ирж аваад ямарч байсан оношилгоонд оруулчих гэж ярьсны дагуу машиныг өөрсдийн зардлаар ачуулж авчирсан. Түүнчлэн машиныг оношилгоонд оруулахаар 9111-7825 гар утас, [email protected] цахим шуудан, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/80 албан тоотоор мэдэгдэж, хамтарч оношилгоонд оруулахар тохиролцсон боловч хөл хорионоос шалтгаалж, С.М-ынхүсэлтээр Содномцэрэнгийн Б-тэйхамтран 2021.01.22-2021.01.25-ны хооронд тус машины Монгол дахь албан ёснь төлөөлөгчийн газар Таван богд моторс ХХК компанийн Вольксваген засварын төвд оношилгоонд оруулсан. Оношилгоо нь ...Хөдөлгүүрийн доод анги буюу хөдөлгүүрийн блок, касчер, насос, АС мотор жанамны суурь хагарсан, 1, 2 цилиндрийн шатун гулзайсан хугарсан, 1-р цилиндрийн орох гарахын клапан гулзайсан, моторын духны хар таг, жийргүүд солих шаардлалатай болсон байна. Автомашин нь моторт ус орсноос болж дээрх эвдрэлүүд гарсан. Хөдөлгүүрийн блок солигдохгүй ба бүтэн мотороор солигдоно. Шинэ моторын үнэ 220 000 000 төгрөг, үүнд солих ажлын хөлс ороогүй болно гэх дүгнэлт гарсан. Бид оношилгоог С.М 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 01/35 тоот албан бичгээр хүргүүлж, хохирлоо барагдуулахыг мэдэгдсэн боловч барагдуулахгүй, манай компанийн ажилчдын утсыг авахгүй, хохирлоо барагдуулахаас илт зайлсхийж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Манай компани тус автомашиныг С.М 57 000 000 төгрөгөөр Санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдаж урьдчилгаа 15 500 000 төгрөгөнд SAI маркын машиныг тооцож авсан. Үлдэгдэл төлбөр болох 41 500 000 төгрөгийг сар бүр 2 584 000 төгрөгөөр төлж барагдуулахаар байсан боловч төлж барагдуулахгүй хохироож байна. С. М нь өөрийн буруутай үйлдсээс болж автомашиныг эвдэж, эвдрэлийг засуулахад дээрх оношилгоогоор 220 000 000 төгрөг байна. Гэвч манай компанид учирч байгаа бодит хохирол нь гэрээний үлдэгдэл төлбөр 41 500 000 төгрөг, 2020.07.18-2020.07.29-ны өдрийн хооронд гэрээний дагуу төлөх хүү 532 583 төгрөг, Эрдэнэт хотоос ачуулж ирсэн 700 000 төгрөг, буулгалт 60 000 төгрөг, оношилгооны 328 440 төгрөг нийт 43 121 023 төгрөг ба улсын дугаар 6425 УАН, Volkswagem Touareg автомашиныг Содномцэрэнгийн М шилжүүлж, бодит хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Иргэн Содномцэрэнгийн М-аас 43 121 023 (дөчин гурван мянга нэг зуун хорин нэгэн мянга хорин гурван) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч АР ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ...Хариуцагчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С.М нь нэхэмжлэлийн тайлбарт ... машиныг хүлээлцэх үед уг машины мотор кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нэлээн удсан, удахгүй маргааш нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэгээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 08 дугаар сарын 07-нд машин эвдэрсэн. АР ХХК нь мотор кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн юм гэх тайлбарыг өгсөн байдаг. Энэ нь үндэслэлгүй тайлбар байна. Учир нь манай компани ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй машин худалдаалдаггүй, лизингээр худалдаалж байгаа машин эвдрэл гэмтэлтэй бол лизинд хамрагдахгүй. Учир нь АЛ Эс Си ХХКомпанитай 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан № ХХАГ/З-АЗ-07-43 тоот гэрээ, техникийн үзлэг оношилгоо, үнэлгээний хуудас, баталгааны хуудас зэрэг болно. Түүнчлэн нэхэмжлэлд дурьдснаар АЛ Эс Си ХХКомпанийн инженер Г.Б-тэй утсаар холбогдон гол туулсан чинь, ус руу ороод унтарчихлаа гэж ярьсан байдаг... гэжээ.

Нэхэмжлэгч АР ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч С.М нь 2021 оны 5 сарын 10-ны өдрийн нэхэмжпэлд өгсөн хариу тайлбартаа ... Машиныг хүлээлцэх үед уг машины мотор, хропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээн удсан. Удахгүй, маргааш, нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэтээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн юм гэх тайлбарыг өгсөн байдаг. Энэ тайпбар нь үндэслэлгүй юм. Учир нь Авто рент ХХК мь Санхүүгийн түрээс буюу Лизингээр машин худалдсан. Лизингээр худалдаалж байгаа машин нь дараах шаардлагьг хангасан байдаг. Үүнд:

1. А Л Э С ХХК-ийн Худалдах, худалдан авах гэрээнин 3.4-д зааснаар мотор, хропонд 1 жилийн баталгаа олгосон байдаг.

2. Техникийн үзлэг, оношилгоо хийгдсэн байдаг,

3. Баталгааны хуудас олгосон байдаг,

Дээрх баримтууд нь хэргийн материалд авагдсан байгаа.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Мотор, хроп нь эвдэрхий машин өгсөн" гэдэг нь үндэслэлгүй бопох нь тогтоогдож байна. Мөн АР ХХК нь тухайн машинаа буцаан авч, засварын газраар засуулсан болох нь нэхэмжлэлд болон бусад нотлох баримтаар нотлогдож байна гэсэн байдаг. Манай компанид тухайн машиныг засуулсан зүйл байхгүй. Харин тухайн машины эвдрэлийн шалтгааныг хариуцагч талын итгэмжлэгдсэн төпөөлөгч С.Б-тэйхамтран 2021 оны 01 сарын 25-ны өдөр оношлуулсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: АР ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. С.М миний бие 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр АЛ эс си-с өөрийн өмчлөлийн приус 20 маркийн суудлыг машиныг 7.500.000 төгрөгөнд тооцож 2011 онд үйлдвэрлэгдсэн 64-86 УБИ улсын дугаартай Тоуоtа SAI маркийн машиныг 18 500 000 төгрөгөөр худалдан авч үлдэгдэл 11 000 000 төгрөгийг АР ХХК-иас 6 сарын хугацаатай зээлж төлж дуусгасан юм. Дараа нь дээрхи машинаа томруулахаар шийдэж АР ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 18-нд лизингээр 2010 онд үйлдвэрлэгдсэн 65-25 УБН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн машиныг 58 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үнийн дүнд Тоуоtа SAI маркийн машинаа 15 500 000 төгрөгөнд тооцож өгөөд үлдэгдэл мөнгийг зээлээр төлөхөөр тохирсон. Машиныг хүлээлцэх үед уг машины мотор кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээд удсан. Удахгүй маргааш нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэгээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн. АР ХХК нь надад мотор кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн юм. Тэгээд уг компани 2020 оны 8 дугаар сарын 28-нд машинаа буцааж авсан. Надад мотор кроп нь эвдэрхий машин худалдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч буцааж авсан тул би машины төлбөр болон бусад зардлыг төлөх ёсгүй. Харин би машины төлбөрт төлсөн 15 500 000 төгрөгөө буцааж авна гэжээ.

2а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: АР ХХК нь С.М-аас худалдаж авсан автомашины үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин машины үнийн төлбөрт тооцож өгсөн машиныхаа мөнгийг буцааж нэхэмжилнэ гэсэн тайлбарыг С.М нь гаргасан байна. С.М нь 64-86 дугаарын УБИ улсын дугаартай Тоуаta sai маркийн автомашиныг 15,5 сая төгрөгөнд тооцож АР ХХК-иас авсан Volkswagen touareg маркийн машины төлбөрт тооцож өгчээ. Энэ талаар тэдний хооронд байгуулсан гэрээнд дурьджээ. АР ХХК нь мотор кроп нь эвдэрхий машиныг С.М шилжүүлэн өгсөнөөс болж уг машин тэр дорхноо эвдэрч улмаар АР ХХК нь машинаа буцаан авч засварын газраар засуулсан болох нь нэхэмжлэл болон бусад нотлох баримуудаар нотлогдож байна. С.М нь нэгэнт эвдэрхий машиныг надад худалдсан байна гэж үзээд хичнээн зассан ч гэсэн шаардлага хангахгүй тул төлсөн мөнгөө авах шаардлага гаргахыг Д.О надад үүрэг болгож итгэмжлэл өгсөн байна. Иймд АР ХХК-иас 15,5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №УТ2007/13 дугаартай Автомашины түрээсийн гэрээ /хх-5-7/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-8-9/, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/61 дугаартай итгэмжлэл /хх-16/, Засвар үйлчилгээний захиалгын хуудас /хх-11/, Худалдаа хөгжлийн банкны А Л Э С ХХК-ийн дансны хуулга /хх-12/, засвар үйлчилгээний захиалгын хуудас /хх-13/, АР ХХК-ийн 2021 оны 01 дүгээо сарын 14-ний өдөр С.М хандсан мэдэгдэл /хх-14/, С.М-ынитгэмжлэл гэх толгойтой гар бичмэл /хх-17/, Богд моторс ХХК-ийн Volkswagen засвар үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, засвар үйлчилгээний захиалгын хуудас /хх-18/, АР ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.М хандсан мэдэгдэл /хх-19/, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-21-23/, АР ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-25/, М.Э ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-26/, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-41/, техникийн үзлэг оношилгоо, үнэлгээний хуудас /хх-42/, баталгааны хуудас /хх-43/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4а. Хариуцагчаас: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-75/, баталгааны хуудас /хх-76/, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-77/, баталгааны хуудас /хх-78/, автомашины хүлээлцсэн бүртгэл /хх-79/, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №УТ2007/13 дугаартай Автомашины түрээсийн гэрээ /хх-80-82/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-83/, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн УТ2001/13 дугаартай автомашины түрээсийн гэрээ /хх-84-86/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-87/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4б. Шүүх хариуцагчийн хүсэлтээр: 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгийн дугаартай Орхон аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-95-96/, шинжээчийн дүгнэлт /хх-110-113/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-3/474 дугаартай тодорхойлолт лавлагаа /2 хуудас/, бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-тэддүгээр/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд ...Volkswagem Touareg автомашиныг С.М худалдсан. Уг машиныг авсан өдрөөс хойш хэд хоногийн дараа ус туулсан чинь унтарчихлаа машинаа ав гэж хэлсэн. Манай байгууллага ямар нэгэн эрхийн доголдолгүй машиныг худалдсан ба өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж машиныг эвдэлсэн. Иймд манай байгууллагад учирсан бодит хохирол гэрээний үлдэгдэл төлбөр 41 500 000 төгрөг, 2020.07.18-2020.07.29-ны өдрийн хооронд гэрээний дагуу төлөх хүү 532 583 төгрөг, Эрдэнэт хотоос ачуулж ирсэн 700 000 төгрөг, буулгалт 60 000 төгрөг, оношилгооны 328 440 төгрөг нийт 43 121 023 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэсэн.

2. Хариуцагч тал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: ...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр АЛ эс си-с өөрийн приус 20 маркийн суудлын машиныг 7.500.000 төгрөгөнд тооцож Тоуоtа SAI маркийн машиныг 18 500 000 төгрөгөөр худалдан авч үлдэгдэл 11 000 000 төгрөгийг АР ХХК-иас 6 сарын хугацаатай зээлж төлж дуусгасан.. Дараа нь дээрхи машинаа томруулахаар АР ХХК-иас 65-25 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн машиныг 58 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үнийн дүнд Тоуоtа SAI маркийн машинаа 15 500 000 төгрөгөнд тооцож өгөөд үлдэгдэл мөнгийг зээлээр төлөхөөр тохирсон. Машиныг хүлээлцэх үед уг машины мотор кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээд удсан. ...гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн. АР ХХК нь надад мотор кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн. Уг компани 2020 оны 8 дугаар сарын 28-нд машинаа буцааж авсан. Надад мотор кроп нь эвдэрхий машин худалдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч буцааж авсан тул би машины төлбөр болон бусад зардлыг төлөх ёсгүй... гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Хариуцагч С.М нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр АР ХХК-иас 6525 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн авто машиныг 58,0 сая төгрөгөөр худалдан авч, ингэхдээ өөрийн SAI маркийн авто машиныг 15 500 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт тооцуулан өгч, үлдэгдэл 41 500 000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээл авсан өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу /хх8/ төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн гэрээ, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 65-25 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн авто машиныг С.М шилжүүлэн өгсөн бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Харин хариуцагч мотор нь гэмтэлтэй авто машин худалдсан гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

6. Хэдийгээр талуудын хооронд Автомашины түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан ч гэрээний агуулгаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн болно. Уг гэрээний 3.4-д Авто машиныг шилжүүлэн өгөх үед түүний бүрэн бүтэн байдлыг шалган үзэх бөгөөд энэ тухай хүлээлгэн өгөх, хүлээн авах актанд дурьдана гэснээр хариуцагч машиныг хүлээн авсан байна.

6а. Ингээд хариуцагч машиныг авснаас хойш тодорхой хугацааны дараа буюу 2020 оны 8 дугаар сард нэхэмжлэгч байгууллагын инженер Г.Б руу утсаар ярьж ...ус туулаад машин унтарсан талаар мэдэгдсэн болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог.

7. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

7а. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, мөн хуулийн 255.1.3.тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн бол шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна. Хэрэв хариуцагч автомашиныг мотор, хроп нь эвдрэл, гэмтэлтэй байсан гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байх эрхтэй байсан.

7б. Хариуцагч нь нэхэмжлэгч АР ХХК-иас 6525 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн 2010 онд үйлдвэрлэсэн /хуучин/ тээврийн хэрэгслийг худалдан авсан байна. Тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч С.М худалдан авах үедээ биет байдлын доголдолгүй гэж үзээд худалдан авсан гэж үзнэ.

8. Хариуцагч тал Авто машин хүлээлцсэн бүртгэл /хх79/ гэх баримтад 5000 мотор, 10000 хроп солих гэсэн бичгийг үндэслэн анхнаасаа мотор, хроп нь эвдэрхий машин байсан, сольж өгнө гээд сольж өгөөгүй гэснийг нэхэмжлэгч тал: ...тэр нь 5000 яваад моторын тосоо, 10000 яваад хропны тосоо солиорой гэж зөвлөсөн. Лизингийн машин чинь оношилогоонд ороод тэнцэж байвал лизинг гаргаж өгдөг...,

мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.б : ...манай ажилтан тос гэдэг үгийг орхигдуулан бичсэн байсан, тэрнээс биш мотор, хропыг солино гэсэн юм биш гэсэн мэдүүлэг гаргасан.

8а. Тухайн Авто машин хүлээлцсэн бүртгэл-д бичигдсэн: ...5000 мотор, 10000 хроп солих гэсэн нь мотор, хропыг сольж өгнө гэсэн утга гэж үзэхээргүй байх ба тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гараагүй байхад эд ангийг солих шаардлагагүй, С.М нь авто машиныг хүлээн аваад тодорхой хугацаанд ашиглаж, хэрэглэсний дараа гэмтэл гарсан болох нь тогтоогдож байна.

9. С.М нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр инженер Г.Б-тэй утсаар ярихдаа: ...гол туулсан чинь гардгийн даваан дээр унтарчихлаа гэхэд нь анхан шатны авах арга хэмжээ, зааварчилгаа өгөхөд эргээд холбогдъё гээд алга болсон, үүнээс сарын дараа хариуцагч уг тээврийн хэрэгслийг АР ХХК дээр аваачиж үзүүлэхэд ус залгисан байна, яаралтай задалж үзэж засвар хийх шаардлагатай гэдэг зөвлөгөө өгсөн гэдгийг инженер Г.Б гэрчээр мэдүүлсэн.

10. Хариуцагчийн хүсэлтээр шүүх тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл юунаас болж үүссэн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/02 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан Техникийн шинжээчийн дүгнэлтээр: ...1. ...Тухайн автомашины эвдэрсэн эд ангийг нүдээр харж ажиглаж үзэхэд: 1-р цилиндрийн шатун муруйж хугарсан, 2-р цилиндрийн шатун муруйсан, оруулах, гаргах хавхлаганы шилбэ муруйсан /2 дугаар зураг/, цилиндрийн блок хагарч эвдэрсэн/3, 4 болон 5 дугаар зураг/, тосны тэвшний дээд ирмэгийн хэсэг хагарсан /6 дугаар зураг/ агаарын шүүр норж хэлбэрээ алдсан /7 дугаар зураг/ байдалтай байна. Энд тохиолдсон шатун муруйж, хугарсны улмаас бусад эд ангиа гэмтээх, эвдэх эвдрэл нь хөдөлгүүр ажиллаж байхад цилиндрт тос, ус, хөргөлтийн шингэн орж шахагдсанаар, поршингийн толгой дээр хэт өндөр даралт бий болсноос үүдэлтэй. Энэ хэт өндөр даралтыг шатун даахгүй гулзайх, хугарах зэрэг гэмтэл, эвдрэл тохиолдож болно. Тус машинд байсан норсон агаарын шүүр, хөдөлгүүрт учирсан эвдрэлээс үзэхэд цилиндрт ус орсны улмаас эвдрэл үүссэн байх магадлалтай байна гэжээ.

11. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.М нь ус туулсны улмаас 6525 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн авто машины моторт гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул машины үнэ буюу худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагч хариуцах үүрэгтэй байна.

12. Мөн машиныг Орхон аймгаас Улаанбаатар хот руу оношлуулах, ачуулах ажиллагааг С.М нь өөрийн төрсөн дүү С.Батдолгорыг төлөөлүүлж оруулсан бөгөөд ачихад 700 000 төгрөг, буулгахад 60 000 төгрөг, оношилгоонд оруулахад 328 440 төгрөгийн зардал гарсан нь баримтаар нотлогдсон, машины төлбөрийг талууд тодорхой хугацаа тогтоон хүү авахаар тохиролцож гэрээ байгуулсан тул гэрээний дагуу хүү 532 583 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

13. Иймд хариуцагч С.М-аас машины үлдсэн төлбөр 41 500 000 төгрөг, ачих зардал 700 000 төгрөг, буулгах 60 000 төгрөг, оношилгооны 328 440 төгрөг, гэрээний дагуу хүү 532 583 төгрөг нийт 43 121 023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АР ХХК-д олгож шийдвэрлэв.

14. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч С.М нь АР ХХК-с 6525 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн авто машиныг 58,0 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож өмнө нь АР ХХК-с авсан 64-86 УБИ улсын дугаартай SAI маркийн авто машинаа урьдчилгаа 15 500 000 төгрөгт тооцож өгсөн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч уг мөнгөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

15. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч эвдрэл гэмтэлтэй машин худалдан авсан гэж урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн машиныхаа мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

16. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч худалдан авснаас хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа моторт гэмтэл учруулсан, уг гэмтэл нь С.М-ынөөрийнх нь буруутай үйлдлээс болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 560 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 373 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

18. Шүүх хариуцагчийн хүсэлтээр хоёр удаа шинжээчээр дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн зардлыг хариуцагч нэг ч төлөөлгүй, шинжээч зардлаа авсны дараа дүгнэлтээ ирүүлнэ гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээд удааширсан. Хариуцагч зардлаа төлөөгүй тул шинжээч арга буюу нэхэмжлэхийн хамт дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно, 54.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан 03/02 дугаар шинжээчийн зардал 200 000 төгрөгийн баримт хэрэгт ирсэн тул уг зардлыг хариуцагчаас гаргуулан шинжээч ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуульд /Хаан банк ХХК-ийн 5022282507 дугаартай дансанд/ олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 263 дугаар зүйлийн 263.2.3, 227 дугаар зүйлийн 227.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-аас 43 121 023 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АР ХХК-д олгож, АР ХХК-иас 15 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 373 560 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 373 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АР ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.4-д зааснаар хариуцагч С.М-аас шинжээчийн дүгнэлтийн зардал 200 000 төгрөг гаргуулж ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуульд /Хаан банк ХХК-ийн 5022282507 дугаартай дансанд/ олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА