Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 142/шш2022/01040

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 02 142/ШШ2022/00820

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Я/, утас: /

Нэхэмжлэгч: А.Х  /РД: /, утас: / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.У /-д /утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12 834 813 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.я , А.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.я , А.Х нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Ц.я би Л.у -ийн хүсэлтээр 11.000.000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь Хаан банкны 5096393912 данс руу шилжүүлчих гэж биечлэн хэлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр түүний Хаан банкны 5096393912 данс руу 11.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд Л.У зээлийн төлбөр 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Ц.я , Л.У нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2022 оны 01-р сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бид 1 834 813 төгрөгийн хүүг Т С ББСБ-д төлөөд байна. Иймд Л.У 1 834 813 төгрөгийг нэхэмжлэл дээр нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л.У хариу тайлбартаа: Хариуцагч Л.У би Ц.я ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. 2022-01-19-ний өдөр иргэн Л.Х ын 5093268827 дугаартай данснаас миний ХААН банкан дахь 5096393912 дугаартай дансанд 10.394.500 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг миний дансаар оруулаад нэхэмжлэгчийн төрсөн дүү Я-ын нөхөр Ө миний хувийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехийг хариуцан ажиллаж байсан байдлаа ашиглаж "б " ББСБ-аас Приус-30 маркийн авто машин зээлээр авах гэж дээрх мөнгийг дансанд маань хийсэн. А.Х ын данснаас орж ирсэн 10.394.500 төгрөгийг би А.Х ын хэлсэнээр түүний өгсөн данснуудруу шилжүүлсэн. Үүнд: 1. 2022-01-19-ний өдөр Өлзийсайханы Хаан банкан дахь 5090620249 дугаартай дансанд 327.500 төгрөг, 2022-01-19-ний өдөр мөн дээрх дансанд 5090620249 4.800.000 төгрөгийг машины урьдчилгаа, 2022-01-19-ний өдөр Ц.я ын ХААН банкан дахь 5270596710 дугаартай дансанд 500.000 төгрөг, 2022-01-19-ний өдрөө Өлзийсайханы ХААН банкан дахь 5090620249 дугаартай дансанд 500.000 төгрөг, 2022-01-19-ний өдөр Ц.Я-ын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 10 000 төгрөг, 2022-01-19-ны өдөр Ц.Я-ын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 2.0 сая төгрөг, А.Х ын зээлийг хаана гээд энэ мөнгийг орж ирэхийн урд өдөр А.А гэдэг хүний 340502510043 дугаартай дансанд 1.330.000 төгрөг хийлгэсэн байсан.

Ө ББСБ-ынхаа зээл төлнө гэж 2022-03-10-ны өдөр надаас 450.000 төгрөгийг авч явсан. 2022-01-21-нд Я-ын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 200.000 төгрөг, 2022-02-10-ны өдөр 677.000 төгрөг А.Х ын "Т С " ББСБ ХХК-ийн дансанд хийлгэсэн. Ингээд нийт 10.584.500 төгрөгийн тооцоо хийсэн. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн нөхөр, дүү, дүүгийнх нь нөхөр нь миний дансыг ашиглаж дансаар минь мөнгө оруулаад гаргасан болохоос би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Миний дансаар А.Х 10.860.000 төгрөг оруулаад буцаагаад 10.584.500 төгрөг шилжүүлж ямар нэгэн тооцоогүй болсон. Иймд Ц.я ын нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.я , А.Х нарын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг 2022-06-27 ны өдөр гардан аваад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.Х нь Л.у -ийн дансанд мөнгө шилжүүлэх болсон шалтгаан нь: эхнэр Ц.я ын төрсөн эгч Ц.Я-ын нөхөр Ө нь түүний бууз, баншны цехэд түгээгчээр ажилладаг, тэрээр та орлого нотлох шаардлагагүй, би зээлээр машин авах гээд туслаач гэсний дагуу А.Х аас дансанд мөнгө шилжигдсэн байдаг. А.Х аас орж ирсэн 10.860.000 төгрөгийг буцааж төлөхдөө: Өлзийсайханы данс болон бэлнээр 5.877.500 төгрөг, я д 500.000 төгрөг, А.Х ын Төрийн банкны зээл 1.330.000 төгрөг, ББСБ-д зээл 677.000 төгрөг, нийт 10594.500 төгрөгийг тус тус шилжүүлж, тооцоо дууссан тухай шүүхэд бичгээр тайлбарласан байгаа. Л.у -ийн дансанд нь 10.860.000 төгрөг орж ирснээс хойш буюу 2022-01-20 ны өдөр Итгэлцлийн гэрээ" гэсэн цаасан дээр Ц.я Д.Ууганцэцэгийг гарын үсэг зураад өг таньд асуудал болохгүй гэж зуруулсан байдаг. Энэ гэрээ нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ. Мөнгө шилжүүлсэн А.Х энэ гэрээнд огт оролцоогүй байдаг. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр шилжүүл гэсэн тэдний төрсөн эгч Я , хүргэн ах Ө нарын данс болон ББСБ-д зээл төлж, тэдний өгсөн үүргийг бүрэн биелүүлсэн тул үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Ш.4Б , Ц.я , Л.У нарын хооронд байгуулсан илтгэлцлийн гэрээ /хх-4/, А.Х ын дансны хуулга /хх-5/, №000125341 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-6/, №000788256 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-7/, зээлийн дансны хуулга /хх-8/, Т С ББСБ-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ /хх-25-26/, Т С ББСБ-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн барьцааны гэрээ /хх-27-28/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-29/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Л.у -ийн Хаан банкны дансны хуулга /хх-15-19/ баримтыг гаргаж өгсөн.

5. Шүүхээс: Хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны лавлагаа /хх-52-55/, Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн лавлагаа зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Бид Л.у -ийн хүсэлтээр 11.000.000 төгрөгийг Т С ББСБ-с зээлж авч өгсөн. Түүнээс хойш мөнгөө төлөхгүй байгаа тул үндсэн мөнгийг хүүгийн хамт нэхэмжилнэ... гэсэн.

2. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан. Үүнд: 2022-01-19-ний өдөр Л.Х аас 10.394.500 төгрөг надад орж ирсэн. Энэ мөнгийг миний дансаар оруулаад нэхэмжлэгчийн төрсөн дүү Я-ын нөхөр Ө миний хувийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехийг хариуцан ажиллаж байсан байдлаа ашиглаж "б " ББСБ-аас Приус-30 маркийн авто машин зээлээр авах гэж дээрх мөнгийг дансанд маань хийсэн. А.Х аас орж ирсэн 10.394.500 төгрөгийг би А.Х ын хэлснээр түүний өгсөн дансууд руу шилжүүлсэн. Үүнд: 1. 2022-01-19-ний өдөр Өлзийсайханы Хаан банкан дахь 5090620249 дугаартай дансанд 327.500 төгрөг, 2022-01-19-ний өдөр мөн дээрх дансанд 5090620249 4.800.000 төгрөгийг машины урьдчилгаа, 2022-01-19-ний өдөр Ц.я ын ХААН банкан дахь 5270596710 дугаартай дансанд 500.000 төгрөг, 2022-01-19-ний өдрөө Өлзийсайханы ХААН банкан дахь 5090620249 дугаартай дансанд 500.000 төгрөг, 2022-01-19-ний өдөр Ц.Я-ын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 10 000 төгрөг, 2022-01-19-ны өдөр Ц.Я-ын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 2.0 сая төгрөг, А.Х ын зээлийг хаана гээд энэ мөнгийг орж ирэхийн урд өдөр А.А гэдэг хүний 340502510043 дугаартай дансанд 1.330.000 төгрөг хийлгэсэн байсан. Ө ББСБ-ынхаа зээл төлнө гэж 2022-03-10-ны өдөр надаас 450.000 төгрөгийг авч явсан. 2022-01-21-нд Я-ын ХААН банкан дахь 5093247965 дугаартай дансанд 200.000 төгрөг, 2022-02-10-ны өдөр 677.000 төгрөг А.Х ын "Т С " ББСБ ХХК-ийн дансанд хийлгэсэн. Ингээд нийт 10.584.500 төгрөгийн тооцоо хийсэн. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн нөхөр, дүү, дүүгийнх нь нөхөр нь миний дансыг ашиглаж дансаар минь мөнгө оруулаад гаргасан болохоос би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Миний дансаар А.Х 10.860.000 төгрөг оруулаад буцаагаад 10.584.500 төгрөг шилжүүлж ямар нэгэн тооцоогүй болсон. Иймд Ц.я ын нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

3. Нэхэмжлэгч Ц.я нь Л.У холбогдуулан 11 000 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр А.Х ыг татуулсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 1 834 813 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Хариуцагч Л.У нь А.Х , хамтран зээлдэгч Ш.Б нараар 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Т С ББСБ-с 11,0 сая төгрөгийн зээл авахуулан авч, уг мөнгийг өөрөө тус ББСБ-д төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт ирүүлсэн итгэлцлийн гэрээ, Т С ББСБ, А.Х , Ш.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, дансны хуулга, талуудын тайлбар, хариуцагч Л.у -ийн Т С ББСБ-д мөнгө төлсөн болон, гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтуудаар нотлогдсон.

5. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

6. Хариуцагч Л.у -ийн 5096393912 дугаартай Хаан банкны дансанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 10 860 000 төгрөгийг А.Х шилжүүлсэн гэдэгтэй талууд маргаагүй.

6а. Харин уг мөнгийг хариуцагч нь А.Х , Ц.я нарын хэлсний дагуу түүний өгсөн дансууд руу шилжүүлсэн гэдэг боловч энэ тайлбар нотлогдоогүй болно. Өөрөөр хэлбэл А.Х , Ц.я нар нь Л.у -ийн ажиллуулж байсан хүнсний цехэд ажилладаг байсан гэдэг, мөн нэхэмжлэгч Ц.я ын дүү Ц.Я /гэрч/, түүний нөхөр Ө /гэрч/ нар мөн хариуцагчийн цехэд ажилладаг байсан, тэдний дансанд шилжүүлсэн гэх мөнгө нь өөр хүний буюу Б.Амарбаярын дансанд орсон болох нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд Ц.Я , Ө нарын төлбөр тооцооны асуудал А.Х , Ц.я болон Л.у -ийн төлбөр тооцоотой хамааралгүй байна. Түүнчлэн хариуцагч Л.У нэхэмжлэгч нарт буцаагаад төлбөр тооцоо хийсэн байдал нотлогдоогүй болно.

7. Талуудын тайлбар, дансны хуулгаар Л.У нь А.Х , Ц.я нарын Төрийн банкны зээлийн үлдэгдэл төлбөр 1 330 000 төгрөг, мөн Т С ББСБ-д 02 дугаар сарын төлбөр 677 000 төгрөг, дараа сард буюу 3 дугаар сард нь 300 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн болох нь тогтоогдож байх ба 3 дугаар сарын төлөх хүүгийн тал хувь буюу 170 000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нар Т С ББСБ-с Л.У түүний хүсэлтээр 11,0 сая төгрөгийн зээл авч өгсөн бөгөөд Л.У нь эхний сарын төлбөрийг төлсөн, дараа сарын хагас төлбөрийг төлсөн, түүнээс хойших хугацааны төлбөрийг төлөөгүй байх тул 3 дугаар сарын хүүгийн тал хувь 4, 5, 6 дугаар сарын зээлийн хүүг /Т С ББСБ, А.Х нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн /хх29/ дагуу/ гаргуулан олгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Л.У нийт 9 775 912 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.я , А.Х нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 058 901 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 245 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.У улсын тэмдэгтийн хураамжаар 171 365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.я , А.Х нарт олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.У 9 775 912 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.я , А.Х нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 058 901 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 245 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.У 171 365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.я , А.Х нарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА