Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2022/00921

 

 

 

 

 

2022 оны ******* сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2022/00921

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******-******* тоотод оршин суух, ЖО7*******2159 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг ийн /-гийн/ тоотод оршин суух, ЖЮ7704071 регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

******* аймаг, ******* сумын дугаар баг, ийн /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.

           Хариуцагч Б.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч П. нь тус шүүхэд хариуцагч Б.д холбогдуулан ******* аймаг, ******* сумын дугаар баг, ийн /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   Би Б.тай харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 04 сарын 09-ний өдөр байгуулж, ******* сумын -р баг ийн тоот байрыг худалдсан. Ингэхдээ 5 000 000 төгрөгийг бэлнээр байрны урьдчилгаанд аваад, үлдсэн 25 000 000 төгрөгийг хувь гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Энэ 5 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн учир гэрээндээ тусгаагүй. Гэтэл Б. нь энэ байдлыг ашиглан гражийг минь 5 000 000 төгрөгөөр авсан мэтээр тайлбарлаж өгөхгүй байсан тул би гражаа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд 2022 оны 0 сарын 05-ны өдрийн 5 дугаар шийдвэр гарч, Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж надад олгохоор болсон. Ингээд 2022 оны 08 сарын 20-ны өдөр граждаа юм хийхээр очиход Б. нь нөхрийн хамт гаржийн маань гаднах хашаа дайминг буулгаж авч байсан. Миний эзэмшлийн хашаа, дайминг буулгаж авч байсан тул би цагдаа дуудсан. Дуудлагын цагдаа ирээд *******2 дээр очиж өргөдлөө өг гэсний дагуу тийшээ очиход наад асуудал чинь шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байна гэсний дагуу би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б. нь дураараа авирлаж миний эзэмшлийн гражийн гадна даймин хаалга, хашааг буулгаж хувьдаа завшсан тул түүнийг буцаан олгуулж, хуучин хэвэнд нь бариулж өгнө үү.

Энэ хашаа дайминг би өөрөө барьсан юм. Гэхдээ би Б.ы байрны урд талын хашааг авна гээгүй. Би зөвхөн гражаа л авахаар болсон. Тухайн граж маань өөрөө хашаа, дайминтай. Тиймээс гражийн эргэн тойрны хашаа, даймин хаалгыг буцааж өмнөх хэвэнд нь бариулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.   

Хариуцагч Б. хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, бидний хооронд 2018 оны 04 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу би үл хөдлөх эд хөрөнгөө худалдан авахад байшинг тойруулсан 2 тал хашаатай байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл манайх хашаагаа ашиглаад, эзэмшээд байж байгаа. П. нь 2022 оны хавар байшингийн нэг хананд залгаж барьсан 3 тал ханатай гражийг надад худалдаагүй болж надаас нэхэмжилсэн. Гэрээнд гражийн талаар зааж өгөөгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул тус шүүхийн 2022 оны 0 сарын 15-ны өдрийн 5 шийдвэрээр гражийг гийн эзэмшилд шилжүүлэхээр болсон. Би гражийн үнэд 5 000 000 төгрөг төлсөн байсан учир П.д төлсөн 5 000 000 төгрөгөө буцаан авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэ үйл баримтаас харахад П. нь надад гражийг байшингийн хамт худалдаж, 5 000 000 төгрөг гражийн үнэд авсан гэдэг нь нотлогдож байна. Тиймээс энэ хашаа бол анхнаасаа байшинг худалдан авахад хамт байсан учир миний өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж байна. Түүний граж нь манай байшингаас тусгаарлагдсан хашаа байхгүй, бүхэлдээ тойруулаад хашаагаар хүрээлэгдсэн байгаа юм. Шүүхийн шийдвэрээр надаас гражаа буцаан авсан учир өөрийн өмчлөлийн байр, газар, хашаандаа гадны хүнийг нэвтрүүлэхийг хүсээгүй. Тиймээс анхнаасаа худалдан авсан хашаагаа буулгаж өөрийн байшингаар тусгаарлан барьсан үйлдлийг буруу гэж үзэхгүй байна. 4 жилийн өмнө худалдсан эд хөрөнгөө цаг үе өөрчлөгдөхөд эргэж буцаж миний гэж маргаад байгаа П.г ойлгохгүй байна. Бид анхнаасаа л хашаатай байрыг үзэж хараад худалдан авсан. Тэр үед хашаагаа зараагүй шүү гэж хэлээгүй. Энэ хугацаанд би хашаагаа авлаа гэж хэлж ярьж ч байгаагүй.

Би фэйсбүүк дээрээс энэ хашаа байшинг, гражтайгаа бүгдийг нь зарна гэсэн зарыг харж, зарын дагуу очиход тухайн байрыг түрээсэлж байсан охиноос П.гийн дугаарыг нь аваад ярьсан. Тэгэхэд П. нь хотод байсан бөгөөд хотоос ирснийх нь дараа биеэр уулзаж авахаар болсон. Ингээд 2018 оны 4 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан худалдаж авсан. Би гэрээ байгуулахдаа гэрээн дээрээ граж гэдгийг нь бичүүлээгүйгээс болж тухайн гражийг нь П.д өгөхөөр болсон. Гэхдээ би гражаа тухайн газар дээрээ авна гэж бодоогүй. Буулгаад аваад явна биз гэж бодож байсан. Гэтэл шүүхээс гражийг газартай нь хамт П.д өгүүлэхээр шийдвэр гарсан. Тиймээс миний хувьд хашаа даймингаа авах нь зөв, хашаагаа татаж аваад гражийг нь өгнө гэсэн зорилгоор буулгасан юм. Одоо ч гэсэн П. байнга ажил дээр ирж, утсаар ч гэсэн “байраа авна” гэж хүртэл дарамтлаад байгаа. Энэ хашааг өгөх үүрэг надад байхгүй гэж би ойлгож байгаа. Хашаа даймингаа өгнө гэж бодохгүй байна гэв.

Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн болон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.0.15-ны өдрийн 138/ШШ2022/005 дугаар шийдвэр зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хашаа, байшин, гражийг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч талаас бичгийн баримт гаргаж өгөөгүй болно. (хх 3-11, 21 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П. нь тус шүүхэд хариуцагч Б.д холбогдуулан “******* аймгийн ******* сумын баг ийн /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...анхан шатны шүүхийн шийдвэрээр тухайн гражийг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлсөн шийдвэр гарсан. Энэ нь миний өмч байна гэдгийг баталсан шийдвэр юм. Анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн байраа зарсан. Би гражаа болон хашаагаа зараагүй. Анх хашаагүй байхад нь би өөрөө хашаалсан учир гражийн эргэн тойрны хашаа, дайман хаалгыг буцааж өмнөх хэвэнд нь бариулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Би фэйсбүүк дээрээс энэ хашаа байшинг, гражтайгаа бүгдийг нь зарна гэсэн зарыг харж, зарын дагуу очиж үзсэн. Ингээд 2018 оны 4 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан худалдаж авсан. Би гэрээ байгуулахдаа гэрээн дээрээ граж гэдгийг нь бичүүлээгүйгээс болж тухайн гражийг нь П.д өгөхөөр болсон. Миний хувьд хашаа даймангаа авах нь зөв, хашаагаа татаж аваад гражийг нь өгнө гэсэн зорилгоор буулгасан. Энэ хашааг өгөх үүрэг надад байхгүй гэж би ойлгож байна...” гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч П., хариуцагч Б. нар нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан П. нь ******* аймгийн ******* сумын дугаар баг ийн /-гийн/ 3 дугаар байр 01 тоотод байрлах 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.д 25 000 000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна. (хх 4-5 тал)

Мөн нэхэмжлэгч П. нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд хариуцагч Б.д холбогдуулан “******* аймгийн ******* сумын баг ийн /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг шүүх 2022 оны 0 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 138/ШШ2022/005 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (хх -11 тал)

Дээрх 138/ШШ2022/005 дугаартай шийдвэрээс харахад нэхэмжлэгч П. нь 2020 оны ******* дугаар сарын 1-ны өдөр тус шүүхэд хариуцагч Б.д холбогдуулан дээрх худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2021/00088 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Б. нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд Б.д холбогдуулан “5 000 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг гаргасныг шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/0039 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч П.гаас гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.д олгож шийдвэрлэсэн байна.

Түүнээс гадна дээрх 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах үед тухайн орон сууц болон тус хаягт байршилтай автомашины граж нь, мөн тус граж байрлаж буй газар зэрэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, одоо ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогддог.

Харин тус шүүхийн 2022 оны 0 сарын 15-ны өдрийн 138/ШШ2022/005 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч П.г маргааны зүйл болох автомашины граж буюу үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч байх тул өөрийн эзэмшлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй...” гэж үзэж тухайн гражийг хариуцагч Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч П.д олгож шийдвэрлэсэн байх тул шүүх энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

            Дээрх бүгдээс болон талуудын тайлбараар нэхэмжлэгч П. нь хариуцагч Б.д 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг ийн /-гийн/ 3 дугаар байр 01 тоотод байрлах 24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үед тухайн орон сууц болон автомашины граж зэргийг тойруулсан хашаатай, мөн дайман хаалгатай байсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б. нь 2022 оны 08 дугаар сард гражийн өмнөх хашаа болон дайман хаалгыг буулган авчээ.

            Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж, 84.4-д “Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн маргаан бүхий хашаа, дайман хаалга зэрэг нь хөдлөх эд хөрөнгөд хамаарахаар байна.

            Нэхэмжлэгч П. нь тухайн орон сууц болон автомашины граж зэргийг тойруулсан хашаа, дайман хаалга зэргийг хариуцагч Б.д худалдаагүй гэж, харин хариуцагч Б. нь уг хашаа болон дайман хаалгыг гэрээнд тусгаагүй хэдий ч би худалдан авсан гэж тус тус тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч П. нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар автомашины гражийг ашиглахад саад болж үйлдлийг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Гэвч Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, түүнд үйлчилдэг, өөрийн өртгийг алдагдуулахгүйгээр буюу ноцтой хохирол учруулахгүйгээр түүнээс салган хэрэглэж болох эд юмс нь мөн дагалдах зүйл байна” гэж зааснаар тухайн маргаан бүхий хашаа болон дайман хаалга нь 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах зүйл байна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр тус тус заасан байна.

Хуульд ийнхүү зааснаас үзэхэд нэхэмжлэгч П.Боломаагийн хувьд тухайн хөдлөх эд хөрөнгө болох хашаа болон дайман хаалга зэргийг өмчлөх эрх дуусгавар болсон, харин хариуцагч Б. нь тухайн хашаа болон дайман хаалга зэргийн өмчлөх эрхийг олж авсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П. нь гражийн хувьд шударга эзэмшигч байх боловч харин тухайн гражийн өмнөх хашаа болон дайман хаалга зэргийг өмчлөх эрх нь дуусгавар болсон байх тул хариуцагч Б.аас гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгахаар шаардах эрхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.гийн хариуцагч Б.д холбогдуулан тус шүүхэд гаргасан “******* аймгийн ******* сумын баг ийн /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч П.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.д холбогдох “******* аймгийн ******* сумын баг ийн /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийн гадна талын хашааг бариулж, дайман хаалгыг хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэгч П.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч П.Боломаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЖАРГАЛТУЯА