Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/02285

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/02285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ё.Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Т/РД: /-т холбогдох,

 

173,665,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, гэрч Я.Дашиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.******* би 1996 оноос Урт Цагаан худалдаа, үйлчилгээний Чин толгой төвд алт, мөнгөн эдлэлийн чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхлэн 25 жил болж байна. Харин С.Тунгалаг нь 2010 оноос Чин толгой төвийн байранд үсчин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тэр үеэс түүнийг таньж мэдэх болж, улмаар******* нь манай гэр орноор ирэх, баярын өдрүүдийг хамтдаа тэмдэглэх зэргээр бидэнтэй ойр дотно харилцах болсноор түүнд итгэх, найз нөхдийн хэмжээнд нөхөрлөх болсон юм. Харин******* нь өөрийн нөхрийн талаар Манай нөхөр завгүй байгаа, Шоудаад гэртээ 5 хоног ирээгүй, Шартаад хэвтэж байгаа, Бараанд гадагшаа явсан гэх мэтээр нөхрийгөө уулзуулж, танилцуулахгүй байсан нь хожим нь түүнд эргэлзэх үндэслэл болсон юм.

С.Тунгалаг нь их, бага хэмжээгээр надаас олон удаа дансаар болон бэлнээр зээл авч байсны дотор 2017 оны 4-р сарын 27-ны өдөр С.Тунгалаг надад ... Манай нөхөр найз нартайгаа нийлж, Драгон худалдааны төвийн хойно орон сууцны барилга барьж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Обой, эмульс худалдаж авахад 50,000,000 төгрөг зээлээч. 10 хоногийн дотор 5 хувийн хүү тооцож, эргүүлж өгье гэхээр нь зөвшөөрч, 50,000,000 төгрөг зээлдүүлсэн. Уг зээлийг С.Тунгалаг нь уван цуван байдлаар эргэн төлж дуусгасан ба одоо түүний авсан олон удаагийн зээлүүдээс өргөн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл нь 157,000,000 төгрөг болоод байна.

Хариуцагч С.Тунгалагийн эргэн төлөгдөөгүй 157,000,000 төгрөгийн зээлийг задалбал:

1. 2017 оны 9-р сарын 16-ны өдөр С.Тунгалаг нь ... 5 хувийн хүүтэй 15,000,000 төгрөг найздаа зээлээч. Манай нөхөр барилгаа ашиглалтанд оруулсан. Улсын Комисст хүлээлгэж өгөх гэх байгаа гэхээр нь зөвшөөрч, түүнд 15,000,000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн.

2. 2017 оны 9-р сарын 30-ны өдөр С.Тунгалаг нь ... Тог цахилгаан, усны төлбөр өгөх гэсэн юм. 5 хувийн хүүтэй, нэмж 15,000,000 төгрөг зээлээч гэхэд нь бэлнээр түүнд 15,000,000 төгрөг өгсөн.

3. 2018 оны 3-р сарын 20-ны өдөр С.Тунгалаг нь ... 30,000,000 төгрөг яаралтай зээлээч. Нөхрийн Лексус 470 маркийн 37-77 УНЛ улсын дугаартай автомашиныг ломбарднаас авч, өндөр үнээр нөхрийнхөө найзад зараад зээлээ төлье гэхээр нь би өөрийн харилцах Хаан банкны 5077192005 тоот данснаас С.Тунгалагийн харилцах Хаан банкны 5019682180 тоот данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн.

4. 2018 оны 4-р сарын 15-ны өдөр С.Тунгалаг надад Таван богд ХХК-иас Ланд 200 маркийн автомашин авахаар болсон. Урьдчилгаа 10 хувь өгөхөд 15,000,000 төгрөг дутаад байна. Энэ машиныг аваад хувь хүнд зараад бүх зээлээ дарна гэхээр нь би өөрийн харилцах Хаан банкны 5077192005 тоот данснаас С.Тунгалагийн харилцах Хаан банкны 5019682180 тоот данс руу 9,000,000, 6,000,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 15,000,000 төгрөгийг тухай өдрөө шилжүүлсэн.

5. 2018 оны 6-р сарын 19-ны өдөр С.Тунгалаг надад ... 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 70,000,000 төгрөг зээлээч гэж гуйхад нь би боломжгүй гэдгээ түүнд хэлсэн. Тэгэхэд******* надад ... Манай нөхрийн ажилладаг Компанийн барьж байгаа барилгаас 1 орон сууц хямд авч өндөр үнээр зарж, зээлээ өгөх гэсэн юм гэхээр нь өөрийн дүү Очирбатаас түр мөнгө зээлж, би өөрийн харилцах Хаан банкны 5077192005 тоот данснаас С.Тунгалагийн харилцах Хаан банкны 5019682180 тоот данс руу Очирбат Цоожоос гэх гүйлгээний утгатай 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 8,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 62,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

6. 2018 оны 8-р сарын 20-ны өдөр С.Тунгалаг нь ... Нөхрийн ажлын газрын доод давхарт байдаг ББСБ-аас мөнгө авахаар болсон. 1 цагийн хугацаатай 20,000,000 төгрөг түр зээлээч гэхээр нь би Түвшинбаяраас зээлж, түүний данснаас С.Тунгалагт 20,000,000 төгрөг шилжүүлүүлсэн.

Хариуцагч С.Тунгалаг нь Очирбат, Түвшинбаяр нараас авч өгсөн мөнгийг өгөхгүй, хугацаа хэтрүүлж байсан учир тухайн үедээ би тэр 2-т өөрөөсөө мөнгө гаргаж өгсөн. Нэхэмжлэгч ******* би хариуцагч С.Тунгалагаас зээлийн үлдэгдэл 157,000,000 төгрөгөө нэхэж, олон удаа шаардаж байсан. Тэрээр Удахгүй өгнө, Сарын дараа өгнө гэх мэтээр элдэв шалтаг заан худал хэлж өдийг хүрлээ.

Тухайлбал: 2018 оны 7-р сард би*******аас зээлээ төлөхийг шаардахад тэрээр надад ... Одоо мөнгөний боломжгүй байна. 1 сарын дараа 80,000,000 төгрөг өгнө. Дараа нь үлдэгдлээ өгье. Харин зээлийн хүүг хасч өгөөч гэж гуйхаар нь би найз нөхрийн хувьд зөвшөөрч ... Чамаас хүү авахгүй. Харин чи авсан зээлээ төл гэсэн. Тэгэхэд******* надад ... Хүү авахгүй болсонд баярлалаа. Зээлийн үлдэгдлээс дараа сард 80,000,000 төгрөг заавал өгнө гэсэн.

Ингээд 1 сарын дараа буюу 2018 оны 8-р сарын 26-ны өдөр би*******тай уулзаж, мөнгөө нэхэхэд ... Энэ сард мөнгө бүтсэнгүй. Жаахан хүлээгээч. Дараа сард 80,000,000 төгрөг өгье. Харин хоёулаа тооцоогоо дахин нийлье гэхээр нь зөвшөөрч, өмнө нь нийлсэн тооцоогоо дахин нийлсэн. Уг тоооцоогоор хариуцагч С.Тунгалагийн зээлийн үлдэгдэл 2018 оны 8-р сарын 26-ны өдрийн байдлаар 157,000,000 төгрөг болохыг харилцан хүлээн зөвшөөрч, аль аль нь гарын үсгээ зурж баталгаажуулсан юм.

Энэ өдрөөс хойш 4,5 хоногийн дараа буюу 2018 оны 8-р сарын 30-ны өдөр би С.Тунгалагтай дахин уулзахдаа ...Чи хэлсэн ёсоороо дараа сард 80,000,000 төгрөг өгөөрэй. Ахиж хугацаа сунгахгүй шүү гэхэд Итгэхгүй байгаа бол дахин баримт бичиж өгье. Би хэлсэн хугацаандаа заавал зээлээ төлнө. Надад итгээрэй гээд 2 хуудас цаасан дээр баримт бичиж өгсөн. Эхний баримтандаа 157,000,000 төгрөг зээлж авснаа, 2 дах баримтандаа 1 сарын дотор 82,000,000 төгрөгийг, дараа сард үлдэгдэл зээлээ төлж дуусгана гэж баталж, баримт бичиж өгсөн. Тэр өдрөөс хойш буюу 2018 оны 8-р сарын 30-ны өдрөөс хойш С.Тунгалаг нь зээлийн үүрэгт нэг ч төлөлт хийгээгүй өдийг хүрлээ.

Иймд нэхэмжлэгч ******* би дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч С.Тунгалагаас зээлийн үүрэгт 157,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ё.******* би зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Тунгалагаас 157,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Энэ хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн 1631 дугаар магадлалдаа ... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн талаар баримт авагдаагүй байна. ... Гэтэл анхан шаты шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэгчийн шаардаагүй үйл баримтад дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу эдлэх бөгөөд энэ тохиолдолд хуулиар тогтоосон журмын дагуу нэхэмжлэгчийн бүрдүүлбэрийг хангах ёстой. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов. гэж заажээ.

Нэхэмжлэгч Ё.******* би магадлалын дээрхи хэсгийн заалтыг хангах зорилгоор нэхэмжлэлдээ дараах байдлаар өөрчилж, шаардлагын хэмжээгээр нэмэгдүүлж байна. Үүнд:

Нэг. 2017 оны 1-р сарын 25-ны өдөр би анх хариуцагч С.Тунгалагт 7 хоногийн хугацаатай 5,000,000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн юм. С.Тунгалаг нь 6 хоногийн дараа буюу 2017 оны 1-р сарын 31-ны өдөр Хаан банк дах өөрийн 5019682180 дугаар данснаас Хаан банк дах миний 5077192005 дугаар данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 5,000,000 төгрөгийг баярлалаа гэх гүйлгээний утгатай шилжүүлж, уг зээлээ төлж дуусгасан.

Үүнээс 3 хоногийн дараа буюу 2017 оны 2-р сарын 03-ны өдөр би С.Тунгалагт мөн 7 хоногийн хугацаатай 5,250,000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн юм. Тэрээр уг зээлээ 2017 оны 2-р сарын 10-аас 2017 оны 3-р сарын 23-ны хооронд өөрийн дээрхи данснаас мөн Хаан банк дах миний дээрхи данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 5,250,000 төгрөг шилжүүлж, зээлээ төлсөн.

Ийнхүү хариуцагч******* нь бэлнээр авсан дээрхи 2 удаагийн нийт 10,250,000 төгрөгийн зээлийг 2017 оны 1-р сарын 31-нээс 2017 оны 3-р сарын 23-ны хооронд дансаар бүрэн төлж дуусгаад 2017 оны 4-р сарын 27-ны өдрийг хүртэл дахин надаас зээл аваагүй юм. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдоно.

Хоёр. 2017 оны 4-р сарын 27-ны өдөр би С.Тунгалагт 3 дах удаагаа зээл өгсөн тэр өдрөөс бидний хоорондын зээлийн маргаан эхлэлтэй гэж үзэж байна. Учир нь*******т дахин буюу 3 дахь удаагаа зээл өгөөгүй байсан бол өнөөдөр би шүүхийн журмаар маргах асуудалгүй, их хэмжээний хохирол хүлээхгүй байх байсан нь тодорхой юм.

2017 оны 4-р сарын 27-ны өдөр хариуцагч******* миний ажил дээр ирээд ... Манай нөхөр Ука найзуудтайгаа хамтарч орон сууц барьж байгаа. Засал нь үлдсэн. Энэ ажлаа дуусгаад ашиглалтанд өгөх юм. Обой, эмульс, замаск, плита авахад мөнгө хэрэг болоод байна. Яаралтай 50,000,000 төгрөг зээлээч гэхээр нь найз нөхдийн харилцаа, мөн өмнөх 2 удаагийн зээлээ эргэн төлж байсан зэрэгт нь итгэж, би Хаан банк дах өөрийн 5077192005 дугаар данснаас Хаан банк дах С.Тунгалагийн 5019682180 дугаар данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн.

Ийнхүү******* надаас 50,000,000 төгрөг зээлж авснаас хойш ийм ч ажил хийнэ, тийм ч ажил хйих гэж байна, материал авахад мөнгө хэрэгтэй байна, ажилчдын цалин өгөх гэсэн юм, удахгүй мөнгийг чинь буцааж өгнө гэх зэргээр олон янзын шалтаг, шалтгаан хэлж байсны дотор Манай нөхөр орон сууцаа ашиглалтанд өгөх гэж байгаа. Улсын комиссын хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй байна, Байрныхаа ус, цахилгааны төлбөрийг өгөх гэсэн юм, Лексус 470 загварын 37-77 улсын дугаартай автомашинаа ломбарднаас чөлөөлж аваад зарж, мөнгийг нь чамд өгөх гэсэн юм. Авах хүн нь бэлэн байгаа, Таванбогд ХХК-иас Ланд 200 авахад урьдчилгаа 15,000,000 төгрөг хэрэгтэй байна. Тэр машиныг авч зараад мөнгийг нь чамд өгнө. Манай нөхөр Замын цагдаагийн тэнд байр барьж байгаа. Тэндээс 70,000,000 төгрөгөөр хямд байр худалдаж аваад зарж, чамд зээлээ өгөх гэсэн юм., Нөхрийнхөө 20 саяын зээлийг хааж, шинээр 40 сая зээл авч, чамд өгөөд 70 саяын зээлээсээ хасуулая. 1 цагийн хугацаатай 20 сая төгрөг өгөөч. гэх зэргээр шалтаг, шалтгаан хэлж, надаас мөнгө зээлж авдаг байсан. Тодруулбал

А. Нэхэмжлэгч Ё.******* би

- 2017 оны 4-р сарын 27-ны өдрөөс 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн хооронд хариуцагч С.Тунгалагт 10 удаагийн гүйлгээгээр нийт 67,200,000 төгрөг зээлдүүлэхдээ уг мөнгийг Хаан банк дах өөрийн 5077192005 тоот данснаас С.Тунгалагийн харилцах Хаан банкны 5019682180 тоот данс руу шилжүүлсэн. Энэ нь дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдоно.

- Мөн би*******т 2017 оны 9-р сарын 16-нд өдөр бэлнээр 15,000,000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-ны өдөр мөн бэлнээр 15,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг зээлдүүлсэн. Энэ тухай буюу 30,000,000 төгрөг бэлнээр авсан тухай С.Тунгалагийн өөрийн гараар бичсэн баримт хэрэгт авагдсан ба******* нь бэлнээр авсан энэ зээлээ хүлээн зөвшөөрдөг.

Ийнхүү би 2017 оны 4-р сарын 27-оос 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар С.Тунгалагт нийт 107,200,000 төгрөг (67,200,000+30,000,000=107,200,000) өгснөөс хариуцагч С.Тунгалаг нь 2017 оны 5-р сарын 2-оос 2017 оны 12-р сарын 30-ны хооронд Хаан банк дах өөрийн 5019682180 дугаар данснаас Хаан банк дах миний 5077192005 дугаар данс руу 17 удаагийн гүйлгээгээр нийт 47,295,000 төгрөг буцаан шилжүүлж, 2017 оны хувьд хариуцагч С.Тунгалаг нь 59,905,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан.

Б.Нэхэмжлэгч Ё.******* би (2018 он)

- 2018 оны 1-р сарын 16-ны өдрөөс 2018 оны 8-р сарын 7-ны өдрийн хооронд хариуцагч С.Тунгалагт 14 удаагийн гүйлгээгээр нийт 220,570,000 төгрөг зээлдүүлэхдээ уг мөнгийг Хаан банк дах өөрийн 5077192005 тоот данснаас С.Тунгалагийн харилцах Хаан банкны 5019682180 тоот данс руу шилжүүлсэн.

- 2018 оны 3-р сарын 07-ны өдрөөс 2018 оны 3-р сарын 20-ны өдрийн хооронд хариуцагч С.Тунгалагт 2 удаагийн гүйлгээгээр нийт 45,000,000 төгрөг зээлдүүлэхдээ уг мөнгийг Хаан банк дах өөрийн 5077192005 тоот данснаас С.Тунгалагийн харилцах Хаан банкны 5019682180 тоот данс руу шилжүүлсэн.

- Би өөрийн найз А.Түвшинбаяртай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2018 оны 8-р сарын 20-ны өдрийн хооронд Хаан банк дах түүний 5077316395 тоот данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөгийг хариуцагч*******ийн харилцах Хаан банк дах 5019682180 тоот данс руу шилжүүлүүлсэн.

Өөрөөр хэлбэл би 2018 онд хариуцагч С.Тунгалагт дансаар нийт 295,570,000 (220,570,000+45,000,000+30,000,000=295,570,000) төгрөг шилжүүлж зээлдүүлсэн ба энэ хэрэгт авагдсан миний болон хариуцагч С.Тунгалаг, гэрч Түвшинбаяр нарын дансны хуулга, гэрч Түвшинбаярын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдоно.

-Би 2018 оны 5-р сарын 11-ны өдөр өөрийн дүү Отгонхүүгээс 60,000,000 төгрөг авч, хариуцагч С.Тунгалагт 7 хоногийн хугацаатай 60,000,000 төгрөг бэлнээр өгсөн ба энэ нь хэрэгт авагдсан гэрч Ё.Отгонхүү, Ё.Очирбат нарын мэдүүлэг болон гэрч Отгонхүүгийн дансны хуулга, Хаан банкны лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдоно.

Ийнхүү нэхэмжлэгч ******* би хариуцагч С.Тунгалагт 2018 онд бэлнээр болон дансаар нийт 355,570,000 төгрөг (295,570,000+60,000,000=355,570,000) зээлдүүлснээс хариуцагч С.Тунгалаг нь 2018 оны 1-р сарын 17-ны өдрөөс 2018 оны 8-р сарын 18-ны өдрийн хооронд Хаан банк өөрийн 5019682180 тоот данснаас Хаан банкин дахь миний 5077192005 тоот данс руу 41 удаагийн гүйлгээгээр нийт 241,810,000 төгрөг буцаан шилжүүлж, 2018 оны хувьд хариуцагч С.Тунгалаг нь 113,760,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан.

Нэхэмжлэгч ******* би тухайн үедээ хариуцагч*******тай харилцан тооцож, зээлийн үлдэгдлээ бичгээр дүгнэхдээ 157,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй хэмээн буруу тооцож байсан нь дансны хуулга зэрэг бусад баримтуудыг дахин нягталж үзсэний үндсэн дээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч******* нь 2017 оны зээлийн үлдэгдэлд 59,905,000 төгрөг, 2018 оны зээлийн үлдэгдэлд 113,760,000 төгрөг нийт 173,665,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд би дээрхи үндэслэлээр нэхэмжлэлээ өөрчилж, зээлийн үүрэгт гаргасан өмнөх шаардлагын хэмжээг дэмжихийн хамт уг шаардлагын хэмжээг 16,665,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн нийт дүн 157,000,000 (өмнөх шаардлагын хэмжээ)+16,665,000 (нэмэгдүүлсэн шаардлага) = 173,665,000

Нэхэмжлэгч Ё.******* би зээлийн үүрэгт 157,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа тухайн нэхэмжлэлийн дүнд Улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно. гэв.

 

Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.******* би хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад түүнийг эс зөввөөрч, хариу дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

Хариуцагч С.Тунгалаг нэмэгдүүлсэн шаардлагадаа "... Нэхэмжлэгч Ё.******* нь хүлээн авсан мөнгөн дүнг 297.000.000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байгаа. С.Тунгалаг би нэхэмжлэгч *******оос 157.000.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна." гэжээ.

Нэхэмжлэгч ******* би зээлийн эргэн төлөлтөнд хариуцагч С.Тунгалагаас 297.00.000 төгрөг дансаар хүлээж авсан нь үнэн. Энэ талаар талууд бид маргаагүй.

Түүнчлэн хариуцагч С.Тунгалаг нь надаас 157.000.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, өөрөөр хэлбэл 2017 онд бэлнээр 2 удаа тус бүр 15.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг, 2018 онд бэлнээр 60.000.000 төгрөг нийт 90.000.000 төгрөг, дансаар 67.000.000 төгрөг бүгд 157.000.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, энэтухай нэмэгдүүлсэн шаардлагадаа тодорхой дурьджээ.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэгчийн шаардаагүй үйл баримтад дүгнэлт хийсэн. ... Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодруулах ажиллагаа явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнээд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Нэхэмжлэгч би магадлалын дээрхи хэсгийн заалтыг үндэслэн С.Тунгалагт 2017.01.25-наас 2018.08.20-ны өдрийн хооронд зээлдүүлсэн нийт мөнгөн дүнг нэгтгэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээг тодруулан уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ё.******* би өөрийн нэмэгдүүлсэн шаардлага хийгээд энэхүү хариу тайлбараараа хариуцагчийн сөрөг шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. гэв.

 

Нэхэмжлэгч Ё.*******ийн өмгөөлөгч Б.Дамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй. Үндэслээд байгаа баримт прокурорын тогтоол байгаа. Хэрэгт авагдсан дансны хуулга бодитой юу эсхүл прокурорын тогтоол бодитой юу гэдэг асуудал байгаа. Прокурор буруу тооцсон байна. 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс хариуцагчруу шилжсэн гүйлгээг тооцоонд оруулаагүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч ээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс халиад шийдвэрлэсэн гэсэн. Бид 157,000,000 төгрөгийн хэмжээнд шаардлага гаргасан байсан. Хэдэн төгрөг нийт өгсөн юм, хэдэн төгрөг нийт авсан юм бэ гэж мэтгэлцсэн. Давахаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлж нэмэгдүүлж, өөрчил гэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал, дансны хуулга, бэлнээр өгсөн баримт зэргийг бид үндэслэж шаардлагаа нэмэгдүүлээд 173,665,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.  

 

Хариуцагч С.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 157 сая төгрөг гаргуулах тухай Ё.*******ийн нэхэмжлэлтэй ИХ-т дараах ыг гаргаж байна.

1. 181102528 дугаартай эрүүгийн хэрэгт Ё.******* нь гомдол гаргаж байсан ба гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай УЕПГ-ын 2020.10.13-ны 1/899 тогтоолд ... Ё.*******оос 227,8 сая төгрөг ... С.Тунгалагаас 267,6 сая төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Тэгэхээр Ё.*******ид төлбөртэй бус авлагатай байна.

2. Ё.*******ид төлөх ёсгүй 20 сая төгрөг төлсөн болох нь БГД-ийн ИАШШ-ийн шийдвэрээр тогтоогдсон ба шийдвэрийн уг хэсэгт холбогдуулан хариуцагч Ш.Мянгантуяа нь гомдол гаргаагүй болно.

3. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй баримтууд байх бөгөөд эрүүгийн журмаар шалгах явцад гараар бичсэн уг баримтыг үнэлж, шийдвэрийг УЕПГ-аас гаргасан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч С.Тунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Надад холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан сөрөг нэхэмжлэл ба сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

1. 157 сая төгрөгийг уван цуван авсан талаараа тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба шагнал болон зарим мөнгийг нь өдрийн 1 хувийн хүүгийн хамт авсан мөнгөө бүхэлд нь эгүүлэн төлсөн.

Гэтэл их хэмжээний хүү авсан Ё.*******ийн сэтгэл ханаагүйгээр үл барам надад 165 сая төгрөгөө залилуулсан гэсэн гомдлыг 2019 оны хавар цагдаад хандан гаргаснаар талуудын хооронд маргаан үүсч, миний бие нь Ё.*******оос авсан түүнд эгүүлэн өгсөн бүх мөнгөний тооцоог цагдаад гаргаж өгснөөр надад холбогдуулан гаргасан гомдлын дагуу үүсгэсэн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэрт холбогдуулан Ё.*******ийн өмгөөлөгч гомдол гаргасан ба шат аштны прокурор гомдлыг хянан үзээд анхан шатны прокурорын шийдвэрийг хэвээр үлдээсэн ба 2020 оны 10-р сарын 13-ны 887 дугаар тогтоолд миний бие нь 227,8 сая төгрөг авч, 267,6 сая төгрөг өгсөн тогтоож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Тэгэхээр түүнд үндэслэлгүй их хэмжээний мөнгө буюу 39,8 сая төгрөгийг илүү төлсөн байх тул уг мөнгийг нэхэмжилж байна.

2. Ё.******* нь надаас их хэмжээний мөнгө авсан мөртлөө цагдаад хандан гомдол гаргасан тул түүний эхнэрт өгсөн мөнгөө нэхэмжилж БГД-ийн ИХАШШ-д хандан 2019 оны 7-р сарын 23-нд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж 2020 оны 1-р сарын 7-нд 113 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ Ё.*******ид өгөх мөнгийг буюу 24 сая төгрөгийг хассан.

Тэгэхээр Ё.*******ийн авах ёсгүй мөнгийг эхнэр руу нь шилжүүлснийг ...мөн Ё.*******ид төлөх ёстой 24 сая төгрөгийг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна хэмээн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 2-р сарын 12-нд шийдвэрлэсэн байх тул уг мөнгийг нэхэмжлэж байна. Хариуцагчаас 63,8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ё.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна:

1. Ё.******* нь хүлээн авсан мөнгөн дүнг 297 сая болохыг хүлээн зөвшөөрч байна.

2. С.Тунгалаг нь 157 сая төгрөг авсан болохоо зөвшөөрч байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 72,2 сая төгрөгөөр нэмэгдүүлж байна. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № 1/610 Гомдол хянан шийдвэрлэх тухай хариу мэдэгдэх хуудас, Ё.*******ийн Хаан банк ХХК дахь 2018 оны 3-р сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.Түвшинбаярын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ё.Отгонхүүгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Тунгалагийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гараар бичсэн зээл авсан тухай баримт, С.Тунгалагийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гараар бичсэн зээл авсан тухай баримт, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, Ё.*******ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Ё.*******ийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Татварын албаны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Иргэнд олгох тодорхойлолтууд, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 10-р сарын 13-ны өдрийн 1/889 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 1232 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №1/2637 тоот Гомдлын хариу албан бичгийн хуулбар, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/534 тоот Гомдол хянан шийдвэрлэсэн талаар албан бичгийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1995 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн Хохирогчоор тогтоох тухай тогтоолын хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн Хохирогчоор тогтоох тухай тогтоолын хуулбар, Ё.*******ийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00113 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 386 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх А.Түвшинбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А.Түвшинбаярыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ё.Отгонхүүг гэрчээр асуусан тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Ё.Очирбатыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн О.Алтанцэцэгийг гэрчээр асуусан тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн С.Мөнхцогтыг гэрчээр асуусан тэмдэглэл, Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 50/5354 албан бичгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ё.******* хариуцагч С.Тунгалагт холбогдуулан гэрээний үүрэгт 173,665,000/нэг зуун далан гурван сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч С.Тунгалаг нэхэмжлэгч Ё.*******ид холбогдуулан 136,000,000/нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Тунгалаг нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй баримтууд байх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар ирүүлсэн.

 

Нэхэмжлэгч Ё.******* нь өөрийн нэмэгдүүлсэн шаардлага хийгээд хариу тайлбараараа сөрөг шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж маргажээ.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Хаан банк ХХК дахь өөрийн 5077192005 дугаар данснаас Хаан банк ХХК дахь С.Тунгалагийн 5019682180 дугаар дансруу 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 10/арав/ удаагийн гүйлгээгээр нийт 67,200,000/жаран долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 16-нд өдөр бэлнээр 15,000,000/арван таван сая/ төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 15,000,000/арван таван сая/ төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Хаан банк ХХК дахь өөрийн 5077192005 дугаар данснаас Хаан банк ХХК дахь С.Тунгалагийн 5019682180 дугаар харилцах дансруу 14 удаагийн гүйлгээгээр нийт 220,570,000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хаан банк ХХК дахь өөрийн 5077192005 тоот данснаас Хаан банк ХХК дахь С.Тунгалагийн 5019682180 дугаар дансруу 2/хоёр/ удаагийн гүйлгээгээр нийт 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг, өөрийн найз А.Түвшинбаяртай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хаан банк ХХК дахь А.Түвшинбаярын 5077316395 дугаар данснаас Хаан банк ХХК дахь С.Тунгалагийн 5019682180 дугаар дансруу 3/гурав/ удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000/гучин сая/ төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдөр өөрийн дүү Ё.Отгонхүүгээс 60,000,000/жаран сая/ төгрөгийг авч С.Тунгалагт шилжүүлсэн, бүгд 462,770,000/107,200,000+220,570,000+45,000,000+30,000,000+60,000,000=462,770,000/ /дөрвөн зуун жаран хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь 157,000,000/нэг зуун тавин долоон сая/ төгрөгийг авсан болохоо зөвшөөрч байгаа гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5077192005 дугаар төгрөгийн депозит данснаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Хаан банк ХХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа 5019682180 дугаар төгрөгийн депозит дансруу нийт 17,200,000/арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг шижлүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь 5077192005 дугаар төгрөгийн депозит дасны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хаан банк ХХК-д 5019682180 дугаар төгрөгийн депозит данс эзэмшдэг талаар маргаагүй ба хариуцагч нь тус дансны эзэмшигч болох нь С.Тунгалагийн авлага, өглөгийн тооцоо, Хаан банк ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн болон 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5077192005 дугаар төгрөгийн депозит данснаас Хаан банк ХХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа 5019682180 дугаар төгрөгийн депозит дансруу 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50,000,000/тавин сая/ төгрөгийг шижлүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь 5077192005 дугаар төгрөгийн депозит дасны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга, С.Тунгалагийн авлага, өглөгийн тооцоогоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид бэлнээр 15,000,000/арван таван сая/ төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 15,000,000/арван таван сая/ төгрөгийг тус тус өгсөн болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5077463226 дугаар төгрөгийн депозит данснаас Хаан банк ХХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа 5019682180 дугаар төгрөгийн депозит дансруу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000/хорин сая/ төгрөгийг, Хаан банк ХХК-д А.Түвшинбаярын эзэмшиж байгаа 5077316395 дугаар төгрөгийн депозит данснаас Хаан банк ХХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа 5019682180 дугаар төгрөгийн депозит дансруу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 6,500,000/зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг, мөн өдөр 3,500,000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000/хорин сая/ төгрөгийг, нийт 75,000,000/далан таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь 5077463226 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, Хаан банк ХХК дахь 5077316395 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ё.Отгонхүүгээс 60,000,000/жаран сая/ төгрөгийг бэлнээр авч хариуцагчид 60,000,000/жаран сая/ төгрөгийг бэлнээр өгсөн болох нь Хаан банк ХХК дахь Ё.Отгонхүүгийн 5077170921 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулга, Хаан банк ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 60,000,000/жаран сая/ төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай 50/5354 дугаар албан бичиг, мөнгийг шжилүүлж өгөхөд байлцсан тухай гэрч Ё.Отгонхүүгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Ё.Очирбатын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа 5077192005 дугаар төгрөгийн депозит данснаас Хаан банк ХХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа 5019682180 дугаар төгрөгийн депозит дансруу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 214,100,300/30,000,000+200,000+3,925,000+24,000,000+30,300+9,000,000+1,000,000+615,000+50,000,000+5,000,000+20,000,000+70,000,000+330,000=214,100,300/ /хоёр зуун арван дөрвөн сая нэг зуун мянга гурван зуу/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК дахь 5077192005 дугаар төгрөгийн депозит дасны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хариуцагчид нийт 446,300,300/17,200,000+50,000,000+30,000,000+75,000,000+60,000,000+214,100,300=446,300,300/ /дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийн зээл олгосон болох нь Хаан банк ХХК дахь 5077192005 дугаар төгрөгийн депозит дасны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга, Хаан банк ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 60,000,000/жаран сая/ төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай 50/5354 дугаар албан бичиг, мөнгийг шжилүүлж өгөхөд байлцсан тухай гэрч Ё.Отгонхүүгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Ё.Очирбатын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, Хаан банк ХХК дахь 5077316395 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуулга, Хаан банк ХХК дахь 5077463226 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хариуцагчид нийт 446,300,300/дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь Хаан банк ХХК дахь 5077192005 дугаар төгрөгийн депозит дасны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга, Хаан банк ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 60,000,000/жаран сая/ төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай 50/5354 дугаар албан бичиг, мөнгийг шжилүүлж өгөхөд байлцсан тухай гэрч Ё.Отгонхүүгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Ё.Очирбатын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, Хаан банк ХХК дахь 5077316395 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуулга, Хаан банк ХХК дахь 5077463226 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 446,300,300/дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг шилжүүлэх, хариуцагч нь буцаан төлөх үүрэг хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан 446,300,300/дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийн Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардаагүй ба нэхэмжлэгч нь хүү тогтоосон гэх тайлбар гаргаагүй тул зохигчид тус Зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй байна.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1Зээлийн гэрээгээр ... хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх ... нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан.

 

Зохигчид Зээлийн гэрээг байгуулахдаа зээлийг буцаан төлөх хугацаа тогтоосон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зохигчид зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сараас хариуцагчаас зээлийг буцаан төлөхийг шаардсан болох нь хариуцагчийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт нэхэмжлэгчид 297,000,000/хоёр зуун ерэн долоон сая/ төгрөгийг төлсөн талаар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байх ба нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт хариуцагч зээлийн төлбөрт 297,000,000/хоёр зуун ерэн долоон сая/ төгрөгийг төлсөн талаар маргахгүй байгаа талаар дурдсан болно.

 

Зохигчийн дээрх тайлбараар хариуцагч нь Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 297,000,000/хоёр зуун ерэн долоон сая/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт нэхэмжлэгчид 149,300,300/446,300,300-297,000,000=149,300,300/ /нэг зуун дөчин есөн сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбар, Хаан банк ХХК дахь 5077192005 дугаар төгрөгийн депозит дасны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга, Хаан банк ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 60,000,000/жаран сая/ төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай 50/5354 дугаар албан бичиг, мөнгийг шжилүүлж өгөхөд байлцсан тухай гэрч Ё.Отгонхүүгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, гэрч Ё.Очирбатын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, Хаан банк ХХК дахь 5077316395 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуулга, Хаан банк ХХК дахь 5077463226 дугаар төгрөгийн депозит дансны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 149,300,300/нэг зуун дөчин есөн сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 24,364,700/173,665,000-149,300,300=24,364,700/ /хорин дөрвөн сая гурван зуун жаран дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч хариуцагчаас худалдаж авсан алт, монет эдлэлийн төлбөрт мөнгө шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 136,000,000/нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлд 157,000,000/нэг зуун тавин долоон сая/ төгрөгийг хүлээн авч, зээлийн төлбөрт 297,000,000/хоёр зуун долоон сая/ төгрөгийг төлсөн, илүү төлсөн гэх 136,000,000/нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нь Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 446,300,300/дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэжлэгчээс зээлд нийт 157,000,000/нэг зуун тавин долоон сая/ төгрөгийг шилжүүлсэн авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт нэхэмжлэгчид 446,300,300/дөрвөн зуун дөчин зургаан сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх ба зээлийн төлбөрт нэхэмжлэгчид 39,800,000/гучин есөн сая найман зуун мянга/ төгрөгийг, 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгийг, 72,200,000/далан хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг, бүгд 136,000,000/39,800,000+24,000,000+72,200,000=136,000,000/ /нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг илүү төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрт 149,300,300/нэг зуун дөчин есөн сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ дуусгавар болж, нэхэмжлэгч нь 136,000,000/нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчээс нийт 136,000,000/нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Зохигчид прокурорын тогтоолуудад хэдэн төгрөгийг зээл болон зээлийн төлбөрт шилжүүлсэн талаар дурдсан гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс үүссэн хохиролтой холбоотой гэх нэхэмжлэлийг хянан шийдвэрлээгүй тул прокурорын тогтоол нь шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Тунгалагаас нийт 149,300,300/нэг зуун дөчин есөн сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.*******ид олгож, үлдсэн 24,364,700/хорин дөрвөн сая гурван зуун жаран дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Тунгалагийн нэхэмжлэгч Ё.*******оос нийт 136,000,000/нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ё.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,184,275 төгрөгөөс 1,026,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,019,900 төгрөгөөс 837,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 904,451 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 158,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.*******ид, улсын орлогоос илүү төлсөн 181,950 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Тунгалагт тус тус олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Тунгалагаас нийт 149,300,300/нэг зуун дөчин есөн сая гурван зуун мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.*******ид олгож, үлдсэн 24,364,700/хорин дөрвөн сая гурван зуун жаран дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Тунгалагийн нэхэмжлэгч Ё.*******оос нийт 136,000,000/нэг зуун гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ё.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,184,275 төгрөгөөс 1,026,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,019,900 төгрөгөөс 837,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 904,451 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 158,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.*******ид, улсын орлогоос илүү төлсөн 181,950 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Тунгалагт тус тус олгосугай.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ