Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2022/00110

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2022/00110

Сэлэнгэ аймаг

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***** хот, **** дүүрэг, *** дүгээр хороо, **-** тоот хаягт оршин суух, *** овогт ***ын ***, РД/***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймгийн ***-*** сум, *** багийн ***, “***” ХХК-д холбогдох,

-“***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас *** төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-*** аймаг ***-*** сум *** баг, хүнсний захын өмнө байрлалтай  “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй ** мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-*** аймаг ***-*** сум *** баг, “***” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй  *** мкв  ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, 

-*** аймаг *** сум, *** баг, Хүнсний захын урд байрлалтай, *** ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй *** мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын *** дугаарт *** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 0010962 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй *** мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

-2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн “*** ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах

-“***” ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагатай,

- *** аймаг *** сум Уурхайчин баг, “***” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй ***мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-*** аймаг *** сум *** баг, хүнсний захын өмнө байрлалтай  “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй *** м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг

- Газар эзэмших эрхийн *** дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж “***” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.***, хариуцагч ***” ХХК-ийн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, гэрч ***, ***, ***, нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** *** би энэ компанийг үүсгэн байгуулсан. 2022 онд “***” компани нь эхнэр ***ийн нэр дээр байгуулсан. Анх өөрийн нэр дээр болгоё дундын компани болгоё гээд ***, ***, *** гэх 3 хүний нэртэйгээр үүсгэн байгуулсан. Дүрмийн санг 5,500,000 төгрөгөөр тогтсон. Дүрмийн сан дээр бэлэн болон бэлэн бус мөнгө нийлүүлсэн зүйл байхгүй. 1 хавтан *** нийлүүлсэн, хучилтын хавтан нийлүүлсэн гэх мэт дүрмийн сандаа тусгаж өгөөд оруулсан. Хөрөнгө дээр барилгын материал, хавтан гэж бичсэн байгаа. Худалдааны төв барих хөрөнгө босгоё, тус тусын үүргийг хүлээж авч би ерөнхийд нь хариуцаж, Ерөнхий захирлаар *** эхэн үедээ явж байсан. Явцдаа өөр өөрсдийн хөрөнгийг бий болгож Улаантолгойд байрлах фермийг буулгаж худалдааны төв болгох ажлыг эхлүүлэхээр санаа оноо тогтсон. 2006 он хүртэл ***ийн *** гэж хүн гишүүнээр явж байсан. Би тэр хүнийг танихгүй мэдэхгүй. 2006 онд *** гэж хүн гэнэт гарч ирээд би өөрөө хувьцаа эзэмшигч больё гэсэн. Тэр үед улсын бүртгэлийн үүргийг татварын алба хариуцдаг байсан. Гэнэт *** гишүүнээр элсээд ороод ирсэн. Хувьцаа хэрхэн шилжүүлсэн, анхны гишүүн *** нь хувьцаа эзэмших саналаа тавих эдгээр хууль дүрмийг ноцтой зөрчин *** гэж хүн орж ирсэн. Хувьцаа худалдсан эсэх, хэдээр тохирсон, хувьцаа эзэмших шилжүүлэх заалтыг зөрчин гэнэт *** орж ирсэн. 2004 онд хүртэл өөрийн өмч хөрөнгөд байх 3 байрыг зарж, энэ ажлыг явуулах гэж банкнаас зээл авч бараг л урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж явсаар байгаад 2003 онд *** компанийн нэр дээр дуусаагүй барилгыг үнэлүүлж 288,491,612 төгрөгийн үнэлгээ хийлгэж энэ хөрөнгийг анх бий болгосон. 2004 онд ашиглалтад оруулж, 2004 оны хагас жилээр үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн. Би энэ барилгын 98 хувь буюу 283,541,612 төгрөгийн хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Анх ***, ***, *** 3 нь Даниста компанийг 10, 45, 45 гэх хувиар тогтъё гэж тогтсон байгаа. 2006 оны татварын албаны өөрчлөлт, 2016 оны татварын шинэчилсэн бүртгэлээр дүрмүүд бүгд өөрчлөгдөж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувиа өсгөнө гэж анхны гэрээ хэлцэл дээр тулахад ямар ч өөрчлөлт хийхгүйгээр өдийг хүрч байна. Би *** компанийн хувийг хөндөхгүй. Би худалдааны төв, дуусаагүй барилгын 98 хувийг эзэмшье гэж байгаа. Яагаад хувь хэмжээгээ өөрчлөхгүй өдийг хүрсэн гэхээр удаа дараа шаардлага өгч байсан. Жилд бараг 2 удаа өгч байсан. *** компанийн үйл ажиллагаанд ордог, ордоггүйг мэдэхгүй. 2016 он хүртэл ганц 2 удаа ***тэй уулзсан. *** гэж хүнийг нас барснаас хойш үйл ажиллагаа нь идэвхэжсэн. Он сарыг нь сайн санахгүй байна тэр үед хурлаа хийж хувь хэмжээгээ өөрчилж өөрийн эзэмшлээр хувь эзэмшье гэхэд намайг чи хамаг юм мэддэг хүн чи эндээс зайлах ёстой гэж 3 шатны шүүх хурлаар явж ондоо хүн захирлаар тавьсан. Энэ нотлогдож байгаа 44, 44, 12 хувийг өөрчлөхгүй байх үндсэн шалтгаан нь энэ болж байна. Хамаг компанийн хөрөнгийг бий болгож газар, барилгыг хэн авсан энэ бүх процессыг би мэдэж байгаа тул намайг удирдлагаас зайлуулсан. Хувьцааг өнөөдрийг хүртэл 44, 44, 12 хувь ерөөсөө хөдлөхгүй явж байгаа. Ийм компани байж болохгүй. Оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмших ёстой. 2006, 2016 оны татварын албаны шинэчилсэн бүртгэлээр энэ хувьцаа хэдээр үнэлэгдэж байгаа вэ нэгж үнэ 100 гэсэн болохоос биш 1000 болсон. Энийг би өөрөө явж байсан болохоос биш хувьцаа хэдэн төгрөг олгох тухай ойлголт бид 3-ын дунд байгаагүй. 2006, 2016 оны татварын албаны шинэчилсэн бүртгэлээр бүртгэсэн компанийн дүрмийг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ дүрмийг хүчингүй болгох шаардлага нь миний нэхэмжлэлийн 2 дахь шаардлага. 3 дугаарт *** гэж хүнийг яагаад үгүйсгэж байна гэхээр 2006 онд *** нь 2006 онд ***ээс нэгж хувьцааг хэрхэн авсан бэ булааж авсан юм уу дээрэмдэж авсан юм уу нэгж хувьцаанд хэдэн төгрөг төлж, шилжүүлж авсан талаар үндсэн баримт бичиг хууль зүйн дагуу байхгүй. Тиймээс шүүх үүнийг хуулийн дагуу бодит байдлыг тогтоож өгнө гэж итгэлтэй байгаа. 2 дах асуудал нь газар гэж байна. Би газрыг ***ын *** гэж хүнээс авсан. Энэ хүн намайг газар дээрэмдэж авсан гээд шүүх, цагдаагаар яваад би хоригдож үзсэн. Хаан банкнаас 2000 онд 10 сая төгрөг зээлсэн нь 2004 оны 12 сард 14,800,000 төгрөг болсон байсныг Хаан банкны эдийн засагч *** захирал *** нар намайг уриад танай эзэмшлийн газар чинь Хаан банкны мэдэлд байгаа гэсэн тиймээс ***ыг олоод ирлээ гэсэн. *** нь тухайн үедээ *** гэх газар *** олборлоод ***нхэнд мэдэгдэхгүй алга болоод зээлээ төлөхгүй байсан. Хаан банк надад 30,000,000 төгрөгийн зээл өгөөд ***ын 14,800,000 төгрөгийн зээлийг хаагаад үлдсэн мөнгийг би бэлнээр гаргаж авсан. Ингэхдээ *** барилгын барьцаа хөрөнгө гэж бичсэн. Тэр нь надад барьцаа хөрөнгө байхгүй гэхэд ингээд зээл олгоё гэсэн. ***ын *** гэж хүнд зээл олгоод *** гэх данс миний нэр дээр нээгээд хаан банкнаас 30,000,000 төгрөгийн зээлийг олгож надад газрын хамт шилжүүлж өгнө гээд миний нэр дээр ***м кв талбай бүхий сүү цагаан идээний лангууны хамт гээд ***, ***, эхнэр *** нар гарын үсэг зурсан баримт газрын албанд хүргэгдсэн. Би компани байгуулж 2 хүний өмнө хүлээсэн үүргийг хүрээнд *** дээр гэрчилгээг авсан. *** дээр зээл авсан гэж үзвэл ***, *** нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах ёстой. Гэтэл ийм асуудал байхгүйгээр миний нэр дээр *** гэх данс нээж ***аас гаргуулахгүйгээр би өөрөө 70-аад сая төгрөг төлсөн. Тухайн үед газрын эрх шилжүүлэхдээ газар зарж болохгүй байсан. Сүү цагаан идээний лангууны хамт энэ газрыг би өөрийн нэр дээр болгох эрхтэйгээр шүүхэд хандсан. 4 дэх үндэслэл нь 49м кв бүхий лангуу нь газрын хамт ирсэн тул би өөрийн мөнгөөр тэр зээлийг төлсөн тул газрын хамт шилжин ирж байгаа лангууг би өөрөө өмчлөх эрхтэй болохыг тогтоох хүсэлтэй байгаа. 5 дах шаардлага нь 120м кв дулааны шугам сүлжээг би өөрийн хүч хөрөнгөөр татсан. 1999 онд аваад бэлдсэн байсан. Манай урд байсан миний хуучин эзэмшлийн гражийн талбай дээр зураг хөрөг нь хүмүүс энийгээ худалдчихаач гэж байсан хүмүүс одоо хүртэл байгаа. Би ***г барихаас өмнө шугам тавьдаг хэсгийн дарж булахад зориулсан труба зэрэг надад бэлэн байсан. Би энийг ***ийн өмч хөрөнгөөс гаргаагүй. Би өөрийн өмч хөрөнгөөр босгосныг дулааны станц мэдэж байгаа. Улсын бүртгэл трубанд анх удаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгсөн. Өмнө нь үүнийг Монгол улсад анх удаа бүртгүүлсэн. Энийг ийм их маргаан үүсэж, үл хөдлөх хөрөнгөө зарцуулаад сүүлд нь өөрөө хохироод явна гэж бодоогүй. Бараг намайг очоогүй байхад *** дээр гаргана шүү гээд гаргасан байдаг байсан. Зарим нь хөрөнгө оруулалт хийгээгүй. Зарим нь шүүхэд хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж нотлох баримт гаргаж өгсөн байсан. Энийг би үүнийг хүлээн зөвшөөрнө. Зарим нь хөрөнгө оруулалт хийгээгүй мөрлөө намайг хуйвалдсан гэж байна. 280 сая төгрөгийн 98 хувь нь минийх. ***д ХХК нь хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө 5,5 сая төгрөг нь надад огт хамаагүй. 5,5 сая төгрөг ***, *** 2 авч явж байгаа. Өнөөдөр би дуусаагүй барилга, газар, дулааны шугам, 49м кв газар, 2006, 2016 оны компанийн дүрмийг хүчингүй болгох, *** компанийн хувьцаа 5,5 сая төгрөг гэдгийг тогтоох зэрэг 6 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэр үед ингэж явах байсан бол төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулж, хурлаа хийн нэгж хувьцааны үнэ тогтоож, оруулсан хөрөнгөөрөө хувьцаа эзэмших хэлцэлд хүрэх ёстой. Энэ 2 хүн худалдааны төвийн барилгыг эзэмших ёстой гэж бодоод байх шиг байна. *** компанийн хувьцаа 5,5 сая төгрөг юм. Энийг тогтоож өгөөч гэж шүүхэд хандаад байна. Одоо компани дээр *** нь 2006 онд яаж орж ирсэн, ***ээс хувьцаа худалдан авсан талаар бид нар мэдэхгүй. Тэгсэн мөртөө 44 хувийг эзэмшигч гэж компаниас хувь ашиг хүртэж байгаа нь сонин байна. Яагаад гэхээр би энэ хөрөнгийг газраа ухаж эхлэхэд надад 1000 төгрөг өгч санхүүгийн баримтад 44 хувийн мөнгөө оруулаагүй. Тиймээс шүүх үүнийг үнэн зөвөөр тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Энэ 2 хүн үнэнийг хэлэхэд ганц төгрөг ч оруулаагүй байж хөдөлмөрлөж  босгосон жинхэнэ эзнийг 5, 6 жил хохироож байна. Өнөөдөр энэ хүн компанийг төлөөлнө гэж байгаа бол *** гэж хүн нь Дээд шүүх дээр очоод төлөөх эрхгүй гэхэд ***, *** 2 нь би төлөөлөх эрхтэй гэсэн бол 2 жил хойшлохгүй. Өнөөдөр орж ирээд ингээд байгаа нь сэтгэл дундуур байна...” гэв.

Хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлаар гүйцэтгэх захирлаар томилогдсон. *** нь ***ийг танихгүй гэж байна. Талийгаач *** нар нь эхлээд хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан байгаа гэж бодож байна. 2006 онд *** гэж хүн орж ирээд дээрэмдээд авсан гэж байна. Энэ үед *** нь өөрөө захирал байсан тул энэ бүрдүүлэлтийг хийж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Компанийн дүрмийн 5.2-д зааснаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 288,401,612 төгрөг ба нэг бүр нь 288 сая төгрөгөөр нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг энгийн хувьцаа байна гэж дүрэмд байна. Энэ дүрмийг хүчингүй болгооч гэж байна. Өмнө нь өөрөө гарын үсэг зураад урьд нь 10 хувь байж байгаад 12 хувь болсон байгаа. Энэ ямар аргаар яваад 12 хувь болсон бэ гэдэг нь байх ёстой байх. Газрын асуудал дээр өмнө нь *** трейд гээд талийгаач ***ын компанитай гэрээ байгуулж 8,500,000 төгрөг байсан байх өгөлцөж авалцсан баримт хэрэгт байна. Дараа нь банканд 11 сая төгрөг төлсөн гэх баримт мөн байгаа. Газрын 14,800,000 төгрөг, 49м кв-ын 2,000,000 төрөг зэрэг төлөгдөөд дээрээс нь ямар учиртай юунд төлөгдсөн талаар асуудал үүсэж байна. Дулааны шугамын асуудал компаниас гарсан баримт авагдсан байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлөөр хуралдаад шийдэх ёстой байсан гэж байна. Өөрөө гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байсан хүн ээлжит болон ээлжит бус хурлаа зарлах боломж нээлттэй байсан...” гэв.

Хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч *** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь *** аймгийн Засаг даргын 2004 оны 12-р сарын 06-ны өдрийн 259-р захирамжийн дагуу нэгж талбарын *** дугаартай, *** м.кв газрыг 15 жилийн хугацаатай,  үйлчилгээний  зориулалтаар,  газар  эзэмших  эрхийн  *** дугаарын гэрчилгээний хамт авч, 2004 оны 12-р сарын 08-ны өдрийн "Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулж, өнөөдрийг хүртэл "Даниста" худалдааны төвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

      *** шүүхийн шийдвэрийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын ажлыг ***аас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан.

      Ажлаа хүлээж авсаны дараа аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 07-р сарын 16-ны өдрийн албан бичиг ирсэн.

Энэхүү албан бичигт "...  улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** баг, хүнсний захын урд байрлалтай, хүнсний захын дуусаагүй барилга, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, дулаан дамжуулах сүлжээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд херөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн..." гэж, хавсралтаар 3 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлсэн.

Гэтэл *** нь гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэж өгөхдөө одоо шүүхэд маргаан үүсгэсэн *** дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаартай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгсөнөөс албан бичигт дурдсан 2 гэрчилгээг гаргаж өгөөгүйг мэдсэн даруйд ***аас гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ***аас "***" ХХК-ийн өмчлөлийн:

-*** дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, /гэрчилгээнд бичигдсэнээр/ *** сумын 3-р баг, ***, *** худалдааны төвийн урд *** захын ард гудамж, 0 тоот, 128 м.кв ф100 диаметртэй, м.кв талбайтай, дулаан дамжуулах сүлжээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг,

-*** дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаартай, *** сум, *** баг, хүнсний захын өмнө, үйлчилгээний зориулалттай, 49 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь ***аас гаргуулж, "***" ХХК-д хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэж өгнө үү. Газар эзэмших эрхийн *** дугаарын гэрчилгээг манай компанид байгаа тул энэ шаардлагаасаа татгалзаж байна...” гэв.

Нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 49 м.кв талбайтай энэ байрыг 2004 оноос хойш би өөрөө түрээсийн төлбөрийг аван өөрийн эзэмшилд авч явна. “Даниста-Од” ХХК өөрөө эзэмшин орлого авч байгаагүй. Үүнийг *** өөрөө зөвшөөрсөн. 49м кв талбайн газрыг би эзэмшиж байгаа. Үнийг би Хаан банканд өөрийн хөрөнгөөр төлсөн. *** нь энэ лангууг ав, ***ийн өмчид ав гэх энэ шаардлага хууль эрх зүйн талаасаа *** нь миний өмч рүү орох эрхгүй. Тиймээс энэ шаардлагыг эрс эсэргүүцэж байна. Лангуу гэх асуудлыг орхиоч гэж удаа дараа хэлж байна. Би гэнэн материалист хүн өөрийн нэр дээр биш хамтарсан компани дээр бүртгүүлээд ийм асуудал болоод байгаа болохоос яг би өөрийн хөрөнгөөр авсан. Тиймээс талийгаач буюу манай ангийн хүүхэд бид 2 энэ компанийг эзэмшихэд намайг чи орлогоо ***ын данс руу хий гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Энэ миний хөрөнгө би өөрөө авсан гэдгийг би үнэн зөвөөр ойлгуулсан. *** нь 2016 оноос орж ирэн ийм асуудал тавиад байна. Энийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь ***ын дансанд орлого орж байсан бол хамаа алга. Миний орлого *** дансанд ерөөсөө ордоггүй. Энүүгээр миний хөрөнгө гэдгийг түрээсэлж байгаа гадуур байгаа хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэр үед газрыг дангаар зардаггүй, эрх шилжүүлдэггүй байсан. *** нь 2002 онд Хаан банкнаас зээл авч гурил, цагаан идээний зориулалттай 2000 онд анх үүсгэн байгуулсан лангуу шүү. Нотлох баримтад байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-*** аймаг *** сум *** баг, хүнсний захын өмнө байрлалтай  “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн 000128604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-*** аймаг *** сум *** баг, “***” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй  128мкв  ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-*** аймаг *** сум, Уурхайчин баг, Хүнсний захын урд байрлалтай, *** ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын *** дугаарт *** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3000 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

-2006 оны 12 сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн “*** ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах,

-“***” ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагатай,

-*** аймаг *** сум *** баг, “***” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягтай “***” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-*** аймаг *** сум *** баг, хүнсний захын өмнө байрлалтай  “***” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-Газар эзэмших эрхийн *** дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж “***” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч *** компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсны хувьд компанид хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй, компанийн зүгээс зохих төлөлтийг хийж үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмаар өмчлөх, эзэмших эрхтэй болсон тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “***” ХХК-ийг үүсгэн байгуулах 01 дугаартай шийдвэрээр ***, ***, *** нар хамтарч “***” ХХК-г үүсгэн байгуулж, 5,500,000 төгрөгийн барилгын материалаас бүрдсэн өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд гишүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээ, ногдох хувийг дүрэмд тусгаж, компанийн захирлаар ***г томилсон ба мөн өдрийн 01 тоот шийдвэрээр “***” ХХК-ийн дүрмийг баталж, 55,000 ширхэг хувьцаа бүрээс ***ын эзэмших хөрөнгө 24,750 ширхэг хувьцаа буюу 45 хувь, *** 5,500 ширхэг хувьцаа буюу 10 хувь, *** 24,750 ширхэг хувьцаа буюу 45 хувь эзэмшихээр тус тус тогтоож үйл ажиллагаагаа явуулж байсан байна. 

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлсэн компанийн дүрмээр компанийн оноосон нэрийг “***” ХХК болгож, үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь ***, ***, *** нар, гадаад дотоод худалдаа зуучлал, барилга угсралт засвар, хүнсний худалдаа, түрээсийн үйлчилгээ эрхлэх, хувь нийлүүлэгчдийн эзэмших хувьцаа дүрмийн санд эзлэх хувьд өөрчлөлт орж *** 44 хувь, *** 12 хувь, *** 44 хувь болж бүртгэгдсэн байна. 

Мөн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “***” ХХК-г үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр ***, ***, *** нар шинэчлэн бүртгэгдэж нийт хөрөнгийн нь 288,491,612 төгрөг, нэг бүр нь 2,884,900 нэрлэсэн үнэтэй 100,000 ширхэг энгийн хувьцаатай байхаар үүний 44 хувийг ***, 44 хувийг ***, 12 хувийг *** нар эзэмшихээр компанийн дүрмээ шинэчлэн баталжээ.

*** аймаг *** сум *** баг, Хүнсний захын урд байрлах 37,044 мкв 288,491,612 төгрөгийн үнэ бүхий хүнсний захын дуусаагүй барилга, *** аймаг *** сум *** баг, хүнсний захын өмнө байрлалтай  49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** аймаг *** сум *** баг, “***” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягт 128мкв  ф100 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** аймаг *** сум, *** баг, Хүнсний захын урд байрлалтай, 3000 мкв газар тус тус “***” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-102-104/

Нэхэмжлэгч *** нь 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч, *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3000 мкв газрыг *** гэх хүнээс худалдаж авсан бөгөөд  зээлийн төлбөрийг өөрөө төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч “***” ХХК-иас тухайн зээлийн төлбөрийг төлсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. /2-хх-ийн 18-40/

Мөн Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчилж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *** компанид оруулсан хөрөнгийн хэмжээг өөрчлүүлэх тухай санал, хүсэлт гаргаж байсан нь  нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нотлоогүй тул 283,541,612 төгрөгийн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан.

2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “***” ХХК-ийг үүсгэн байгуулах 01 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *** 5,500 ширхэг хувьцаа буюу 10 хувиар тогтоосныг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “***” ХХК-ийн  дүрмээр компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 288,491,612 төгрөг, нэхэмжлэгч *** 12 хувь буюу 34,618,993 төгрөгийн хувьцаа эзэмшихээр компанийн дүрмээ шинэчлэн баталжээ.

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус бүртгүүлсэн компанийн дүрмээр ***ийн эзэмших хувьцааны хэмжээ нэмэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй  байна гэж шүүх үзэв. 

            Иймд 2006, 2016 оны “***” ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах, *** ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,500,000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

 

Шүүх хуралдааны шатанд хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээг эх хувиар нэхэмжлэгчээс хүлээн авсан гэх үндэслэлээр тухайн шаардлагаасаа татгалзсан  болохыг дурдах  нь зүйтэй.

-*** аймаг *** сум ** баг, “***” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  *** дугаарт бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 128 м.кв ф100 диаметртэй м.кв талбайтай, дулаан дамжуулах сүлжээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-*** аймаг *** сум *** баг, хүнсний захын өмнө байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн 000128604 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 49 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь  “***” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул гэрчилгээг “***” ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч ***д даалгаж шийдвэрлэлээ. /1-р хх-ийн 102-103/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *** аймаг *** сум *** баг, “***” худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  *** дугаарт бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг,

-*** аймаг *** сум *** баг, хүнсний захын өмнө байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус “***” ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч ***д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,321,358.6 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ***аас 70,200 төгрөгийг гаргуулж “***” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар  зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.АЛГИРМАА