Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00034

 

 

 

 

 

222 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 28/МА222/34

 

1 12

/2 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 222 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж тоот хаягтай *******-******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн 2112686 дугаарт бүртгэгдсэн 52412 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф1 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-Орхон аймаг ******* сум, Уурхайчин баг, Хүнсний захын урд байрлалтай, ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын 131115 дугаарт ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 1962 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

-26 оны 12 сарын 2-ны өдөр болон 216 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн *******-******* ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах

-*******-******* ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,5, төгрөг болохыг тогтоолгох тухай

 

Сөрөг нэхэмжлэл: - Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж тоот хаягтай *******-******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн 2112686 дугаарт бүртгэгдсэн 52412 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф1 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-Газар эзэмших эрхийн 1962 дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж *******-******* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай

 

Хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 222 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн төлөөлөгч , *******, , хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

1. ...Хандын Жанцансамбуу би энэ компанийг үүсгэн байгуулсан. 222 онд эхнэр Б.Цэцэгмаа нь ******* компанийг өөрийн нэр дээр байгуулсан юм. Анх өөрийн нэр дээр болгоё дундын компани болгоё гээд уг компанийг , , ******* гэх 3 хүний нэртэйгээр үүсгэн байгуулсан. Дүрмийн санг 5,5, төгрөгөөр тогтсон. Дүрмийн сан дээр бэлэн болон бэлэн бус мөнгө нийлүүлсэн зүйл байхгүй.

...24 онд хүртэл өөрийн өмч хөрөнгөд байх 3 байрыг зарж, энэ ажлыг явуулах гэж банкнаас зээл авч бараг л урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж явсаар байгаад 23 онд ******* компанийн нэр дээр дуусаагүй барилгыг үнэлүүлж 288,491,612 төгрөгийн үнэлгээ хийлгэж энэ хөрөнгийг анх бий болгосон. 24 онд ашиглалтад оруулж, 24 оны хагас жилээр үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн. Би энэ барилгын 98 хувь буюу 283,541,612 төгрөгийн хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Анх , , ******* 3 нь ******* компанийг 45, 45, 1 гэх хувиар тогтъё гэж тогтсон байгаа. 26 оны татварын албаны өөрчлөлт, 216 оны татварын шинэчилсэн бүртгэлээр дүрмүүд бүгд өөрчлөгдөж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувиа өсгөнө гэж анхны гэрээ хэлцэл дээр тулахад ямар ч өөрчлөлт хийхгүйгээр өдийг хүрч байна.

.... гэж хүнийг нас барснаас хойш үйл ажиллагаа нь идэвхжсэн. Он сарыг нь сайн санахгүй байна тэр үед хурлаа хийж хувь хэмжээгээ өөрчилж өөрийн эзэмшлээр хувь эзэмшье гэхэд намайг чи хамаг юм мэддэг хүн чи эндээс зайлах ёстой гэж 3 шатны шүүх хурлаар явж ондоо хүн захирлаар тавьсан. Энэ нотлогдож байгаа 44, 44, 12 хувийг өөрчлөхгүй байх үндсэн шалтгаан нь энэ болж байна. Хамаг компанийн хөрөнгийг бий болгож газар, барилгыг хэн авсан энэ бүх процессыг би мэдэж байгаа тул намайг удирдлагаас зайлуулсан. Хувьцааг өнөөдрийг хүртэл 44, 44, 12 хувь ерөөсөө хөдлөхгүй явж байгаа. Ийм компани байж болохгүй. Оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмших ёстой. 26, 216 оны татварын албаны шинэчилсэн бүртгэлээр энэ хувьцаа хэдээр үнэлэгдэж байгаа вэ нэгж үнэ 1 гэсэн болохоос биш 1 болсон. Энийг би өөрөө явж байсан болохоос биш хувьцаа хэдэн төгрөг олгох тухай ойлголт бид 3-ын дунд байгаагүй. 26, 216 оны татварын албаны шинэчилсэн бүртгэлээр бүртгэсэн компанийн дүрмийг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ дүрмийг хүчингүй болгох шаардлага нь миний нэхэмжлэлийн 2 дахь шаардлага.

3 дугаарт Дамбапэлжээ гэж хүнийг яагаад үгүйсгэж байна гэхээр 26 онд Дамбапэлжээ нь 26 онд Сарансүхээс нэгж хувьцааг хэрхэн авсан бэ булааж авсан юм уу дээрэмдэж авсан юм уу нэгж хувьцаанд хэдэн төгрөг төлж, шилжүүлж авсан талаар үндсэн баримт бичиг хууль зүйн дагуу байхгүй. Тиймээс шүүх үүнийг хуулийн дагуу бодит байдлыг тогтоож өгнө гэж итгэлтэй байгаа.

...Би газрыг гэж хүнээс авсан. Энэ хүн намайг газар дээрэмдэж авсан гээд шүүх, цагдаагаар яваад би хоригдож үзсэн. ...Хаан банк надад 3,, төгрөгийн зээл өгөөд ын 14,8, төгрөгийн зээлийг хаагаад үлдсэн мөнгийг би бэлнээр гаргаж авсан. Ингэхдээ ******* барилгын барьцаа хөрөнгө гэж бичсэн. Тэр нь надад барьцаа хөрөнгө байхгүй гэхэд ингээд зээл олгоё гэсэн. Хандын Жанцансамбуу гэж хүнд зээл олгоод 59171869 гэх данс миний нэр дээр нээгээд хаан банкнаас 3,, төгрөгийн зээлийг олгож надад газрын хамт шилжүүлж өгнө гээд миний нэр дээр 49м кв талбай бүхий сүү цагаан идээний лангууны хамт гээд Ч., , эхнэр нар гарын үсэг зурсан баримт газрын албанд хүргэгдсэн. Би компани байгуулж 2 хүний өмнө хүлээсэн үүргийг хүрээнд ******* дээр гэрчилгээг авсан. ******* дээр зээл авсан гэж үзвэл Эрдэнэцэцэг, Сарансүх нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах ёстой. Гэтэл ийм асуудал байхгүйгээр миний нэр дээр 59171869 гэх данс нээж *******гаас гаргуулахгүйгээр би өөрөө 7-аад сая төгрөг төлсөн. Тухайн үед газрын эрх шилжүүлэхдээ газар зарж болохгүй байсан. Сүү цагаан идээний лангууны хамт энэ газрыг би өөрийн нэр дээр болгох эрхтэйгээр шүүхэд хандсан.

4 дэх үндэслэл нь 49м кв бүхий лангуу нь газрын хамт ирсэн тул би өөрийн мөнгөөр тэр зээлийг төлсөн тул газрын хамт шилжин ирж байгаа лангууг би өөрөө өмчлөх эрхтэй болохыг тогтоох хүсэлтэй байгаа.

5 дах шаардлага нь 12м кв дулааны шугам сүлжээг би өөрийн хүч хөрөнгөөр татсан. 1999 онд аваад бэлдсэн байсан. Манай урд байсан миний хуучин эзэмшлийн гражийн талбай дээр зураг хөрөг нь хүмүүс энийгээ худалдчихаач гэж байсан хүмүүс одоо хүртэл байгаа. Би *******г барихаас өмнө шугам тавьдаг хэсгийн дарж булахад зориулсан труба зэрэг надад бэлэн байсан. Би энийг *******гийн өмч хөрөнгөөс гаргаагүй. Би өөрийн өмч хөрөнгөөр босгосныг дулааны станц мэдэж байгаа. Улсын бүртгэл трубанд анх удаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгсөн. Өмнө нь үүнийг Монгол улсад анх удаа бүртгүүлсэн. Энийг ийм их маргаан үүсэж, үл хөдлөх хөрөнгөө зарцуулаад сүүлд нь өөрөө хохироод явна гэж бодоогүй. Бараг намайг очоогүй байхад ******* дээр гаргана шүү гээд гаргасан байдаг байсан. Зарим нь хөрөнгө оруулалт хийгээгүй. Зарим нь шүүхэд хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж нотлох баримт гаргаж өгсөн байсан. Энийг би үүнийг хүлээн зөвшөөрнө. Зарим нь хөрөнгө оруулалт хийгээгүй мөрлөө намайг хуйвалдсан гэж байна. 28 сая төгрөгийн 98 хувь нь минийх. ******* од ХХК нь хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө 5,5 сая төгрөг нь надад огт хамаагүй. 5,5 сая төгрөг Дамбапэлжээ, Эрдэнэцэцэг 2 авч явж байгаа.

Өнөөдөр би дуусаагүй барилга, газар, дулааны шугам, 49м кв газар, 26, 216 оны компанийн дүрмийг хүчингүй болгох, *******-******* компанийн хувьцаа 5,5 сая төгрөг гэдгийг тогтоох зэрэг 6 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэр үед ингэж явах байсан бол төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулж, хурлаа хийн нэгж хувьцааны үнэ тогтоож, оруулсан хөрөнгөөрөө хувьцаа эзэмших хэлцэлд хүрэх ёстой... гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа:

1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2. ...219 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлаар гүйцэтгэх захирлаар томилогдсон. ******* нь Сарансүхийг танихгүй гэж байна. Талийгаач Энхболд нар нь эхлээд хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан байгаа гэж бодож байна. 26 онд Дамба гэж хүн орж ирээд дээрэмдээд авсан гэж байна. Энэ үед Самбуу нь өөрөө захирал байсан тул энэ бүрдүүлэлтийг хийж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Компанийн дүрмийн 5.2-д зааснаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 288,41,612 төгрөг ба нэг бүр нь 288 сая төгрөгөөр нэрлэсэн үнэ бүхий 1, ширхэг энгийн хувьцаа байна гэж дүрмэнд байна. Энэ дүрмийг хүчингүй болгооч гэж байна. Өмнө нь өөрөө гарын үсэг зураад урьд нь 1 хувь байж байгаад 12 хувь болсон байгаа. Энэ ямар аргаар яваад 12 хувь болсон бэ гэдэг нь байх ёстой байх. Газрын асуудал дээр өмнө нь Абсолют трейд гээд талийгаач Энхболдын компанитай гэрээ байгуулж 8,5, төгрөг байсан байх өгөлцөж авалцсан баримт хэрэгт байна. Дараа нь банканд 11 сая төгрөг төлсөн гэх баримт мөн байгаа. Газрын 14,8, төгрөг, 49м кв-ын 2,, төрөг зэрэг төлөгдөөд дээрээс нь ямар учиртай юунд төлөгдсөн талаар асуудал үүсэж байна. Дулааны шугамын асуудал компаниас гарсан баримт авагдсан байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлөөр хуралдаад шийдэх ёстой байсан гэж байна. Өөрөө гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч байсан хүн ээлжит болон ээлжит бус хурлаа зарлах боломж нээлттэй байсан... гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1.-52412 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2112686 дугаартай, /гэрчилгээнд бичигдсэнээр/ ******* сумын 3-р баг, Уурхайчин, худалдааны төвийн урд Далай ээж захын ард гудамж, тоот, 128 м.кв ф1 диаметртэй, м.кв талбайтай, дулаан дамжуулах сүлжээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг,

-******* дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* сум, Уурхайчин баг, хүнсний захын өмнө, үйлчилгээний зориулалттай, 49 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг:

-Газар эзэмших эрхийн 1962 дугаарын гэрчилгээнүүдийг эх хувиар нь *******гаас гаргуулж, "*******-*******" ХХК-д хүлээлгэж өгөх

 

2. ...Манай компани нь Орхон аймгийн Засаг даргын 24 оны 12-р сарын 6-ны өдрийн 259-р захирамжийн дагуу нэгж талбарын 1311115 дугаартай, 3 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар, газар эзэмших эрхийн 1962 дугаарын гэрчилгээний хамт авч, 24 оны 12-р сарын 8-ны өдрийн "Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулж, өнөөдрийг хүртэл "*******" худалдааны төвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

******* шүүхийн шийдвэрийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын ажлыг *******гаас 219 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан. Ажлаа хүлээж авсны дараа аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 219 оны 7-р сарын 16-ны өдрийн албан бичиг ирсэн.

Энэхүү албан бичигт "... улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Уурхайчин баг, хүнсний захын урд байрлалтай, хүнсний захын дуусаагүй барилга, улсын бүртгэлийн Ү-2112686 дугаарт бүртгэлтэй, дулаан дамжуулах сүлжээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн..." гэж, хавсралтаар 3 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарын хамт ирүүлсэн.

Гэтэл ******* нь гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэж өгөхдөө одоо шүүхэд маргаан үүсгэсэн 7354 дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгснөөс албан бичигт дурдсан 2 гэрчилгээг гаргаж өгөөгүйг мэдсэн даруйд *******гаас гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Мөн компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрт авч үлдэж, гаргаж өгөхгүй байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

1.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2....49 м.кв талбайтай энэ байрыг 24 оноос хойш би өөрөө түрээсийн төлбөрийг аван өөрийн эзэмшилд авч явна. *******-******* ХХК өөрөө эзэмшин орлого авч байгаагүй. Үүнийг Энхболд өөрөө зөвшөөрсөн. 49м кв талбайн газрыг би эзэмшиж байгаа. Үнийг би Хаан банканд өөрийн хөрөнгөөр төлсөн. Дамбапэлжээ нь энэ лангууг ав, *******гийн өмчид ав гэх энэ шаардлага хууль эрх зүйн талаасаа Дамбапэлжээ нь миний өмч рүү орох эрхгүй. Тиймээс энэ шаардлагыг эрс эсэргүүцэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 222 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 2112686 дугаарт бүртгэгдсэн 52412 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг,

-Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус *******-******* ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн урьдчилсан төлсөн 2,321,358.6 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжийн урьдчилсан төлсөн 7,2 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 7,2 төгрөгийг гаргуулж *******-******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2. ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 222 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн шаардлагыг зөрчсөн хэрэг болж байгаа нь ийнхүү түүнийг хянуулахаар давж заалдах гомдол гаргах нөхцлийг бүрдүүллээ.

Анхан шатны шүүх зөвхөн дээр дурдсан компанийн дүрэм, гэрчилгээг л харж ...26, 216 оны *******-******* ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах, *******-******* ХХК-ийн Хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,5, төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн үндэслэлээ:

1.22 оны 5 дугаар 26-ны өдрийн ******* ХХК-ийг үүсгэн байгуулах 1 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ******* 5,5 ширхэг хувьцаа буюу 1 хувиар тогтоосныг 26 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн *******-******* ХХК-ийн дүрмээр компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 288,491,612 төгрөг, ******* 12 хувь буюу 34,618,993 төгрөгийн хувьцаа эзэмшихээр компанийн дүрмээ шинэчлэн баталжээ.

2.26 оны 12 дугаар сарын 2-ны өдөр болон 216 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус бүртгүүлсэн компанийн дүрмээр *******гийн эзэмших хувьцааны хэмжээ нэмэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв. гэсэн дүгнэлтээр тайлбарлаж байгаа нь компанийн дүрмийг батлах, тэр дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэрхэн яах, хэн ямар шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигч солигдоход хулийн ямар шаардлагыг хангах, бусад хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг зөрчихгүй байх, хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө хэрхэн яаж өсдөг, өсгөх болон бууралдахдаа яаж ажиллах, хувьцаа нэмж гаргасан юм уу, хувьцааныхаа нэг бүрийн нэрлэсэн үнийг өсгөх ажиллагаа ямар үе шатаар явах, ямар шийдвэр гаргах, тэрхүү шийдвэрийг хувьцаа эзэмшигчид хэрхэн биелүүлж өссөн хөрөнгө буюу үнийг ямар хэлбэрээр яаж төлөх ёстой гэх мэт хуулийн олон олон шаардлагуудыг ор тас орхиж байгаа нь шүүгч маань ер нь хуулиа хэр мэддэг, хэрэглэж чаддаг юм бол доо?, шүүгчээр ажиллах мэдлэг ур чадвар хэр байгаа юм бэ? цаашид шүүгч, шүүхийн нэр хүндийг хэр авч явж чадах юм бэ? гэх мэт асуулт зүй ёсоор гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш биз гэсэн хардлага ч төрөхөөр хэмжээнд хүргэж байна.

Энэ бүхнийг дурдахаас өөр аргагүй болсон нэг дүгнэлт нь ...*******-******* ХХК-иас тухайн зээлийн төлбөрийг төлсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. гэсэн дүгнэлт бөгөөд шүүх яахаараа хэдэн төгрөгний зээл авч вэ? Түүнийгээ хүүгийн хамт хэзээ, хэд болгож төлж дуусгаж вэ? Тийм хэмжээний төлбөр хийх орлого *******-******* ХХК-д хэдий үеэс орж эхлэж вэ? гэх хэрэгт байгаа олон нотлох баримтуудтай харьцуулж дүгнэж болдоггүй юм бэ? гэсэн асуулт төдийгүй хувьцаа эзэмшигчид маргаан бүхий хөрөнгийг хэрхэн яаж бүрдүүлсэн талаархи нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гарган өгсөн нотлох баримтуудад ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргаж байгаа явдал юм. Энэ бүхэн нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан.(шүүхийн шийдвэрт бичигдсэн байдлаар нь авав)-тай нийцэж буйг бэлээхэн харуулсаар байтал харин ч эсрэгээр нь дүгнэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 222 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын гол үндэслэл нь Компанийн тухай хуулийг хэрэглэж чадаагүй. Компанийн дүрэм байна гэж дурьдчихаад шүүх эцсийн дүгнэлт хийгээгүй. Тэр дүрмийн талаар маргалдаагүй анх хэдэн төгрөгийн хөрөнгөтэй эхэлсэн юм, хэн хэн байсан юм, анх Саранцэцэг байснаа яагаад Дамбапэлжээ болчихсон бэ. Компанийн дүрэм хуулийн шаардлага хангасан уу. Гэнэт л хөрөнгө нь 5.. төгрөг байснаа 28.. төгрөг болсон. Энэ хөрөнгийг хэн оруулсан юм, хувьцаа эзэмшигчид өөрсдөө оруулсан юм уу, хэрэв хувьцаагаа нэмж байгаа бол нэг бүрийн үнэ нэмсэн тухай шийдвэр гарна. Гэтэл компанийн дүрэм байна гэж дүгнэж байгаа боловч энэ дүрэм дээр маргаан хийж байна. Хэрэв хавтаст хэрэгт энэ 3 хүн хэд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан талаарх баримт байсан бол асуудал өөр байх байсан. Гэвч нэг ч баримт байхгүй. Энэ байшин ямар хөрөнгөөр боссон бэ гэсэн асуулт байна. Хувьцаа эзэмшигчдийн хэдэн төгрөг оруулж тэр байшин боссон юм бэ гэдэгт маргаан гараад, ******* ******* ХХК 5.. төгрөгийн хөрөнгөтэй, 188.. төгрөг нь Жанцансамбуугийн өөрийнх нь хөрөнгө байхад ийм үнэтэй маргаан болоод хувирсан. Шүүх үнэлж болохоор байсан энэ баримтыг шинжилсэн атлаа өөр дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Жанцансамбуугаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

...Ер нь бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бид ойлгохгүй байгаа. Удаа дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэхэмжлэгч биечлэн оролцдог. Гэтэл энэ асуудлуудын талаар огт ярьдаггүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар ******* ******* ХХК-ийн 12 хувийг эзэмшдэг Жанцансамбуугийн эрх яаж зөрчигдөөд байгаа юм бэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ямар ч зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар тодорхойгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг яригддаггүй. Тухайн үед хувьцаа эзэмшигчид энэ агуулгаар тавиад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байтал бүх эрхийг нь хязгаарласан юм шиг байдлаар шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* нь 219 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хариуцагч *******-******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй худалдааны төвийн дуусаагүй барилгаас 283,541,612 төгрөгийн хөрөнгө өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 22 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр *******-******* ХХК нь

-а.Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, худалдааны төвийн урд Далай ээж захын ар гудамж тоот хаягтай *******-******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн 2112686 дугаарт бүртгэгдсэн 52412 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф1 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-б.Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг,

-в.Газар эзэмших эрхийн 1962 дугаарын гэрчилгээг эх хувиар нь гаргуулж *******-******* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Дээрхи сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч ******* нь 22 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

-Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж тоот хаягтай *******-******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн 2112686 дугаарт бүртгэгдсэн 52412 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 128мкв ф1 диаметртэй м.кв талбайтай дулаан дамжуулах сүлжээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг,

-Орхон аймаг ******* сум, Уурхайчин баг, Хүнсний захын урд байрлалтай, ******* ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 49 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байсан нэгж талбарын 131115 дугаарт ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 1962 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 3 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг,

түүнчлэн 22 оны 2 дугаар сарын 11-ний өдөр - 26 оны 12 сарын 2-ны өдөр болон 216 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн *******-******* ХХК-ийн дүрмийг хүчингүй болгуулах,

-*******-******* ХХК-ийн хувьцаагаар үнэлэгдэх хөрөнгө нь 5,5, төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлэн гаргажээ.

 

4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, худалдааны төвийн урд далай ээж захын ар гудамж тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 2112686 дугаарт бүртгэгдсэн 52412 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг, -Орхон аймаг ******* сум Уурхайчин баг, хүнсний захын өмнө байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус *******-******* ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч *******д даалгаж шийдвэрлэсэн.

 

5.Дээрх шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч *******гийн зүгээс гаргаж ирүүлсэн Хаан банкнаас 24 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 3.. төгрөгийн зээл авсан талаарх зээлийн гэрээ, хавсралт гэрээ, зээлийн гэрээнд 25 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, барьцааны гэрээ, татвар төлсөн баримт, ******* ХХК-ий бэлэн мөнгөний зарлагын баримтууд, ХААН банкны орлогын баримтууд зэргийг үнэлж уг зээлийг *******-******* ХХК-иас төлж барагдуулсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******гийн гаргасан 6-н нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг нарийвчлан тогтоогоогүй, дээрх нэхэмжлэлүүдийн шаардлага нь чухам юу шаардаж байгаа болох нь тодорхойгүй байхад тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага бүрт үнэлэлт дүгнэлт өгөөгүйн дээр нэхэмжлэлийн шаардлага бүрийн үйл баримтыг тогтоогоогүй, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг огт хийгээгүй,

-сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргасан байхад зохигчдын хэний өмч гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа хууль зүйн үндэслэлээ заахгүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тухайн компаний нэр дээр бүртгэлтэй байх тул нэхэмжлэгчээс гаргуулж олгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай,

-нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг хэрхэн дүгнэж хариуцагчийн татгалзалд хэрхэн няцаалт хийж буй үндэслэлээ тайлбарлаагүй, зөвхөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэл заасан нь үндэслэлгүй,

- талуудаас гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, зохигчдоос шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар үнэлээгүй байна.

 

6.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, шаардлага тус бүрийн үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч байгууллагаас гаргасан сөрөг нэхэмжлэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 222 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 3-д зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 2,391,558.6 /хоёр сая гурван зуун ерэн нэгэн мянга таван зуун тавин найман мянган төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ