Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2022/00891

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А. Хаяг:Б аймаг, Ө  сум 2 дугаар баг, 16 дугаар гудамж, 11 тоотод оршин суух

 

Хариуцагч: Х. Хаяг: Улаанбаатар хот, Б дүүрэг 18 дугаар хороо, 50 дугаар байрны 74 тоотод  оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүссэн хохирол болон үндсэн зээлийн хамт бүгд 10,344,044 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З ,

Гэрч С.А ,

Орчуулагч Б.Жанерке,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Х д холбогдуулан түүнээс зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүссэн хохирол болон үндсэн зээлийн хамт бүгд 10,344,044 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Х  нь зээлээр авсан 8,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны хүртэл төлж өгөхөөр болж зээлийн гэрээ хийсэн боловч тухайн үед өгөөгүй байсан тул 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан юм.

1.2 Дараа нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлахаар хүсэлт гаргаснаар Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 00 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулсан бөгөөд Х  нь Улаанбаатар хотод түр оршин суудаг байв.

1.3 Хариуцагч Х  малын хулгайн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нь үнэн юм. Гэвч миний бие түүний үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл алга. Х н хэргийг би шалгаагүй, түүнээс мөнгө төгрөг авч байгаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Надтай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа бол нотлох баримттай хандах газарт хандах нь зүйтэй юм.

1.4 Түүний ямар наймаа хийж байсныг мэдэхгүй юм. Х  надад хадам ах байна гэж ирж явдаг байсан. Тэгээд сайн тандаг байсан.

1.5 Х  надаас 15 сая төгрөг өнөө маргаашдаа хэрэг болж байна гэж ирсэн үед миний бие хамт ажилладаг Б.Х аас бэлнээр 15 сая төгрөг авч Б.Х  бид хоёр өгч байсан юм. Дараа нь Х  мөнгө өгөх хугацаанд эргүүлж өгч чадаагүй байсан тул миний бие дүү Б.А ээс 15 төгрөг зээлээр авч Б.Х т өгсөн юм.

1.6 Гэвч Х  уг мөнгөөр адуу мал авчирч зарахаар болсон гэж байсан боловч ямар ч адуу байхгүй байсан юм. Харин дараа нь Х  мөнгийг юунд зарцуулсан вэ гэж аминчилж асуухад гянт болд /вольфрам/ худалдаж авсан боловч хүмүүс чулуу өгсөн байна тэрнээс болж та нараас авсан мөнгийг өгч чадаагүй дампуурсан гэсэн. Нэгэнт надад өгөх мөнгөгүй болсон тул хот руу явж ажил хийж байж таны мөнгийг олж өгнө гэж хэлсэн байсан.

1.7 Энэ хооронд  миний бие дүү Б.А ээс авсан мөнгийг өөрөө бага багаар өгч зээлээ барагдуулсан юм. Х  нь Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлж орон сууцтай болсон, Ө  сумын 01 дүгээр багт 2 давхар байшин барьсан гэх талаар сонсож Улаанбаатар хотод ажлаар 2017 оны 02 дугаар сард очих үед Х тай уулзахад тэрээр 14,500,000 төгрөгийг төлж өгөхөөр болж баримт бичиж өгсөн юм. Гэвч хугацаа нь болсон үед мөнгийг өгөөгүй, утсаа аваагүй, уулзахаас зугтсан юм. Миний бие Х д итгэж олон жил шүүхэд хандаагүй байсан юм.

1.8 Х  нь 2020 оны намар аймагт ирсэн байхад бид нар хамт сууж ярилцаж тэгээд надад 10 сая төгрөгөө өгөхөөр болж тохиролцож 8 сая төгрөгийг 2021 оны 6 дугаар сард бэлэн өгөхөөр болж нотариат дээр хамтдаа очиж нотариатч З  өөрийн гараар бичиж, бид нарын цахим үнэмлэхээ хуулбарлан нотариатаар баталгаажуулж өгсөн байсан ба үлдсэн 2 сая төгрөгийг миний данс руу шилжүүлэхээр болж тохиролцсон боловч 1 сая төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний 00  дугаартай данс руу шилжүүлсэн ба нэг сая төгрөгийг одоо хүртэл шилжүүлээгүй юм. Нэг сая төгрөгт ямар нэгэн нотлох баримт байхгүй учраас нэхэмжлээгүй юм. Энэ нь түүний дансны хуулгаар нотлогдож байгаа.

1.9  Х гаас зээлийн гэрээний дагуу төлөх 8 сая төгрөг болон Х  нь зээлийн гэрээнд заасан хугацаандаа мөнгөө өгөөгүйгээс болж би Б ХЗХ-оос 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр жилийн 36 сарын хүүтэй 7 сая /долоо сая/ төгрөг зээл авч зээлийн хүүд нь 2,273,844 төгрөг төлснийг мөн хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар болоход улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болно.

 1.10 Миний бие Х г таньдаг залуугийн хувьд итгэж 10 гаруй жилийн өмнө өгсөн мөнгийг он дамжиж явсаар байгаад сүүлд нь Х  өөрөө хүлээн зөвшөөрч хамтдаа нотариатаар орж 8 сая төгрөг өгөхөөр болж зээлийн гэрээ байгуулсан мөөртлөө тэрнээс хойш 3 жил 3 сар өнгөрч байна.  Х  нь мөнгөтэй болонгуут нүүрээ хувиргаж намайг болон энэ асуудалд огт хамаагүй ахыг маань харлуулах гэж худал хуурмаг тайлбар гаргасан нь харамсалтай байна гэв.

 

 2.Хариуцагч Х  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З ын  хариу тайлбар, татгалзал:

2.1 Х  би нэхэмжлэгч А ээс ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө төгрөг зээлж авч байгаагүй бөгөөд өөрөө хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргаж хандсан тул бүх зүйлийг үнэ зөв илэрхийлж, асуудлыг илчлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.2 Х  миний бие 2011 онд Ж гэх залуугийн хамт малын хулгайн хэрэгт холбогдож, Б аймаг дахь Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасагт Эрүүгийн хэргийн учир шалгагдсан болно. Тухайн үед А нь Б аймаг дахь Цагдаагийн хэлтэст малын хулгайтай тэмцэх албаны хэрэг бүртгэгч, мөрдөгч ажилтай байсан ба бидний хэргийг цагдаагийн ахмад Х , А нар шалгасан юм. Ингэж шалгагдаж байхад А нь надаас бэлэн 700,000 төгрөг гуйсан бөгөөд би хэргийг шалгаж байгаа учир түүний эрхшээлд байсан учир А т 700,000 төгрөг өгсөн болно. Тэгж танил болсон А нь 2011 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг өдөр надад утсаар холбогдож “надад 800 кг вольфрамын бэлдмэл байгаа. Түүнийг зохих үнээр борлуулж өгнө үү” гэж хүссэн ба би зөвшөөрснөөр А нь нэг портер маркийн машинд ачсан 13 ширхэг уутанд савласан 800 кг жинтэй вольфрамын бэлдмэлийг Ө  сумын 1-р багт байршилтай, ХЦ-0165 дугаар ангийн хойд талд байгаа манай гэрийн хашаанд авч ирсэн болно.

2.3 Тэгээд би ачиж ирсэн машинтайгаа жолооч бид хоёр “вольфрамын бэлдмэл”-ийг цуглуулж байсан Т гэх хүний Ө  сумын 11 дүгээр багт байгаа (Яармаг үйлчилгээний төвийн хажууд) хашаанд орж, Т д худалдахад тэр хүн 6 уут буюу 400 кг жинтэй “вольфрамын бэлдмэл”-ийн нэг кг-ыг 10,000 төгрөгөөр үнэлж нийт 4,000,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь тэр даруй А ийн жолоочид өгч явуулсан юм.

2.4 Харин үлдэх 7 уут буюу 400 кг жинтэй “вольфрамын бэлдмэл”-ийг бохир, чулуу шороотой байна гэж Т  худалдан авахаас татгалзаж, буцаасан учир А ийн өөрт нь хэлээд, би өөрийнхөө хашаанд буулган авч, чулуу, шороо зэрэг бохирдлыг цэвэрлэж, ялгахад цэвэр “вольфрамын бэлдмэл” нь 300 кг гарсныг ченж Көкежан гэх хүнд өгч борлуулж, 1кг-ыг 11,000 төгрөгөөр үнэлэн худалдаж нийт 3,300,000 төгрөгт борлуулсан ба уг мөнгийг тухайн үед би өөрөө хувьдаа авч ашигласан.

2.5 Тэгж А т  3,300,000 төгрөгийг өгч чадалгүй явсаар би 2012 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод шилжээд явсан ба түүнээс хойш одоо болтол Улаанбаатар хотод амьдарч байна.

2.6 Гэтэл 2014 оны 7 дугаар сарын дундуур байх миний бие Улаанбаатар хотын Б дүүргийн 18-р хороололд байрлах, өөрийн ажиллуулж басан түцэд сууж байхад нэг цагдаа ирээд намайг дагуулан очиж, Б дүүргийн Цагдаагийн газрын 01-р хэлтсийн мөрдөгч А  гэдэг хүний өрөөнд дагуулж очиход тэнд А ийн төрсөн ах гэх, цагдаагийн дэд хурандаа А.Б гэдэг хүн намайг дарамталж ”Одоо чамайг цагдан хорино, хоригдохгүй гэвэл А т 8,000,000 төгрөгийг зээлж авсан, төлж өгнө гэж баримт бичиж, надад баримт өг гэж айлган сүрдүүлж, албан тушаалын эрх мэдлийг ашиглаж, далайлган сүрдүүлж байгаад надаас хүчээр баримт бичүүлж авсан.

2.7 Гэхдээ бодит байдал дээр Х  миний тооцоогоор А т үлдэгдэл “вольфрамын бэлдмэл” болох 400кг-ын үнэ эсвэл цэвэр 300кг үнэ болох 3,300,000 төгрөг төлөх ёстой байсан. Тэгж байхад 2015 оны 6 дугаар сард Хуланбай намайг Б аймгийн Ө  суманд явж байхад миний унаж явсан УАЗ-469 маркийн, саарал өнгийн суудлын авто машиныг миний эцэг А  гэдэг хүний хашаанаас гараад явж байхад “хүчээр булаан авч” уг машиныг А надаас төлбөрт авлаа гэж аваад, машины ченж М  гэдэг хүнд худалдсан байна. Уг машины үнийг мөн А авч завшсан юм.

2.8 Дараа нь 2017 оны 10 дугаар сард Х  миний Дэлүүн сумын иргэн Ж.Б гэх хүнээс авсан 3 тооны сарлаг үхрийг махны үнээр бодож, 1 кг-ыг 4500 төгрөгөөр үнэлж, А авсан бөгөөд уг үхрүүд нь амьдын жингээр 108кг, 105кг,117 кг бүхий 3 үхрийн нийт 1,485,000 (330кг х4500) төгрөгөөр үнэлж авсан юм.

2.9 Мөн А ийн эзэмшлийн ХААН банкны 00  дугаартай дансаар Х  би өөрийн эзэмшлийн ХААН банкны 00   тоот дансаар 5 удаагийн үйлдлээр 2,070,000 төгрөг шилжүүлж өгсөн.

2.10 Мөн Х  миний бие он, сар, өдрийг санахгүй байна. А ийн оюутан охин Айшолпан гэх охины дансанд 2,500,000 төгрөг шилжүүлж өгсөн байгаа юм. Холбогдох банкны шилжүүлэг Улаанбаатар хотод гэрт байгаа тул нотлох баримтаар гаргаж өгөх болно.

2.11 А надад 8,000,000 төгрөг зээлдүүлсэн болон зээлийн гэрээ байгуулсан явдал байхгүй болно. Харин цагдаагийн ажилтан А , А.Б нарын зүгээс албан тушаалын байдлыг урвуулан ашигласан, хууль бус аргаар “вольфрамын бэлдмэл” авч, хууль бус наймааг надаар дамжуулан үйлдсэн, байгалийн эрдэс баялгийг хууль бус авсан, ашигласан, борлуулсан зэрэг хууль бус үйлдлийг болон намайг дарамталсан, миний мөнгө, эд хөрөнгийг хууль бус дээрэмдсэн, булааж авсан зэргийг албан тушаалын байдалтай холбогдуулан зохих газарт шалгуулах хүсэлттэй байна.

2.12 Талуудын хороонд 2011 онд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2011 онд биш 2009 оны ажил гүйцэтгэх гэрээ болох нь тогтоогдсон юм. Учир нь нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлагчид өгч байсан өргөдөл дээр тодорхой байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах тул энэхүү дурдаж байгаа юм. 3,300,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөх байтал 2011 оны дундуур А Улаанбаатар хотод байгаа ахынхаа албан тушаалын байдлын урвуулан ашиглаж н.А  гэх мөрдөн байцаагчийн өрөөнд тодорхойлолт бичүүлж авсан байна.

2.13 Энэхүү тодорхойлолт дээр А ээс мөнгө авсан талаар дурдаагүй, А.А гэх хүнээс зээл авсан талаар дурдсан байна. Иймд дээрх тодорхойлолт энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхгүй байгаа. Мөн нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлалд гаргаж байсан өргөдөл дээр 10 гаруй жилийн өмнө зээл авсан гэж бичсэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Зээлийн гэрээгээ н.З  нотариатчаар батлуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ нь хууль ёсны нотлох баримт гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

           

3.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай” 0 дугаартай тэмдэглэл, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид А ээс Х д холбогдуулан гаргасан өргөдөл, Зээлийн гэрээ, Х , А нарын иргэний үнэмлэх, Ө  сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2022.04.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, тус шүүхэд хариуцагч Х г эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлт, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 00 дугаар шийдвэр, Б аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаар албан бичиг, Нийслэлийн Б дүүргийн 18-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг тус шүүхийн 0 дугаартай иргэний хэргээс хуулбарласан, А ийн талаарх тодорхойлолт, А ийн  Б ХЗХ авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.10.06-ны өдөр гаргасан нэмэлт тайлбар, Х н 2017.02.25-ны өдөр бичсэн баримт, Б аймгийн Улаанхус сумын Б ХЗХ гүйцэтгэх захирлын тодорхойлолт, А ийн Б ХЗХ авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг нэхэмжлэгчээс,

 

4.Хариуцагчаас 2022.09.19-ний өдөр гаргасан хариу тайлбар, Х гийн Х банкны 00   дугаартай депозит дансны 2015.12.31-ээс 2021.07.28-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Төрийн мэдээллийн сангаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.09.16-ны өдрийн Х гаас өмгөөлөгч З т олгосон 0730 дугаартай итгэмжлэл, А гийн Капитрон банкны 00  дугаар дансны хуулга, 2022.10.18-ны өдрийн Нийслэлийн Б дүүргийн 18-р хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022.10.21-ний өдрийн Б аймгийн Ө  сумын 01 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 2292 дугаартай шүүгчийн захирамж зэргийг хариуцагчаас тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.  

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Х аас зээлж авсан 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А т олгож, илүү нэхэмжилсэн 2,344,044 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Х  таньдаг залуугийн хувьд итгэж 10 гаруй жилийн өмнө өгсөн мөнгийг он дамжиж явсаар байгаад сүүлд нь Х  өөрөө хүлээн зөвшөөрч хамтдаа нотариатаар орж 8 сая төгрөг өгөхөөр болж зээлийн гэрээ байгуулсан мөөртлөө тэрнээс хойш 3 жил 3 сар өнгөрч байна. Х гаас зээлийн гэрээний дагуу төлөх 8 сая төгрөг болон Х  нь зээлийн гэрээнд заасан хугацаандаа мөнгөө өгөөгүйгээс болж би Б ХЗХ-оос 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр жилийн 36 сарын хүүтэй 7 сая /долоо сая/ төгрөг зээл авч зээлийн хүүд нь 2,273,844 төгрөг төлснийг мөн хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар болоход улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хамт нийт 10,311,044 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч Х  болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Х би нэхэмжлэгч А ээс ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө төгрөг зээл авч байгаагүй. А нь 2011 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг өдөр надад утсаар холбогдож “надад 800 кг вольфрамын бэлдмэл байгаа. Түүнийг зохих үнээр борлуулж өгнө үү” гэж хүссэн ба би зөвшөөрч “вольфрамын бэлдмэл”-ийг цуглуулж байсан Т д худалдахад тэр хүн 6 уут буюу 400кг жинтэй “ вольфрамын бэлдмэл”-ийн нэг кг-ыг 10,000 төгрөгөөр үнэлж нийт 4,000,000 төгрөгөөр худалдан авч, уг мөнгийг нь тэр даруй А ийн жолоочид өгч явуулсан юм. Харин үлдэх 7 уут буюу 400 кг жинтэй “вольфрамын бэлдмэл”-ийг бохир, чулуу шороотой байна гэж Т  худалдан авахаас татгалзаж, буцаасан учир А ийн өөрт нь хэлээд, би өөрийнхөө хашаанд буулган авч, чулуу, шороо зэрэг бохирдлыг цэвэрлэж, ялгахад цэвэр “вольфрамын бэлдмэл” нь 300 кг гарсныг ченж К гэх хүнд өгч борлуулж, 1кг-ыг 11,000 төгрөгөөр үнэлэн худалдаж нийт 3,300,000 төгрөгт борлуулсан ба уг мөнгийг тухайн үед би өөрөө хувьдаа авч ашигласан. Уг мөнгөний оронд А нь УАЗ-469 маркийн саарал өнгийн суудлын авто машиныг авч завшсан  мөн дансаар 2,070,000 төгрөг, түүний охин болох А ы дансанд 2,500,000 төгрөг, 3 тоон үхрийн махыг килограммыг 4500 төгрөгөөр тооцож 1,485,000 төгрөг өгч төлсөн ямар нэгэн төлбөргүй. А ээс 8,000,000 төгрөг зээлдэж авч зээлийн гэрээ байгуулсан явдал байхгүй. Уг зээлийн гэрээг Улаанбаатар хотод байхад ах нь болох А.Б нь айлган сүрдүүлж, албан тушаалын эрх мэдлийг ашиглаж, далайлган сүрдүүлж байгаад надаар хүчээр бичүүлж авсан гэж маргажээ.

4.Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Х гийн Х банкны 00   дугаартай депозит дансны 2015.12.31-ээс 2021.07.28-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч А ийн Х банкны 00  дугаар дансанд 2,070,000 төгрөг мөн хариуцагчийн К банкны 00  дугаар данснаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хоёр удаа нийт 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч А ээс хариуцагч Х  нь мөнгө зээлдэж авсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна. 

Учир нь, хариуцагч Х  нь нэхэмжлэгч А ээс мөнгө зээлдэж аваагүй түүний 400 кг “вольфрамын бэлдмэл”-ийг 2011 оны 11 дүгээр сард Т  гэх хүнд худалдаж 4,000,000 төгрөгийг түүний вольфрамыг ачиж явуулсан жолоочид бэлэн өгч явуулсан, үлдсэн 300 кг “вольфрамын бэлдмэл”-ийг 3,500,000 төгрөгөөр худалдаж уг мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэж  түүнийг дараа нь төлсөн гэж дансны хуулгыг ирүүлсэн боловч дээрх дансаар шилжүүлсэн мөнгө нь 3,500.000 төгрөг бус 4.070,000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн “вольфрамын бэлдмэл”-ийг авч худалдсанаа бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

6.Мөн хариуцагч Х  нь нэхэмжлэгч А ийн “вольфрамын бэлдмэл”-ийг худалдаж 4,000,000 төгрөгийг бэлэн өгч үлдсэн 3,500,000 төгрөгийг өгөөгүй байснаас нэхэмжлэгч А нь миний УАЗ-469 маркийн саарал өнгийн суудлын автомашиныг авсан мөн 3 тооны үхрийн үнэ 1,485,000 төгрөг, нэхэмжлэгчийн охин А ны дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж түүнийг нотлохоор шүүх хуралдаанд гэрчээр эцэг нь болох С.А йг оролцуулсан боловч “... А нь Х гаас УАЗ-469 маркийн саарал өнгийн суудлын автомашиныг худалдаж авсан гэж бодсон. Гурван үхрийг А нь авсан уу өөр хүн авсан уу гэдгийг сайн мэдэхгүй. Тэд хоорондоо ямар харилцаатай эсэхийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тухайн үйл баримт нь тогтоогдохгүй байна.

7.Хэрэв хариуцагчаас нэхэмжлэгчид 3,500,000 төгрөгийн өглөгтэй байсан бол нэхэмжлэгчийн Х банкны дансанд 4,070,000 төгрөг буюу 570,000 төгрөг илүү шилжүүлэх ёсгүй бөгөөд хариуцагч Х  нь нэхэмжлэгч А ийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээг үгүйсгэж чадаагүй тул шүүхээс уг зээлийн гэрээг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Х гаас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А т олгож шийдвэрлээ.

8.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч А нь тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид 2021.09.17-ны өдөр гаргасан өргөдөлдөө Х д 2009 оны 12 дугаар сард 14,500,000 төгрөг зээлсэн гэсэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

9.Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульчилсан ба нэхэмжлэгчээс хариуцагчид анх 14,500,000 төгрөг зээлдэхдээ зээлийн гэрээгээ бичгээр байгуулаагүй байгаа хэдий боловч уг мөнгөнөөс хариуцагч Х  нь өөрийн К банкны 00  дугаар данснаас нэхэмжлэгч А ийн Х банкны 00  дугаар данс руу 1,000,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг мөн өөрийн Х банкны 00   дугаартай данснаас нэхэмжлэгчийн Х банкны 00  дугаар данс руу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 7 дуугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 70,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х аас гэж 1,000,000 төгрөг, нийт 4,070,000 төгрөг шилжүүлсэн болох тогтоогдож байна.

10.Улмаар талууд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээгээ бичгээр байгуулж хариуцагчаас мөн өдөр нэхэмжлэгчийн дансанд 1,000,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Х  нь нэхэмжлэгчид А т 8,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар болсон нь хавтаст хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тасалдсан байна гэж шүүх үзлээ.

 11.Түүнчлэн нэхэмжлэгчээс 2021.09.27-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хариуцагч Х д холбогдуулан өргөдөл гаргаснаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас уригдах тал Х г дуудах гэсэн боловч заасан хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас 172 дугаар тэмдэглэлээр татгалзсанаар мөн шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаснаар 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 00 дугаар шийдвэр гарч Б аймаг дахь Цагдаагийн газраас хариуцагч Х н хаягийг тогтоосноор хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

12.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч А нь хариуцагч Х тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн тохиолдолд түүнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй байгаа боловч нэхэмжлэгч А ийн Б ХЗХоршооноос 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 37 сарын хугацаатай зээл авч, зээлийн хүүд 2,273,844 төгрөг төлснийг хариуцагч Х гаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, нэхэмжлэгч А ийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой зээлийн хүүгийн төлбөр нь хариуцагч Х тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй шууд хамааралгүй буюу шалтгаант холбоогүй тул нэхэмжлэгчийн өөр Хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээний хүүгийн мөнгийг хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Б ХЗХ гүйцэтгэх захирал Н ийн 2022.10.19-ний өдрийн №00 дугаартай тодорхойлолт, Б ХЗХоршооны зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар  үнэлээгүй болно.

13.Мөн нэхэмжлэгчээс хариуцагч Х г эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... , шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ... гэж зааснаар нэхэмжлэгчээс тус шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаснаар шүүхээс хүсэлтийн шаардлага нь хангадаж, улмаар хариуцагчийн хаяг нь тогтоогдож хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж хуульд заасан эрхээ эдэлсэн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Х  нь нэхэмжлэгч А ээс ямар нэгэн мөнгө зээлдэж аваагүй тэрээр 2012 оноос эхлэн Улаанбаатар хотод шилжиж явсан гэж Ө  сумын 01 дүгээр багийн болон УБ хотын Б дүүргийн 18-р хорооны оршин суугч талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хариуцагчийн Ө  сумаас УБ хотод шилжиж явсан нь түүний нэхэмжлэгчтэй 2020.10.07-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

15.Мөн хариуцагчаас “...2014 оны 7 дугаар сарын дундуур байх миний бие Улаанбаатар хотын Б дүүргийн 18-р хороололд байрлах, өөрийн ажиллуулж басан түцэд сууж байхад нэг цагдаа ирээд намайг дагуулан очиж, Б дүүргийн Цагдаагийн газрын 01-р хэлтсийн мөрдөгч А  гэдэг хүний өрөөнд дагуулж очиход тэнд А ийн төрсөн ах гэх, цагдаагийн дэд хурандаа А.Б гэдэг хүн намайг дарамталж” Одоо чамайг цагдан хорино, хоригдохгүй гэвэл А т 8,000,000 төгрөгийг зээлж авсан, төлж өгнө гэж баримт бичиж, надад баримт өгч гэж айлган сүрдүүлж, албан тушаалын эрх мэдлийг ашиглаж, далайлган сүрдүүлж байгаад надаас хүчээр баримт бичүүлж” авсан гэж тайлбар ирүүлсэн байгаа боловч талууд Зээлийн гэрээгээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн тойргийн нотариатчаар батлуулж байгуулсан болохыг дурдах нь зүйтэй байна..

16.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчтай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул  хариуцагч Х гаас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А т олгож, илүү нэхэмжилсэн 2,344,044 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 142950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

18.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хариуцагч Х гийн өргөдөл гаргагч Б.Х т  1,500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлж өгөхөөр болсон “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийг гэрээг баталгаажуулсан” 0 дугаартай шүүгчийн захирамж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх бичгийн нотлох баримт биш учраас шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А гийн Х аас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,344,044 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х гаас улсын тэмдэгтийн хураамжид 142950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж