Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2022/00912

 

 

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Е. Хаяг:Б  аймаг, Ө  сум 5 дугаар баг, 4 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух

 

Хариуцагч: Б  аймгийн Эрүүл мэндийн газар, Б  аймаг, Ө  сумын төвд үйл ажиллагаа явуулдаг

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Б  аймгийн Э газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Е ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х Б ,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч К /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Е  нь хариуцагч Б  аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С д холбогдуулан тус газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Е  нь Б  аймгийн Э газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн.

1.2 Гэтэл тус газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас маань чөлөөлсөн болно.

1.3 Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө 2022 оны 6 дугаар сарын 20-24-ны буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

1.4 Энэ нь үндэслэлгүй зүйл бөгөөд миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслаагүй, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаагүй. 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Б  аймгийн А ууланд зохион байгуулагдах “А 2022”-д оролцох болсон тул 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр газрын дарга С тэй утсаар холбогдож хувийн ажил төрөл гарсан тул 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд 3 хоногийн чөлөө олгохыг хүсэхэд ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Н д би өөрөө хэлнэ, явж болно гэсэн.

Би тэр өдөр орой тийшээ хүний нөөцийн ажилтан Н тай холбогдож асуухад С  дарга надад хэлсэн, 3 хоногийн чөлөө олгосон, ээлжийн амралтаас хасаж тооцоорой гэсэн гэж хэлсэн.

1.5 Газрын хөдөлмөрийн дотоод журамд харьяа хэлтсийн дарга нэг хоногийн чөлөө олгох эрхтэй тул дарга И аас нэг хоногийн буюу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн чөлөөг авсан.

Бид А руу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орой тийш явах маршруттай байсан учир би тухайн өдөр ажилд ирээд орой явахаар төлөвлөж байсан боловч ажлын хэсгээс 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр замд гарч 20-ны өглөө бэлэн байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Би тэрний дагуу 6 дугаар сарын 19-ний өдөр тийшээ явахаар болж газрын дарга С тэй холбогдох гээд утас руу нь залгахад тухайн өдөр Улаанбаатар хот руу явсан учир утас нь холбогдохгүй байсан.

1.6 Тэгээд 6 дугаар сарын 19-ний өдөр А руу явж 6 дугаар сарын 22-ны өдөр авиралт хийж 4374 метрийн өндөртэй Хүйтэн оргилд авирч ажлаа дуусгаад 6 дугаар сарын 24-ний өдөр буцаж Ө д ирсэн. Ө д ирсний дараа хүний нөөцийн ажилтан Н тай холбогдоход газрын дарга таныг ажил тасалсан гээд ажлаас чөлөөлөх гэж байна. Тушаал гарга гэж байна гэсэн.

1.7 Би 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажилд ирсэн. Шуурхай хурал болж С  дарга ажилтнуудын ажилтай танилцаж миний ээлж ирэхэд чи миний байхгүй байдлыг далимдуулж 6 дугаар сарын 20-ны өдөр ажил тасалж намайг дээрэлхэж байна, би чамд 3  хоногийн чөлөөг бичгээр өгөөгүй, чи чөлөө олгосон гэдгийг юугаар нотлох юм вэ, би чамайг 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас хална гэсэн.

1.8 Би тухайн өдөр ажил дээрээ байгаад маргааш өглөө ажилд очиж өрөөний үүдэнд хүлээж байгаад С  даргатай уулзаад учир байдлаа хэлэхэд чиний тушаал гарна гэсэн. Би тушаал гаруулмааргүй байна, би чөлөө аваад явсан гэхэд тушаал гарна, би чамд 3 сар 20% цалин буруулах арга хэмжээ аван гэсэн би тэгэхээр нь ажил таслаагүй учир цалин бууруулах арга хэмжээ авхуулахгүй гэж хоорондоо маргалдсан. Тэгээд намайг ажлаас хална гэхээр нь би гэр руу явсан.

1.9 Иймд миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Б  аймгийн Э газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.

 

2.Хариуцагч Б  аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М  нарын хариу тайлбар, татгалзал:

2.1. Б  аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 тоот тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан мэргэжилтэн Е ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь мэргэжилтэн Е  нь 2022 оны 6 дугаар сарын 20-06.24-ний өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болно.

2.2 Угтаа бол 2022.01.01-ний өдрөө эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй  Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т ажил ологч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ, 122.2-т ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ...Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж хуульчилсныг үндэслэн Э газрын даргын 00 тоот тушаалаар шинэчлэн баталж, мөрдөж байгаа болно.

2.3 Энэхүү Э газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.33 дугаар зүйлд дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.33.1-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй гэж журамласан бол Е тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт сахилгын ноцтой зөчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд гэж энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчих гэж тодотгож өгсөн бол мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу /Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам/ хариуцлага хүлээнэ гэж талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээнд тусгасан.

2.4 Харин мэргэжилтэн Е  2002.06.17-ны өдөр буюу 5 дахь өдөр нь миний өрөөнд орж ирж, чөлөө хүссэн, ингэхдээ тэрээр надаас чөлөө хүсэхдээ Д  суманд өвчтэй байгаа төрөл, төрөгсдийн талаар ярьж байсан. Өөрөөр хэлбэл Д  суманд байгаа хамаатны бие муу байгаа юм байна би танаас чөлөө авах гээсэн гэж хэлсэн. Надаас яг хэд хоногийн чөлөө авах талаар яриагүй. Тэгэхээр нь би та нар ингэж байгууллагын хурал болгон дээр чөлөө хүсэхээ боль, би үүнээс хойш та нарт зөвхөн хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэлээр чөлөө олгоно шүү, чөлөө авч болно, яг ямар асуудал гарсан, чи өөрөө мэдэж байгаа өргөдлөө бичгээр бичиж, нарийн бичигт өгчих, би судалж байгаад, хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байвал чөлөө олгоё, учир нь та нарт чөлөө олгохдоо би тушаал гарган, энэ чинь цалинтай, цалингүй гээд сүүлд цалин бодоход асуудал болж байгаа, бас би нэг дэх өдрөөс хойш хот руу ажлаар явж байгаа энд ажил их байгаа шүү, байгууллагын гаднах гүйдэг самбар юу болсон вэ? Та хэд бас хариуцлагатай байгаарай гэж хэлээд өрөөнөөс гаргасан.

2.5 Үүнээс хойш Е  надаас чөлөө хүссэн албан ёсны өргөдлөө бичиж ирээгүй, дахиж надаас чөлөө олгох талаар аман болон бичгээр хүсэлт тавьж байгаагүй болно. Ингээд би бүтэн сайн өдөр буюу 2022.06.19-ний өдөр Улаанбаатар хот руу ажлаар явсан. Гэтэл Е  нь намайг Улаанбаатар хот явсан өдөртэй давхцаад, миний байхгүйг далимдуулан 2022.06.019-ний өдөр бүтэн сайн өдөр А явж, 2022.06.20-ны өдөр ажилд ирэх боломжгүй гэж хэлтсийн дарга И д мэдэгдэж 1 хоногийн чөлөө авсан болоод үлдсэн 21,22,23,24-ний ажлын өдрүүдэд ор сураггүй алга болж, байгууллагын нэг ч удирдлагад мэдэгдээгүй ажил тасалсан байдаг.

2.6 Угтаа бол 2022.06.20-ны өдөр аймгийн З газраас Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс Е-Монголия-ийн сургалт зохион байгуулж, уг сургалтад төрийн захиргааны байгууллагын бүх IT-ийн ажилтан оролцоно гэж Е ыг сургалтад оролцуулахаар дуудахад тэрээр ажлын байранд байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, танаас чөлөө авсан уу гэж миний ажлыг хариуцсан Н-ийн дарга С над руу болон манай дотоод чатад мессеж бичсэн юм. Тухайн үед Е  ажилд ирээгүй талаар олж мэдсэн.

2.7 Энэхүү Е  нь хариуцсан ажил албаны чиг үүрэгтэй хайнга хандаж, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн хувийн сонирхлоор А руу авирахаар 5 хоногийн ажил тасалсан нь төрийн албан хаагч хууль дээдлэх, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

2.8 Иймээс ажил олгогчийн зүгээс Е ыг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан гэж үзэн, түүнийг хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1,5.33.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.14-т заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй болно.

2.9 Түүнчлэн ажилтны ажил, амралтын цаг, чөлөө олгохтой холбоотой харилцааг манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан ба хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.14-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрийн чөлөөг авах тохиолдолд Газрын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах бас урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно, 9.15-т ... ажилтан 1-ээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ. 10 дугаар зүйлийн 10.6.1-т цалингүй чөлөө олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ. Уг тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална. 10.6.2-т Ахуй амьдралд нь гачигдал, өвчин зовлон тохиолдсон, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай, гадаад болон дотоодод өндөр өртөгтэй эмчлүүлсэн тохиолдолд ажиллагсдад ажлын 30 хоног хүртэл цалинтай чөлөө олгож болно. Ажилтан гэрлэхэд 5 хоног, эхнэр нь амаржсан эрэгтэй ажиллагсдад 5 хоног, хүүхэд нь гэр бүл болоход 5 хоног, өвөө, эмээ, эцэг, эх төрсөн ах, дүү, хадам аав, хадам ээж, эхнэр, хүүхэд, нөхөр, өөрийн асрамжид байсан гэр бүлийн бусад гишүүн нас барсан бол 7-22 хоног тус тус цалинтай чөлөө олгоно/ гэж, мөн журмын 10.6.3 дахь заалтад “Ажилтан өвчилсөн тохиолдолд ажлын байгууллагад албан ёсоор мэдэгдэж, эмчийн магадалгааг авчирч өгнө. Хэрэв эмчийн магадалгааг тухайн үед авчирч өгөөгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно гэж тус тус журамласан болно. ”Мөн журмын 12 дугаар зүйлийн 12.10-т “Ажилтан ажлын цагийг нарийн чанд баримтлах бөгөөд ажлаас хоцрох, таслахыг” тус тус хатуу хориглосон байдаг.

2.10 Үүнээс гадна Е  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 20220.6.18-ны өдөр газрын дарга С тэй утсаар холбогдож хувийн ажил төрөл гарсан тул 6 сарын 22-24-ний өдрүүдэд 3 хоног чөлөө олгохыг хүсэхэд ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Н д би өөрөө хэлнэ, явж болно гэсэн гэх тайлбар бүгд худал, үндэслэлгүй зүйл болно.

2.11 Ажилтан Е  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тухайд. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын дотоод сүлжээ, техник хангамж болон программ хангамжийн аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн технологийн чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, албан бичгийн хэрэгжилтийг хангах, байгууллагын вэб хуудсыг тогтмол шинэчилж, тогтвортой байдлыг хангах, мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай зардлыг тооцож улсын төсөвт тусгуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байдаг.

2.12 Гэтэл 2022.03.07-ны өдөр Монгол улсын Э мэндийн яамнаас 00 дугаар “үнэлгээний дүн хүргүүлэх” албан бичигт Б  аймгийн Э газрын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хангалтгүй, цахим хуудасны мэдээлэл баяжилт хийгдээгүй байгаад анхаарч мэдээллийн шинэчлэл баяжилтыг тогтмол хийх шаардлагатай гэж анхааруулах албан бичиг явуулсан. Энэ бол шууд мэргэжилтэн Е ы албан ажил чиг үүрэгтэй холбоотой болно.

2.13 Үүнээс гадна Б  аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн төрийн захиргааны байгууллагуудын гадна гэрэлтүүлгийг засаж, ажиллагаатай болгох албан тоотын дагуу мэргэжилтэн Е д үүрэг даалгавар өгсөн боловч янз бүрэн шалтгаан хэлж, тэрээр удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг мөн биелүүлээгүй болно.

Ийм учраас Е ыг дээрх 2 үндэслэлээр үүрэг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс У газар мэдээллийн нэгдсэн сангаас олгосон Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б  аймгийн Э газрын даргын 2009.13.18-ны өдрийн “ажилд томилох тухай” 0 дугаар тушаал, тус газрын даргатай 2015.09.04-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Албан тушаалын тодорхойлолт зэргийн хуулбар, газрын даргын 2022.06.27-ны өдрийн Е ыг ажлаас чөлөөлөх тухай” 00 дүгээр тушаал, 2022.0622-ны өдөр Монголын У холбооны ерөнхийлөгчөөс олгосон Батламж зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б  аймгийн Ө  сумын Засаг даргын 2022.07.25-ны өдрийн 2/371 дугаар албан бичиг, Б  аймгийн Шуудан Үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтны 2022.07.06-ны өдрийн лавлагааны хариу, 2022.10.06-ны өдөр нэхэмжлэгчээс гаргасан нэмэлт тайлбар, аймгийн З газраас хуулбарлаж олгосон 2022.04.21-ний өдрийн Монголын у цугларалт-авиралт “А 2022” арга хэмжээний удирдамж, уг удирдамжийн хавсралт, Б  аймгийн С газрын даргын 2022.06.17-ны өдрийн   Монголын у цугларалт-авиралт “А 2022” арга хэмжээг зохион явуулах ажлын хэсэг байгуулах тухай 000 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, уг арга хэмжээнд Б  аймгаас оролцох баг, тамирчдын мэдүүлэг, Б  аймгийн С газрын даргын 2022.08.29-ний өдрийн 77 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тус шүүхэд 2022.10.07-ны өдөр гаргасан хүсэлт, нэхэмжлэгчээс 2022.10.07-ны өдөр өмгөөлөгч Х Б тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, түүнээс өмгөөлөгч Х Б д олгосон 2022.10.07-ны өдөр олгосон 000 дугаартай итгэмжлэл, хүсэлтийг гаргаагүйд тооцох тухай хүсэлт, удирдамж, 2014.06.12-ны өдөр Ж яам, Монголын У холбооноос тус тус олгосон Сертификат 2016.06.10-ны өдөр Ж газар, Монголын У холбооноос тус тус олгосон Сертификат, 2015.06.13-ны өдөр С яам, Монголын У холбооноос тус тус олгосон 00 дугаартай Сертификат, Б  аймгийн Э газрын даргын 2016.08.26-ны өдрийн Е ыг ажлаас түр чөлөөлөх тухай 00 дугаар болон мөн газрын даргын 2018.07.30-ны өдрийн Е ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаалууд зэрэг бичгийн  нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн болно.

4.Хариуцагчаас 2022.09.26-ны өдрийн 00  дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбар, ажилтнуудын цагийн бүртгэл 4 хуудас, тус байгууллагын ажилтнуудын чөлөө олгох тухай өргөдөл, уг өргөдлүүдийг хүлээж авсан бүртгэлийн журнал, тухайн өргөдлүүдийг шийдвэрлэлтийн талаарх 2022.06.27-ны өдрийн хурлын протокол, ирц, ЭЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2022.03.07-ны өдрийн 00 дугаар албан бичиг, уг албан бичгээр тус газарт хүргүүлсэн байгууллагын 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, Б  аймгийн Э газрын даргын 2022.05.06-ны өдөр тус газрын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай” 00 дугаар тушаал, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э газрын даргын 2022.10.06-ны өдрийн 0 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, мөн газрын даргын 2022.10.18-ны өдөр 0 дугаар албан бичгээр М ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон 0 дугаар албан бичиг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022.10.21-ний өдөр өмгөөлөгчөөр К-ийг авах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлт, М ХХК-ийн Б  салбараас хуулбарлаж олгосон С ий гэрийн 0 дугаар, 0 дугаар утасны 2021.06.01.-2021.07.31-ний өдөр хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт зэргийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр И , Р, Н р нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, М ХХК-ийн Б  салбарын захирлын 2022.10.14-ний өдрийн 128 дугаар албан бичиг, хариуцагч байгууллагын хүсэлтээр А.С , Н р, С нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслаагүй,албаны үүрэгт ажилд  хайхрамжгүй хандаагүй. 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний  өдрүүдэд  Б  аймгийн А ууланд зохион байгуулагдах “А 2022”-д оролцох болсон тул  2022 оны 6 дугаар сарын 18-ний өдөр газрын дарга С тэй утсаар холбогдож хувийн ажил төрөл гарсан тул 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд 3 хоногийн чөлөө олгохыг хүсэхэд ээлжийн амралтаас хасаж тооцно, хүний нөөцийн ажилтан Н д би өөрөө хэлнэ, явж болно гэсэн. Газрын хөдөлмөрийн дотоод журамд харьяа хэлтсийн дарга нэг хоногийн чөлөө олгох эрхтэй тул дарга И аас нэг хоногийн буюу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн чөлөөг авсан. Бид А руу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орой тийш явах маршруттай байсан учир би тухайн өдөр ажилд ирээд орой явахаар төлөвлөж байсан боловч ажлын хэсгээс 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр замд гарч 20-ны өглөө бэлэн байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Би тэрний дагуу 06 дугаар сарын 19-ний өдөр тийшээ явахаар болж газрын дарга С тэй холбогдох гээд утас руу нь залгахад тухайн өдөр Улаанбаатар хот руу явсан  учир утас нь холбогдохгүй байсан тул тухайн өдрийн чөлөө авч чадаагүй ажил тасалсан маань үнэн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Б  аймгийн Э газрын дарга С  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.14 дэх заалтад “ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд Газрын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Е аас бичгээр өргөдөл гаргаагүй, 2022 оны 6 сарын 17-ны өдөр буюу 5 дахь өдөр миний өрөөнд орж ирж чөлөө хүссэн ба хэдэн хоногоор чөлөө авахыг хэлээгүй, Д  суманд өвчтэй байгаа төрөл, төрөгсдийн талаар ярьж байсан ба бичгээр гарга тэгээд шийдвэрлэе гэж хэлсэн. Надаас утсаар чөлөө аваагүй. Үүнээс хойш Е  надаас чөлөө хүссэн албан ёсны өргөдлөө бичиж ирээгүй, дахиж надаас чөлөө олгох талаар аман болон бичгээр хүсэлт тавьж байгаагүй. 2022.06.20-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс Е-Монголия-ийн сургалт зохион байгуулж, уг сургалтад төрийн захиргааны байгууллагын бүх IT-ийн ажилтан оролцоно гэж Е ыг сургалтад оролцуулахаар дуудахад тэрээр ажлын байранд байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, танаас чөлөө авсан уу? гэж миний ажлыг хариуцсан Н-ийн дарга С над руу болон манай дотоод чатад мессеж бичсэн юм. Тухайн үед Е  ажилд ирээгүй талаар олж мэдсэн. Энэхүү Е  нь хариуцсан ажил албаны чиг үүрэгтэй хайнга хандаж, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн хувийн сонирхлоор А руу авирахаар 5 хоногийн ажил тасалсан нь төрийн албан хаагч хууль дээдлэх, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон Хөдөлмөрийн  гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх үүргээ зөрчиж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, түүнийг Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1,5.33.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

8.Ажил олгогч Б  аймгийн Э газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтан Е ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Э газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1,5.33.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийг  үндэслэн:

- 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний буюу ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан,

-албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

9.Нэхэмжлэгч Е аас ажил олгогчийн уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх хариуцагч Б  аймгийн Э газрын даргад холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилжээ. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

11.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хариуцагч Б  аймгийн Э газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримталсан бөгөөд ажилтан Е  нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

12.Ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой байхыг шаарддаг бөгөөд талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заагаагүй байна.

13.Ажил олгогчийн санаачилгаар ажилтан Е тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтыг үндэслэсэн ба уг заалт нь “Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хууль, журмын дагуу хариуцлага хүлээнэ” гэж заасан заалт байсан.

14.Харин хариуцагч  Б  аймгийн Э газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33 дугаар заалтад дараах зөрчлийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан  ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуулах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө байгуулсан Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний заалтын нэгэн адил үйлчилнэ” гэж заасны  5.33.1 дэх заалтад” ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон Газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол” ноцтой зөрчилд тооцохоор заасан ба нэхэмжлэгч Е  нь 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний буюу ажлын өдрүүдэд ажил тасалсан болох нь тус газрын цагийн бүртгэлээр нотлогдож байна.

15.Гэвч нэхэмжлэгч Е  нь уг дотоод журмын 9.15 дахь заалтаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга И аас 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн чөлөө авсан болох нь түүний гэрчийн мэдүүлэг болон 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тус газрын Хамт олны хурлын протоколоор тогтоогдож байна.

16.Хэрэгт авагдсан М ХХК-ийн Б  аймгийн салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 128 дугаар албан бичгээр тус салбараас техникийн нөхцөл байдлын улмаас буюу сүүлийн 3 сарын  хугацааны мэдээллийг л гаргах боломжтой байдаг тул  хэрэглэгчийн 2022.07.01-ээс өмнөх хугацааны гадагш ярьсан яриа .. дугаарын жагсаалтыг гаргаж өгөх боломжгүй байгаа боловч нэхэмжлэгч Е  нь хариуцагч байгууллагын төлөөлөгч С тэй 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр утсаар холбогдож чөлөө хүссэн нь талуудын хүсэлтээр гэрчээр асуугдсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн Н рын “...Е  нь даргаас чөлөө авсан гэж хагас сайны өдөр надтай утсаар ярьсан. Хагас сайны өдөр дарга хот руу явах тул шагналын материалыг янзалж, дугтуйлахаар ажил дээр ирсэн. Би ажилд ирээд даргын өрөөнд ороход Е  нь дараачийн 3,4,5 дахь өдөр чөлөө авна гэж ярьсан гэж дарга хэлсэн. Түүнд чөлөө олгох эсэх асуудлыг тухайн үед шийднэ гэсэн. Тухайн өдрийн 16-17 цагийн үед Е  над руу залгаж даргад хэлсэн, дарга танд хэлсэн уу? би дараачийн 3,4,5 дахь өдрүүдэд чөлөө авахаар болсон. Уг чөлөө авах 3 хоногийг ээлжийн амралтаас хасуулахаар болсон гэхээр нь дарга чамайг чөлөө авна гэж байсан гэж тухайн үед хэлсэн. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурал дээр Е  өөрөө байсан ба түүний ажил тасалсан асуудлын талаар ярьсан. Тухайн үед би даргад та Е  нь чөлөө авахаар ярьсан гэж  надад хэлсэн ш дээ гэхэд дарга чөлөө олгохыг хүссэн бичгээр гаргасан хүсэлт байна уу? тэр хамаагүй бичгээр гаргасан хүсэлт нь байна уу? гэсэн...” гэх мэдүүлэг мөн гэрч Р ийн “...хурал эхлэхдээ дотоод асуудлыг хэлэлцсэн ба дараа нь байгууллагын бусад асуудлыг ярьж, хамгийн сүүлд Е ы ажил тасалсан асуудлын талаар ярилцсан. Тухайн үед дарга Е д чи амаар чөлөө авсан, би бичгээр өгөөгүй тул ажил тасалсан гэж үзнэ гэсэн. Е  нэг өдрийн чөлөөг хэлтсийн даргаас авсан, 3 өдрийн чөлөөг танаас авах ёстой тул танд утсаар ярьсан гэсэн...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

17.Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.14 дэх заалтад “ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд Газрын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно” гэж зааснаар ажилтан Е  нь бичгээр чөлөө хүсэх тухай өргөдөл гаргаагүй тул ажил тасалсан  гэж үзээд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан гээд  хариуцагчаас маргаж байгаа боловч нэхэмжлэгч Е  2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогчтой утсаар холбогдож чөлөө олохыг хүсэж урьдчилан мэдгэгдсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул ажил олгогчоос уг журмын дагуу бичгээр гаргаагүй гэж үзнэ амаар хүссэн чөлөөг мөн журмын 9.15 дахь заалтаар хүлээн авахаас татгалзсан ямар нэгэн эрхийн акт гаргаагүй тул чөлөө олгосон байна гэж үзнэ.

18.Нэхэмжлэгч Е  нь ажил олгогчоос утсаар болон амаар чөлөө хүсэхдээ Монголын у цугларалт-авиралт “А 2022” арга хэмжээнд оролцох тухайгаа хэлээгүй, хөдөө явах шаардлагатай болсон гэж 3 хоногийн чөлөө олгохыг хүссэн ба Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалтад зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрийн хугацаагаар ажил тасалсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

19.Нэхэмжлэгч Е  нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу ажлын нэг өдрийг тасалсан болох нь тогтоогдож байгаа боловч Хөдөлмөрийн дотоод журмаар ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцоохоор журамласан байх тул нэхэмжлэгч Е  нь тус газрын хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

20.Харин маргаан бүхий тушаалдаа албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн ба эдгээр зөрчил нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, албаны ямар үүрэгт ажилд хариуцлагагүй хандсан талаарх мөн удирдлага болон ажил олгогчоос ажилтанд ямар үүрэг даалгавар, хэзээ өгсөн, эдгээрийг хэрхэн дүгнэсэн эсэх зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Е  нь ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж дүгнэх боломжгүй болно.

21.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилжээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Е д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүний гаргасан гэх албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй, энэ талаарх нотлох баримтгүй байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг зөрчсөн байна.

22.Мөн ажил олгогчийн ажилтан Е тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан маргаан бүхий тушаалдаа Э газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.15 дахь заалтыг үндэслэсэн ба энэ нь “Байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт материал болон мэдээллийг алдаж үрэгдүүлэх, нууцлалыг задруулах” гэх заалт буюу нэхэмжлэгчийн гаргасан гэх сахилгын зөрчилд хамааралгүй заалт байна.

23.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Е ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б  аймгийн Э газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн  00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Е ыг Б  аймгийн Э газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

24.Нэхэмжлэгч Е  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б  аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан  хариуцагч Б  аймгийн Э газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Е ыг Б  аймгийн Э газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б  аймгийн Э газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж