Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 189/ШШ2022/00041

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 07-ны өдөр

Дугаар 189/ШШ2022/00041

Налайх

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******, , , , од оршин суух, овогт ын /РД:/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: , , , од оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох

 

бусдын хууль бус эзэмшлээс дүүргийн , ны орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн,

Ц.ийн тус дүүргийн , ны орон сууцны хууль ёсны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.,

Гэрч Т., С., Д., Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нарыг оролцуулав.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд Ц.*******, өмгөөлөгч Д. нар тайлбарлахдаа:

1. Би 1993 оны 7 дугаар сард дүүргийн Захиргааны өмчийн хэлтэст ажиллаж байхдаа орон сууцтай болох өргөдлөө өгч, 1994 онд Наран хорооллын ны , 2 өрөө орон сууцыг тухайн үед ашиглуулах гэрээгээр надад өгч, 1998 онд дээрх гэрээ, эрхийг үндэслэн надад уг байрыг өмчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн.

Би Д.тай 1994 онд танилцаж гэр бүл болсон. Тухайн үед Д. миний байранд хамт амьдарч байсан. Бидний дундаас 1995 онд хүү Г. төрсөн. Би 1997 онд оюутан болж, Улаанбаатар хотод оюутны дотуур байранд амьдрах болсон. Тэр үеэс эхлэн уг орон сууцыг Д. өөрийнхөө ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө хөлслүүлэх болсон. Төлбөрт 2 хонины мах, тал үхрийн идэш зэргийг авдаг байсан. Би 2001 онд сургуулиа төгссөн.

Харин Д. 2004 оноос эхлэн гэр бүлээс гадуурх харилцаатай болсон тул бид тусдаа амьдрах болсон. Д. надаас салсан ч гэсэн намайг байнга дарамталж, айлгаж сүрдүүлдэг байсан учир би хөдөө Улаанбаатараас хол, уул уурхайн компанид ажиллах болсон.

Д. бид хоёр 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үед маргаан бүхий байрыг минийх гэдгийг Д. мэдэж байсан тул эд хөрөнгийн маргаангүй гэж мэдүүлсэн. Би ч Д.аас хүүхдийн тэтгэлэг шаардаагүй.

Гэхдээ бодит амьдрал дээр би хөдөө ажилладаг байсан учраас хүүгээ өөрөө харах боломжгүй болсон. Иймд хүүгээ эцгийнх нь асрамжид үлдээдэг байсан.

Д. 2019 онд зуурдаар нас барсан. Хүү Г. хойд ээжтэйгээ амьдрах боломжгүй болсон. Өөрөө ч энэ талаараа надад хэлсэн.

Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард над руу танихгүй дугаараас залгаад дүүргийн , ны од амьдардаг хүн байна. Танай нөхөр Д. бид нарт энэ байрыг өгсөн. Байрны бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлье гэж хэлсэн. Би хэлэхдээ Би энэ талаар ганцаараа шийдвэр гаргахгүй. Энэ талаар анх удаа сонсож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд яагаад надтай холбогдоогүй вэ? гэж хэлсэн.

Хариуцагч тал тухайн үед байрныхаа гэрчилгээг шилжүүлээд өгчих, 10,000,000 төгрөг өгье, эвлэрье, тохиролцъё, хэд хэрэгтэй юм бэ? Хэдэн төгрөг авах юм бэ гэж ярьж байсан. Бид нар тохиролцоонд хүрээгүй.

Иймд Ц.******* би өөрийн болон хүү Г.ын өмчлөлийн ны ны орон сууцыг хуулийн дагуу шаардах эрхтэй тул тэнд оршин сууж байгаа хүмүүсээс чөлөөлүүлж өгнө үү.

2. Сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Нэхэмжлэгч орон сууцаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлдээ чөлөөлүүлэх гэж байгаа үндэслэл шалтгаанаа тодорхой бичсэн. Худал ярьсан асуудал байхгүй. 2000 онд орон сууц худалдан авсан юм бол өдийг хүртэл өмчлөл шилжүүлэх талаар хөөцөлдөөгүйг гайхаж байна. Мөн миний хувьд А.ыг нас барсныг шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ мэдээгүй байсан.

 

Хариуцагч Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.******* дүүргийн ны 2 өрөө орон сууцыг миний өөрийн өмчлөлийн байр, 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл хэн байдаг байсныг мэдэхгүй, гэнэт эзэн гарч ирээд миний байрыг өөрсдийн эзэмшилд авах гээд байна гэсэн ор үндэсгүй худлаа зүйлийг бичсэн байна. Ц.******* уг байрыг өөрийн нөхөр Д.тай цуг зарна гэж тухайн үед миний төрсөн эгч А.тай уулзан наймаа хийсэн. Наймаа хийхэд би өөрийн биеэр хамт байсан. Байрыг эгч, дүүс бид худалдан авч, өөрийн аав Б.ы, ээж Ц. нарыг Дундговь аймгаас нүүж ирэхэд өгсөн. Ц.******* болон Д. нар 2000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,800,000 төгрөгийг бэлнээр авсан. Байрны гэрчилгээг шилжүүлэх асуудал ярихад яг одоо Орос руу явах гээд байна 7 хоноод ирнэ тэгэхээрээ шилжүүлгээ хийнэ гээд орон сууцны гэрчилгээ, гэрээний дэвтэр, өөрсдийн гэрлэгсдийн гэрчилгээний дэвтэр, хүү Г.ын төрсний гэрчилгээг үлдээгээд мөнгийг авсан.

Анх манай эгч А.тай хамт ажилладаг Ц.*******гийн эх байрыг зуучилж тэд нартай уулзуулсан. Мөнгө өгөхөд хамт байсан. Бид байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардсан ч хаана байгаа нь мэдэгдэхээ больсон. Бид энэ байрыг шударгаар худалдаж авсан учраас хууль ёсны өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.Сөрөг нэхэмжлэлдээ: дүүргийн ны , 2 өрөө байранд би 22 жил шахам амьдарч байна.

Энэ орон сууцыг 2000 онд охин А., А. нар худалдаж авч, өгсөн. Би уг байранд үр, ач нарынхаа хамт амьдраад бүх төлбөр хэрэглээгээ төлөөд амьдарч байна. Хороо захиргаа, СӨХ-өөс эхлээд хөрш айлууд бүгд намайг мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би 93 нас хүрч байна. Гадуур гарч, ажил бүтээх тэнхэлгүй тул тухайн байрыг надад авч, өгч байсан охин А.өд итгэмжлэл хийж өгсөн. Охин А. минь хүнд өвчний улмаас нас барсан. Охин бүх учрыг мэдэж байсан хүн. Харин охидууд энэ хүмүүсийг өөрсдөө ирээд бичиг баримтаа бүрдүүлнэ гэж хүлээгээд ирэхгүй хойноос нь хөөцөлдөөд уулзаж чадахгүй удсан.

Иймд дүүргийн , 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц. миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдөр т Д., Ц.******* нарын хүү болон мэндэлсэн. 1995 оноос 2004 он хүртэл эцэг, эхийн асрамжид өгч торнисон. Тэд тусдаа амьдарч эхлэх үед би ээжийнхээ асрамжид үлдсэн. Ээж Ц.******* 2006 оноос уул уурхайд хөдөө ажиллаж эхлэх үеэс би өөрийн төрсөн эцэг ын асрамжид очсон. Улаанбаатар хотод хичээл сургуульдаа явахын зэрэгцээ аавынхаа хувийн гар урлалын бизнест нь туслалцаж, аав, хойд эхийн хамт амьдарсаар ирсэн. 2019 онд аав Д. нас барсан цагаас хойш хойд эхтэйгээ амьдрах боломжгүй болж, тусдаа амьдрах шаардлага зайлшгүй гарсан. 2020 онд найз бүсгүйтэйгээ танилцаж, одоо 6 дугаар сард нярайлна. Одоогоор Улаанбаатар хотод хадмындаа амьдарч байна. Миний ээж Ц.*******гийн анх эзэмшиж байгаад өмчилж авсан дүүргийн ны орон сууцанд хамтран өмчлөгчөөр аав Д. болон миний бие Г. нар улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Би цаашид өмчлөлийн энэ байрандаа амьдрах хүсэлтэй байгаа тул бусдын хууль бус эзэмшлээс тус орон сууцыг чөлөөлж өгнө үү.

2. Сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: 2021 оны 9 дүгээр сард ээж маань А. гэдэг хүнтэй анх удаагаа уулзах хүртэл бид дүүргийн ны од ямар хүмүүс амьдарч байсныг огт мэдээгүй. Аавыг амьд сэрүүн байхад ээж маань Аавтай чинь харилцахад маш төвөгтэй хүн, миний утасны дугаарыг аавдаа битгий өгөөрэй, согтуу хөлчүү ярьж дарамтлаад, хэл амаар доромжлоод, тайван байлгахгүй байна гэдэг байсан. Ер нь аав маань зан харилцааны хувьд маш хэцүү, дээрэнгүй хүн байсан. Ээж од хэн амьдардаг талаар ааваас асуухад орилж хашгичин, би мэдэж байна, чи үр хүүхдээ хаяад хөдөө гадаа газар тэнэж явдаг хүн, чамд байр орны хэрэг ч нээх их байхгүй биз, би хүүхдийг чинь өөр дээрээ байлгаж, өсгөж тэжээж байгаа, тэр байрыг мэдчихье... гэдэг байсан. Харин ээж надад тэр байрны талаар аав нь юу гэх хамаагүй, анхнаасаа аавтай чинь суухаас өмнө ээжийнх нь байр байсан, хүүдээ өвлүүлнэ гэж ярьж байсан. дүүргийн Наран хорооллын ны ын орон сууц өнөөдрийг хүртэл ээж Ц.******* болон Г. бидний өмчлөлд байгаа нь лавлагаагаар нотлогдож байгаа. Өнгөрсөн олон жилийн хугацаанд манай эцэг, эхэд хариуцагч талын зүгээс байрны асуудлыг сөхөж ярьж байсан талаар би сонсоогүй. Тухайн байр улсын бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй тул хууль ёсны өмчлөгч гэж бодож байна. Би одоо эхнэр, хүүхэдтэй болж шинээр гэр бүлээ зохион, өөрийн амьдралыг эхлүүлж байгаа тул өөрийн өмчлөлийн байранд гэр бүлийн хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгч Ц.******* нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц ашиглах 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2346 дугаар эрхийн бичиг, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-4-8/, МУИС-ийн бакалаврын дипломын хуулбар, Гэрлэлт цуцалсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-21-23/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/12 дугаар тодорхойлолт, ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11/83 дугаар тодорхойлолт, ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2014/120-А дугаар тодорхойлолт, ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15/05 дугаар тодорхойлолт, ХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тушаалын хуулбар, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-46-57/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-81/,

Хариуцагч Ц. нотлох баримтаар дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, дийн холооны тодорхойлолт, Засварын хөлс хүлээн авсан тухай баримт, Г.ын төрсний гэрчилгээний хуулбар, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орон сууцыг хувьчилсан байдлын гэрчилгээ, -Ус ААТҮГ-ын тодорхойлолт, зүүн өмнөд бүсийн ТӨХК-ийн ЦТС салбарын тодорхойлолт, Айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, төлбөр төлөлт /хх-60-71/, цэвэр ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ, ХК-ийн ын холбооны газрын холбоо хэрэглэгчийн 2234 дугаар гэрээ /хх-113-132/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г. хөлний гэрэл зураг /хх-90/ өгсөн байна.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн хэлтсээс нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэлт хүчинтэй эсэх талаарх лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, /хх-85-86/, гэрч Д.гийн ...Манай охин байраа хөлслүүлдэг гэж хэлж байсан.Зарах талаар яриагүй. ...Хариуцагч нэг ч удаа ирж байгаагүй. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би ковид-19 тусаад эмнэлэгт хэвтэхэд 9 дүгээр сарын 05 билүү 06-ны өдөр гэх хүн над руу залгаад Ц.*******гийн дугаарыг өгөөч гээд би дугаарыг нь өгсөн, гэрч Э.гийн ...ны байрны засварыг ...2000 оны шинэ жилийн өмнө Д.ын гуйлтаар аавтайгаа хамт хийсэн. ...Обой нааж, будаг хийж, шохой шүршсэн. Бас бус жижиг засвар байсан, засварын мөнгө авахдаа гарын үсэг зурсан, гэрч С.гийн байр худалдаж авах гэж байна. Та надад түргэн 500,000 төгрөг зээлээч гэхээр зээлээд мөнгөө удаалгүй өгсөн. Мөнгөө өгөхдөө байраа авчихсан гэж хэлсэн. ...ийн ээж нь амьдардаг байр гэж ойлгож байгаа... хэдэн онд, хэдэн төгрөг зээлснээ сайн санахгүй байна, гэрч Т.н А.ийн эгчийг А. гэдэг. ...Тэднийх анд амьдардаг байсан, 2009 онд эгч ирээд Манай аав 2000 онд байр авсан. Тэр байраа нэр дээрээ шилжүүлж чадаагүй. ...байраа шилжүүлэх гээд хөөцөлдөж байсан. А. эгч Ц.*******тэй хэд хэдэн удаа уулзах гээд оролдож байсныг нь мэдэж байна. А. эгч асуудлаа шийдэж чадалгүй өөд болсон, гэрч Д.н ...ны од нөхөр Зоригтын хамт засварын ажил хийсэн... Байрыг худалдаж авч байгаа гэнээ, энэ охин гэж манай нөхөр хэлсэн. ... эмэгтэй хүнтэй орж ирээд манай байрыг худалдаж авч байгаа гэж байсан. Мөнгө төгрөг өгч авч байх шиг байсан гэх мэдүүлгүүд /хх-102-104/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-106-107/ зэргийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дүүргийн , ны орон сууцыг хариуцагч Ц.ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3.Хариуцагч тал маргаан орон сууцны мөнгийг нь төлж, худалдаж авсан тул чөлөөлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4.Хариуцагч тал орон сууцны мөнгийг нь төлж худалдаж авсан бөгөөд нэхэмжлэгч Ц.******* үндэслэлгүйгээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй тул уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгоно гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

5.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь уг орон сууцыг улсаас анх үнэгүй өгч хувьчилж авсан, бид шударга эзэмшигч тул хариуцагчийн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

6.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

дүүргийн ны од байрлах, 29 мкв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д., Ц.*******, Г. нарт 1998 оны 3 дугаар сарын 13-ны өдөр анх удаа бүртгэсэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн лавлагааны мэдээлэлд өмчлөгч нар хэвээр байна. /хх-7, 64/

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан тул гэр бүлийн амьжиргааны баталгааг хамгаалж, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авахдаа хуульд заасан бичгийн хэлбэрээр авна. Харин орон сууцыг хөлслөх, барьцаалах, төлбөр төлөх зэрэгт дээрх зөвшөөрөл шаардахгүй.

 

Маргаан бүхий орон сууц нь 3 хүний өмч буюу Ц.*******, Г., Д. нарын өмчлөх эрх нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар бүртгэгдэж баталгаажсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.*******, Д. нар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчийн уг орон сууцны хөлсийг Д., хүү Г. нар хамт зарцуулдаг байсан, мөн уг орон сууцыг бусдад худалдсан болохыг мэдээгүй, 2021 оны 9 дүгээр сард Отгоо гэх хүнийг утсаар ярихад мэдсэн гэх тайлбар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг эхээ байхад орон сууцны талаар шаардлага гаргаж маргаагүй гэж, хариуцагч Ц.д маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийг өгөөгүй талаар талуудын хэн аль нь тайлбарласан. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2/

 

Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ...үеэс үүснэ гэж зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр шаардлага гаргах хугацааг 2021 оны 9 дүгээр сар буюу эрх зөрчигдсөн үеэс тоолох нь зүйтэй.

 

Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Ц.*******, Г., Д. нар байх тул нэхэмжлэгч Ц.*******, гуравдагч этгээд Г. нар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Өмчлөгч Д. нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нас барсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон /хх-35/ тул Ц.*******, Г. нар дүүргийн , ны орон сууцыг Ц.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.

 

8.Хариуцагч тал уг орон сууцыг худалдан авахдаа хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг бичгээр аваагүй, хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчүүд тухайн орон сууцыг хэнээс хэн, хэдэн төгрөгөөр худалдан авсан үйл баримтыг тодорхой мэдүүлээгүй, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг баримтаар нотлоогүй байна.

 

Иймд дүүргийн , ны орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц. мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д, 70,200 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.ад олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь нэхэмжлэгч талын дарамт шахалт болон гэрчийн ээжийн биеийн байдал муу зэргээс шалтгаалан Я.Содномбалжираас гэрчийн мэдүүлэг авахуулахгүй гэж тайлбарлан өөр санал хүсэлт гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.1.-д заасныг баримтлан хариуцагч овогт ын ээс дүүргийн , ны орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан дүүргийн , ны орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц. мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын *******д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д, 70,200 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.ад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ