Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00100

 

 

 

 

 

000023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА000023/00100

 

Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 000022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 189/ШШ000022/00041 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.Х-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Ц-д холбогдох

Нэхэмжлэгч Ц.Х-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.С- нарын бусдын хууль бус эзэмшлээс Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн, Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай хариуцагч Ц.Ц-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х-, түүний өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ганганбарс, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжингоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 1993 оны 07 дугаар сард орон сууцтай болох өргөдлөө өгч, 1994 онд Наран хорооллын 15 дугаар байрны 0000 тоот, 2 өрөө орон сууцыг ашиглуулах гэрээгээр өгч, 1998 онд дээрх гэрээ, эрхийг үндэслэн надад уг байрыг өмчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэгдсэн. Би Д.Г-тай 1994 онд танилцаж гэр бүл болсон. Тухайн үед Д.Г- хамт амьдарч байсан. Би 1997 онд оюутан болж, Улаанбаатар хотод оюутны дотуур байранд амьдрах болсон. Тэр үеэс эхлэн уг орон сууцыг Д.Г- өөрийнхөө ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө хөлслүүлсэн бөгөөд төлбөрт 2 хонины мах, тал үхрийн идэш зэргийг авдаг байсан. 000004 онд Д.Г- надаас салсан ч намайг байнга дарамталж, айлгаж сүрдүүлдэг байсан учир би хөдөө Улаанбаатараас хол, уул уурхайн компанид ажиллах болсон. Д.Г- бид хоёр 000011 оны 04 дүгээр сарын 0000-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үед байрыг минийх гэдгийг Д.Г- мэдэж байсан тул эд хөрөнгийн маргаангүй гэж мэдүүлсэн. Өнгөрсөн жилийн 09 дүгээр сард над руу танихгүй дугаараас залгаад Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоотод амьдардаг хүн байна. Танай нөхөр Д.Г- бид нарт энэ байрыг өгсөн. Байрны бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлье гэж хэлсэн. Энэ талаар анх удаа сонсож байна. Өнгөрсөн 0000 жилийн хугацаанд яагаад надтай холбогдоогүй вэ? гэж хэлсэн. Хариуцагч тал тухайн үед байрныхаа гэрчилгээг шилжүүлээд өгчих, 10,000,000 төгрөг өгье, эвлэрье, тохиролцъё, хэд хэрэгтэй юм бэ? Хэдэн төгрөг авах юм бэ гэж ярьж байсан боловч тохиролцоонд хүрээгүй. Иймд Ц.Х- би өөрийн болон хүү Г.С-ын өмчлөлийн 01 дүгээр хорооны 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг хуулийн дагуу шаардах эрхтэй тул тэнд оршин сууж байгаа хүмүүсээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ц.Х- уг байрыг өөрийн нөхөр Д.Г-тай цуг зарна гэж тухайн үед миний төрсөн эгч А.Б-тай уулзан наймаа хийсэн бөгөөд би өөрийн биеэр хамт байсан. Ц.Х- болон Д.Г- нар 000000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,800,000 төгрөгийг бэлнээр авсан. Байрны гэрчилгээг шилжүүлэх асуудал ярихад яг одоо Орос руу явах гээд байна 7 хоноод ирнэ тэгэхээрээ шилжүүлгээ хийнэ гээд орон сууцны гэрчилгээ, гэрээний дэвтэр, өөрсдийн гэрлэгсдийн гэрчилгээний дэвтэр, хүү Г.С-ын төрсний гэрчилгээг үлдээгээд мөнгийг авсан. Иймд бид энэ байрыг шударгаар худалдаж авсан учраас хууль ёсны өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Миний ээж Ц.Х-гийн анх эзэмшиж байгаад өмчилж авсан Б- дүүргийн 15 дугаар байрны 0000 тоот орон сууцанд хамтран өмчлөгчөөр аав Д.Г- болон миний бие Г.С- нар улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Би цаашид өмчлөлийн энэ байрандаа амьдрах хүсэлтэй байгаа тул бусдын хууль бус эзэмшлээс тус орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Энэ орон сууцыг 000000 онд охин А.Б-, А.Отгонтөгс нар худалдаж авч, өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Охин А.Б- минь хүнд өвчний улмаас нас барсан. Охин бүх учрыг мэдэж байсан хүн. Иймд Б- дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байр 0000 тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Ц- миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч орон сууцаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлдээ чөлөөлүүлэх гэж байгаа үндэслэл шалтгаанаа тодорхой бичсэн. Худал ярьсан асуудал байхгүй. 000000 онд орон сууц худалдан авсан юм бол өдийг хүртэл өмчлөл шилжүүлэх талаар хөөцөлдөөгүйг гайхаж байна. Мөн миний хувьд А.Б-ыг нас барсныг шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ мэдээгүй байсан гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: 000021 оны 9 дүгээр сард ээж маань А.Отгонтөгс гэдэг хүнтэй анх удаагаа уулзах хүртэл бид Б- дүүргийн 15 дугаар байрны 0000 тоотод ямар хүмүүс амьдарч байсныг огт мэдээгүй. Б- дүүргийн Наран хорооллын 15 дугаар байрны 0000 тоотын орон сууц өнөөдрийг хүртэл ээж Ц.Х- болон Г.С- бидний өмчлөлд байгаа нь лавлагаагаар нотлогдож байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шилэндээд овогт Ц.Ц-ээс Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг чөлөөлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Ц- мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Х-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ц.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамж 70,00000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Х-д, 70,00000 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.С-ад олгож шийдвэрлэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй. Тухайлбал гэрч н.Д нь тухайн үед А.О нь байр худалдаж авах гэж байна гээд 500,000 төгрөг зээлж аваад буцааж өгсөн, дараа нь байраа авчихсан гэж хэлсэн тэр байранд ээж нь амьдардаг гэж ойлгож байгаа гэх, гэрч Д.Н 15 дугаар байрны 0000 тоотод нөхөр н.Зоригийн хамт засвар хийсэн байрыг худалдаж авч байгаа гэнэ гэж нөхөр хэлсэн н.Ганбат эмэгтэй хүнтэй орж ирээд манай байрыг худалдаж байгаа гэж байсан. Мөнгө төгрөг өгч авч байх шиг байсан гэх, гэрч Д.Н А.О-ийн эгчийг Б гэдэг тэднийх 15 дугаар байранд амьдардаг байсан тэр хүн нь ямар нэг маргаан хийлгүйгээр шилжүүлээд өгнө гэдэгт маш их итгэлтэй байсан гэх мэдүүлэг яаж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Шүүх нотлох баримтад огт дүгнэлт хийлгүйгээр ямар баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байгаа ба сөрөг нэхэмжлэлийг яагаад хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Анхан шатны шүүх зөвхөн Улсын бүртгэлийн лавлагааг дурдсан. Улсын бүртгэлтэй хэн ч маргаагүй. Энэ орон сууцыг худалдаж авсан, нэрээ шилжүүлээгүй үйлдэл нь Ц.Х-гээс болоод 22 жил боллоо гэж маргаж байгаа. Худалдаж авсан А.Б-ыг нас барсны дараа гол гэрчүүд байхгүй болсон хойно миний нэр дээр байгаа гэсэн үүднээс боломжийг ашиглах гээд байна гэдэгтэй л маргаан үүсгэсэн. Шүүх энэ орон сууцыг Ц.Х-гийн өмчид байсныг шийдвэртээ тусгажээ. Энэ нь Ц.Х-гийн өөрт ашигтай байдал үүсгэх зорилгоор нотлож байгаа хэрэг гэж харж байна. Гэвч энэ орон сууцыг худалдаагүйг мэдэж байсан бол гэрлэлтээ цуцлуулах үедээ нөхөр Д.Г-ын нэрийг хасуулна гэх маргаан үүсэх байсан. Хүүхдийн гэрчилгээ гэх мэт бичиг баримт үлдээсэн нь мөнгө авсан гэдгийг нотлож байгаа.

Нэхэмжлэгч тал нь урьд нь гэрч асуулгах талаар хүсэлт гаргаагүй байснаа шүүх хуралдаан дээр 2 гэрч асуулгасан. Гэрч Э.Д- гэгч нь тухайн байранд засвар хийсэн гэж мэдүүлсэн ба хэрэгт нотлох баримтаар авагдсан баримт дээрх гарын үсэг гэрчээр хууль сануулж зурсан гарын үсэгтэй нь таарахгүй байгаа нь энэ хүн биш болохыг нотлож байна. Шүүх гэрчийн мэдүүлэг худлаа болохыг нотлох баримт гаргах хугацаа олгоогүй. Тухайн мөнгө авсан баримт дээрх мөнгө хүлээлгэн өгсөн цуг байгаа бөгөөд энэ гарын үсэг хэнийх болохыг тодорхойлоход хэнээс мөнгө авсан нь тодорхой болж гэрч үнэн ярьж байгаа эсэхийг тогтоох боломжтой байсан. Мөн шүүх худалдаан дээр асуулгасан гэрч Д.Т нэхэмжлэгч Д.Х-ийн төрсөн эх бөгөөд илт охиныхоо мэдүүлгийг нотлохыг оролдсон гэж үзэж байна.

Шүүх нь хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэл бүхий тайлбар хийснийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийг үндэслэн няцаасан. Д.Х нь орон сууцыг дарсан 000000 он, нөхрөөсөө салсан 000006 он мөн хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулсан 000011 онд уг асуудлыг мэдэх боломжтой байсан. Ийнхүү 11 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хүү Г.С-ын хувьд орон сууц худалдах үед бага насны хүүхэд байсан ба гэр бүл цуцлагдах үед насанд хүрээгүй байсан. 18 нас хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болсноос хойш 9 жил өнгөрчээ. Эдгээр баримт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй баримтууд гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчаас 000000 онд нөхөртэйгөө ирж, орон сууцыг худалдсан гэж удаа дараа гүтгэж байна. Миний хувьд уг хүмүүсийг 000021 оны 09 дүгээр сард уулзахаас өмнө огт харж байгаагүй, танихгүй. Н.Г-тай ямар гэрээний дагуу байрны бичиг баримтыг авч, өөртөө үлдээсэн, хэдэн төгрөг өгсөн эсэх талаар огт мэдэхгүй. Хамт байж байгаад мөнгө авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчтэй ижил байр суурьтай байгаа. 000013 онд Г.С- 18 насанд хүрсэн атлаа орон сууцыг шаардаж маргаагүй юм бэ гэж хариуцагч тал маргасан. Тухайн үед Г.С- нь өөрийн аав н.Ганбаттай хамт амьдарч байсан. Ямар ч хүүхэд эцэг нь амьд сэрүүн байхад орон сууцны ногдох хэсгийг гаргуулахаар маргахгүй. 000019 онд эцэг нь нас барснаар Г.С- нь хойд эхтэйгээ амьдрах боломжгүй болсон, 000021 онд эхнэртэй болсон. Дээрх нөхцөл байдлын улмаас Г.С- тусдаа амьдрах шаардлага үүссэн тул бие даасан шаардлага гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг хариуцагч Ц.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг орон сууцыг улсаас анх үнэгүй өгч хувьчилж авсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ 000000 онд орон сууцны үнийг төлж, худалдаж авсан тул орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгоно гэж тус тус тайлбарласан.

4. Нэхэмжлэгч Ц.Х- нь 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2349 дугаартай Орон сууц ашиглах эрхийн бичиг-гээр Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг эзэмших болж, улмаар 1998 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өмч хувьчлалаар Ц.Х-д өмчлөх эрх анх үүссэн бөгөөд хамтран өмчлөгчөөр Г.С-, Д.Г- нар нь эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 0006869 дугаартай гэрчилгээ авсан болох нь 000022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн лавлагаа, хамтран өмчлөгч Д.Г- нь 000019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нас барсан талаарх 2222222 дугаар лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хх-7, 35, 64/

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлээр үүссэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн этгээдийг өмчлөгч гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Х-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.С- нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

5. Хариуцагч нь өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...000000 онд Ц.Х-, Д.Г- нараас Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг 1,800,000 төгрөгийг бэлнээр өгч, худалдан авсан гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан гэрч С.Дуламрагчаа, Д.Нэргүй нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, гэрчүүд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахад хамт байгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

1994 оны Иргэний хуулийн 00000 дугаар зүйлийн 00000.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан бөгөөд 000000 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулаагүй тохиолдолд гэрээний эрх зүйн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хариуцагчид гэрээ байгуулсан гэх хугацаанаас тоологдох онцлогтой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэрэв орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол түүний үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа өмчийн маргаангүй гэж шийдвэрлүүлсэн нь бусдад худалдсан болохыг мэдэж байсан гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч нарын хувьд үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн нь буруу.

Гэрлэлт цуцлуулах маргаанд хамтран өмчлөх дундын өмчийн талаар шаардлага гаргаж, шийдвэрлүүлээгүй нь Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг бусдад худалдсан гэх үйл баримтыг нотлохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарах, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан заалтыг баримтлах шаардлагагүй. Учир нь өмчлөгч улсын бүртгэлээр баталгаажсан тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэнэ.

Мөн, хариуцагч маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх үүссэн гэж өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зүйлчэх байсан атал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй байх тул үүнийг залруулах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 000022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 189/ШШ000022/00041 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б- дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 0000 тоот орон сууцыг хариуцагч Ц.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй. гэж,

2 дахь заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР