Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2022/01105

 

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2022/01105

Төв аймаг

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .................................. нэхэмжлэлтэй,

/.........................................................................................../

Хариуцагч: ..................................................... холбогдох

/................................................................................................................/

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.550.166 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч.........................,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ....................................,

Хариуцагчийн төлөөлөгч ...........................................

Хариуцагчийн өмгөөлөгч ...............................

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .................... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........................ нь хариуцагч .............................. холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 18.333.421 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 14.550.166 төгрөг гаргуулахаар багасгаж, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхээр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.272.101 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 4.133.210 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацааны олговорт 8.144.855 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. /хх 1-2, 87, 104/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: .................... миний бие Төв аймгийн Зуунмод сумын . эрхлэгчийн 2018 оны 3 ду.................................гаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ................................ нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 7.193.057 төгрөгийг гаргуулж, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ............................ даалгаж шийдвэрлэсэн нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн.

Шүүхийн шийдвэрээр гарснаас хойших хугацааны цалин болон цалингийн зээлийн хүүнд нийт 18.333.421 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Одоо хариуцагч.......................................:

1. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажлын 170 өдрийн цалин 4.133.210 төгрөг /1 өдрийн цалин 24.313 төгрөг/,

2. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу ажилд эгүүлэн томилогдох хүртэлх ажлын 335 өдрийн цалин 8.144.855 төгрөг, /1 өдрийн цалин 24.313 төгрөг/, нийт 14.550.166 төгрөгийг хариуцагч ............................. гаргуулах,

3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч ................................... даалгаж өгнө үү.

Төрийн банкны цалингийн зээлийн хүү 2.272.101 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж тодорхойлж тайлбарлаж байна.

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2021 оны 05 дугаар сард Улсын Дээд шүүхээр хянагдаад шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгө болон нийгмийн даатгалын бичилт, эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгэсэн гэж тайлбарлаж, маргаж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2019/01080, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрүүд, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны 223/МА2019/00036, 2020 оны 5 дугаар сарын 11-ний 223/МА2020/0009 дугаар магадлалууд, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ТХ2021/00553 дугаар тогтоол, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2021/01718 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 151/ГХ2021/00123 дугаар гүйцэтгэх хуудас, Төв аймгийн Боловсрол, Соёл урлагын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 186 дугаар албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаар, 2019 онны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолууд, Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлынн үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам, 1027384 дугаар .................................... нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Төв аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 291 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл шаардлага, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/16 дугаар .................. ажилд томилох тухай захирамж, Төв аймгийн Зуунмод сумын .................................... эрхлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б/07 дугаар Д.Энхтуяаг няравын ажилд томилох тухай тушаал зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ........................ ... хариуцагч ........................ эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар няравын ажилд томилсон. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 4.133.210 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацааны олговорт 8.144.855 төгрөг, нийт 12.278.065 төгрөг гаргуулах, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртлэх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар шаардаж байна.

Хариуцагч ...энэ маргаан Улсын дээд шүүхийн хяналтын шатаар хэлэлцэгдэн ... эцэслэн шийдвэрлэгдсэн ... ажилд авах тушаал гаргасан ба урьд эрхэлж байсан ажилдаа одоо ажиллаж байна. Нэгэнт тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар атал дахин нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дугаар магадлал,

Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 дугаар тогтоол,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2021/01718 дугаар шүүгчийн захирамж,

2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 151/ГХ2021/00123 дугаар гүйцэтгэх хуудас,

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох барим гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үндэслэв.

Дээр дурдсан бичгийн баримтад нэхэмжлэгч ..................... нь Төв аймгийн Зуунмод сумын ...................... няравын ажлаас тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн ба тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрээр ............................ няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.387.985 төгрөгийг ......................... олгож, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ........................... санхүүд даалгаж шийдвэрлэжээ.

Мөн түүнчлэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын ...8.387.985 төгрөгийг... гэснийг ...7.193.057 төггрөгийг ... гэж, 4 дүгээр заалтын ...149.158 төгрөгийг... гэснийг ...130.038 төгрөгийг... гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 дугаар тогтоолоор тус магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2021/01718 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, мөн түүнчлэн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 151/ГХ2021/00123 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу нэхэмжлэгч .............................. цэцэрлэгийн няравын ажилд 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б/07 тушаалаар тус ажилд эгүүлэн томилогджээ.

...................................... цэцэрлэг нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ...........................2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 345 өдрөөр тогтоож 8.387.985 төгрөгийг олгосон үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй.

Харин талууд 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс хойш 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацааны нөхөх олговрын талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч ......................хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хариуцагч .............................. эрхлэгч үндэслэлгүйгээр цуцалсаныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор түүнийг .........................няравын ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч******* нэхэмжлэгч ......................... урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.

Ажил олгогчоос дээр дурдсан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгосон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх ба тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны шийдвэрийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны 8.387.985 төгрөгийг олгожээ.

Нэхэмжлэгч ......................... нь ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151//ШШ2020/00462 дугаар шийдвэрийн дундаж цалин хөлс тооцсон 1 өдрийн цалин 24313 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байх ба Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

Тиймээс нэхэмжлэгчийн 1 өдрийн цалингийн дундаж 24313 төгрөгөөр тооцож, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 4.133.210 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацааны олговорт 8.144.855 төгрөг гэж тооцож нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолуудаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосон, мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэн батлагдаж 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж буй нь бүх нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгч дээрх үйл баримтыг заавал нотлох шаардлаггүй гэж үзсэн.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журам 1.7.-д дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон данс, тооцоо байна гэж заасан тул шүүх ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй юм.

Шүүх, хэргийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хэдий ч шүүхийн эрхэм зорилго бол Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3-д хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хуульд зааснаар сэргээн эдлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан бөгөөд иргэний хөдөлмөрлөх эрхийг илүү нарийвчилан зохицуулсан сүүлд хүчин төгөлдөр болсон дээр дурдсан хуулийг баримталж хэргийг шийдвэрлэв.

Зохигч хэн аль нь тухайн үйл явдал нь шинэ хууль батлагдахаас өмнө болсон үйл баримт тул өмнөх 1999 оны 5 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан хуулийг хэрэглэх ёстой гэж тайлбарлаж байх хэдий ч Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг тус хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д хуульчилсан.

Монгол Улсын Засгийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолуудаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоодсон буюу нэмэгдсэн цалин хөлсний дундажаар тооцож олгох нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд нийцэхээр байна.

Ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 4.133.210 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацааны олговорт 8.144.855 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртлэх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх-ийг хариуцагч даалгах гэж шаардаж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрт дурдсан /нэг өдрийн цалин 24.313/ төгрөгөөр тооцож шаардаж буй нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нөлөөлөхөөр байна.

Нэхэмжлэгч ...................нь .няравын албан тушаалаас .............................тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар халагдаж, 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б/07 тушаалаар тус ажилд эгүүлэн томилогдсон байх ба Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг батлагдахаас өмнө болсон үйл баримт хэдий ч Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгох, мөн ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг, хүлээх хариуцлагад хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч буюу ажилтан .................. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ны өдрийг хүртлэх хугацааны хууль тогтоомжийн дагуу олговол зохих олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч буюу ажил олгогч Төв аймгийн Зуунмод сумын .................... даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч энэ маргаан Улсын дээд шүүхийн хяналтын шатаар хэлэлцэгдэн ... эцэслэн шийдвэрлэгдсэн ... ажилд авах тушаал гаргасан ба урьд эрхэлж байсан ажилдаа одоо ажиллаж байна. Нэгэнт тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар атал дахин нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар гаргаж, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зааснаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.424 төгрөгийг Төрийн сангийн 100190000941 дугаар данснаас гаргуулан нэхэмжлэгч ....................... буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төв аймаг .................... 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч ........................... урьд эрхэлж байсан ажлыг нь /2019 оны 7 дугаар 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ны хүртлэх/ гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, шимтгэл төлсний баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн ............................ даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.424 төгрөгийг Төрийн сангийн 100190000941 дугаар данснаас гаргуулан нэхэмжлэгч ...................... буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төв аймаг . 70.200 төгрөгийг гаргуу.........................лан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ