Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2023/00002

 

 

2023          01             17                                                 223/МА2023/00002

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б”  цэцэрлэг холбогдох,

 

Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт 12.278.065 төгрөг, цалин барьцаалсан зээлийн хүү 2.272.101 төгрөг, нийт 14.550.166 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн төлөөлөгч Н.О, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Дашравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Д.Э, өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарын тайлбарын агуулга: “...Төв аймгийн Зуунмод сумын “Б” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Д.Э миний хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Эг “Б” цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн хүрээнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7.193.057 төгрөг гаргуулж, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б цэцэрлэгт даалгаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны цалин болон цалингийн зээлийн хүү нийт 18.333.421 төгрөг нэхэмжилсэн.

Одоо хариуцагч “Б” цэцэрлэгээс шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан багасгаж байна. Үүнд:

1. Хариуцагч “Б” цэцэрлэгээс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажлын 170 өдрийн цалин 4.133.210 төгрөг /1 өдрийн цалин 24.313 төгрөг/,

2. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу ажилд эгүүлэн томилогдох хүртэлх ажлын 335 өдрийн цалин 8.144.855 төгрөг,

3. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч "Б" цэцэрлэгт даалгаж өгнө үү.

4. Харин Төрийн банкны цалин барьцаалсан зээлийн хүүд 2.272.101 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

 

Хариуцагч “Б цэцэрлэгийн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Л.Дашравдан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 170 өдрийн цалин 4,133,217 төгрөгөөс дараах үндэслэлээр татгалзаж байна. Энэ нь Улсын Дээд шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нь анхан шатны шүүх шийдвэр гаргасан үе. Энэ хэрэг хүртэл нэхэмжлэгч өмгөөлөөгчтэй байсан. Өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан буюу эрх нь хангалттай байсан. Нэгэнт шүүхээр үйл баримт тогтоогдоод 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэн татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл буюу шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа учир дээрх хугацааны цалингаас татгалзаж байна.

2.2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд орох өдөр хүртэл буюу 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 335 өдрийн ажилгүй байсан хугацааны цалингаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр татгалзаж байна. Үйл баримт нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр  Улсын Дээд шүүхийн тогтоолд ажилд эргүүлэн томилох тогтоол гарсан учраас хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс эхлэх тоологдох ёстой. Эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой болсон гэж үзнэ. Шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлстэй холбоотой маргааныг 90 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Энэ хугацаа өнгөрсөн.

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан шаардлагын мөн адил хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Тухайлбал, Хөдөлмөрийн хууль тогтоомж өөрчлөгдсөн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дундаж цалин хөлс тогтоох журам шинэчлэгдсэн. Өмнө шийдвэрлэсэн маргаан дээр нэг өдрийн цалинг бодох аргачлал нь 2005 оны дундаж цалин хөлс бодох аргачлал байна. Энэ аргачлал хүчин төгөлдөр бус. Тиймээс үүнийг шүүх анхаарч үзнэ үү.

 Нэхэмжлэлийн шаардлагаа шинэ хуулийн орчинд нийцүүлэн нэхэмжилбэл манай зүгээс тайлбар өгмөөр байна.

Нэхэмжлэлийн шаардлагын өдөр хоногууд нь зөрж байна. Хуучин хөдөлмөрийн тухай хууль болон шинэ хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлстэй холбоотой асуудал 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудал буюу цалин хөлстэй холбоотой асуудал 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхээр эрх нь сэргээгдсэнийг мэдсэн өдрөөс эхлэн шаардах эрх нь үүсэх учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Практик дээр адил төстэй маргаануудыг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тооцдог. Ажилд авсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй.

Ажилд нь томилсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдрөөс эхлэн эрх нь үүсдэг. Үүнээс хойш 90 хоногийг тооцох ёстой. Иргэний хуулийг буцаан хэрэглэдэггүй. Хөдөлмөрийн хуулийн ашигтай зохицуулалтыг буцаан хэрэглэнэ гэдэг нь дүрэм журмууд зөрчилтэй байгаа тохиолдолд аль ашигтайг нь хэрэглэнэ гэсэн зохицуулалт байдаг. Хуучин шинэ хуулийг буцаан хэрэглэх асуудал биш. Тэгэхээр 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацаа дууссан гэж үзэж байнагэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Э-д урьд эрхэлж байсан ажлыг нь /2019 оны 7 дугаар 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ны хүртлэх/ гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл  хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, шимтгэл төлсөн эсэхийг баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Б цэцэрлэгт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.424 төгрөгийг Төрийн сангийн 100190000941 дугаар данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Эд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төв аймаг Б цэцэрлэгээс 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.О-ийн давж заалдах гомдолд болон өмгөөлөгч Л.Дашравданы шүүхэд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг яаж хангаж шийдсэн талаараа шүүх хурал дээр шийдвэр уншихдаа хэлээгүйгээр барахгүй бичгээр гардуулж өгсөн шийдвэр нь нэхэмжлэгчийн шаардлага тус бүрт дүгнэлт өгч аль шаардлагыг хангаснаа бичээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна.

2.Шүүх эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, уг шийдвэрийг тайлбарлах замаар шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэсэн, Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчсөн.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Эгийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх маргааныг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдсэн.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн

Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаа буюу өмнө нь шийдвэрлэсэн цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна.

  1. Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх ажлын 170 өдрийн цалин 4.133.210 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх 335 өдрийн цалин 8.144.855 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлага гаргасан байхад хууль зүйн дүгнэлтийг тус бүрд нь хийж шийдвэрлэлгүй орхисон.

 Энэ нь маргалдагч нэг талыг өөрөө бодоод шийд гэсэн утгатай заалт бичсэн байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана...” гэсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж шүүхийн шийдвээр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг бүдүүлгээр зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өмнө нь бүх шатны шүүх нэхэмжлэгч Д.Эг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хүртэл хугацааны цалинг тооцож гаргасан.

Одоо 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийхийг шаардсан.

Уг нэхэмжлэл нь шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн маргаан биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн дүн байхгүй учраас биелэгдэх боломжгүй байна. Энэ зүйлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Н.Оийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Э нь шүүхийн шийдвэрээр Төв аймгийн Зуунмод сумын “Б” цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон 7,193,057 төгрөг олгож шийдвэрлэсэн. Одоо 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.278.065 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, баталгаажуулалт хийлгэхийг шаардсан.

Харин цалин барьцаалсан зээлийн хүү 2.272.101 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзжээ.

 

3.Хариуцагч "Б" цэцэрлэгийн төлөөлөгч Н.О "...Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 тогтоолоор нэхэмжлэгч Д.Э-гийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговортой холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн энэ талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэж мэтгэлцсэн байна.

 

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно”, энэ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилно”, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Ерөнхий шүүгч хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулна” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, шүүх дээрх хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн тохиолдолд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Анхан шатны шүүх дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нэхэмжлэгч Д.Э, хариуцагч "Б" цэцэрлэгт холбогдох хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

 

5. Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгасан байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1., 118.5-д заасан.

 

 Иймд шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх эрх зүйн хүчин чадалтай эрхийн акт тул ойлгомжтой, тодорхой биелэгдэх боломжтой байснаар зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх үндэслэл болохоос гадна хариуцагч этгээд шийдвэрийг сайн дураар биелүүлэх, эсвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдах үндэс болно.   

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "нэхэмжлэгч Д.Эд урьд эрхэлж байсан ажлыг нь /2019 оны 7 дугаар 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ны хүртлэх/ гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, шимтгэл төлсөн эсэхийг баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Б цэцэрлэгт даалгасугай... " гэж заасан нь ойлгомжгүй. Мөн нэхэмжлэгч 2.272.101 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсныг хэрхэн шийдвэрлэсэн үндэслэл тодорхойгүй, энэ талаар тогтоох хэсэгт огт заагаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг засаж залруулах боломжгүй тул хариуцагч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

       ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

 

 

                                                                                        З.ТҮВШИНТӨГС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өмгөөлөгч нарынхан нэмэлт тайлбаруудыг дунд нь зай аваад аваад хуулаад биччихлээ.

 

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төв аймгийн Зуунмод сумын “Б” цэцэрлэгт ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс ажлаас халагдсан. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэрээр эргээд ажилдаа орсон. Би одоо 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр тогтоолоор 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх цалинг олгогдсон. Олгогдсон 7,193,057 төгрөгийн цалин гаргуулж авсан. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх цалинг нэхэмжилж байгаа. Нэхэмжилж байгаа мөнгө нь 14,550,166 төгрөг. Үүнийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх цалин нийлээд 12,278,065 төгрөг гарсан. Үүн дээр Төрийн банкны зээлийн хүүгийн нэхэмжилсэн хэдий ч өмнөх шүүхийн шийдвэрээр энэ олгогдохгүй гэсэн учраас энэ нэхэмжлэлээсээ энэ хурал дээр татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 2.272.101 төгрөгөөс татгалзаж байна. Одоо нэхэмжилж байгаа 14,550,166 төгрөгөөс 2,272,101 хасаад 12,278,065 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаа 3 байдлаар гарсан байсныг сая нэхэмжлэгч “Төрийн банк”-ны хүүг хассан талаар хэлчихлээ. Нийт хоёр тусдаа шаардлага гэж явна. Нэгдүгээрт 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 170 өдөр, 1 өдрийн цалин нь 24,313 төгрөг 4,133,210 төгрөг. Хоёрдугаарт 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр буюу ажилд эргүүлэн томилох хүртэл 335 өдөр, энэ хугацааных 8,144,855 төгрөг, нийлээд 12,275,065 төгрөг. Нийт хоногийн тоо нь 170 өдөр дээр 335 өдөр нэмээд нийт 505 өдийн цалин болж байна. Үүнийг дундаж цалин хөлс тодорхойлох журмаараа мөн хуулиараа урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэсний дагуу гаргасан. Тэгэхээр урьд авч байсан цалин хөлсийг анх ажлаас халагдсан өдрөөс өмнөх дундаж цалин хөлсөөр бодоод дундажлаад энэ мөнгийг гаргасан. Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 1 өдрийн цалинг 24,313 төгрөг гэж тооцсон энэ нь тогтоогдсон үйл баримт. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Анхны нэхэмжлэлийн шаардлага нь нэгдүгээрт: 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 170 өдрийн цалин 4,133,210 төгрөг. Хоёрдугаарт: 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл буюу ажилд эргүүлэн томилох хүртэл ажлын 335 өдрийн цалин 8,144,855 төгрөг. Ийм шаардлага байсан гэж хэлж байгаа шүү. Гуравдугаарт: анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд эргүүлэн томилогдсон 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Б” цэцэрлэгт даалгаж өгнө үү гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага байгаа.

 

Өмнө нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өмнө нь шийдвэрлэгдсэн. Өөр шийдвэр байхгүй. Анх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа нэхэмжлэгч Д.Э шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртэл буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа нэхэмжлэхэд анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 7,193,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 8,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нийцээгүй байна гэж үзсэн. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг утгаар нэхэмжлэл гаргах үеийн цалинг нэхэмжилсэн. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ажилтан ажлаас халагдсан, мөн цалин аваагүй гэдэг нь үйл баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаачлан шүүхийн шийдвэр байхгүй. Хоёрдугаар шаардлагын хувьд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хуучин болон шинэ хуулиар ажилд эргүүлэн авсан үеэс ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрх үүсдэг. Ажилд эргүүлэн авсан үе нь 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр юм. Үүнээс хойш хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаачлан 90 хоног тоолох ёстой. Энэ хоног дуусаагүй. Ажилд авсан буюу ажилд томилсон үед өмнөх цалингаа авах асуудал яригдана. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхгүй. Гуравдугаар шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.

 

Хууль ярих үе болоогүй байх гэж бодож байсан. Энэ нь зохигчдын тайлбар хэлэх үе байсан. Хариуцагчийн өмгөөлөгч дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэгдсэн, хоногоо буруу бодсон гэж яриад байгаа боловч яг аль нь буруу байгааг нь тодорхой хэлээсэй гэж хүсэж байна. Журмуудад сүүлийн 3 сарын цалин гэдэг нь хэвээрээ байгаа. 2005 оны дундаж цалин хөлс олгох журам болон 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дундаж цалин хөлс олгох журам дээр цалин хөлс тодорхойлох журамд сүүлийн 3 сарын дундаж цалин гэдэг нь адилхан байна. Юу нь өөр болсныг хэлмээр байна. Хариуцагчийн өмгөөлөгч энэ талаар өмнөх хуралд шинэ хуулиар шийдэх ёстой байсан гэж ярьдаг.  Миний хувьд 1999 оны буюу хуучин хөдөлмөрийн хуулиар маргааныг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Хуучин хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 139.1,  Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т 90 хоног гэж заасан байна. Хуучин хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т мөн адил 90 хоног гэж заасан байна. Ажилд томилсон үеэс 90 хоногийг тооцно. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан үеэс тооцохгүй. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх гэж байж Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар ажилдаа орохгүй. Ажилд авснаас хойш ажилгүй байсан үеийнхээ цалинг авах гэж байгаа учир ажилд томилсон үеэс 90 хоногийг тоолно. Анхан шатны шүүх хуучин хуулиар шийдвэрлэсэн. Миний хувьд энэ маргааныг хуучин хуулиар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Гэхдээ шинэ хуулиар шийдвэрлэсэн ч гэсэн ажил олгогч ажилтныг буруу халсан бол нөхөн олговор олгоно гэж заасан байдаг. Тиймээс Д.Э нь шинэ болон хуучин хуулиар нөхөн олговор авах эрхтэй. Хариуцагчийн өмгөөлөгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх ёстой гэж ярьдаг боловч энэ нь боломжгүй. Учир нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх комисс нь байгуулагдаагүй. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн” гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “ Тус шүүхэд иргэн Д.Эгийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлон гаргахаар заасан байдаг. Нэхэмжлэгч хариуцагчаар иргэн Н.О намайг тодорхойлон гаргажээ. Н.О миний бие “Б” цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг ба цэцэрлэгийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй боловч нэхэмжлэгчтэй иргэн хувь хүний хувьд хөдөлмөрийн харилцаагүй болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг хариуцахгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Нэхэмжлэгчийн Төрийн банкнаас авсан зээл нь тэдгээрийн хоорондох зээлийн харилцаа ба үүссэн үр дагавар болох гэрээний үүргийг иргэн Н.О хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Нэхэмжлэгч анх шүүхэд 23,254,372 төгрөг нэхэмжилж байснаа тодорхой дурдсан ба энэхүү маргаан Улсын Дээд шүүхийн хяналтын шатаар хэлэлцэгдэн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Нэгэнт тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар атал дахин нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Дашравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: